Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Адвентист Гэр Бүл

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Наян Зургадугаар Бүдэг. - Едений Цэцэраэг Дэх Амьдраа

    Еден дахин сэргээгдэнэ. - Хүн өөрийн тааламжтай арга замаас хөндийрөөд олон жил өнгөрсөн ч гэсэн Едений цэцэрлэг дэлхий дээр байрласаар байсан. Гэм нүгэлд унасан хүн төрөлхтөн гэм буруугүй амьдрал өрнөж байсан Едений гэр лүүгээ холоос ажиглан харж болдог байсан. Тэрхүү цэцэрлэгийн үүдийг зөвхөн тэнгэр элч нараар хамгаалуулсан байсан. Хамгаалагч элч нар болох Херубуудын хамгаалж байсан дэлхий дээрх диваажингийн үүднээс диваажингийн алдрын гэрэл гэрэлтдэг байсан. Тэр газар Адам үр хүүхдүүдтэйгээ Бурханыг магтан хүндэтгэхээр цугладаг байсан. Тэд Бурханаас хөндийрч, Едений цэцэрлэгээс хөөгдөх шалтгаан болсон хууль тушаалд дуулгавартай байх амлалтаа баталгаажуулан амлалт тангарагаа өргөдөг байсан. Гэм нүглийн давалгаа дэлхийг нөмрөх үед хүмүүсийн бузар муу хүсэл дэлхийг үерээр устгагдахад хүргэсэн. Еденийг барьж байгуулсан Эзэн дэлхийгээс ийнхүү холдон хөндийрсөн. Гэвч эцсийн үед «шинэ тэнгэр, шинэ дэлхий» үүсэн бий болох үед дэлхий анх бүтээгдсэн байснаас илүү үзэсгэлэнтэйгээр сэргээгдэх болно. AГБ 565.1

    Бурханы тушаалыг сахиж байсан хүмүүс амийн модны дор зогсон мөнхийн амьдралын эрч хүчийг амьсгалах болно. Тэнд гэм нүгэлгүй дэлхийн оршин суугчид эцэс төгсгөлгүйгээр мөнхийн мөнхөд баяр баяслыг тэтгэгч цэцэрлэгийг ажиглан харж, Бурханы төгс бүтээлүүдийн жишээг ажиглан харах болно. Хүн Бүтээгч Эзэнийхээ гайхамшигтай төлөвлөгөөг дагасан бол гэмийн хараал зүхэл хүрээгүй, гайхамшигтай шинэ дэлхийг ажиглан харах боломжтой байх байсан. Бид тэр бүхнийг харах болно.AГБ 565.2

    Авралын агуу төлөвлөгөө Бурханы ивээл хайрыг дэлхий дээр буцаан авчирсан байхыг бид харна. Гэм нүглээс болж алдсан бүхэн буцан сэргээгдсэн байна. Зөвхөн байгаль дэлхий аврагдаад зогсохгүй, дуулгавартай хүмүүсийн мөнхийн гэр орон шинээр бүтээгдэнэ. Сатан зургаан мянган жилийн туршид дэлхийг эзэмших гэж маш ихээр хичээн зүтгэсэн. Харин энэ үед Бурханы бүтээлүүддээ биелүүлэхээр хүсч байсан анхны зорилго биелэлээ олно. «Хамгаас Агуу Нэгэний дагалдагчид мөнхийн мөнхөд хаанчлалыг өвлөн авна. ”AГБ 566.1

    «Өндөр үнээр худалдан аврагдагсдад өгөх аврал.” - Бурхан аврагдагсаддаа зориулан мөнхийн гэр орныг бүтээснээр дэлхийг бүтээсэн анхны зорилгоо хэрэгжүүлнэ. «3өв шударга хүмүүс газар нутгийг өвлөн авч, тэндээ мөнхөд оршин суух болно. » Анхны хосын гэм нүглээс болж Еденийн үүдийг галт илдээр сахиж эхэлсэн цагаас ариун хүмүүс «маш их үнээр худалдан авах цагийг» тэсэн ядан хүлээж байсан. Анхнаасаа хүнд хаанчлалаа тогтоо гэж өгсөн дэлхий Сатан буюу аймшигтай бузар муу нэгний гарт удаан хугацаагаар орсон ч гэсэн авралын агуу төлөвлөгөөгөөр дамжуулан энэ бүхэн бидэнд буцаж ирсэн. AГБ 566.2

    Анхны Адамаас болж алдагдсан бүхэн хоёр дахь Адамаар сэргээгдэнэ. Эш үзүүлэгч, «Сүргийн цамхаг минь ээ, Сионы охидын хоргодох газар минь, анхны эзэмшлийг Та гартаа оруулах болно” хэмээн зөгнөсөн. Элч Паул мөн «худалдагдсан эд өмч аврагдсан” талаар мөн өгүүлсэн байдаг.AГБ 566.3

    Бурхан дэлхийг ариун, аз жаргалтай бүтээлүүдээр дүүрсэн байхаар бүтээсэн. Дэлхий Бурханы хүчээр шинэчлэгдэн чөлөөлөгдөж, гэм нүгэл, зовлон шаналлаасаа чөлөөлөгдсөнөөр аврагдагсдын мөнхийн гэр орон болж хувирна.AГБ 566.4

    Адамд зориулан Едений гэрийг нь сэргээнэ. -Адам Едений цэцэрлэгээс хөөгдсөний дараагаар зовлон шаналалд бүрэн автагдсан. Үхэж үрэгдэж буй навчис, гэмийн золиос болсон бүх амьд бүхэн, байгалийн бүх доройтол, сүйрэл, хүний шударга бус гэм нүгэл бүхэн хүнд гэм нүглийг тогтмол сануулж байдаг. Адам эргэн тойронд бий болсон гэм нүгэлд үнэхээр харуусч, Бурханы сануулгад хариу барих үүднээс гэм нүгэл бүрийн бурууг өөр дээрээ үүрсэн. Тэрээр тууштай болон даруу байдлаар хоёр мянга гаруй жилийн туршид гэм нүглийн шийтгэлийг өөр дээрээ үүрсэн. Тэрээр гэм нүгэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж, амлагдсан Аврагчид итгэж найдан, дахин амилах бүрэн итгэл найдвартайгаар амьсгаа хураасан. Бурханы Хүү хүн төрөлхтнийг алдаа дутагдал, уналтаас авран хамгаалаад одоо эвлэрүүллийн ажлаар дамжуулан Адамыг анхны байдалд нь буцан орох эрхтэй болгосон. AГБ 567.1

    Адам гэм нүгэлгүй, баяр хөөр бялхсан үед үр жимсийг нь цуглуулан, ажиглан хардаг байсан моддоо хараад үлэмжийн баяр хөөрт автагдана. Тэрээр өөрийн гараар арчилж байсан модны мөчрүүд, хайрлан арчилж байсан цэцгүүдээ олж харна. Тэрээр өмнө нь бий болсон сэргээгдэн шинэчлэгдсэн Еден, хөөгдөж байсан үеэсээ ИЛҮҮ үзэсгэлэнтэй болсныг оюун ухаандаа дүрслэн бодож Еденийг бодитойгоор дахин мэдрэх болно. Аврагч Түүнийг амийн мод руу удирдаж, гайхамшигтай жимснээс тасдан аваад идэхийг санал болгоно. Тэрээр түүнийг ажиглан хараад аврагдсан үр хүүхдүүд нь Бурханы Диваажинд орсныг харах болно. Тэр үед Адам гялалзаж буй титмээ Есүсийн хөл рүү шидэж, Аврагчийнхаа цээжийг тэврэн унана. Бурхан алтан ятгадаа гар хүрч, тэнгэрийн орон зай, « Ариун, ариун, ариун Хурга амиа өгсөн боловч дахин амьдарсаар! » гэсэн ялалтын дуугаар дүүрнэ. Адамын гэр бүл Аврагчид сөгдөн хүндэтгэл үзүүлэхдээ сэтгэлээ барьж чадалгүй, титмүүдээ Аврагчийн хөл рүү шидэх болно.AГБ 567.2

    Адамыг уналтанд орох үед харуусан уйлж, Есүсийг дахин амилан диваажин руу өргөгдөн, Өөрийн нэрэнд итгэсэн хүн бүрийн булшийг нээх боломжтой болсонд баярлан хөөрч байсан тэнгэр элч нар мөнх амийг буцаан авч буй хүмүүсийг гэрчлэн харах болно. Тэд авралаар дамжуулан ямар гайхамшигтай үйл явдал болж байгааг ажиглан, магтаалын дуун дээр дуу хоолойгоо нэгтгэнэ.AГБ 568.1

    Дэлхийн төөрөгсдөд орд харш бэлтгэгдсэн байна. - Ирээдүйд өвлөж авах дэлхийг хэт их материаллагаар төсөөлөн бодохоос айсан зарим нэгэн хүмүүс диваажинг бодит байх болно гэсэн жинхэнэ үнэнийг мартаж, хэт их сүнслэг, хий хоосон талаас нь төсөөлж эхэлдэг. Христ дагалдагч нартаа Эцгийнхээ гэрт олон орд харшийг бэлтгэхээр явах талаар амлаж байсан. Бурханы сургаалыг хүлээн зөвшөөрсөн хүмүүс диваажингийн орон гэрийнхээ талаар буруу ойлголттой байгаад байхгүй . . . Ариун хүмүүсийн авах шагналыг хүний хэлээр дүгнэх ямар ч боломжгүй. Эдгээрийг нүдээрээ харсан хүн л ойлгоно. Бурханы Диваажингийн алдрыг мөхөс гэм нүгэлтэй хүн ойлгож ухаарч чадахгүй. AГБ 568.2

    Библи дээр аврагдагсдын өвлөн авах газар нь тэдний нутаг гэж нэрлэгдэх болно гэж бичсэн байдаг. Тэнд диваажингийн Хоньчин хонин сүргээ амийн усны ундарга руу удирдах болно. Амийн мод cap бүр үр жимсээ ургуулан, модны навчис бүр үндэстнүүдийн сайн сайхны төлөө үйлчилнэ. Мөнхөд урсах горхи, болор адил тунгалаг байж, эргээр нь найгаж буй модод Эзэний аврагдсан хүмүүсийн зам дээр сүүдрээ тусгана. Өргөн талууд үзэсгэлэнтэй дов толгод адил харагдаж, Бурханы уулс сүрлэг оройтой байх болно. Тэрхүү амар тайван ноёлсон талууд, амийн булгийн эрэг хавиар урт замыг туулан ирсэн аялагчид болон Бурханы аврагдсан хүмүүс гэр оронтой байх болно.AГБ 568.3

    Дэлхийн аялагчид гэр оронтой болно. Ариун хүмүүст дээл, алдрын титэм, ялалтын дал модны мөчир өгөгдөх болно. Бурханы бидэнд бэлтгэн өгсөн бүх зүйлс ирээдүйн дэлхий дээр тодорхой харагдана. Бидний ойлгоход бэрх байсан бүхэн тэнд хариултаа олно. Нигүүлслийн нууцууд ч бидний өмнө ойлгомжтой болгогдоно. Энэ дэлхийд мөхөс оюун ухаан маань самуурч, Бурханы амлалтыг ойлгож чадахгүй байгаа боловч шинэ дэлхийд диваажингийн бүх бүтээл хамгийн төгс, гайхамшигтайгаар нийцэж, зохицсон байх болно. Бид хэмжээлшгүй их хайраар удирдуулсан Нэгэн хамгийн хүнд хэцүү бэрхшээлийг Өөр дээрээ бидний төлөө үүрсэн болохыг ойлгож мэдэх юм. Бид бүхэн сайн сайхны төлөө бүтээсэн Бурханы эелдэг зөөлөн хайрыг мэдрэх үедээ үгээр дүрслэхийн аргагүй баяр хөөр, алдрын гэрлээр бүрхүүлэх болно...AГБ 569.1

    Бид гэр лүүгээ аялаж байгаа хүмүүс. Бидний төлөө амиа өгөх хүртлээ биднийг хайрласан Нэгэн бидэнд зориулан хот байгуулсан. Шинэ Иерусалим бидний амар тайван амьдрах газар юм. Зовлон гуниг, хагарч бутарсан итгэл найдвар, хайр энэрлийн сураг дахин хэзээ ч чихэнд маань сонсогдохгүй. Хүнд хүчир хувцас маань удалгүй хуримын өмсгөлөөр солигдоно. Бид удалгүй Хааныхаа ширээндээ залагдах ёслолыг үзнэ. Христээр бузар булайгаа далдлуулсан дэлхий дээр амьдарч байсан хүмүүс итгэлийн маш сайн тэмцлийг хийсэн ба Бурханы хаанчлалд Аврагчийн алдраар гэрэлтэн гийх болно.AГБ 569.2

    Аврагдагсдад өгөгдөх эрх дарх. - Диваажин бол маш сайхан газар. Би тэнд Өөрийн амийг надад зориулсан хайрт Есүстэй хамт байж, Түүний төгс алдраар гэрэлтэж өөрчлөгдөхийг маш ихээр хүсэн мөрөөдөж байна. Ирээдүйн гэрэл гэгээтэй ертөнцийг үгээр дүрслэхийн аргагүй юм! Би Бурханы хотыг баяр хөөрөөр дүүргэх амийн голын усыг уухыг хүсч байна.AГБ 569.3

    Эзэн надад өөр ертөнцүүдийг үзүүлсэн. Би далавчтай болсон байсан ба тэнгэр элч нар хотоос гаран гэрэл гэгээ, алдраар дүүрэн газар руу намайг дагуулан явсан. Тэр нутаг мөнх ногоон зүлэгтэй, шувууд нь уран сайхан, хөгжилтэй дууг дуулж байсан. Тухайн нутгийн оршин суугчид олон төрлийн хэмжээтэй боловч маш эрхэмсэг, сурвалжит, сайхан байлаа. Тэд Есүсийн дүр төрхийг өөрсөддөө бий болгосон байсан ба тэдний нүүр царайнаас ариун баяр хөөр, эрх чөлөө, аз жаргал халин бялхаж байлаа. Би тэнд байсан хүмүүсийн нэгнээс тэд яагаад дэлхийн хүмүүсээс илүү сайхан байгаа талаар асуусан. Тэрээр, «Бид Бурханы хуулийг чандлан сахидаг ба дэлхий дээр амьдарч байгаа хүмүүстэй адил дуулгаваргүй байдалд ороогүй” гэж хариулсан». . . Би намайг харгалзан яваа тэнгэр элчээсээ тэнд үлдээхийг хүсэн гуйсан. Би харанхуй дэлхий рүүгээ буцан ирнэ гэдгээ төсөөлж чадахгүй байлаа. Тэр үед тэнгэр элч, «Хэрэв чи Бурханд итгэдэг л бол буцаж явах хэрэгтэй. Чи 144,000-тай хамт бүх гариг дэлхийгээр аялаж, Бурханы гарын бүтээлүүдийг харах боломжоор ивээгдэх болно” гэж хариулсан.AГБ 570.1

    Диваажин болон дэлхийн нэгдмэл гэр бүл. - Диваажингийн аврагдагсад «ойлгож мэдсэнийхээ хэмжээгээр мэдэх болно. » Дэлхий дээр байх явцдаа зүрх сэтгэлдээ Бурханы хүслийг суулгасан хайр, энэрэл диваажинд бодитой, гайхамшигтайгаар биелэлээ олох болно. Ариун бүтээлүүдтэй харилцаж, ивээгдсэн тэнгэр элч нар болон бүх цаг үеийн итгэл төгс бүтээлүүдтэй тогтоосон харилцаа дээлийг маань ариусган угааж, Хурганы цусаар цагаан болгосон байх болно. «Диваажин болон дэлхийн гэр бүлийг» нэгтгэж буй ариун холбоос аврагдагсдын аз жаргалыг цогцлуулан бүтээх болно. AГБ 570.2

    Аврагдагсдаас бүрдсэн үндэстэн диваажингийн хуулиас өөр хуулийг мэдэхгүй. Бүгд аз жаргалтай, нэгдмэл гэр бүлийг үүсгэж, магтаал, талархлаар хувцасласан байх болно. Бурхан болон Христ хамтран, «тэнд дахин гэм нүгэл, үхэл гэж цаашид байхгүй болно” хэмээн тунхаглах үед Бурханы хөвгүүд өглөөний оддыг хараад баяр хөөртэйгөөр хашгиралдана.AГБ 570.3

    Диваажингаас ирэх баяр баясал [Христийн хаан ширээндээ өргөмжлөгдөх үйл явдал] бий болох үед дэлхий дээр Христийн «Би Өөрийн Эцэг буюу Миний болон та нарын Бурхан руу очно» гэсэн гайхамшигтай үгс цуурайтан сонсогдоно. Диваажин болон дэлхийн гэр бүл нэгдэнэ. Бидний Эзэн дахин амилан дээш өргөгдсөн, Тэр амьд байгаа. «Христ найдлагагүй болсон хүмүүсийг Бурхан руу ирүүлэхийн тулд мөнхөд зуучлан аврал руу ирүүлэх чадвартай. ”AГБ 571.1

    Дахин ирэх амлалт саатаж байгаа боловч заавал биелэгдэнэ. - Бид Аврагчийн дахин ирэлтийг удаан хүсэн хүлээлээ. Түүний дахин ирэх амлалт заавал ч үгүй биелэгдэх болно. Бид удахгүй амлагдсан газар нутагтаа очих болно. Есүс биднийг Бурханы хаан суудлаас урсан гарч буй амийн голын эргээр дагуулан зан чанарыг маань төгс болгохын тулд үр дүн нь тодорхой бус алхмуудыг хийж байсныг хуваалцана. Бид шинэчлэгдэн сэргэсэн Едений үзэсгэлэнг доройтож, сарниагүй нүдээрээ харах боломжтой болно. Аврагчийн зүүлгэсэн титмийг Түүний хөлд тавин, алтан ятганууддаа гар хүрч Хаан суудалдаа заларсан Бурханыг магтах магтаалаар диваажинг дүүргэнэ. AГБ 571.2

    Дэлхий дээрх үзэсгэлэн цогцолсон байгальд байрлуулсан гэр орон маань диваажингийн болор шиг тунгалаг гол, ногоон тал, зөөлхөн найгах модод, амьдралыг тэтгэгч булаг, гэрэл цацарч буй хот, цагаан өмсгөлтэй дуучдыг санагдуулам байх ёстой. Ямар ч зураачийн дүрсэлж чадахгүй үзэсгэлэн төгөлдөр байдлыг ямар ч уран тансаг үгсээр дүрслэх боломжгүй юм. « Бурхан Өөрийн хайрладаг хүмүүст бэлтгэсэн зүйлсийг ямар ч нүд хараагүй, чих сонсоогүй, ба хүний зүрх сэтгэлд ч бууж байгаагүй юм» хэмээн дүгнэсэн байдаг.AГБ 571.3