Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Адвентист Гэр Бүл

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Дөчин Хоёрдугаар Бүлэг - Эхийн Эрүүл Мэнд Ба Гадаад Үзэмж

    Эх хүн эрүүл мэндээ сахин хамгаалах хэрэгтэй. -Эх хүн эрч хүчээ байнга гамнаж, өөрийгөө тэнхрүүлж байх ёстой. Өөрийн эрч хүчээ хүч шавхсан ажил үүрэгт зарцуулахын оронд сэтгэлийн дарамт, санаа зовох асуудлуудаа багасгахыг хичээх хэрэгтэй. Ихэвчлэн нөхөр болон эцгүүд гэр бүлийн эрүүл мэндийг сахин хамгаалахад шаардлагатай бие махбодын хуулиудтай танилцаагүй байдаг. Амин зуулга болон эд хөрөнгөтэй болох хүсэлдээ хэт автагдсан эр нөхөр санаа түгшээсэн байдалдаа хэт автагдан эрч хүч шаардсан, маш чухал үүрэг даалгавруудаа эхнэрийн нуруун дээр үүрүүлэх боломжийг бий болгодог. Ингэснээр эхнэр маш чухал мөчид эрч хүчгүй, өвчин зовлонд автагдсан байдалтай болсон байдаг. AГБ 257.1

    Эх хүн өөрийн болон, гэр бүлийн хэрэгцээг хангахын тулд, шаардлагагүй зүйлд эрч хүчээ зарцуулахгүй байж, амь амьдрал, эрүүл мэнд, Бурханы өгсөн эрч хүчээ хадгалж үлдэхийг хичээх хэрэгтэй. Эх хүнд агуу зүйлсийг хийхийн тулд бүх талаараа эрч хүчтэй байх хэрэгтэй болно. Эх хүн тодорхой хэмжээний хугацааг гадаа гарч, биеийн тамирын дасгал хийхэд зориулдаг байх хэрэгтэй. Ингэснээр гэрт доторх үүргээ эрч хүч, баяр хөөр, тууштай байдлаар гүйцэтгэж, гэр бүлдээ ивээл, гэрэл гэгээ болох юм.AГБ 257.2

    Эхчүүд эрүүл мэндийн зарчмыг зааж сургадаг байх ёстой. - Бурхан бүх эхчүүдэд төлөвлөгөөгөө маш энгийнээр тайлбарлан өгсөн. Бурхан эхчүүдийг зааварчилгаа болон үлгэр жишээгээр эрүүл мэндийн зарчмыг зааж сургаж байхыг хүсдэг. Тэд эрүүл мэндийн зарчим дээр бат суурилж, Бурханы эрүүл мэндийн хуулиудыг ямар ч нөхцөлд зөрчихгүй байхыг хичээх хэрэгтэй. «Зорилгодоо үнэнч байж» нэр хүндээ тууштай хадгалсан эхчүүд Диваажингийн хайр энэрэл, ивээлээр дэлхий дахиныг гэрэлтүүлэх ёс зүйн эрч хүчтэй болох болно. Энэ нь өөрсдийн зөв шударга байдал болон хүүхдүүдийн авралд нөлөөгөө үзүүлэх болно.AГБ 257.3

    Хоол хүнсний тал дээр биеэ барьж сурах нь. - Эх хүн биеэ барих тал дээр хамгийн төгс төгөлдөр нь байх шаардлагатай. Эх хүн биеэ барих тал дээр төгс төгөлдөр болохын тулд бие махбодын болон оюун ухааны эмх цэгцгүй байдлаас байнга өөрийгөө сэргийлэн хамгаалсан байх ёстой. Тэрээр амьдралаа Бурханы болон эрүүл ахуйн хуулийн дагуу удирдан авч явдаг байх хэрэгтэй. Хоол хүнс оюун ухаан болон дур сонирхолд бодитойгоор нөлөөлдөг тул эх хүн хоол хүнсэндээ анхааралтай хандах хэрэгтэй. Тэрээр мэдрэмж, сэтгэлийн хөдлөлөө амгалан тайван байлгахын тулд сэтгэлийг өдөөх хоол хүнс бус харин тэжээллэг хоол хүнсийг хэрэглэх хэрэгтэй. Ингэснээр хүүхдүүддээ олон төрлийн хүслээ тэвчиж, тэднийг хайр энэрлээр удирдах боломжоор хангана. AГБ 258.1

    Бүх нөхцөлд нарны гэрлийг цацруулах нь - Эх хүн сэтгэлээр унасан, өвдсөн, үедээ оюун ухаан, уур уцаараа хянах тал дээр хичээх хэрэгтэй. Эх хүн өөрийгөө дадлагажуулах юм бол урьд өмнө нь тэсч чаддаггүй байсан дуу чимээг тэвчиж, найрсаг, баяр хөөртэй байж чадна. Тэрээр хүүхдүүддээ сул дорой байдлаа харуулан, бяцхан, нарийн мэдрэмж бүхий сэтгэл санаа, оюун ухааныг нь уйтгар гунигаар бүрхэж болохгүй. Ингэснээр хүүхдүүдийн хувьд гэр орон нь нас барсан хүний бунхан, эхийн өрөө нь дэлхийн хамгийн дүнсгэр газар болж хувирдаг. Оюун ухаан, сэтгэлийн мэдрэмжийг хүчтэй болгосноор хүчирхэгжин, үзэсгэлэнтэй болдог. Сэтгэлийн тэнхээ, сэтгэлийн мэдрэмжинд ИХЭВЧАЭН маш хүчтэй нөлөө үзүүлдэг. Та хүүхдүүддээ хөмсгөө зангидсан байдалтай харагдах хэрэггүй.AГБ 258.2

    Эр нөхөр болон үр хүүхдийнхээ үнэлэмжийг хүндэтгэн үзэх. - Эгч дүүс нараа, та бүхэн гэр орны ажил үүргээ гүйцэтгэж байхдаа эрдэнэ шишин дээр хошуурч буй өлсгөлөн хэрээг үргээхүйцээр хувцаслаж болохгүй. Эр нөхөр болон үр хүүхдүүд эхнэр болон эхээ зөвхөн танихгүй хүмүүст сайхан харагдах бус харин өөрсдөд нь зориулан таарч тохирсон, сайхан харагдахуйц хувцас өмссөн байхыг харах дуртай. Зарим эхнэр болон эхчүүд гэрийн ажил хийж байхдаа нөхөр болон үр хүүхэддээ ямар харагдаж байх нь хамаагүй гэж боддог. Гэсэн мөртлөө ойр дотно биш, танихгүй хүмүүсийн өмнө сайхан харагдах тал дээр хэт их анхаарал хандуулдаг. Танихгүй хүмүүс болон жирийн найз нараас илүү эр нөхөр, үр хүүхдүүддээ таалагдаж, хайрыг нь татах нь илүү чухал биш гэж үү? Эхнэр болон эх бүрийн хувьд нөхөр, үр хүүхдүүдийн аз жаргал танихгүй хүмүүсийнхээс илүү чухалд тооцогддог байх ёстой. AГБ 259.1

    Өөрт таарч тохирсон хувцас өмсөх хэрэгтэй. Ингэснээр та үр хүүхдийнхээ хүндэтгэлийг хүлээх болно. Та хүүхдүүддээ ч гэсэн таарч тохирсон сайхан хувцас өмсүүлэхэд анхаарах хэрэгтэй. Эмх цэгцгүй хувцаслах зуршлыг төлөвшүүлж болохгүй.AГБ 259.2

    Олон нийтийн үзэл бодолд боолчлогдож болохгүй. - Маш олон эхчүүд бусад хүмүүс өөрийн зуршил, хувцаслалт, үзэл бодолд хэрхэн хандаж байгаад хэт их анхаарал хандуулдаг. Тэд өөрийн талаар бусдын үзэж буй үзэл бодолд маш ихээр боолчлогдсон байдаг. Агуу шүүлтээр шүүгдэх хүмүүс Бурханы өмнө ямар хариуцлага хүлээх талаар бодож тунгаахаас илүү хөршүүдийн үзэл бодлоор өөрсдийн үзэл бодлыг удирдуулж байгаа нь харамсалтай биш гэж үү? Бид доромжлуулж, муулуулахгүйн тулд хүмүүсийн ёс заншил болон үзэл баримтлалаас үнэнийг дэндүү харамсалтайгаар золиослодог....Эх хүн бусдын үзэлд боолчлогдсон байх ёсгүй. Тэрээр хүүхдүүддээ энэ амьдрал болон ирээдүйн амьдралын бэлтгэлээ хангахад туслах ёстой. Эх хүн хувцаслалтандаа анхаарч, шаардлагагүй гоёл чимэглэлийг ашиглахгүй байх хэрэгтэй.AГБ 259.3

    Цэвэр ариун байдал болон эмх цэгцийг зааж сургаж байх. - Эхчүүд гэр орондоо эмх цэгцгүй хувцас өмссөнөөр хүүхдүүддээ эмх замбараагүй байх сургамжийг зааж өгч байна гэсэн үг. Ихэнх эхчүүд гэр орондоо юу ч өмсөж болно гэж боддог ба өмсөж байгаа ихэнх хувцас нь бохирдсон, салбайсан байдаг. Ийм эхчүүд удалгүй гэр бүлдээ нөлөө үзүүлж чадахаа больдог. Хүүхдүүд өөрийн эхийн хувцаслалтыг бусад хүүхдүүдийн цэвэрхэн, цэгцтэй хувцасладаг эхчүүдтэй харьцуулж, эхийгээ хүндэтгэх хүндэтгэл нь буурдаг. AГБ 260.1

    Эхчүүдээ та бүхэн хэт их чимэглэсэн бус харин цэвэрхэн, таарч тохирсон байдлаар хувцасласнаар өөрсдийгөө бусдад дур булаахуйц харагдуулахыг хичээгээрэй. Ингэснээр та хүүхдүүддээ цэвэрч, цэгцтэй хувцаслах сургамжийг сургах болно. Эх хүн хүүхдүүдээ хайрлан, хүндэтгэх нь эх бүрийн үнэлж цэгнэдэг зүйл байх ёстой. Эх хүн өөрийн талаар цэвэрч, дэг журамтай байдал болон оюун ухааны хувьд ариун байдлыг эрхэмлэдэг гэсэн мэдрэмжийг өгдөг байх хэрэгтэй. Бяцхан хүүхдүүд бүр таарч тохирсон хувцаслалт, дэг журам, ёс зүйг мэдрэх чадвартай байдаг. Тэд өдөр бүр замбараагүй хувцаслалт болон эмх цэгцгүй өрөөнүүдээ ажиглан харснаар хэрхэн цэвэр ариун байдлыг хүсэн мөрөөдөх билээ? Ариун, цэвэр цэмцгэр тэнгэрлэг газарт оршин суудаг тэнгэрийн зочид эмх цэгцгүй гэр оронд хэрхэн уригдан ирэх билээ?AГБ 260.2

    Эмх цэгц, цэвэр ариун байдал бол диваажингийн хууль юм. Амьдралаа диваажингийн дүрэм журамтай нийцүүлэхийн тулд цэвэр цэмцгэр, дур булаахуйц байлгах нь бидний үүрэг.AГБ 260.3