Бурханыг хайрладаг хүмүүс, “Түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүсийн” (Ром 8:28) хувьд, Библи дээрх зовлон бэрхшээлийг даван гарсан хүний намтраас гайхамшигтай сургамжийг авч байдаг. мТа нар Миний гэрч мөн. Би бол Бурхан” (Исаиа 43:12) гэж тунхагласан Бурхан Өөрийн төгс сайхан чанарыг хамгийн агуу зан чанар хэмээн ойлгуулдаг. мБид ертөнцөд, тэнгэр элч нарт ч, хүмүүст ч үзмэр болжээ.” 1 Коринт 4:9. Бо 178.3
Бурханы хаанчлалд орохуйц хувиа үл хичээх зарчмыг Сатан үзэн яддаг. Тэрээр хувиа үл хичээх зарчим хаана ч оршин тогтнодоггүй хэмээн үгүйсгэдэг. Агуу мэтгэлцээн үүссэн цагаас эхлэн Сатан Бурханы зарчмуудыг хувиа хичээсэн зорилготой хэмээн батлахыг хичээсээр ирсэн. Тэрээр Бурханд үйлчилдэг бүхэнтэй үүний адил ханддаг. Христ болон Түүний нэрийг өвлөн авсан хүн бүр Сатаныг буруутгахаар ажиллаж, үйлчилдэг. Бо 178.4
Есүс хувиа үл хичээх зарчмыг бодитойгоор харуулахын тулд хүний дүрээр дэлхийд ирсэн. Бурханы хувиа үл хичээх зарчмыг хүлээн зөвшөөрсөн хүн бүхэн Бурхантай хамтран бодит амьдрал дээрээ хувиа үл хичээх зарчмын жишээг харуулахаар үйлчилдэг. Бурханы хүмүүс зөв шударга учир зөв шударгыг сонгож, золиос болон зовлон бэрхшээлээс үл эмээн үнэний төлөө зогсдог. мЭнэ бол ЭЗЭНий зарцуудын өв бөгөөд Надаас ирэх тэдний зөвтгөл юм” гэж ЭЗЭН зарлиг болгов.” Исаиа 54:17. Бо 179.1
Дэлхий үүсэн бий болоод удаагүй байх үед Сатаны эсэргүүцэлтэй тэмцэж байсан хүний амьдралын түүхийг бид нарт сургамж болгохоор бичиж үлдсэн байдаг. Бо 179.2
Узын өвөг эцэг болох Иовын талаар Зүрх сэтгэлийг Шинжлэн Мэдэгч ийнхүү гэрчилсэн, мтүүн шиг Бурханаас эмээдэг, бузар муугаас зайлдаг, гэм зэмгүй, шулуун шударга хүн газар дэлхий дээр ганц ч алга гэв. » Бо 179.3
Тэгэхэд Сатан ЭЗЭНд хариулан, «Иов утга учиргүйгээр Бурханаас эмээдэг гэж үү? Та түүний дээр болон түүний гэр орон, түүнд байгаа бүхний дээр бүх талд нь хэрэм босгоогүй гэж үү?... Харин одоо Өөрийн мутраа сунган, түүнд байгаа бүхэнд хүрээч. » «Өөрийн мутраа сунгаж, түүний яс ба маханд хүргээч. Тэр Таны нүүрэн дээр Таныг хараах болно гэв. »... «ЭЗЭН Сатанд «Үзэгтүн, тэрээр чиний мэдэлд байна, зөвхөн түүний аминд хүрч болохгүй гэв. » Бо 179.4
Тэгээд Сатан ЭЗЭНий зөвшөөрсний дагуу Түүний оршихуйгаас явж, Иовт байсан бүхнийг нь, мал сүрэг, зарц боолууд, охид хөвгүүдийг нь булаан авч, «Иовыг хөлийнх нь улнаас толгойн орой хүртэл нь яр хатиганд бариулав. » Иов 1:8-12; 2:5-7. Бо 179.5
Энэ үед түүний бэрхшээл зовлон дээр улам илүү бэрхшээл нэмэгдсэн. Түүний найз нөхдүүд тохиолдсон зүйлсийг нь хараад, гэм нүгэлдээ гэмшихгүй байна хэмээн бурууттаи зовж шаналж, шархалсан зүрх сэтгэлийг нь улам шархлуулсан. Бо 180.1
Тэнгэр болон газрын хараалыг зэрэг хүртсэн мэт байдалд орсон Иов, Бурхан болон өөрийн нэр хүндэд итгэж байсан боловч маш их шаналал, самууралдаа хөтлөгдөн ийнхүү орь дуу тавьсан: Бо 180.2
мБи өөрийн амьдралаа үзэн яддаг. » »Та намайг Үхэгсдийн оронд нууж, Таны уур хилэн буцтал Та намайг хадгалж, Та надад хязгаар тогтоон өгч, намайг санадаг ч болоосой!” Иов 10:1; 14:13. Бо 180.3
“Харагтун, би мХүчирхийлэл!м хэмээн орилдог боловч ямар ч хариу авдаггүй. Бо 180.4
Би тусламж эрэн хашхирдаг, харин ямар ч шударга ёс алга... Бо 180.5
Тэрээр алдар хүндийг минь надаас зайлуулж, тэргүүнээс минь титмийг тайлж авсан юм... Бо 180.6
Тэрээр ах дүүсийг минь надаас хол явуулсан бөгөөд танилууд минь надаас бүрмөсөн дөлөх болжээ. Бо 180.7
Төрөл төрөгсөд минь дайжсан бөгөөд дотнын нөхөд минь намайг мартав... Бо 180.8
Бурханы мутар намайг цохисон тул миний анд нөхөд та нар намайг өрөвдөөч, намайг өрөвдөөч. Бо 180.9
Би Түүний сэнтийд очихын тулд Түүнийг хаанаас олж болохыг би мэддэг ч болоосой! Бо 180.10
Үзэгтүн, би урагш явдаг боловч Тэр алга, хойш явавч би Түүнийг олж чаддаггүй. Бо 180.11
Тэрээр зүүн талд ажиллахад би үзэж чаддаггүй. Бо 180.12
Тэрээр баруун тал уруу эргэхэд би Түүнийг харж чаддаггүй. Бо 180.13
Гэвч Тэр миний замыг мэддэг. Бо 180.14
Тэр намайг шалгасан бөгөөд би алт мэт урагш гарч ирнэ. Бо 180.15
Тэр намайг алах ч гэсэн би Түүнд найдах л болно. Бо 181.1
Ямар ч байсан би Түүний өмнө өөрийн замуудаа хамгаалах болно. Бо 181.2
Миний хувьд гэвэл, миний Золигч амьд гэдгийг болон эцэст Тэрээр дэлхий дээр байр сууриа эзэлнэ гэдгийг би мэднэ. Бо 181.3
Арьс минь устгагдсан хойно ч би махан биеэрээ Бурханыг харах болой. Бо 181.4
Түүнийг би өөрөө харах бөгөөд Түүнийг, өөр хэнийг ч биш миний нүд үзэх болно. » Бо 181.5
Иов 19:7-21; 23:3-10; 13:15; 19:25-27. Бо 181.6
Иовын итгэж найдаж байсан бүхэн биелэгдсэн. Тэрээр, мТэр намайг шалгасан бөгөөд би алт мэт урагш гарч ирнэ.м Иов 23:10 гэж хэлсэн. Түүний хэлсний дагуу бүх зүйлс биеллээ олсон. Тэрээр тууштай, тэвчээртэй байдлаараа зан чанарын хувьд гэм зэмгүй болон цагаатгагдаж, Бурханыг төлөөлөхүйц зан чанарыг эзэмшсэн болохоо харуулж чадсан. Ийнхүү, “Иовын сайн сайхныг ЭЗЭН сэргээж, Иовд урьд байсан бүхнийг ЭЗЭН хоёр дахин илүү болгов... ЭЗЭН Иовын сүүлчийн өдрүүдийг эхлэлээс нь илүүгээр ерөөжээ.” Иов 42:10-12. Бо 181.7
Хуучин Гэрээнд нэг, Шинэ Гэрээнд нэг хүн өөрийгөө үгүйсгэснээр Христийн зовлон шаналлыг хуваалцсан хэмээн тэмдэглэсэн байдаг. Эдгээр нь Ионатан болон Иохан Баптист байсан юм. Бо 181.8
Ионатан хаан суудлыг өвлөх эрхтэйгээр төрсөн боловч Бурханы тушаалаар тэр байр сууриа орхих ёстойгоо ойлгосон. Тэрээр өөрийн амийг дэнчинд тавин байж өөрийн өрсөлдөгч болох Давидтай маш эрхэм нандин, үнэнч нөхөрлөлийг үүсгэн, түүний амийг хамгаалсан. Эцгийнхээ сүр хүч буурах үед тууштай итгэмжтэйгээр хажууд нь түшин тулж, эцэстээ эцгийнхээ хажууд амиа алдсан Ионатаны нэр хүнийг диваажинд өндөр хүндлэн, санан дурсдаг. Түүний нэр газар дэлхий дээр өөрийгөө умартсан хайр оршдгийг гэрчилсээр байдаг. Бо 181.9
Иохан Баптист Мессиа буюу Аврагчийг тунхаглахаар ирсэн мэдээгээрээ улс үндэстнээ өдөөн хөдөлгөж байсан. Газар газраас бүх төрлийн хэргэм зэргэм, нийгмийн гаралтай олон тооны хүмүүс түүнийг дагаж байлаа. Түүний ирнэ хэмээн гэрчилж байсан Нэгэн ирэхэд бүх зүйлс өөрчлөгдсөн. Олон түмэн Есүсийг дагах үед, Иоханы ажил маш хурдан хумигдсан боловч тэрээр итгэл бишрэлийн хувьд гуйвж дайваагүй. Тэрээр, мТэр өсөж, харин би буурах ёстой.” Иохан 3:30 гэж хэлсэн. Бо 182.1
Цаг хугацаа ч өнгөрсөөр байсан боловч түүний итгэж, хүсэн хүлээж байсан хаанчлал босгон байгуулагдахгүй байлаа. Херодын гянданд амьсгалах агаар болон эрх чөлөөгөө хориулж цагдуулсан Иохан Баптист шинэ хаанчлалыг хүсэн хүлээсээр байв. Бо 182.2
Христийн хийж байсан ажил үйлс цэрэг зэвсгийн мөргөлдөөн эхлүүлж, шоронгийн хаалгануудыг нээхийн оронд өвчтэй хүмүүсийг эдгээгдэж, баярт мэдээг тунхаглаж, хүмүүсийн зүрх сэтгэлийг тэнгэрлэг зүйлс рүү хандуулж байгаа хэмээн сонсогдсон. Бо 182.3
Ганцаар гяндангийн өрөөнд хоригдсон Иохан Эзэнтэйгээ адил замаар замнах шаардлагатай эсэх талаар тунгаан бодсоны үр дүнд Түүнийг дагах шийдвэрийг итгэлээрээ гаргасан. Тэрээр Христтэй цуг золиослогдох шийдвэрийг гаргасан. Диваажингийн туслагчид түүнийг булшинд орох хүртэл нь тусалж дэмжиж байсан. Орчлон ертөнцийн гэмтэй болон гэмгүй ухаант бүтээлүүд өөрийгөө умартсан үйлчлэлээр Иоханыг цагаатгагдах ёстойг гэрчлэн баталгаажуулсан. Бо 182.4
Тэр цаг үеэс улиран одсон бүх үеийн хүмүүс зовлон шаналал эдлэх бүртээ Иоханы амьдралын гэрчлэлээр итгэлээ сэргээсээр ирсэн. Зуун зууны туршид гянданд, цаазын индэр дээр, шатаж буй гал дунд итгэлээ хамгаалан зогссон эрэгтэй, эмэгтэй хүмүүс Христийн, “эмэгтэй хүнээс төрсөн хүмүүсийн дунд баптисм хүртээгч Иоханаас илүү агуу хүн байгаагүй” Матай 11:11 хэмээн гэрчилсэн хүний дурсамжаас эрч хүчийг олж авдаг байсан. Бо 182.5
мБи бас юу ярих вэ? Хэрэв би Гидеон, Барак, Самсон, Иефта... Самуел болон эш үзүүлэгчдийн тухай яривал надад цаг хүрэлцэхгүй. Тэд итгэлээр хаанчлалуудыг эзэлж, зөвт байдлыг үйлдэн, амлалтуудад хүрч, арслангуудын амыг хааж, галын хүчийг унтраан, илдний ирээс зайлж, буурайгаас хүчирхэг болгогдож, дайн тулалдаанд зоригжин, харийн дайчдыг буулган авч байлаа. Бо 183.1
«Эмэгтэйчүүд өөрсдийн үхэгсдийг амилалтаар буцаан авч байв. Зарим хүмүүс илүү дээр амилалтад хүрэхийн тулд золилтыг хүлээж авалгүй тамлагдсан юм. Зарим нь доромжлогдон, ташуурдуулсан. Тийм, бас гинжлэгдэн, хоригдож байлаа. Тэд чулуугаар шидүүлэн, соригдож, тас хөрөөдөгдөн, илдэнд хөнөөгдөж, хонь ямааны арьс нөмрөн явж, хоосон тарчиг байн, зовж, ад үзэгджээ. Тэд цөл, уул, агуй болоод газрын нүх сүвээр тэнүүчлэн байлаа. Тэдний хувьд дэлхий зохисгүй байжээ. Бо 183.2
«Итгэлээрээ тэд бүгдээрээ сайн гэрчлэлийг олоод, амлагдсаныг хүлээн аваагүй аж. Яагаад гэвэл Бурхан бидний төлөө илүү дээр ямар нэгэн юмыг урьдаас харж байсан. Ингэснээр тэд бидэнгүйгээр төгс болгогдох ёсгүй юм. » Еврей 11:32-40. Бо 183.3
*****