Go to full page →

Хоол Хүнс ба Оюун Ухааны Хөгжил Бо 239

Хоол хүнс оюун ухааны хөгжил дэвшилд чухал нөлөөтэй болох тал дээр бид урьд тавьж байснаасаа илүү анхаарал тавих хэрэгтэй. Хооллолтон дээр алдаа гаргаснаар оюун ухаан самуурч, мохсоор байна. Бо 239.2

Хүмүүс амтлах эрхтэнд удирдуулан хоол хүнсээ сонгосон тохиодолд буруудахгүй хэмээн зөвлөж байна. Хэрэв эрүүл мэндийн хуулийг байнга сахиж байсан бол дээрх зөвлөгөөг дагах нь зөв байх байсан. Харин олон үеийн туршид буруу хооллолтоос хүний амтлах эрхтэн гажуудан доройтсон тул байнга аюултай хүсэл, таашаалд автагдах болжээ. Тиймээс амтлах эрхтэндээ хөтлөгдөх нь зөв сонголт биш. Бо 239.3

Сурагчид эрүүл ахуйн хичээлээр олон төрлийн хоол хүнсний шим тэжээлийн агууламжийг заалгах ёстой. Хэт боловсруулсан, амтлах эрхтнийг цочроосон, чухал шим тэжээл дутагдалтай хоол хүнсний нөлөөг маш энгийнээр тайлбарлаж өгөх хэрэгтэй. Цай, кофе, цагаан гурилан талх, дарсан ногоо, боловсорч гүйцээгүй хүнсний ногоо, чихэр, нарийн боов, печень зэрэг нь зохистой шим тэжээлийг өгч чаддаггүй. Олон тооны сурагчид дээрх хоол хүнсийг хэрэглэснээр хямралд ордог. Шим тэжээлгүй хоол хүнсний балгаар маш олон туниагүй хүүхдүүд бие махбод болон оюун ухааны хүч чадал, тэнхээгүй болон хувирсан. Буудай, жимс жимсгэнэ, самар, хүнсний ногоонуудыг зөв нийцүүлж чадвал шаардлагатай бүх төрлийн шим тэжээлийг агуулна. Эдгээр хүнсийг зөв боловсруулан бэлтгэвэл бие махбод, оюун ухааны чадавхи гайхамшигтайгаар хүчирхэгжих юм. Бо 240.1

Тодорхой хоол хүнс хэрэглэж буй хүмүүс тухайн хоол хүнс ямар шим тэжээл, бодисыг өгдөгөөс гадна хэрхэн яаж нийцдэг тал дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй. Биеийн хүчний ажил эрхэлдэг хүний иддэг хоол хүнснээс оюуны ажил эрхэлдэг хүн ихэвчлэн зайлсхийх ёстой. Хоол хүнсийг хооронд нь хэрхэн хослуулах тал дээр анхаарал хандуулах хэрэгтэй. Оюун ухаанаа дайчилдаг болон суумгай ажилтай хүн нэг дор олон төрлийн хүнсийг хольж идэхгүй байх нь чухал. Бо 240.2

Ямар нэгэн хоол хүнсийг тэр тусмаа эрүүл хоолыг ч хэтрүүлэн хэрэглэхээс болгоомжлох хэрэгтэй. Бие эрхтэн байгалиас босгон байгуулахад шаардлагатай хоол хүнсээ хэтрүүлэн хэрэглэж чаддаггүй, тиймээс илүүдэл хүнс бие махбодын бодисын тогтолцоонд бөглөрөл үүсгэдэг. Хэт ачаалалтай хичээл сургуулиас болж олон сурагчид хямралд орж байна гэж үздэг боловч гол шалтгаан нь үнэндээ хоол хүнсээ хэтрүүлсэнээс болж байгааг гадарлахгүй байна. Эрүүл мэндийн хуулиудад анхаарал тавьснаар оюун ухаанд ирэх дарамт ч багасдаг. Мэдрэлийн ядаргаа гэж нэрлэгддэг болсон хямрал нь хэт их хооллосноос оюун ухаан болон бие махбод ядаргаанд орж байгаагаас шалтгаалдаг. Бо 240.3

Хүмүүс гурван удаа хооллохын оронд хоёр удаа хооллох нь илүү дээр. Оройн хоолоо эрт идэх нь өмнө идсэн хоолны боловсруулалтанд саад учруулдаг. Оройн хоолоо оройтож идэх үед унтаж нойрсох үед хоол хүнс нь боловсорч дуусаагүй байдаг. Тиймээс ходоодны үйл ажиллагаа бүрэн амрах боломжийг бие махбодод өгдөггүй. Ийм нөхцөлд нойр суларч, тархи, мэдрэлийн үйл ажиллагаа ядарч, өглөөний цай уух сонирхол алдагдан бие махбодын тогтолцоо сэргэх боломжгүй болж, дараа өдрийн үүргээ гүйцэтгэхэд саад учирна. Бо 241.1

Тогтмол цагт хооллож, унтаж амрахын ашиг тусыг хэзээ ч дутуу үнэлж болохгүй. Бие махбодыг сэргээн шинэчлэх үйл ажиллагаа амарч байх үед явагддаг тул ялангуяа залуучууд тогтмол цаг хугацаанд, хангалттай хэмжээгээр амарсан байх ёстой. Бо 241.2

Бид болж өгвөл хооллох үедээ яардаггүй байх хэрэгтэй. Хооллох цаг бага байх тусам бага хоол идэх шаардлагатай. Хоолоо сайтар зажилж идэх боломжгүй болсон тохиолдолд хоолоо идэхгүй өнгөрөх нь илүү дээр. Бо 241.3

Хоол идэх цаг бол бусадтай харилцан ярилцах, тавлаг, амралтын цаг байх ёстой. Дарамт үүсгэх, цочроох бүхнээс энэ үед татгалзах нь дээр. Итгэл найдвар, эелдэг зан чанар, бүх сайн бүхнийг Хангагчид талархалтай хандах хандлага сэтгэлийг эзэмдсэн байх хэрэгтэй. Ингэснээр хоол идэх үеэд баяр хөөртэй яриа, сайн сайхан мэдрэмж бодол санааг өндөрт өргөн, алжаалыг тайлах болно. Бо 241.4

Бүх зүйлсэд биеэ хянаж, тогтмол тууштай хандах нь агуу эрч хүчийг өгдөг. Эдгээр чадвар нь амьдралын замыг дардан байлгахад чухалд тооцогдох тааламжтай, саруул уужим төрх байдлыг бий болгодог ба энэ нь ямар ч гайхамшигтай нөхцөл байдал, байгалиас заяасан дүр төрхөөс илүү чухал юм. Биеэ барих хүч болон чадварыг төлөвшүүлж чадсан хүн амьдралын хатуу, бодит үүрэг даалгавруудыг амжилттайгаар даван туулах хамгийн чухал зүйлээ олж авсан гэж тооцогдоно. Бо 241.5

Мэргэн ухааны «зам тааламжит бөгөөд бүх жим нь амар тайван. » Сургаалт үгс 3:17. Бидний газар нутагт оршин суух бүх залуусд хаан ширээнд суусан хаанаас илүү хувь тавилан оноогдсон байгааг тунгаан бодож үзээд, «Албат түшмэд нь зохистой цагт согтуурахын төлөө бус, харин хүч сэлбэхийн тулд иддэг газар нутаг ивээлтэй еэ» гэсэн мэргэн хүний үгийг сайтар тунгаан бодож үзээрэй. Номлогчийн үгс 10:17. Бо 242.1

*****