Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Адвентист Гэр Бүл

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Арван Наймдугаар Бүлэг - Гэр Бүл Бологсдын Эрх Ба Үүрэг

    Христ ганц бие байхыг шаардаагүй - Гэр бүл болох харилцааг Бурханы өгсөн ариун жам ёс хэмээн хүлээн зөвшөөрч, Бурханы ариун тушаалуудыг итгэлтэйгээр сахин хамгаалдаг хүмүүс, үйлдлээ ухамсартай бодлоор удирдуулах болно. {АГБ 121.1}AГБ 115.1

    Есүс ямар ч эр хүнийг гэрлэж болохгүй гэж хориглож байгаагүй. Тэрээр гэрлэлтийн ариун харилцааг устгахаар бус, харин ч анх бүтээсэн ариун хэлбэр байдалд нь буцаан оруулж, өргөмжлөхөөр ирсэн. Христ ариун болоод хувиа үл хичээсэн, бялхсан хайр оршиж буй гэр бүлийн харилцааг тааламжтайгаар ажиглан харж байдаг. (АГБ 121.2}AГБ 115.2

    Гэрлэлт бол хууль болоод ариун ёстой нийцдэг - Идэж ууж, гэрлэж, охин хүүгээ гэрлүүлэх нь гэм нүгэлтэй үйлдэл биш юм. Хуулинд нийцэхүйц үйлдэлд зөв хандаж, гэм нүгэл болон хувирах хүртэл хэтрүүлээгүй нөхцөлд Ноагийн цаг үед гэр бүл болох нь хуулинд нийцэж байсантай адил өнөө үед ч гэр бүл болох нь хуулинд нийцэж байдаг. Гэвч Ноагийн цаг үед эрчүүд Бурханаас удирдамж, зөвлөгөө авалгүйгээр гэр бүл болж байсан... (АГБ 121.3}AГБ 115.3

    Амьдралын түр зуурын бүх харилцаа бидний хийж, ярьж буй бүхнийг өөрчлөх нөлөөг үзүүлдэг байх ёстой. Ноагийн өдрүүдэд зөв ашигласан тохиолдолд хуулиар зөв хэмээн тооцогддог гэр бүл болох журмыг эмх журамгүй, хэрээс хэтрүүлсэн учраас Бурхан Ноагийн үеийн гэрлэлтийг гэм нүгэлтэй үйлдэл хэмээн тооцсон. Өнөө үед олон хүн гэрлэлт, гэр бүлийн харилцааны талаар хэт их мөрөөдөн бодсоноор амьдралаа алдаж байна. {АГБ 121.4}AГБ 115.4

    Гэр бүлийн харилцаа бол ариун харилцаа юм. Гэсэн хэдий ч өнөөгийн доройтож буй цаг үед бүх төрлийн бузар муу бүхэн гэр бүлийн харилцаанд бий болжээ. Хүмүүс гэр бүлийн харилцааг буруугаар ашиглан, гэмт хэргийн хэмжээнд хүргэсэн, эдгээр нь дэлхийн сүүлчийн үеийн шинж тэмдэг болж байна. Өнөөгийн гэр бүлүүд Үерийн өмнө ч гэмт хэрэг үйлдэж буй мэтээр тооцогдож байсан гэр бүлүүдтэй адилхан болж хувирч байна... Хэрэв гэр бүлийн харилцааны талаарх амлалт, ариун нандин зорилгыг нь ойлгож чадвал, гэр бүл одоо ч гэсэн Диваажингийн таалалд багтаж, эхнэр нөхөр хоёрт аз жаргалыг өгч, Бурханы нэр алдаршуулагдах болно. (АГБ 121.5}.AГБ 116.1

    Гэр бүлийн харилцаанаас ирэх ивээлүүд - Христэд итгэгчид гэж өөрсдийгөө нэрлэж буй хүмүүс... гэр бүлийн харилцаанаас ирэх ивээлүүдийнхээ талаар нухацтай дүгнэж үзэх хэрэгтэй ба эдгээр ариун зарчмууд бүх үйлдлүүдийн маань үндэс болох ёстой. {ТАЙЛБАР: ЭЛЕН УАЙТ «ГЭР БҮЛИЙН ХАРИЛЦААНЫ ИВЭЭЛ БА ХӨНДӨЖ ҮЛ БОЛОХ НУУЦ» ГЭСЭН СЭДВЭЭР ӨГҮҮЛСЭН БАЙДАГ. ГЭРЧЛЭЛҮҮД НОМЫН 2 ДУГААР БОТЬ, 90 ХУУДСЫГ СУДЛААРАЙ-ЭМХЭТГЭГЧИД} {АГБ 122.1}AГБ 116.2

    Эцэг эхчүүд ихэнх тохиолдолд гэр бүлийнхээ ивээлүүдээ буруугаар ашиглаж, буруу зорилгодоо хэт автагдсанаар араатны хүсэл зорилгоо улам хүчирхэгжүүлдэг. (АГБ 122.2}AГБ 116.3

    Аливааг хэтрүүлэхгүй байх үүрэг хариуцлага - Зөв сайн зүйлсийг хэтрүүлэх нь яваандаа аймшигтай гэм нүгэл болж хувирдаг. (АГБ 122.3}AГБ 116.4

    Олон тооны эцэг эхчүүд гэр бүлийн амьдралд чухал шаардлагатай мэдлэгийг олж аваагүй байна. Тэд Сатан сул талыг нь ашиглан оюун ухаан, амьдралыг нь удирдахаас өөрсдийгөө хамгаалах хамгаалалтгүй болсон байдаг. Бурхан тэднийг гэр бүлийн амьдралдаа ямар нэгэн зүйлийг хэтрүүлэхгүй байхыг шаардаж байгааг тэд бүр ойлгож ухаардаггүй. Маш цөөн тооны хүмүүс Бурхан дур хүслээ хянахыг шаа рдаж байгааг ойлгон ухаарч байна. Тэд өөрсдийн сонголтоор гэр бүл болон нэгдсэн учраас гэр бүлийн амьдрал нь өөрсдийн дорой муу хүсэлдээ удирдуулах боломжийг зөвтгөдөг гэж боддог. Бурханлаг байдлыг эрэлхийлдэггүй эрэгтэй, эмэгтэй хүмүүс хүсэл тачаалдаа амьдралын цулбуураа алдан, чухал сайн эрч хүчээ дэмий хоосон үрж байгаад нь Бурхан хариуцлага тооцно гэж боддоггүй. Энэхүү байдал нь амьдралаа удирдах болон бүх бие эрхтнээ эрч хүчээр сэлбэж байдаг чадвараа алдахад нөлөөлдөг. {АГБ 122.4}AГБ 116.5

    Өөрийгөө үгүйсгэх, тэвчээртэй байдлыг уриалах нь - Өө, би хүн бүрийг Бүтээгчдээ зориулан төгс үйлчлэлийг үзүүлэхийн тулд оюун ухаан болон бие махбодоо хамгийн шилдэг байдлаар авч явах Бурханы өгсөн үүргээ ойлгуулж чаддаг болоосой гэж хүсдэг! Христэд итгэгч эхнэр хүн нөхрийнхөө араатны хүсэл тачаалыг сэрээн цочроох үг болон үйлдлээс татгалзах хэрэгтэй. Олон хүмүүст араатны хүслээ хангахад үрэн таран хийх эрч хүч ч үлдээгүй байна. Тэд бага залуугаасаа араатны дур хүслээ хангасаар байгаад оюун ухаан болон бие махбодын эрч хүчээ барж дууссан байдаг. Тэдний хувьд гэр бүлийн амьдрал нь өөрийгөө үгүйсгэх, тэвчээртэй байх урам зориг болох ёстой. (АГБ 123.1}AГБ 117.1

    Бид хүн төрөлхтөнд үр өгөөжтэй, Бурхандаа төгс үйлчлэлийг үзүүлсэн байхын тулд Бурханы өмнө зүрх сэтгэлээ цэвэр, бие махбодоо эрүүл байлгах ариун үүрэг хариуцлагыг авсан. «Тиймээс биеийнхээ тачаангуй хүслүүдэд дуулгавартай байхын тулд үхлийн биед чинь нүгэл бүү ноёрхог” гэсэн анхааруулгын үгсийг Шинэ Гэрээний үеийн элч айлдсан. Элч цааш үргэлжлүүлэн бидэнд, «Төгс болохыг чармайж буй хүн бүр тэвчээртэй байх хэрэгтэй» гэсэн сануулгыг өгсөн. Тэрээр Христэд итгэгчид хэмээн өөрсдийгөө дууддаг хүн бүрийг бие махбодоо «Бурханы хувьд ариун болоод тааламжтай, амьд золиос» болгохыг хүссэн. Тэрээр, «Харин бусдад сайн мэдээг тунхагласан атлаа өөрөө тэнцээгүй байх вий гэсэндээ биеэ зовоож өөрийнхөө боол болгодог» гэж хэлсэн. {АГБ 123.2}AГБ 117.2

    Жинхэнэ, ариун хайр эр нөхрийг эхнэрээ бузар дур хүслээ хангах хэрэгсэл болгон ашиглахад нөлөөлдөггүй. Дур хүслээ хангуулахыг шаардах нь араатны шинж чанар юм. Ямар цөөхөн эрчүүд, «Христ чуулганыг хайрлаад түүний төлөө Өөрийгөө өгсний адил эхнэрүүдээ хайрла. Тэр чуулганыг [бузарлалгүй, харин] угааж цэвэрлэн ариусгаад....ариун гэм зэмгүй болгосон» гэсэн зарчмын дагуу эхнэрээ хайрлан энхрийлж байна вэ. Бурхан бие биенээ энхрийлэн хайрласан хайрыг гэр бүлийн харилцаанд байх ёстой хайрын ариун чанар хэмээн хүлээн зөвшөөрдөг. Хайр бол цэвэр, ариун зарчим байдаг ба хүний бузар хүсэл тачаал бол хүслээ хязгаарлуулах, оюун ухаандаа захирагдахыг хүлээн зөвшөөрч чаддаггүй. Хүний бузар хүсэл тачаал ирээдүйн бузар үр дүнг харж чаддаггүй ба аливаа зүйлийн учир шалтгааныг тунгаан боддоггүй. (АГБ 123.3}AГБ 118.1

    Сатан яагаад өөрийгөө хянах чадварыг сулруулахыг хүсдэг вэ - Сатан гэр бүлийн харилцаагаа эхлүүлж буй хүмүүсийн цэвэр ариун байдлыг дүгнэх жишиг болон өөрийгөө хянах чадварыг сулруулахыг хичээж байдаг. Яагаад гэвэл Сатан хүмүүсийн бузар муу хүслийг нэмэгдүүлснээр ёс зүйн чадавхи нь аяндаа суларч, сүнслэг өсөлтөндөө ямар ч анхаарал, халамж тавихаа больдгийг сайн мэддэг. Мөн Сатан өөрийн үзэн ядахуйц дүр төрхөө эцэг эхийн зан чанарт нөлөөлөхөөс илүү хялбар байдлаар үр хүүхдүүдэд дамжуулж хүүхдүүдийн зан чанарыг өөрчилж чадна гэдгээ сайн мэддэг. {АГБ 124.1}AГБ 118.2

    Аливааг хэтрүүлэхийн үр дүн - Эрэгтэй, эмэгтэй хүмүүсээ, та нар нэг л өдөр бузар хүсэл тачаалаа болон түүнийхээ үр дүнг ойлгож мэдэх болно. Гэр бүлийн харилцаанд орсон үед гэр бүлгүй үед тулгардагтай адил дорой буурай дур хүсэл ч мэдрэгддэг. (АГБ 124.2}AГБ 119.1

    Бузар хүсэл тачаалдаа бууж өгөх нь ямар үр дүнд хүргэдэг вэ?... Бурханы тэнгэр элч нарын орших ёстой унтлагын өрөө ариун бус байдал болон үйлсээр бузарлагдсан байна. Араатны бузар муу хүсэл хүнийг удирдаж байгаа нөхцөлд бие махбод доройтож эхлэх ба жигшүүртэй үйлдлүүд жигшүүртэй өвчин эмгэгийг бий болгодог. Ийнхүү Бурханы ивээл болгон өгсөн зүйлс хараал зүхэл болон хувирдаг. (АГБ .124.3}AГБ 119.2

    Бэлгийн харилцааг хэтрүүлэх нь оюун ухаанаас бие махбодыг тэтгэх бодисуудыг алдагдуулж, эрч хүчийг маш амархан сулруулан Бурхантай дотно харилцаа үүсгэх хүслийг үр дүнтэйгээр устгадаг. Ямар ч эмэгтэй эр нөхрийн хань ижлээ устган үгүй хийж буй үйлдэлд тус болох ёсгүй. Эхнэр хүн оюун ухаанаараа гэгээрч, эр нөхрөө жинхэнээр хайрлаж байгаа бол бузар үйлдлийг нь дэмжих ёсгүй. (АГБ 124.4}AГБ 119.3

    Хэрэв араатны хүсэл тачаалдаа хэт ихээр автагдсаар байх юм бол энэхүү хүсэл тачаал улам хүчтэй болж, хүслээ хангах шаардлага нь илүү хэрцгий догшин болох болно. Бурханаас эмээгч эрэгтэй, эмэгтэй хүн бүр өөрсдийн үүрэг хариуцлагадаа сэргэг байцгаах ёстой. Олон Христэд итгэдэг гэж өөрсдийгөө нэрлэж буй хүмүүс дээрх бузар хүсэлдээ хяналтгүй хандсанаар уураг тархи, мэдрэмжээ алдсаар байна. (АГБ 124.5}AГБ 119.4

    Эр нөхрүүд хайр халамжтай байх ёстой - Эр нөхрүүд анхаарал халамжтай, тууштай, итгэл дааж, өрөвч нигүүлсэнгүй байх хэрэгтэй. Тэд хайр болон энэрлээ үйлдлээрээ харуулдаг байх ёстой. Хэрэв тэд Христийн үгийг биелүүлдэг бол хайр энэрэл нь өөрсдийн бие махбодыг устгаж, эхнэртээ өвчин эмгэг, доройтол авчрахуйц бузар муу, дэлхийн, хүсэл тачаал байдлаар илрэн харагдахгүй. Тэд эхнэрийнхээ чихэнд нөхөртөө бүх талаар захирагд гэсэн тушаалыг байнга сонордуулж, бузар муу хүсэл тачаалаа хангахыг хичээхгүй байх болно. Эр нөхөр Христэд итгэгч хүн бүрт байх зан чанарын төлөвшил, зүрх сэтгэлийн ариун байдал, оюуны хөгжил дэвшлийг бий болгож чадах юм бол эдгээр нь гэр бүлийн харилцаанаас илэрхийлэгдэн харагдана. Хэрэв тэрээр Христийн оюун ухааныг эзэмшсэн бол бие махбодыг сүйтгэхүйц зан чанар харуулалгүй эелдэг дотно хайраар дүүрэн байж, Христийн эрхэм шаардлагыг биелүүлэхийг хичээх болно. {АГБ 125.1}AГБ 119.5

    Эргэлзээ гэтэн ирэх үед - Эхнэр хүн эр нөхрийнхөө бузар хүсэл тачаалын боол болж, түүнд нь үйлчилж эхэлснээр ямар ч эр хүн эхнэрээ жинхэнээр хайрлаж эхэлдэггүй. Эмэгтэй хүн нөхрийнхөө бузар хүслийг хүлцэнгүйгээр биелүүлэх үедээ нөхрийн өмнө хүлээж байсан үнэ цэнээ алдаж эхэлдэг. Эр нөхөр нь эхнэрээ гэгээн ариун байдлаас дорд байдал руу уруудахыг нь ажиглан харах үедээ эхнэрээ өөртэйгөө адил хэн нэгний бузар хүслийг хүлцэнгүйгээр хангаж өгөхөд бэлэн хэмээн хардаж эхэлдэг. Тухайн нөхөр эхнэрийнхээ ариун үнэнч байдалд эргэлзэж, эхнэрээсээ уйдаж, тамын бузар муу хүслийг нь өдөөн сэргээж, улам гүнзгийрүүлэх өөр шинэ эмэгтэйг эрэлхийлж эхэлдэг. Энэ үед тэрээр Бурханы хуулийн талаар тунгаан бодох ч сөхөөгүй байдаг. Ийм эрчүүд мал адгуусаас дорой буурай, хүний биед хувилсан буг чөтгөр адил болж хувирдаг. Тэд жинхэнэ, ариуссан хайрын гэгээрүүлэн, ариусгагч зарчмуудын талаар ямар ч ойлголтгүй болдог. (АГБ 125.2}AГБ 120.1

    Ийм эр нөхөртэй эхнэр ч гэсэн нөхрөө боломж гарах үед бусад эмэгтэйтэй өөртэй нь ханддаг байдлаар хандахад бэлэн гэж бодон нөхрөө хардаж эхэлдэг. Эхнэр хүн нөхрөө оюун ухааны хувьд Бурханаар удирдуулж, эмээхээ больсон, бузар муу хүсэл тачаалаас болж бүх ариун нандин хамгаалалтуудаа алдсан, Бурханы дүрээр бүтээгдсэн зан чанаруудаа алдаж мөхөс, бузар муу хүсэл тачаалын боол болон хувирсан болохыг нь олж хардаг. {АГБ 126.1}AГБ 120.2

    Утга учиргүй хүсэл шаардлагаас үүсэн гарах хүндрэлүүд - Эхнэр хүн Бурханы ариусган, хүндэтгэл үзүүлж, Өөртөө зориулан амьд өргөл болгосон бие махбодыг нь бузар муу тачаалд зориулснаар хор хөнөөл учруулж байгаагаа ойлгож, нөхрийнхөө бузар муу хүслийг араатны хоосон хүсэл тачаал болохыг ойлгосон мөртлөө хүслийг нь хангаж өгсөөр байх ёстой юу гэсэн асуултанд эхний ээлжинд хариулах хэрэгтэй. (АГБ 126.2}.AГБ 121.1

    Цэвэр, ариун хайр эхнэр хүнийг нөхрийнхөө араатны хүсэл тачаалыг нь эрүүл мэнд болон амьдралаа гаргуунд гарган байж хангуулахыг шаарддаггүй. Эхнэр хүн жинхэнэ хайр болон мэргэн ухааныг авсан бол нөхрийнхөө бузар муу дур хүслийг сонирхол татахуйц сүнслэг, гэгээн зүйлс рүү чиглүүлэхийг хичээх болно. Эхнэр нөхрөө дургүйцэхээс үл хамааран бие махбодоо хэт их бэлгийн харилцаагаар доройтуулахыг хүсэхгүй байгаагаа даруу, энхрий байдлаар хуваалцах шаардлага гарч болох юм. Эхнэр Бурханы агуу өдөр шүүгдэх тул өөрийн бүх биеийг хамгийн түрүүнд, бүхнээс илүү Бурханы эзэмшил болгох ёстой ба Түүний эзэмшил болохоо үл ойшоох боломжгүй гэдгээ нөхөртөө эелдэг зөөлнөөр сануулж өгөх хэрэгтэй. (АГБ 126.3}AГБ 121.2

    Эмэгтэй хүн хайр энэрлээ ариун нандин байлгаж, эмэгтэй хүнд байх ёстой нэр хүндээ ариун, хүндэтгэлтэйгээр хадгалах юм бол ухаалаг нөлөө нь нөхрийгөө ариусгах агуу үйл хэрэг ба Бурханы эрхэм дуудлагыг хэрэгжүүлж байгаа ажил хэмээн тооцогдох болно. Эхнэр хүн ийнхүү хоёр үүргийг зэрэг гүйцэтгэх боломжтой болж, өөрийгөө болон эр нөхрөө аврал руу хөтлөх болно. Энэхүү маш нарийн, ээдрээтэй үүргийг гүйцэтгэхэд их хэмжээний мэргэн ухаан, тууштай байдал ба ёс суртахууны хүч, хатуужил шаардагддаг. Залбирлаар хүч чадал, нигүүлслийг олж авах боломжтой. Жинхэнэ чин сэтгэлийн хайр зүрх сэтгэлийг удирдах гол зарчим байх ёстой. Бурханыг хайрлах хайр болон эр нөхрөө хайрлах хайр дангаараа зөв үйлсийг бүтээх суурь болох боломжтой... {АГБ 126.4}AГБ 121.3

    Эхнэр хүн бие махбод, зүрх сэтгэлээ нөхөртөө удирдуулж, бүх зүйлсээ нөхрийнхөө хүсэлд нийцүүлж, итгэл үнэмшил, нэр хүнд, онцлогуудаа золиосонд гаргаснаар эр нөхрөө ариун гэгээлэг байдал руу чиглүүлэх агуу нөлөөг үзүүлэх боломж, чадвараа алддаг. Эхнэр хүн нөхрийнхөө зэрлэг догшин зан чанарыг зөөллөж, түүнд ариусч, гэгээрсэн байдлыг бий болгохуйц ариун нандин нөлөөг үзүүлж, хүсэл тачаалаа ялан дийлж, сүнслэг оюун ухаантай болох чин сэтгэлийн хүсэл эрмэлзлийг төлөвшүүлж, Бурханлаг зан чанаруудаас хамтдаа эзэмшиж, дэлхийн бузар хүсэл тачаалаас бий болохуйц доройтлоос сэргийлэх боломжтой болно. Нигүүлсэл өршөөлөөр шинэчлэгдээгүй зүрх сэтгэл бие махбодын хүсэл тачаалаа байнга хангахыг хүсч байдаг, харин зөвөөр нөлөөлөх хүч оюун ухааны дорой буурай бодлыг гэгээн, ариун болгон чиглүүлэх чадвартай. Эр нөхрийн хайр энэрэл, үйлдэл араатны бузар хүслээр удирдуулж байгааг мэдэрсэн мөртлөө эхнэр хүн нөхрийнхөө таашаалд нийцүүлэхийн тулд амьдралынхаа зарчмаа хөсөрдүүлж байгаа нь Бурханд таалагдаггүй. Ингэснээр эхнэр нөхөртөө ариусч гэгээрэх нөлөөг үзүүлэх чадвараа алддаг. Эхнэр хүн нөхрийнхөө адгуусан хүсэл тачаалыг эсэргүүцэлгүй, үг дуугүй захирагдах ёстой гэж бодож байгаа бол Бурханд үйлчилж, нөхөртөө нөлөөлөх үүрэг хариуцлагаа ойлгож ухаараагүй байна гэсэн үг. {АГБ 127.1}AГБ 122.1

    Бие махбодыг маань маш их үнээр худалдан авсан- Бузар муу хүсэл тачаал бие махбодыг эзэмдэж, бие махбодыг буруугаар ашиглаж байдаг. «Махбод”, «бие махбодын”, «биеийн” хүсэл тачаал гэдэг нь бузар муу, доройтсон гэсэн утга санааг агуулж байдаг. Бие махбод дангаараа Бурханы хүслийг эсэргүүцэх чадваргүй юм. Бурхан биднийг бие махбодоо хүсэл болон дур тачаалтай нь цуг цовдлохыг тушаасан. Бид энэхүү тушаалыг хэрхэн биелүүлэх вэ? Бид бие махбодоо өвтгөн зовоох уу? Үгүй, бид гэм нүглийн уруу таталтуудаа үхүүлэх хэрэгтэй. Бид дорой, муу бодлуудаа оюун ухаанаасаа хөөн зайлуулж, бүх бодол санаагаа Есүс Христэд тушаах хэрэгтэй. Бүх төрлийн араатны хүсэл тачаалуудаа зүрх сэтгэлийг удирдагч Дээд хүчинд захируулсан байх ёстой. Зүрх сэтгэлд Бурханы хайр ноёрхож, Христ дотоод сэтгэлийн хуваагдаагүй хаан суудлыг эзэлсэн байх ёстой. Бид бие махбодоо Түүний худалдан авсан өмч мэт тооцдог байх хэрэгтэй. Ийнхүү бие махбодын эд эрхтнүүд зөв шударгыг бүтээх багаж зэмсэг болон хувирах юм. (АГБ 127.2}AГБ 123.1