Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Адвентист Гэр Бүл

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Дөчин Тавдугаар Бүлэг - Хүүхдээ Сурган Хүмүүжүүлэх Нь Эхийн Гол Үүрэг

    Зөв хүмүүжүүлсэн хүүхдэд бий болох боломжууд. - Бурхан бяцхан хүүхэд бүрээс маш их боломжуудыг олж хардаг. Тэрээр хүүхдийг зөв хүмүүжүүлснээр дэлхий дахинд маш сайн нөлөө үзүүлнэ гэдгийг сайн мэддэг. Бурхан эцэг эхчүүдийг Өөрийнх нь зорилгыг биелүүлэх үү, эсвэл эелдэг зангаа буруу ашиглан, хүүхдийн өнөөгийн болон ирээдүйн амьдралыг нь бусниулан, Бурханы төлөвлөгөөг нураах уу гэдгийг амьсгаа даран ажиглаж байдаг. Ямар ч хүчгүй, өчүүхэн жижигхэн хүнийг дэлхий дахинд ивээл болж, Бурханыг алдаршуулах хэмжээнд хүргэн өсгөнө гэдэг бол агуу, гайхамшигтай ажил юм. Эцэг эхчүүд эв нэгдлээ хэнээр ч сэвтүүлэлгүй, хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байх ёстой.AГБ 271.1

    Бурхан болон улс орны төлөө гүйцэтгэх үүрэг. - Бурханы хуулийг сахидаг хүмүүс өөрсдийн тэмцэж буй агуу тэмцэлд хүүхдүүд нь ямар үүрэг гүйцэтгэж байгаа тал дээр хэмжээлшгүй их итгэл найдвар болон айдас хүйдэстэй ханддаг. Санаа зовсон эх хүн, «Хүүхдүүд маань хэний талд зогсох бол? Би тэд нарынхаа мөнхийн амийг авах бэлтгэлийг хангахад хэрхэн тус үзүүлж болох вэ? » гэж асууж байдаг. Эхчүүдээ, та нарын нуруун дээр маш агуу хариуцлага үүрээстэй байгааг анхаараарай. Та бүхэн улс орныг удирдах зөвлөлд багтан орохгүй байж болно.... Гэхдээ та бүхэн Бурхан болон улс орныхоо төлөө агуу зүйлсийг хийж өгч болно. Та хүүхдээ хүмүүжүүлэх боломжтой. Та үр хүүхдүүдийнхээ зан чанарыг бузар мууг үйлдэх нөлөөнд автагдан ганхаж дайвдаг бус, харин бусдыг зөв үйлстэй байхад чиглүүлэн, нөлөөлдөг болгон хүмүүжихэд тус үзүүлэх боломжтой. Та итгэлтэй, тууштай залбирлаар дамжуулан дэлхийг хөдөлгөдөг гарыг хөдөлгөх боломжтой.AГБ 271.2

    Хүүхдийг бага, залуу байхад нь сургах хэрэгтэй. Хүүхдүүдийг тусч байхад суралцуулж, хүмүүжүүлсэн байх ёстой. Тэд гэр бүлийн өдөр тутмын амьдралд хэрэгцээтэй зүйлсийг хийж сурах хэрэгтэй. Эцэг эхчүүд эелдэг, найрсаг, дэмжин тусалсан байдлаар гэр бүлийн ажлыг тааламжтай болгон, мэдрүүлэх үүргийг хүлээдэг.AГБ 272.1

    Олон хүмүүс зарим нэгэн сурган хүмүүжүүлэх аргыг үл тоомсорлодог. - Боловсролын арга барилд гайхамшигтай амжилт гарсан гэж бардамнаж байгаа боловч өнөө үеийн хүүхдийг хүмүүжүүлж байгаа арга барил аймшигтай алдаа дутагдалтай байна. Энэ алдаа дутагдал нь гэр бүлийн хүмүүжлийг үл тоомсорлох явдал юм. Эцэг эхчүүд тэр тусмаа эхчүүд үүрэг хариуцлагаа тэр бүр ухамсарладаггүй. Тэд өөрт хариуцуулан өгсөн бяцхан хүүхдээ сургах, удирдах мэргэн ухааныг олж авч чадаагүй байна. AГБ 272.2

    Эхчүүд даалгаж өгсөн үүрэг даалгавар буюу итгэл даахуйц эх байх үүргээ гүйцэтгэхгүй байгаа нь өнөө үеийн гашуун үнэн. Бурхан биднийг Өөрийнх нь хүч чадалгүйгээр өөрсдийн болон үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө хийж, гүйцэтгэж чадахгүй үүргийг даалгаж өгдөггүй.AГБ 272.3

    Эхчүүд Бурханлаг тусламжийг эрж хайдаг байх ёстой. - Эхчүүд үүрэг хариуцлагаа маш чухал болохоо ойлгон ухаарсан бол ганцаарчилсан залбирлаар хүүхдүүдээ Есүст даатгаж, Бурханы ивээлийг эрж хайн, Бурханы өгсөн үүргийг биелүүлэхэд хэрэг болох мэргэн ухааныг эрж хайж эхэлдэг. Эхчүүд хүүхдийнхээ сэтгэл санаа, зуршлыг төлөвшүүлэх бүх боломжтой нөхцлүүдийг эрэАхийлэх ёстой. Хүүхдийнхээ зан чанарын өөрчлөлт бүрийг анхааралтай ажиглаж, хэт их илэрч буй зан чанарыг нь дарж, сул дорой байгаа зан чанарыг нь урамшуулах хэрэгтэй. Эхчүүд өөрсдийн амьдралыг сурган хүмүүжүүлж байгаа хүүхдүүдийн хувьд ариун шударга, сурвалжит жишээ болгох хэрэгтэй.AГБ 272.4

    Эх хүн ажил үүргээ урам зориг, эрч хүчтэй хэрэгжүүлж, бүх ажил үйлсээ Бурханы тусламжинд найдан, даалгах хэрэгтэй. Тэрээр хүүхдүүдийн зан чанар тогтмол өсөн төлөвшиж, өөрсдийн хүслийг хангахаас илүү өндөр зорилт тавьж эхэлж байгааг харах хүртлээ тайвширч, залхуурч болохгүй.AГБ 273.1

    Залбирал үйлдэж буй эхийн хүчийг хэмжин, тооцоолох боломжгүй. Тэрээр бүх ажил үйлсээ Бурханд найдаж ажилладаг. Тэрээр хүүхдүүдээ Бурханы нигүүлслийн ширээний өмнө авчраад Есүсээс ивээл хүсэн даатгаж өгдөг. Хүүхдүүдэд үзүүлж буй залбирлын нөлөө «амьдралын ундарга” хэмээн тооцогдох болно. Эдгээр итгэлтэйгээр залбирсан залбирлууд Христэд итгэгч эхийн хүүхэддээ өгч чадах эрч хүч, дэмжлэг болж байдаг. Хүүхдүүдтэйгээ хамт залбирах боломжоо үл тоомсорлох нь өөрт өгөгдсөн хамгийн гайхамшигтай ивээлүүдээсээ хагацаж байгаа гэсэн үг. Амьдралын бэрхшээл зовлон, сэтгэл зовоосон асуудлуудад залбирал хамгийн шилдэг хариулт болж байдаг.AГБ 273.2

    Эхийн залбирлын хүчийг хэт ихээр үнэлэх боломж байдаггүй. Хүү, охиноо бага нас болон идэр залуу насанд хүртэл хажууд нь өвдөглөн суугаад залбирсан эхийн залбирал хүүхдүүдийнх нь амьдралд ямар нөлөө үзүүлсэн болохыг шүүлтийн цаг үе хүртэл бүрэн мэдэж чадахгүй. Эх итгэлээрээ Бурханы Хүүтэй холбогдож байхдаа уруу таталтын бузар муу хүчнээс хүүгээ, гэм нүгэлд орооцолдохоос охиноо сэргийлдэг. Бузар хүсэл мөрөөдөл ноёрхлоо тогтоох гэж тэмцэлдэх үед эхийн номхруулал, хайрын хүч, чин үнэнч, тууштай нөлөө зүрх сэтгэлийг зөв байдал руу тэмүүлэхэд нөлөөлдөг.AГБ 273.3

    Зочид ирэх үед. - Та бяцхан хүүхэдтэйгээ ярилцаж, залбирах цаг гаргаж байгаарай. Та Бурхантай болон хүүхдүүдтэйгээ ойр дотно харилцаа үүсгэхэд юунд ч саад болохыг зөвшөөрч болохгүй. Та гэртээ ирсэн зочдод, «Бурхан надад үүрэг даалгавар өгсөн, надад хов жив ярих зав алга» гэж хэлэх хэрэгтэй. Та энэ амьдралдаа болон ирээдүйд гүйцэтгэх чухал ажил үүрэгтэй болохоо ойлгох хэрэгтэй. Та хүүхдүүдийнхээ өмнө хамгийн чухал үүргийг хүлээж байдаг. AГБ 274.1

    Таны хүүхдүүд зочдоос, анхаарал тавьж болох өөр бусад бүх зүйлээс илүү чухалд тооцогдох ёстой... Та хүүхдүүдээ бага байхад анхаарал тавихгүй байж болохгүй. Энэ дүрмийг бид амьдралынхаа аль ч үед мартаж болохгүй.AГБ 274.2

    Та зочиддоо анхаарал хандуулахын тулд хүүхдүүдээ гадаа тоглуулахаар гаргадаг байж болохгүй, харин зочид ирсэн тохиолдолд хүүхдүүдээ зочдоо хүндэтгэсэн байдалтай, хэт их дуу чимээ гаргахгүй байлгаж сургах хэрэгтэй.AГБ 274.3

    Эхчүүд сайн сайхан, нэр хүндтэй байх жишээг үзүүлдэг байх хэрэгтэй. - Эхчүүдээ үнэтэй цаг мөчүүдээ анхаарал болгоомжтой өнгөрөөгөөрэй. Хүүхдүүд тань сурган, хүмүүжүүлэх боломжгүй байдал руу ямагт урагшилж байдаг болохыг санаарай. Та сайн сайхан, ариун шударга, нэр хүндтэй бүхний цорын ганц жишээ нь байж болох юм. Өөрийн хүсэл мөрөөдлийг үр хүүхдүүдийнхээ хүсэл мөрөөдөл болгож сурах хэрэгтэй.AГБ 274.4

    Та бусад зүйлсэд алдаа дутагдал гаргасан байж болох ч ялангуяа энэ тал дээр алдаа гаргаж болохгүй. Хэрэв хүүхдүүд тань гэр бүлийн хүмүүжлээс шударга ариун, ёс зүйтэй болон төлөвшсөн бол, Бурханы агуу төлөвлөгөөний өчүүхэн, дорд хэсгийг биелүүлж байгаа ч та амьдралаа амжилтгүй болсон гэж тооцох ёсгүй. Ийм амьдралд харуусах зүйлс байхгүй.AГБ 274.5

    Бяцхан хүүхдүүд эхийгээ дуурайдаг ба эх хүн хүүхдүүдээсээ өөрийн зуршлууд, дүр төрхийг олж харах боломжтой. Тийм ч учраас эх хүн бяцхан сурагчдынхаа өмнө хэрхэн ярьж, үйлдэж байгаадаа анхааралтай хандах хэрэгтэй! Эх хүн хүүхдээ ямар зан чанар болон хүмүүжилтэй байлгахыг хүснэ тэр зан чанаруудаа өөртөө төлөвшүүлэх хэрэгтэй.AГБ 275.1

    Дэлхийн хэм хэмжээнээс өндөр зорилго тавих. — Эх хүн дэлхийн үзэл баримтлалаар удирдуулж, дэлхийн хэм хэмжээнд хүрэхийг хичээж болохгүй. Эх хүн амьдралын ямар агуу зорилгод хүрэх ёстойгоо тодорхойлоод зорилгодоо хүрэхийн тулд бүх хүч чармайлтаа дайчлах ёстой. Тэрээр хэсэг хугацаанд гэр орныхоо олон зүйлсэд анхаарал хандуулж чадахгүй болох боловч бузар муу үр дүн гарахгүй. Тэрээр хүүхэддээ зөв хүмүүжил олгох үүргээ цээрлэл хүлээлгүйгээр үл тоомсорлох ямар ч боломжгүй. Түүний алдаа дутагдалтай зан чанар итгэлгүй байдлых нь илрэл байдаг. Засч залруулаагүй бузар муу үйлдэл, бүдүүлэг, хатуу ширүүн зан авир, үл хүндэтгэсэн, дуулгаваргүй, үр ашиггүй, анхааралгүй зуршлууд эх хүнийг нэр хүндээ алдаж, зовлон шаналлаар дүүрэн байхад нөлөөлдөг. Эхчүүдээ, хүүхдүүдийн тань ирээдүй танаас маш ихээр шалтгаалж байна. Та үүргээ гүйцэтгэх тал дээр алдах юм бол тэднийг Сатаны эгнээндээ оруулж, бусад хүмүүсийн амьдралыг үрэн таран хийх Сатаны элч нарын нэг болгоно. Эсвэл таны хүмүүжил, Бурханлаг үлгэр жишээ тэднийг Христ руу чиглүүлдэг ба үр хүүхдүүд тань бусдад нөлөөлж таны тусламжтайгаар бусад хүмүүсийг аврал руу хөтлөн оруулах болно. AГБ 275.2

    Сайныг хөгжүүлж, бузар мууг боомил. - Эцэг эхчүүд хүүхдүүдээ Бурханаас эмээж, Түүнийг хайрладаг болгон хүмүүжүүлэхийн тулд Бурхантай хамтрах хэрэгтэй. Эцэг эхчүүд хүүхдээ зөв хүмүүжүүлэх үүргээ үл тоомсорлох байдлаас илүү Бурханыг уцаарлуулах боломжгүй. . . Тэд бяцхан хүүхдүүдийнхээ үгс, үйлсийг анхааралтай хянаж байх хэрэгтэй, ингэхгүй бол дайсан тэдэнд бузар муугаар нөлөөлөх болно. Бузар муу сүнс Бурханы хүслийг эсэргүүцэхийг маш ихээр хүсэн мөрөөдөж байдаг. Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ төлөө эелдэг, сонирхолтой, энхрий зөөлөн байдлаар зүтгэх хэрэгтэй. Хүүхдүүдийн бүх төрлийн сайн зан чанарыг төлөвшүүлж, сайн сайхан бүхнийг нь дэмжин урамшуулж, бузар муу бүхнийг нь боомилж, устгах хэрэгтэй.AГБ 275.3

    Сэтгэлд хүрэхүйц ажлыг гүйцэтгэсний дараагаар ирэх баяр хөөр. - Хүүхдүүд бол Эзэний өвлүүлж өгсөн өв хөрөнгө. Бид Бурханы өмчийг хэрхэн ашигласан болохоо Түүний өмнө тайлагнана. Хүүхдүүдээ Христэд итгэгч болгон сурган, хүмүүжүүлэх нь эцэг эхчүүдийн Бурханы төлөө гүйцэтгэж болох хамгийн чухал үүрэг юм. Энэ ажил үүрэг амьдралын турш үргэлжлэх тууштай, хичээнгүй, шургуу хичээл зүтгэлийг шаарддаг. Бид энэхүү итгэл найдварыг үл биелүүлснээр өөрсдийгөө итгэл дааж чадахааргүй боол болохоо батлан харуулдаг . . . AГБ 276.1

    Хайр, итгэл, залбирлаар эцэг эхчүүд гэр бүлийнхээ төлөө зүтгэх хэрэгтэй. Тэд Бурхан руу баяр хөөртэйгөөр ирэн, «Эзэний надад өгсөн хүүхдүүд болон намайг харагтун» гэж хэлэх болно.AГБ 276.2