Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Адвентист Гэр Бүл

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Гучин Тавдугаар Бүлэг - Бэрхшээл Зовлонгоо Хуваалцах Нь

    Эцгийн үүрэг даалгаврыг хуваалцах боломжгүй.- Эцгийн хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагыг эх хүн рүү шилжүүлэх боломжгүй. Эх хүн өөрийн үүрэг даалгаврыг гүйцэтгэж байгаа бол аль хэдийн хүнд ачаа үүрсэн байна гэсэн үг. Эцэг эх хамтран ажилласнаар л Бурханы хариуцуулж өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэх боломжтой болдог. AГБ 219.1

    Эцэг хүн хүүхдээ энэ дэлхийн болон мөнхийн амьдралд бэлтгэх боловсролыг олгох ажлаас өөрийгөө хөндийрүүлэх ёсгүй. Тэрээр хүүхэд хүмүүжүүлэх хариуцлагаас үүрэлцэх ёстой. Эцэг эхчүүдийн салангид гүйцэтгэх үүрэг гэж байдаггүй. Эцэг эхчүүд хүүхдүүдээ сайхан зан чанартай байлгахыг хүсч байгаа бол бие биендээ хайр, хүндэтгэлтэйгээр ханддаг байх хэрэгтэй.AГБ 219.2

    Эр нөхөр баяр хөөртэй харц, эелдэг үгсээр эхнэрийнхээ хийж буй ажлыг дэмжиж, урамшуулдаг байх ёстой.AГБ 219.3

    Эхнэр тань бэрхшээлтэй учирсан бол та туслахыг хичээх хэрэгтэй. Хэлж байгаа үгсдээ анхааралтай хандаж, зөв сайн үйлдэл үзүүлж, эелдэг, найрсаг зан чанар гаргаарай, ингэснээр та шагналаа хүртэнэ.AГБ 219.4

    Эелдэг зөөлөн үйлчлэл эхийн үүргийг багасгадаг. - Нөхөр ямар ч ажил үүрэг, саад бэрхшээлтэй учирсан байсан гэртээ ирэхдээ инээмсэглэл тодруулан, өдрийн туршид хүмүүстэй уулзахдаа харилцаж байсан шигээ эелдэг байдлаар харилцсан хэвээр байх ёстой. Эр нөхөр эхнэртээ агуу, өргөн хайр энэрлийг агуулсан цээжийг нь амар тайвнаар түшиж, гараас нь барьж хүчирхэгжиж, бэрхшээл зовлон бүрт нь тусламж дэмжлэг үзүүлэх ёстойгоо ойлгон ухаарч, хүч нөлөөгөөрөө үргэлжид дэмжихийг мэдрүүлж өгөөрэй. Ингэснээр эхнэр нөхрийнхөө хүч нөлөөнөөс дэмжлэг авч, эхнэрийн асуудал бэрхшээлүүдийн тал хэсэг нь арилах шиг болно. Хүүхдүүдээ асран халамжлах нь ээж болон аавуудын хамтдаа гүйцэтгэх үүрэг хариуцлага биш гэж үү?AГБ 219.5

    Эхнэр хүн нөхөртөө үүрэг хариуцлагаа ухамсарлаж биелүүлэхэд нь туслах шаардлага байгааг ойлголгүй хэт их асуудлыг өөрийн нуруун дээр үүрч байна, нөхрүүд ч гэсэн дээрхтэй адил байдлыг гаргаж байна. Бие биендээ эелдэг зөөлнөөр үйлчлэх нь их чухал. Нөхөр хүн гэр бүлийн хүрээн дотор бус харин гадна байх боломжтой гэж бодох хандлага их ажиглагдаж байна.AГБ 220.1

    Гэр орны ажил, үүрэг ариун болон чухал билээ. Харамсалтай нь ихэнхдээ энэ бүхнийг нэг янзын, уйтгартай байдлаар гүйцэтгэсээр байна. Too томшгүй бэрхшээл, санаа зовоосон асуудлууд өөрчлөлт шинэчлэлгүй, баяр хөөртэй харилцаагүйгээр бухимдал болон хувирдаг. Нөхөр хүн эхнэртээ шаардлагагүй, хүсээгүй энэ бухимдлыг үүсгэх эсэхийг шийдвэрлэхэд нөлөөлөх хүчин зүйл болж байдаг. Эгэл жирийн амьдралаар амьдарч байгаа эх хүний амьдрал золиослолоор дүүрэн байдаг ба эр нөхөр нь байр суурийг нь ойлгож, дэмжихгүй бол амьдрал бэрхшээлээр дүүрдэг.AГБ 220.2

    Сул дорой эхнэрт анхаарал хандуул. - Эр нөхөр гэр бүлдээ маш их анхаарал хандуулдаг байх ёстой. Ялангуяа сул дорой эхнэрийн зүрх сэтгэлд эелдэг хандах хэрэгтэй. Ингэснээр эр нөхөр маш олон төрлийн өвчин зовлонгийн үүдийг хаах болно. Эелдэг, баяр хөөртэй, урмын үгс ямар ч хүчтэй эмнээс илүү үр дүнтэй болохыг баталж өгнө. Эдгээр нь урам хугарсан, сэтгэлээр унасан зүрх сэтгэлийг урам зоригоор тэтгэж, зөв сайн үйлсээр болон урмын үгсээр тэтгэснээр гэр бүлийн аз жаргал, гэрэл гэгээнээс урган гарах үр ашиг олон арав дахин нэмэгддэг. Нөхөр хүн хүүхдийг хүмүүжүүлэх болон хүүхдийн оюун ухааныг төлөвшүүлэхэд ихэнх, чухал үүргийг эхчүүд үүрч байдгийг санах ёстой. Үүнийг ойлгосон эр нөхөр эхнэрийнхээ эелдэг зөөлөн зан чанарыг хөгжүүлж, асуудал бэрхшээлүүдээс нь хөнгөвчилж өгөх ёстой. Эр нөхөр агуу хайрыг нь түшиж, оюун ухааныг нь хүч чадал, амар тайван болон зовлон шаналлаа эцэслэх диваажин руу чиглүүлэхэд нь туслан дэмжих ёстой. Эр нөхөр гэртээ хөмсгөө зангидан орж ирэхийн оронд нүүрэндээ гэрэл гэгээ цацруулан орж ирэн, эхнэрээ Бурхан руу харж, итгэхэд нь урамшуулах ёстой. Эхнэр нөхөр хамтран Бурханы амлалтыг баталгаажихыг хүсэн, Бурханы ивээл нигүүлслийн баялгийг гэр бүлдээ буулгах боломжтой.AГБ 220.3

    «Эелдэг зөөлнөөр удирд.»- Эр нөхөр, эцгүүд итгэлийг даасан, халамж энэрлээр дүүрэн хоньчноос маш чухал сургамжийг олж авч болох юм. Иаков яаралтай, хүнд хэцүү даалгавар авах болоход ийнхүү хариулсан байдаг: AГБ 221.1

    «Хүүхдүүд минь балчир байна, үр зулзагаа дагуулсан хонь мал минь надтай хамт байна, хэрэв нэг өдрийн дотор ширүүн туух юм бол бүх сүрэг маань үхэж үрэгдэнэ. » «Би хонь малаа даган аажуу урагшилна, ингэснээр үр зулзагууд нь тууврыг тэсч гарах болно. ”AГБ 221.2

    Амьдралын зарим бэрхшээлтэй үед эр нөхөр болон эцэг хүн хамт урагшилж байгаа дотны хүмүүсийн тэсэж давах нөхцлийг бүрэлдүүлэн «зөөлнөөр удирдан” чиглүүлдэг. Дэлхийн эд баялаг, хүч нөлөөтэй болохын төлөөх тэмцлийн дундуур өөрийн алхаагаа тохируулж, дэмжиж, тайвшруулахаар хажууд нь тулгуур болж яваа дотны хүмүүсийнхээ алхаанд тааруулаарай. . . .AГБ 221.3

    Нөхөр эхнэртээ үл няцах хайр энэрэл, сэтгэлээр тусламж үзүүлж байх ёстой. Эхнэрээ баяр хөөртэй, сэргэлэн цовоо байлгаж, гэр орныхоо гэрэл гэгээ байлгахыг хүсч байгаа бол эхнэрийнхээ бэрхшээлүүдээс үүрэлцэж тусал. Нөхрийн энхрийлэл, хайран дээр үндэслэсэн харилцаа маш гайхалтай сэтгэлийн дэмжлэг болж, нөхрийн өгсөн аз жаргал эргүүлээд эр нөхрийн зүрх сэтгэлд баяр хөөр, амар тайвныг авчирч өгнө. . .AГБ 221.4

    Эхнэр тайтгарал, хайр халамжаар дутаж, хүнд хэцүү ажил төрөлдөө ядарч туйлдан, санаа зовж, уйтгарлах юм бол хүүхдүүд ч гэсэн маш үнэ цэнэтэй эрч хүчийг мэдэрч чадахгүй болж, оюун ухааны уян хатан байдлаа алдаж, баяр хөөртэй зүрх сэтгэлийг өвлөн авах боломжгүй болно. Эхнэрээ буруу хүсэлд автагдуулахгүй, ажил үүрэгтээ хэт чилээрхэн ядрахаас хамгаалан, сэтгэлээр унахаас сэргийлж, хүүхдүүддээ сайн мөс чанарыг өвлүүлэхийн тулд эр нөхрүүд ханийнхаа амьдралыг гэрэл гэгээтэй, баяр хөөртэй байлгахыг хичээх хэрэгтэй. Ингэснээр эхнэрүүд амьдралын тулалдаануудад өөрийн хүч чадлаар ялалт байгуулах боломжтой болох юм.AГБ 222.1