Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Адвентист Гэр Бүл

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Хорин Долдугаар Бүлэг - Ариун Хүрээлэл

    Гэр бүлийн хүрээг ариунаар хадгал - Гэр бүл бүхэнд хамгаалах ёстой ариун хүрээлэл гэж байдаг. Гэр бүлийн гишүүдээс өөр хүн энэхүү хүрээнд оролцох эрхтэй байх ёсгүй. Эхнэр нөхөр хоёр бие биенийхээ хамгийн дотно, бүхнээ хуваалцдаг хүн нь байх ёстой. Эхнэр хүн бусадтай хуваалцдаг мөртлөө нөхөртэйгөө хуваалцдаггүй нууцтай байж болохгүй. Мөн нөхөр ч гэсэн бусадтай хуваалцдаг мөртлөө эхнэртэйгээ хуваалцдаггүй зүйлстэй байж болохгүй. Эхнэр хүн нөхрийнхөө алдаа дутагдлыг бусадтай хуваалцалгүй эдгээрийг зүрх сэтгэлдээ булшилдаг байх ёстой, үүнтэй адил эр нөхөр ч гэсэн эхнэрийнхээ алдаа дутагдалыг зүрх сэтгэлдээ булшилдаг байх ёстой. Эхнэр нөхөр хоёр хэзээ ч бие биенээ гомдоох зүйлсээр доог тохуу хийдэг байж болохгүй. Эхнэр нөхөр хоёрын аль аль нь ч бие биенийхээ талаар бусдад тоглоом тохуу болон өөр бусад байдлаар гомдоллож болохгүй. Ямар ч хор хохиролгүй хэмээн бодож бие биенээ бусдад муулах энэхүү мунхаг үйлдэл тань харилцаанд тань хүнд бэрхшээл, тэр байтугай салж сарнихад хүртэл нөлөөлж болох юм. Би гэр бүл бүр ариун хамгаалалтаар хамгаалагдсан байх ёстой гэсэн үзэгдлийг үзсэн. {АГБ 177.1}AГБ 175.1

    Гэр бүлийн дотно хүрээ диваажингийн бэлэгдэл, биднийг тольдон харж болох толь буюу ариун газар байх ёстой. Бид найз нөхөдтэй байж болох боловч найз нөхөд маань гэр бүлийн тань амьдралд оролцдог байж болохгүй. Эхнэр нөхөр хувийн харилцаагаа нандигнах ёстойгоо мэдэрч, дөлгөөн, амар тайван, итгэлцсэн мэдрэмжийг бие биендээ төрүүлдэг байх ёстой. {АГБ 177.2}AГБ 175.2

    Хэл, чих, нүдээ ариусгаарай - Гэр бүлийн дотно хүрээг үүсгэж буй хүмүүс хэл яриа, чих, нүд болон гэр бүлийн гишүүдийг ариусгаж өгөхийг Бурханаас хүсэн гуйдаг байх хэрэгтэй. Бузар муу сүнсэнд уруу татагдах үедээ бузар муу сүнсэнд ялагдах шаардлага бидэнд байхгүй. Христ зан чанарыг маань сайн сайхнаар ханхлан үнэртэх боломжтойгоор бүтээсэн... (АГБ 177.3}AГБ 176.1

    Ямар олон хүмүүс гэр бүлийн хүрээндээ Христийг үл хүндэтгэж, Түүний зан чанарыг буруугаар гэрчилж байна вэ! Ямар олон хүмүүс тэвчээр, хүлцэнгүй байдал, өршөөл, жинхэнэ хайрыг гэр бүлийнхэндээ харуулж чадаж байна вэ! Хүн болгон дуртай, дургүй зүйлстэй байдаг, тэд Христийн хүсэл, ажил үйлс, зан чанарыг харуулахын оронд өөрсдийн бузар муу зан чанаруудыг бие биендээ айж ичих зүйлгүйгээр харуулж байна. Есүсийн амьдрал бүхэлдээ хайр, эелдэг зөөлөн байдлаар дүүрэн байдаг. Бид Түүний бурханлаг дүр төрхтэй адил болж, өсч хөгжиж байна уу? (АГБ 178.1}AГБ 176.2

    Эв нэгдэл, хайр болон амар тайван - Эцэг эхчүүд хайрлаж, дагадаг гэж хэлж буй Бурхандаа Түүний нигүүлсэл болон хайраар бие биентэйгээ маргаж, зөрөхгүй, харин амьдралаараа, зан авираараа үр хүүхдүүдээ байнга хайрлан нандигнах болно гэсэн амлалтыг өгөөрэй. (АГБ 178.2}AГБ 176.3

    Эцэг эхчүүд гэр бүлд үл нийцэх, зөрчилдөх байдал бий болохыг үл зөвшөөрч, анхааралтай байх ёстой. Үл нийцэл, зөрчилдөөн бол Сатаны зан чанарыг маань эзэмдэж байдаг хүчин зүйл юм. Эцэг эхчүүд гэр бүлээ нийцэлтэй байлгахыг хичээж Христийн амьдралаа удирдуулж байсан журмыг мөрдсөнөөр үл нийцлийг зайлуулан, гэр оронд эв нэгдэл, хайр орших болно. Энэ үед эцэг эхчүүд болон үр хүүхдүүд Ариун Сүнсний бэлгийг авах болно. {АГБ 178.3}AГБ 176.4

    Эцэг эхчүүд үл нийцэх байдлаа хөгжүүлж гэр бүлийн амьдралаа хөөрхийлэлтэй болгох шаардлагагүй, тэд аль хэдийн хангалттай дарамтыг үүрч байгаа гэдгээ санах хэрэгтэй. Багахан зүйлс дээр нийцэж чадахгүй зөрчилдөж байгаа хүмүүс Сатаныг гэртээ урин оруулж ирдэг. Энэхүү байдлаас болоод хүүхдүүд хүртэл үл ялих зүйлс дээр зөрчилдөх зүрх сэтгэлтэй болдог. Бузар муу сүнснүүд эцэг эх болоод үр хүүхдүүдийг Бурханд үнэнч бус болгох ажлыг хийж байдаг. (АГБ 178.4}AГБ 177.1

    Гэр бүлийн амьдралд элдэв бэрхшээлүүд тохиолдож болох ч эхнэр нөхөр хоёр зүрх сэтгэлээрээ Бурханыг хайрлаж байх хэрэгтэй. Эр нөхөр үр хүүхдүүдийнхээ эхийг бүх төрлийн эелдэг, зөөлөн хайр энхрийллийг хүртэх эрхтэй гэсэн байдлаар хандах ёстой. (АГБ 178.5}AГБ 177.2

    Гэр бүлийн нэгдмэл байдлын нууц - Гэр бүл болоод сүм хоорондоо нийцэхээ больж, зөрчилдөх нь Христээс холдон хөндийрснөөс ихээхэн шалтгаалдаг. Христтэй ойр дотно байна гэдэг нь бие биентэйгээ нэгдэж байна гэсэн үг. Гэр бүл болоод сүмд оршиж буй жинхэнэ нийцлийн нууц нь бусдад өөрийгөө ойлгуулах чадвар, удирдлага, бэрхшээлийг хэнээс ч илүү даван гарах чадваруудаас бус харин Христтэй нэгдсэн байдлаас шалтгаалж байдаг. (АГБ 179.1}AГБ 177.3

    Том цагирагнаас төв хэсэг рүү шугам татаж байна гээд дүрслээд үзээрэй. Цагирагийн төв рүү татаж буй шугам бүр төв рүү ойртох тусам бие биентэйгээ ойртдог. (АГБ 179.2}AГБ 177.4

    Христэд итгэгч хүний амьдрал ч гэсэн үүнтэй адил байдаг. Бид Христ рүү ойртох тусам нэг нэгэндээ ойртон дотносдог. Бурханы хүмүүс эвлэлдэн нэгдэх үед Бурхан алдаршуулагддаг. (АГБ 179.3}AГБ 177.5

    Бие биендээ тусалдаг байцгаая - Гэр бүлийн хүрээ бол ариун нандин, нийгэм доторх бяцхан нийгэм ба гэр бүлийн гишүүн бүр өөрсдийн үүргээ гүйцэтгэж, бие биендээ тусалдаг байх ёстой. Гэр бүлийн ажил эд ангиудыг нь маш сайн тохируулсан машин техниктэй адил саад тотгоргүй явагддаг байх ёстой. {АГБ 179.4}AГБ 177.6

    Гэр бүлийн гишүүн бүр гэр бүлийн тав тух, эмх цэгц, зөв тогтолцоотой байхад нэмэр болохын тулд хувь хүн бүрт ноогдох үүргүүдээ ойлгож, хэрэгжүүлдэг байх хэрэгтэй. Гэр бүлийн гишүүд бие биенийхээ эсрэг ажилладаг байж болохгүй. Гэр бүлийн гишүүд бие биенээ урамшуулах сайн үйлсэд бүгдээрээ нэгдэж, эелдэг, хүлцэнгүй, тэвчээртэй байдлыг үзүүлж, үл ойлголцол гаргахгүйн тулд бие биентэйгээ зөөлөн намуухнаар ярьж, эх хүнийг хүнд ачааллуудаас нь хөнгөлөхийн тулд хийж болох бүхнийг хийх хэрэгтэй... (АГБ 179.5}AГБ 178.1

    Гэр бүлийн гишүүн бүр бусадтай эвтэй байхын тулд ямар үүрэг гүйцэтгэх ёстой болохоо ойлгож ухаарсан байх ёстой. Зургаагаас дээш насны бүх хүмүүс амьдралд тулгарч буй асуудал бүрийг үүрэлцдэг байх ёстой гэдгээ ойлгож ухаарах хэрэгтэй. (АГБ 180.1}AГБ 178.2

    Тохиромжтой шийдвэр - Би үйлдэл бүрээ ёс зүйн хүчээр удирдуулсан байхын тулд боломж бүхнээ ашиглан нигүүлслээр өсч хөгжих ёстой. Би гэр орондоо байхдаа зүрх сэтгэл, үйлдэл болоод үг хэлээ сайтар хянаж байх шаардлагатай болно гэсэн үг. Би хувь хүн бүрт байх ёстой соёлтой байдлыг суралцаж, өөрийгөө зөв зарчмуудад сургаж, хүмүүжүүлэх ёстой. Би бусдад үлгэр жишээ болох хэрэгтэй. Би Бурханы үгийг өдөр шөнийн туршид тунгаан бодож, Бурханы үгийг амьдралдаа хэрэгжүүлэх шаардлагатай. Зөвхөн Бурханы үг болох Сүнсний сэлмийг ашиглахад аюул тулгардаггүй. (АГБ 180.2}AГБ 178.3