Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Адвентист Гэр Бүл

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Тавин Наймдугаар Бүлэг - Номлогчийн Гэр Бүл

    Hомлогчийн гэр бүлийн амьдрал жишээ болохуйц байх ёстой. - Бурхан Библийг заагч багшийн гэр бүлийн амьдралыг үнэнийг бататган харуулсан жишээ байлгахыг хүсч, төлөвлөдөг. Хүний амьдарч байгаа жишээ хэлж зааж буй зүйлсээс илүү агуу нөлөөтэй. Өдөр тутмын амьдралдаа итгэл бишрэлтэй хандах нь олон нийтэд гэрчлэл болж байдаг. Тэвчээр, тууштай байдал, хайр энэрэл сургаал номлолоор зааж чадаагүй сургамжийг заадаг.AГБ 371.1

    Сургаал номлогчид хүүхдүүдээ зөв хүмүүжүүлэх юм бол зааж сургаж буй сургаалынхаа жишээг амьдралаараа харуулж байна гэсэн үг. Харин хүүхдээ буруу хүмүүжүүлсэн бол сургаал номлогч өөрийгөө удирдах, хянах чадваргүй болохоо харуулдаг. Тэрээр Бурханы хургануудыг хариулах үүргээ гүйцэтгэхээс өмнө өөрт нь даалгаж өгсөн хүүхдүүдээ зөв хүмүүжүүлэхийг Бурхан хүсэн, шаардаж буйг ойлгох хэрэгтэй.AГБ 371.2

    Гол хариуцлага нь хүүхдүүд рүү нь чиглэсэн байх ёстой.- Сургаал номлогч ойр болон холын хүмүүст бүгдэд үйлчлэх үүргийг хүлээсэн боловч хамгийн түрүүнд хүүхдээ хүмүүжүүлэх үүргийг хүлээдэг. Тэрээр гэр бүлээс гадуурх үүргээ хэт ихээр гүйцэтгэдэг боловч хүүхдүүдээ хүмүүжүүлэх үүрэг даалгавраа мартаж болохгүй. Тэрээр гэр орныхоо үүрэг даалгаврыг чухал биш гэж бодож магадгүй ч, гэр бүл бол хувь хүн болон нийгмийн хөгжлийн тулгуур үндэс болдгийг ойлгох хэрэгтэй. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс болон сүмийн аз жаргал, амжилт гэр бүлийн харилцаанаас маш ихээр шалтгаалдаг. . . .AГБ 371.3

    Сургаал номлогч гэр бүлээ үл тоомсорлон сүмийн хамт олонд илүүтэй үйлчлэх ямар ч шалтгаантай байх ёсгүй. Түүний хувьд гэр бүлийн сүнслэг тэмцэл илүү чухал байх ёстой. Шүүлтийн өдөр Бурхан биднээс энэ дэлхий дээр мэндлүүлсэн үр хүүхдүүдээ Түүн дээр авчрахын тулд ямар үүрэг гүйцэтгэж байсан болохыг асууж шалгаах болно. Хүүхдүүддээ үйлчлэх тал дээр өр тавьсан бол бусдын төлөө гүйцэтгэсэн ямар ч агуу үйлдэл тэрхүү өрийг хүчингүй болгож чадахгүй.AГБ 372.1

    Сургаал номлогчийн нөлөө хэр хүчтэй болох талаар.- Сургаал номлогчийн хүүхдүүд дэлхий дээр хамгийн их анхаарал хандуулаагүй хүүхдүүд байдаг. Эцэг нь хүүхдүүдтэйгээ маш бага цаг зарцуулж, хүүхдүүд өөрсдийн хүссэн зүйлсээр өөрсдийгөө саатуулж эхэлдэг. AГБ 372.2

    Гэр бүлдээ гүйцэтгэх үүргээ ямар ч нөхцөлд гүйцэтгээгүй эцэг эхчүүд маш их гэм бурууг үйлдсэнд тооцогдоно, харин хүмүүст заавар зөвлөгөө өгөхөөр сонгогдсон хүмүүсийн ийм гэм буруу арав дахин илүү хэмээн тооцогдох болно. Эдгээр хүмүүс өөрсдийн гэр бүлийг удирдаж чадахгүй бол олон хүмүүсийг буруу замаар удирдана гэсэн үг. Тэд бусдаас илүү хариуцлага үүрсэн учир илүү гэм буруутай гэж тооцогдоно.AГБ 372.3

    Сургаал номлогчийн итгэл бишрэлийг эхнэр, хүүхдүүд хамгийн сайн мэддэг.- Бидний жинхэнэ зан чанар индэр дээр сургаал номлож байх үед бус харин гэр бүлийн сүнслэг байдлаас илүү тодорч харагддаг. Сургаал номлогчийн эхнэр, хүүхдүүд, гэрийн үйлчлэгчид түүний итгэл бишрэлийг илүү сайн тодорхойлдог. Сайн хүн гэр бүлдээ ивээл болж байдаг. Түүний нөлөөгөөр эхнэр, хүүхдүүд, гэрийн үйлчлэгчид сүнслэг болох боломжоор хангагддаг. AГБ 372.4

    Ахан дүүс нараа, та нар Христийг гэр бүлдээ хүндэтгэсэнтэй адил сургаал номлохдоо, хаашаа ч явсан байнга хүндэтгэж байгаарай. Ингэх юм бол та сургаал номлогчийг хүндэтгэж, ажлыг нь ойлгохыг бусдаас шаардах биш харин Христийн зарц гэдэг тэнгэрлэг баталгааг аль хэдийн өөрийн амьдралаар батлан харуулсан байх болно.AГБ 372.5

    Сургаал номлогчийн эхнэр ус болох уу, тус болох уу?- Бурханы үүргийг гүйцэтгэх шийдвэр гаргасан хүн Бурханы үгийг тунхаглах ам болдог. Тэрээр Бурханы амнаас гарсан үгийг хүмүүст түгээх үүргийг гүйцэтгэдэг. Тиймээс тэрээр Агуу Хоньчны дэргэд хэр ойрхон байх ёстой вэ? Тэрээр Бурханы өмнө хэр даруу байдлаар алхах ёстой вэ? Тэрээр өөрийгөө хэр хэмжээнд мартаж, Христийг алдаршуулсан байх ёстой вэ? Түүний эхнэрийн зан чанар, хүүхдүүдийн танд үзүүлж байгаа хүндэтгэл Библид үзүүлсэн жишээний дагуу байх нь хэр чухал вэ! AГБ 373.1

    Сургаал номлогчийн эхнэр нөхрийнхөө ажилд нэг бол гайхамшигтай ивээл, нэг бол маш их бэрхшээл болох боломжтой. Түүний эхнэрээс сүмийн пастор бусдад тус дэм хүргэх талаар өдөр бүр өсөн нэмэгдэх үү эсвэл хэвийн байдлаас илүү доройтох уу гэдэг нь шалтгаалж байдаг.AГБ 373.2

    Би сүмийн пасторын эхнэрүүд нөхрийнхөө ажилд тусалж, хүмүүст ямар үлгэр жишээ үзүүлж байгаадаа байнга анхаарал тавьж байх хэрэгтэйг үзэгдлээрээ харсан. Учир нь хүн бүр тэднийг ажиглаж, бусад хүмүүсээс илүү ихийг хүсэн, шаардаж байдаг. Тэд хувцаслалтаараа жишээ үзүүлж байх ёстой. Тэдний амьдрал, яриа үхлийг биш харин амийг амтлуулах жишээ байх ёстой. Тэд оюун ухаанаа диваажингаас холдуулах зүйлсийн талаар ярихад бус харин даруу төлөв, магтаал сайшаал хүлээсэн зан чанарыг төлөвшүүлэх ёстой. Та бүхэн, « Би хэрхэн өөрийгөө авралд хүргэхээс гадна бусдыг авралд хөтлөх хэрэгсэл болж болох вэ? » гэсэн асуултыг байнга асуудаг байх хэрэгтэй. Бурхан дундуур сэтгэлээр хандсан үйлчлэлийг хүлээн зөвшөөрдөггүйг үзэгдлээрээ харсан. Бурхан бүх зүрх сэтгэл, анхаарлаа хандуулсан байдлыг шаарддаг, үгүй бол тэр хагас дутуугаар хандсан зүрх сэтгэлийг огт хүлээж авдаггүй. Эхнэрүүдийн үзүүлж байгаа нөлөө нэг бол үнэний төлөө, нэг бол үнэнийг эсэргүүцсэн байдаг ба энэ нь маш тодорхой, төөрөлдөхийн аргагүйгээр илрэн харагддаг. Хүмүүс нэг бол Есүсийн нэр дээр нэгдэж, нэг бол тарж бутардаг. Гэгээрэлд хүрээгүй эхнэр бол сүмийн пасторын хамгийн агуу хараал юм.AГБ 373.3

    Сатан Бурханы үнэнийг тунхаглуулахаар сонгосон сургаал номлогчдыг төөрөлдүүлж, зүрхийг нь мохоох аргаа байнга хэрэгжүүлсээр байдаг. Сатан пасторын гэгээрч, шинэчлэгдээгүй хань, гэр бүлийн нөлөөгөөр дамжуулан уруу татах ажлаа маш үр дүнтэй гүйцэтгэдэг. Сатан хүмүүсийг авралд хүргэхээр үнэний зарчмуудыг заан сургаж буй пасторын оюун ухааныг удирдаж чадахгүй болох үедээ гэр бүлээр нь дамжуулан пасторыг эзэмдэхийг хичээдэг. . . Сатан хувиа хичээсэн, амарчилсан амьдралыг хүсэн мөрөөдсөн хань ижлээр дамжуулан сүмийн удирдагчийн ажлыг удирдахыг хичээдэг.AГБ 374.1

    Сүмийн пасторуудад гэр бүлээ хэрхэн удирдах талаар өгөх зөвлөгөө. - Та гэр орондоо хойш суулгүйгээр гүйцэтгэх үүрэг даалгаврыг хариуцаж авсан. Гэхдээ та Бурхан болон Бурханы даалгасан хариуцлагад үнэнч байхыг илүүд эрхэмлэх ёстой. . . Дэлхий бол баярын мэдээ түгээх талбар юм. Та энэхүү талбарт баярын мэдээний үнэний үрийг тарихыг хүсч байгаа. Таны суулгасан үрийг Бурхан усалж, ургуулж, үр жимстэй болгохыг хүсч байгаа. Бурхан танд бага зэргийн талбайд үр жимс ургуулахаар хариуцуулан өгчээ, та бусдын ногооны талбайн хогийн ургамлыг зулгааж байх хооронд гэрийн үүдний хэсэгт өргөс, хогийн ургамал дүүрсэн байна. Энэ бол бага хэмжээний ажил биш, харин маш чухал, агуу ажил үүрэг юм. Та бусад хүмүүст баярын мэдээ түгээж байгаа боловч гэр орондоо баярын мэдээг хэрэгжүүлэх шаардлагатай байна.AГБ 374.2

    Та хүүхдээ зөв хүмүүжүүлэх ажилд эхнэртэйгээ нэгдэн зүтгэхээс нааш эхнэр хүүхдээ сүмийн ажилд татан оролцуулахаас түр зуур татгалзах хэрэгтэй. Бурханы сүмд сул дорой хүмүүжил олгож буй жишээг үзүүлэх шаардлагагүй.AГБ 375.1

    Би хүмүүжилгүй хүүхдээ дагуулан сүмүүдээр аялаж буй олон пасторуудыг мэднэ. Тэдний сургаал номлож буй ажил хайр энэрлээр хүмүүжээгүй хүүхдүүдийн зан чанараас болон үр дүнгүй болж байгаа нь ажигладаг.AГБ 375.2

    Бусдын хүүхдүүдэд анхаарал тавих нь.- Та зөвхөн өөрийн гэр бүлд анхаарал тавих байдалд хэт автагдан бусдыг үл тоомсорлох ёсгүй. Хэрэв сүмийн гишүүд тань найрсаг ханддаг бол тэд ч гэсэн хариу нэхэх болно. Эцэг эхчүүд, хүүхдүүдтэй санаа бодлоо хуваалцаж, зөвлөгөө өгч, ивээл хайраа үзүүлж байгаарай. Бурханы ажилд бэлтгэн өөрийгөө ариусгаж, өөрт үйлчилж байгаа хүмүүст ивээл болж, эцэг эхчүүдтэй уулзаж, хүүхдүүдийг үл тоомсорлохгүй байгаарай. Бурхан үр хүүхдүүдийг тань бусад хүний хүүхдүүдээс илүү үнэ цэнэтэйд тооцдог гэж бодож болохгүй. AГБ 375.3

    Буруу хүмүүжилтэй болсон пасторын хүүхдэд өгөх уриалга.- Аав чинь баярын мэдээ түгээхээр сонгогдсон хүн, сатан сургаал номлогчдын хүүхдүүдийг уруу татан, эцэг эхээ хүндэтгэхгүй байлгахын тулд маш их хичээл зүтгэл гарган ажилладаг. Сатан боломж гарах бүрт аавын чинь сэтгэлийг боолчилж, бузар муу хүсэл зорилготой болгоно. Чи өөрөөрөө дамжуулан сатанд эцэг эхийнхээ итгэл найдвар, амар тайванг устгуулах боломжийг олгоно гэж үү? Чи өөрийгөө сатаны удирдлаганд оруулснаар эцэг эх чинь чам руу маш ихээр уйтгарлаж, гуниглан хараасай гэж чи хүсч байна уу? Чи эцэг эхдээ юу ч тохиолдсон өөрийн хүслийг л дагадаг, эцэг эхийнхээ үгэнд дуулгаваргүй ханддаг хүүхэд төрүүлжээ гэсэн бодол, гутралыг үлдээхийг хүсч байна гэж үү?...AГБ 375.4

    Чи сайн санаатай, чи эцэг эхийнхээ оюун ухаанд итгэл найдвар, сайн сайхныг хүсэн мөрөөдөх мөрөөдлийг бий болгодог. Харин чи одоог хүртэл уруу татлагыг эсэргүүцэх хүч чадлаа алдсаар ирсэн байна, сатан чамаар дамжуулан хүслээ биелүүлсэндээ баярлаж, өөрийгөө алдаршуулж байгаа. Чи ихэвчлэн эцэг эхдээ итгэл найдвар төрүүлэхүйц үгийг хэлдэг, гэвч чи дайсныг эсэргүүцдэггүй учир байнга ялагдал хүлээдэг. Эцэг эх чинь чамайг сатаны талд орсныг хараад ямар их шаналдаг болохыг чи мэдэхгүй байна. Чи хийх ёстой зөв зүйлсийг хийж гүйцэтгэх ёстой гэдгээ мэддэг мөртлөө «би үүнийг хийж чадахгүй, би түүнийг хийж чадахгүй» гэж байнга хэлдэг. Чи өөрийн хүчээр дайсны эсрэг тэмцэж чадахгүй, харин Бурханы хүч чадал үргэлжид чамд өгөгдөхөд бэлэн байгаа. Бурханы үгэнд итгэх юм бол чи хэзээ ч «би чадахгүй» гэж хэлэхгүй...AГБ 376.1

    Би Эзэний нэр дээр хэт оройтоогүй дээрээ буцагтун гэж уриалмаар байна. Учир нь та бол Бурхантай хамтран ажилладаг хүний үр хүүхэд. Чи сайн хүмүүжилтэй байх ёстой, гэвч чиний хүмүүжилгүй байдал, эцэг эхээ хүндэтгэхгүй байгаа байдал тэдний хийж гүйцэтгэж байгаа ажлыг нурааж байна. Чиний дуулгаваргүй байдал эхийн чинь зүрх сэтгэлийг шаналган, үймрүүлэхэд хангалттай биш байна гэж үү? Чи эцгийнхээ зүрх сэтгэлийг уйтгар гунигаар дүүрэн байлгах үйлдлээ хийсээр байх уу? Бүхэл бүтэн диваажин чам руу дургүйцсэн байдлаар харж байгааг тунгаан бодох нь сайхан байна гэж үү? Өөрийгөө дайсны талд зогсон, сатанаар удирдуулан, тушаалыг нь гүйцэтгэж байгаа гэдэг нь сэтгэл санаанд тань сайхан мэдрэмж төрүүлж байна гэж үү?AГБ 376.2

    Тиймээс, өнөөдөр гэж байгаа дээр Эзэн рүү эргэн оч! Чиний ажил үйлс бүр чинь чамайг нэг бол сайн хүн, нэг бол муу хүн болгоно. Хэрэв чи сатаны ажлыг гүйцэтгэж байгаа бол чиний хийж байгаа бүхэн бузар муу үр дагавар луу чиглүүлэх эцэс төгсгөлгүй нөлөөг үлдээх болно. Зөвхөн ариун, цэвэршүүлэгдсэн, шударга хүмүүс Бурханы хотод орох боломжтой. «Та өнөөдөр Эзэний дуу хоолойг сонсох юм бол, зүрх сэтгэлээ бүү хатуу болгоорой, » чи сүйрэл рүү хөтөлсөн замаар явахгүйн тулд Эзэн рүүгээ эргэн ирэх хэрэгтэй.AГБ 376.3

    Хүүхдүүддээ эелдэг, найрсагаар хандахад анхаарал хандуул.- Сургаал номлогч хүүхэдтэй эелдэг зөөлөн, найрсгаар харилцаж байх жишээг харуулсан байх ёстой. Тэрээр үр хүүхдүүдээ Эзэний гэр бүлийн залуухан гишүүд ба одоо жижиг ч хожмоо ирээдүйн эрчүүд, эмэгтэйчүүд юм гэдгийг тунгаан бодох ёстой. Тэднийг зөв хүмүүжүүлэх юм бол Эзэний үйлчлэлийг бага залуудаа ч гүйцэтгэхээр хүмүүжсэн байж болох юм. Хүүхдүүд Эзэний хувьд маш үнэ цэнэтэй, ариун нандин хэмээн тооцогддог. Христ хүүхдүүдтэй харгис, хэрцгий, бодлогогүй үгс хэлэн харьцахыг хараад ихэд гунигладаг. Тэдний эрхийг хүндэтгэж үзэлгүй, тэдэнтэй хөгжих хувь хүний зан чанар байхгүй мэтээр хандаж байна. Тэдэнтэй Бурханы зорилго биелэлээ олж чадахаа больж, амьдрал нь буруу замаар орохгүй юм шиг хандаж байна. AГБ 377.1

    Сүм сүрэгтээ байгаа хурганууддаа тусгай анхаарал хандуулах шаардлагатай. Сүм хүүхдүүдийн хайр энэрлийг татахын тулд бүх нөлөөгөө хэрэгжүүлж, тэднийг үнэнтэй холбохыг хичээх хэрэгтэй. Сүмийн гишүүд болон пасторууд эцэг эхийн хүүхдүүдээ зөв замаар алхуулах хичээл зүтгэлд дэмжлэг үзүүлдэг байх ёстой. Эзэн залуучуудыг урин дуудаж байна. Эзэн хүүхдүүдийг өөрийн Туган доор сайн үйлчлэлийг гүйцэтгэх туслагчид болгохыг хүсч байна.AГБ 377.2

    Сайн сайхныг биелүүлэхэд нөлөөлөх сургаалууд. -Сүмийн пастор гишүүддээ хүүхдүүдээ хэрхэн зөв сурган хүмүүжүүлэхийг зааварлан сургадаг байх ёстой. Тиймээс өөрийн хүүхдүүдийг дуулгавартай байдлын жишээ болгон хүмүүжүүлэх ёстой.AГБ 377.3

    Сүмийн пасторын гэр бүл эв нэгдэлтэй байснаар сайныг хүсэн биелүүлэх бодит сургаал заагдсаар байх болно. Сүмийн пастор, түүний эхнэр гэр бүлдээ хүүхдээ хязгаарлах, засч залруулах, зөвлөх, зааварлах, удирдан чиглүүлэх үүргээ итгэлтэйгээр гүйцэтгэх хэрэгтэй. Ингэснээр тэд сүмийн ажлыг гүйцэтгэж, гэр бүлийн гаднах хүрээнд гэр бүлдээ гүйцэтгэсэнтэй адил Бурханы ажлыг гүйцэтгэх боломжтой болдог. Ийнхүү гэр бүлийн гишүүд диваажингийн гэр бүлтэйгээ нэгдэж, сайн сайхан бүхнийг гүйцэтгэх хүч болж, үеийн үед оршин тогтнох нөлөөг бий болгодог.AГБ 378.1