«Tэнгэр дэх Бурханы сүм нээгдсэн байв. Түүний гэрээний авдар сүм дотор харагдав.” Илчлэлт 11:19. Бурханы гэрээний авдар ариун ордны ариунаас ариун газарт байрладаг.» Тэнгэрлэг юмсын хуулбар ба сүүдэр болсон дэлхийн ариун ордны үйлчлэлд ариунаас ариун газар зөвхөн ариун ордныг цэвэршүүлэх Эвлэрүүллийн Өдөр нээгддэг байжээ. Тэнгэр дэх Бурханы сүм нээгдэж, гэрээний авдар үзэгдсэн тунхаглал 1844 онд Христийг эвлэрүүллийн эцсийн үйлчлэлээ хэрэгжүүлэхээр ариунаас ариун газарт орох үед тэнгэрийн ариунаас ариун газар нээгдсэнийг илэрхийлж байв. Итгэгчид ариун ордныг судлах явцдаа Аврагчийн үйлчлэл хэрхэн өөрчлөгдсөнийг ойлгож, Түүнийг Бурханы гэрээний авдрын өмнө урсгасан цусаараа гэм нүгэлтнүүдийг өмгөөлж байхыг харжээ.{АМ 433.1} Aм 351.1
Дэлхийн ариун ордны гэрээний авдарт Бурханы хуулийг сийлсэн чулуун хавтангууд байдаг байв. Гэрээний авдар бол зөвхөн хуулийн хавтангуудыг хадгалах зориулалттай байсан ба Бурханы хуулийг хадгалах гэрээний авдрыг ариун нандин болгож байв. Тэнгэрт Бурханы сүм нээгдэхэд гэрээний авдар харагджээ. Синаи ууланд Бурхан аянга мэт дуугаараа айлдаж, хүчит мутраараа чулуун хавтан дээр сийлсэн Бурханы хуулийг тэнгэрийн ариунаас ариун газарт, тэнгэрийн ариун ордонд нандигнан хадгалж байна.{АМ 433.2} Aм 351.2
Зарчмууд нь чулуун хавтан дээр сийлэгдсэн Бурханы хууль бол жинхэнэ эх хувь нь бөгөөд Мосе түүнийг хуулийн таван номондоо алдаа мадаггүй хуулбарласан юм. Энэ чухал үнэнийг ойлгосон хүмүүс Бурханы хууль хувиршгүй ариун болохыг мэджээ. Тэд Аврагчийн «Тэнгэр газрыг алга болтол, бүгд биелэгдтэл хуулиас ганц ч үг үсэг зураас алга болохгүй» Матай 5:18 гэсэн үгний хүч чадлыг илүү ойлгосон юм. Түүний хүсэл болон зан чанарын илэрхийлэл болсон Бурханы хууль нь тэнгэрийн итгэмжит гэрчлэл болон мөнхөд орших ёстой. Түүний нэг ч хууль хүчингүй болоогүй. Нэг цэг зураас ч өөрчлөгдөөгүй. Дуулаач энэ тухай «Өө Эзэн Таны үг тэнгэрт мөнхөд бат тогтдог. «Түүний бүх тогтоолууд баттай юм. Тэд мөнхийн мөнхөд бат тогтоогдсон” хэмээжээ. Дуулал 119:89, 111:7,8. {AM 434.1} Aм 351.3
Арван захирамжийн төвд орших дөрөв дэх хууль анх тунхаглагдсан хэвээрээ үйлчилсээр байна. «Амралтын өдрийг ариунаар сахихын тулд санагтун. Зургаан өдөрт чи хөдөлмөрлөж бүх ажлаа хий. Харин долоо дахь өдөр бол чиний Бурхан Эзэний амралт тул чи болон чиний хүү, чиний охин, чиний зарц, чиний шивэгчин, чиний мал, танайд байгаа зочин ямар ч ажил хийж болохгүй. Учир нь Эзэн тэнгэр газар далай болон тэдгээрийн дотор байгч бүгдийг зургаан өдөрт бүтээж долоо дахь өдөр амарсан. Тиймээс Эзэн амралтын өдрийг ерөөн тэр өдрийг ариун болгосон юм» гэжээ. Египетээс гарсан нь 20:8-11.{АМ 434.2} Aм 352.1
Бурханы сүнс үгийг нь хичээнгүйлэн судалж буй хүмүүсийн зүрхэнд нөлөөлнө. Тэд Бүтээгчийн амралтын өдрийг үл хайхран санаандгүй зөрчиж байснаа ухаарчээ. Тэд Бурханы ариусгасан өдрийн оронд долоо хоногийн эхний өдрийг сахисан шалтгаануудыг судалж эхлэв. Тэд Бичээсээс дөрөв дэх тушаалыг хүчингүй болгосон, эсвэл Шаббатыг өөрчлөгдсөн ямар ч баталгааг Библиэс олоогүй. Долоо дахь өдрийг ариусгасан ивээл хэзээ ч өөрчлөгдөөгүй. Тэд Бурханы хүслийг мэдэж, Бурханы хүслээр үйлдэхийн тулд үнэнийг чин сэтгэлээсээ эрэн хайж байлаа. Тэд Бурханы хуулийг зөрчиж байгаагаа мэдээд зүрх сэтгэл нь гашуудлаар дүүрэв. Тэд Бурханд үнэнч гэдгээ Түүний Шаббатыг ариунаар сахиснаар харуулах ёстой юм.{АМ 434.3} Aм 352.2
Тэдний итгэлийг унагах гэсэн олон оролдлого байлаа. Дэлхийн ариун ордон тэнгэрийн ариун ордны загвараар баригдсан ба дэлхийн ариун ордны гэрээний авдарт байсан хууль тэнгэрийн ариун ордны гэрээний авдрын хуулбар мөн бөгөөд тэнгэрийн ариун ордныг хүлээн зөвшөөрөх нь Бурханы хууль болон ялангуяа дөрөв дэх хууль болох Шаббатыг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг болохыг ойлгож чадахгүй хүн байгаагүй. Иймээс тэнгэрийн ариун ордон дахь Христийн үйлчлэл болон Бичээсүүдийн хосолсон судалгааг хүмүүс заналтайгаар, тууштай эсэргүүцэх болов. Хүмүүс Бурханы нээсэн хаалгыг хаах гэж Түүний хаасан хаалгыг нээх гэж оролдож байна. Гэвч нээхэд нь хэн ч хаагаагүй. Хаахад нь хэн ч нээхгүй ... Ариун Нэгэн” «Харагтун. Хэн ч хааж үл чадах нээлттэй хаалгыг би чиний өмнө тавьсан” гэж хэлсэн юм. Илчлэлт 3:7,8. Христ ариунаас ариун газрын үйлчлэлээ эхлүүлэхэд ариун ордны нээлттэй хаалгаар гэрэл цацарч байв. Тэнгэрт өргөмжилсөн хуулинд дөрөв дэх тушаал багтсан үзэгджээ. Бурханы босгосныг хэн ч нурааж чадахгүи, {АМ 435.1} Aм 352.3
Христийн зуучлал болон Бурханы хууль мөнхөд хүчин төгөлдөр гэсэн үнэний гэрлийг хүлээж авсан хүмүүс эдгээр үнэнүүд Илчлэлт 14 бүлэгт дурдагдсан болохыг мэджээ. Энэ бүлэг дэлхийн оршин суугчдыг Эзэний дахин ирэлтэнд бэлтгэх гурван анхааруулгыг тунхагладаг юм. Түүний шүүх цаг ирчхээд байна гэсэн тунхаглал хүнийг аврах Христийн эцсийн үйлчлэлтэй холбоотой. Энэ мэдээ Аврагчийн зуучлал дуусч хүмүүсээ аврахаар дэлхийд дахин ирэх цаг хүртэл дэлхийд тунхаглах үнэний мэдээг зарласаар байна. 1844 онд эхэлсэн шүүлт амьд хийгээд үхсэн бүх хүмүүсийг шүүж дуусах хүртэл үргэлжилж, хүний аврагдах боломж дуусах хүртэл тунхаглагдана. Хүмүүсийг шүүгдэхэд бэлтгэхийн тулд «Бурханаас эмээгтүн. Түүнд алдрыг өргө тэнгэр ба газрыг тэнгис ба усны ундрагуудыг бүтээсэн Түүнд мөргөцгөө” хэмээн тушаажээ. Энэ мэдээг хүлээн зөвшөөрснөөс гарах үр дүнгийн талаар «Бурханы тушаалууд хийгээд Есүст итгэх итгэлийг сахидаг ариун хүмүүсийн тэвчээр энд байна” гэж өгүүлсэн байна. Шүүлтэнд бэлэн байхын тулд Бурханы хуулийг зайлшгүй сахих шаардлагатайн учир шалтгаан нь хууль бол шүүлтийн өдөр зан чанарыг шүүх хэмжүүр байх болно. Энэ тухай элч Паул «Хуулийн дор нүгэл үйлдсэн бүх хүн хуулиар шийтгэгдэх болно. Энэ нь Бурхан хүмүүсийн нууц зүйлсийг Есүс Христээр шүүх өдөрт болно” гэж тунхаглагдсан байна. Ром 2:12-16. Бурханы хуулийг сахихад зайлшгүй итгэлтэй байх хэрэгтэй. Учир нь итгэлгүйгээр таалагдах боломжгүй. Мөн итгэлээр биш алив бүхэн нь нүгэл юм» гэсэн байдаг. Еврей 11:6; Ром 14:23. {AM 435.2} Aм 353.1
Эхний тэнгэр элч хүмүүсийг «Бурханаас эмээгтүн. Түүнд алдрыг өргө.” Мөн тэнгэр хийгээд газрыг бүтээсэн Түүнд мөргөцгөө хэмээн уриалсан байна. Үүний тулд хуулийг нь сахих ёстой. Мэргэн хүн энэ талаар «Бурханаас эмээж түүний тушаалыг дагагтун. Энэ нь хүн бүхэнд хамаарна.” Номлогчийн үгс 12:13. Түүний тушаалуудыг дуулгавартай дагахгүй бол ямар ч мөргөл хийсэн тэр нь Бурханд таалагдахгүй. «Бурханыг хайрлах нь Түүний тушаалуудыг сахих юм.” «Хуулийг үл сонсдог хүний залбирал нь хүртэл жигшүүртэй.” 1 Иохан 5:3; Сургаалт үгс 28:9.5{АМ 436.1} Aм 353.2
Бурханд мөргөж буй хүн Түүнийг бүтээгч бөгөөд бүх бүтээлүүд Түүгээр оршин тогтнодог гэсэн бодит үнэнийг хүлээн зөвшөөрдөг билээ. Библид хуурамч бурхдад бус зөвхөн Түүнд мөргөж хүндлэх ёстой гэдэг нь Түүний бүтээх хүч чадалтай холбоотой юм. «Учир нь хүмүүсийн бүх бурхад бол хоосон шүтээнүүд харин Эзэн тэнгэрүүдийг бүтээсэн.” Дуулал 96:5 Тэгвэл та нар намайг хэнтэй адилтгаж хэнтэй тэнцүүлэх вэ? гэж Ариун Нэгэн айлдаж байна. Нүдээ өндөрт өргөн тэдгээрийг хэн бүтээснийг харагтун.” «Тэнгэрийг бүтээсэн Эзэн айлдаж байна ... Би бол Эзэн. Өөр байхгүй.» Исаиа 45:25,26, 45:18. Энэ тухай Дуулаач «Эзэн өөрөө бол Бурхан гэдгийг мэдтүгэй. Биднийг бүтээсэн нь тэр бөгөөд бид өөрсдөө бус юм.” «Ирэгтүн. Мөргөж бөхийн биднийг Бүтээгч Эзэний өмнө өвдөг сөгдөцгөөе» гэсэн байдаг. Дуулал 100:3, 95.6. Тэнгэрт Бурханд мөргөдөг ариун бүтээлүүд Түүнд яагаад мөргөдөг талаар «Та алдар, хүндэтгэл, хүчийг авах зохисой. Та бүх юмсыг бүтээсэн билээ” гэж өгүүлсэн байна. Илчлэлт 4:11.{АМ 436. 2} Aм 353.3
Илчлэлт 14-р бүлэг дээр Бүтээгчид мөргө гэж уриалжээ. Энэ эш үзүүллэгт гурван тэнгэр элчийн мэдээг хүлээн авсан хүмүүс Бурханы тушаалуудыг сахидаг шинж тэмдэгтэй байхыг харуулж байна. Эдгээр тушаалуудын нэг нь Бурханыг Бүтээгч хэмээн тодорхойлдог. Бурханы хуулийн дөрөв дэх заалтанд «Харин долоо дахь өдөр бол чиний Бурхан Эзэний амралт ... Учир нь Эзэн тэнгэр газар далай болон тэдгээрийн дотор байгч бүгдийг зургаан өдөрт бүтээж долоо дахь өдөр амарсан. Тиймээс Эзэн амралтын өдрийг ерөөн тэр өдрийг ариун болгосон юм» гэж бичигджээ. Египетээс гарсан нь 20:8,10. Шаббатын талаар Эзэн «Намайг өөрсдийн чинь Бурхан Эзэн гэдгийг мэдүүлэх ... тэмдэг болох болно” гэж айлдсан юм. Шалтгаан нь «Юу гэвэл зургаан өдрийн дотор Эзэн тэнгэр, газрыг бүтээжхарин долоо дахь өдөр ажлаа зогсоон сэргэсэн билээ.» Египетээс гарсан нь 31:17.{АМ 437.1} Aм 354.1
Бүтээлийн дурсгал болсон Шаббатын ач холбогдол биднийг яагаад Бурханд мөргөдөг шалтгааныг харуулна.” «Учир нь Тэр бол Бүтээгч. Бид бол Түүний бүтээл.” «Тиймээс Шаббат бол Бурханд мөргөх мөргөлийн үндэс юм. Учир нь энэ тушаал өөр ямар ч тогтоолоос илүү Бурханы талаарх агуу үнэнийг гайхамшигтайгаар илэрхийлдэг юм. Бурханд зөвхөн долоо дахь өдөр мөргөхөөс гадна бусад бүх мөргөлүүд Бүтээгч болон Түүний бүтээлүүд ялгаатай гэдгийг илэрхийлж байгаагаараа онцлог. Энэ агуу үнэн хэзээ ч хуучрахгүй, хэзээ ч мартагдахгүй»—J. N. Andrews, History of the Sabbath, chapter 27. Бурхан энэ үнэнийг хүний оюун ухаанд байнга сануулахын тулд Шаббатыг Еден цэцэрлэгт хуульчлан өгчээ. Тиймээс Бурханыг Бүтээгч учраас шүтэж мөргөж байгаа шалтгаан байгаа цагт, Шаббатын тушаал нь Бурханыг шүтдэг тэмдэг ба дурсгал байсаар байх болно. Хэрэв Шаббатыг дэлхий даяараа сахиж байсан бол хүн оюун бодол, зүрх сэтгэлдээ Бүтээгчээ хүндэтгэн мөргөх байсан бөгөөд дэлхийд нэг ч хуурамч шүтлэгтэн, бурхангүй үзэлтэн, хоёр нүүртэй хүн байхгүй байх байжээ. Шаббатыг сахина гэдэг «Тэнгэр ба газрыг, тэнгис ба усны ундаргуудыг бүтээсэн» жинхэнэ Бурханд үнэнч байгаагийн илрэл юм. Хүмүүсийг Бурханд мөргөж Түүний тушаалуудыг сахихыг уриалсан мэдээ бол ялангуяа дөрөв дэх хуулийг сахихыг онцолсон дуудлага юм. {AM 437.2} Aм 354.2
Бурханы тушаал болон Есүсийн итгэлийг сахидаг хүмүүстэй харьцуулан гурав дахь тэнгэр элч өөр хүмүүсийг дурдсан байна. Тэдний алдаа төөрөгдлийг эсэргүүцэн «Хэрэв хэн араатанд болон хөрөгт нь мөргөж, духан дээрээ эсвэл гар дээрээ тэмдэг авна. Тэр хүн Бурханы уур хилэнгийн дарсыг мөн уух болно” гэсэн ноцтой, аймшигтай сануулгыг өгчээ. Илчлэлт 14:9,10. Энэ мэдээний бэлгэдлүүдийг зөв тайлбарлах нь мэдээг зөв ойлгоход зайлшгүй шаардлагатай. Араатан, хөрөг, тэмдэг гэж юу вэ?{АМ 438.1} Aм 355.1
Эдгээр нь Христийг мэндлэхэд нь алахыг завдсан лууг дүрсэлжээ. Илчлэ лт 12 -р бүлэг дэх эш үзүүллэгт гардаг. Луу г Сатан гэж то д орхойлдог. (Илчлэлт 12:9). Тэрээр Херодыг ашиглан Аврагчийг алахыг оролдож байв. Харин Христийн тооллын эхний зуунд Христ болон түүний хүмүүстэй дайн хийж байгаа Сатаны гол төлөөлөгч нь буруу сургаал дээр үндэслэсэн Ромын эзэнт гүрэн байв. Тиймээс араатан гэдэг нь ерөнхийдөө Сатаныг бэлгэдэх бөгөөд төлөөлөгч нь буруу номт Ром юм. {AM 438.2} Aм 355.2
13 -р бүлэг (Эшлэл 1-10) луунаас «Хүч ба сэнтий, асар их эрх мэдлийг” авсан «Ирвэстэй адил» өөр нэгэн араатан гарч байна. Энэ бэлгэдэл бол эртний Ромын эзэнт гүрний хүч ба сэнтий эрх мэдлийг залгамжлан авсан папын засаглал гэж ихэнх Протестанууд үздэг юм. Ирвэс шиг энэхүү араатны тухай «Агуу юмсыг болон доромжлолыг хэлэгч амыг түүнд өгсөн бөгөөд ... Тэр амаа нээн Бурханыг доромжилж, Түүний нэр, Түүний асар буюу тэнгэрт нутаглагчдыг доромжлоод, Ариун хүмүүстэй дайн хийж тэднийг ялах нь түүнд өгөгдсөн бөгөөд аливаа овог, ард түмэн, хэлтэн, үндэстнүүдийг захирах эрх мэдлийг ч түүнд өгсөн байлаа» гэжээ. Энэ эш үзүүллэг Даниел 7 бүлэг дээрх Папын засаглалыг зөгнөсөн жижиг эврийн дүрслэлтэй эргэлзэхийн аргагүй адилхан байна.(АМ439.1} Aм 355.3
«Дөчин хоёр сарын турш үйлдэх эрх мэдлийг түүнд өгсөн аж.” Эш үзүүлэгч цааш үргэлжлүүлэн «Түүний толгойнуудын нэг нь алуулчихсан юм шиг байсныг харлаа» гэжээ. Мөн «Хэрэв хэн нэг нь баригдах тавилантай бол баригдана. Хэрэв хэн нэг нь илдээр алдаг бол тэр илдээр алуулах ёстой.» Дөчин хоёр сарын хугацаа нь Даниел 7-р бүлэгт пап Бурханы хүмүүсийг хавчих цаг хугацаа болох «Нэг цаг үе, цаг үеүд болон хагас цаг үе» буюу гурван жил хагасын хугацаа эсвэл мянга хоёр зуун жаран хоногтой тэнцүү. Энэ цаг хугацаа нь өмнөх бүлгүүдэд дурьдсаны адил папын хэмжээлшгүй эрх мэдэл тогтсон МЭ 538 онд эхэлж 1798 онд дууссан билээ. 1798 онд Пап Францын цэргүүдэд баригдаж папын ноёрхол үхлийн шархтай болсон ба «Хэн нэг нь баригдах тавилантай бол баригдана” гэсэн зөгнөл биелжээ. {АМ 439.2} Aм 355.4
Энэ мөчид өөр нэгэн бэлгэдэл өгөгдлөө. Эш үзүүлэгч «Газар доороос өөр нэгэн араатан гарч ирэхийг би харав. Тэр араатан хурга мэт хоёр эвэртэй” гэжээ. Эшлэл 11. Энэ араатны дүр төрх гарч ирсэн хэв шинж нь өмнөх хүчнүүдтэй адилгүй болохыг харуулна. Дэлхийг захирсан агуу хаанчлалуудыг Даниел «Тэнгэрийн дөрвөн салхи их далайг оволзуулахад» (Даниел 7:2) гарч ирсэн махчин араатнуудаар дүрсэлжээ. Илчлэлт 17-р бүлэгт тэнгэр элч их усаар «Ард түмэн хурсан олон үндэстнүүд ба хэлтнүүдийг (Илчлэлт 17:15.) төлөөлдөг гэж тайлбарлажээ. Салхи бол тэмцлийг бэлгэдэнэ. Их далайг оволзуулж буй тэнгэрийн дөрвөн салхи гэдэг нь хаанчлалууд эрх мэдлээ олж авахаар эзлэн түрэмгийлэл, хувьсгал гаргахыг урьдчилан зөгнөжээ. {АМ 439.2} Aм 356.1
Харин хурга мэт хоёр эвэртэй араатан газар доороос гарч ирсэн. Тэрээр хүч чадалтай болохын тулд бусдыг нухчин дарахгүй, харин хүн суурыпиж байгаагүй газар нутагт суурьшиж алгуурхан хүчээ авч томрох болно. Энэ улс орон хуучин дэлхийн багшралдан тэмцэлдсэн үндэстнүүдээс урган гарч ирэхгүй. Учир нь «Ард түмэн хурсан олон үндэстэн, хэлтнүүд» бол оволзох далай юм. Тэгэхээр энэ улс орныг бид барууи тивээс эрж хайх ёстой.{АМ 440.1} Aм 356.2
1798 онд ямар улс орон шинээр үүсэн бий болж хүчээ авч, хүч чадал агуу байдлаараа дэлхийн анхаарлыг татсан бэ? Бэлгэдлийг судлан үзвэл ямар ч эргэлзээ гарахгүй. Эш үзүүллэгийн энэ шаардлагыг зөвхөн цорын ганц улс хангаж байна. Энэ бол яахын аргагүй Америкийн Нэгдсэн Улс юм. Уран илтгэгчид, түүхчид, эш үзүүлэгчийн зөгнөлийг санаандгүй адилхан үгээр дүгнэж энэ улс орны мандан бадрал, өсөлт хөгжлийг дүрсэлсэн байдаг. Энэ араатан газар доороос гарч иржээ. «Гарч ирэх гэсэн үг үнэндээ” ургамал шиг соёолон ургах гэсэн утгатайг орчуулагчид онцолдог юм. Энэ улс орон хүн суурыыаагүй газар нутагт урган гарч ирнэ. Америкийн Нэгдсэн Улсын үүслийн талаар нэгэн алдартай зохиолч «Хоосон газраас гарч ирсэн нууц нь «Чимээгүй үр ургаж байгаа мэт бид их гүрэн болж өссөн” гэж тайлбарласан байдаг.—G. A. Townsend, The New World Compared With the Old, page 462. 1850 онд Европын нэгэн сэтгүүлд Америкийн Нэгдсэн Улсыг «Ар дэлхийгээс анир чимээгүйирж” өдөр бүр хүч чадал нь бахархалтайгаар тодорсоор гайхамшигтай улс орон болсон» гэж бичсэн.—The Dublin Nation. Эдвард Эверет Америкийг цагаачид үүсгэн байгуулсан талаарх илтгэлдээ «Тэд Лейндений бяцхан сүмд оюун санааны эрх чөлөөг олгох халдашгүй эрх, аюулгүй алс хязгаар нутаг, хаягдсан газар нутгийг эрэлхийлэх үү? Харагтун, тэд дайн дажингүйгээр газар нутгаа эзлэн авч, хүчирхэг газар нутгийг үүсгэж ... загалмайн тугийг мандуулсан» гэж өгүүлсэн байна.—Speech delivered at Plymouth, Massachusetts, Dec. 22,1824, page 11. {AM 440.2} Aм 356.3
«Тэр ... хурга мэт хоёр эвэртэй.» Хурга мэт эвэрнүүд нь бага залуу гэм буруугүй, эелдэг дөлгөөн зан чанарыг илэрхийлдэг бөгөөд 1798 онд гарч ирэх эш үзүүлэгчийн зөгнөсөн хүч нь Америкийн Нэгдсэн Улстай үнэхээр нийцэж байна. Хааны дарангуйлал санваартнуудын халдлагаас зугтан Америкт анх суурыпсан Христэд итгэгчид иргэний болон шашны эрх чөлөөг эрхэмлэсэн улсыг байгуулахаар зориг шулуудсан хүмүүс байв. Тэдний үзэл бодол нь «Бүх хүн тэгш бүтээгдсэн» бөгөөд «Амьдрал эрх чөлөө хийгээд аз жаргалын тэмцэх халдашгүй дархан эрхтэй гэсэн агуу үнэний замыг нээсэн Тусгаар тогтнолын тунхгаар баталгаажсан юм. Мөн үндсэн хууль нь ард түмэнд засаг барих эрхийг олгож, олон нийтийн сонгуулиар сонгогдсон төлөөлөгчид хууль батлах хэрэгжүүлэх боломжийг олгожээ. Эрх чөлөөтэй шүтэн бишрэх өөрийн үзэл бодлоор Бурханд мөргөхийг хүн бүрт зөвшөөрчээ. Бүгд найрамдах болон Протестант үзэл энэ улс орны үндсэн зарчмыг тодорхойлж байсан юм. Эдгээр зарчмуудад энэ улсын хүч чадал хөгжил цэцэглэлтийн нууц оршино. Хаанчлалуудад дарлагдаж хавчигдсан Христэд итгэгч шинэ газрын зүг итгэл найдвар сонирхолдоо хөтлөгдөн зорьжээ. Сая сая хүн энэ нутгийн эрэг дээр газардаж, Америкийн Нэгдсэн Улс дэлхийн хамгийн хүчирхэг улс гүрнүүдийн дунд зохих байр сууриа эзэлсэн билээ. {AM 441.1} Aм 357.1
Гэвч хурга мэт эвэртэй араатан луу мэт ярив. Тэр анхны араатны өмнө бүх эрх мэдлийг хэрэгжүүлэх болов. Тэгээд дэлхий болон тэнд нутаглагчдыг үхлийн шарх нь эдгэсэн анхны араатанд мөргүүлдэг аж ... илдний шархтай атлаа амилсан араатанд зориулан хөрөг бүтээ гэж дэлхий дээр нутаглагчдад хэлэх болов. Илчлэлт 13:11-14.{AM 441.2} Aм 357.2
Хурга мэт эвэр луу мэт яриатай байгаа нь энэ улсын итгэл, үйл хоёр ноцтой зөрчилдөж буйг харуулж байна. «Ярив” гэдэг бол энэ араатны хууль тогтоох шүүх байгууллагуудын үйлдэл юм. Араатан хууль тогтоох шүүх байгууллагуудаараа дамжуулан, эрх чөлөө энх тайвныг эрхэмлэсэн үндсэн зарчмуудаа хэрэгжүүлж байна гэж худал ярих болно. Луу мэт ярьж «Анхны араатны ... бүх эрх мэдлийг” хэрэгжүүлнэ гэсэн зөгнөл бол луу болон ирвэсээр төлөөлж байсан улс орнууд бусдын үзэл бодлыг хязгаарлах, хавчлагын сүнсээр удирдуулж байсан шиг үйлдэл гаргана гэсэн үг. Мөн дэлхий болон тэнд нутаглагчдыг... анхны араатанд мөргүүлдэг гэдэг нь энэ улс эрх мэдлээ ашиглан, үнэнч гэдгээ харуулсан зарчмыг хуульчлахыг харуулж байна. Хоёр эвэртэй араатан дэлхий болоод тэнд нутаглагчдыг үхлийн шарх нь эдгэсэн анхны араатанд мөргүүлдэг» гэдэг нь папыг шүтэх үйлдлийг улс үндэстнүүдэд хүчээр тулгахаар эрх мэдлээ ашиглана гэсэн үг.{АМ 442.1} Aм 357.3
Тийм үйлдэл нь энэ улсын үндсэн зарчмууд эрх чөлөөг эрхэмлэх бодлоготой мөн Тусгаар тогтнолын тунхаг хуультай зөрчилдөх болно. Энэ улсыг үүсгэн байгуулагчид хүний эрх зөрчих хавчлагын үндэс болсон улс төрийн мэдлээр нөлөөлөх явдал гарахаас урьдчилан сэргийлсэн байв. Үндсэн хуульд «Конгресс аливаа шашны тогтолцоог дэмжсэн, эрх чөлөөг хязгаарласан ямар ч хууль батлахгүй бөгөөд «Нэгдсэн улсын олон нийтийн төлөө итгэл хүлээсэн, аливаа албан тушаал хашихад ямар ч шашны шалгуур тавихгүй гэж заасан байдаг. Үндэсний эрх чөлөөг хамгаалсан эдгээр заалтуудыг ноцтойгоор зөрчиж байж улс төрийн эрхийг ашиглан, ямар нэгэн шашныг хүчилсэн хууль батлах боломжтой. Гэвч үндсэн хуульд үл нийцэх байдал бий болохыг эш үзүүллэгт тун тодорхой харуулсан байна. Цэвэр ариун дүр төрх, эелдэг зөөлөн гэм буруугүйи бэлгэдэл болсон хурга мэт эвэртэй энэ араатан луу мэт ярих болно.{АМ 442.2} Aм 358.1
«Илдний шархтай амилсан араатанд зориулан хөрөг бүтээ гэж дэлхий дээр нутаглагчдад хэлнэ.» Энэ зөгнөл хууль тогтоох эрх мэдлийг ард түмэн нь эзэмшдэг тогтолцоог харуулж байгаа бөгөөд эш үзүүллэгийн тодорхойлж буй улс бол Америкийн Нэгдсэн Улс гэдгийг гарцаагүй баталгаажуулдаг юм.(АМ 442.3) Aм 358.2
Гэвч «Араатанд зориулан хөрөг бүтээ” гэдэг юу вэ? Хөрөг яаж бүтэх вэ? Энэ хөргийг хоёр эвэртэй араатан анхны араатанд зориулан бүтээнэ. Үүнийг араатны хөрөг гэж нэрлэдэг. Хөрөг нь юутай адил болон хэрхэн бүтээгдсэнийг мэдэхийн тулд бид хөргийн эзэн буюу папын мөн чанарыг судлах хэрэгтэй.{АМ 443.1} Aм 358.3
Анхны сүм сайн мэдээний энгийн үнэнээс хөндийрч буруу номтнуудын зан үйл, ёс заншлуудыг хүлээн зөвшөөрч самуурахдаа Бурханы сүнс болон хүч чадлаа алджээ. Хүмүүсийн үзэл бодлыг захирахын тулд тэрээр улс, төрийн эрх мэдлийг хөөцөлдөх болно. Араатан улс төрийн эрхийг атгаж эрх ашигтаа нийцүүлэн ялангуяа «Тэрс үзлийг» нухчин дарах зорилгоор сүм, папын засаглалыг үүсгэсэн юм. Америкийн Нэгдсэн Улс араатанд зориулан хөрөг бүтээхийн тулд сүмд улс төрийн эрх мэдлийг өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн ашиглах шашны эрх мэдлээр улс төрийг захирах тогтолцоог үүсгэх болно. {AM 443.2} Aм 358.4
Сүм улс төрийн эрхэнд гарах бүртээ өөрийн сургаалыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсийг залхаан цээрлүүлж, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглах болно. Дэлхийн эрх дархтнуудтай холбогдож, Ромын аргыг хэрэгжүүлэх болсон Протестант сүмүүд үзэл бодлын эрх чөлөөг хязгаарлах сонирхлоо илэрхийлэх болжээ. Үүний тод жишээ бол Английн сүм салан тусгаарлагчдыг удаан хугацааны туршид хавчсан үйл явдал юм. Арван зургаа, арван долдугаар зууны туршид сүмийг хүлээн зөвшөөрдөггүй олон мянган үйлчлэгч сүмээ орхин дүрвэж пасторууд, ард түмэн торгуулж хоригдож, эрүү шүүлтээр амиа алджээ. {АМ 443.3} Aм 358.5
Анхны сүм итгэл бишрэлээ гээснээс болж улс төрийн эрхийг хөөцөлдөж араатан болох папын засаглал үүсэн бий болох нөхцөл бүрэлдсэн юм. Паул энэ тухай «Эхлээд итгэлээс салах явдал гарч .. ёс бусын хүн илчлэгдэх” (2 Тесалоник 2:3) болно гэж зөгнөж байв. Үүнтэй адил сүм бишрэлээ орхисноор араатны хөрөг бүтээх болно.{АМ 443.4} Aм 359.1
Эзэнийг ирэхийн өмнө нэгдүгээр зуунд болсон шиг шашны доройтол болно гэж Библид бас зөгнөсөн байна. «Эцсийн өдрүүдэд хэцүү цаг ирнэ гэдгийг мэдэж ав. Учир нь хүмүүс өөрсдийгөө хайрлагчид, сагсуурагчид, их зантай, доромжлогчид эцэг эхдээ захирагдахгүй, үл талархагч, гүжирдэгчид, хэрцгий, сайныг үзэнядагчид, тэрслэгчид бодлогогүй биеэ тоодог, Бурханыг хайрлагчид байхаас илүү зугаа цэнгэлийг хайрлагчид болох болно. Тэд бурханлаг байдлын дүртэй байх боловч Түүний хүчийг нь үгүйсгэнэ.» 2 Тимот 3:1-5. «Харин хожмын цагт зарим нь итгэлээ орхиж мэхлэгч сүнснүүдэд болон чөтгөрүүдийн номлолд анхаарлаа хандуулна гэж Сүнс тодорхой хэлжээ.” 1 Тимот 4:1. Сатан «Бүх хүч ба тэмдгүүд, хуурамч гайхамшиг болон бузар муугийн зүсэн бүрийн заль мэхтэйгээр ажиллах” болно. Тэгээд аврагдахын тулд үнэний хайрыг хүлээн аваагүй” бүх хүмүүс төөрөлдөж «Худал хуурмагт итгэх болно.» 2 Тесалоник 2:9-11. Ийм бурханлаг бус байдал бий болсны дараа нэгдүгээр зуунд гарсантай адил үр дүн бий болно.{АМ 444.1} Aм 359.2
Протестант сүмүүдийн хоорондын итгэл бишрэлийн том ялгаа нь тэдгээрийг нэгтгэх оролдлого хийж хэзээ ч болохгүйн баталгаа гэж олон хүн боддог. Гэтэл Протестант сүмүүдэд итгэл бишрэлийн нийтлэг үзэл үндэслэн, нэгдэх хандлага олон жилийн турш хүчээ авч, дэмжигдэж байсан юм. Ийм нэгдэл хэдий Библийн өнцгөөс туйлын чухал ач холбогдолтой мэт харагдах боловч санал нэгдэхгүй сэдвүүдийг хэлэлцүүлэхээс түтгэлзэх шаардлага бий болсон гэсэн үг.{АМ 444.2} Aм 359.3
Чарльс Беечер 1846 онд «Протестант Евангелийн урсгалуудын үйлчлэл нь зөвхөн хүмүүсийн айдас дээр үндэслэн бүрэлдэн тогтсон юм биш. Тэд өөрсдөө үнэнийг далдлахын тулд зан чанарыг нь доройтуулж урвалтын өмнө өвдөг сөгдүүлж байдаг завхарсан үзэл дотроо амьдарч, хөдөлж, амьсгалж байна. Ром үүнтэй адил замаар яваагүй гэж үү? Бид Ромын алдааг давтаж байгаа юм биш үү? Биднийг одоо юу хүлээж байна вэ? Дахиад чуулга уулзалт зохиох уу? Евангелийн эвсэл нэгдмэл тунхаг гаргах уу?” хэмээн номложээ.»—Sermon on «The Bible a Sufficient Creed,» delivered at Fort Wayne, Indiana, Feb. 22, 1846. Бүх сүмүүдийг нэгтгэх оролдлого амжилттай биелвэл хүч хэрэглэхэд ганц алхам үлдэх болно. {AM 444.3} Aм 359.4
Америкийн Нэгдсэн Улсын урдаа барьдаг сүмүүд итгэл бишрэлийн нийтлэг талууд дээр нэгдэж нэгдмэл тогтоолуудыг хэрэгжүүлэх дэмжлэг авахын тулд төрд нөлөөлж Протестант Америк улс Ромын эрх мэдлийг хэрэгжүүлэгч дүр бүтээж захирагдаагүй хүмүүст иргэний хариуцлага тооцох болно.{AM 445.1} Aм 360.1
Хоёр эвэртэй араатан «Том жижиг, баян ядуу чөлөөт хийгээд боол хүмүүсийн болон бүгдийн баруун гаран дээр эсвэл духан дээр нь тэмдэг тавиулснаар тэмдэг, араатны нэр эсвэл нэрийнх нь тоотой хүнээс өөр нэг хүн ч худалдаж худалдан авч чадахгүй болох ажээ.” Илчлэлт 13:16,17. Гурав дахь тэнгэр элч «Хэрэв хэн араатанд болон хөрөгт мөргөж духан дээрээ эсвэл гаран дээрээ тэмдэг авна, тэр хүн Бурханы уур хилэнгийн дарсыг мөн уух болно” гэж анхааруулжээ. Энэ мэдээнд өгүүлж буй хоёр эвэртэй араатны дэмжлэг авсан «Араатан» бол Илчлэлт 13-р бүлэг дээрх анхны ирвэс мэт араатан болох папын засаглал юм. Араатанд зориулсан хөрөг гэдэг бол Протестант сүмүүдийн суртал ухуулгаа хэрэгжүүлэхээр улс төрийн эрх мэдлийг дайчлах хуурамч сургаал заагч Протестант сүмүүд юм. «Араатны тэмдгийг тодорхойлох цаг хараахан болоогүй байна.»(АМ 445.2) Aм 360.2
Араатан болон түүний хөрөгт мөргөхөөс сэргийлэх анхааруулга өгсний дараа эш үзүүллэгт «Бурханы тушаалууд хийгээд Есүст итгэх итгэлийг сахидаг ариун хүмүүсийн тэвчээр энд байна” гэжээ. Бурханы тушаалуудыг сахидаг хүмүүс араатан болон түүний хөрөгт мөргөж араатны тэмдгийг авсан хүмүүстэй зөрчилдөх учир Бурханы хуулийг сахих сахихгүй байх явдал нь Бурханд мөргөдөг эсвэл араатанд мөргөдөг эсэхийг тодорхойлох шалгуур болох болно.(АМ 445.3) Aм 360.3
Араатан бол он түүнийхөргийн онцгойчанар нь Бурханы ту шаалуудыг зөрчихтэй холбоотой. «Тэрээр цаг үе болон хуульд өөрчлөлт оруулахыг оролдох болно” Даниел 7:25. Өөрийгөө Бурханаас өндөрт өргөмжлөгч хүчийг Паул ёс бусын хүн” хэмээн дүрсэлсэн байна. Нэг эш үзүүллэг нөгөө эш үзүүллэгээ тайлбарладаг юм. Бурханы хуулийг өөрчилсөн үйлдлээрээ пап өөрийгөө Бурханаас өндөрт өргөмжилсөн. Түүний өөрчилсөн хуулийг мэдсээр байж сахиж байгаа хүмүүс тэр өөрчлөлтийг хийсэн хүчийг алдаршуулж байна гэсэн үг. Папын хууль тушаалыг дагана гэдэг Бурханд бус харин папд үнэнч байгаагийн баталгаа юм.(АМ 446.1) Aм 360.4
Пап Бурханы хуулийг өөрчилсөн юм. Ингэхдээ дүрсэнд мөргөхийг хориглосон хоёр дахь хуулийг хуулиас хасаж дөрөв дэх хуулийн долоо хоногийн долоо дахь өдрийн оронд нэг өдрийг Шаббат буюу Амралтын өдөр болгожээ. Гэвч папыг дэмжигчид хоёр дахь хуулийг хассан шалтгаанаа утга санаа нь нэг дэх хуулинд бүрэн гарсан тул адил хууль байх шаардлагагүйд тооцож Бурханы хүслийн дагуу хуулийг өөрчилсөн гэж хэлсээр байна. Гэвч эш үзүүлэгчид хууль өөрчлөгдөнө гэж зөгнөөгүй юм. Эш үзүүллэг санаатай, тодорхой өөрчлөлт хийх тал аар байдаг. «Т эрээр цаг үе болон хуульд өөрчлөлт оруулахыг оролдох болно” хэмээжээ. Дөрөв дэх хуулийг өөрчилсөн нь эш үзүүллэгийн бүрэн биелэл боллоо. Энэ өөрчлөлт сүмийн эрх мэдлээр хийгдсэн гэх цорын ганц тайлбараар хийгдсэн байв.{AM 446.2} Aм 360.5
Дөрөв дэх хууль бол Бурханы бүтээх хүч чадлын бэлгэдэл хүний Бурханд үзүүлж буй хүндэтгэл үнэнч байдлыг гэрчилдэг тул Бурханд итгэж найддаг хүмүүс Шаббатыг хүндэтгэж байгаагаар бусдаас ялгарах болно. Харин араатанд мөргөгчид Бүтээгчийг санан дурсах дурсгалыг үл тоомсорлож, Ромын шийдвэрийг өргөмжлөн хүндэтгэх байдлаар ялгарах болно. Папын эрх мэдэл хамгийн түрүүнд Ням гаргийг чухалчилж эхэлсэн бөгөөд энэ өдрийг Эзэний өдөр болгон хүчээр сахиулахын тулд улс төрийн хүчийг дайчилсан юм. Гэвч Библи долоо хоногийн эхний өдөр бус харин долоо дахь өдрийг Эзэний өдөр хэмээн тунхагладаг билээ. Христ хүний хүү амралтын өдрийн Эзэн мөн хэмээн айлдсан байдаг. Бурханы дөрөв дэх хууль нь ийм утга санааг тунхагладаг юм. Харин долоо дахь өдөр бол чиний Бурхан Эзэний амралт. Эш үзүүлэгч Исаиагаар дамжуулан, Эзэн энэ өдрийг «Миний ариун өдөр» гэж нэрлэсэн байдаг. Марк 2:28; Исаиа 58:13. {АМ 446.3} Aм 361.1
Христ Шаббатыг өөрчилсөн гэсэн ухуулга, түүний үгийг үгүйсгэж байна. Есүс уулан дээрх сургаалдаа «Хуулийг эсвэл эш үзүүлэгчдийг хэрэгсэхгүй болгохоор Намайг ирсэн гэж бүү бод. Хэрэгсэхгүй болгохын тулд бус харин гүйцэлдүүлэхийн тулд Би ирсэн юм. Үнэнээр Би та нарт хэлье. Тэнгэр газрыг алга болтол бүгд биелэгдтэл хуулиас ганц ч үсэг зураас алга болохгүй. Хэн боловч эдгээр тушаалуудаас хамгийн өчүүхнийг нь үл тоомсорлож, бусдад тийн сургавал тэнгэрийн хаанчлалд хамгийн өчүүхэн нэгэн гэгдэх болно. Харин хэн боловч тэдгээрийг сахиж сургавал тэнгэрийн хаанчлалд агуу нэгэн гэгдэх болно” гэж айлджээ. Матай 5:17-19. {АМ 447.1} Aм 361.2
Шаббатыг өөрчлөх эрх мэдлийг хэн ч өгөөгүйг Протестантууд бүгд хүлээн зөвшөөрдөг. Үүнийг Америкийн ухуулга хуудасны нийгэмлэг болон Ням гаргийн хичээлийн хэвлэлүүдэд тодорхой тусгасан байна. Энэ хэвлэлүүдэд амралтын өдрийн тухай болон үүнийг хэрхэн сахих тухай Шинэ Гэрээнд ямар ч тушаал заавар байхгүй болохыг хүлээн зөвшөөрсөн байна.—George Elliott, The Abiding Sabbath, page 184.{AM 447.2} Aм 361.3
Өөр нэгэн хэвлэлд «Бичээсүүдэд Христийг амиа алдах хүртэл ариун өдрийг өөрчилсөн ямар ч өөрчлөлт гараагүй ба... долоо хоногийн Шаббат өдрийг өөрчилж, оронд нь долоо хоногийн эхний өдрийг амралтын өдөр болгосон тухай ямар ч тушаал өгөгдөөгүй»—A. Е. Waffle, The Lords Day, pages 186-188.{AM 447 3} Aм 361.4
Ромын Католикчууд Шаббат өдрийг сүмийн эрх мэдлээр өөрчилсөн гэдгийг хүлээн зөвшөөрч, гишүүнээр орж Ням гаргийг сахиж байгаа Протестантууд Католик сүмийн эрх мэдлийг хүлээн зөвшөөрч байгааг илтгэдэг хэмээн зарлан тунхагладаг. Католик сүмд байгаа хүмүүст заадаг хичээлд дөрөв дэх хуулийг аль өдөрт сахих талаар хуучин хуулиар Бямба гараг ариун өдөр гэж тооцогдож байв. Гэвч сүм Есүс Христ болон Бурханы сүнсээр удирдуулан, Бямба гаргийг Ням гаргаар орлуулсан билээ. Тиймээс бид одоо долоо дахь өдрийг бус харин эхний өдрийг ариун гэж тооцдог. Ням гараг гэдэг бол одоо Эзэний өдөр юм. {АМ447-4} Папын зохиолчид католик сүмийн эрх мэдлийг баталгаажуулахын тулд Шаббатыг Бямба гаргаас Ням гарагт шилжүүлснийг Протестантууд хүлээн зөвшөөрдөг ба Ням гаргийг сахиж байгаа нь тэд сүм баяр ёслолуудыг тогтоож тэдний гэм нүглийн дор байгаа хүмүүст тушаах эрх мэдэлтэйг хүлээн зөвшөөрч буй хэрэг юм гэж дээрх хэвлэлүүдэд бичсэн байдаг.—Henry Tuberville, An Abridgment of the Christian Doctrine, page 58. Ромын сүм эрх мэдлээрээ Шаббатыг өөрчилсөн үйл явдлаас өөр араатны тэмдэг гэж тооцогдох бэлгэдэл тэмдэг байгаа гэж үү?{АМ 448.1} Aм 362.1
Ромын сүм хэмжээлшгүй мэдэлтэй гэсэн тунхаглалаасаа татгалзаагүй. Дэлхий дахинд Протестант сүмүүд Библийн амралтын өдрийг үгүйсгэх мөртлөө Ромын сүмийн тогтоосон амралтын өдрийг хүлээн зөвшөөрснөөрөө түүнийг хэмжээлшгүй мэдэлтэй хэмээн үзэж байна. Тэд сүмийн ёс заншил болон сүмийн эцгүүдийн эрх мэдлээр Шаббатыг өөрчилсөн гэж тунхаглаж болох юм. Гэвч тэд энэ үзлээрээ өөрсдийг нь ялгадаг Библи бол Протестантуудын цорын ганц итгэл бишрэлийн үндэс гэсэн гол зарчмаа үгүйсгэжээ. Папыг дэмжигчид Протестантууд өөрсдийгөө мэхэлж байгаагаа мэддэг ч үнэнийг мэдүүлэхээс зайлсхийсээр байна. Ням гаргийг хуульчлах хөдөлгөөн дэмжлэг олох тусам тэд баярлаж Протестантууд бүхэлдээ Ромд дагаар орох найдлага тавьсаар байна.{АМ 448.2} Aм 362.2
Ромын Католикууд «Протестантууд Ням гаргийг сахиж байгаа нь тэд католик сүмийн эрх мэдлийг хүлээн зөвшөөрдгийг харуулж байгаа гэж үздэг.»—Mgr. Segur, Plain Talk About the Protestantism of Today, page 213. «Протестант сүмүүд Ням гаргийг сахиулахаар бусдыг хүчилж байгаа нь папын засаглалд буюу араатанд мөргөх үйл явдлыг дэмжиж байгаа хэрэг юм. Дөрөв дэх хууль юу заадгийг мэддэг хүмүүс жинхэнэ Шаббатын оронд хуурамч Шаббатыг сахих сонголт хийж байгаа нь өөрчлөлт хийсэн эрх мэдэлд үнэнч болохоо харуулж байна. Шашны үүргийг улс төрийн хүслээр албадсанаар тэд араатны хөргийг бүтээх болно. Америкийн Нэгдсэн Улс Ням гаргийг сахих хууль гаргаснаар араатан болон түүний хөрөгт мөргөх хууль гаргах болно. {AM 448.3} Aм 362.3
Өнгөрсөн үеийн Христэд итгэгчид Ням гаргийг Библийн Шаббат гэж сахисаар ирлээ. Сүм бүрт Ромын Католикчуудын дунд ч гэсэн Ням гаргийг Бурханы амралтын өдөр хэмээн чин сэтгэлээсээ итгэдэг жинхэнэ Христэд итгэгчид олон байгаа. Бурхан тэдний чин сэтгэл болон зөв зан чанарыг хүлээн зөвшөөрнө. Гэвч Ням гаргийг сахих хууль гарах үед дэлхий бүхэлдээ жинхэнэ Шаббатын хуулийн талаарх үнэний гэрлийг хүлээн авах бөгөөд Ромын эрх мэдлээр өөрчилсөн хуулийг дагаж Бурханы хуулийг зөрчиж байгаа хүмүүс папын эрх мэдлийг Бурханаас илүү гэж тооцох болно. Ийм хүмүүс Ромд үнэнч гэдгээ батлан харуулж Ромын тогтоолыг сахиулах эрх мэдлийг хүлээн зөвшөөрөх болно. Тэд араатан болон хүний хөрөгт мөргөх болно. Тэд Бурханы эрх мэдлийн бэлгэдэл болсон тушаалыг үл тоож оронд нь Ромын эрх мэдлийн бэлгэ тэмдэг болсон тушаалыг сахиж, Ромд үнэнч гэдгээ харуулах бэлгэдэл болох «Араатны тэмдгийг» хүлээн авах болно. Хүмүүс Бурханы тушаал эсвэл хүний тушаалыг дагах сонголтоо хийх хүртэл Шаббатын хуулийг зөрчих шийдвэр гаргах хүртлээ «Араатны тэмдгийг» хүлээж авахгүй.{АМ 449.1} Aм 363.1
Мөхөс хүмүүст заналхийж байгаа хамгийн том аюулыг гурав дахь тэнгэр элчийн мэдээнд тунхаглажээ. Бурханы уучлал өршөөлгүй уур хилэнг хүлээн авах сонголт хийхээс аймшигтай гэм нүгэл гэж байхгүй. Хүмүүс энэ чухал үйл явдлын талаар мэдэхгүй байж болохгүй. Энэ гэм нүглийн анхааруулга Бурханы шийтгэл буун ирэхээс өмнө дэлхийд тунхаглах ёстой. Ингэснээр хүмүүс яагаад шийтгүүлэх ёстой, шийтгэлээсээ мултарснаа ойлгох болно. Эхний тэнгэр элч «Аливаа үндэстэн, овог хэлтэн ард түмэнд» гурван тэнгэр элчийн мэдээний нэг болох гурав дахь мэдээ ч гэсэн өргөн хүрээнд тунхаглагдах ёстой. Эш үзүүллэгт тэнгэрийн дундуур нисэж яваа тэнгэр элч чанга дуугаар тунхаглах болно гэж тодорхойлсон байна. Энэ мэдээ дэлхийн анхаарлыг зайлшгүй татах болно.{AM 449.2} Aм 363.2
Энэ чухал үйл явдал Христэд итгэгчдийг Бурханы тушаал болон Есүсийн гэрчлэлийг сахигчид, эсвэл араатан болон түүний хөрөгт мөргөж тэмдгийг нь хүлээн авсан хоёр бүлэгт хуваагдах болно. Сүм улс төрийн хүчтэй нэгдэн «Том, жижиг, баян ядуу чөлөөт хийгээд боол» (Илчлэлт 13:16) хүмүүст «Араатны тэмдгийг» хүчээр өгөхөөр нэгдэх боловч Бурханы хүмүүс араатны тэмдгийг авахгүй. Патм арал дээр байсан эш үзүүлэгч «Араатан ба түүний хөрөгтэй нь түүний нэрийн тоотой нь тэмцэлдэж байна. Тэмцэлд ялсан хүмүүс Бурханыг босоо ятгыг барин тэрхүү шилэн тэнгис дээр зогсож Мосегийн болон Хурганы дууг дуулахыг харсан юм.” Илчлэлт 15:2,3.(АМ 450.1) Aм 363.3