“Мэргэн ухаанд анхааран чих
тавь;” “Нууцлагдсан эрдэнэ мэт
хайдаг бол,м
Есүс хүүхэд, өсвөр, идэр залуу насандаа Бичээсүүдийг судалдаг байсан. Тэрээр бяцхан хүүхэд байхдаа өдөр бүр ээжийнхээ өвөр дээр суун эш үзүүлэгчдийн бичээсүүдээс заалгадаг байв. Бага залуудаа өглөө үүрээр, орой үдшээр ганцаар уулын бэлд, ой мод, моддын дунд чимээгүй цаг гарган залбиран Бурханы үгнээс суралцдаг байлаа. Есүсийн үйлчлэлийн үеэр Түүний Бичээсүүдийг маш сайн мэдэж байгаа нь Судруудыг тууштайгаар судлаж байсан болохыг харуулж өгдөг. Тэрээр бидний суралцаж болох аргаар суралцсан учир Түүний гайхамшигтай оюун ухаан болон сүнслэг хүч Библийн боловсрол олгох агуу чадварын талаар гайхамшигтай гэрчлэл болдог. Бо 217.1
Бидний тэнгэрлэг Эцэг үгээ өгөхдөө бид нарыг бодолцолгүй өнгөрөөгүй. Хүний бичиж үлдээсэн бичээсүүдэд Библийн түүхүүд шиг хүний зүрхийг татаж, бяцхан нэгэний сонирхлыг сэргээн, татахуйц зүйлс олдоно гэж үү? Бо 217.2
Библийн эдгээр түүхүүдэд Бурханы хуулийн агуу зарчмууд маш энгийн болгон заагдсан байдаг. Тиймээс эцэг эх, багш нар хүүхдэд хамгийн сайн ойлгогдохуйцаар, бага балчир наснаас нь Эзэний хууль дүрмийг заах тушаалыг биелүүлэх боломжтой: мЧи хөвгүүддээ хичээнгүйлэн зааж, гэртээ сууж байхдаа ч, замд явж байхдаа ч, хэвтэж байхдаа ч, өндийн босохдоо ч түүний тухай ярьж бай.м Дэд хууль 6:7. Бо 217.3
Дүрслэл, түүх, самбар, газрын зураг, зурагт үзүүлэн зэрэг нь эдгээр сургамжуудыг тайлбарлан, цээжлүүлэхэд тус болно. Эцэг эхчүүд, багш нар заах арга барилаа тогтмол сайжруулдаг байх ёстой. Библийг заахын тулд бид хамгийн цэцэн цэлмэг ухаан, шилдэг арга барил, чин сэтгэлийн хичээл зүтгэлийг ашиглах хэрэгтэй. Бо 218.1
Библи судлах дурыг сэргээж, хүчирхэгжүүлэх нь Эзэнд зориулж буй цагийг хэрхэн өнгөрөөж байгаагаас ихээхэн шалтгаална. Өглөө эрт Эзэнтэй харилцах цаг гаргах нь хамгийн дурсамж бүхий цаг болдог. Өглөө, оройн цагаар бид амарч сэтгэлээ тэвдүүлсэн бузар муу бодолд автагдуулахгүй байх ёстойг сайтар санаарай. Эцэг эхчүүд, хүүхдүүд Есүстэй уулзахаар цуглах хэрэгтэй. Бүгд гэр орондоо ариун элч нарын оршихуйг дуудан ирүүлэх хэрэгтэй. Залбирлын цагийг товч, богино, амьдралд ойр дөхөм байлгах нь зөв. Залбирлын цагийг тухайн цаг үетэй нийцүүлж, зарим үед зохион явуулах арга барилаа сольдог байгаарай. Бүгд Библи уншиж, судлахад цаг зарцуулж, Бурханы хуулийг тогтмол давтах ёстой. Хуулиудыг нягталж, хүүхдүүдээс асуулт асуух боломжийг гаргаж өгөөрэй. Утга учрыг ойлгоход тус болох ямар ч дүрслэлийг ашигладаг байгаарай. Ийнхүү залбирлын цагийг удаашруулахгүй, бяцхан хүүхдүүдийг залбиралд оролцуулж, нэг ч болов бадаг дууг хамтдаа дуулахыг зөвшөөрөх хэрэгтэй. Бо 218.2
Залбирлын цагийг үр дүнтэй байлгахын тулд бэлтгэл хангах тал дээр сайтар тунгаан бодоорой. Эцэг, эхчүүд өдөр тутам хүүхдүүдтэйгээ Библи судлал хийх цаг гаргах хэрэгтэй. Үүнийг хийхийн тулд төлөвлөх, золиос гаргах нь дамжиггүй. Таны гаргасан золиос гайхамшигтай үр дүнтэй байх болно. Бо 218.3
Бурхан Өөрийн хууль тушаалуудыг заалгах бэлтгэлийг хангуулахын тулд эцэг, эхчүүдийн зүрх сэтгэлд Бурханы тушаалуудыг нуусан байх ёстой гэж тушаасан. “Өнөөдөр миний чамд тушааж байгаа энэ үгсийг чи зүрхэндээ байлгаж, хөвгүүддээ хичээнгүйлэн зааж, гэртээ сууж байхдаа ч, замд явж байхдаа ч, хэвтэж байхдаа ч, өндийн босохдоо ч түүний тухай ярьж бай.м Дэд хууль 6:6, 7. Бид хүүхдүүдээ Библид дуртай болгохын тулд өөрсдөө Библид дуртай болсон байх хэрэгтэй. Бид хүүхдээ Библи судлах сонирхолтой болгохын тулд өөрсдөө амтанд нь орсон байх ёстой. Бид зөвхөн өөрсдийн жишээ, сүнслэг байдлаар маш үнэ цэнэтэй нөлөөг үзүүлэх ба зааж буй хичээлүүд маань тэдий чинээ нөлөөтэй болно. Бо 219.1
Бурхан Абрахамаар Үгээ заалгахын тулд дуудсан. Тэрээр түүний агуу үндэстний эцэг байлгахаар дуудсан. Учир нь Абрахам гэр бүл, үр хүүхдүүддээ Бурханы хуулийн зарчмуудыг зааж, сургадаг байсан. Абрахамын зааж сургаж байсан сургаалын хүч түүний амьдралын нөлөөнөөс урган гардаг байлаа. Түүний гэр бүл мянгаас илүү хүмүүсээс бүрддэг байсан. Эдгээрийн ихэнх нь гэр бүл толгойлдог хүмүүс байсан ба олонх нь хуурамч шүтээн шүтэх шүтлэгээ орхисон хүмүүс байлаа. Ийм гэр бүлийг тууштай, хатуу арга барилаар удирдуулах шаардлагатай байв. Энэ нөхцөлд сул дорой, тууштай бус арга барил ямар ч нөлөө үзүүлэхгүй байх байсан. Бурхан Абрахамын талаар, мБи түүнийг хүүхдүүд болон гэр бүлийнхэндээ ЭЗЭНий замаар дагуулан, зөв ба шударга ёсыг үйлдүүлнэ” гэж хэлсэн. Эхлэл 18:19. Тэрээр мэргэн ухаан болон эелдэгээр удирддаг байсан тул зүрх сэтгэлийг удирдах чадвартай байв. Тэнгэрээс Ажиглан Харагч, тэд «ЭЗЭНий замыг даган, зөв ба шударга ёсыг үйлдсэн” Эхлэл 18:19 хэмээн гэрчилж байна. Абрахамын нөлөө гэр бүлээс нь халин гарч байсан. Тэрээр майхнаа татах бүртээ хажууд нь залбирал, хүндэтгэл үзүүлэх тахилын ширээг босгодог байлаа. Тэрээр майхнаа буулгахдаа тахилын ширээг үлдээдэг байсан. Бурханы зарц Абрахамын амьдралын нөлөөгөөр Бурханы талаар мэдлэгэтэй болсон Канаанчууд Иехувад зориулсан тахилын ширээн дээр тахил өргөхөөр саатдаг байв. Бо 219.2
Бурханы үгийг заадаг хүмүүсийн амьдрал дээрхтэй адил нөлөө үзүүлснээр Бурханы үг үр дүнтэйгээр заагдах боломжтой болно. Бо 220.1
Бусад хүмүүс Библийн талаар юу гэж сэтгэж, суралцсан талаар мэдэж авах нь хангалттай бус. Хүн бүр шүүлтийн үеэр Бурханы өмнө зогсон тайлангаа тавих учир үнэнийг махран судлах хэрэгтэй. Үр дүнтэй судалгаа хийхийн тулд сурагчийн сонирхлыг харгалзан үзэх хэрэгтэй. Ялангуяа дур сонирхол, олж судалсан зүйлс, бодол санаа, зан авирын хувьд ялгаатай хүүхэд, залуучуудтай ажиллаж байгаа хүмүүс дээрх асуудлыг хэзээ ч харгалзалгүй өнгөрч болохгүй. Хүүхдүүдэд Библийг зааж сургахдаа тэдний оюун ухаан чиглэсэн, сонирхлыг нь татаж байгаа зүйлсийг судалж мэдсэнээр Библи эдгээрийн талаар юу гэж зааж сургасныг судлах сонирхолтой болгож болно. Биднийг бүтээсэн Бүтээгч хүн бүрийн онцлогт тохируулан Өөрийн Үгээр дамжуулан хүн бүрт хэрэгцээтэй зааврыг өгдөг. Библийг судлаачид Библийн сургамжууд амьдралын нийцлийг хараад Библийг зааварлагч, зөвлөгч мэтээр ашиглахыг суралцдаг. Бо 220.2
Бусдад Библийн гайхамшигтай үзэсгэлэнг олж харж, талархалтайгаар хүлээн зөвшөөрөхөд нь тусламж үзүүлээрэй. Дэлхийд ямар ч үнэ цэнэгүй олон ном байдаг. Хүүхдүүдэд уран зохиолын ач холбогдолтой хэмээн үзсэн боловч сэтгэлийг хоосон хөдөлгөсөн, эрүүл зарчимгүй номуудыг санал болгон, уншихыг зөвшөөрч байгаа нь харамсалтай. Хүүхдүүд Бурханы үгийн цэвэр эх ундаргаас чөлөөтэй уух боломжтой байсаар байтал бид яагаад тэднийг бохирдсон гол горхиноос уулгахаар чиглүүлэх ёстой юм бэ? Библи бүрэн дүүрэн амьдрал, хүч чадал, гүн гүнзгий утга санаа, яндаж баршгүй үнэнийг агуулдаг. Хүүхэд залуучуудыг Библид нуугдан буй ухаарал, өөрчлөлтийн эрдэнэсүүдийг нээж олоход дэмжлэг туслалцаагаа үзүүлж байгаарай. Бо 220.3
Эдгээр үнэт эрдэнэсийн үзэсгэлэн төгөлдөр байдал оюун ухааныг эзэмдэх үед зүрх сэтгэлийг зөөлөн, дуулгавартай байх хүч чадал нөмрөн авдаг. Тэд Өөрийгөө илэрхийлэн харуулсан Бурхан руу чиглэх болно. Гэвч зарим хүмүүс Бурханы ажил үйлс, арга замаас мэдэх хүсэлгүй байх болно. Бо 221.1
Библийг судалж байгаа хүн танин мэдэх, суралцах хүсэл зорилготойгоор Библи судлалд хандах ёстой. Бид өөрсдийн үзлийг батлахын тулд бус харин Бурхан юу гэж хэлснийг мэдэхээр Библийн хуудсуудыг судлах ёстой. Бо 221.2
Библийн талаарх жинхэнэ мэдлэгийг зөвхөн Библийн үгсийг өгсөн Сүнсний тусламжтайгаар мэдэх боломжтой. Бид дээрх мэдлэгийг олж авахын тулд тухайн мэдлэгээр амьдардаг байх ёстой. Бид Бурханы үгэнд тушаасан бүхнийг дагах ёстой. Бүх амлалтуудыг бид нэхэмжлэн хүсэн боломжтой. Бид Бурханы үгэнд орших жинхэнэ амьдралыг бэлэглэгч амийн хүчээр амьдрах ёстой. Библитэй ийм байдлаар харьцах тохиолдолд л маш үр дүнтэй судлах боломж бий болдог. Бо 221.3
Библийг судлахад хичээнгүй оролдлого, няцашгүй, цөхөршгүй бодол санаа нэн шаардлагатай байдаг. Уурхайчид газраас алт эрдэнэсийг ухан гаргаж байгаатай адил бид ч гэсэн чин сэтгэлээс, тууштайгаар Бурханы үгэнд орших эрдэнэсийг эрж хайх хэрэгтэй. Бо 221.4
Өдөр тутмын Библи судлалд ишлэл бүрийг тунгаан бодож судлах арга барил тус дөхөм болдог. Судлаач Бурхан ямар бодол санааг өгч байгаад анхаарлаа төвлөрүүлэн нэг ишлэлийг сонгон аваад сайтар тунгаан бодох хэрэгтэй. Тухайн ишлэлд өгүүлсэн санааг өөрийн бодол бодтоА сайн тунгаан бодох хэрэгтэй. Утга санааг нь бүрэн танин мэдэхээр судалсан нэг ишлэл тодорхой зорилгогүй уншсан олон бүлгүүдээс илүү үнэ цэнэтэй байх болно. Ийм судалгаа ямар ч зөв эерэг зааварчилгааг өгдөггүй. Бо 221.5
Оюун ухааны хатангишрал, ёс зүйн доройтлын гол шалтгаан нь үнэ хүндтэй зүйлсэд анхаарал хандуулахгүй байхаас шалтгаалдаг. Бид олон төрлийн ном зохиолыг уншиж танилцах боломжтой байснаар бардамнадаг боловч аюул учруулахааргүй номнуудыг олон төрлөөр олшруулагдан тараагдахдаа эерэг орчинд бузар муу нөлөөг бий болгож болдог. Хэвлэлийн үйлдвэрүүдээс тогтмол урсан гарч буй тоолохын аргагүй их хэмжээний ном хэвлэл настайчууд болон залуучуудад яаруу, өнгөцөөр унших зуршлыг төлөвшүүлж байна. Үүнээс болон хүмүүсийн оюун ухаан аливаа асуудлуудыг хооронд нь холбож, идэвхтэй бодолд автагдах чадвараа алддаг. Цаашлаад, өдөр тутмын сонин сэтгүүл, ном товхимол газар дэлхийг Египетэд нүүдэллэн ирсэн мэлхийн сүрэг адил бүрхэж байгаа нь жирийн үзэгдэл мэт болж идэвх хөдөлгөөнгүй, сул дорой, цэвэр ариун бус, доройтсон байдал хаа сайгүй тархаж байна. Эдгээрийн нөлөө зөвхөн оюун ухааныг сүйрүүлэн, хордуулахаас гадна зүрх сэтгэлийг бузарлаж, сүйрэлд хүргэсээр. Залхуу хойрго, зорилгогүй оюун ухаан, зүрх сэтгэл бузар муу уруу таталтанд маш хурдан автагдан, эзэмдүүлдэг. Өвчтэй, амьдралгүй болсон организмд хөгц, мөөгөнцөр үүсэн бий болдог. Идэвхгүй, залхуу оюун ухаан бол Сатаны ажиллах газар мөн. Оюун ухаанаа ариун, тэнгэрлэг үзэл санаанд хандуулцгая. Амьдрал маань ариун шударга, бүхнээ зориулахуйц зорилгоор удирдуулж, бид бузар мууд зай өгөхгүй байх болтугай. Бо 222.1
Залуучуудад Бурханы үгийг нарийвчлан судлах аргыг зааж өгцгөе. Бурханы үгийг хүлээн зөвшөөрсөн зүрх сэтгэл уруу таталтыг эсэргүүцэх агуу хэрэм, цайзыг босгосноо батлан харуулах болно. мТаны эсрэг нүгэл хийхгүйн тулд Таны үгийг би зүрхэндээ хадгалсан», »Таны уруулын үгийн дагуу Би хүчирхийлэгчийн замаас сахин хамгаалсан» хэмээн дуулаач тунхагласан байдаг. Дуулал 119:11; 17:4. Бо 222.2
Библи өөрийгөө тайлбарладаг. Ариун Судрын үгсийг бид өөр хооронд нь харьцуулан судлах хэрэгтэй. Библи судалж байгаа хүн дэлхий ертөнцийг цогц, бүх зүйлс нь өөр хоорондоо нягт уялдаатай болохыг суралцах хэрэгтэй. Тэрээр Бурханы дэлхийд зориулсан анхны зорилго, агуу тэмцэл хэрхэн бий болсон, дэлхий дахиныг аврах үйл ажиллагаа юу байсан зэргээс дэлхин хамгийн агуу, чухал сэдвийн талаар мэдлэгтэй болох юм. Тэрээр агуу эрх мэдлийн төлөө тэмцэж буй хоёр хүчийг ойлгож, түүх болон эш үзүүллэгээс эдгээр хүчнүүдийн зан байдал, агуу шүүлт, сүйрлийн талаар суралцах хэрэгтэй. Тэрээр агуу тэмцэл хүний амьдралын бүх хэсэгт орж ирээд, нөлөөлж байгааг харах хэрэгтэй. Мөн хүмүүсийн амьдралын үйлдэл бүрийг эсэргүүцсэн хоёр хүч бие дааж, зарим үед хослон үйлчилж байгааг олж харах хэрэгтэй. Хүссэн хүсээгүй оролцож буй агуу тэмцлийн аль талд орохоо хэрхэн шийдвэрлэх талаар цаг алдалгүй мэдлэгтэй болсон байх хэрэгтэй. Бо 223.1
Библийн бүх үгс Бурханы онгодоор бичигдсэн ба бүх талын ашиг тустай. Хуучин Гэрээ Шинэ Гэрээтэй адил хэмжээгээр анхаарлыг татдаг байх ёстой. Бид Хуучин Гэрээг судлах үедээ амьдралын булаг ундран гарч ирж байгааг олж мэдэх болно, харин анхааралгүй уншигч элсэн цөлд алхаж байгаа мэт байх болно. Бо 223.2
Илчлэлт номыг Даниел номтой холбон судлах шаардлагатай. Бурханаас эмээгч багш бүр хүний биед хувилан ирсэн Аврагч Өөрийн боол Иоханд үзүүлсэн баярт мэдээг хэрхэн яаж тодорхой ойлгож, бусдад хэлж өгөх талаар тунгаан бодох хэрэгтэй. Илчлэлт ном бол «удахгүй болох ёстой юмсыг Өөрийн боолууддаа үзүүлэхийн тулд Бурханы өгсөн Есүс Христийн илчлэлт” юм. Илчлэлт 1:1. Илчлэлт номыг судлах явцдаа ямар ч хүн ер бусын дүрслэл, бэлэгдлүүтэй нүүр тулан урам зоригоор мохохгүй байгаасай. мТа нарын хэн нэгэн нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр, буруушаалгүй өгөгч Бурханаас гуйг.м Иаков 1:5. Бо 223.3
“Энэхүү эш үзүүллэгийн үгсийг уншигч болон сонсоод, үүнд бичигдсэн зүйлсийг сахигчид нь ерөөлтэй еэ! Учир нь цаг ойрхон байна.” Илчлэлт 1:3. Библи судалж буй ямар ч хүн Библийг үнэн сэтгэлээсээ хайрлах үедээ Библийг өргөн уудам, үнэт эрдэнэсээр баялаг болохыг нь анзаарч эхэлнэ. Тэрээр Бурханы үгтэй улам дотно танилцах боломж бүрийг ашиглах хүсэлтэй болно. Тухайн хүн зөвхөн тодорхой цаг, газраар Библи судлалаа хязгаарлахгүй. Бид зөвхөн тогтмол судалгаар дамжуулан Ариун Бичээсүүдийг хайрлан судлах мэдрэмжтэй болох боломжтой. Библи судалдаг хүмүүс байнга Библиэ өөртөө авч явдаг байх хэрэгтэй. Боломж гарах бүрт Библийн ишлэлийг уншин, гүн гүнзгийгээр тунгаан бодох хэрэгтэй. Гудамжинд алхаж явахдаа, галт тэрэгний зогсоол дээр сууж байхдаа, хэн нэгэнийг хүлээж суухдаа үнэний эрдэнэсийн уурхайгаас гайхамшигтай бодол санааг ухаж гаргах боломжоо дээшлүүлэхийг эрмэлзээрэй. Бо 224.1
Итгэл, найдвар, хайр гурав нь зүрх сэтгэлийг урамшуулан зоригжуулж, хүчирхэгжүүлдэг. Дээрх байдлаар удирдуулан Библи судлах үед Библийн үгс амьдралтай нийцэж эхэлдэг. Библийн уран тансаг дүрслэл, хэллэг бол гадаад үзэсгэлэн юм. Харин ариун зан байдлыг харуулсан үзэсгэлэн гоо байдал бол жинхэнэ үнэт эрдэнэ юм. Бурхантай хамт алхаж байсан хүмүүсийн түүхээс Бурханы алдрын гэгээг олж харах боломжтой. «Хамгаас үзэсгэлэнт» Нэгэнээс бид Бурханыг олж хардаг, дэлхий болон тэнгэрийн бүх л үзэсгэлэн гоо Түүний багаахан хэсгийн ИАЭрхийлэл болдог. Тэрээр, “Хэрэв Би газраас өргөгдвөл, бүх хүнийг Өөртөө татна” гэж хэлсэн. Иохан 12:32. Библи судалж буй хүн Аврагчийг олж харах үедээ сэтгэл зүрх итгэл, баяр талархал, хайрын агуу гайхамшигтай хүч сэргэж байгааг мэдэрч эхэлдэг. Христ рүү хараагаа хандуулан ажиглан харж байгаа нэгэн Түүнтэй адил төстэй болон өөрчлөгдөж, Бурханыг магтан алдаршуулдаг. Элч Паулын «би өөрийн Эзэн Христ Есүсийг таньж мэдэхийн давуу, агуу байдлын төлөө бүх юмсыг гарз хохирол болгон үздэг. Би Түүний төлөө бүх юмсын гарз хохирлыг амсаж, тэдгээрийг хог гэж үздэг... Ингэхдээ би Түүнийг болон Түүний амилалтын хүч, зовлонгуудын нөхөрлөлийг таньж мэдэн, Түүний үхэлтэй адилхан болгогдохын тулд» гэж хэлсэн үгс зүрх сэтгэлээс минь ундран гарах үгс болох болно. Филиппой 3:8-10. Бо 224.2
Тэнгэрлэг Онгодоор өгөгдсөн үгс диваажингийн амар тайван, баяр хөөрийн ундрагыг зүрх сэтгэлд нээж өгч, ойртон ирсэн хүн бүрт ивээл хайраа цугтах ариун нөлөөгөө өгөгч гол мөрөн болдог. Өнөө үеийн залуус, Библийг эзэмшин өсөн төлөвшсөн залуус амьдралын эрч хүчийг хүлээн авснаар дэлхий дахиныг хайр ивээлээр тэтгэгч суваг нь болох хэрэгтэй. Ингэснээр ивээл хайр дэлхийн өнцөг булан бүрт ямар гайхамшигтайгаар цутгах бол. Үүнээс үүдэн гарч ирэх эдгэрэл, тайвшралыг бид төсөөлж ч чадахгүй. Амьд усаар тэтгэгч гол горхи, ундрагууд «мөнхийн амийн ундарга” байх болно. Бо 225.1
*****