Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Адвентист Гэр Бүл

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "undefined".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Далдугаар бүлэг - Баяр Хөөртэй Байдал

    Жинхэнэ Христэд итгэгч баяр хөөртэй байх болно. - Та амьдралын өдөр тутмын санаа зовоосон асуудал, бэрхшээлүүдээр оюун ухаанаа дүүргэж, хөмсгөө зангидахыг зөвшөөрөх хэрэггүй. Хэрэв ийм байдлыг зөвшөөрөх юм бол үргэлж уцаарлах, залхсан байх зүйлтэй байх болно. Бидний төсөөлөл амьдралыг маань цогцлуулж байдаг, бид эрж хайснаа эцэстээ олдог. Хэрэв бид уйтгар гуниг, асуудлыг эрж хайгаад байх юм бол, жижиг асуудлуудыг томруулан боддог бол оюун ухаан болон бусадтай ярилцаж байгаа яриаг маань уйтгараар дүүргэх маш олон зүйлс бий болж эхэлнэ. Харин хэрэв бид аливаа зүйлсийн гэгээлэг талыг олж харах юм бол баяр хөөртэй, аз жаргалтай байлгахад хангалттай зүйлсийг олох болно. Хэрэв бид бусдад инээмсэглэл бэлэглэвэл хүмүүс эргүүлээд инээмсэглэлийг бэлэглэнэ. Хэрэв бид төлөв даруу, баяр хөөртэй үгсийг хуваалцах юм бол хүмүүс эргүүлээд даруу баяр хөөртэй үгсийг хэлэх болно. AГБ 451.1

    Христэд итгэгчид бусадтай нөхөрсөг бус харилцах ёстой мэт уйтгартай, сэтгэлээр унасан харагдах үедээ дэлхийн хүмүүст итгэл бишрэлийнхээ талаар буруу ойлголтыг өгдөг. Зарим хүмүүс Христэд итгэгчид баяр хөөртэй байх нь зохихгүй гэж боддог, энэ бол буруу үзэл. Диваажин баяр хөөрөөр дүүрэн байдаг. Хэрэв бид зүрх сэтгэлдээ диваажингийн баяр хөөрийг оруулж, баяр хөөрийг үгс болон гадаад төрхөөрөө харуулахыг хичээх юм бол Бурхан Эцэг уйтгар, гунигтай байснаас илүү тааламжтай хандана.AГБ 451.2

    Хүн бүр уйтгар гуниг болон асуудал бэрхшээлүүдээ тунгаан бодохын оронд баяр хөөртэй байдлаа хөгжүүлэх үүрэгтэй. Олон хүмүүс уйтгар гунигаар өөрсдийгөө хөөрхийлэлтэй болгоод зогсохгүй, гутранги байдлаар зрүүл мэнд, аз жаргалаа золиослодог. Ийм хүмүүсийн хүрээлэлд орсон хүмүүс түүнтэй нийцэх боломжгүй болж, дүр төрх нь байнгын урвайсан, хэлж яриагүй боловч сэтгэл ханамжгүй байгаа нь илэрхий байдаг. Тэдний гунигласан байдал эрүүл мэндэд нь маш муу нөлөө үзүүлдэг; гуниглаж, гутрах нь хоол боловсруулах үйл явцад нөлөөлж, бие махбодод шим тэжээл шингэхэд саад болдог. Санаа зовох, гутрах байдал ганц ч болов бузар мууг эдгээн эмчилж чадахгүй боловч, аймшигтай муу нөлөөг бий болгодог. Харин баяр хөөр, итгэл найдвар бусдын амьдралын замыг гэрэлтүүлэхээс гадна, «олж авсан хүндээ амьдралыг бэлэглэж, бүх бие махбодод зрүүл мэндийг бэлэглэдэг. »AГБ 452.1

    Элен Уайт бэрхшээлийг баяр хөөртэй сэтгэлээр давдаг байсан. [ТАЙЛБАР: 1867 ОНД ЭЛЕН УАЙТЫН НӨХӨР ЖЭЙМС УАЙТ ЦУС ХАРВАН ТАХИР ДУТУУ БОЛЖ, НЬЮ ЙОРКИЙН ДЭНСВИЙЛ ДЭХ «БИДНИЙ ГЭР” СУВИЛАЛД ЭМЧЛҮҮЛЖ БАЙСАН. СУВИЛАЛЫГ УДИРДАЖ БАЙСАН ЭМЧ ИТГЭЛ БИШРЭЛ ХҮНИЙ СЭТГЭЛИЙГ ДАРАМТАНД ОРУУЛДАГ БАЙСАН ГЭЖ ҮЗЭН ЭМЧЛҮҮЛЖ БУЙ ХҮМҮҮСЭЭ БАЯР БАЯСГАЛАНТАЙ БОЛОХЫН ТУЛД БҮХ ТӨРЛИЙН ЗУГАА ЦЭНГЭЛИЙГ хөөцөлдөхийг САНАЛ БОЛГОЖ БАЙСАН. СУВИЛАЛ ЭЛЕН УАЙТЫГ УЙ ГАШУУГААС НЬ САЛГАХЫН ТУЛД НЭГ ҮЙЛЧЛЭГЧТЭЙ БҮЖИГТ ЯВАХЫГ САНАЛ БОЛГОЖЭЭ. ДАРААХ ҮГС ЭЛЕН УАЙТЫН ТУХАЙН НӨХЦӨЛД ӨГСӨН ЗӨВЛӨГӨӨ БАЙСАН.] - Та нар намайг уйтгар гунигтай, сэтгэлээр унасан, гомдоллосон байдалтай байгааг харсан уу? Би энэ бүхнийг буруутган, үгүйсгэсэн итгэл бишрэлтэй хүн. Олон хүмүүс жинхэнэ Христэд итгэгч хүний зан чанарын талаар буруу ойлголттой байдаг ба Христэд итгэгчийн үйлчлэл дараах дүгнэлтэнд хүргэдэг гэж боддог. Жинхэнэ итгэл бишрэлээ олоогүй хүн уйтгарлан, сэтгэлээр унах, гуниглах байдалд ордог. Чин сэтгэлээс итгэж буй Христэд итгэгчид Есүсийг дуурайн, Христтэй адил болохыг хичээдэг. Бид бүхэн Христийн амьдралын, зуршлуудын талаар маш зөв төсөөлөлтэй болсон байх хэрэгтэй. Ингэснээр Христийн амьдралын зарчмууд Христтэй адил болохыг хичээж буй хүмүүсийн амьдралд бүрэн биелэлээ олох боломжтой болох юм.AГБ 452.2

    Дундуур сэтгэлээр үйлчлэх, дэлхийг болон өөрийгөө хайрлах, хөнгөмсөг зугаа цэнгэлийг хүсэх нь тухайн хүнийг аймхай, хувиа хичээсэн болгон хувиргадаг. Ийм хүн Христийг ямар ч байдлаараа дуурайгаагүй гэж тооцогдоно. Зүрх сэтгэлээрээ Есүст үйлчлэх хүсэл баяр хөөрөөр дүүрэн итгэл бишрэлийг бий болгодог. Христийг маш ойр дотно сэтгэлээр дагадаг хүмүүс гунигт автагдсан байдалтай байдаггүй. Христэд итгэсэн хүнээс гэрэл гэгээ, амар тайван, баяр хөөр үргэлжид цацран гардаг. Бидэнд дэлхийгээс хөндийрч Христтэй илүү адил болох хэрэгцээ байна. Бидэнд хувиа хичээхээ багасгаж Христтэй илүү адил болох шаардлага байна.AГБ 453.1

    Гэрлийн хүүхдүүд адил алхах нь. - Уйтгар гунигтай, тайван бус байх нь тэр тусмаа хөнгөмсөг, ялихгүй зүйлсээр хөөцөлдөх нь Бурханы хүсэл яавч биш. Сатан хүмүүсийг нэг туйлаас нөгөө туйл руу түлхэх төлөвлөгөөг судалж гаргасан байдаг. Бурхан биднийг гэрлийн хүүхдүүдийн хувьд баяр хөөртэй, аз жаргалтай зүрх сэтгэлийг бий болгохыг хүсдэг. Ингэснээр бид харанхуйгаас Өөрийн гайхамшигтай гэрэл рүү дуудан Түүнийг алдаршуулан магтах боломжтой болох юм. AГБ 453.2

    Хүүхдүүдийн хайр энэрлийг татах нь. -Эцэг эхчүүдээ инээмсэглэж байгаарай. Багш нараа инээмсэглэж байгаарай. Хэрэв зүрх сэтгэл тань уйтгартай байгаа бол нүүрэнд тань гуниглал бүү илрээсэй. Харин хайр, баяр талархлын гэрэл гэгээ дүр төрхийг тань гэрэлтүүлсэн байх болтугай. Төмөр шиг хатуурсан зан чанараа нугалж, хүүхдүүдийнхээ хэрэгцээнд тохируулж, хүүхдүүдийнхээ хайрыг мэдрээрэй. Та жинхэнэ итгэл бишрэлийнхээ үнэнийг зүрх сэтгэлдээ бий болгох юм бол хүүхдүүдийнхээ хайр энэрлийг олж авсан байх болно.AГБ 453.3

    Баяр хөөртэй дүр төрх, хөгжим адил дуу хоолойтой байхыг хичээгээрэй. - Эцэг эхчүүдээ ердийн, үнэ хүндгүй байхын оронд баяр хөөртэй байгаарай. Та бүхэн тэнгэрийн Эцэгтээ дуулгавартай, өөрийгөө бүрэн даатгасан, талархалтай байдлаар хандаарай. Асуудал урган гарч, бэрхшээл учрах тохиолдолд сэтгэлийн мэдрэмжиндээ тулгуурласан үйлдлийг гаргах ёсгүй. Хүүхдүүдээ хайрлах нь хөлгүй ус мэт байж, хайр энэрэл тань хүүхдүүдээ удирдаж байх үед ширгэлгүйгээр урсан гарсаар байх ёстой. Хүүхдүүд бол Бурханы сүрэг дэх хурганууд. Хүүхдүүдээ Бурханд авчраарай. Хэрэв эцэг эхчүүд хүүхдүүдээ эелдэг зөөлөн байх байдалд сургахыг хичээж байгаа бол тэдэнтэй хэзээ ч хахир хатуу байдлаар загнаж харилцахгүй. Та бүхэн тааламжтай, баяр хөөртэй дүр төрхтэй байхыг суралцаж, дуу хоолойгоо хөгжим шиг аялгуутай сонсогдуулахыг хичээгээрэй. Бурханы тэнгэр элч нар үр хүүхдүүдийн тань хажууд үргэлж байх ба хэдэр ярдаг үгс чихэнд нь тааламжтай сонсогддоггүй.AГБ 454.1

    Эх хүн баяр хөөртэй, сэтгэл хангалуун, аз жаргалтай дүр төрхийг өөртөө бий болгохыг хичээдэг байх хэрэгтэй. Баяр хөөртэй байх бүх хичээл оролдлого хүүхдийн бие махбодын эрүүл мэнд болон ёс зүйн төлөвшилтөнд маш сайн үр нөлөөг бий болгоно. Баяр хөөртэй зүрх сэтгэл гэр бүлд аз жаргалыг нэмэгдүүлж, эрүүл мэндэд ч маш сайн үр нөлөөг үзүүлнэ.AГБ 454.2

    Бараан сүүдрийг сарниулж, ажил үйлсээ Хөнгөвчлөөрэй. - Асуудалд тайван, баяр хөөртэйгөөр хандаж, хэрэв удаан хадгалах юм бол зүрх сэтгэлийг бүрхэн авах бараан сүүдрийг сарниулж сурах хэрэгтэй. Бусдын төлөө хайр энэрлээ үзүүлж сурах хэрэгтэй. Баяр баясгалан, эелдэг байдал, хайр гэр орныг тань дүүргэх болтугай. Энэ нь сүнслэг үүрэг даалгаврыг гүйцэтгэх хайр энэрлийг нэмэгдүүлж, том болон жижиг үүрэг даалгавруудыг баяр хөөртэйгөөр гүйцэтгэх боломжийг бий болгож өгнө. AГБ 454.3

    Хөнгөмсөг бус баяр хөөр Христэд итгэгчдийн сүр жавхлан нь юм. - Бид гадаад байдлаараа баяр хөөртэй, тааламжтай харилцаатай байснаар жинхэнэ Христэд итгэгчдийн нэр хүндийг бусдад танилцуулах болно. Хөнгөмсөг бус баяр хөөр нь Христэд итгэгчдийн сүр жавхлан юм.AГБ 455.1

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents