Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Адвентист Гэр Бүл

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Хорин Есдүгээр Бүлэг - Бусдад Шилжүүлж Болшгүй Ажил Үүрэг

    Эцэг эхийн үүргийг өөр хэн ч биелүүлж чадахгүй - Эцэг эхчүүдээ, та өөр хэн ч биелүүлэх боломжгүй үүрэг хариуцлагыг гүйцэтгэж байгаагаа ойлгох хэрэгтэй. Та амьд байх бүхий л хугацаандаа Бурханы арга замыг дагах үүрэгтэй байдаг... Бурханы үгээр өөрийгөө удирдуулан чиглүүлдэг ба үр хүүхдүүдийнхээ зан чанарыг төлөвшүүлэхэд маш их нөлөө үзүүлдэг болохоо ойлгож ухаарсан эцэг эхчүүд үр хүүхдүүд нь дагахад ямар ч аюулгүй үлгэр жишээг үзүүлэх болно. {АГБ 187.1}AГБ 187.1

    Эцэг эхчүүд үр хүүхдийнхээ эрүүл мэнд, төлөв байдал, зан чанарын төлөвшилд хариуцлага хүлээж байдаг. Энэхүү үүрэг хариуцлагыг өөр хүнд даалгаж болохгүй. Эцэг эх болж буй хүмүүс үр хүүхдүүддээ зөв сайн зарчмуудыг зааж сургахын тулд Эзэнтэй хамтрах үүргийг хүлээж байдаг. (АГБ 187.2}AГБ 187.2

    Олон эцэг эхчүүд хүүхдээ хүмүүжүүлэх Бурханы өгсөн хариуцлагаа огоорч, огт танихгүй хүмүүст хүүхдүүдээ даалгаж өгч байгаа нь ямар харамсалтай вэ! Тэд өөр хүмүүсээр хүүхдээ асруулан, өөрсдийн гүйцэтгэх ёстой үүргээсээ хөндийрөх ёстой гэж бодож байна. (АГБ 187.3} Дуулгаваргүй хүүхдүүдийнхээ алдаа дутагдалд харуусч байгаа эцэг эхчүүд өөрсдийгөө буруутгах хэрэгтэй. Эдгээр эцэг эхчүүд Библиэ судлан, Бурхан эцэг эхчүүдэд үр хүүхдээ халамжлах талаар юу гэж зааж сургасан болохыг судалж үзэх хэрэгтэй. Тэд удаан хугацаагаар үл тоомсорлосон ажил үүргээ гүйцэтгэж эхлэх ёстой. Тэд өөрсдийгөө даруу төлөв болгон, хүүхдээ хүмүүжүүлэх тал дээр Бурханы дагахыг шаардсан удирдлагыг дагаагүйдээ гэмших ёстой. Тэд үр хүүхдүүдээ чиглүүлэн, зөвлөдөг хүмүүсийн хувьд өөрсдийн үйлдлийг өөрчилж, Библийн сургаалыг чандлан, болгоомжтой дагах ёстой. {АГБ 187.4}AГБ 187.3

    Сүм дангаараа эдгээр үүргийг гүйцэтгэж чадахгүй- Хүүхэд, залуучууд маань зүрх сэтгэлээ Христэд өгдөг ч болоосой. Эдгээр залуучууд зүрх сэтгэлээ Христтэй холбох юм бол бусдыг зөв шударга байдал руу чиглүүлэх ямар гайхамшигтай цэргүүд босож ирэх бол! Эцэг эхчүүд энэ ажлыг зөвхөн сүмд даалгаж болохгүй. (АГБ 188.1}AГБ 188.1

    Пастор ч гэсэн эдгээр үүргийг гүйцэтгэж чадахгүй- Та сургаал номлогчид өөрийн их хэмжээний үүрэг даалгавраа даалгачихаад хүүхдүүдийнхээ зүрх сэтгэл буруу чиглэлтэй болсонд буруутгаж болохгүй. Та эцэг эх, зааварлагчийн хувьд өөрийнхөө үүргийг ойлгож ухаараагүй байна.... Охид, хөвгүүд тань үзүүлж буй үлгэр жишээ, зарчимгүй байдлаар тань бохирдсон байна. Та хүүхэддээ гэр бүлийн хүмүүжил олгож чадаагүй байж өдөр тутам үзүүлж байсан үлгэр жишээгээ сүмийн пастораар өөрчлүүлж, хүүхдийг тань гайхамшигтай амжилт гаргахад нөлөөлж, зүрх сэтгэлийг нь төлөвшүүлж, амьдралыг нь ёс зүй, итгэл бишрэлтэй болгох бүтэмжгүй үүргийг гүйцэтгэхийг шаардаж байна. Сүмийн удирдагч сүмийнхээ төлөө итгэлтэй, хайр энэрлээр дамжуулан зөвлөж, тууштайгаар хүмүүжүүлж, тогтмол залбирал хийж, хүмүүсийг авралд хөтөлснийхөө дараагаар буруу нөлөөг өөрчилж чадаагүй ба амжилт гаргаагүй гэж тооцогдох шаардлагатай болдог. Учир нь эцэг эхчүүд өөрсдөө үр хүүхдүүддээ анхаарал тавьж чадаагүй алдааг гаргачихаад, үр хүүхдийнхээ зүрх сэтгэлийг өөрчлөгдөөгүйн бурууг пастораас эрж хайдаг. Асуудал эцэг эхчүүдэд өөрсдөд нь байдаг. Тэд Бурханы даалгаж өгсөн үүргийг итгэл даахаар гүйцэтгэж, өөрсдөө өөрчлөгдөн шинэчлэгдэж, ҮР хүүхдүүдээ тухайн зарчмуудад хүргэхийг хичээх хүсэлтэй байна уу? Тэд өөрсдөө гэгээн зарчимд хүрэхийн тулд даруу, хүлцэнгүй, тууштай байдлаар хичээж, үр хүүхдүүдээ тэрхүү зарчмуудаар хүмүүжүүлэхийг хүсч байна уу? {АГБ 188.2}AГБ 188.2

    Олон эцэг эхчүүд өөрсдөд ноогдсон үүрэг хариуцлагаа өрөөл бусдад тохохгүй байгаа гэж үү? Олон хүмүүс сүмийн пастор хүмүүсийн бэрхшээлээс үүрэлцэхээс гадна, үр хүүхдүүдийг нь Бурханд итгүүлж, Бурханы тамгаар тамгалуулсан байх ёстой гэж хүсч шаарддаггүй гэж үү? (АГБ 188.3}AГБ 189.1

    Шаббат хичээл ч эдгээр үүргийг гүйцэтгэж чадахгүй- Эцэг эхчүүд хүүхдүүддээ ирээдүйн амьдралд хэрэг болохуйц мэдлэгийг зааж өгөх гайхамшигтай боломжоор хангагдсан байдаг. Гэвч яагаад ч юм олон эцэг эхчүүд хүүхдүүддээ итгэл бишрэлийн талаар зааж сургах хүсэлгүй байсаар байна. Тэд Шаббат хичээлээр дамжуулан Бурханы даалгаж өгсөн үүрэг хариуцлагуудаа ойлгож мэдэх байх хэмээн зөнд нь орхидог. Ийм эцэг эхчүүд Бурхан тэднийг үр хүүхдүүдээ хүмүүжүүлж, боловсрол олгож, сургахыг хүсдэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ өнөө болон ирээдүйн амьдралыг удирдах зан чанаруудыг төлөвшүүлж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. (АГБ 188.4}AГБ 189.2

    Үр хүүхдээ ямар замаар замнахыг зааж сургах ажил үүргээ зөвхөн Шаббат хичээлийн багш нарт даалгаж болохгүй. Шаббат хичээл бол таны зааж сургах ажилд тань тус болох гайхамшигтай ивээл байх ёстой. Гэвч Шаббат хичээл таны хүүхэддээ зааж сургах үүргийг орлож чадахгүй. Бурхан бүх эцэг эхчүүдэд хүүхдүүдээ Есүс рүү чиглүүлэх үүргийг даалгаж өгсөн. Эцэг эхчүүд үр хүүхдүүддээ хэрхэн залбирах, Бурханы үгэнд итгэж найдахыг заах ёстой. (АГБ 189.1}AГБ 189.3

    Хүүхдээ сургахдаа Библийн агуу гайхамшигтай үнэний тухай зааж сургах ажлыг хойш тавьж болохгүй. Эцэг эхчүүд Шаббат хичээлийн багш нар болон номлогчид хийж гүйцэтгээгүй үлдээсэн ажлыг нь хийж гүйцэтгэж өгнө гэж бодож болохгүй. Библийн судар бол өдөр бүр нээж, тууштайгаар судлах шаардлагагүй хэт ариун, хүрч болшгүй гэгээн зүйл биш юм. Бурханы үгэнд орших үнэнийг амьдралын жижиг сажиг зүйлстэй холбох хэрэгтэй. Хэрэв Библийн үгсийг зөв ойлгох юм бол, эдгээр нь эгэл амьдралыг гэрэл гэгээтэй болгож, зөв шударга зан чанарыг төлөвшүүлэх зарчмууд, дуулгавартай байх хүсэл мөрөөдлийг бэлэглэж өгнө. {АГБ 189.2}AГБ 189.4