Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Адвентист Гэр Бүл

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Далан есдүгээр бүлэг - Цагаа Зугаатай Өнгөрөөх Нь Чухал

    Зугаа цэнгэлийн талаар хэт нэг талыг барьсан үзлүүд.- Олон хүмүүс итгэл бишрэлийг бусдыг болон өөрсдийгөө төмөр ташуураар удирдан дарангуйлах хэрэгсэл хэмээсэн гажууд үзэлтэй болсон байдаг. Ийм хүмүүс тогтмол бусдын эрхийг хасаж, бузар муу нөлөөний талаар байнга санаа зовж байдаг. Тэдний зүрх сэтгэлд хайр мэдрэгддэггүй, тэд үргэлжид хөмсгөө зангидсан байдалтай байдаг. Тэд жирийн хүмүүс болон гэнэн цайлган хүүхдүүдийн инээмсэглэлийг хараад зэвүүцдэг. Тэд цагаа зугаа цэнгэлтэй өнгөрөөх нь аймшигтай гэм нүгэл гэж үзэн, оюун ухаандаа үргэлж уцаарласан, бухимдсан зүйлсийг тунгаан бодох ёстой гэж боддог. Ийм хүн хэт уйлширсан хүн байдаг. Харин өөр зарим хүмүүс эрүүл байхын тулд оюун ухаандаа зугаа цэнгэлийн шинэ арга замуудыг санаачилж, нэг хэвийн амьдралын хэв маягаас татгалзах ёстой гэж боддог. Тэд сэтгэл хөдлөлдөө хэт найдаж, сэтгэл хөдлөлд нөлөөлөөгүй зүйлсэд эвгүйцэн ханддаг. Ийм хүмүүс бол жинхэнэ Христэд итгэгчид биш. Тэд бас туйлширсан хүмүүс. Христэд итгэгчдийн жинхэнэ зарчмууд хүн бүрийн өмнө өндөр болон гүн, урт болон өргөнийг хэмжигдэхээргүй аз жаргалын үндсийг нээж өгдөг. AГБ 517.1

    Сүнсийг шинэчилж, бие махбодыг хүчирхэгжүүлэх нь. - Христэд итгэгчид Бурханыг алдаршуулахын тулд оюун ухаан, бие махбодоо бэлтгэхийн тулд гэм буруугүй зугаа цэнгэлээр зүрх сэтгэл болон биеэ шинэчлэн сэргээх хэрэгтэй. Бид утга учиргүй, ухаан мэдрэлээ алдсан наргианд автагдах байдалд өөрсдийгөө оруулж болохгүй. Бид нөхөрлөж байгаа хүмүүсийнхээ зүрх сэтгэлийг тэнгэрлэг зүйлс рүү чиглэсэн, өөрсдийгөө болон бусдыг Христэд итгэгчдийн үүрэг даалгавраа амжилттай гүйцэтгэхэд тус болохуйцаар зугаацдаг байх ёстой.AГБ 517.2

    Шаббатыг сахигчид өөрсдийгөө өөрчлөгдөх, сэргэж амар тайвныг авахыг үл зөвшөөрөн хэт шаргуугаар ажиллаж байгааг би үзэгдлээрээ харсан. Биеийн хүчний ажил хийдэг хүн тэр тусмаа оюун ухаанаа дайчлан ажилладаг хүмүүст амралт, зугаа цэнгэл зайлшгүй хэрэгтэй байдаг. Оюун ухаанаа хэт их, байнга сүнслэг сэдэв дээр төвлөрүүлэх нь Бурханыг алдаршуулахад болон бидний авралд тийм ч нааштай үр дүнг бий болгохгүй.AГБ 518.1

    Амралтаа өнгөрөөх тал дээр гэр бүл, сургуулийн тойрон хүрээлж буй нөхцөл байдал асар их нөлөө үзүүлж байдаг. Гэр бүл болон сургуулиа сонгохдоо эдгээрт онцгой анхаарал тавих хэрэгтэй. Нийгмийн хүрээлэл, мөнгийг чухал гэж үздэггүй хүмүүс оюун ухаан болон бие махбодын эрүүл мэнддээ анхаарал тавьдаг ба хүүхдүүддээ байгалийн сургаалаас суралцсан байдлаар амрахыг чухалчилдаг.AГБ 518.2

    Ажлаа үр дүнтэй гүйцэтгэхэд амралт чухал. - Бие махбодоо сэргээх дасгал хийж байгаа нь цагаа дэмий өнгөрөөгөөгүй гэсэн үг. . . Биеийн эрхтнүүдээ, мөчнүүдээ жигд дасгалжуулж хөдөлгөх нь үр дүнтэй ажиллахад маш чухал байдаг. Бие махбод идэвхтэй хөдөлгөөнгүй байх үед оюун ухаан тогтмол ажиллах нь бие махбод, оюун ухаан, сүнслэг эрч хүчийг сулруулдаг. Бие махбод маань эрүүл чийрэг байдлаа алдаж, оюун ухаан эрч хүч, сэргэн шинэчлэгдэх байдлаа алдаж үр дүнд нь эрүүл бус сэтгэлийн хөдлөл бий болж эхэлдэг. AГБ 518.3

    Ажиллах, унтаж амрах цагийг маш сайн зохицуулсан байх шаардлагатай. Бид амарч, цагийг зугаатай өнгөрөөх, гүн гүнзгий зүйлсийг бодон тунгаах цагийг заавал ч үгүй гаргадаг байх ёстой... Эрүүл саруул байх зарчим таны бодож байгаагаас илүү өргөн хүрээтэй зүйл.AГБ 518.4

    Сурагчид сайн амарч байх ёстой. - Хичээл сургуульд шамдан сурч байгаа хүмүүс сайн амарч байх ёстой. Оюун ухааны эрхтэн систем баригдмал, явцуу бодолд тогтмол автсанаар элэгдэж доройтдог. Бие махбод болон оюун ухаан байнга дасгал хөдөлгөөнтэй байх ёстой. AГБ 519.1

    Амралт зугаа цэнгэл, бие махбоддоо тавих анхаарал мэдээж хичээл сургуулийн цагтай харшилдаж болохгүй ч бага зэрэг амарснаар ямар нэгэн саад бэрхшээл оюун ухаанд тохиолдох ёсгүй. Бие махбод, оюун ухаанаа хувиа үл хичээх, багш сурагчдыг нөхөрсөг, нэгдмэл сонирхолтой болгоход зориулан ажилласны зарцуулсан цаг, хичээл зүтгэлийн үр дүн нь зуу дахин үржих болно. Дээрх ажлууд залуучуудыг бузар муу рүү чиглүүлэх шалтгаан болдог эрч хүчийг зөв ашиглах маш сайхан боломжийг нээж өгдөг. Хүүхэд залуучуудын оюун ухааныг хэмжээлшгүй их дүрэм журманд захируулахын оронд бузар муугаас хамгаалан сайн, үр ашигтай зүйлсэд хандуулах хэрэгтэй.AГБ 520.1

    Албан газарт ажиллаж байгаа хүмүүс амралтаа авч байх хэрэгтэй. - Албан газарт ажиллаж байгаа хүн тогтмол, ядарч туйлдсан хэлбэрээр ажиллаж байгаагаа анзаарахгүй байгааг би ажиглан харсан. Тэд өдөр бүр, долоо хоног бүр өрөөндөө хашигдан, тогтмол оюун ухаанаа хэт дайчлан ажиллах нь бие махбодын эрүүл мэндийг муутгаж, амьдралаа удирдах чадварыг нь алдуулж байна. Ийм хүмүүс нэгэн өдөр гэнэт шургаж унах аюулд автагдах болно. Тэд мөнх амьгүй шүү дээ, хэрэв өөрчлөлт гаргахгүй л юм бол хэт их туйлдаж, ажилдаа залгиулж магадгүй. AГБ 520.2

    Бид А, Б, болон В нарт зориулсан үнэтэй бэлгүүдийг бэлдсэн. Бид тэднийг өрөөнд хашигдсан, зогсолтгүй ажиллаж байгаа байдлаар эрүүл мэндээ алдахыг зөвшөөрч чадахгүй....AГБ 520.3

    Тэд байнга халуурч, олон төрлийн өвчинд баригдсаар байна. Нийгмээс бүрмөсөн тасарсан эдгээр хүмүүс ажлынхаа горимд тогтмол өөрчлөлт хийж, нэг бүхэл өдрийг амралт болон гэр бүлдээ зориулсан байх ёстой. Хүн бүр зэрэг ажлаа орхин явж болохгүй ч өөрсдийн ажлаа зохицуулан нэг хоёроороо чөлөө авч үлдсэн хүмүүс ажлыг нь хариуцан үлдэхүйцээр зохион байгуулж энэхүү боломжийг бие биендээ олгох хэрэгтэй.AГБ 520.4

    Би А, Б болон В нар Бурханы өгсөн эрүүл мэнд, эрч хүчдээ анхаарч, итгэгч хүний үүргээ биелүүлэх шаардлагатай байгааг үзэгдлээрээ олж харсан. Эзэн тэднийг Өөрийн зорилгын төлөө амиа золиослохыг шаардаагүй. Бурхан тэднийг амьд байлгахыг хүсч байгаа тул тэд Эзэний төлөө амиа зориулснаар ямар ч шагнал хүртэхгүй.AГБ 521.1

    Зөв зохиостой сургамж бүхий амралт, зугаатай мөчүүд. - Оюун ухаан болон бие махбодод маш гайхамшигтай тус болох амралт, зугаа цэнгэлийн аргууд байдаг. Төлөвшсөн, зөвийг ялгаж сурсан хүнд гэм зэмгүй харин ч сургамж өгч болох олон төрлийн амралт, зугаа цэнгэл байгааг олж харах болно. Эрүүл агаарт амрах, Бурханы агуу хүчийг байгалиас олж харах зэрэг нь гайхамшигтай үр ашгийг та бүхэнд өгнө. AГБ 521.2

    Бид зүрх сэтгэл, бие махбодоо сэргээхийг хичээж байхдаа байнга зөв, сайн зорилгын төлөө хүч чадлаа зориулж байхыг Бурхан биднээс шаарддаг. Бид өнөөдөр цугласантайгаа адил дахин цуглаж Бурханы алдрын төлөө амарч, цэнгэлдэж болно. [ТАЙЛБАР: 1870 ОНЫ 5 САРД МИЧИГАН МУЖИЙН БЭТЛ КРИКИЙН ОЙРОЛЦОО ОРШИХ ГОГУАК НУУРЫН ЭРЭГ ДЭЭР АМАРЧ БАЙСАН ХОЁР ЗУУ ГАРАН ХҮМҮҮСТ ХАНДАН ХЭЛСЭН ҮГНЭЭС ИШ TATAR] Бид өөрсдөд маань даалган өгсөн үүргээ маш сайн гүйцэтгэж, хамт байгаа хүмүүс болон өөрсдийгөө үр ашигтай байлгахын тулд амралт, зугаа цэнгэлээ маш зөв зохицуулан, сонгосон байх ёстой. Хэрэв бид амарч, зугаацах боломжтой болсон бол баяр хөөртэйгөөр цагаа өнгөрөөх хэрэгтэй. Бид гэр орондоо бие махбод болон оюун ухаанаараа сэргэн шинэчлэгдэн буцаж ирээд, ажилдаа шинэ эрч хүч, итгэл найдвар, урам зоригтой орох хэрэгтэй.AГБ 521.3

    Бурханы залуучуудад өгч буй уриалга. -Бурхан залуу хүн бүрт «Хүү минь, Зүрх сэтгэлээ Надад зориул, Би түүнийг чинь ариун байлгая, би хүсэл мөрөөдлийг чинь жинхэнэ аз жаргалаар дүүргэж өгье» гэж уриалж байна. Бурхан залуучуудыг аз жаргалтай байлгахыг хүсдэг тул Өөрийн эрч хүч, эрүүл саруул байдлыг өгөхийн тулд зүрх сэтгэлийг нь бүрэн удирдахыг хүсч байна. Тэд Бурханы бэлэг болгосон амийг гартаа атгаж байгаа хүмүүс юм. Зүрхийг цохилуулагч Бурхан амьдралын бүх эрч хүчийг сэргээж өгдөг. Цэвэр ариун амралт зугаа цэнгэл Бурханы бэлгийг бузар муугаар ашиглах ёсгүй.AГБ 521.4