Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Адвентист Гэр Бүл

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Дөчин Наймдугаар Бүлэг - Бурханы Хүүхдүүдийг Үнэлэх Үнэлэмж

    Xрист хүүхдүүдийг Өөрийн цусаар чөлөөлсөн. - Христ таны хүүхдийг маш ихээр үнэлсэн учраас Өөрийн амийг тэдний төлөө бэлэглэсэн. Хүүхдүүддээ Христийн цусаар худалдан авсан эрдэнэ мэтээр хандаарай. Тэднийг тууштай, тэвчээртэйгээр сурган хүмүүжүүлээрэй. Тэднийг хайр энэрэл, тэвчээрээр хүмүүжүүлээрэй. Та эдгээрийг гүйцэтгэх үед үр хүүхдүүд тань баяр хөөртэй болж, тэд нараас цацрах гэрэл гэгээ дэлхийг гэрэлтүүлэх болно. AГБ 285.1

    Бурханыг хайрлаж, Түүнээс эмээдэг бяцхан хүүхэд авралыг хүлээн зөвшөөрдөггүй хамгаас илүү авъяаслаг, мэдлэг боловсролтой хүнээс илүү агуу хэмээн тооцогддог. Зүрх сэтгэлээ Бурханд зориулж, Бурханы төлөө ажиллаж, амьдардаг залуу хүмүүс бүх мэргэн ухаан, төгс төгөлдөр бүхний Эх Үндэстэй өөрсдийгөө нэгтгэдэг.AГБ 285.2

    «Тэнгэрийн хаанчлал ийм хүмүүсийнх юм.» - Христэд итгэдэг бяцхан хүүхдийн зүрх сэтгэл Бурханы хувьд Түүний хаан суудлыг тойрон үйлчилж байдаг тэнгэр элч нартай адил хэмжээний үнэ цэнэтэйд тооцогддог. Тэднийг Христ дээр ирүүлж, Христийн төлөө сурган хүмүүжүүлэх ёстой. Тэд нарт дуулгавартай, утгагүй хоосон байдал болон бузар муу хүсэлдээ удирдуулахгүй байхыг зааж сургах хэрэгтэй. AГБ 285.3

    Хэрэв бид Есүсийн дагалдагч нартаа бяцхан хүүхдүүдээр дамжуулан зааж сургахыг хүсч байсан гайхамшигтай сургамжийг ойлгох юм бол шийдвэрлэхийн аргагүй асуудал бэрхшээлүүд маань хэрхэн тэр чигээрээ арилан алга болох болно! Есүсийн дагалдагчид, «Тэнгэрийн хаанчлалд хэн хамгийн агуу нь байх вэ? » гэж асуухад. . . Есүс Өөртөө бяцхан хүүхдийг дуудаж ирүүлээд, түүнийг дагалдагч нарынхаа дунд суулгаад, «Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Та бүхэн өөрчлөгдөн, эдгээр бяцхан хүүхдүүд шиг болохгүй юм бол та бүхэн тэнгэрийн хаанчлалд багтан орж чадахгүй. Өөрийгөө бяцхан хүүхэд адил даруу болгосон хэн хүн тэнгэрийн хаанчлалд хамгийн агуу нь гэж тооцогдох болно” гэж хэлсэн.AГБ 285.4

    Бурхан эд өмчөө эцэг эхчүүдэд даалган өгсөн. - Хүүхдүүд эцэг эхээсээ бие махбод болон амь амьдралаа хүлээн авсан. Бурхан бүтээгч агуу хүчээрээ танай үр хүүхдүүдийг амьд амьдралтай болгосон. Бурхан бол Амьдрал бэлэглэгч Нэгэн юм. Тиймээс бид үр хүүхдүүдээ зөвхөн өөрсдийн хувийн эд өмч мэтээр үзэхгүй байхыг байнга санах хэрэгтэй. Хүүхдүүд бол Эзэнээс өвлүүлэн өгсөн өв ба авралын төлөвлөгөөнд бид нар болон үр хүүхдүүд маань зэрэг багтаж байдаг. Бурхан эцэг эхчүүдэд үр хүүдүүдийг даалган өгөхдөө тэднийг Эзэнтэй ойр дотно болгож, итгэлээр нь өсгөн төлөвшүүлэхийг хүссэн. Ингэснээр үр хүүхдүүд маань хүн болсон утгаа энэ амьдрал болон ирээдүйн амьдралдаа хэрэгжүүлэх юм. AГБ 286.1

    Эхчүүдээ, бяцхан хүүхдүүдтэйгээ эелдэг зөөлнөөр харилцаж байгаарай. Христ Өөрөө нэгэн үе бяцхан хүүхэд байсан. Түүний төлөө бяцхан хүүхдүүдэд хүндэтгэлтэй хандаарай. Тэд бол ариун нандин хариуцлага ба тэднийг толгой дээрээ гаргаж, эрхлүүлэн, шүтэж болохгүй. Харин цэвэр ариун, хүндэтгэл хүлээхүйц амьдралаар амьдрахыг зааж сургаарай. Тэд бол Бурханы өмч, Христ тэдэнд хайртай ба Тэрээр та нартай хамтран үр хүүхдүүдийн зан чанарыг төгс төгөлдөр болгохыг хүсч байна.AГБ 286.2

    Хэрэв та Бурхантай эв зүйгээ олсон байдлаар золгохыг хүсч байгаа бол Түүний сүргийг сүнслэг хоол хүнсээр тэжээгээрэй. Учир нь хүүхэд бүр мөнхийн амийг олж авах боломжоор хангагдсан. Хүүхдүүд болон залуучууд бол Бурханы онцгой эд баялаг гэж тооцогддог.AГБ 286.3

    Залуучууд өөрсдийн хүрч, олж авч чадсан бүхнээ өөрсдийнх гэж ташаа ойлгож болохгүй. Хүч чадал, цаг хугацаа, оюун ухаан бүхнийг Бурхан бидэнд түр зуур зээлүүлсэн юм. Энэ бүхэн Бурханы өмч ба залуу хүн бүр хариуцаж авсан бүхнээ хамгийн төгс төгөлдөр зорилгын төлөө ашиглах ёстой. Залуу хүн бол Бурханы үр жимс гаргахыг хүсэн хүлээж байдаг мөчир юм. Тэрээр эд өмчөө өсгөн нэмэгдүүлэх ёстой нярав, мөн дэлхийн харанхуй байдлыг гэрэлтүүлэх гэрэл гэгээ юм. Залуу хүн болон бяцхан хүүхэд бүр Бурханы алдрын болон хүн төрөлхтнийг өндөрт өргөхийн төлөө маш их ажил үйлсийг гүйцэтгэх шаардлагатай.AГБ 287.1

    Диваажингийн замыг хүүхэд бүхэнд тохируулан бэлдсэн байдаг. - Есүс бидний сул дорой зан чанарыг мэддэг ба гэм нүглээс бусад амьдралын бүх мэдрэмжийг Өөрийн биеэр туулсан. Тэрээр диваажин руу хүрэх замыг бидний хүч чадал, боломжинд тааруулан зассан. Иаков хол замыг туулахдаа үр хүүхдүүдээ эцээж ядраахгүйн тулд тэднийхээ аясыг даган нүүдэллэж байсантай адил Бурхан Өөрийн оршихуйгаар биднийг харгалзан, хамгаалж, үүрд мөнхийн замч, зааварлагч маань болж байдаг. Тэрээр Өөрийн сүргээс ганц ч хүүхдийг үл тоомсорлож, үзэн ядаж, орхин урагшилдаггүй. Тэрээр биднийг урагш алхахыг шаардан, дорой хүүхдүүдийг орхидоггүй. Тэрээр мөн биднийг үр хүүхдүүдтэй маань үлдээгээд яаравчлан урагш яваагүй. Үгүй, Тэрээр харин ч бидний болон үр хүүхдийн маань амьдралын замыг тэгшилж, засч өгсөн. Эцэг эхчүүд хүүхдүүдээ Түүний нэрээр нарийн замаар удирдан чиглүүлэх үүргийг хүлээн авсан. Бурхан биднийг хүүхдүүдийнхээ хүч чадал, чадварт тохируулсан замаар замнахыг шаардсан.AГБ 287.2