Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Адвентист Гэр Бүл

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Арван Тавдугаар Бүлэг- Эрхэм Амлалтууд

    Эхнэр нөхрүүдэд зориулсан Бурханы зорилго - Бурхан эрэгтэй хүнээс эмэгтэй хүнийг бүтээсэн. Тэрээр эмэгтэйг хамтрагч, туслагч болгосон, тэгснээр эмэгтэй хүн эрэгтэй хүнтэй нэгдэн, урам зориг өгөн, дэмжиж, ивээл үзүүлэх ёстой байсан. Харин эрэгтэй хариуд нь эмэгтэйн хүчирхэг туслагч болох ёстой байсан. Ариун зорилгоор гэр бүл болон нэгдэж байгаа бүхэн - нөхөр нь эхнэрийнхээ цэвэр ариун хайр энэрлийг хүртэж, эхнэр нь нөхрийнхөө зан чанарыг зөөллөн, төгөлдөржүүлж, бүрэн бүтэн болгосноор — Бурханы өөрсдөд нь зориулсан зорилгыг биелүүлдэг. {АГБ 99.1}AГБ 91.1

    Христ энэ дэлхийд гэр бүл болох ёсыг халахаар бус харин жинхэнэ буюу ариун байдал руу эргүүлэн сэргээхээр ирсэн юм. Христ Бурханы ёс зүйн дүр төрхийг сэргээж өгөхөөр ирсэн ба гэр бүлийн ёслолыг ариусган ивээснээр энэхүү үүргээ эхлүүлсэн. (АГБ 99.2}AГБ 91.2

    Адамд Еваг туслагч болгон өгсөн Тэрээр анхныхаа гайхамшгийг хуримын ёслол дээр үйлдсэн. Найз нөхөд, хамаатан садан цуглан баярлан хөөрч байсан газар Христ анхныхаа олон нийтэд үйлчлэх үйлчлэлээ эхлүүлсэн. Христ ийнхүү гэр бүлийн харилцааг бүтээсэн болохоо хүлээн зөвшөөрч гэр бүлийн харилцааг ариусган, ивээсэн. Тэрээр эрэгтэй эмэгтэй хүмүүс ариун гэрлэлтээр нэгдэн нийлж, гэр бүлийн гишүүдээ хүндэтгэлийн титэм зүүсэн, тэнгэрийн гэр бүлийн гишүүд болохыг нь хүлээн зөвшөөрч, өсгөн хөгжүүлэх үүргийг танилцуулж өгсөн. (АГБ 99.3}AГБ 91.3

    Есүс аз жаргалтай гэрлэлтийг хүсдэг - Христээс ирдэг тэнгэрлэг хайр хэзээ ч хүний хайрыг устгадаггүй, харин ч дотроо багтаан оруулж байдаг. Үүгээр дамжуулан хүний хайр шинэчлэгдэн цэвэршиж, өсөн хөгжиж, ариусдаг. Хүний хайр бурханлаг байдлыг олж, тэнгэрийн улс руу тэмүүлсэн байдлаар хөгжин цэцэглээгүй цагт хэзээ ч ариун үр жимсийг ургуулж чаддаггүй. Есүс аз жаргалтай гэрлэлт, гал голомтыг харахыг хүсдэг. {АГБ 99.4}AГБ 92.1

    Бурханы хүн төрөлхтөнд хариуцуулан өгсөн бүх бэлгүүд гэм нүгэлд бузарлагдсантай адил гэрлэлт ч гэсэн бузарлагдсан. Харин баярын мэдээний зорилго бол гэр бүлийн ариун, үзэсгэлэнтэй байдлыг сэргээх зорилготой юм... (АГБ 100.1}AГБ 92.2

    Зөвхөн Христийн нигүүлсэл дангаараа гэр бүлийн тогтолцоог Бурханы төлөвлөсний дагуу ивээх, хөгжүүлэн босгох хэрэгсэл болгон өөрчилж өгч чадна. Ийнхүү энэ дэлхийн гэр бүлүүд эв нэгдэл, амар тайван, хайраараа тэнгэрийн улсын гэр бүлийг төлөөлөх боломжтой болох юм. (АГБ 100.2}AГБ 92.3

    Өнөөгийн нийгмийн нөхцөл байдал гэр бүлийн Тэнгэрлэг, ариун харилцааг гунигтай болгон танилцуулдаг. Гэр бүл болсноор нөхөрлөл, баяр хөөрийг олж авахыг хүсч байсан хүмүүс уй гашуу, харамслыг олж авсан боловч Христийн баяртай мэдээ тайвшралыг өгдөг. (АГБ 100.3}AГБ 92.4

    Баяр хөөртэй үйл явдал - Библи дээр Есүс болон Түүний дагалдагчид хамтдаа Канаанд болсон хуримын ёслолд уригдсан гэж өгүүлсэн байдаг. Христ хуримын үйл ажиллагаанд уригдан оролцохдоо баяр хөөрөөр дүүрэн хурим найранд биднийг оролцох ёсгүй гэж хориглоогүй. Христ энэхүү хуримын ёслолд оролцсоноор Түүний тушаалыг даган биелүүлдэг хүмүүсийн зохион байгуулж буй баяр хөөрөөр дүүрэн ёслолд оролцохыг хүсдэг болохоо харуулсан. Христ Тэнгэрийн хууль тушаалтай нийцсэн хүн төрөлхтний гэм буруугүй баяр цэнгэлийг хэзээ ч буруутгаж байгаагүй. Христийн Өөрийн биеэр хүндэтгэл үзүүлсэн баяр ёслолд Түүний дагалдагчид оролцох нь зүй ёсны асуудал. Христ энэхүү хуримын ёслолд оролцсоны дараагаар өөр олон баярт ёслолд оролцож, заавар зөвлөгөө өгч, Өөрийн биеэрээ хүрэлцэн ирж баяр ёслолыг ариусгаж байсан. {АГБ 100.4}AГБ 92.5

    Хуримын ёслолд гадаад үзэмж, хэт тансаглал, хошигнол зэрэг нь зохисгүй байдаг - Хуримын ёслол гадаад үзэмжиндээ хэт анхаарсан, хэт тансаглах, хувиа хичээсэн байдлыг харуулсаар байна. Гэр бүл болж буй хоёр тал итгэл бишрэл, ёс журам дээрээ нэгдэн, түүндээ тохируулж, хуримын үйл ажиллагааг хэт тансагласан, гадаад үзэмжинд анхаарал хандуулсан байдлаар хийгээгүй тохиолдолд Бурхан хуримын ёслолд үл таашаасан байдлаар ханддаггүй. (АГБ 100.5}AГБ 93.1

    Сүйт хосуудын талууд хоорондоо тохиролцсон ч гэсэн хэт их гадаад үзэмж, тансаг байдлыг харуулсан хурим найр хийх шаардлагагүй. (АГБ 101.1}AГБ 93.2

    Миний хувьд хуримын ёслолыг хошигнолоор дүүрэн, зугаацан цэнгэх зорилготой, хуурамч дүр эсгэх байдлаар зохион явуулах нь зохимжгүй мэт санагддаг. Хурим бол Бурханы тогтоож өгсөн ёслол. Бид энэхүү ёслолд маш их хүндэтгэлтэй ханддаг байх ёстой. Хуримын ёслолоор дэлхий дээрх гэр бүлийн харилцаа бий болж байгаа учир тэнгэрийн улсын гэр бүл ямар байх ёстойг харуулсан ёслол байх ёстой. Хуримын ёслолд Бурханы сүр жавхланг хамгаас түрүүнд алдаршуулахыг эрмэлзсэн байх хэрэгтэй. (АГБ 101.2}AГБ 93.3

    Уайт гуайн гэрт болсон хурим - Мягмар гарагийн өглөө 11 цагт манай зочны том өрөө хуримын ёслолыг зохион явуулахад бэлтгэгдсэн байлаа. Ноён Б. энэхүү хуримын ёслолыг удирдан явуулж, бүх зүйл маш сайхан болж өнгөрсөн. Гэтэл хуримын ёслолын дараагаар Уайт гуайг залбирал хийж өгөөч гэсэн хүсэлт гарсан. Бурхан тэрхүү залбирлаар дамжуулан надад онцгой эрх чөлөөг мэдрүүлсэн. Зүрх минь зөөлөрч, би өөрийгөө Бурханы Сүнсэнд бүрэн даатгасан. Энэхүү ёслол дээр ямар ч хөнгөмсөг наргиа, мунхаг үгс хэлэгдээгүй. Бүх зүйлс хуримын ёслолд нийцэхүйц ариун нандин, хүндэтгэлээр дүүрэн байдалтай байсан. Бүх зүйл зүрх сэтгэлийг сэргээж, гүн мэдрэмж үлдээхүйц байлаа. Эзэн энэ хуримыг адислаж, хосууд баярын мэдээний талбарт хамтран ажиллах хүсэл сонирхлоо нэгтгэж, алдагдсан нэгнийг эрэлхийлэн, аврах ажилд хүчин зүтгэхээ илэрхийлсэн. Хэрэв тэд Бурхантай даруухнаар алхаж, Түүний амлалтанд бүрэн найдаж чадвал Бурхан үйлс бүрийг нь ивээх болно. {АГБ 101.3} AГБ 93.4

    Хоёр тусдаа амьдралыг нэгтгэх нь. [ТЭМДЭГЛЭЛ: 1905 ОНД КАЛИФОРНИ ДАХЬ СУВИЛАЛЫН ГАЗАРТ БОЛСОН ХУРИМЫН ЁСЛОЛД ЭЛЕН УАЙТЫН ХЭЛСЭН ҮГНЭЭС ИШ ТАТАВ.] - Энэ цаг мөч, та бүхний өмнө зогсож буй хоёрын амьдралын түүхэнд тохиолдож буй маш чухал үйл явдал юм. Тэд хүсэл сонирхол, хайр халамж, энэрэл хайр, ажил үйлсээ бие биендээ болон бусдыг аврах ажилд зориулахаар нэгдэж байна. Гэр бүлийн харилцааны хувьд хоёр хүн амьдралаа холбох нь хамгийн чухал алхам байдаг... Эр хүн болон түүний эхнэр хоёр ариун шударгаар, эв нэгдэлтэйгээр Бурханы үйлсийг гүйцэтгэхээр нэгдэж байгаа нь яах аргагүй Бурханы хүсэл мөн. Тэд энэ үүргээ биелүүлж чадна. (АГБ 101.4}AГБ 94.1

    Нэгдэн нийцэх Бурханы ивээл оршиж буй гэр бүл диваажингийн гэрэл гэгээ мэт байдаг. Учир нь Эзэн эр хүн болон түүний эхнэрийг ариун нэгдэлтэй байлгахын тулд Есүс Христийн хүч, Эзэн болон Түүний Сүнсний удирдамж, чиглэлийг өгсөн... (АГБ 102.1}AГБ 94.2

    Бурхан гэр бүлийг диваажингийн гэр бүлийг бэлэгдсэн дэлхий дээрх хамгийн аз жаргалтай газар байлгахыг хүсдэг. Эхнэр нөхөр гэр бүлийнхээ үүрэг хариуцлагаа биелүүлэн, Есүс Христийн хүсэл сонирхолтой өөрсдийн хүсэл сонирхлыг нийцүүлж, Түүний хүч чадал болон амлалтуудад итгэж найдах юм бол Бурханы тэнгэр элч нарын магтан сайшаахуйц аз жаргалыг бие биендээ хуваалцах юм. {АГБ 102.2}AГБ 94.3

    Гэрлэлт хосуудын үр бүтээлтэй байдлыг багасгадаггүй харин ч хүчирхэгжүүлж байх ёстой. Гэр бүлүүд нэгдэн нийлж буй амьдралаа хүмүүсийг Христ рүү авчрах үйлчлэл болгох бүрэн боломжтой. Би гучин зургаан жилийн туршид нөхөртэйгөө хамтран Эзэний явахыг тушаасан газар бүрт явсан учраас ярьж байгаа зүйлдээ итгэлтэй байна. Гэр бүл болон нэгдэх үед Бурхан авралын мэдээг дамжуулахыг дэмжин сайшаадгийг та бүхэн сайн мэднэ. Тийм ч учраас хуримын ёслол бол хүндэтгэлтэй ёслол юм....{АГБ 102.3}AГБ 95.1

    Одоо би энэ цаг мөчид бидний дүү болон түүний эхнэр болж буй нарын гарыг барин Бурханы ажил үйлсийг эв нэгдэлтэйгээр гүйцэтгэхийг хүсэн ерөөж байна. Би та хоёрт Бурханыг зөвлөхөө болгоорой гэж хүсмээр байна. Бие биентэйгээ сайтар нэгдэж, нийлээрэй. (АГБ 102.4}AГБ 95.2

    Шинэхэн гэрлэсэн хосуудад өгөх зөвлөгөө - Хайрт хосуудаа: Та хоёр насан туршдаа нэгдэн нийлэх тангарагаа өргөлөө. Гэр бүлийн амьдралын талаар суралцах цаг чинь ирлээ. Гэр бүлийн амьдралын эхний жил чинь туршлага хуримтлуулах жил болно. Анхны жилдээ та хоёр бие биенийхээ ялгаатай зан чанар болон байдал төлвөөс бяцхан хүүхэд сургуульд сурч байгаа мэт суралцана. Гэр бүл болсон эхний жилд аз жаргалыг тань сэвтээх ямар ч зүйл бүү тохиолдоосой гэж хүсч байна... АГБ 102.5}AГБ 95.3

    Дүү минь, эхнэрийн чинь цаг хугацаа, эрч хүч, аз жаргал чамаас ихээхэн хамаарах боллоо. Чиний нөлөө нэг бол амьдрал дээр нь амьдралыг нэмж өгөх, нэг бол үхэл дээр нь үхлийг нэмж өгөх болно. Эхнэрийнхээ амьдралыг сүйтгэхгүй байхад маш их анхаарал хандуулаарай. (АГБ 103.1}AГБ 95.4

    Дүү минь, чи одоо гэр бүлийн амьдралд тохиолдох үүрэг хариуцлагын талаарх анхны хичээлээс суралцах гэж байна. Энэхүү хичээлийг өдөр бүр итгэлтэйгээр суралцах ёстой гэдгээ санаж байгаарай.... Хувиа хичээх үзлээс байнга өөрийгөө хамгаалаарай. (АГБ 103.2}AГБ 96.1

    Та хоёрын хамтын амьдралд хайр халамж бие биенээ аз жаргалтай байлгахад хамгаас чухал байх болно. Энэ бол Бурханы та хоёроос хүсч байгаа зүйл. Та хоёр нэгэн бие болон нэгдэх ёстой ч гэсэн бие биенийхээ онцлогийг алдах ёсгүй. Бурхан та хоёрын хувийн онцлогуудын эзэн юм. Та хоёр Түүнээс, Аль арга зам нь зөв бэ? Юу нь буруу вэ? Би бүтээгдсэн зорилгоо хэрхэн хамгийн сайнаар хэрэгжүүлэх вэ? гэж асууж байгаарай. (АГБ 103.3}AГБ 96.2

    Тэнгэрийн гэрч нарын өмнө өргөсөн тангараг - Гэр бүлийн харилцаанд орж буй хосуудын дунд төгс хайр, нийцэл байх ёстойг Бурхан тогтоож өгсөн. Тэнгэрийн бүх бүтээлүүдийн өмнө сүйт залуу, бүсгүй хоёр Бурханы тогтоож өгсний дагуу бие биенээ хайрлахаа батлан тангараглаарай.... Эхнэр нь нөхрөө хүндэтгэж, өргөмжилж, нөхөр нь эхнэрээ хайрлан энхрийлэх ёстой. (АГБ 103.4}AГБ 96.3

    Эрэгтэй, эмэгтэй хүмүүс гэр бүлийнхээ амьдралыг эхлүүлэхээсээ өмнө өөрсдийгөө Бурханд дахин даатгах хэрэгтэй. (АГБ 103.5}AГБ 96.4

    Гэрлэлтийн тангарагтаа ган болд мэт тууштай, үнэнч байгаарай. Бурханаас эмээж, Түүний тушаалуудыг дагадаг хүн болохыг харуулж байдаг шинж тэмдгээ бодол санаа, үг яриа, үйлдлээрээ алдахгүй байхыг хичээх хэрэгтэй. (АГБ 104.1}AГБ 96.5