“Тэд итгэлээр хаанчлалуудыг
эзэлж, зөвт байдлыг үйлдэн,
... буурайгаас хүчирхэг
болгогдож...”
Сурган хүмүүжүүлэгчийн хувьд Библийн намтруудаас илүү Үнэ цэнэтэй сургамж гэж байдаггүй. Библийн намтрууд амьдралын жинхэнэ үнэнийг өгүүлдэг учир бусад намтруудаас ихээхэн ялгаатай байдаг. Хязгаарлагдмал оюун ухаантай хүний хувьд бусад хүмүүсийн амьдралд болж буй зүйлсийг бүрэн, зөв ойлгож ухаарах боломжгүй юм. Зөвхөн зүрх сэтгэлийг нягтлан уншигч, зүрх сэтгэлийн зорилго, үйлдлийн нууцуудыг мэддэг Нэгэн л хэн нэгэн хүний жинхэнэ дүр зураг, зан чанарыг бүрэн төгс дүрслэн харуулж чаддаг. Зөвхөн Бурханы үгэнд л хүний зан чанар, үйлдлийг бүрэн дүрслэн харуулсан байдаг. Бо 169.1
Библи дээр бидний хийж буй үйлдэл бүр биднийг хэн болохыг маань харуулдаг гэсэн үнэнийг маш тодорхой зааж өгдөг. Амьдралын мэдрэмжүүд бидний бодол санаа, үйлдлээс ихээхэн шалтгаалж, үр жимсийг ургахад нөлөөлж байдаг. Бо 169.2
“Шалтгаангүй хараал ирдэггүй.” Сургаалт үгс 26:2. Бо 169.3
“Сайн сайхан яваарай гэж зөв хүмүүст хэлэгтүн... Хар санаатан золгүй еэ! Муу муухай нь түүнтэй хамт байг! Яагаад гэвэл тэр гарынхаа хувийг хүртэх болно.” Исаиа 3: 10, 11. Бо 169.4
“Газар дэлхий, сонсогтун. Үзэгтүн, Би энэ хүмүүс дээр гай гамшгийг буюу төлөвлөгөөнийх нь үр дүнг авчирч байна. » Иеремиа 6:19. Бо 170.1
Энэ зүрх шимшрүүлэм үнэнийг зүрх сэтгэлийн гүнд ортол нь зааж мэдрүүлэх хэрэгтэй. Үйлдэл бүр үйлдэгчдээ хариугаа барьдаг. Хүн хараал, бузар муугаар дүүрэн амьдралаа өөрийн юу тарьсныг хураан авч байгааг хэзээ ч ойлгохгүй байж болох юм. Хүн хэдийгээр үүнийг мэдсэн боловч түүнд итгэл найдвар алга. Бо 170.2
Иаков аль хэдийн Бурханаар амлагдсан эцгийн эрхийг өвлөн авах байсан боловч, энэ бүхнийг хууран мэхлэлтээр авахыг хичээсэн. Тэрээр үүнийхээ үр дүнд ахдаа үзэн ядагдсан. Тэрээр хорин жилийн турш цөллөгдөхдөө буруутгагдаж, мэхлүүлээд эцэстээ аюулаас зугтан зайлах шаардлагатай болсон. Түүний үр хүүхдүүдэд өөрт нь байсан бузар муу зан чанар өвлөгдөж, тэрээр амьдралдаа тарьсан ургацаа давтан хураасан. Хүний амьдралдаа гаргасан алдаа дутагдал ийнхүү амьдралын туршид шийтгэлээ хүлээсээр байдаг. Бо 170.3
Гэвч Бурхан: мБи мөнхөд буруутгахгүй, үргэлж ууртай байхгүй. Учир нь сүнс болон Миний бүтээсэн амьсгал нь Миний өмнө сул дорой болно. Түүний шударга бус олзны нүглээс нь болж Би хилэгнэн, түүнийг цохисон. Би нууж уурлаж байсан. Гэсэн ч тэр эргэн өөрийн хүссэн замаараа явсан. Би түүний замыг нь үзсэн боловч түүнийг эдгээнэ. Би түүнийг удирдаж, түүнийг хийгээд түүний гашуудагсдыг тайвшруулан сэргээж, уруулын магтаалыг бүтээнэ. Хол ойрынхонд энх амгалан, энх амгалан байх болтугай. Би түүнийг эдгээнэ” гэж айлдаж байна. Исаиа 57:16-19. Бо 170.4
Иаков амьдралын бэрхшээлдээ шантран бууж өгөөгүй. Тэрээр гэмшиж, ахынхаа эсрэг хийсэн буруу үйлдлээ засаж, уучлуулахыг чин сэтгэлээсээ хичээсэн. Есав түүний аминд нь хүрнэ хэмээн сүрдүүлэхэд, тэрээр Бурханаас тусламж хүссэн. мТийм ээ, тэр тэнгэр элчтэй барилдан ноёрхсон. Тэрээр уйлан Түүний тааллыг хайсан. » «Тэр хүн тэнд Иаковыг ерөөжээ.” Хосеа 12:4; Эхлэл 32:29. Агуу Нэгэний хүчээр уучлуулсан нэгэн цэх зогсож байсан. Тэрээр мэхлэгч бус харин Бурханаар ялалт байгуулан ноёрхогч болон зогссон. Иаков зөвхөн уур уцаартаа шатаж байсан ахаасаа хамгаалагдаад зогсохгүй, өөрийгөө эрх чөлөөтэй болгож чадсан. Түүний зан чанарыг эзэмдсэн бузар муугийн хүч эвдэгдэн нураагдаж, түүний зан чанар өөрчлөн шинэчлэгдсэн. Бо 170.5
Үүр цайж, гэрэл гэгээтэй болох үед, Иаков өөрийн амьдрал, түүхүүдийг эргэн дурсаад Бурханы амьдралыг тэтгэх хүчийг мэдэрсэн. “Бүхий л амьдралын минь турш өнөөдрийг хүртэл асран тэтгэсэн Бурхан, Намайг элдэв гай зовлонгоос ангижруулсан тэнгэр элч.м Эхлэл 48:15,16. Бо 171.1
Иаковын үр хүүхдүүдийн амьдралд түүнийхтэй адил асуудал тохиолдсон. Гэм нүгэл шийтгэлийг бий болгодог бол, гэмшил амьдралыг зөв шударга болгодог. Бурхан Өөрийн хуулиудыг хүчингүй болгодоггүй. Бурхан хуулийнхаа эсрэг үйлдэл хийдэггүй. Бурхан гэм нүглийн шийтгэл, үр дүнг хэрэгсэхгүй болгодоггүй. Харин Тэрээр хүнийг өөрчлөн шинэчилдэг. Тэрээр Өөрийн уучлал, нигүүлслээр хараалыг ивээл болгон өөрчилдөг. Бо 171.2
Иаковын хөвгүүдээс Леви хамгийн харгис, өшөө авах хүсэлтэй нэгэн байсан ба Шекемчүүдийг аймшигтай, хэрцгийгээр алж устгахад буруутай хоёр хүний нэг байсан. Левигийн зан чанар үр хүүхдүүдээс нь илрэн харагдсаар байсан ба Бурхан тэд нарт зориулан ийнхүү тушаасан, мБи тэднийг Иаковын дунд хувааж, Израилийн дунд тараана.” Эхлэл 49:7. Гэмшил өөрчлөлт шинэчлэлтийг бий болгож, Израилийн бусад овог аймаг хуурамч шүтлэгэтэй болсон хэдий ч Левичууд Бурханд итгэлтэй байсан тул, Бурхан гэмийн шийтгэлийг нь агуу алдар хүндэтгэл болгон өөрчилсөн. Бо 171.3
“ЭЗЭН Леви овгийнхныг ЭЗЭНий гэрээний авдрыг зөөлгөхийн тулд, Түүнд зарагдаж, Түүний нэрээр энэ өдрийг хүртэл ерөөл хийлгэхээр ЭЗЭНий өмнө зогсоохын тулд тусгаарласан. » “Түүнтэй тогтоосон Миний гэрээ нь амь ба энх амгалангийнх бөгөөд Би тэдгээрийг түүнд эмээх зүйл болгож өгсөн юм... Тэр Надтай хамт энх амгалан, зөв шударга байдал дотор алхаж, олныг гэм нүглээс буцаан эргүүлсэн.” Дэд хууль 10:8; Малахи 2:5, 6. Бо 172.1
Бурхан Левичуудыг Бурханы Ариун Ордонд үйлчлүүлэхээр товлож, газар нутаг өвлүүлж өгөөгүй. Тэд зөвхөн оноож өгсөн хотуудад оршин сууж, Бурханы үйлчлэлд зориулан өргөл болгон өргөсөн арван хувийн болон бусад хандиваар амьдрал аж ахуйгаа авч явахаар болсон. Тэд хүмүүст зааварлаж зөвлөх багш, баяр ёслолын үед хүндэт зочид, хаа явсан газраа Бурханы боол, төлөөлөгчид хэмээн хүндлэгдэх болсон. Бурхан Израиль үндэстэнд: мЧи болгоомжтой байж, нутагтаа амьдран суух хугацаандаа левичүүдийг бүү орхи. » »Левичүүд ах дүүсийнхээ дунд хувь ч үгүй, өв ч үгүй. Чиний Бурхан ЭЗЭН тэдэнд айлдсан ёсоор ЭЗЭН тэдний өв юм.” гэсэн тушаал өгсөн. Дэд хууль 12: 19; 10:9. Бо 172.2