Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Адвентист Гэр Бүл

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Гучин Наймдугаар Бүлэг - Эх Хүний Байр Суурь Ба Хариуцлагууд

    Эр нөхөртэй эн тэнцүү. - Эмэгтэй хүн Бурханы төлөвлөсний дагуу эрэгтэй хүнтэй эн тэнцүү байх байр сууриа хадгалах хэрэгтэй. Дэлхий дахинд зөвхөн ээж гэсэн нэр зүүсэн бус харин эх хүний утга санааг бүрэн харуулж чадах ээжүүд хэрэгцээтэй байна. Би эмэгтэйчүүдэд даатган өгсөн тусгай үүрэг даалгаврууд нь эрэгтэй хүний үүрэг даалгавраас илүү ариун, онцгой гэдгийг итгэл дүүрэн хэлж чадна. Эмэгтэй хүн дааж авсан үүргээ ариун нандин болохыг ойлгож, Бурханаас эмээн, Түүний эрч хүчээр амьдралынхаа үүргийг гүйцэтгэх ёстойг ойлгож ухаарсан байх ёстой. Эхчүүдээ та хүүхдүүдээ энэ нийгэм, гэр бүл, дэлхий дахинд тус дэмтэй хүн болгон хүмүүжүүлэх ёстойгоо санах ёстой.AГБ 233.1

    Эхнэр болон эх хүн бүхнийг нөхөртөө даатган эрч хүчээ золиосолж, эрч хүчээ сул орхихгүй байх ёстой. Эхнэр хувийн онцлогоо нөхрийн онцлогтой нэгдүүлэх шаардлагагүй. Эхнэр нөхөртэй ижил түвшинд байх ёстойгоо ойлгох ёстой. Тэрээр нөхрийнхөө хажууд зэрэгцэн зогсоод нөхөртэйгөө адил өөрийн үүрэг хариуцлагаа итгэл даахуйцаар гүйцэтгэх ёстой. Эх хүний хүүхдээ хүмүүжүүлэх үүрэг бүх талаараа нөхрийн гүйцэтгэж байгаа ажил үүргээс дутуугүй гэгээрүүлж, өндөр хэмжээнд хүргэж өгдөг. Нөхөр тань улс орны удирдагч байсан ч гэсэн эхнэр хүний үүрэг ач холбогдолын хувьд нөхрийн гүйцэтгэж буй үүргээс дутуу гэж тооцогдох ёсгүй.AГБ 233.2

    Гэр орны Хатан хаан. - Хаан суудал дээр сууж буй хаан эх хүнээс илүү ач холбогдолтой үүргийг гүйцэтгэдэггүй. Эх хүн бол гэр бүлдээ Хатан Хаан юм. Тэрээр хүүхдүүдийнхээ зан чанарыг төлөвшүүлэх мөнхийн амьдралд бэлтгэн, өндөр ёс зүйтэй болон хүмүүжих хүчийг гартаа атгаж байдаг. Тэнгэр элч нар ч ийм ач холбогдол бүхий үүргийг гүйцэтгэх эрхгүй. Эх хүн хүүхдээ хүмүүжүүлэхдээ Эзэнд үйлчилдэг. Эх хүн өндөр хариуцлагатай үүрэг гүйцэтгэж байгаагаа ойлгох юм бол урам зоригтой болох боломжтой. Эх хүн гүйцэтгэж байгаа үүргээ ямар үнэ хүндтэй болохыг ойлгож, Бурханы хуяг дуулгыг өмсөх ёстой. Ингэснээр дэлхийн зарчимд нийцүүлэх гэсэн уруу таталтыг эсэргүүцэх боломжтой болно. Эх хүний ажил түр зуурынх мэт боловч мөнхийн үр дүнг бий болгодог. AГБ 234.1

    Эх хүн бол гэр бүлийн Хатан Хаан ба үр хүүхдүүд нь түүний албат. Эх хүн гэр бүлээ ухаалгаар, нэр хүндтэйгээр удирдах ёстой. Эмэгтэй хүн гэр орондоо нөлөөгөөрөө тэргүүлэх ба хэлсэн үг нь хууль байх ёстой. Хэрэв Христэд итгэдэг бол Бурханы удирдлага доор хүүхдүүдээ нэр хүндээрээ захирах болно.AГБ 234.2

    Хүүхдүүд эхдээ анхаарал халамж тавьж сурсан байх ёстой, эх хүн ажлыг нь хянаж байгаа боолчлогч адил бус харин удирдан чиглүүлэгч хатан хаан адил Бурханы тушаалын мөр бүр, зарчим бүрийг зааж сургах ёстой.AГБ 234.3

    Үнэлэмжээ тооцож үзэх нь. - Эх хүн гүйцэтгэж буй ажлуудаа тэр бүр үнэлж үздэггүй, харин ч ажил үүргээ хэт дорд байдлаар үнэлж, хийж байгаа ажлаа өдөр бүрийн дарамт гэж бодож эхэлдэг. Ийнхүү гоц амжилт гаргалгүйгээр нэг хэвийн байдлаар өдөр хоногуудыг, долоо хоногуудыг ээлжлэн өнгөрөөсөөр байдаг. Өдөр хоног өнгөрөх бүр амжилттай гүйцэтгэсэн жижиг сажиг ажил бүр мартагддаг. Нөхрийнхөө амжилттай харьцуулахад тайлагнах үнэ хүндтэй зүйлс хийгээгүй мэт сэтгэгдэл төрдөг.AГБ 234.4

    Эцэг гэртээ ирэхдээ сэтгэл ханамжтайгаар, өдрийн туршид гүйцэтгэсэн ажлаа бардамнан тайлбарладаг. Түүний хэлсэн үгс эхнэрээрээ үйлчлүүлж, туслуулах ёстой гэсэн санааг агуулж байдаг. Эр нөхөр эхнэртээ хүүхдээ асарч, хоол ундаа хийж, гэр орноо цэвэр цэмцгэр байлгахаас өөр ажил гүйцэтгээгүй мэтээр ханддаг. Эхнэр худалдаж, худалдан авч ашиг оруулаагүй, газар хагалж, тариалангийн ажил эрхлээгүй, засвар үйлчилгээний ажил гүйцэтгээгүй учраас ядарч цуцах хэмжээний ажил гүйцэтгээгүй хэмээн тооцогддог. Нөхөр хүн бүхнийг бүтээсэн эзэн шиг бүхнийг шүүмжилж, дүгнэж эхэлдэг. Эхнэр болон эх хүн өдрийн турш гүйцэтгэсэн ажилдаа ядарч туйлдсан байдаг ба хийж гүйцэтгэсэн ажлаа ямар ч үр дүнгүй болсон мэтээр бодож санадаг тул энэ бүхнийг даван гарахад бэрхшээлтэй тулгардаг.AГБ 235.1

    Үл ойлголцлын хөшиг сөхөгдөн эцэг эхчүүд өдөр тутмын ажил үйлсээ Бурхан хэрхэн харж байгаагаар харж, Бурхан бидний ажил үйлсийг хэрхэн харьцуулж үнэлдэг болохыг ойлгосноор диваажингийн үнэнийг олж хараад гайхан шагших болно. Ийм нөхцөлд эцэг хүн өөрийн ажил үйлсийг илүү даруухнаар үнэлж, эх хүн ажил үүргээ мэргэн ухаан, тууштай байдал, цөхрөшгүй оролдлогын шинэ эрч хүч, урам зоригтойгоор үргэлжлүүлэх боломжтой болно. Энэ үед эхнэр хүн үүрэг даалгавраа үнэлдэг болно. Эцэг хүн нэгэн өдөр устаж, алга болох зүйлсийг хийж гүйцэтгэж байгаа бол эх хүн зөвхөн энэ цаг үе бус харин мөнхөд оршин тогтнох оюун ухаан, зан чанарыг төлөвшүүлж байдаг.AГБ 235.2

    Бурхан эмэгтэй хүнд чухал үүргийг даалгасан. - Эх хүн өөрийн үүрэг даалгавар, хариуцлагаа ойлгож ухамсарлаж, итгэл дааснаар ямар шагналыг хүртэхийг ойлгох боломжтой юу? AГБ 235.3

    Өөрт нь хариуцуулсан үүрэг даалгавраа урам зоригтойгоор гүйцэтгэж байгаа эх хүн өөрийн амьдралыг үнэ цэнэтэйд тооцдог. Учир нь Бурхан түүнд маш чухал үүргийг хариуцуулсан юм. Эх хүн хүүхэд хүмүүжүүлэх ажилд дарагдаж, оюун ухаанаа сул дорой болгох шаардлагагүй.AГБ 235.4

    Эх хүн хүүхдээ Эзэнд итгэж, дуулгавартай байдлаар хүмүүжүүлэх үүргийг Бурханаас авсан. Бурханаас эмээх, хайрлах мэдрэмж хүүхдийн зүрх сэтгэлд бүрэн суурилсан байх ёстой. Хүүхдүүдийг хүмүүжүүлэхдээ Бурхан өөрсдийг нь хүмүүжүүлж байгаа мэт бодолтой байлгахыг хичээх хэрэгтэй. Хүүхдүүдэд Бурхан мэхлэлт, худал хуурмаг, буруу үйлдлийг үзэн яддаг болохыг мэдүүлж өгсөн байх ёстой. Ингэснээр хүүхдийн оюун ухаан Бурхантай холбогдож, тэдний хэлж, ярьж байгаа бүхэн Бурханыг алдаршуулах болно. Тэд өсч том болоод махбодын хүсэл, амьдралын үүрэг даалгаврын хооронд салхинд найгаж буй зэгс адил байнга хэлбэлзэхээ болих болно.AГБ 236.1

    Хүүхдүүдийг Есүс рүү зөвхөн чиглүүлээд орхих нь бидний үүрэг биш... Бид хүүхдүүдээ Христийн дагалдагч болгон хүмүүжүүлж, сургах хэрэгтэй, «бидний хөвгүүд ургамал ногоо адил урган идэр залуучууд болж, охид маань үзэсгэлэнтэй сайхан хааны ордон адил, байшингийн бат бэх тулгуур чулуу адил болох болтугай. » Үүнтэй адил эхчүүд хүүхдүүдээ төгс төгөлдөр болгон, хурцалж, зан чанарыг нь төлөвшүүлэх ажлыг гүйцэтгэдэг. Хүүхдийн зан чанар төлөвшсөн байх ёстой. Эхчүүд зүрх сэтгэлийн чулууи хавтан дээрээ мөнхөд устаж алга болшгүй сургамжийг сийлэн үлдээсэн байх ёстой. Хэрэв эмэгтэй хүн Эзэний даалгаж өгсөн ариун үүргээ үл тоомсорлон, өөр зүйлсээр сольж мартсан бол Түүний уур уцаарыг заавал хүртэнэ. . . Христэд итгэгч эхчүүд Бурханы даалган өгсөн үүргийг үүрч байдаг. Хэрэв эмэгтэй Бурхантай ойр байж, Ариун Сүнсээр удирдуулж байгаа бол үүргээ хэзээ ч үл ойшоох ёсгүй.AГБ 236.2

    Эмэгтэйн Агуу, Эрхэмсэг Үүрэг даалгавар. - Эх бүрт даалган өгсөн үнэлж болшгүй, маш нандин боломж бололцоонууд байсаар байна. Ядаргаатай, эцэс төгсгөлгүй гэж тооцох болсон энгийн даруухан ажил үүргийг хамгийн агуу, эрхэм үйл хэрэг гэж тооцох болно. Эх хүүхэддээ үзүүлж буй нөлөөгөөрөө дэлхий дахиныг ивээх гайхамшигтай боломжийг авсан ба энэхүү үүргээ нэр төртэй гүйцэтгэснээр зүрх сэтгэлийн баяр хөөрийг өөртөө бий болгож чадна. Тэрээр нартай ч, сүүдэртэй ч хүүхдүүдийхээ алхаж буй жимийг гайхамшигт өндөрлөг рүү чиглүүлэн шулуун болгож өгнө. Эх хүн өөрөө Христийн сургаалыг эрж хайж, дагах шийдвэр гаргаснаар хүүхдийнхээ зан чанарыг тэнгэрлэг хүсэл, төлөвлөгөөний дагуу төлөвшүүлэх боломжтой болдог. AГБ 237.1

    Эх хүний хувьд амьдралын хамгийн чухал, ариун үүрэг бол хүүхдээ өсгөн, хүмүүжүүлэх үүрэг байдаг. Харамсалтай нь ямар олон эхчүүд хувийн хүслээ хангахын тулд энэхүү үүргээ умартаж байна вэ!AГБ 237.2

    Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ өнөөгийн болон мөнхийн ашиг сонирхолд анхаарлаа хандуулах үүргийг авсан. Тэд Бурханыг магтан хүндэтгэхийн тулд гэр бүлээ удирдан, захирах эрхээр хангагдсан. Тэд Бурханы хуулийг амьдралынхаа зарчим болгож, хайраар бүхнийг удирдан чиглүүлдэг байх ёстой.AГБ 237.3

    Хамгийн агуу, ариун ажил үүрэг. - Гэр бүл болсон зрчүүд эхнэрээрээ хүүхдүүдээ харуулаад ажил хийхээр гадагш явдаг бол эхнэр болон эх хүн нөхөр болон эцгийн хийж байгаагаас дутахгүй чухал ажил хийж байгаа гэсэн үг. Нөхөр нь гадуур баярын мэдээ түгээх ажил хийж байгаа боловч эхнэр нь гэртээ баярын мэдээ түгээж байгаа гэсэн үг. Эхнэрийн үзүүлж байгаа анхаарал, халамж нь нөхөр болон эцгийн үзүүлж байгаа үйлчлэл, халамжаас хамаагүй илүү хүнд хүчир ба илүү чухал юм. Эхнэр хүний ажил үүрэг маш чухал ба ариун юм.... Нөхөр хүн олон түмний өмнө баярын мэдээ түгээх ажид хийж хүмүүсийн хүндэтгэлийг хүлээдэг бол гэртээ үйлчилж байгаа эх хүн энэ дэлхийн хүндэтгэлийг авч чаддаггүй. Эхнэр хүн гэр бүлийн сайн сайхны төлөө, хүүхдүүдийнхээ зан чанарыг тэнгэрлэг Үлгэрлэгчийн адил төлөвшүүлэхээр хичээх үед тэнгэр элч нар тэднийг дэлхийн хамгийн агуу баярын мэдээ түгээгч хэмээн тооцож, нэрийг нь алдаршуулдаг. Бурхан хүнтэй адил явцуу өнгөц байдлаар аливаа зүйлсийг хардаггүй.AГБ 237.4

    Эх хүн бол гэр бүлээ Христтэй адил төстэй болгох Бурханы ажилтан юм. Эх хүн Библийн сургаал зааврыг дагах жишээг үзүүлж байх ёстой. Тэрээр Библийн сургаалын нөлөө өдөр бүрийн үйлс, зугаа цэнгэлд нөлөөлж байдгийг харуулж, хүүхдүүддээ зөвхөн Бурханы бэлэг болох тууштай итгэл болон нигүүлслээр л аврагддаг зарчмыг зааж сургах ёстой. Христ бидний хувьд болон тэдний хувьд ямар чухал болохыг тууштайгаар зааж сургаснаар Түүний агуу авралын төлөвлөгөөгөөр илрэн харагдсан хайр, сайн сайхан, нигүүлсэл зүрх сэтгэлийг өөрчлөн шинэчилж, ариусгах болно.AГБ 238.1

    Хүүхдүүдээ зөв сурган хүмүүжүүлэх нь Бурханы Христийн сургаалын хүчийг таниулан мэдүүлэх агуу төлөвлөгөөний хамгийн чухал хэсэг юм. Эцэг эхчүүд хүүхдүүдээ дэлхийн амьдралд хөл нийлүүлэхдээ уулзаж, нөхөрлөсөн хүмүүстээ бузар мууг биш харин сайн сайхнаар хандах хүмүүжлийг төлөвшүүлж өгөх ариун үүргийг хүлээн авсан.AГБ 238.2

    Сургаал номлогчийн хамтран зүтгэгч. -Сургаал номлогч өөрийн гэсэн үүрэгтэй байдагтай адил эх хүн ч гэсэн тусгай үүрэгтэй. Эх хүн хүүхдүүдээ Есүс дээр ирж ивээлийг авдаг болгох ёстой. Эх хүн Христийн үгийг сэтгэлдээ нандигнан, хүүхдүүддээ тэрхүү үгсийг зааж сургах ёстой. Эх хүн хүүхдээ багаас нь биеэ хянах, хүслээ огоорох байдалд сургаж, эмх цэгц, цэвэрч байдлын зуршлыг бий болгох хэрэгтэй. Эх хүн хүүхдээ Бурханы үгийг дамжуулагч хүмүүсийн үгсийг нээлттэй, эелдэг зөөлнөөр хүлээн авдгаар өсгөн хүмүүжүүлэх боломжтой. Эзэн Бурханаас өгсөн чадвараа төгөлдөржүүлэн гэр бүлийн амьдралаа үргэлж шинэчлэн сайжруулж, хүүхдүүдээ диваажингийн гэр бүлд орохоор төлөвшүүлдэг эхчүүдийг бий болгоосой гэж хүсдэг.AГБ 238.3

    Эзэн үгийг зааж сургагчаас илүү гэр бүлдээ итгэлтэйгээр үйлчилдэг хүмүүсийн үйлчлэлийг илүү агуу, Өөрт нь үйлчилсэн үйлчлэл гэж тооцдог. Эцэг эхчүүд хүүхдүүдээ сурган хүмүүжүүлдэг сургуулийн багш нартай адил үүргийг гүйцэтгэдэг гэдгээ ойлгох хэрэгтэй.AГБ 239.1

    Христэд итгэгч эх гэр бүлдээ үйлчлэхээс өөр зүйлсэд ач холбогдол өгөхгүй, зожигрохоос болгоомжлох хэрэгтэй. Гэр бүлдээ үзүүлж байгаа сайн сайхан нөлөө айл хөршүүд болон Бурханы сүмд мэдрэгдэж болдог. Гэр орон бол итгэлтэй эхнэр болон эх хүний хувьд хоригдож буй шорон мэт байх ёсгүй.AГБ 239.2

    Эх хүн амьдралын турш үүргээ гүйцэтгэх зорилготойгоор бүтээгдсэн. - Эмэгтэй хүн Бурханаас эмээн, ариун нандин зорилготой болохоо ойлгож амьдралынхаа үүргийг гүйцэтгэх ёстой. Тэрээр хүүхдүүдээ энэ дэлхийд ашиг тусаа өгч, ирээдүйн амьдралд бэлтгэгдсэн байхаар сурган хүмүүжүүлэх ёстой. Энэхүү үгс маань Христэд итгэгч эхчүүдэд өгч буй зөвлөгөө. Та бүхэн эх хүний хариуцлагаа ухамсарлаж, өөрсдийн хүслийг хангахын тулд бус харин Бурханыг алдаршуулахыг илүүд үзэхийг зөвлөж байна. Христ Өөрийнхөө төлөө гуйн залбирахын оронд боолын дүрийг авсан. AГБ 239.3

    Дэлхий бузар муу нөлөөгөөр дүүрсэн. Өнгөц гадаад загвар, ёс заншил залуу хүүхдүүдэд маш хүчтэй нөлөө үзүүлсээр байна. Эх хүн хүүхэддээ зааварчлах, удирдах, хязгаарлах үүргээ гүйцэтгэж чадахгүй бол хүүхдүүд сайнаас илүү бузар мууг хүлээн зөвшөөрөх болно. Эх бүр «Хүүхдүүдээ хэрхэн удирдан чиглүүлэхийг зааж өгөөч, бид түүнийг хэрхэн хүмүүжүүлэх вэ?” гэсэн залбиралтайгаар Аврагч дээрээ ирж байгаарай. Эх бүр Бурханы Үгэнд бичигдсэн зааварчилгаанд анхаарал хандуулснаар шаардлагатай үед мэргэн ухааныг олж авна гэдэгт итгэхэд туслаарай.AГБ 239.4

    Бурханлаг дүр төрхийг бий болгож өгөх нь. -Бурхан тэнгэрт оршдог, итгэлтэй эх хүүхдээ бузар мууг эсэргүүцэхэд сургахаар хичээх үед Бурханы сэнтийгээс агуу алдар, гэрэл гэгээ цацарч байдаг. Үүнээс илүү чухал ажил гэж дэлхий дээр байхгүй. Эх хүн уран зураач адил зотон даавуун дээр үзэсгэлэнтэй байгалийг дүрслэн зураагүй ч, уран барималчин адил гантиг чулуугаар хөшөө урлаагүй ч, яруу найрагчтай адил гайхамшигтай үзэл бодлоор үгийг амилуулаагүй ч, хөгжимчин адил сэтгэлийн мэдрэмжийг хөгжмөөр илэрхийлж чадаагүй ч, Бурханы хүчээр хүнийг Бурханы дүр төрхийн дагуу төлөвшүүлсэн.AГБ 240.1

    Үүнийг үнэлж сурсан эх өөрт өгөгдсөн боломжуудыг үнэлж баршгүй зүйлс гэж дүгнэдэг. Тэрээр өөрийн зан чанарт нийцүүлэн, хүмүүжлийн арга барилуудаар дамжуулан Бурханы хүсэл төлөвлөгөөг танилцуулахыг хичээх болно. Тэрээр хүүхдээ хүмүүжүүлэхэд өөрийн чадвар, оюун ухааны хүч чадлаа зөв ашиглахын тулд чадвар боломжуудаа чин сэтгэлээсээ, тууштайгаар, урам зоригтойгоор хөгжүүлэхээр хичээн зүтгэх болно. Тэрээр алхам бүртээ, «Бурхан энэ талаар юу гэж айлдсан бол? » гэж чин сэтгэлээсээ асуух болно. Тэрээр тууштайгаар Бурханы Үгийг судална. Тэрээр Христ рүү хараагаа чиглүүлсэн байна, ингэснээр өдөр бүрийн эцэс төгсгөлгүй, нэг хэвийн ажил үүрэг нь Амьдралыг бэлэглэгчийн аж амьдралыг илэрхийлэн харуулах болно.AГБ 240.2

    Итгэлтэй эх итгэлийн баатруудын нэрсийн номд нэрээ мөнхжүүлэх болно. - Бид загалмайгаа үүрэн, хувийн хүслээ орхих ёстой. Бид энэ бүхнийг биелүүлэх хүсэлтэй байна уу? Дэлхийн сүүлчийн үеийн агуу бэрхшээл тохиолдох үед л хүслээ огоорон, өөрийгөө бүрэн зориулах болно гэж бодохын оронд өдөр бүр үр хүүхдийн маань оюун ухаан, зүрх сэтгэлд дээр дурьдсан зан чанарууд төлөвшиж, өдөр тутам амьдралд нь мэдрэгддэг болсон байхын төлөө хүчин зүтгэх хэрэгтэй. Эдгээрийг эхчүүд амьдралын жишээ болон зааварчилгаагаар төлөвшүүлэх ёстой. Израильд буй эхчүүд өөрсдөө дайтах шаардлагагүй ч Эзэний төлөө бүрэн хуяг дуулгаа агсаж, дайчин эрчүүдийн адил дайтах дайчдыг хүмүүжүүлж болох юм.AГБ 240.3

    Эхчүүдээ хүүхдүүдийн тань ирээдүй танаас маш их шалтгаалж байна. Та үүргээ гүйцэтгэж чадаагүй бол тэд дайсны талд зогсож, зүрх сэтгэлийг сүйтгэгчид болж хувирна. Харин Бурханлаг жишээ болон тууштай дэглэмээр тэд Христ рүү чиглэж, Бурханы хүчээр бусдыг аврал руу хөтлөх багаж зэмсэг болох боломжтой.AГБ 241.1

    Христэд итгэгч эхчүүд үүргээ Бурхан дотор итгэлтэйгээр гүйцэтгэх юм бол мөнхөд дуурсагдах болно. Гадаад загвар хөөцөлдөгчид Христэд итгэгч эхийн ажил үйлс мөнхөд дуурсагдахыг хэзээ ч ойлгож, мэдэрч чадахгүй, тэд дэмий л энгийн, элдэв чимэглэлгүй даруухан даашинзыг нь хялагнан харах болно. Харин Тэнгэрийн Агуу Нэгэн тэрхүү итгэлтэй эхийн нэрийг мөнхийн алдартнуудын Номонд бичих болно.AГБ 241.2

    Мөч бүр үнэлэгдэшгүй юм. - Мосегийн ирээдүйн амьдрал, Израилийн удирдагч болоод гүйцэтгэх ёстой байсан агуу үүрэг даалгавар бүхэн Христэд итгэгч эхийн үүрэг ямар чухал болохыг харуулж өгдөг. Христэд итгэгч эхийн ажилтай адилтган зүйрлэх ажил гэж байхгүй. . Эцэг эхчүүд хүүхдээ маш бага наснаас нь эхлэн сургаж, зааварчлан эцэстээ Христэд итгэгч болоход нь чиглүүлсэн байх ёстой. Бурхан хүүхдүүдийг бидний халамжинд байлгахаар өгсөн. Тэрээр үр хүүхдүүдийг маань энэ дэлхийн хаан суудлуудыг бус харин мөнхийн цаг хугацааны туршид хаанчлах Бурханы хаанчлалыг өвлөн авах хаадаар товлосон.AГБ 241.3

    Эх бүр цаг мөч бүрийг маш үнэ цэнэтэй болохыг ойлгох хэрэгтэй. Түүний ажил үүрэг агуу шүүлтийн өдөр дүгнэгдэнэ. Тэр үед үр хүүхдүүдийнхээ хөлийг зөв тийш чиглүүлэх үүрэгтэй байсан хүмүүс үүргээ үл тоомсорлон, гүйцэтгээгүйгээс болж эрэгтэй, эмэгтэй хүмүүс ямар алдаа дутагдал, гэм нүгэл хийсэн болох нь тодорхой болно. Мөн тэр үед дэлхий дахиныг мэргэн ухааны гэрэл гэгээ, үнэн болон ариун байдлаар ивээж байсан хүмүүсийн ихэнх нь залбирлын хүчийг эзэмшсэн Христэд итгэгч эхчүүдийн нөлөөгөөр дээрх хүчийг эзэмшсэн болох нь тодорхой болно.AГБ 242.1