Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Адвентист Гэр Бүл

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "undefined".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Дөчин Гуравдугаар Бүлэг - Эх Болохоос Өмнө Нөлөө

    Эмэгтэй хүн бүр эх болох шаардлагыг хангасан байх ёстой. Эмэгтэйчүүд эхчүүд болохоос өмнө маш их тэвчээртэй болсон байх ёстой. Бурхан эмэгтэй хүн бүрт эх хүн болох чадварыг өгсөн. Эх хүн Христтэй дотно харилцаа үүсгэснээр хэмжээлшгүй их хүч чадалтай болдог. Бид үүний учрыг ойлгож ухаарч чадахгүй. Эмэгтэй хүнд даалган өгсөн хариуцлага бол маш чухал хариуцлага байдаг. Гэр бүлд Есүсийн оршихуй мэдрэгдсэн байх ёстой, эх хүн хайрын үйлчлэлээр гэр орноо Бетел болгож болдог. Эхнэр нөхөр хоёр энэхүү үүргээ хамтран биелүүлэх ёстой. Эх хүн бүр Бурханы тахилын ширээний өмнө өөрсдийгөө болон үр хүүхдүүдээ төрөхөөс нь өмнө болон төрсний дараа бүрэн даатгах юм бол дэлхий ямар гайхамшигтай газар байх бол!AГБ 261.1

    Эцэг эхийн үзүүлж болох чухал нөлөө. - Олон эцэг эхчүүд эцэг эх болохоос өмнөх нөлөө хэсэг хугацаанд нөлөөлнө гэж боддог, гэвч диваажин үүнтэй санал нэгддэггүй. Бурханы тэнгэр элчийн хоёр удаа чухалчлан дамжуулсан мэдээ бидний анхаарлыг зайлшгүй татах ёстой. AГБ 261.2

    Бурхан Еврей яс үндэстэй эх болох Маноагийн эхнэрт хэлсэн үгсээ бүх цаг үеийн эхчүүдэд хандан хэлсээр байна. Тэнгэр элч, «Миний зааж сургасан бүхнийг анхааралтайгаар хэрэгжүүлээрэй » гэж захисан. Хүүхдийн сайн сайхан эхийн хүүхэдтэй болохоос өмнө төлөвшүүлсэн зуршлуудаас ихээхэн шалтгаалах байсан. Эхийн дур хүсэл, сонирхол Бурханлаг зарчмаар удирдуулагдах ёстой. Бурханаас үр хүүхэдтэй болгож өгөхийг хүсч байгаа эх зарим нэг зүйлсээс зайлсхийж, зарим нэг зүйлсийг эсэргүүцэх шаардлагатай болдог.AГБ 261.3

    Дэлхий дээр бяцхан хүүхдүүдийг уруу татах урхи хаа сайгүй тавигдсан байдаг. Олон хүмүүс хувиа хичээсэн, зугаа цэнгэл хөөцөлдсөн амьдралд татагдсаар байна. Тэдгээр нь аз жаргалд хүргэх юм шиг боловч үнэндээ олон төрлийн аюулыг дагуулах, аймшигтайгаар төгсөх арга зам болохыг тэд олж хардаггүй. Дур хүсэл, сонирхлоо хангахыг хичээснээр эрч хүчээ үрэн таран хийж, олон сая хүмүүс ирээдүйн амьдралаа сүйтгэдэг. Эцэг эхчүүд үр хүүхдүүдээ эдгээр уруу таталтанд орно гэдгийг санаж байх хэрэгтэй. Хүүхэд мэндлэхээс өмнө бузар мууг амжилттайгаар сөрөн гарах бэлтгэлийг базааж эхэлсэн байх ёстой.AГБ 262.1

    Эмэгтэй хүн эх болохоосоо өмнө дур хүсэлдээ удирдуулдаг, хувиа хичээдэг, тэвчээргүй, уур уцаартай байгаа бол энэ нь хүүхдийн зан чанарт нөлөөлөх юм. Тиймээс ч олон хүүхдүүд бузар мууг ялан дийлэх чадваргүй байдлыг эцэг эхээсээ өвлөн авдаг.AГБ 262.2

    Гэвч хэрэв эх хүн зөв зарчмуудаас хазайлгүй, тэвчээртэй, биеэ барьдаг, бусадтай эелдэг, зөөлөн, хувиа үл хичээсэн байдлаар харьцдаг бол хүүхэддээ гайхамшигтай, үнэ цэнэтэй зан чанарыг бэлэглэн өгөх болно.AГБ 262.3

    Эх болохоос өмнө үзүүлэх халамж. - Эмэгтэй хүнийг төрөхөөс өмнө амьдралын хэв маягт өөрчлөлт хийхгүй байх нь хүн төрөлхтний гаргаж буй нийтлэг алдаа. Хүүхэд төрүүлэхийн өмнөх чухал цаг мөчид эхийн хөдөлмөрийг хөнгөвчилж өгөх хэрэгтэй. Эх хүний биед маш олон төрлийн өөрчлөлтүүд явагддаг. Цусан хангамж их хэмжээгээр нэмэгдэх шаардлагатай болдог тул тэжээл сайтай, хамгийн шилдэг хоол хүнсийг хэрэглэн цусан хангамжийг сайжруулах хэрэгтэй. Эх хүн хангалттай хэмжээний тэжээллэг хоол хүнс хэрэглэхгүй бол бие махбодын хүчээ сэлбэж чадалгүй, үр хүүхэд нь эрч хүчгүй болж хувирах болно. [Хооллолт, хүнс тэжээлийн зөвлөгөө номны, «Жирэмсэн байх үеийн хоол хүнс» гэсэн бүлгийг лавшруулан судлаарай.] Эх хүний хувцаслалтанд анхаарал хандуулаарай. Эх хүнийг даарч хөрөхөөс сэргийлэн хамгаалаарай. Дулаан хувцас өмсөөгүй үед биеийг дулаацуулахын тулд амин чухал эрч хүчийг ашиглах шаардлагатай болдог. Эх хүн тэжээллэг, зрүүл хоол хүнс хэрэглэж чадахгүй бол сайн чанарын, хангалттай хэмжээний цусан хангамжтай болж чадахгүй. Эх болон үр хүүхдийн цусны эргэлт муудах болно. Эрүүл, тэжээллэг хүнс хэрэглээгүйгээс үр хүүхэд хоол хүнсийг эрч хүч сэлбэх сайн чанарын цус болгон өөрчлөх чадваргүй болно. Эх болон үр хүүхдийн эрүүл саруул өсч хөгжих нь сайн чанарын, дулаан хувцас болон тэжээллэг хоол хүнснээс ихээхэн шалтгаална.AГБ 262.4

    Эхийн тойрон хүрээлж буй орчинг тавлаг, аз жаргалтай байлгахын тулд хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Эцэг болон нөхөр хүн эх болон эхнэрийн дарамтыг нимгэлэхийн тулд чадах бүхнээ хийх үүрэг даалгаврыг үүрдэг. Эр нөхөр чадах чинээгээрээ эхнэрийнхээ үүрэг даалгавраас үүрэлцэх ёстой. Тэрээр эелдэг ялдам, найрсаг, энэрэнгүй, зөөлөн зан чанарыг үзүүлж эхнэрийн хүсэлд анхаарал хандуулах хэрэгтэй. Төрөх гэж байгаа эхчүүд саравчинд байгаа араатан амьтнаас бага халамжийг авч байна.AГБ 263.1

    Хоол идэх дур хүсэлд найдах нь найдвартай арга биш. - Төрөх гэж буй эмэгтэй хүн жирэмсэн учраас хоол идэх хүсэл төрөх бүртээ идэж байх ёстой гэсэн үзэл судалгаан дээр бус харин ёс заншил, хүний үзэл дээр суурилсан байдаг. Ийм нөхцөл байдалд байгаа эмэгтэй хүний хоол идэх дур хүсэл хувирамтгай, цочмог, сэтгэл ханахаа мэдэхээ больсон байдаг. Хүмүүс жирэмсэн эхийн идэхийг хүсч буй хоол хүнс эхийн махбод болон өсөн төлжиж буй хүүхдийн өсөлтөнд шаардлагатай тэжээл болж чадах эсэх талаар тунгаан боддоггүй. Хэрэглэж буй хоол хүнс тэжээллэг боловч мэдрэмжийг цочроосон хоол хүнс байж болохгүй... Жирэмсэн байх үе бол энгийн, чанартай, тэжээллэг хоол хүнс хэрэглэх талаар тусгайлан тунгаан бодох шаардлагатай цаг мөч юм.AГБ 263.2

    Зөв хооллох зарчмыг маш сайн заалгасан эмэгтэйчүүд ийм цаг мөчид энгийн, тэжээллэг хоол хүнснээс татгалзахгүй байх болно. Эх хүний хийж байгаа сонголт өөр амь амьдралд нөлөө үзүүлэх учир тэд амьдралын олон зуршилд, тэр тусмаа хоол хүнс хэрэглэх тал дээр анхааралтай хандах болно. Тэд амттай боловч тэжээллэг биш, мэдрэмжийг цочроохуйц хоол хүнсийг хэрэглэх ёсгүй. Жирэмсэн эхчүүдэд хийж болохгүй зүйлсийг хийхийг шаардах хэт олон зөвлөхүүд гэнэт бий болдог. Эхчүүд хооллох хүсэлдээ захирагдсанаас болж өвчтэй хүүхдүүд төрүүлж байна....AГБ 264.1

    Бид хоол боловсруулах эрхтэнээ хэт их ачаалалд оруулснаар хоол боловрсуулах эрхтэн өөрийгөө цочрол өгч буй хүнснээс чөлөөлөхийн тулд хэт их ажиллаж эхэлдэг. Эх хүн буруу үйлдэл хийснээр үр хүүхдээ болон өөрийгөө өвчлүүлэх үндсийг тавьдаг. Тэрээр хүссэн бүхнээ, оюун ухаандаа тооцоолон бодолгүй идэж ууснаар түүнийхээ шанг хүртэх болно. Харамсалтай нь энэхүү шанг ганцаараа үүрэхгүй. Гэм зэмгүй үр хүүхэд нь эхийнхээ бодлогогүй шийдвэрээс болж зовж шаналах болно.AГБ 264.2

    Биеэ барих ба тэвчээртэй байх нь чухал. -Эхийн бие махбодын хэрэгцээг ямар ч нөхцөлд үл тоомсорлож болохгүй. Түүнээс хоёр хүний амь амьдрал бүрэн шалтгаалдаг учир хүслийг нь харгалзан үзэж, хангалттай хэмжээгээр хангаж өгөх нь чухал. Гэвч эх хүн энэ үед хооллолт болон амьдралын бусад үйл ажиллагаандаа анхааралтай хандах хэрэгтэй. Бие махбод болон оюун ухааны эрч хүчийг сулруулах бүхнээс сэргийлэх хэрэгтэй. Эх хүн Бурханы тушаалын дагуу биеэ хянаж, цагдах хамгийн чухал хариуцлагыг нуруун дээрээ үүрсэн байдаг.AГБ 264.3

    Мөнхийн амьдралд нийцэх зан чанарыг төрөх гэж буй эх болон нөхрийн маш хатуу, тэвчээртэй зан чанар, зуршлууд төлөвшүүлж өгдөг. . . Бид энэхүү сургамжийг дутуу үнэлж яавч болохгүй.AГБ 265.1

    Баяр хөөртэй, сэтгэл хангалуун дүр төрхтэй байхыг уриалаарай. - Эх болох гэж буй эмэгтэй хүн бүр ямар ч нөхцөл байдалд байсан байнга баяр хөөртэй, инээмсэглэсэн, сэтгэл хангалуун дүр төрхтэй байхыг хичээдэг байх хэрэгтэй. Тэрээр дээрх дүр төрхийг өөртөө бий болгосноор үр хүүхдийнхээ бие махбод, зан чанар, ёс зүйгээс арав дахин илүү үр жимсийг хураан авах болно. Гайхамшиг үүгээр дуусахгүй. Эмэгтэй хүн баяр хөөртэй зүйлсийг тунгаан бодох зуршлыг бий болгож, гэр бүл болон уулзаж учирч байгаа хүмүүстээ оюун ухааны хувьд баяр хөөртэй байж, зүрх сэтгэлийн аз жаргалыг мэдрэх боломжийг бий болгож өгч байх ёстой. Энэ нь мөн эмэгтэйн бие махбодын эрүүл мэндийг маш сайн болгож өгнө. Амьдралын ундарга хүч чадлаар сэлбэгдэж, цусны эргэлт муудаж доройтохгүй байх болно, харин хэрэв уйтгар гунигтай, гутранги байдалтай байвал дээрх сайн нөлөө биелэхгүй. Эмэгтэйн оюун ухаан болон ёс зүйн эрүүл мэнд зүрх сэтгэлийн эрч хүчээр сэлбэгдэнэ. Хүсэл зорилгоо удирдах хүч чадал оюун ухаан дахь бузар муу төсөөллөө эсэргүүцэж, зүрх сэтгэлийн мэдрэмжийг гайхамшигтайгаар тайвшруулдаг. Эцэг эхээсээ ийм гайхамшигтай эрч хүчийг өвлөн авч байх ёстой хүүхдүүд энэхүү гайхамшигтай уламжлалаа алдсан бол тэд амьдралдаа илүү анхаарал хандуулах шаардлагатай болно. Амь амьдралын хуулийг анхааралтайгаар сахиснаар маш сайхан нөхцөл байдал бүрэлдэн тогтдог. AГБ 265.2

    Амар тайван, итгэл даахуйц зан чанарыг сахих. - Эх болох гэж байгаа хүн зүрх сэтгэлээрээ Бурханыг хайрласан байх ёстой. Тэрээр оюун ухааны хувьд амар тайван байж, Есүсийн хайранд итгэж найдан, Христийн үгийг амьдралдаа хэрэгжүүлэх ёстой. Тэрээр эх хүн Бурхантай хамтран ажиллах ёстойгоо ойлгож ухаарсан байх ёстой.AГБ 265.3