Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Адвентист Гэр Бүл

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Тавин гуравдугаар бүлэг - Хамтарсан Тэмцэл

    Гэр бүлээ удирдах үүргээсээ хуваалцах нь - Эцэг эх хүүхдүүдээ зөв замаар удирдах үүргийг хамтран, залбирал үйлдэн гүйцэтгэх хэрэгтэй. AГБ 323.1

    Эцэг эхчүүд энэ тал дээр нэгдмэл байх хэрэгтэй. Тэд хоорондоо талцан, хуваагдах ёсгүй. Гэвч олон эцэг эхчүүд бие биенээсээ өөр зорилго агуулан, буруу удирдлагаас болоод хүүхдүүдээ буруу хүмүүжилтэй болгодог... Зарим тохиолдолд эцэг эсвэл эхийн аль нэг нь хүүхдээ хэт их дураараа байхыг нь зөвшөөрч байхад, нөгөөдөх нь хэт хахир хатуу ханддаг. Ийм ялгаатай зан чанар хүүхдийн зан чанарыг төлөвшүүлэхэд маш муу нөлөөг бий болгодог. Хүүхдийг хүмүүжүүлэхэд харгис хүч хэрэглэхгүй байх хэрэгтэй ба хувийн хүсэлдээ дийлэгдсэн байдлыг ч мөн харуулж болохгүй. Эх хүн хүүхдийн буруу үйлдлийг эцгээс нь нуух ёсгүй, мөн эх хүн эцгийн хүүхдүүддээ хийхийг хориглосон зүйлийг өөрөө хийдэг байж болохгүй. Эх хүн эцгийн удирдах арга ухаанд эргэлзэх өчүүхэн ч болов үрийг хүүхдийнхээ оюун ухаанд суулгаж болохгүй. Эх хүн үйлдлээрээ эцгийн үйлсийг эсэргүүцэж болохгүй.AГБ 323.2

    Эцэг эхчүүд зөрчилдөж, нэг нь нөгөөгийнхөө нөлөөг үгүйсгэх, эсэргүүцэх ажлыг хийх юм бол гэр бүл ёс зүйн хувьд доройтож, гэр бүлийн амьдралд маш чухалд тооцогдох эцэг эхдээ итгэж найдах, хүндэтгэх байдал алга болно. . . Хүүхдүүд бүх зүйлсийг гэр бүлд мөрдөгдөж байсан дүрэм, журмын хүрээнд бодон тунгаадаг болсон байдаг, ялангуяа эсэргүүцэж, хязгаарласан дүрэм журмуудыг илүүтэй санаж дурсдаг.AГБ 323.3

    Эцэг эхчүүд хүүхдүүдээ хүмүүжүүлэх тал дээр нэгдмэл байх ёстой. Хоёул хариуцлагаа адил хэмжээнд үүрч, Бурханы өмнө хоёулаа хүүхдүүдээ чадлынхаа хирээр зрүүл бие махбод, сайн төлөвшсөн зан чанартай болгон сурган хүмүүжүүлэх өндөр үүрэг даалгаврыг хүлээснээ ухаарах ёстой.AГБ 324.1

    Хэрхэн хууран мэхлэх хүмүүжлийг олж авдаг вэ. -Хүүхдүүдээ хайрладаг зарим эх хүүхдийнхээ буруу гэж заасан буруу үйлдлийг ихэвчлэн тэвчээд өнгөрөөдөг. Ингэхдээ хүүхдүүдийн буруу үйлдлийг заримдаа эцгээс нь нуудаг. Эх хүн нөхөртөө мэдэгдэлгүйгээр зарим төрлийн хувцаслалт, хүслээ дагах байдлыг зөвшөөрснөөр хүүхдэд эцэг нь дээрх зүйлсийг хүлээн зөвшөөрч таарна гэсэн буруу ойлголттой болдог. AГБ 324.2

    Ийм байдлаар хүүхдүүдэд хууран мэхлэх үр дүнтэй хичээлийг зааж өгдөг. Эцэг алдаа дутагдлыг нь олж мэдэх үед тэд олон төрлийн шалтаг хэлэн тал үнэнийг эцэгтэй хуваалцдаг. Энэ үед эх хүн зүрх сэтгэлээ нээгээгүй байна гэсэн үг. Эх хүн хүүхдээ хүмүүжүүлэх тал дээр эцэг хүнтэй адил үзэл бодол, сонирхолтой болох ёстойгоо ойлгож ухаараагүй байна гэсэн үг. Эцэг хүүхдийнхээ засч залруулах шаардлагатай алдаа дутагдал, арга замуудыг мэдэхгүй өнгөрөх ёсгүй. Хүүхдийн зарим алдаа дутагдал далдлагдсан байдаг. Хүүхдүүд эцэг эхийнхээ эв нэгдэлгүй байдлыг мэдэрдэг, энэ нь муу нөлөө үзүүлдэг. Хүүхдүүд багаасаа хууран мэхлэх, нуун далдлах, болж өнгөрсөн баримтыг эхдээ нэг байдлаар, эцэгтээ өөр байдлаар хэлж өгдөг зан чанарыг төлөвшүүлдэг. Тэд нөхцөл байдлын талаар хэтрүүлэгтэй ярьж, худал хуурмаг үгсийг дотоод сэтгэлдээ дүгнэж цэгнэлгүй, айж эмээлгүй хэлдэг болно.AГБ 324.3

    Эдгээр буруу зуршлууд эх хүн эцгээс болж буй үйл явдлуудыг нуун дарагдуулахаас эхэлдэг. Эцэг хүн хүүхдийнхээ зан чанарыг төлөвшүүлэхэд эх хүнтэй адил сонирхол, үүргийг хүлээдэг. Эх хүн эцэгтэй тогтмол зөвлөлддөг байх ёстой. Түүний өмнө бүх зүйлсийг дэлгэн нээх хэрэгтэй. Хүүхдүүдийн буруу үйлдлийг нуун далдалснаар хуурч мэхлэх, үнэн болон шударга байдлыг гаргахгүй байх буруу зуршлыг хөхүүлэн дэмждэг.AГБ 324.4

    Христэд итгэгч эцэг эхчүүд хүүхдүүдээ нэгдмэл, адил хэмжээнд хүлээн зөвшөөрөх зарчимд сурган хүмүүжсэн байх ёстой. Зарим эцэг эхчүүд энэ тал дээр нэгдмэл биш байгаагаараа маш том алдаа дутагдлыг гаргадаг. Эцэг хүн зарим тохиолдолд алдаа гаргадаг боловч ихэвчлэн эх хүн ийм алдааг гаргадаг. Хүүхдээ хайрладаг гэх эх хүүхдүүдийнхээ буруу хүслийг хөгжүүлж байдаг. Эцэг хүнд гэр орон болон үр хүүхэддээ цаг зарцуулж, тэдний төлөө ажиллах шаардлага гарч ирсэн хэвээр байна. Эхийн нөлөө үүнийг баталгаажуулдаг. Эхийн үзүүлж буй жишээ хүүхдийн зан чанарыг төлөвшүүлэхэд маш чухал нөлөөтэй.AГБ 325.1

    Хүүхдүүд эцэг эхчүүдийн ялгаатай байр сууринд төөрөлддөг. - Гэр бүл маш сайн зохион байгуулалттай байх ёстой. Эцэг эх хамтран үүрэг хариуцлагаа ухамсарласан байх ёстой. Тэд өөрсдийн хийж гүйцэтгэх үүргүүдийг тодорхойлох хэрэгтэй. Тэд зөрчилдсөн арга барилтай байж болохгүй. Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ өмнө бие биенийхээ төлөвлөгөө, шийдвэрийг шүүмжилж болохгүй. AГБ 325.2

    Эх хүн Бурханы талаарх хангалттай мэдлэггүй бол хар ухаанаараа нөхцөл байдлыг тооцоолон бодох хэрэгтэй. Эх хүн эцгийн хүүхдийн авралын төлөө явуулж байгаа ажилд дэмжлэг үзүүлж байна уу, бэрхшээлийг учруулж байна уу гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Би Эзэний арга замыг дагаж байна уу? гэсэн дээрх чухал асуултыг байнга асуух хэрэгтэй.AГБ 325.3

    Эцэг эхчүүд бие биенээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол учир зүйгээ олтлоо асуудлаа хүүхдүүдийнхээ өмнө хэлэлцэхгүй байх хэрэгтэй.AГБ 325.4

    Эцэг эхчүүд гэр бүлээ удирдах тал дээр хэт их зөрчилдөж байна. Хүүхдүүдтэйгээ бага цаг өнгөрөөдөг эцэг хүн хүүхдүүдийнхээ зан чанар, төлөвшилтийг ойлгож мэдрээгүйгээс болоод хэт хахир, хатуу ханддаг. Тэрээр уур бухимдлаа барьж чадаагүй байж, хүүхдийн буруу хүслийг засах гэж оролддог. Хүүхдүүд үүнийг ойлгодог боловч эцгүүд дуулгавартай байхыг ятгахын оронд уурандаа автагдан хатуу шийтгэлийг үзүүлдэг. Эх хүн хүүхдийн буруу үйлдлийг дуугүй өнгөрөөсөн мөртлөө дараагийн удаа маш хатуу шийтгэлийг үзүүлдэг. Хүүхэд сүүлдээ яаж хандахаа ойлгохоо больдог, тэд шийтгүүлэхгүй хэр удаан буруу үйлдлийг хийж болохыг шалгаж үзэх уруу таталтанд ордог. Ийнхүү суулгасан бузар муугийн үр соёолон ургаж, үр жимсээ өгдөг.AГБ 326.1

    Эцэг эхчүүд хүүхдээ хүмүүжүүлэх тал дээр нэгдмэл байр суурьтай байх юм бол хүүхэд өөрөөс нь юу шаардагдаад байгааг ойлгодог. Эцэг үг болон харцаараа эхийн зөвшөөрсөн үйлдлийг үл зөвшөөрч байгаагаа илэрхийлдэг. Зарим тохиолдолд эцэг хүн эхийн шийдвэрийг хэт хатуу байна гэж үзэн хүүхдээ аргадаж, хүссэн зүйлийг нь зөвшөөрч эхэлдэг, ийм байдал хүүхдийг сүйрэл рүү хөтөлдөг. Хүүхэд удалгүй хүссэн бүхнээ хийж болох юм байна гэж ойлгодог. Хүүхдүүдийнхээ эсрэг ийм гэм нүглийг хийж байгаа эцэг эхчүүд сүйрэлд хүргэсэн байдалдаа хариуцлага хүлээх нь дамжиггүй.AГБ 326.2

    Тэнгэр элч нар гэр бүлийг, эцэг эхчүүд, асрагчид, найз нөхөд хүүхдүүдэд хэрхэн хандаж байгааг анхааралтай ажиглан харж байна. Тэд эцэг эх нь хоорондоо нийцэхгүй байгаа байдлаас буруу удирдах арга барилыг ямар их олж хардаг бол! Эцэг эхийн хэлж буй үгсийн өнгө аяс, нүдний харц, хэлж буй үг бүр үр хүүхдүүдээ хүмүүжүүлэх арга барил дээр нэгдээгүй болохыг харуулж байдаг. Эцэг хүн эхийн талаарх төсөөллөө хуваалцахдаа хүүхдүүдэд эхийн хайр энэрэл, халамжийг үл хүндлэх байр суурьтай болгодог. Эх хүн эцэг хүн хэт хатуу, тэвчээргүй хандаж байгаа тул эцгийн хатуу байдлыг зөөлрүүлэхийн тулд хүүхэддээ их хэмжээний хайр энэрэл, хүслийг нь хангаж өгөх байдлаар хандах шаардлагатай гэсэн төсөөлөлд автагддаг.AГБ 326.3

    Их хэмжээний залбирал, тунгаан бодох шаардлага урган гарах болно. - Хүсэл сонирхлоо тодорхой хэмжээнд байлгаж, Бурханы хүслийг биелүүлэхгүй л бол хайр энэрэл гэр бүлийн хүрээнд болон бусад тохиолдолд удаан нөлөөгөө үзүүлсэн хэвээр байдаггүй. Бидний бүх хүсэл зорилго, бодол бүхэн Есүс Христийн хүсэл зорилготой нийцсэн байх ёстой. Эцэг эх Бурханаас эмээж, Түүнийг хайрласан хайраар гэр бүлээ удирдан чиглүүлэх юм бол маш их хэмжээний залбирал, тунгаан бодох хэрэгцээгээ ухаарах болно. Тэд Бурханыг эрж хайх үедээ тэнгэр элч нар итгэлтэйгээр залбирсан залбирлын хариулт болох хамгаалалтыг өгөхөөр ирснийг олж хардаг. Тэд дорой зан чанараа ялан дийлж, төгс төгөлдөр болгох замд ордог. AГБ 327.1

    Зүрх сэтгэл хайрын нарийн уяагаар холбогдсон байх ёстой. - Эцэг эхчүүд зүрх сэтгэлээ хамгийн дотно, аз жаргалтай харилцаагаар нэгтгэсэн байгаарай. Бие биенээсээ хөндийрөлгүй, бие биетэйгээ дотносоорой, ингэснээр хүүхдүүдийн чинь зүрх сэтгэл маш нарийн холбоосоор холбогдох болно.AГБ 327.2

    Ийм үрийг энэ цаг үе болон мөнхийн мөнхөд суулгаарай. Тэнгэрийн бүх бүтээлүүд Христэд итгэгч гэр бүлийн үйлсийг ажиглан харж байгаа.AГБ 327.3