Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Адвентист Гэр Бүл

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Арван Зургадугаар Бүлэг - A3 Жаргал, Амжилтаар Дүүрэн Гэр Бүл

    Жинхэнэ харилцаа насан туршид үргэлжилдэг - Гэр бүлийн харилцааны талаар зөв ойлголттой болох нь насан туршийн ажил үүрэг юм. Гэр бүл болж буй хүмүүс энэ амьдралдаа төгсч чадахгүй сургуулвд элсэн орж байгаа гэсэн үг. {АГБ 105.1}AГБ 97.1

    Зарим хүмүүс гэр бүл болохдоо маш болгоомжтой, ухаалаг хандсан байж болох боловч хуримын ёслол болох үед цөөхөн хосууд бүрэн нэгдсэн байдалтай байна. Хосууд гэр бүл болсны дараагаар олон жилийн туршид нэг хүн адил нэгдэх шаардлагатай тулгардаг. (АГБ 105.2}AГБ 97.2

    Шинэхэн гэрлэсэн хосууд амьдралын бэрхшээл, дарамттай тулгарах үедээ гэр бүлийн харилцааг үүсгэснээр бий болно гэж мөрөөдөж байсан дотны хайр энэрлээр дүүрэн харилцааг мэдрэх боломжгүй болдог. Эхнэр, нөхөр урьд өмнө таньж мэдэх боломжгүй байсан мэт бие биенийхээ зан чанарыг гэр бүл болсны дараагаар таньж мэдэж эхэлдэг. Энэ цаг үе бол бие биенийгээ таньж мэдэхэд маш чухал үе юм. Тэдний энэ цаг үед гаргаж буй шийдвэрээс ирээдүйн бүх амьдралынх нь аз жаргал, амьдралын утга учир шалтгаалах болно. Тэд нэгэн гэр бүл болох үедээ бие биенийхээ урд өмнө таамаглаж байгаагүй дутагдал, сул талуудыг олж хардаг. Гэхдээ зүрх сэтгэлээ хайраар нэгтгэж чадсан бол хосууд бие биенийхээ урьд өмнө таньж мэдээгүй маш олон гайхамшигтай зан чанаруудыг ч таньж мэдэх боломжтой. Бие биенийхээ алдаа дутагдлуудыг бус харин төгс сайхан чанаруудыг нь олж харахыг хичээх хэрэгтэй. Бид ихэвчлэн өөрсдийн үзэл бодол, өсч хүмүүжсэн нөхцөл байдлынхаа жишиг дээр тулгуурлан бусдыг таньж мэдэхийг хичээж байдаг. {АГБ 105.3}AГБ 97.3

    Бид хайрыг шалгаж, сорьсон байх ёстой - Хайр энхрийлэл маш цэвэр ариун, үзэсгэлэнтэй, шударга үнэн мэт санагдаж болох юм. Гэвч энэхүү хайр энхрийлэл шалгагдаж, соригдоогүй тул өнгөц байж болох юм. Бид Христийг бүхний эхэн бөгөөд эцэс, хамгийн шилдэг Нэгэнээ болгох хэрэгтэй. Түүн рүү цаг үргэлж хараагаа чиглүүлэх юм бол Түүнийг хайрлах хайр өдөр тутам хүчирхэгжиж, хайр тань шалгууруудыг даван гарсаар байх болно. Бурханыг хайрлах хайр улам нэмэгдэх үед, бие биенээ хайрлах хайр илүү хүчтэй, гүн гүнзгий болох болно. (АГБ 105.4}AГБ 98.1

    Гэр бүлийн амьдралд тань бэрхшээл, үл ойлголцол, сэтгэлээр унах үе тохиолдсон ч эхнэр, нөхөр хэзээ ч гэр бүл болсон явдлаа алдаатай, буруу шийдвэр байсан юм гэж бодож болохгүй. Бие биедээ хамгийн сайхнаар хэрхэн хандаж болохоо тодорхойл. Анхныхаа хайрыг хэвээр нь хадгалаарай. Амьдралын тэмцлийг хийхэд бие биендээ чадах бүхнээрээ туслаарай. Бие биендээ илүү их хайр энэрлийг мэдрүүлэх боломжуудаас суралцах хэрэгтэй. Бие биенээ хайрлах болоод тэвчих байдал улам дэлгэрэх болтугай. Ингэснээр гэрлэлт хайр энхрийллийн төгсгөл бус, харин ч хайр энхрийллийн эхлэл болох болно. Жинхэнэ дотно харилцаанаас гарах халуун дулаан байдал, зүрх сэтгэлийг холбогч хайр бидэнд диваажингийн баяр хөөрийг амсуулдаг. (АГБ 106.1}AГБ 98.2

    Хүн бүр бие биендээ тэвчээртэй хандсанаар тэвчээртэй байдлыг өөрсөддөө хөгжүүлэх хэрэгтэй. Эелдэг зөөлөн, бие биенээ тэвчсэн байдал зүрх сэтгэлд жинхэнэ хайрыг халуун хэвээр байлгаж, Диваажинд хүлээн зөвшөөрөгдөх зан чанаруудыг хөгжүүлэн цэцэглүүлэх болно. (АГБ 106.2}AГБ 98.3

    Дайсан гэр бүлийг хөндий харилцаатай байлгахыг зорьдог - Сатан үргэлж гарч болох зөрчил бүрийг ашиглахад бэлэн байдаг. Тэрээр нөхөр эсвэл эхнэрийн зан чанарт өвлөгдөн бий болсон бузар муу зан чанарыг ашиглан Бурханд хүндэтгэлтэйгээр амьдралаа холбохоор тангараг өргөсөн хосын харилцааг хөндийрүүлэхийг хичээх болно. Хосууд гэрлэх үедээ нэгэн бие болж, эхнэр нь нөхрөө хайрлан, дуулгавартай байж, нөхөр нь эхнэрээ хайрлах, хамгаалахаа амлан тангарагласан. Хосууд Бурханы тушаалыг дагаж байгаа бол зовлон бэрхшээлийг бий болгогч бузар муу сүнсийг гэр бүлээсээ зайлуулж, ашиг сонирхлын ямар ч зөрчилдөөн гаргахгүй байж, хайр энэрлийн хувьд холдон хөндийрөх байдлыг зөвшөөрөхгүй байх юм. {АГБ 106.3}AГБ 99.1

    Өөрийн хүслийг илүүд тооцдог хосуудад өгөх зөвлөгөө - Эхнэр нөхрийн аль аль нь гэр орноо удирдах хүслийг бие биедээ тулган шаардаж болохгүй. Эзэн энэ тал дээр хэрхэн хандах зарчмыг тодорхой болгож өгсөн. Христ сүмийг хэрхэн хайрлан халамжилдагтай адил эр нөхөр эхнэрээ хайрлан халамжлах ёстой. Харин эхнэр нөхрөө хүндэтгэж, хайрлаж байх ёстой. Эхнэр нөхөр хоёул эелдэг дотно харилцаагаа нэмэгдүүлж, бие биенээ хэзээ ч гомдоож, сэтгэлийг нь шархлуулахгүй байх шийдвэрийг гаргаж байх ёстой... (АГБ 106.4}AГБ 99.2

    Бие биенээ өөрийн хүслээр байлгахыг шаардаж хүчилж болохгүй. Бие биенээ өөрийн хүслээр удирдах гэж тэмцэх тохиолдолд бие биенээ хайрлах хайрыг хадгалахад хэцүү болдог. Хувийн хүсэл сонирхлоо илэрхийлэх байдал гэр бүлийн амар тайван, аз жаргалыг устгадаг. Гэр бүлийн амьдрал тань тэмцлээр дүүрэн байх ёсгүй. Хэрэв ийм байдлыг гаргах юм бол та хоёр хоёул аз жаргалгүй байна. Үйлдэл болон үг яриагаараа эелдэг зөөлөн байж, хувийн хүслээ үгүйсгээрэй. Хэлж буй үгс тань сайн ба муу нөлөөг бий болгох чадалтай учир хэлж буй үгсдээ анхаарал хандуулаарай. Дуугаа өндөрсгөх байдлаар бие биендээ бүү хандаасай гэж хүсч байна. Христэд байсантай адил анхилуун үнэр мэдрэмжийг гэр бүлийн амьдралдаа оруулж ирээрэй. {АГБ 107.1}AГБ 99.3

    Хайр энэрлээ үг ба үйлдлээрээ үзүүл - Ихэнх хүмүүс хайраа илэрхийлж байгаа байдал нь дорой зан чанарын илэрхийлэл гэж үздэг болсон бөгөөд энэхүү зан чанараараа бусдыг өөрөөсөө хөндийрүүлэх болсон. Хайр халамжаа илэрхийлэх байдал нь дотно сэтгэлийн шалгуур болж байдаг. Нийтэч, өгөөмөр зан чанараа боомилон дарагдуулсаар байгаад энэхүү зан чанар хатаж, зүрх сэтгэл ганцаардаж, хөрч хүйтэрсэн байдалтай болж хувирдаг. Бид ийм алдаа гаргахаас сэргийлж байх хэрэгтэй. Хайрыг удаан хугацаагаар илэрхийлэхгүй бол үхэж мөхдөг. Зүрх сэтгэлээрээ холбогдсон хүнээ эелдэг зөөлөн харилцаа, хайр энэрлээр дутаахгүй байцгаая... (АГБ 107.2}AГБ 100.1

    Хайрыг бие биенээсээ шаардахын оронд бие биендээ харамгүйгээр өгцгөөе. Өөрт буй нандин зүйлсээ хөгжүүлж, бие биенийхээ сайн сайхан зан чанарыг цаг алдалгүй хүлээн зөвшөөрч сурцгаая. Бусдын талархал, хүндэтгэлийг авах мэдрэмж үнэхээр гайхамшигтай ба сэтгэл ханамжийг бий болгодог. Хайр энэрэл, хүндэтгэл төгс төгөлдөр зан байдал руу тэмүүлэх хүслийг төрүүлж байдаг ба хайр ариун хүсэл зорилгыг бий болгож өгснөөр өөрөө өсөн хөгждөг. (АГБ 107.3}AГБ 100.2

    Хайр энэрлийг сул дорой зан чанарын илэрхийлэл гэж тооцож, хайр энэрлээ илэрхийлэх байдлыг буруутгаж, хавчсанаар дэлхий дээр маш олон хатуу зүрх сэтгэлтэй эрэгтэй, эмэгтэйчүүд бий болох нөхцөл бүрэлдэн тогтсон. Дээрх төрөлд багтах хүмүүсийн сайн сайхан зан чанар хүүхэд ахуйгаас нь бузарлагдаж, гажуудсан. Бурханы гэрэл гэгээ хувиа хичээсэн хатуу, хүйтэн зүрх сэтгэлийг хайлуулахгүй юм бол тэдний аз жаргал үүрд булшлагдах болно. Хэрэв бид Есүсийн дэлхий дээр байхдаа эзэмшиж байсан шиг зөөлөн зүрх сэтгэл, тэнгэр элч нарын гэм нүгэлтэй хүмүүстэй ариуссан хайр энэрлээр ханддагтай адилаар ханддаг байсан бол бид хүүхдэд байдагтай адил энгийн даруу байдлыг илэрхийлсэн цагаан цайлган зүрх сэтгэлийг хөгжүүлэх ёстой. Ингэснээр бид цэвэршиж, хөгжин цэцэглэж, тэнгэрийн зарчмуудаар удирдуулах болно. {АГБ 107.4}AГБ 100.3

    Хүмүүс хэт санаа зовох, зовлон бэрхшээлдээ автагдах байдлыг гэр бүл дотроо оруулж ирснээр энгийн, амар тайван, аз жаргалтай байдлыг тунгаан бодохоо больжээ. Дэлхийн хүмүүс юу гэж хэлж байгаад бага анхаарч, гэр бүлийн хүрээнд багтах хүмүүстээ илүү анхаарал хандуулах хэрэгтэй. Гэр бүлийн гишүүд дэлхийн хүмүүсийн үзүүлдэг өнгөц хайр, энхрийллээ багасгаж Христэд итгэгчдийн найрсаг, баяр хөөртэй, эелдэг дотно, хайр энэрлийг харуулах хэрэгтэй. Хүмүүс гэр орноо сэтгэл татам, баяр хөөртэй газар болгон хувиргах талаар суралцах хэрэгтэй. Эд баялаг болон тансаг байдлаас талархал, эелдэг зөөлөн зүрх сэтгэл илүү үнэ цэнэтэйд тооцогддог бөгөөд хайраар удирдуулан, энгийн эд зүйлсдээ сэтгэл хангалуун байх юм бол гэр бүл аз жаргалтай болно. (АГБ 108.1}AГБ 101.1

    Багахан анхаарал халамж өөрчлөлт авчирдаг - Бурхан биднийг амьдралын яльгүй мэт санагдах зүйлсээр шалган сорьдог. Жижигхэн мэт санагдах зүйлс сэтгэлийн үзэл бодлыг таниулж өгдөг. Багахан анхаарал халамж, яльгүй мэт үйл явдлууд, энгийн амьдралын эелдэг дотно харьцаа, аз жаргалыг бүрэлдүүлэн бий болгож байдаг. Эелдэг дотно, урам зориг өгсөн, хайрлан энхрийлсэн, найрсаг хандсан үгсийг умартах нь гэр бүлийг хөөрхийлөлтэй байдалд оруулдаг. Диваажин дахь амийн номонд эргэн тойрны хүмүүсийнхээ сайн сайхан болоод аз жаргалын төлөө өөрийгөө үгүйсгэсэн үйлдлүүд үүрд хадгалагдан үлдэх болно. Тэнгэрийн Эцэг маань хувиа хичээсэн, бусдын сайн сайхан, аз жаргалыг үл тоомсорлосон байдал бүрийг маань анзааралгүй өнгөрдөггүй ба энэ талаар бидэнд хангалттай баримтуудыг өгсөн. {АГБ 108.2}AГБ 101.2

    Хайр энхрийллээ илчлэх тал дээр алдаа гаргасан эр нөхөр - Хайраар хүрээлүүлсэн, үг болон харц, үйлдлээрээ хайр энэрлээ илэрхийлж буй газар тэнгэр элч нар хүрэлцэн ирж, диваажингийн алдрын гэрлээ тусган ариусган, ивээх дуртай байдаг. Ийм гэр бүлд гэр орны үүрэг хариуцлагууд нь хүртэл сэтгэл татаж байдаг. Ийм нөхцөл байдалд байгаа эхнэрт тань амьдралын ямар ч үүрэг хариуцлага тааламжгүй мэдрэмжийг өгөхгүй. Эхнэр тань гэр орныхоо ажлыг тааламжтай зүрх сэтгэлээр үйлдэж, нарны гэрлээр бүрэн хүрээлүүлсэн мэт байж, Эзэнд хандан зүрх сэтгэлийнхээ магтаалын дууг өргөх болно. Эхнэр тань одоо хайр энхрийллийг аваагүй сэтгэгдэлтэй байна. Учир нь та ийнхүү бодох нөхцлийг нь бүрэлдүүлж өгсөн. Та гэр бүлийн тэргүүний хувьд гүйцэтгэх шаардлагатай үүрэг даалгавруудаа гүйцэтгэж байгаа боловч, энэ бүхэн тань хангалтгүй байна. Танд эелдэг, анхаарал халамж руу чиглүүлэх хайрын үнэ цэнэтэй нөлөө хэтэрхий их дутагдаж байна. Хайрын харц, хэрхэн харилцаж байгаа байдал, хэлж буй үгсээр тань мэдрэгдэж байх ёстой. (АГБ 109.1}AГБ 102.1

    Хувиа бодож, ундуйцдаг эхнэр - Гэр бүл болж буй хүмүүс бие биенээ нэг бол ёс суртахуун, зан чанарын хувьд хөгжүүлж байдаг, нэг бол доромжлон гутааж байдаг. Хуримын ёслолын дараагаас эхлэн дорой буурай, хууран мэхлэх, хувиа хичээх, тавгүй байдлаар хандах байдал хэрэгжих эхлэлээ тавьдаг. Залуу эр мэргэн сонголт хийх хүсэлтэй байгаа бол өөрийг нь түшин тулж, амьдралын ачаа бэрхшээлээс үүрэлцэхэд бүхнээ зориулахад бэлэн, шинэчлэгдэн, хөгжихөд тус болж, хайр энэрлээрээ аз жаргалыг мэдрүүлэх хүнийг сонгох хэрэгтэй. Хэрэв сонгож авсан эхнэр огцом, өөрийгөө хэт үнэлсэн, тушаан дарангуйлсан, бусдыг буруутган зэмлэсэн зан чанартай ба гажууд зан чанараасаа үүсэн гарч буй хүсэл, мэдрэмж бүртээ нөхрөө буруутгадаг бол өчүүхэн ч болов хүсэл сонирхлыг нь биелүүлээгүй, хайрлан энэрч, зөв сайхнаар хандсангүй хэмээж гомдоллосноор хүсч зөгнөж байсан бүх бузар муу үр дүнгээ үзэж, бүх буруутгал, зэмлэлээ амьдрал дээр бодитойгоор хэрэгжүүлэх болно. {АГБ 109.2} AГБ 102.2

    Нийцтэй эхнэр болон эх хүний онцлог шинж чанарууд- Эхнэр болоод эхчүүд гэр орны эцэс төгсгөлгүй ажилдаа дарагдахын оронд ном уншиж, болж буй үйл явдлуудын мэдээлэл авч, нөхрийнхөө дотны хань байж, өсч хөгжиж буй үр хүүхдийнхээ оюун ухаанд нөлөөлөх хэрэгтэй. Өөрт байгаа боломжуудаа ухаалгаар ашиглан дотны хайртай хүмүүсээ мөнхийн амьдрал руу чиглүүлэх нөлөөг үзүүлэх хэрэгтэй. Эхнэрүүд өдөр бүр уулзан учирдаг Дотны, Найз нөхөр болох Аврагчтайгаа уулзалдах цаг завыг гаргах хэрэгтэй. Мөн Бурханы Үгнээс судлах, хүүхдүүдтэйгээ хамт байгальд гарч, Бурханы бүтээлийн гоо сайхнаас болон Бурханы талаар суралцах цаг гаргах нь чухал. (АГБ 110.1} AГБ 103.1

    Эхнэр хүн баяр жаргалтай, эрч хүчээр дүүрэн байхыг хичээх хэрэгтэй. Эцэс төгсгөлгүй оёж шидэхийн оронд орой үдшийн цагийг өдөр тутмын ажил үүргээсээ хөндийрч гэр бүлээрээ нэгдэн цуглах цаг болгоорой. Ингэснээр олон эрчүүд зугаа цэнгэлийн болон уушийн газраас илүү гэр бүлийнхнийхээ хүрээлэлд байх сонголтыг хийх болно. Мөн олон хөвгүүд дэлгүүрийн буланд, гудамжинд цагаа өнгөрөөхөө больж, олон охид хөнгөн хуумгай, буруу нөлөөлөхүйц хүмүүстэй нийлэхээс хамгаалагдах юм. Ийнхүү гэр бүлийн нөлөө эцэг эхчүүд болон үр хүүхдүүдийн хувьд Бурханы анх товлосон хэмжээнд хүрч, насан туршийн ивээл болох юм. (АГБ 110.2}AГБ 103.2

    Гэр бүлийн амьдрал бүхэлдээ хайр дурлалаар бялхаад байдаггүй. Гэр бүлийн амьдралд бодит асуудал бэрхшээл, нарийн асуудлууд гарч байдаг. Эхнэр хүн өөрийгөө хүүхэлдэй мэтээр төсөөлөн, асруулан халамжлуулахыг мөрөөдөх ёсгүй. Эмэгтэй хүний хувьд мөрөөдөлдөө хөтлөгдөх бус, харин бодит амьдрал, амьдралын асуудлуудаа нуруугаараа үүрч, өөрөөс нь илүү чухал бодож тунгаах зүйлс байдаг гэдгийг ойлгож ухаарах хэрэгтэй... Бодит амьдрал зовлон бэрхшээл, хар бараан сүүдэртэй байдаг. Хүн бүрт зовлон бэрхшээл зайлшгүй тохиолддог. Сатан хүн бүрийн итгэл найдвар, урам зоригийг устгаж, итгэл бишрэлийг сөнөөхөөр зогсолтгүй ажиллаж байдаг. {АГБ 110.3}AГБ 103.3

    Аз жаргалгүй хосуудад өгөх зөвлөгөө - Таны гэр бүлийн амьдрал тань бахархалтайгаар санаж дурсах зүйлгүй, өвс ногоогүй цөл газар мэт болжээ. Амьдрал тань ийм байх шаардлагагүй. Галыг ноцоох түлш байхгүй бол гал эцэстээ унтардагтай адил хайр энэрэл гадаад байдлаар илэрхийлэлгүйгээр оршин тогтнох боломжгүй байдаг. Дүү Ц минь, чи эхнэртээ хайр энэрэл, эелдэг зөөлөн байдлыг харуулахыг ичгэвтэр зүйл хэмээн бодсоор ирсэн байна. Чиний сэтгэл санаа маш ихээр өөрчлөгдөн хувирч, эргэн тойрны нөхцөл байдлаас ихээхэн хамаарч байна... Чи ажлаасаа ирэхдээ ажил төрөлтэй холбоотой асуудлууд, хүндрэл бэрхшээлүүд, сэтгэлийн дарамтуудаа бүгдийг нь ажил дээрээ үлдээгээд ирэх ёстой. Чи гэр орондоо баяр баясгалантай, энэрэнгүй, эелдэг зөөлөн, хайр халамжтай дүр төрхтэй ирэх хэрэгтэй. Энэ нь эхнэрийнхээ төлөө эм худалдан авч эсвэл эмчид хандаж байгаагаас илүү дээр халамж болох юм. Энэ байдал эхнэрийн чинь бие махбодод эрүүл мэнд, сэтгэл санаанд нь эрч хүчийг өгнө. Та хоёрын амьдрал хөөрхийлөлтэй болж хувирсан байна. Ийм байдалд хүрэхэд хоёулангийн чинь амьдрал нөлөөлсөн. Та хоёр энэ бүхнийг өөрсдийн хүсэлдээ автагдан үйлдсэн, Бурхан энэ мөхөс байдлуудад тань тааламжтай хандахгүй байгаа. (АГБ 111.2}AГБ 104.1

    Чи сэтгэлийнхээ мэдрэмжээр удирдуулдаг болсон. Дүү Ц. минь чи эхнэртээ хайраа илэрхийлж, эелдэг зөөлнөөр харилцаж, дотно байхыг ичгэвтэр зүйл гэж бодож байна. Чи хайр халамжийн үгсийг сул дорой, хэт зөөлөн, хэнд ч хэрэггүй зүйл хэмээн бодож байна. Эдгээр сайхан үгсийн оронд чиний амнаас ундуйцал, үл нийцсэн, доромжилсон, зэмлэн буруутгасан үгс гарсаар байна... {АГБ 111.3}AГБ 104.2

    Чамд сэтгэл ханасан, баяр хөөртэй хүний шинж алга. Чи зовлон бэрхшээлээ бодон тунгаасаар байна. Хэрэгцээ, ядуу зүдүү байдлын төсөөлөл нүүр лүү чинь эгцлэн ширтэж байна. Чи сэтгэлээр унаж, шаналж, зовж байна. Оюун ухаан чинь сүйрч, зүрх сэтгэл чинь цөхрөн гутарсан мэдрэмжтэй болсон байна. Чи Бурханыг хайрлах, тэнгэрийн өгөөмөр Эцэгийн харамгүйгээр өгсөн ивээлүүдэд талархалтай хандахыг чухал хэмээн үзэхгүй байна. Чи амьдралын зөвхөн таагүй зүйлсийг л олж харж байна. Дэлхийн мунхаглал өтгөн хар үүл адил бүх гэрэл гэгээг чинь харанхуйлан хааж байна. Амар тайван, аз жаргалыг мэдрэх боломж байсаар байхад шаналалдаа автагдаж байгаа тул Сатан амьдралыг чинь удирдахаар өөрийгөө өргөмжилсөн байна. (АГБ 112.1}AГБ 105.1

    Бие биенээ хайрлан, хүлцэнгүй хандахын үр шим - Бие биенээ хүлцэж, хайрлаагүй үед дэлхийн ямар ч хүч таныг болон нөхрийг тань Христэд итгэгчдэд байх ёстой ариун холбоосоор нэгтгэж хүчрэхгүй. Та хоёрын гэр бүлийн харилцаа дотно, халуун дулаан, ариун бөгөөд хөгжин дэвжсэн, амьдралд тань сүнслэг хүчийг дүүргэн өгсөн байх ёстой. Ингэснээр Бурханы тогтоож өгсөн бүх зорилгыг та хоёр бие биендээ хэрэгжүүлж өгөх боломжтой болох юм. Та Эзэний хүссэн хэмжээнд хүрсэнийхээ дараагаар амьдралдаа бяцхан диваажинг болон Бурханыг олж харах боломжтой болно. (АГБ 112.2}AГБ 105.2

    Хайрт ах, эгч дүүс нар минь, Бурхан бол хайр ба бид зөвхөн Түүний нигүүлслээр хуримын тангараг болгон өргөсөн амлалтаа хэрэгжүүлж, бие биенээ аз жаргалтай байлгах боломжтойг битгий мартаарай. {АГБ 112.3}AГБ 105.3

    Эрэгтэй эмэгтэй хүмүүс Христийг туслагчаа болгох юм бол Бурханы хүсэлд нийцэх боломжтой болно. Хүний ухаанаар гүйцэтгэж чадахгүй зүйлсийг Бурхан Өөрийн нигүүлсэл, Өөрт нь итгэж найдах хайранд бүхнээ даатгаж чадсан хүмүүсээр гүйцэтгүүлэхээр өгдөг. Бурханы нигүүлсэл гэр бүл бологсдын зүрх сэтгэлийг диваажингийн эв нэгдлээр нэгтгэх чадалтай. Хайр зөвхөн бялдуучилсан, найланхай үгсийг бие биендээ хэлж буй асуудал байхаа болих болно. Диваажингийн зүрх сэтгэлийг холбох нэхмэлийн багаж дэлхийн нэхмэлийн багажаас илүү тэгш сайхан, нарийн, бат бөх нэхмэлийг нэхдэг. Үүний үр дүнд жирийн нэхмэл даавуу биш харин сорилт, бэрхшээлүүдийг даван гарах чадвартай чанартай бөс даавуу нэхэгдэх болно. Зүрх сэтгэлүүд хоорондоо үүрд оршин тогтож, хайрын алтан холбоосоор холбогдох болно. (АГБ 112.4}AГБ 106.1