Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Адвентист Гэр Бүл

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "undefined".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Тавдугаар Булэг - Христэд Итгэгчдийн Хүчтэй Гэрчлэл

    Шилдэг баярын мэдээ тугээгчид Христэд итгэгч гэр булээс төрөн гардаг - Эзэний төлөө гадаад улсад баярын мэдээ түгээхэд хамгийн шилдэг бэлтгэгдсэн хүмүүс голчлон Бурханаас эмээж, Түүнийг хайрлаж, Түүнийг магтан хүндэтгэж, Бурханд итгэх итгэлээ хоёрдогч мөн чанар болгосон, гэр бүлийн үйлчлэлээ аюул, хариуцлагагүй байдалд оруулахыг зөвшөөрдөггүй, Бурхантай тогтоосон дотно харилцааг өдөр тутмын гэр бүлийн үүрэг даалгавар хэмээн итгэлтэйгээр авч үздэг Христэд итгэгч гэр бүлд төлөвшсөн байдаг. {АГБ 35.1}AГБ 27.1

    Хүн гэр орны ажлаа зөв сэтгэлээр гүйцэтгэх ухамсартай байх юм бол Христийн төлөө тогтмол, чин сэтгэлээсээ үйлчилхэд тус болох туршлагыг өөрсөддөө төлөвшүүлэх болно. Өө, амьд харилцаа үүсгэж чадсан Христэд итгэгч хүн өдөр тутмын гэр орны ажлаа итгэлтэйгээр, загалмайгаа үүрэн баяр хөөртэйгөөр, ямар ч ажлыг үл тоомсорлолгүйгээр, бузар зан чанараа эсэргүүцэн ажиллах юм бол баярын мэдээний ямар ажлыг хийж болохгүй гэж! (АГБ 35.2}AГБ 27.2

    Христийн төлөө хийж буй бидний ажил үйлс гэр бүл, гэр орноос маань эхлэх ёстой - Үүнээс илүү баярын мэдээ түгээх талбар гэж үгүй. (АГБ 35.3}AГБ 27.3

    Энэхүү гэр орондоо үйлчлэх талбарыг олон хүн аймшигтайгаар үл тоомсорлосон учраас эдгээр бузар мууг засч залруулах Бурханлаг тусламж, эдгэрлийг танилцуулах шаардлагатай болсон. (АГБ 35.4}AГБ 27.4

    Залуучуудад гэр орондоо эцэг эх, ах эгч, дүүс нараа хайр энэрэл, чин сэтгэлийн халамжаар ивээх тэнгэрлэг үүрэг өгөгдсөн. Залуучууд гэр бүлдээ бусдыг халамжилж, үйлчлэхдээ өөрсдийгөө үгүйсгэж, золиослох чадвараа харуулах боломжтой- Ийм байдлаар эгч нар дүү нартаа ямар гайхамшигтайгаар нөлөөлөх бол! Хэрэв эгч зөв шударга бол тэрээр дүүгийнхээ зан чанарыг тодорхойлж өгөх боломжтой болох юм. Түүний залбирал, эелдэг даруу байдал, хайр энэрэл нь гэр бүлд маш их нөлөөг үзүүлэх боломжтой. {АГБ 35.5}AГБ 28.1

    Христийг хүлээн авсан гэр бүлийн гишүүд Бурханы өршөөл нигүүлсэл ямар өөрчлөлтийг бий болгосныг харуулах ёстой. «Түүнийг хүлээж авсан олон түмнээр зогсохгүй Түүний нэрд итгэсэн хүмүүст ч гэсэн Тэр Бурханы хөвгүүд болох хүчийг өгсөн. » Христэд үнэн зүрх сэтгэлээр итгэдэг хүн ухаалаг удирдамжийг дагадаг ба үүний үр дүн гэр бүл бүхэнд мэдрэгддэг. Энэ нь гэр бүлийн бүх гишүүдэд зан чанараа төлөвшүүлэх төгс уур амьсгалыг бий болгож өгдөг. (АГБ 36.1}AГБ 28.2

    Христийг үгүйсгэх боломжийг олгодоггүй нотолгоо - Дэг журамтай Христэд итгэгч гэр бүл Христэд итгэх итгэл бишрэл үнэн болохыг баталгаажуулах хүчтэй нотолгоо болж байдаг. Ийм нотолгоог итгэл бишрэлийг үгүйсгэх гэж байгаа хүмүүс буруугаар ашиглах боломжгүй. Хүмүүс энэ гэр бүлийн нөлөө үр хүүхдүүдэд сайнаар нөлөөлж байгааг болон Абрахамын Бурхан тэдэнтэй хамт байгааг харах юм. Христэд итгэгч гэр бүл зөв итгэл бишрэлийн хэв маягтай бол бусдад гайхамшигтай сайны нөлөөг үзүүлэх болно. Тэд жинхэнэ «дэлхийн гэрэл” болох юм. (АГБ 36.2}AГБ 28.3

    Хүүхдүүд Библийн зарчмын талаарх мэдлэгээ тэлэх хэрэгтэй - Зөв хүмүүжлээр хүмүүжиж олонд тустай, эцэг эхдээ ачлалтай байхыг хүсдэг хүүхдүүд найзлан нөхөрлөж буй бүхэндээ зөв үзэл бодол болон Библийн зарчмын талаарх мэдлэгийг түгээж өгөх болно. {АГБ 36.3}AГБ 28.4

    Гэр орон зорилгоо хэрэгжүүлж буй тохиолдолд үр хүүхдүүд маань эргэн тойронд байгаа хүмүүсийн хэрэгцээг хангахын тулд цагаа дэмий хоосон өнгөрөөдөггүй, Бурханы хүслийг зөрчдөггүй байх болно. Ийм гэр бүлд хүмүүжсэн хүүхдүүд Бурханы өв хөрөнгө болсны хувьд хаана ч, ямар ч нөхцөлд үүргээ хэрэгжүүлнэ. Ийм гэр бүл харанхуй бүдүүлэг хүмүүст тус болохуйц бүх мэдлэгийн эх булаг руу хөтлөх гэрлийг цацруулна. Бурхан болоод Түүний үнэнийг хүчирхэгжүүлэх нөлөө хаа сайгүй тархах болно. (АГБ 36.4}AГБ 29.1

    Бурхан руу ойртуулах боломжгүй эцэг эхчүүдийг үр хүүхдүүдээр нь дамжуулан авралд хүргэх боломжууд гарсаар байх болно. (АГБ 36.5}AГБ 29.2

    Баяр хөөртэй айл гэрүүд хөршүүддээ гэрэл болох болно - Бидэнд нарны цацраг мэт эцэг эхчүүд болон Христэд итгэгчид хэрэгцээтэй байна. Бид өөрсдийн хүрээндээ хэт хаалттай болсон байна. Бид хүүхдүүд болон урам хугарч, дарамтанд орсон хүмүүсээс эелдэг зөөлөн, урмын үг, баяр хөөртэй инээмсэглэлээ хэт их нуун далдалж байна. (АГБ 37.1}AГБ 29.3

    Эцэг эхчүүдээ, та бүхэнд гэрлийг үүрч, гэрлийг түгээх үүрэг ноогдож байна. Гэр орондоо гэрэл гэгээ болж, хүүхдүүдийнхээ аялах замыг нь гэрэлтүүлэн гийгүүлээрэй. Ингэснээр та гэрэл гэгээгүй хүмүүст гэрлийг түгээх болно. (АГБ 37.2}AГБ 29.4

    Христэд итгэгч гэр бүл бүрээс ариун гэрэл гэгээ цацарч байх ёстой. Хайр, үйлсээр илрэн харагддаг байх ёстой. Хайр гэр бүлийн бүх харилцааны үед урсан гарч, эелдэг даруу, номхон дөлгөөн, хувиа үл хичээсэн зан байдлыг харуулах ёстой. Бурханыг амьдралаараа магтан хүндэтгэж, хайрын зарчмуудыг хэрэгжүүлэх тушаалыг хэрэгжүүлдэг гэр бүлүүд олон байдаг. Тэрхүү гэр бүлүүдээс өглөө ба үдэш Бурханд өргөж буй залбирал нь тансаг үнэрт утлага мэт хүрдэг бөгөөд ийнхүү залбирагч хүнд Бурханы хайр ивээл өглөөний шүүдэр мэт бууж ирдэг. {АГБ 37.3}AГБ 29.5

    Эвтэй гэр бүлээс гарах үр дүн - Христэд итгэгч хүн хамгийн түрүүнд гэр бүлтэйгээ нэгдсэн байх ёстой. Дараагаар нь энэхүү үүргээ ойрын болон алс холын хөршүүддээ түгээн тэлэх ёстой. Гэрлийг хүлээн авагсад цэвэр тунгалаг гэрлээ гэрэлтүүлсэн хэвээр байгаарай. Христийн хайрын ариун тансаг үнэрийг агуулсан үгс амьдралд маань амийг бэлэглэх анхилуун үнэр байх ёстой. (АГБ 37.4}AГБ 30.1

    Гэр бүлийн гишүүд нь гэр орны ажил үйлсдээ нэгдмэл байх тусам эцэг эх, охид хөвгүүдийн гэр бүлээс гадна үзүүлэх нөлөө нь илүү өргөн бөгөөд бусдад тус болохуйц байх болно. (АГБ 37.5}AГБ 30.2

    Агуу оюун ухаантай хүмүүсээс илүү зөв сайн хүмүүс хэрэгцээтэй байна - Гэр бүлүүд болоод сүмүүдийн аз жаргал гэр бүлийн нөлөөнөөс шалтгаалдаг. Амьдралын үүрэг хариуцлагуудаа хэрхэн зөв хэрэгжүүлж байгаагаас мөнхийн хүсэл сонирхлууд шалтгаалж байдаг. Энэ дэлхийд агуу оюун ухаантай хүмүүсээс илүү гэр бүлдээ ивээл болохуйц сайн хүмүүс шаардлагатай байна. (АГБ 37.6}AГБ 30.3

    Боломжуудыг хааж болох алдаа гаргахаас болгоомжил - Итгэл бишрэл маань гэр бүлд илрэн харагдах үед нөлөө нь сүм болон хөршүүдэд мэдрэгдэх болно. Гэтэл зарим Христэд итгэгч гэж өөрсдийгөө нэрлэсэн хүмүүс гэр бүлийнхээ асуудлаа хөршүүдтэйгээ хуваалцахад хүрч байна. Тэд өөрсдийгөө өрөвдүүлэхийн тулд гэр бүл дэх бэрхшээлүүдээ хуваалцаж байна. Бидний асуудал бэрхшээл ихэвчлэн итгэл бишрэлгүй, төлөвшөөгүй зан чанараас болон бий болж байдаг тул асуудал бэрхшээлүүдээ бусдын чихэнд хүргэхийг хүсэх нь маш том алдаа юм. Хувийн амьдралд тохиолдсон асуудлуудаа бусдад дэлгэхээр явдаг хүмүүс үүнийхээ оронд гэртээ үлдэн залбирч, бузар дур хүслээ Бурханд өгч, Хадан дээр унан бардам зангаа хугалж, Бурханд магтаалыг өргөх хэрэгсэл болгохын тулд өөрсдийгөө Есүст өргөл болгон өргөх хэрэгтэй. {АГБ 38.1}AГБ 30.4

    Таны эелдэг зөөлөн бус, түргэн зан чанар, болчимгүй уур уцаар, бүдүүлэг зан, бодлогогүй үг нэр хүндийг тань сэвтүүлж, бусдын зүрх сэтгэлд дахин хэзээ ч нөлөөлж болохооргүй байдлыг бий болгуузай. (АГБ 38.2}AГБ 31.1

    Гэр бүлийн Христэд итгэх итгэл гадагш гэрэлтдэг - Гэр бүлээ диваажингийн гэр орны загвар болгохыг хичээх нь биднийг илүү өргөн хүрээнд ажиллах бэлтгэлийг хангаж байдаг. Бие биенээ хүндэтгэн хайрлахаас олж авдаг боловсрол үнэн итгэл бишрэлийн зарчмуудыг шаардлагатай хүмүүсийн зүрх сэтгэлд таниулж өгдөг. Эзэний гэр бүлийн бүх хүмүүс тэр тусмаа сүмийн гишүүд залуу гишүүдийг аюулаас сэрэмжлүүлэн хамгаалахын тулд эзэмшиж болох бүх сүнслэг хүч чадлуудаа хүчирхэгжүүлсэн байх ёстой. Гэрт хэрэгжиж, бодитой болж буй үнэн гадаад ертөнцөд өөрийгөө огоорон ажиллаж буй хүсэл сэтгэлээр илрэн харагддаг. Гэр бүл дотроо Христийнхтэй адил амьдралаар амьдарч чаддаг хүн хаа саагүй гэрэлтэх тод, хурц гэрэл болох болно. (АГБ 38.3}AГБ 31.2