Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Адвентист Гэр Бүл

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "undefined".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Дөчин Нэгдүгээр Бүлэг - Эхийн Буруу Үлгэр Дууриалал

    Сонирхолдоо тарчлагч. - Маш олон гэр бүлүүд үүрэг даалгавартаа дэмий харамссанаас болж аз жаргалгүй болсон байдаг. Тэд энгийн, нэр хүндгүй ч чухал үүргээсээ холдон хөндийрдөг. Тэрээр өөрийн үүрэг даалгавар, анхаарал халамжаа бэрхшээл зовлон гэж үздэг. Тэрээр баяр хөөртэй байснаар үүрэг даалгавраа хүнд хүчир, уйтгартай ажил биш харин сайхан мэдрэмж төрүүлэхүйц, сонирхолтой байгаад зогсохгүй маш их ашиг тустай ажил болгох боломжтой. Тэрээр гэр бүлдээ зарцлагдаж байгаадаа жигшин зэвүүцэж, өөрийгөө золиослож байна гэж төсөөлж эхэлдэг. AГБ 253.1

    Гэр бүлийн замнаж буй зам үргэлжид дардан байхгүй ба үнэн ба тэвчээр, эрч хүчийг сорих мөчүүд маш ихээр тохиолдох болно. Эхчүүд өөрсдийн удирдаж, нөлөөлж чадахгүй нөхцөл байдалдаа хариуцлага хүлээхгүй боловч эх хүний амьдралд нөхцөл байдал маш чухал нөлөө үзүүлдэг болохыг бас үгүйсгэх ёсгүй. Тэд нөхцөл байдалдаа удирдуулан, зарчмаасаа няцаж, Бурханы даалгаж өгсөн үүрэг даалгавартаа үнэнчээр хандахгүйгээр, залхаж, үүрэг даалгавраа үл тоомсорлосноор буруутгагдах болно.AГБ 253.2

    Бусад хүмүүс тэвчээр алдан, зориг зүрхгүй болох бэрхшээлээр дүүрэн байдаг. Эхнэр болон эх хүн энэ бүхнийг нэр хүндтэйгээр даван гарснаар зөвхөн өөрийгөө хүчирхэг болгоод зогсохгүй, бусдыг бузар муу уруу таталт, бэрхшээлийг үг болон үйлдлээрээ давахад удирдах чадвартай болдог. Тааламжтай нөхцөл байдлын дунд сайн үйлчиАЖ байсан хүмүүс бэрхшээл, зовлон тохиолдох үед зан чанарын хувьд төсөөлшгүйгээр өөрчлөгддөг. Тэд бэрхшээл зовлонгийн хэмжээгээр уруудан доройтдог. Бурхан биднийг хэзээ ч нөхцөл байдалдаа удирдуулдаг байхыг хүсээгүй.AГБ 253.3

    Сэтгэл ханамжгүй байх гэм нүглээ тордох нь.- Маш олон эр нөхрүүд, үр хүүхдүүд гэр орондоо сэтгэл хорогдохоо больсон байдаг. Тэднийг байнга уурлаж уцаарласан, ундуйцаж загнасан байдал угтан авдаг ба тэд гэр орноосоо өөр газраас амар тайван, зугаа цэнгэлийг олж авахыг хүсдэг. Тэд ихэвчлэн бузар зугаа цэнгэл болон архи дарсаар үйлчилдэг газруудаар хэсч эхэлдэг. Гэр орны ажилдаа хэт түүртсэн эхнэр болон эх хүн нөхөр, хүүхэддээ эелдэг хандсанаар гэр бүл тааламжтай сайхан уур амьсгалтай болдог болохыг хүмүүс тэр бүр ойлгодоггүй. Эхнэр болон эх хүн уур уцаар болон бэрхшээлээ илэрхийлэлгүй барихад л уур амьсгал өөрчлөгддөг. Эх хүн идэх хоол, өмсөх хувцаст хэт их анхаарал хандуулснаар нөхөр, хүүхдээ таньж мэдэхээ больдог. AГБ 254.1

    Гэрийн эзэгтэй гэр орны ажил төрлөө ягштал гүйцэтгэж байлаа ч гэсэн үргэлжид гэр бүлийн ажилдаа боолчлогдож байгаадаа харамсаж, үүрэг даалгавар, хязгаарлагдмал байдлынхаа талаарх төсөөллөө хэтрүүлэн илүү тансаг амьдралтай, хэв загвар хөөсөн эмэгтэйчүүдтэй өөрийгөө харьцуулдаг. . . Тэрээр өөр амьдралыг хий дэмий хүсэн мөрөөдөж байхдаа сэтгэл хангалуун биш байх гэм нүглийг сэтгэлдээ үүсгэн бий болгож, гэр орноо нөхөр хүүхдүүдийнхээ хувьд маш тааламжгүй газар болгон хувиргадаг.AГБ 254.2

    Дэлхийн мунхаг байдалтай зууралдах нь. - Сатан хүүхдүүдийг зугаа цэнгэлээр уруу татдагийн адилаар эцэг эхчүүдийг уруу татдаг. Тэрээр эх хүнийг уруу татаж дийлэх юм бол гэр бүлийг бүхэлд нь уруу татах боломжоо хангана гэдгээ мэддэг. Дэлхийн амьдрал хэт их хууран мэхлэлт, заль, гэм нүглээр дүүрэн байдаг бөгөөд харамсалтай нь эдгээрийг маш тааламжтай зүйлс мэтээр танилцуулан харуулдаг. Хэрэв хүүхдүүд, залуучуудыг сайн сургаж, хүмүүжүүлэхгүй бол маш амархан замаа алдна. Тогтсон зарчимгүй хүмүүсийн хувьд уруу таталтыг эсэргүүцэх нь маш хүнд байдаг.AГБ 254.3

    Шаардлагагүй бэрхшээлийг өөрийн нуруун дээр үүрэх нь. - Олон эхчүүд хэрэгцээгүй зүйлсийг хийхэд хэт их цаг зарцуулдаг. Тэд цаг зуурын, хоосон мэдрэмж үзүүлэх зүйлсэд хэт их ач холбогдол өгдөг мөртлөө мөнхийн амьдралтай холбоотой зүйлсийн ач холбогдлыг тунгаан бодоход хором ч зарцуулдаггүй. Ямар олон эхчүүд анхааралгүйгээсээ хүүхдүүддээ уур уцаартай, хатуу, төлөвшөөгүй зан чанартай болгон хүмүүжүүлж байна гэж бодож байна вэ! AГБ 255.1

    Эцэг эхчүүд, тэр тусмаа эхчүүд Бурханаас маш чухал, маш хариуцлагатай үүргийг хүлээн авсан, тэд хөршүүдийнхээ асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллах ёсгүй. Тэд айл айлаар хэсэн хэв загвар, хэн нэгэн хүний алдаа дутагдал, буруу үйлдэл, найз нарынхаа тууштай бус байдлыг дүгнэн ярилцахад цаг заваа зориулах ёсгүй. Тэд өөрсдийн хүүхдүүдийнхээ төлөө анхаарал халамж тавьж, найз нөхдүүдийнхээ талаар хов жив ярих цаг завыг гаргахгүй байх ёстой.AГБ 255.2

    Хэрэв эмэгтэй хүн Бурханаас эрч хүч, сэтгэлийн амар тайванг эрж, Бурханаас эмээсэн байдлаар өдөр тутмынхаа үүргийг гүйцэтгэх юм бол, эр нөхрийнхөө болон хүүхдүүдийнхээ хүндэтгэлийг хүлээж, хүүхдүүдээ зөв шударга амьдралаар амьдрах эрч хүчтэй эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд болон хүмүүжихийг харах болно. Харин өөрт байгаа боломжуудаа үл тоомсорлож, өөрийн үүрэг даалгавар, хариуцлагаа бусдын нуруун дээр тохдог эхчүүд өөрсдийн үүрэг даалгавраа нуруун дээр нь үүрээстэй байгааг ойлгож, халамж хайргүй байдлын үрийг суулгасны үр дүнд үзэн ядалтын үр жимсийг хурааж авах болно. Амьдралд санаандгүй зүйлс гэж байдаггүй, зан чанарын хувьд ямар үрийг суулгаснаас ямар ургац хурааж авах нь тодорхойлогддог.AГБ 255.3