Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Адвентист Гэр Бүл

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Тавин Хоёрдугаар Бүлэг - Гэр Орны Удирдлага

    Эцэг эхчүүдийг удирдан чиглүүлэх зарчмууд.- Олон хүмүүс энэ дэлхийн зүйлсэд дурладаг ба энэ дэлхийн эд зүйлсэд сэтгэл нь ханаж, Христийн өгөхийг хүсч байгаа илүү агуу зүйлсийг хүсэн мөрөөдөхөө больдог. Бид тэдний хайрлан шүтэж байгаа зүйлсийг нь бүдүүлэг зангаар буруутгаж болохгүй. Харин үнэний гоо үзэсгэлэн, үнэ цэнийг таниулан мэдүүлэхийг хичээгээрэй. Христийг олж харан, Түүний сайн сайхныг нь таньж мэдэхэд туслаарай. Ингэснээр тэднийг Христийг хайрлахгүй байх зүйлсээс холдуулах болно. Эцэг эхчүүд хүүхдүүдээ хүмүүжүүлэхдээ дээрх зарчмуудыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Та бяцхан хүүхдүүдтэйгээ ажиллаж байхдаа Христийн ивээл хайрын тусламжтайгаар зан чанарыг нь мөнхийн амьдралд бэлтгэхэд туслалцаа үзүүлж чадна.AГБ 315.1

    Эцэг эхчүүд хүүхдүүддээ Бурханы хүчээр хүний хүрч чадах зан чанарын төгс төгөлдөршилтөдхэрхэн хүрч болох арга барилуудыг зааж сургах хэрэгтэй. Эцэг эхчүүд энэхүү үүрэг хариуцлагаа хүлээн зөвшөөрч, тэмцэхээр шийдсэн учраас хүүхдүүдээ энэ дэлхий дээр мэндлүүлсэн.AГБ 315.2

    Гэр орноо удирдахад шаардлагатай дүрэм. - Христэд итгэгч гэр бүл болгон өөрсдийн гэсэн дүрэм журамтай байх ёстой; тэд хүүхдүүддээ өөр хоорондоо хэрхэн харилцаж байгаа болон үгээрээ ямар байлгахыг хүсч байгаа жишээг үзүүлэх ёстой... Хүүхэд залуучуудын хүндэтгэлийг олж, Бурханд, зарчмууддаа үнэнч байхыг зааж сургаарай; мөн Бурханы хуулийг дагаж, хүндэтгэж байхыг зааж сургах хэрэгтэй. Ингэснээр эдгээр зарчмууд амьдралынх нь мөрдлөг болж, тэд бусадтай харилцахдаа эдгээр зарчмуудыг хэрэгжүүлсээр байх болно.AГБ 315.3

    Библийн зарчмуудыг даган биелүүлэх нь. - Гэр бүлийг удирдахад мөрдлөг болгож буй зарчмуудыг үл хэрэгсэж байгаа эсэхийг байнга анхаарч байх хэрэгтэй. Эзэн дэлхий дээрх гэр бүлүүдийг диваажингийн гэр бүлийн бэлэгдэл болохыг хүсдэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Дэлхий дээрх гэр бүлүүд зөв байдлаар удирдуулж эхлэх үедээ Ариун Сүнсний сүмийг ч ариусган цэвэршүүлэх болно. AГБ 316.1

    Эцэг эхчүүд Бурхан гэр бүлийг хэнээр удирдуулахыг хүсдэгийг зааж сургахаасаа өмнө өөрсдөө бодол санаагаа бяцхан хүүхдүүдтэй адил болгон Есүс Христийн хүслээр удирдуулж, Бурханы хүслээр амьдрах утга учрыг ойлгож, өөрчлөгдөн шинэчлэгдсэн байх ёстой.AГБ 316.2

    Бурхан гэр бүлийн харилцааг үүсгэн бий болгосон. Хүүхдүүдээ удирдахад Бурханы үг хамгийн зөв арга барилыг зааж өгдөг. Хүний гүн ухаан хүүхдийг хүмүүжүүлэх тал дээр Бурханы өгсөн мэргэн ухаан, арга барилаас илүүг нээж өгч чадахгүй. Бүтээгчээс илүү хүүхдүүдийн бүх хэрэгцээг өөр хэн таньж мэдэж чадах вэ? Өөрийн цусаар хүүхдүүдийг худалдан авсан Христээс илүү хүүхдүүдийн сайн сайхны төлөө санаа тавьдаг нэгэн гэж байна уу? Хэрэв Бурханы үгийг анхааралтай судалж, итгэлтэйгээр дагах юм бол хүмүүжилгүй хүүхдийн дуулгаваргүй байдалд олон хүмүүс түүртэж, сэтгэлийн зовлон эдлэхгүй байх байсан.AГБ 316.3

    Хүүхдийн эрхийг хүндэтгэх нь. - Хүүхдүүдэд хүндэтгэх ёстой эрх дарх гэж байдгийг санаарай. AГБ 316.4

    Хүүхдүүд эцэг эхийнхээ алинийг нь хүлээн зөвшөөрч, дагахаа шийдвэрлэх эрхтэй. Тэд тусч, хүндлэл хүлээсэн, хайр энэрлийг мэдэрсэн, нийгэмд танигдан хүндлүүлсэн, нийгмийн ёс зүйг цэвэр ариун байлган, өнөөгийн болон ирээдүйн амьдралдаа хэрэгжүүлэхүйц хүмүүжлийг эдлэх эрхтэй. Бяцхан хүүхдүүдийн бага залуу насандаа төлөвшүүлсэн зуршлуудаас тэдний одоогийн болон ирээдүйн амьдрал нь тодорхойлогддогийг зааж өгсөн байх ёстой. Тэд дуулгавартай, өөрийгөө огоорсон, бусдын аз жаргалд анхаарал хандуулдаг зан чанарыг багаасаа төлөвшүүлэх ёстой. Тэд түрэмгий зан чанараа барьж, уур уцаартай үгсийг хэлэхээ цэгнэдэг, бусдыг ялгалгүйгээр найрсаг харилцаа үүсгэх, найрсаг, хүслээ барьж сурсан чадваруудыг суралцсан байх ёстой.AГБ 316.5

    Сохор хайр энэрэлд дулдуйдсан эцэг эхчүүд. - Сохор хайр энэрэл, үнэ цэнэгүй хайр та бүхнээс байнга зууралдсаар байх болно. Бусдыг хүзүүгээр нь тэврэх амархан. Үр хүүхдүүд тань төгс дуулгавартай байдлын үнэ цэнийг харуулаагүй нөхцөлд хуурамчаар хайр энэрлээ үзүүлэхгүй байх хэрэгтэй. Бурханы хууль тушаалыг үл тоомсорлож, өөрийн хүслийг чухалчлах шиг хэрцгий зүйл байдаггүй. Та «миний хүү ч надад хайртай шүү” гэж хэлэн хүүхдээ дуулгаваргүй байхыг нь урамшуулдаг. Ийм хайр үнэ цэнэгүй, хуурамч байдаг. Энэ бол хайр биш. Гэр бүлд хөгжүүлэх шаардлагатай байдаг жинхэнэ хайр дуулгавартай байдал болон ёс зүй, үнэ цэнийг шаарддаг... AГБ 317.1

    Хэрэв та хүүхдүүдийнхээ мөнхийн аминд санаа зовж байгаа бол, хүүхдүүдээ дуулгавартай болго. Хэт их үнсэж үлгэн, хайраа илэрхийлэх нь таны нүдийг сохлохоос гадна хүүхдүүд үүнийг тань хуурамч болохыг мэдэрч ойлгодог. Хайраа тэвэрч, үнсэх байдлаар илэрхийлэхээ багасгаж ач тустай байдал дээр үндэслэсэн хайр энэрэл ямар байдгийг бодит байдлаар нь мэдрүүлж өгөөрэй. Хүүхдүүдээ хүндэтгэж, дуулгавартай байсных нь төлөө биш л бол хуурамч, өнгөц байдлаар хайраа илэрхийлэхээс татгалзах хэрэгтэй.AГБ 317.2

    Сохор хайр энэрэл үзүүлэх болон шаардлагагүйгээр хатуурхахаас татгалзах нь. -Бид сохор хайр энэрлийг хэтрүүлэн үзүүлэхгүй байхын сацуу шаардлагагүй үед хүүхдүүддээ хатуурхахгүй байх хэрэгтэй. Хүүхдүүдийг Эзэн дээр хүч хэрэглэн авчрах боломжгүй. Хүүхдүүдийг хүчилж болдоггүй, харин удирдан чиглүүлэх боломжтой. Христ, «Миний хоньд дууг минь сонсдог. Тэд Намайг дагадаг тул би тэднийг таних болно” гэж тунхагласан. Тэрээр, Би хоньдоо дууг маань сонсдог байлгахын тулд хүчлэх болно гэж хэлээгүй. Хүүхдийг хүмүүжүүлэхэд хайр энэрлийг үзүүлэх хэрэгтэй. Эцэг эхчүүд хатуу хөтүү зан, бодлогогүй хатуурхлаар хүүхдүүдээ зовоон шаналгаж болохгүй. Хатуу байдал зүрх сэтгэлийг Сатаны тор луу туун оруулдаг.AГБ 317.3

    Эрх мэдлийг хайр энэрэлтэй хослуулснаар нөлөө нь гэр бүлийг эв нэгдэлтэй, удирдлага, дэг журамтай байлгах боломжтой болгоно. Бурханыг алдаршуулах гэсэн голч хүсэл, Бурханы төлөө хүүхдүүддээ хэрхэн хандах зэрэг нь тайван байж, бузар мууг үйлдэхгүй байхад тус болдог.AГБ 318.1

    Дуулгавартай байдлыг бий болгохын тулд хатуу хөтүү хандах шаардлагагүй.- Дуулгавартай байдлыг төлөвшүүлэхийн тулд хатуу, хөтүү зан чанартай байх ёстой гэсэн буруу төсөөлөлтэй байж болохгүй. Би хатуу хөтүү харц, үггүйгээр гэр бүлээ амжилттай удирдаж байгаа гэр бүлтэй учирч байсан. Мөн эрх мэдлээ ашигласан, байнга тогтмол чанга дуугаар тушаасан, хатуу хөтүү шийтгэл үзүүлсэн гэр бүлүүдийг ч харж байсан. Гэр бүлээ амжилттай удирддаг гэр бүлд хүүхдүүд нь эцэг эхдээ дуулгавартай хандаж, тэд бие биетэйгээ зохисгүйгээр харьцахгүй байх болно. Харин гэр бүлээ амжилтгүй удирдаж байсан гэр бүлд хүүхдүүд нь эцэг эхийн жишээг дуурайж өглөөнөөс орой хүртэл бие биенээ эсэргүүцсэн, бусад руу алдаагаа чихсэн, маргалдсан байдлыг гаргадаг. AГБ 318.2

    Зүрх сэтгэлээс хайрыг шахан зайлуулж, айдсыг төрүүлдэг айлгаж ичээсэн үгсийг хязгаарлах хэрэгтэй. Бурханаас эмээгч, ухаалаг, эелдэг зөөлөн эцэг айлгаж ичээсэн байдлаар бус харин хайр энэрлээр гэр бүлээ удирдах болно. Хэрэв бид амьдралын уснаас уух юм бол усны ундаргаас гашуун бус харин амттай ус гарах болно.AГБ 318.3

    Хатуу үгс хүүхдүүдийн зан чанарыг хатууруулж, гэмтэл учруулдаг ба учруулсан гэмтлийг анагаахад хэцүү байдаг. Хүүхдүүд бага зэргийн шударга бус байдлыг ойлгож мэдэрдэг ба шударга бус удирдлагыг хүлээн зөвшөөрөхөө больж, ууртай, чанга, шийтгэл хүлээлгэнэ гэж заналхийлсэн тушаалуудыг тоомсорлохоо больж эхэлдэг.AГБ 319.1

    Хүүхдүүдийн бага сага алдаа бүрийг шүүмжлэх нь аюултай. Хэт хатуу шүүмжлэл, хэт хатуу дүрэм журам бүх зааварчилгаа, дүрмийг үл тоомсорлох аюул руу чиглүүлдэг. Ийнхүү аажмаар дуулгаваргүй байдалд суралцсан хүүхдүүд Христийн хуулийг үл хүндэтгэгчид болж эхэлдэг.AГБ 319.2

    Хувиршгүй зарчим, хатуу удирдлагаа ашиглах шаардлагатай үе. - Хүүхдүүд нарийн мэдрэмж, хайр энэрлээр дүүрэн зан чанартай байдаг. Тэд маш амархан баярлаж, уурлаж ундууцдаг. Эхийн хайр энэрлийн үгс, энхрий зөөлөн хүмүүжил хүүхдүүдийн зүрх сэтгэлийг сохлох аюултай. Хүүхдүүдэд хатуу хандаж, байнга хянаж байх нь маш том алдаа дутагдал болж байдаг. Гэр бүл бүрт хувирашгүй зарчмын дагуу, хатуу зан чанараар удирдах зайлшгүй шаардлага оршиж байдаг. Та хэлэх гэсэн үгээ тайван байдлаар хэлж, хүүхэддээ анхаарал халамж үзүүлэн, хэлсэн үгэндээ эргэж буцалтгүйгээр хүрдэг байх шаардлагатай. AГБ 319.3

    Хүүхдүүдтэй харилцаж байхдаа хайр энэрлээ үзүүлэх нь танд тус болно. Хүүхдийн тоглоом, баяр хөөр, уйтгар гунигийг ойлгож ухааралгүй хүүхдээ өөрөөсөө хөндийрүүлж болохгүй. Хэзээ ч хүүхэддээ хөмсгөө зангидсан дүр төрх, хатуу хөтүү үгсээр бүү хандаарай. Бурхан хатуу хөтүү үгс бүрийг тань амийн номондоо бичиж байгаа.AГБ 319.4

    Хязгаарлах, анхааруулах нь хангалтгүй. -Ах дүү нараа, сүмийн гишүүдийн хувьд та бүхэн хүүхэд залуучуудын өмнө үүрсэн үүрэг даалгавраа үл тоомсорлож байгаа нь маш харамсалтай байна. Хүүхдүүдээ дүрэм, журам сахихыг шаардахын сацуу сатаны бус харин Христтэй төстэй зан чанарыг харуулахыг хичээх нь чухал. Хүүхдүүдэд тогтмол энэрэл хайраа үзүүлж, анхааран халамжлах хэрэгтэй байдаг. Тэднийг зүрх сэтгэлдээ оруулж, хүүхэддээ Бурханаас эмээх зан чанар болон хайр энэрлээ байнга харуулж байх хэрэгтэй. Өөрсдийн зүрх сэтгэлийг хянаж чаддаггүй эцэг, эхчүүд бусдыг удирдах чадваргүйд тооцогддог. Хүүхдээ байнга хориглон, анхааруулах хэрэггүй. Та хайр энэрэл, шударга байдлыг харуулан, Бурхантай даруухнаар алхан энэ бүхнийг гүйцэтгэх хэрэгтэй. AГБ 320.1

    Үгэнд ордоггүй хүүхэдтэй эхэд өгөх зөвлөгөө. - Хүүхдүүд тань таны өмч биш, та хүүхэдтэйгээ хүссэнээрээ хандаж, харьцаж болохгүй, учир нь таны хүүхэд бол Эзэний өмч. Хүүхдээ аажмаар, тууштайгаар удирдахад дадлагажих хэрэгтэй. Хүүхэддээ Бурханы өмч болохыг нь зааж өгөөрэй. Ийм хүмүүжлээр өссөн хүүхэд тойрон хүрээлж буй хүмүүстээ ивээл болох хүн болон төлөвшдөг. Гэхдээ хүүхдийг эцэг эхээ удирдаж, өөрийн хүсэл, бодлоо гүйцэлдүүлж, хүссэнээрээ байхыг хичээх үед шулуун шударга, тодорхой болон тууштай байдлаар удирдах шаардлага эцэг эхчүүдэд урган гардаг. AГБ 320.2

    Тэнцвэртэй, тууштай удирдлага. - Би олон гэр бүлийн толгойлогчид гэр бүлээ хэт их удирдлагандаа оруулахыг хичээснээр нурахыг харж байсан. Тэд зөвлөлдөж, харилцан тохиролцсоноор эв найртай, сайн сайхан гэр бүлтэй байх боломжтой байх байсан. AГБ 320.3

    Гэр бүлээ удирдах байдалдаа тогтмол, тууштай байдлыг хадгалж чадахгүй нөхцөлд маш их гэм хор учирдаг. Гэр бүлийг тогворгүй байдлаар удирдсанаас удирдаагүй нь дээр. Хүмүүс, итгэгч эцэг эхээс төрсөн хүүхэд яагаад дураараа, эцэг эхээ эсэргүүцсэн, үд тоомсорлосон байдаг юм бэ? гэсэн асуултыг байнга асуудаг. Асуултын хариулт гэр бүлийн хүмүүжлээс ихээхэн шалтгаалдаг. Маш олон эцэг эхчүүд гэр орноо хэрхэн удирдах тал дээр санаа нэгдэж чадаагүй байдаг.AГБ 320.4

    Тогтворгүй удирдлага - Нэг бол хатуу дүрэм журам дагах, нэг бол буруу гэж зааж сургасан зүйлсээ хүлээн зөвшөөрөх нь хүүхдэд муу үр нөлөө үзүүлдэг. AГБ 321.1

    Эцэг эх болон хүүхдүүдэд өгөх хууль. -Бурхан бол бидний Хууль тогтоогч ба Хаан, эцэг эхчүүд Түүний удирдлаганд бүрэн захирагдсан байх хэрэгтэй. Бурханы хууль эцэг эхчүүдийг хүүхдүүдээ дарангуйлах, хүүхдүүдийг эцэг эхдээ дуулгаваргүй хандахыг тус тус хориглодог. Эзэн хайр энэрэл, нигүүлсэл, үнэнээр бялхдаг. Эцэг эхчүүд болон үр хүүхдүүдийн амьдралыг удирдаж байх ёстой хууль дүрэм хэмжээлшгүй хайртай Нэгэний зүрх сэтгэлээс урган гардаг. Бурханы бүрэн дүүрэн ивээл Бурханы хуулийг даган мөрддөг эцэг эхчүүд, тэдний гэр бүл болон хуулийг сахин биелүүлдэг үр хүүхдүүд дээр буудаг. Шударга байдал болон нигүүлсэл хоршсон байдал нь гэр бүлд мэдрэгдсэн байх ёстой. «Нигүүлсэл ба үнэн хоорондоо нийлж, зөв шударга зан чанар амар тайван хоёр хоорондоо холбогддог. » Энэхүү зарчмын дагуу ажиллаж амьдардаг гэр бүлүүд зөвт, шударга шүүлт болох Эзэний замаар замнадаг. AГБ 321.2