Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Адвентист Гэр Бүл

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "undefined".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Есдүгээр Бүлэг - Хүлээн Зөвшөөрөгдөөгүй Гэрлэлт

    Христэд итгэгч, итгэгч бус хүнтэй гэрлэх талаар - Христэд итгэгчид итгэгч бус хүнтэй гэр бүл болох талаар Бурханы үгэнд заасан сургамжийг үл тоомсорлож байгаа нь үнэхээр сэтгэл өвтгөж, хачирхлыг төрүүлж байдаг. Бурханыг хайрлаж, Түүнээс эмээдэг гэж хэлж буй олон хүмүүс Хэмжээлшгүй мэргэн ухаан болох Бурханы үгийг биелүүлэхээс илүүтэй өөрсдийн зүрх сэтгэлийн үзлийг дагаж байна. Энэ дэлхий болон ирээдүйн амьдралд хосуудыг аз жаргалтай, эрүүл саруул байлгахад чухал нөлөөтэй ухамсар, зөв сонголт, Бурханаас эмээх байдлыг залуучууд үл тоомсорлож, сохор, сэтгэлийн хөдлөлдөө уруу татагдах, буруу шийдвэрээ зөрүүдлэн дагах байдалд хөтлүүлж байна. {АГБ 61.1}AГБ 53.1

    Оюун ухаан бүхий, ялган таних чадвартай эрэгтэй эмэгтэй хүмүүс бусдын зөвлөгөөг сонсохоо больж байгаа нь ах дүүс, найз нөхөд болон Бурханд үйлчилж буй хүмүүсийн зөвлөгөө, уриалгыг сонсохыг хүсэхгүй байна гэсэн үг. Тэд болгоомжлуулан сануулсан үгсийг хэнд ч хэрэггүй хоосон үгс гэж үзэж, буруу үйлдлийг нь эсэргүүцсэнээр итгэлтэй найз болохоо харуулж буй найз нөхрөө дайсантай адилтган үздэг. Тэд Сатаны хүслийг ёсчлон хэрэгжүүлж байдаг. Сатан тухайн хүн дээр хараалын үгээ шивнэн, тэрхүү азгүй хүнийг эзэмдэж, толгойг нь эргүүлдэг. Ийнхүү хүн ухамсартаа удирдуулахаа больж шунал тачаалд цулбуураа алдах үед бузар муу хүсэл тачаал хүчээ авч, хэрээс хэтэрдэг. Тэд харамсалтай нь хэт оройтсон үедээ л зовлон шаналал, боолчлолоосоо сэрж эхэлдэг. Дээр өгүүлж буй дүр зураг бол хоосон төсөөлөл биш харин өнөө үед бидний дунд яригдсаар байгаа баримтууд. Бурхан Өөрийнх нь хориглосон тушаалыг хэрэгжүүлсээр байгаа хосуудыг хүлээн зөвшөөрдөггүй. {АГБ 61.2}AГБ 53.2

    Бурханы тушаал бол тодорхой - Эзэн эртний Израильчуудыг эргэн тойрондоо оршиж буй хуурамч шүтлэгтэй үндэстний хүмүүстэй гэр бүл болж болохгүй гэж тушаасан. «Мөн чи тэдэнтэй бүү гэрлэ. Охиноо ч тэдний хөвгүүнд бүү өг. Тэдний охиныг ч бэрээ бүү болго. » Шалтгаан нь өгөгдсөн байна. Хязгааргүй Мэргэн Ухаан болох Бурхан ийм гэрлэлтийн үр дүнг урьдчилан хараад ийнхүү тунхаглажээ. «Тэд хүүг минь Намайг дагахаас хөндийрүүлж чадсан юм чинь хуурамч бурхдад үйлчилдэг ард түмэн байх нь гарцаагүй. Тиймээс Эзэний уур хилэнгийн гал та нар руу дүрэлзэн, та нарыг гэнэт устгах болно. » «Та нар бол өөрсдийн Бурхан ЭЗЭНД ариун ард түмэн мөн. ЭЗЭН Бурхан чинь энэ дэлхий дээр байгаа бүх ард түмнүүдээс та нарыг Өөрийнхөө өмчлөлийн ард түмэн болгон сонгосон билээ. »... (АГБ 61.3}AГБ 54.1

    Шинэ Гэрээний номуудад ч Христэд итгэгч хүн Бурханд итгэдэггүй хүнтэй гэрлэх асуудлыг өмнөхтэй адил хориглосон байдаг. Элч Паул Коринт хотынхонд бичсэн анхныхаа захидалд ийнхүү тунхагласан байдаг: «Эхнэр хүн нөхрөө амьд байхад түүнтэй холбоотой байдаг. Хэрэв нөхөр нь үхвэл тэр эмэгтэй хүссэн хүнтэйгээ гэрлэх эрх чөлөөтэй болно. Харин зөвхөн Эзэн дотор юм. » «Үл итгэгчдийн хамт нэг буулганд бүү орогтун. Зөвт байдал ба ёс бус нь яаж хамтрах билээ? Гэрэл ба харанхуйн хооронд ямар нөхөрлөл байдаг билээ? Христ ба Белиалын хооронд ямар зохицол байх билээ? Итгэгч хүн итгэгч бус хүнтэй юугаараа адил билээ? Бурханы сүм ба шүтээнүүдийн хооронд ямар зөвшилцөл байх билээ? Учир нь бид амьд Бурханы сүм мөн. Бурхан айлдахдаа Би тэдний дотор оршино, Би тэдний дунд алхана. Би тэдний Бурхан болно. Тэд миний ард түмэн болно. Тиймээс тэдний дундаас гарч тусгаар бай гэж айлддаг. Бузар юманд бүү хүр. Би та нарыг хүлээн авч, та нарын Эцэг чинь болно. Та нар ч Миний хөвгүүд, охид болно гэж Төгс хүчит Эзэн айлддаг гэжээ. » {АГБ 62.1}AГБ 54.2

    Энэ цаг үед дэлхий дээрх цагаа олоогүй, зохисгүй дотны харилцаа бүрийн эсрэг Бурханы уур хилэн бий болж байдаг. Хэрэв Библи дотно харилцаа тогтоох талаар тодорхойгүй, бүдэг бадаг зааварчилгаа өгсөн байсан бол өнөөгийн үерхэхийг хүсч буй олон тооны залуусын үйлдэл зөвтгөгдөх байсан.AГБ 55.1

    Гэвч Библийн шаардлага нь хоёрын хооронд тушаал биш. Түүний тушаал харин ч үг, бодол, үйлсээрээ төгс ариун байхыг шаарддаг. Бид Бурханы үг замыг маань гэрэлтүүлэх гэрэл болж байдаг ба тушаал зааврыг дутуу ойлгох боломж байхгүйд талархалтай байдаг. Эдгээр тушаалуудыг зөрчсөнөөр харамсалтай алдаа дутагдлууд байнга гарсаар байдаг тул залуучууд Библийн зөвлөгөөг судалж, заавруудыг даган биелүүлэхийг өөрсдийн чухал үүргээ болгох ёстой. (АГБ 62.2}AГБ 55.2

    Бурхан итгэгч хүнийг итгэгч бус хүнтэй гэр бүл болохыг хориглодог - Бурханы хүмүүс хэзээ ч хориотой газар руу аз туршин орж болохгүй. Бурхан итгэгч ба итгэгч бус хүмүүсийг гэрлэхийг хориглодог. Харамсалтай нь өөрчлөгдөн шинэчлэгдээгүй зүрх сэтгэл ихэвчлэн хүслээ дагаж, Бурханы хүсээгүй гэрлэлт бий болдог. Үүнээс үүдэн олон эрэгтэй болон эмэгтэй хүмүүс энэ дэлхий дээр итгэл найдвар болон Бурхангүй байсаар байна. Тэдний ариун хүсэл эрмэлзэл үхэж, тэд Сатаны торон дотор, нөхцөл байдлуудын гинжээр гинжлэгдсэн байдалд ордог. Хүсэл тачаал болоод сэтгэл хөдлөлдөө удирдуулсан хүмүүс амьдралынхаа туршид зовлон шаналлаар дүүрэн ургацыг хураан авч, эцэстээ амиа алдах үр дүнд хүрнэ. {АГБ 63.1} AГБ 55.3

    Бурханы үнэнийг дагадаг гэж буй хүмүүс итгэгч бус хүнтэй гэр бүл болсноор Бурханы хүслийг хөл доороо гишгэчиж байдаг. Гэр бүл болох гэж буй итгэгч бус хүн тань маш сайн ёс суртахуунтай байж болох ч Бурханы шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй, агуу авралыг үгүйсгэж байгаа нь тухайн хүнтэй гэр бүл болон нэгдэхгүй байх хангалттай шалтгаан мөн. Итгэгч бус хүний зан чанар Есүсийн «Чамд нэг зүйл дутагдаж байна” гэж хэлсэн залуу хүнийхтэй адил байж болох юм. Итгэгч бус хүн тэрхүү дутагдаж байгаа зүйлийг олж авах хэрэгтэй. (АГБ 63.2}AГБ 56.1

    Соломоны жишээ - Бурхан ядуу дорой, ирээдүйгүй хүний амьдралыг дэлхий дээр болон диваажинд алдаршуулж, утга учиртай байлгахын тулд өөрчилдөг, гэвч Сатан Бурханы зорилгыг нураахын тулд тэдний амьдралын замд нь саад бэрхшээл болохуйц зан чанартай хүмүүстэй гэр бүл болгон амьдралд нь саад бэрхшээлийг бий болгодог. Сатаны энэхүү ээдрээтэй амьдралаас маш цөөн хүн ялалт байгуулан гарч ирсэн байдаг. (АГБ 63.3} Сатан дуулгаваргүй байдлаас гарах үр дүнг маш сайн мэдэж байсан. Сатан Соломоны хаанчлах явцдаа мэргэн ухаанаар алдаршиж, гайхамшигтай үр дүн, зөв шударга байдлаар бялхаж байсан эхний жилүүдэд Бурханы зарчмуудад үнэнчээр хандах байдлыг нь аажим аажмаар алдуулж, Бурханаас холдож хөндийрөхөд нөлөө үзүүлж эхэлсэн. Бид Библийн бичээсээс дайсан зорилгодоо хүрч чадсан талаар уншиж болох юм: «Соломон Египетийн Фараоны охинд татагдах болж, Фараоны охиныг Давидын хотод авчруулсан. » (АГБ 64.1}AГБ 56.2

    Соломон хуурамч шүтлэгтэй үндэстэнтэй дотно харилцаа тогтоож байгаагаа хуурамч шүтээнд шүтэгч гүнжтэй гэр бүл болох байдлаараа баталгаажуулснаар Бурханы ард түмнийг ариун шударгаар удирдуулахаар өгсөн мэргэн ухааныг бузар үйдлээрээ үл ойшоосон. Египетээс авсан эхнэрийн итгэл найдвар өөрчлөгдөж магадгүй гэсэн үзэл нь гэм нүгэл үйлдэх учир утгагүй шалтаг болж хувирсан. Хаан бусад үндэстнүүдтэй нэгдэхгүй байх Бурханы Өөрийн биеэр өгсөн тушаалыг зөрчсөнөөр махан биеийн хүчинд тулгуурласан үндэстэнтэй нэгдсэн. {АГБ 64.2}AГБ 56.3

    Бурхан Өөрийн нигүүлслийн дагуу хэсэг хугацаанд энэхүү гутамшигт алдааг засч залруулж эхэлсэн. Соломоны эхнэр Бурханд итгэсэн. Хаан бузар муу хүслээр бий болгосон бузар муугийн хүчинд мэргэн ухаанаараа саад учруулж болох байсан. Харамсалтай нь Соломон хүч чадал, алдар нэр хүндийнхээ Эх Сурвалжийг аажмаар алдаж эхэлсэн. Хувийн бузар хүсэл сонирхол ухамсарыг дарангуйлж эхэлсэн. Өөртөө бардах сэтгэл нь нэмэгдэх тусам, Соломон хаан өөрийн арга замаар Бурханы хүсэл зорилгыг биелүүлэхийг хичээж эхэлсэн... (АГБ 64.3}AГБ 57.1

    Өнөө үед олон Христэд итгэгч гэсэн нэр зүүсэн хүмүүс Соломон хаантай адил буруу замаар замнаж байгаа хүмүүст сайн нөлөө үзүүлэхийн тулд Христэд итгэдэггүй хүмүүстэй нэгдэн нийлж болно гэж бодож байна. Харамсалтай нь тэд өөрсдөө урхинд нь орж, ялагдал хүлээж, ариун итгэл бишрэлээ алдаж, зарчмаасаа няцаж, Бурханаас хөндийрдөг. Нэг л буруу алхам дараагийн буруу алхам руу уруу татдаг. Ингэснээр тэд боолчлогдож буй бузар муугийн гинжнээс салах ямар ч итгэл найдваргүй байдалд тулж очдог. (АГБ 64.4}AГБ 57.2

    «Итгэл бишрэлд маань нааштай ханддаг шүү дээ” гэсэн тайлбар - Зарим хүмүүс Христэд итгэдэггүй хүнийг нэг бол итгэл бишрэлд нааштай ханддаг нэг бол Христэд итгэгч л биш болохоос сайн хань болоход шаардлагатай бүхнийг эзэмшсэн гэсэн тайлбарыг тавьж байдаг. Итгэгч хүн итгэгч бус хүнтэй амьдралаа холбож болохгүй гэдгийг ихэнх хүмүүс шүүн тунгааж чаддаг боловч арван хүн тутмын ес нь өөрсдийн ухвар бодол санаандаа удирдуулсан байдаг. Бурханы тахилын ширээний өмнө гэр бүлийн тангарагийг өргөх цагаас сүнслэг уналт эхэлдэг. Энэ үед итгэл бишрэлийн цог золбоо суларч, итгэл бишрэлийн хана хэрмүүд нураагдаж, Сатаны хар туг болон сүлдний дор мөр зэрэгцэн зогсож байгаагаа мэдэрч эхэлдэг. Тэдний хуримын ёслол нь хүртэл сүнслэг оюун ухаан, итгэл, үнэнийг эсэргүүцэхүйц, дэлхийн нөлөөнд автагддаг. Шинээр үүсгэн бий болгож буй ийм гэр бүл залбирлын цагийг хүндэтгэж үздэггүй. Хүргэн болон шинэ бэр хоёр Есүсийг үл тоомсорлон бие биенээ сонгосон. {АГБ 65.1}AГБ 57.3

    Итгэгч хүнд өөрчлөлт илэрдэг - Итгэгч бус хүн гэр бүл болсон эхний үедээ шинээр тогтоосон харилцаандаа эсэргүүцэл үзүүлэхгүй байж болох юм. Гэвч Библийн үнэнийг танилцуулж, анхаарлыг нь татах гэж хичээж эхлэх үед, «чи намайг ямар хүсэлтэйг маань мэдсэн мөртлөө гэр бүл болсон шүү дээ. Би амар тайван баймаар байна. Энэ цагаас хойш чиний хачин жигтэй үзлийн талаар ярилцмааргүй байна” гэсэн үзэл нь сэргэдэг. Итгэгч хүн өөрийн итгэл бишрэлдээ чин сэтгэлээс хандах үед Христэд итгэх сонирхолгүй нөгөө хүнд энэ нь эелдэг бус байдал мэт санагддаг. (АГБ 65.2}AГБ 58.1

    Итгэгч хүн ихэвчлэн шинэхэн харилцаа үүсгэж буй өөрийн сонгосон ханьдаа илүү буулт хийх шаардлагатай гэж үздэг. Ийнхүү тэд дэлхийн, нийгмийн хүлээн зөвшөөрч буй зугаа цэнгэлд татагдан ордог. Эхний үед тэд хийж байгаа үйлдэлдээ сэтгэл дундуур байж, эсэргүүцдэг боловч үнэнд бие биедээ татагдах сэтгэл нь аажим аажмаар арилж алга болдог. Итгэл бишрэл аажмаар эргэлзээ, итгэлгүй байдал болон солигддог. Хэн ч нэгэн үе Христийн төлөө өөрийгөө тууштай зориулсан, шударга итгэгч байсан тухайн хүнийг эргэлзэж тээнэгэлзсэн, итгэлээрээ гуйвж дайвсан хүн болон хувирна хэмээн тааварлаагүй байх болно. Та бүхэн бодлогогүй гэрлэлтээс болж ямар өөрчлөлт гардаг гэж бодно! {АГБ 66.1}AГБ 58.2

    Дэлхийтэй харилцаа тогтооно гэдэг бол аюултай зүйл юм. Сатан олон тооны залуучууд, бүсгүйчүүдийн урьд өмнөх итгэл бишрэл болон үр дүнтэй амьдрал буруу гэрлэлтээс болж эцэслэдэг гэдгийг сайн мэддэг. Тэд яваандаа Христийг гээж орхидог. Тэд нэг хэсэг Христэд итгэгч хүний амьдралаар амьдрах гэж хичээдэг боловч эсрэг зүг рүү тууштай татаж байгаа уруу таталтыг эсэргүүцэн бүх хүч чадлаараа тэмцэх шаардлагатай болдог. Тэдний хувьд итгэл бишрэлээ хуваалцах нь тааламжтай, баяр баясгалантай зүйл байсан бол гэр бүл болон амьдралаа холбосон хань нь сүнслэг байдалд ямар ч сонирхолгүй байдгаас итгэгч хүн итгэл бишрэлээ хуваалцах ямар ч хүсэл сонирхолгүй болж хувирдаг. Энэ бүхний үр дүнд гайхамшигтай үнэнд итгэх итгэл нь зүрх сэтгэл дотроо мөхөж, Сатан эргэлзээ, итгэлгүй байдлын бузар тороороо тэднийг хүлдэг. (АГБ 66.2}AГБ 59.1

    Тэнгэрийн улсын баяр баясгалангаа золиослох нь - «Хоёр хүн тохиролцоогүй байж хамт алхаж чадах уу? » «Хэрэв хоёр ба түүнээс илүү тооны хүмүүс дэлхий дээр цуглараад Миний Эцэгийн нэр дээр залбиран гуйвал тэр нь биелэгдэх болно. » Дотно харилцаа тогтоосон хосын нэг нь итгэл бишрэлтэй байхад нөгөө нь итгэл бишрэлийг үл тоомсорлосон, дэлхийн амьдралтай байгааг ажиглан харахад их өвөрмөц санагдахгүй гэж үү. Нэг нь мөнхийн амийг олох арга замыг эрж хайж байхад, нөгөөдөх нь үхлийн өргөн зам дээгүүр алхаж байна. (АГБ 66.3}AГБ 59.2

    Олон зуугаад хүмүүс итгэл бишрэлийн хувьд өөрчлөгдөж шинэчлэгдээгүй хүнтэй гэр бүл болсноор Христ болон тэнгэрийн улсад орох боломжоо золиосолдог.AГБ 59.3

    Христийн хайр болоод дотно харилцаа нь мөхөс хүнтэй тогтоох харилцаанаас үнэ цэнэтэй биш гэж үү? Диваажин нь гайхамшигтай Аврагчийг хайрладаггүй хүнтэй нөхөрлөх нөхөрлөлөөр золиослохуйц үнэ цэнэгүй зүйл гэж үү? {АГБ 66.4}AГБ 59.4

    Христэд итгэдэггүй хүнтэй гэр бүл болох нь өөрийгөө Сатаны газар нутаг дээр аваачиж байна гэсэн үг. Та Бурханы Сүнсийг гомдоож, Түүний хамгаалалтаас гарсан байна. Та мөнхийн амьдралын төлөө тэмцэж буй тулаандаа өөрийнхөө эсрэг ийм аймшигтай зүйлсийг хийнэ гэж үү? (АГБ 67.1}AГБ 60.1

    Та, Бурханд итгэдэггүй нөхөр Есүсийг бодол санаанаас маань зайлуулахад нөлөөлдөг гэж боддоггүй гэж үү? Тэрээр Бурханыг хайрлахаас илүү зугаа цэнгэлийг эрэлхийлдэг ба өөрийн таашаадаг зүйлсээр надад нөлөөлөх болов уу? Мөнхийн амьдралд хүрэх зам өгсүүр, бартаатай юм. Энэхүү аялалд нэрмээс болох нэмэлт ачааг өөртөө нэмэх шаардлагагүй. (АГБ 67.2}AГБ 60.2

    Сүүдэр нь хэзээ ч арилдаггүй гэр орон - Хүний зүрх сэтгэл бусад хүмүүсийн хайрыг хүсэмжилж байдаг. Гэвч хүний хайр Есүсийн хайрыг орлохуйц хүчирхэг, ариун, нандин байж чаддаггүй. Эхнэр хүн зөвхөн Аврагчаас мэргэн ухаан, хүч чадлыг авч, амьдралын асуудал, үүрэг хариуцлага, зовлон бэрхшээлүүдээ даван гарах хүчийг авч чаддаг. Эмэгтэй хүн Аврагчийг өөрийн хүч чадал болон удирдан чиглүүлэгчээ болгон хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Эмэгтэй хүн дэлхий дээрх дотны найздаа өөрийгөө зориулахаас өмнө Христэд бүхнээ зориулж, Аврагчтай тогтоосон харилцаанд зөрчил үүсгэх ямар ч харилцаанд орж болохгүй. Жинхэнэ аз жаргалыг эрж хайж буй хүмүүс хийж байгаа ажил, эзэмшил бүхнээрээ диваажингийн ивээлийг авсан байх ёстой. Бурханд дуулгаваргүй байгаа байдал олон хүний зүрх сэтгэл болон олон гэр бүлүүдийг зовлон гунигаар дүүргэх шалтгаан болж байна. Дүү минь, харанхуйн сүүдэр мэт уур амьсгалын үүл сөхөгддөггүй гэр бүлтэй болохыг хүсэхгүй байгаа л бол Бурханыг эсэргүүцэгчтэй хэзээ ч нэгдэн нийлж болохгүй. (АГБ 67.3}AГБ 60.3

    Христэд итгэгч хүний шалтгаан - Христэд итгэгч хүн бүр итгэл үнэмшлийн зарчмуудын хувьд шалгуурт орон, соригдох үедээ юу хийх шаардлагатай вэ? Тэд дараах байдлаар үл итгэгч хүнтэй ярилцаж болох юм. «Би зөв шударгыг эрхэмлэгч Христэд итгэгч хүн. Би Библийн зааж сургадаг долоо хоногийн долоо дахь өдөр болох Шаббат өдрийг ариунаар сахих ёстой гэдэгт итгэдэг. Бидний итгэл болон амьдралын зарчмууд хоёр эсрэг зүг рүү чиглэсэн байна. Би Бурханы хүслийн талаар илүү төгс мэдлэгтэй болохыг хүсч байгаа бол дэлхийн амьдралаас холдон хөндийрч, Христтэй адил болохыг хичээх хэрэгтэй болно, тиймээс бид хамтдаа амьдарснаар аз жаргалтай байж чадахгүй. Хэрэв чи Христийн сайн сайхныг олж харж чадахгүй, үнэнд татагдахгүй байгаа бол чи миний хайрлаж чадахгүй дэлхийг хайрлаж, чиний хайрлаж чадахгүй байгаа Бурханы арга замыг би хайрлана гэсэн үг. Сүнслэг зүйлсийг сүнслэг байдлаар ойлгож мэдэрдэг. Чи сүнслэг ойлголтгүйгээр Бурханы надад өгсөн амлалтыг ойлгож, намайг яагаад Эзэндээ үйлчлэх ёстой байгааг ойлгож чадахгүй. Тиймээс итгэл бишрэлийн үүргээ биелүүлж байгааг маань өөрийг чинь үл тоомсорлож байна гэж ойлгох болно. Чи миний Бурханд тавьж байгаа анхааралд атаархан хорсож, би ч итгэл бишрэлийн хувьд ганцаардах болно. Тиймээс бид аз жаргалтай байж чадахгүй. Чиний үзэл бодол өөрчлөгдөж, Бурханы зорилго төлөвлөгөөг зүрх сэтгэлээрээ хүлээн зөвшөөрч, миний Аврагчийг хайрлаж сурсан үед чинь бидний харилцаа шинээр сэргээгдэж болох юм. » Энэ бол хүн бүрийн өгч болохуйц хариулт юм. {АГБ 67.4}AГБ 61.1

    Итгэгч хүн үзэл бодлоосоо урвалгүй Христийн төлөө золиос гаргаснаар мөнхийн амьдралыг эрсдэлтэй алхам хийж, үл тоомсорлон хаяхуйц үнэ цэнэгүй зүйл биш болохыг баталж өгч байдаг. Ийм хүн «Христээс илүүгээр дэлхийг сонгож, Христийн загалмайгаас холдуулах нөлөөг үзүүлж буй ийм хүнтэй сонирхлоо нэгтгэснээс гэр бүлгүй байсан нь дээр» гэж боддог. {АГБ 68.1}AГБ 61.2

    Аюул багатай гэр бүлийн холбоо - Гэрлэлтийн холбоо зөвхөн Христийн дотор аюулгүйгээр бүрэлдэн бий болдог. Хүний хайр Бурханы хайраар ойртон дотносож байх ёстой. Зөвхөн Христийн ноёрхож байгаа газар гүн гүнзгий, жинхэнэ, амиа бодоогүй хайр энэрэл оршиж байдаг. (АГБ 68.2}AГБ 62.1

    Гэр бүл болсны дараа хань ижил өөрчлөгдөх тохиолдол - Христэд итгээгүй байхдаа гэрлэсэн хүн Христийг хүлээн зөвшөөрч өөрчлөгдөх үедээ ханьдаа илүү үнэнч байх хариуцлагыг үүрч эхэлдэг. Гэр бүл бологсод итгэл бишрэлийн хувьд бие биенээсээ маш ихээр ялгарч болох боловч Бурханы зааварчилгаа дэлхийн ямар ч харилцаанаас илүү чухалд тооцогдох ёстой. Үүнээс болж бэрхшээл, хавчлага үүсэн бий болж болох юм. Хайр болон даруу төлөв байдлаар удирдуулсан итгэл бишрэл итгэгч бус хүнийг итгэгч болгоход нөлөөлөх болно. (АГБ 69.1}AГБ 62.2