Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Адвентист Гэр Бүл

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Жаран зургадугаар бүлэг - Бидний Анхааран Хамгаалж Байх Ёстой Үүд Хаалгууд

    Бурхан яагаад бидэнд нүд, чих, харилцан ярилцах чадварыг өгсөн бэ? - Бурхан хүнд Өөрийн хуулийн гайхамшигтай зарчмуудыг харах нүдийг өгсөн. Тэрээр Өөрийн амьд сургаал номлогчдоор дамжуулан хэлж буй үгсийг сонсгохын тулд сонсох чихийг өгсөн. Тэрээр гэмийг уучлан өршөөгч Аврагч бол Христ болохыг танилцуулахын тулд ярих чадварыг өгсөн. Хүн зүрх сэтгэлээрээ зөв шударгад итгэн найдаж, амаараа авралыг хүлээн зөвшөөрдөг. AГБ 421.1

    Сатан хэрхэн зүрх сэтгэлд маань ордог вэ. — Хүн бүр мэдрэхүйгээ хамгаалж байх ёстой, эс тэгвээс Сатан тэднийг удирдаж эхэлнэ, учир нь эдгээр нь зүрх сэтгэлийн үүд хаалга юм. AГБ 421.2

    Та нүд, чих болон бусад бүх мэдрэхүйнүүдээ итгэлтэйгээр сахин хамгаалах хэрэгтэй. Та оюун ухаанаа хянаж, бузар муу бодол, хоосон хүслээр зүрх сэтгэлийнхээ уяаг тайлуулахгүй байх юм бол эдгээрийг гүйцэтгэх боломжтой болно. Уучлал өршөөлийн агуу хүч энэхүү хамгаас илүү хүсч мөрөөдүүштэй үүргийг гүйцэтгэх болно.AГБ 421.3

    Сатан болон түүний элч нар анхааруулга, сануулга, зөвлөгөөг сонсох чадваргүй болгож биднийг мэдрэмжгүй өрөөл татанхай болгохыг хичээн маш завгүйгээр ажилладаг. Мэдрэмжээ алдсан хүмүүс заавар зөвлөгөөг сонссон боловч зүрх сэтгэл болон амьдралын хувьд өөрчлөгддөггүй.AГБ 421.4

    Ах эгч дүүс нараа, Бурхан Өөрийн дагалдагч нарыг гэрлийн дундуур алхуулахаар дуудаж байна. Та бүхэн анхааруулгыг сонсон сэрэмжлэх хэрэгтэй. Та бүхний амьдралд гэм нүгэл байгаа бөгөөд та бүхэн түүнийгээ ноцтой гэж тооцохоо больжээ. Олон хүмүүс мэдрэмжээ алдаж, бузар хүсэл, байнгын гэм нүгэлдээ хэт их автагдсан байна. Бид диваажин руу илүү ойртох шаардлагатай.AГБ 422.1

    Сатан мэдрэмжийг маань самууруулах арга сүвэгчилдэг. - Сатан хүмүүсийг Бурханаас холдуулах ажлыг хийдэг. Тэрээр бидний оюун ухаанд Бурханд зориулсан орон зай байлгахгүйн тулд оюун ухааныг маань бузар зүйлсээр дүүргэдэг. Ийм хүмүүсийн олж авсан боловсрол оюун ухааныг самууруулж, үнэний гэрлийг халхлан харанхуйлах зан чанарыг төлөвшүүлдэг. Сатан хүмүүсийг Бурханы талаарх мэдлэгийг олж аваасай гэж хүсдэггүй. Сатан залуучуудын мэдрэмжүүдийг тоглоом, театрчилсан жүжиг зэргээр самууруулдаг ба үнэний гэрэл харанхуйг гэрэлтүүлсээр байхад тэд харанхуйн хүчинд автагдан үхдэг. Энэ нь сатаныг баярлуулдаг. AГБ 422.2

    Сатан оюун ухаанд маань зөвшөөрөлгүй нэвтрэн орж чадахгүй. - Бурхан хүмүүст дааж дийлэхээс илүү уруу таталтыг өгдөггүй ба Тэрээр уруу таталт бүрийг эсэргүүцэх арга замыг зааж өгдөг болохыг тайлбарлаж өгөх хэрэгтэй. Хэрэв бид Бурханы төлөө бүх амьдралаа зориулах юм бол бид оюун ухаанаа хувиа хичээсэн үзэл бодол, хүсэлд автагдуулж болохгүй. AГБ 422.3

    Сатан оюун ухаанд нэвтрэн орох боломж гарах бүрт оюун ухаанд маань их хэмжээгээр ургаж, үр жимсээ гаргахуйц хогийн ургамлын үрийг цацах болно. Хэрэв бид сайн дураар зүрх сэтгэлийн үүд хаалгаа нээн сатаныг орж ирэхийг урихгүй л юм бол сатан бодол санаа, үг, үйлдэлд маань ноёрхлоо тогтоож чадахгүй. Тэрээр бидний зүрх сэтгэлд орж ирэн зүрх сэтгэлд суулгасан сайн үрийг цөлмөж, үнэнийг мэдрэх мэдрэмжгүй болгодог.AГБ 422.4

    Уруу татлагын бүх арга замыг хаа. -Христийн нэрийг дууддаг хэн бүхэн зүрх сэтгэлийн үүд хаалга бүрээ анхааралтай манаж, залбирч байх хэрэгтэй. Сатанд зүрх сэтгэлийг удирдах эрхийг өгөөгүй ч гэсэн тэрээр устган, доройтуулах ажлаа гүйцэтгэсээр байдаг. AГБ 423.1

    Сатаны уруу таталтанд орсноор ямар давуутай талууд бий болох талаар тунгаан бодох нь маш аюултай зүйл юм. Гэм нүглийг хүсэн мөрөөдсөн хүн өөрийгөө гутаан доромжилж, сүйрэлд тушааж байна гэсэн үг. Гэм нүглийг тунгаан бодох нь зүрх сэтгэлийн мэлмийг сохолж, хууран мэхлэх, буруу үйлдэл хийхэд уруу татдаг. Хэрэв сатаны эзэмшил дээгүүр сонирхон алхах юм бол түүний хүч бидэнд ямар ч тусламж дэмжлэг үзүүлэхгүй. Бид бүхэн бүх боломжоо ашиглан дайсны зүрх сэтгэлд орж ирж болох бүх үүд хаалгыг хаах хэрэгтэй.AГБ 423.2

    Уруу татагдах үед яаравчилсан, буруу алхам ямар аймшигтай үр дүнд хүргэж болохыг хэн ч мэдэх боломжгүй! Бид цаг мөч бүхэнд Бурханы нигүүлслээр л хамгаалагдаж байдаг ба бузар мууг сайн, сайхан гэж хэлэхгүйн тулд сүнслэг хараагаа алдахгүй байх хэрэгтэй. Бид ямар ч эргэлзээ, тээнэгэлзээгүй зүрх сэтгэлийн үүд хаалгаа бүх бузар муугаас эсэргүүцэн хамгаалах хэрэгтэй.AГБ 423.3

    Христэд итгэгч бүхэн Сатанд орж ирэх боломжийг олгохгүйн тулд зүрх сэтгэлийнхээ үүд хаалгыг байнга, тогтмол хамгаалсан байх ёстой. Тэрээр Бурханы тусламжийг хүсэн залбирч, бүх гэм нүгэл рүү чиглэсэн уруу таталт бүрийг эсэргүүцэх хэрэгтэй. Тэрээр урам зориг, итгэлтэй, тууштай байдлаар энэ бүхнийг ялан дийлэх боломжтой. Тэрээр ялалт байгуулахын тулд Христийг зүрх сэтгэлдээ оруулж, Христтэй дотноссон байх ёстойг мартаж болохгүй.AГБ 423.4

    Бузар муу зүйлсийн талаар уншиж, харж, сонсохоос татгалз. - Элч [Петр] итгэгч нарт оюун ухаанаа хориотой зүйлсийг бодон тунгааж, эрч хүчээ зориулж, бузар муу, хэрэггүй зүйлсэд зориулахаас хамгаалах нь ямар чухал болох талаар зааж сургасан. Сатаны уруу таталтанд орохыг хүсэхгүй байгаа хүмүүс зүрх сэтгэлийн үүд хаалгаа хамгаалах ёстой. Тэд бузар муу бодлыг төрүүлэхүйц зүйлсийг уншиж, харж, сонсохоос татгалзах хэрэгтэй. Оюун ухаан маань зүрх сэтгэл рүү дайсагнаж буй нэгний санал болгож буй санаандгүй зүйлсийг тунгаан бодох ёсгүй. Зүрх сэтгэлээ итгэлтэйгээр хамгаалахгүй л юм бол гаднаас нөлөөлж буй бузар муу дотоод сэтгэлийн бузар мууг өдөөх болно. Ийнхүү зүрх сэтгэл маань харанхуйн замаар алхаж эхэлдэг.AГБ 423.5

    Дэлхий дээр үйлдэгдэж байдаг бузар гэм нүглүүдийг харагдахааргүй байдлыг өөртөө болон үр хүүхдүүддээ бий болгохын тулд бүхнээ хийж гүйцэтгээрэй. Бид бузар муу зүйлсийг оюун ухаандаа оруулахгүйн тулд нүдээр харах, чихээр сонсох зүйлсээ анхааралтай хамгаалах ёстой. Өдөр тутмын сонин гэрт маань орж ирэх үед би дээр нь бичигдсэн дуулиан тарьсан, утгагүй зүйлсийг нь харахгүйн тулд далд хийгээд нуумаар санагддаг. Дайсан олон тоогоор хэвлэгдэн гарч буй сонин, сэтгүүлийн эх үүсвэрийг тавьсан мэт санагддаг. Бузар гэм нүгэл бүхэн ийнхүү дэлхий дахины өмнө ил болж, нээгддэг.AГБ 424.1

    Бурханаас ирэх мэргэн ухааныг олж авсан хүмүүс мэргэн болохын тулд дэлхийн хүмүүсийн гэм нүглийн талаар ямар ч мэдлэггүй, мулгуу болж хувирах ёстой. Тэд бузар мууг харж, суралцахгүйн тулд нүдээ хаах ёстой. Тэд бузар мууг сонсохоос чихээ хамгаалахгүй бол бузар муу бодол, үйлдлээр бохирдуулах зүйлсийн талаарх мэдлэгийг хураах болно. Тэд бузар мууг хоорондоо ярихгүйн тулд, хэл амаа зөв удирдаж сурахын тулд хэл яриагаа хязгаарлах хэрэгтэй.AГБ 424.2

    Үүд хаалгаа нээснээр эсэргүүцэл сулардаг. - Та хууль тушаалыг зөрчин, аюулын ирмэгт ойртон очоод хэр удаан аюултай байдалтай ойртож болохыг туршиж үзэхээс сэрэмжлээрэй. Аюулд ойртон очих үндсийг тавьж буй зүйлсээс өөрийгөө сэргийл. Бид зүрх сэтгэлийн сонирхол бүхнээ үл тоомсорлох ёсгүй. Зан чанар тань таны хамгийн үнэтэй өмч юм. Та түүнийгээ алт эрдэнэсээ хайрлан хамгаалдагтай адил хэмжээнд хайрлан хамгаалах ёстой. Ес зүйн цэвэр ариун байдал, өөртөө итгэх итгэл, бузар мууг эсэргүүцэх эрч хүчийг байнга, тууштайгаар хайрлан хамгаалах хэрэгтэй. Бузар муугаас сэргийлэх байдлаасаа ганц ч удаа болов гарч болохгүй. Эрээ цээргүй, эелдэг бус ганц үйлдэл зүрх сэтгэлийг уруу таталтанд оруулах үүдийг нээж, бузар мууг эсэргүүцэх хүчийг сулрахад нөлөөлдөг.AГБ 424.3

    Сатан ирээдүйн алдар гавьяаг дарагдуулахыг хичээдэг. - Сатан ирээдүйн мөнхийн амьдралын алдар сууг дарагдуулж, энэ дэлхийн амьдралд хамаг анхаарлаа хандуулахын тулд уруу татсаар байна. Тэрээр бидний бодол санаа, амьдралын зовнил, ажил хөдөлмөр бүхнийг дэлхийн зүйлсэд хандуулж мөнхийн бодит үнэ цэнийг ойлгуулахгүйн тулд байдаг бүх хүч чадлаа гаргадаг. Дэлхий болон дэлхийн зовнил зүрх сэтгэлийн маш том орон зайг эзэлж байхад Есүс болон диваажингийн зүйлс оюун бодол, сэтгэлийн маш багахан хэсгийг л эзэлж байна. Бид өдөр тутмын амьдралынхаа үүрэг даалгавраас хөндийрөх ухамсартай шийдвэрийг гаргаж, бүхнээс илүү Эзэн Есүс Христийг хайрлах ариун хайрыг сэтгэлдээ урьж оруулах ёстой. AГБ 425.1

    Тэнгэр элч нар бидэнд туслах болно. - Бид үл үзэгдэгч бузар болон сайн элч нар оюун ухааныг эзэмдэх ажлаа гүйцэтгэсээр байгааг байнга санах хэрэгтэй. Тэд бидэнд харагдахгүй ч гэсэн маш үр дүнтэй ажиллаж байдаг. Сайн тэнгэр элч нар бидний зүрх сэтгэл, оюун ухаанд диваажингийн нөлөөг үзүүлэхээр үйлчилдэг бол зүрх сэтгэлийн хамгийн агуу дайсан болох бузар муу чөтгөр байнга биднийг устгах ажлыг гүйцэтгэж байдаг. Бид үл үзэгдэгч, харагддаггүй дайсны халдлагад автагддаг боловч тэд сонголт, зөвшөөрөлгүйгээр маань бидэнд ямар ч муу зүйлсийг хийж чадахгүй гэдэгт итгэлтэй байж болно.AГБ 425.2