Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Адвентист Гэр Бүл

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Арван Дөрөвдүгээр Бүлэг - Гэр Бүл Болохын Тулд Өөрчлөгдөн Шинэчлэгдсэн Байх Ёстой

    Гэр бүлийн итгэл бишрэл аз жаргалын баталгаа болж байдаг - Гэр бүлийн итгэл бишрэл бол гайхамшигтай хүч юм. Нөхрийн эхнэртээ хандаж байгаа байдал, эхнэрийн нөхөртөө хандаж байгаа байдал гэр бүлийн амьдралыг диваажингийн гэр бүлд орох бэлтгэл адил болгож болох юм. {АГБ 94.1}AГБ 87.1

    Христийн хайраар дүүрсэн зүрх бие биенээсээ хэзээ ч холдон хөндийрдөггүй. Итгэл бишрэл гэдэг бол хайр юм. Христэд итгэгч гэр бүлд хайр ноёрхож, найрсаг эелдэг зөөлөн үгс, үйлдлүүд оршдог байх ёстой. (АГБ 94.2}AГБ 87.2

    Гэр бүлд итгэл бишрэл хэрэгтэй. Зөвхөн итгэл бишрэл л гэр бүлийн амьдралыг хагалан бутаргах бузар муу алдаа дутагдлуудаас сэргийлж байдаг. Зөвхөн Христийн ноёрхож буй газар жинхэнэ, гүн гүнзгий, хувиа үл хичээсэн хайр оршиж байдаг. Энэ үед л зүрх сэтгэл хоорондоо холбогдож, хоёр амьдрал зохицон нийцэж эхэлдэг. Бурханы тэнгэр элч гэр оронд зочлон ирж, ариун оршихуйгаараа гэрлэгсдийн өргөөг ариусган хамгаална. Гутаан доройтуулсан мэдрэмжүүд арилан алга болж, оюун бодлууд Бурхан өөд чиглэж, зүрх сэтгэлийн итгэл бишрэл Бурхан руу хөтлөгдөнө. (АГБ 94.3}AГБ 87.3

    Христийн оршин буй гэр бүл бүрт хоосон элбэрэл, мэдрэмжиндээ тулгуурласан түр зуурын хайр бус гүн гүнзгий, урт удаан хугацаанд үргэлжлэх эелдэг зөөлөн анхаарал халамж, хайр энхрийлэл илрэн харагдана. (АГБ 94.4}AГБ 87.4

    Христэд итгэх итгэл бишрэл удирдан чиглүүлэх нөлөөг үзүүлнэ - Христэд итгэх итгэл бишрэл гэр бүлийн харилцааг удирдан чиглүүлэх нөлөөтэй байх ёстой. Харамсалтай нь хэт олон хүн гэр бүл болох зорилгоо Христэд итгэгч хүний зарчмаар удирдуулахгүй байна. Сатан өөрийн хүмүүсээ Бурханы хүмүүстэй гэр бүл болгосноор нөлөөгөө хүчирхэгжүүлэхийг хичээдэг. Тэрээр энэ зорилгодоо хүрэхийн тулд зүрх сэтгэлийн ариун бус хүсэл зорилгыг дэвэргэн хөгжүүлэхийг хүсч байдаг. Бурхан хүмүүстээ хандан Бурханы хайрыг сэтгэлдээ оруулаагүй хүнтэй нэгдэхгүй байхыг Өөрийн Үгээр дамжуулан тодорхой зааж сургасан. (АГБ 94.5}AГБ 88.1

    Шинэхэн гэрлэсэн хосуудад өгөх зөвлөгөө - Амьдралаа холбож буй гэрлэлт нь Христ болон Түүний сүмийн хоорондох нэгдлийг бэлэгдсэн бэлэгдэл юм. Христ сүмдээ ямар байдлаар ханддагтай адил эхнэр нөхрүүд ч гэсэн бие биедээ тийн хандах ёстой. Хэрэв хосууд Бурханыг хамгаас илүү хайрладаг бол Эзэний дотор бие биенээ хайрлаж, маш эелдэгээр бие биендээ хандаж, сайтар эрчилсэн олс адил болно. Тэд бие биенийхээ төлөө өөрсдийгөө үгүйсгэн, золиослосноор бие биендээ ивээл болно....{АГБ 95.1}AГБ 88.2

    Та хоёр хоёулаа өөрчлөгдөн шинэчлэгдэх шаардлагатай. Та хоёр хоёулаа Бурханд дуулгавартай байх талаар зөв ойлголт аваагүй байна. «Надтай хамт байдаггүй хүн Миний эсрэг байна. Надтай хамт хураалцдаггүй хүн бол тараагч нэгэн мөн” гэх үгсийг судалж үзээрэй. Би та хоёрыг Бурханы жинхэнэ үр хүүхдүүд болж, Түүний итгэл хүлээлгэж болох үйлчлэгчид болно гэж чин сэтгэлээсээ найдаж байна. Ингэснээр амар тайван, итгэлтэй байдал, итгэл найдвар тань дээр буун ирэх болно. Та хоёр аз жаргалтай, тууштай Христэд итгэгчид байх боломжтой. Сайн сайхан бүхнийг сонгож, бузар муугаас татгалзахын тулд оюун ухаанаа хурц болгон хөгжүүлээрэй. Бурханы үгийг шамдан суралцах зүйлээ болгоорой. Эзэн Есүс чамайг аврагдаасай хэмээн хүсч байгаа. Тэрээр чиний амьдралыг бусдын төлөө үйлчилдэг байлгахын тулд гайхамшигтайгаар сахин хамгаалсан. Чадах бүхнээ дайчлан хичээгээрэй. {АГБ 95.2}AГБ 88.3

    Чи Бурханы хүүхэд болох чин хүсэлгүй л бол бусдад хэрхэн туслах ёстойгоо сайн ойлгохгүй. Бие биенээ аз жаргалтай байлгахын туд өөрсдийн хүсэл, зорилгоо умартаж, үргэлж бие биендээ энхрий зөөлөн, анхаарал халамжийг үзүүлээрэй. Ингэснээр өдөр тутам та өөрийгөө нээн илрүүлэх боломжтой болно. Та өдөр бүр зан чанарын сул талуудаа хэрхэн хүчирхэгжүүлэх ёстойгоо илүү сайн ойлгоно. Та өөрийн хүслээ Түүний хүсэлд даатгаж чадсанаар Эзэн Есүс гэрэл, хүч чадал, баяр баяслын титэм тань болох болно....{АГБ 95.3}AГБ 89.1

    Чи зүрх сэтгэлдээ Бурханы өөрийгөө золиослох сэтгэлийг оруулах хэрэгтэй. Амар хялбар, идэвх зүтгэлгүй амьдралыг бүү хүсэн мөрөөд. Эзэний ажил үйлстэй өөрийгөө холбосон хүн бүр хувиа хичээх хүслээ байнга хянаж байх хэрэгтэй. Дэнлүүгээ байнга бэлэн, асаалттай байлга. Ингэснээр үг болоод үйлдэл чинь бодлогогүй болохгүй. Та хоёр бие биенийхээ сэтгэлд нийцүүлснээр хоёул аз жаргалтай байх болно. Дэлхий рүү харсан зүрх сэтгэлийнхээ цонхыг хаалттай, тэнгэр өөд харсаныг нь нээлттэй байлгаарай. (АГБ 96.1}AГБ 89.2

    Эрэгтэй, эмэгтэй хүмүүс зөвхөн Христийг хувийн Аврагчаа болгон хүлээн зөвшөөрөх юм бол өндөр зарчмуудад хүрч чадах юм. Байгаа бүхнээ Бурханд даатган Түүнд хандан залбирч, Түүнийг сонсоорой. Мөнхийн амьдралыг авахаар хичээж буй мэдлэг тань та хоёрыг хүчирхэгжүүлэн тайвшруулна. Та хоёр бодол санаа, үг яриа, үйлсээрээ дэлхийн гэрэл болох ёстой. Эзэн дотор өөрсдийгөө сахилгажуул, учир нь тэрээр чамд ариун итгэл найдвараа өгсөн. Энэхүү сахилгажуулалтгүйгээр Түүний итгэл найдварыг сахин биелүүлж чадахгүй. Та Есүст итгэснээр зөвхөн өөрийгөө авраад зогсохгүй, үлгэр дууриал болон ёс зүйтэй байдлаараа бусдыг аврах ёстой. Христийг өөрийн жишээ болгоорой. Түүнийг бүхнийг даван гарахад туслах цорын ганц хүч хэмээн дээдлэн хүндэтгэ. Хувиа хичээх үзлийг үндсээр нь сугалаж, юу ч үгүй устга. Та Бурханы үр хүүхэд учир Түүнийг магтан алдаршуул. Аврагчаа алдаршуул, ингэснээр Бурхан танд Өөрийн хаанчлал дахь орон байрыг бэлэглэх боломжтой болох болно. {АГБ 96.2}AГБ 89.3