Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Боловсроа

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Арван Есдүгээр Бүлэг - Түүх Болон Эш Үзүүллэг

    “Хэн урьдаас үүнийг тунхагласан бэ? Энэ нь Эзэн биш үү? Надаас өөр Бурхан байхгүй.”

    Библи бол хүнд байгаа хамгийн эртний, хүнийг түүхийг бүрэн гүйцэд харуулж чадсан түүхийн ном юм. Энэхүү номын түүхүүд мөнхийн үнэний эх ундаргаас шууд оргилон гарсан ба үеийн үед ариун, бохирдоогүй байдлаа Бурханы шууд оролцоогоор хадгалсаар ирсэн. Энэхүү түүх хүний хий дэмий судалж мэдэхээр хичээж буй эртний үйл явдлуудыг гэрэлтүүлэн гийгүүлдэг. Бид зөвхөн Бурханы үгнээс дэлхийн суурийг босгон байгуулж, тэнгэрийн уудам хязгааргүй агуу байдлыг бүтээсэн агуу хүч чадлыг олж харах боломжтой. Зөвхөн Библиэс улс үндэстнүүд хэрхэн бий болсон жинхэнэ үнэнийг мэдэх боломжтой. Зөвхөн Библид хүний бардам сэтгэл, өөрийгөө дөвийлгөх гэсэн сэтгэлээр бичигдээгүй үнэн түүх бичигдсэн байдаг.Бо 203.1

    Түүхийн бичээсүүдэд үндэстний өсөлт, хөгжил, хаанчлалуудын уналт, сэргэлт хүний хүсэл, хүч чадлаас шалтгаалдаг мэтээр харуулахыг хичээдэг. Түүхэн үйл явдлуудыг хүний хүч, хүсэл, арга чадвараар ихэнх тохиолдолд зохицуулах боломжтой гэж үзэж байна. Харин Бурханы Үгээр дамжуулан нууцуудыг халхалсан хөшиг нээгдэж нууцууд дэлгэгддэг. Бид хүний урьд өмнө болж байсан, болж өнгөрсөн, одоо өрнөж буй бүх үйл явдлуудаас бүхнийг энэрэн хайрлагч Нэгэн, тууштайгаар, чимээгүйхэн бүх хүсэл сонирхол, хүч, зорилгыг хүслийнхээ дагуу зөвлөн, чиглүүлж байсныг харах боломжтой болдог.Бо 203.2

    Библи түүхийн жинхэнэ утга учрыг тайлж өгдөг. Библид Афинчууд гүн ухаанаар дамжуулан дэлхий бүтээгдсэн, улс үндэстэн байгуулагдсан хэмээн Бурханы зорилгыг үгүйсгэн довтолж байх үед элч Паул энэрэнгүй даруу, цэвэр сайхан сэтгэлээр хариулт өгснийг тэмдэглэн бичсэн байдаг. Тэрээр, “Бурхан газрын цээжээр амьдруулахаар нэгнээс хүмүүн төрөлхтний үндэстэн бүрийг бүтээж, товлосон цаг хугацаа болон тэдний нутаглах хил хязгаарыг тогтоосон нь хүн Бурханыг эрж хайх ёстойн учир агаад Тэр бид бүхний хэнээс нь ч холгүй хэдий ч хүмүүс Түүнд хүрч, Түүнийг олоосой хэмээсэнд болой.” Үйлс 17:26, 27. Бурхан хүссэн хүн бүрийг «гэрээндээ багтаан орох» боломжтой гэж хэлсэн. Езекиел 20:37. Бурхан дэлхийг бүтээхдээ өөртөө болон бусдад ивээл болж, Бүтээгч Бурханаа алдаршуулах бүтээлүүдийг л энэхүү дэлхий дээр нутагшуулах зорилготой байсан. Энэхүү зорилгыг дагах хүсэлтэй хүн бүр энэхүү зорилгын дагуу амьдрах боломжтой. Ийм хүмүүс, «Миний бий болгосон ард түмэн нь Миний алдрыг тунхаглах” болно гэж бичсэн. Исаиа 43:21.Бо 204.1

    Бурхан Өөрийн хуулинд улс үндэстэн болон хувь хүмүүсийг бүх төрлийн, жинхэнэ, үнэн бодит хөгжил дэвшилд хүргэх зарчмуудыг илэрхийлэн харуулсан. Мосе Израильчуудад Бурханы хуулийн талаар тунхаглахдаа, Хуулийг сахих нь мард түмнүүдийн өмнө та нарын мэргэн ухаан, та нарын ухаарал болно. » Мэргэн үг нь «та нарт дэмий хоосон үг бус, үнэндээ та нарын амь амьдрал юм” гэж хэлсэн. Дэд хууль 4:6; 32:47. Израильчуудад өгөх ивээл нь тэнгэрийн доор орших бусад бүх үндэстэн, хувь хүн бүрт адил хэмжээгээр, адил зарчим нөхцөлтэйгөөр өгөгдөнө хэмээн амлагдсан.Бо 204.2

    Дэлхийн бүх удирдагчдын ашиглаж буй эрх мэдэл, хүч чадал бүхэн Диваажингаас буун ирдэг. Удирдагч дээрээс өгөгдсөн эрх мэдлээ хэрхэн ашигласнаас түүний амжилт, ивээл маш ихээр шалтгаалдаг. Тэнгэрээс бүхнийг Ажиглагч Нэгэн хүн бүрт хандан, »хэдийгээр чи Намайг танихгүй ч, Би чамайг хүчирхэгжүүлнэ» гэсэн үгээ хэлдэг. Исаиа 45:5. Эртний хаан Небухаднезарт хэлсэн үг бүр бидний амьдралын чухал сургамж болдог: м3өв шударгыг үйлдсэнээр нүглүүдээсээ салж, ядууст энэрэл үзүүлснээр гэм буруугаа арилгагтун. Тэгвэл таны хөгжил цэцэглэл уртсаж магадгүй” гэв. Даниел 4:27.Бо 205.1

    Түүхийн гол утга санааг ойлгох нь дараах зүйлсийг ойлгохоосшалтгаална: м3өвшударгабайдалулс үндэстнийг алдаршуулна. » «Хаан ширээ зөв шударгад тулгуурладаг» «зөв шударгаар хаанчлалаа барьдаг” (Сургаалт үгс 14:34; 16:12; 20:28); Бурханы хүчээр бүх зарчмууд биеллээ олдог ба Тэрээр, “хаадыг босгож, унагадаг.” (Даниел 2: 21).Бо 205.2

    Бурханы үгэнд дээрх зарчмыг маш тодорхой харуулсан байдаг. Улс үндэстэн, хувь хүмүүсийн эрч хүч, хэнд ч дийлдэхгүй мэт болгох хүч чадал, эд зүйлс бүхэн нь улс үндэстний бардамналаас бий болдоггүйг Библид тодорхой харуулж өгдөг. Улс үндэстний хүч чадал нь Бурханы зорилгыг биелүүлдэг итгэлээс ихээхэн шалтгаалдаг.Бо 205.3

    Эртний Вавилоны түүхээс энэхүү үнэн дүрслэгдэн харагддаг. Хаанчлалын жинхэнэ бэлэг тэмдэг болон Небухаднезар агуу том модоор дүрслэгдсэн байдаг. Түүний өндөр нь, “тэнгэрт тулсан бөгөөд дэлхийн зах хязгаарыг хүртэл харагдахаар том болов. Түүний навчис сайхан, үр жимс нь элбэг бөгөөд түүн дээр бүх хүнд хүрэлцэхүйц идээ байв. Хээрийн араатнууд сүүдэрт нь хоргодож, огторгуйн шувууд мөчир дээр нь амьдарч байв. » Даниел 4:11, 12. Энэ дүрслэл нь улс үндэстнүүд Бурханы зорилгыг гүйцэтгэдгийг тодорхойлон харуулж өгдөг. Бурханы зорилгыг гүйцэтгэгч хаанчлал улс орноо хамгаалж, улс орноо өндөрт өргөдөг.Бо 205.4

    Бурхан Вавилоныг Өөрийн зорилгыг биелүүлээсэй гэж хүссэн тул өндөрт өргөмжилсөн. Тухайн улс үндэстэн элбэг дэлбэг болж, түүнтэй жиших эд хөрөнгө, хүч чадалтай хаанчлал дахин хэзээ ч гарч ирээгүй. Тиймээс Вавилоныг Библийн сударт «алтан толго” гэсэн тохирсон бэлэгдлээр бэлэгдсэн. Даниел 2:38.Бо 206.1

    Харамсалтай нь хаан алдарт хүргэсэн хүчийг хүлээн зөвшөөрч чадаагүй. Небухаднезар зүрх сэтгэл нь бардамнан: мБи өөрийн агуу их хүчээрээ, өөрийн сүр жавхлангийн алдрын төлөө өөрийн хот болгож өөрөө бүтээн босгосон агуу их Вавилон энэ биш үү?м гэж хэлсэн. Даниел 4:30.Бо 206.2

    Вавилон ард иргэдээ хамгаалдаг хаанчлал байхын оронд, бардам, хэрцгийгээр дарангуйлагч хаанчлал болон хувирсан. Израилийн харгис, шунахай удирдагчдыг дүрсэлж байсан дүрслэл Вавилон болон дэлхийн үүслээс эхлэн сүйрч алга болсон хаанчлалуудын уналтын нууцыг дүрслэн харуулсан байдаг. «Та нар өөх идэж, өөрсдийгөө ноосоор хувцаслаж, хонин сүргийг тэжээлгүй, тарган хонийг нядалдаг. Эмгэгтэй нэгнийг та нар эс тэнхрүүлж, өвчтэйг нь та нар эс эдгээн, гэмтсэнийг та нар үл боож, бутарсныг та нар эс буцааж, гээгдсэнийг эс хайв. Харин та нар тэднийг хүчээр, хатуу ширүүнээр ноёлов. » Езекиел 34:3, 4.Бо 206.3

    Вавилоныгудирдагч хаан дээрТэнгэрээс Ажиглагчийн шийтгэл буусан: “Небухаднезар хаан, чамд үүнийг хэлье. Хэмжээлшгүй эрх мэдлийг чамаас зайлуулсан. » Даниел 4:31.Бо 206.4

    “Вавилоны онгон охин,
    доош бууж шороон дээр суугтун.
    сэнтийгүйгээр газар дээр суу.
    “Халдеичуудын охин, дуугүй суу, харанхуй уруу яв. Чамайг цаашид хаанчлалуудын хатан гэж нэрлэхгүй.
    Бо 206.5

    Исаиа 47:1-5.

    Эрдэнэсээр элбэг, их усны дэргэд амьдрагч аа, чиний төгсгөл, төгсгөлийн чинь хэмжээ ирэв. Хаанчлалуудын чимэг, халдеичуудын бахархлын алдар болсон Вавилон нь Бурхан Содом, Гоморраг унагасан шиг унана. мБи түүнийг зарааны эзэмшил, усны намаг болгож, устгагч шүүрээр цэвэрлэнэ” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна. Иеремиа 51:13; Исаиа 13:19; 14:23.Бо 207.1

    Түүхийн тайзнаа гарч ирсэн үндэстэн бүрийг «Ажиглан Харагч Ариун Нэгэн” Өөрийнх нь зорилгыг дэлхий дээр хэрэгжүүлэх эсэхийг харахаар гаргаж ирдэг. Библийн зөгнөлд дэлхийн агуу хаанчлалуудын сэргэлт уналтыг дарааллуулан урьдаас зөгнөсөн байдаг. Эдгээр нь Вавилон, Медо-Перс, Грек, Ром юм. Эдгээр улс үндэстнүүд болон сул дорой үндэстнүүдийн түүх зуун зууны туршид дахин давтагдсаар ирсэн. Үндэстэн бүрт соригдож, бүгд алдаа дутагдал гаргаж, алдар сүр хүч нь замхарч, хүч чадлаа алдан, өөр үндэстэнд эзлүүлсэн.Бо 207.2

    Улс үндэстнүүд Бурханы зарчмыг үл хүндэтгэснээр үр дүнд нь өөрсөд дээрээ сүйрлийг авчирсан. Улс үндэстний сүйрлээр дамжуулан Бурхан Өөрийн зорилгыг болж өнгөрч буй түүхийн үйл явдлаар биелүүлсээр байгаагаа харуулсаар ирсэн.Бо 207.3

    Бид дээрх сургамжийг бид Езекиел эш үзүүлэгч Халдейчүүдийн газар нутаг руу цөлөгдсөн байхдаа үзсэн бэлэгдлээс харах боломжтой. Езекиел гашуун дурсамж, ирээдүйн талаарх зовнилд дарагдсан байх үед нэгэн үзэгдэл үзэгдсэн. Эцэг өвгөдийн газар нутаг эзгүйрэн хоосорч байлаа. Иерусалимд хэнч оршин суухаа больсон байлаа. Эш үзүүлэгч хувийн бузар хүсэл, хүчирхийллээр дүүрэн газар нутагт харийн хүн болон суурынсан байв. Дарлал харгислал, буруу үйлдлийг харах бүртээ зүрх сэтгэл нь эмзэглэж, тэрээр өдөр, шөнөгүй сэтгэлээр унаж байсан. Түүнд дэлхийн удирдагчдыг удирдах агуу хүч үзэгдлээр дамжин бэлэгдэл болон харагдсан.Бо 207.4

    Езекиел Чебар голын эрэг дээр хойд зүгээс ирж буй хүчтэй хар салхийг харсан, тэр нь, “умардаас салхи, шуурга үргэлжлүүлэн урагш гялбах галтай асар том үүл байсан. Түүнийг тойрон хурц гэрэл байж, голд нь гал доторх улайссан төмөр мэт нэгэн зүйл байв. » Дөрвөн амьд оршигчийн удирдсан дугуйнууд бие биентэйгээ огтолцох гэж байгаа мэтээр хөдөлж байлаа. Эдгээр дээр, «тэдний толгой дээр байсан уудам зайн дээд талд гадна төрхөөрөө сапфир чулуу мэт сэнтийтэй төстэй нэгэн юм байжээ. Сэнтийтэй төстэй уг юмны дээр өндөрт хүний төрхтэй дүрс байв. » «Херубууд нь далавчныхаа доор хүний гарын дүрстэй адил юмтай мэт үзэгдэв. » Езекиел 1:4, 26, 10:8. Түүний үзэгдлээр үзсэн дугуйнууд маш ойлгомжгүйгээр зохион байгуулагдсан байлаа. Анх харахад эмх замбараагүй болсон мэт байсан боловч удалгүй төгс нийцэн хөдөлж эхэлсэн. Тэнгэрийн элч нар болох херубуудын далавчны дор байрлах гараас амь амьдралаа аван, удирдуулдаг тэнгэрлэг биетүүд эдгээр дугуйнуудыг хөдөлгөж байв. Түүний дээр биндэрьяагаар бүтээсэн сэнтий дээр Мөнхийн Нэгэн сууж байлаа. Түүний хаан сэнтийг тойроод тэнгэрлэг өршөөл, нигүүлслийг бэлэгдсэн солонго татсан байв.Бо 208.1

    Эмх замбараагүй хөдлөх дугуйтай адил зүйлс, херубуудын далавчин доорх гараар удирдуулсантай адил хүний амьдралын утга учиргүй мэт бүх үйл явдлууд тэнгэрлэг удирдлаган доор явагдаж байдаг. Улс үндэстнүүдийн дунд тэмцэл, эмх замбараагүй байдалтай байгаа мэт санагдавч тэнгэрийн элч нар болох херубуудын дээр оршигч Нэгэн дэлхийн үйл явдлыг удирдсаар байгаа.Бо 208.2

    Бие биеэ тодорхой цаг хугацаанд эзлэн түрэмгийлсэн улс үндэстнүүдийн түүх, анир чимээгүйгээр бид нарт үнэнийг зааж сургасаар байдаг. Энэ бүхнийг үйл явдлын дунд оршиж байсан хүмүүс өөрсдөө ухааралгүй өнгөрдөг. Хувь хүн, улс үндэстэн бүрт Бурхан Өөрийн агуу төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тусгай үүрэг даалгаврыг оноон өгсөн байгаа. Өнөөдөр хувь хүмүүс, улс үндэстнүүд алдаа дутагдал гаргадаггүй Бурханы гар дээр ямар олз хуримтлуулсан, ямар эд баялгийг булаан авснаар дүгнэгдэх болно. Бүгд өөрсдийн сонголтоороо хувь заяагаа сонгож байгаа. Бурхан Өөрийн зорилгуудыг биелүүлэхээр бүхнийг удирдаж байгаа.Бо 208.3

    Агуу «Би бол Би байдаг» Өөрийн үгэндээ түүхийн үйл явдлуудыг зөгнөн бичсэн. Тэрээр зөгнөлийн үгсэд зөгнөсөн үйл явдлын нарийн холбоосыг хэлхэж, өнгөрөн улирсан мөнх байдлаас ирээдүйн мөнх байдал руу чиглэж байгааг, бид бүхэн түүхийн цаг үеийн аль үед явж байгааг, ирээдүйд юу болж болзошгүйг хэлж өгдөг. Бид өнөөг хүртэл болж өнгөрсөн үйл явдлуудыг түүхийн хуудаснаас судлан үзэж болно. Бид энэ бүхнээс удахгүй болж өнгөрөх зөгнөгдсөн үйл явдлууд биелэгдэнэ гэдэгт бүрэн итгэлтэй болдог.Бо 209.1

    Үнэний үгс болох Библид, дэлхийн бүх эрх мэдэл эцэстээ сүйрэн алга болно хэмээн маш тодорхойгоор зөгнөсөн. Израилийн сүүлчийн хааны дээр Бурханы шийтгэл буух үед дараах үгс хэлэгдэж байв:Бо 209.2

    мЭзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Малгайг авч, титмийг тайл... Дорд нэгнийг өргөмжил, өндөрт буй нэгнийг дорд үз. Би түүнийг балгас, балгас, балгас болгоно. Үүнийг эзэмших эрхтэй Нэгэнийг ирэх хүртэл, тэр нь хойшид байхгүй бөгөөд Би үүнийг Түүнд өгнө.м Езекиел 21:26, 27.Бо 209.3

    Израилиас буцаан авсан титэм Вавилон, Медо Перс, Грек, Ром гэсэн хаанчлалуудад шилжүүлэн өгөгдсөн. Бурхан, мЭрх дархыг нь гартаа атгасан Нэгэн ирэхэд бүх зүйлс Түүний гарт өгөгдөн, дахин хаанчлал гарч ирэхгүй” гэж хэлсэн.Бо 209.4

    Тэрхүү зөгнөсөн цаг үе бидний хажууханд ирчихээд байна. Өнөө үеийн үйл явдлын шинж тэмдгүүд биднийг агуу, маш чухал үйл явдлын зааг дээр байгааг харуулдаг. Бидний амьдарч буй дэлхий дээрх бүх үйл явдал ороо бусгаа, тайван бус болж байна. Аврагчийн Дахин ирэхийн өмнө болж өнгөрөхөөр зөгнөсөн зөгнөлүүд нүдний минь өмнө биелэгдсээр байна: мТа нар дайн болоод дайны сураг чимээг удахгүй сонсоно... Үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босох бөгөөд энд тэндгүй өлсгөлөн болоод газар хөдлөлт болно.” Матай 24:6, 7.Бо 210.1

    Бүх амьд бүхний хувьд одоогийн цаг үе хамгийн их сонирхол татаж байна. Удирдагчид, хууль тогтоогчид, бусдын итгэлийг олсон, эрх мэдэлтнүүд, бүх нийгмийн анги давхрага дахь сэтгэн бодогч эрэгтэй, эмэгтэй хүмүүс эргэн тойронд болж буй үйл явдлуудад анхаарлаа хандуулсан байна. Тэд улс үндэстнүүдийн хооронд зөрчилдөөн, асуудлуудыг анхааралтай ажиглаж байна. Тэд дэлхийн бүх зүйлс хурдацтай өөрчлөгдөн, доройтож буйг ажиглан хараад, удахгүй агуу, дэлхийн хувь тавиланг орвонгоор нь эргүүлэх үйл явдал болж өнгөрөхийг мэдэрч байна. Тэд дэлхий гэнэтийн, аймшигтай хямралын ирмэгт ирснийг мэдэрч байна.Бо 210.2

    Тэнгэрийн элч нар дэлхийд ирж буй гамшиг ямар нэгэн сануулгагүйгээр бууж ирэхээс сэргийлэн аюул, гамшгийн салхийг барьж, хязгаарласаар байна. Гэвч хүчит шуурга дэлхий дээр хүчтэйгээр задран гарч ирэхээр хүч нь урьдаас илүүгээр хуримтлагдсаар байна. Бурхан тэнгэр элч нартаа хямралын салхийг чөлөөл гэж тушаахад үгээр дүрслэхийн аргагүй хямрал бий болно.Бо 210.3

    Зөвхөн Библи л эдгээрийн талаар зөв дүр зургийг өгдөг. Библид дэлхийн түүхийн агуу үйл явдлууд илчлэгдсэн. Эдгээр үйл явдлын сүүдэр аль хэдийн биднийг нөмрөн авч эхэлж байна. Ирж буй гамшиг дэлхий дахиныг дагжин чичрүүлж, хүмүүсийн сэтгэлийг айдаст автуулсаар байна.Бо 210.4

    “Үзэгтүн, ЭЗЭН газрыг хоосруулан, түүнийг хөмрөх гэж байна. Газрын гадаргууг эвдэж, оршин суугчдыг нь тараана... тэд хуулиудыг зөрчиж, тогтоолуудыг өөрчлөн, мөнхийн гэрээг эвдэв. Иймээс дэлхийг хараал идэж, түүн дээр амьдрагчид нь гэм нүгэлд автав. Иймээс дэлхийн оршин суугчид нь шатаагдаж, цөөн хүмүүс л үлдэв... Бөмбөрийн хөгжөөнт дуу тасраад, наргигчдын шуугиан зогсож, ятгын баясгалант эгшиг тасарна. » Исаиа 24:1-18Бо 211.1

    мТэр өдөр гаслантай яа! Учир нь ЭЗЭНий өдөр ойрхон байна. Тэр өдөр нь Төгс хүчит Нэгэнээс ирдэг сүйрэлтэй адил ирнэ... Тариа гандсан тул үрнүүд нь шавар дор гандан хатаж, агуулахууд бусниулагдан хаягдаж, зоориуд эвдэрсэн юм. Араатан адгуус ямар их зовон тарчилж байна вэ! Бэлчээргүйгээс болж үхрийн сүрэг чиг зүггүй хэрэн тэнэж байна. Хонин сүрэг ч зовж байна. Усан үзмийн мод гандан, инжрийн мод хатжээ. Анарын мод, далдуу мод, алимын мод болон талбайн бүх модод хувхайран хатав. Хүний хөвгүүдээс баяр баясгалан алга болов. » Иоел 1:15-18, 12.Бо 211.2

    “Сэтгэл минь, сэтгэл минь! Би зовж байна... Би чимээгүй байж чадахгүй. Учир нь сэтгэл минь, чи бүрээн дуу, дайны түгшүүрийг сонссон билээ. Гай гамшгийн дээрээс гай гамшиг тунхаглагдана. Учир нь бүх газар нутаг үгүйрэн хоосров.Бо 211.3

    Намайг газар дэлхийг харахад, үзэгтүн, энэ нь хэлбэр дүрсгүй, эзгүй хоосон байв. Тэнгэрүүд уруу харахад, тэд ямар ч гэрэлгүй байлаа. Намайг уулс уруу харахад, үзэгтүн, тэд доргиж байв. Мөн бүх дов толгод хойшоо урагшаа хөдөлж байв. Намайг харахад, үзэгтүн, тэнд ямар ч хүн байсангүй. Тэнгэрийн бүх шувууд ниссэн байв. Намайг харахад, үзэгтүн, арвин жимстэй газар нь цөл бөгөөд бүх хотууд нь ЭЗЭНий өмнө, Түүний ширүүн уур хилэнгийн өмнө нураагдсан байв. » Иеремиа 4:19, 20, 23-26.Бо 211.4

    мАяа! Тэр өдөр агуу бөгөөд түүнтэй адил өдөр байхгүй билээ. Энэ бол Иаковын зовлонгийн үе боловч тэр үүнээсээ аврагдана.” Иеремиа 30:7Бо 212.1

    “Миний ард түмэн, ирцгээ. Өрөөндөө ороод хаалгаа хаагтун. Уур хилэн өнгөртөл, түр зуур нуугдагтун.” Исаиа 26:20.Бо 212.2

    мУчир нь чи миний хоргодох газар болох ЭЗЭНийг буюу Хамгийн Дээд Нэгэнийг орших газраа болгосон юм. Ямар ч хор хөнөөл чамд учрахгүй, Ямар ч гамшиг чиний майханд ойртохгүй.” Дуулал 91:9, 10.Бо 212.3

    “Хүчит Нэгэн, Бурхан, ЭЗЭН айлдаж, Нар мандахаас жаргах хүртэлх газар дэлхийг дуудсан. Үзэсгэлэнгийн дээд болох Сионоос Бурхан гэрлээ цацруулсан. Бидний Бурхан ирээд бүү дуугүй байг. Түүний урд талд гал шатаж, Эргэн тойронд нь салхи шуурга шуурна. Тэр Өөрийн хүмүүсийг шүүхийн тулд Дээд тэнгэрт болон газар дэлхийг дуудаж... Тэнгэрүүд Түүний зөв шударгыг тунхагладаг, Учир нь Бурхан Өөрөө шүүгч юм.” Дуулал 50:1-3; 50:4-6.Бо 212.4

    мСионы охин оо... Тэнд ЭЗЭН чамайг дайснуудын чинь гараас аварна. мСион нь бузартаж, бидний нүд түүнийг тавлан харах болтугай!” гэж өгүүлэгч олон үндэстэн чиний эсрэг цуглах болно. Гэвч тэд ЭЗЭНий бодлыг мэддэггүй бөгөөд Түүний зорилгыг ойлгодоггүй... Учир нь Би чамайг тэнхрүүлэн сэргээнэ. Чамайг шархнаас чинь эдгээнэ” гэж ЭЗЭН тунхаглаж байна. мУчир нь тэд чамайг зайлуулагдагч гээд мЭнэ бол Сион. Түүнийг хэн ч анхаардаггүй” гэдэг”. «Үзэгтүн, Би Иаковын майхнуудын сайн сайхныг сэргээн, түүний амьдардаг газруудад өршөөл үзүүлнэ. » Мика 4: 10-12; Иеремиа 30:17, 18.Бо 212.5

    “Тэр өдөр “Үзэгтүн. Энэ бол бидний Бурхан байна. Тэр биднийг аврахыг бид хүлээж байсан. Энэ бол бидний хүлээсэн ЭЗЭН. Түүний авралд бүгдээрээ баясан цэнгэцгээе” гэж ярих болно. «Тэр үхлийг мөнхөд залгина... Өөрийн хүмүүсийн зэмлэлийг бүх дэлхийгээс зайлуулна. Учир нь ЭЗЭН үүнийг айлдсан юм.” Исаиа 25:9, 8Бо 212.6

    мМанай баяр наадмын хот Сионыг харагтун. Энх амгалангийн орон... эвхэгдэхгүй майхан болон Иерусалимыг үзнэ... Учир нь ЭЗЭН бол бидний шүүгч, ЭЗЭН бол бидний хууль тогтоогч, ЭЗЭН бол бидний хаан мөн.м Исаиа 33:20-22.Бо 213.1

    мҮнэн зөвөөр ядуусыг шүүж, газрын зовогсдод зориулан шударга шийдвэр гаргана. Тэрээр амныхаа саваагаар газрыг дэлдэж, уруулынхаа амьсгалаар хилэнцтэнийг ална.м Исаиа 11:4.Бо 213.2

    Дараагаар нь Бурханы зорилго биеллээ олж, Түүний хаанчлалын зарчмууд наран доор байгч бүхнээр хүндлэгдэн сахигдах болно.Бо 213.3

    мЧиний нутагт хүчирхийлэл,Бо 213.4

    хил хязгаарын чинь дотор эвдрэл сүйрэл дахин сонсогдохгүй.Бо 213.5

    Харин чи өөрийн хана хэрмүүдийг Аврал,
    дааман хаалгануудаа Магтаал гэж нэрлэнэ.
    Үнэн зөв дотор чи байгуулагдаж,
    дарлал зовлонгоос хол байна.
    Учир нь чи айхгүй. Чи аюул хүчирхийллээс хол байна.
    Учир нь аюул чамд ойртохгүй.”
    Бо 213.6

    Исаиа 60:18; 54:14.

    Ирээдүйн агуу үйл явдлуудыг үзсэн эш үзүүлэгчид энэ бүхнийг ойлгохыг маш ихээр хүсдэг байсан. Тэд, “анхааралтай судалж, лавлан, өөрсдийнх нь дунд байсан Христийн Сүнс аль үе болон хэнийг заасныг нягтлан судалжээ... эдүгээ та нарт тунхаглагдсан эдгээр зүйлд эш үзүүлэгчид өөрсдөдөө бус, харин та нарт үйлчилж байсан нь тэдэнд илчлэгдсэн юм. Тэнгэр элч нар ч эдгээр зүйлийг харахыг хүсдэг. » 1 Петр 1:10-12.Бо 213.7

    Зөгнөгдсөн үйл явдалд тулан ирсэн бидний хувьд удахгүй болох зүйлс ямар гүн сэтгэгдэл, жинхэнэ амьд сонирхлыг төрүүлдэг вэ? Бидний өвөг эцэг Еденээс хөөгдсөн цагаас эхлэн Бурханы хүүхдүүд энэ л цагийг хүсэн хүлээж, энэ өдрийн төлөө залбирсаар ирсэн.Бо 213.8

    Дэлхийн анхны сүйрэл, эцсийн хямралын өмнө хүмүүс зугаа цэнгэл, хүслээ хангах үйлсэд автагдсан байна. Нүдэнд харагдах, түр зуурын зүйлсэд хэт автагдсанаас болж үл үзэгдэгч, мөнхийн хүчийг харахаа больсон. Тэд түр зуур хэрэглээд алга болох зүйлсээр устаж алга болохгүй баялгуудаа золиослож байна. Тэдний оюун ухаан өндөрт өргөгдөж, амьдралыг харах хараа нь өргөн хүрээтэй болох шаардлагатай байна. Тэд дэлхийн эд зүйлсийг хүсэн мөрөөдөх, үхширсэн байдлаасаа сэрэх хэрэгтэй байна.Бо 214.1

    Ариун Бичээсийн хуудаснаа маш тодорхой бичигдсэн улс үндэстнүүд сэргэж, устаж байсан түүхээс дэлхийн, хоосон нэр алдар ямар ч үнэ хүндгүй болохыг суралцах хэрэгтэй. Дэлхийд урьд хожид харагдаж байгаагүй хүч чадал, агуу үзэсгэлэнг эзэмшиж байсан Вавилон бүр мөсөн устаж алга болсон. Өнөө үеийнхэн хүч, агуу үзэсгэлэн, урт удаан, тогтвортой оршсоор байна хэмээн төсөөлж байгаа бүхэн Вавилонтой адил болно. Эдгээр нь «талын цэцэгс» адил устаж алга болно. Бурханы зорилготой нэгдэж, Түүний зан чанарыг дагагч л мөнхөд оршино. Бурханы зарчмууд дангаараа дэлхийд тогтвортой оршсоор байдаг.Бо 214.2

    Эдгээр агуу үнэнийг хөгшин, залуу хүн бүхэн суралцах хэрэгтэй. Бид улс үндэстнүүдийн түүхэнд Бурханы хүсэл хэрхэн хэрэгжиж байсныг, ирээдүйд болох үйлсийн эш үзүүллэгийг судлах хэрэгтэй. Ингэснээр бид харагдах, үл харагдах зүйлсийн жинхэнэ үнэ цэнийг мэдэж, амьдралын жинхэнэ зорилгыг суралцаж, түүхийн үйл явдлуудыг мөнхийн утга учиртай нийцүүлэн ойлгосноор бүхнийг жинхэнэ, тэнгэрлэг зорилгод нь нийцүүлэх боломжтой болно. Бид Бурханы хаанчлалын зарчмуудыг суралцаж, Бурханы хаант улсын иргэн, харьяат болно. Ийнхүү бид Түүний хаанчлалд орж, Түүний ирэлтэнд бэлтгэх боломжтой болно.Бо 214.3

    Энэ цаг ойртчихоод байна. Сурах сургамжуудаа суралцаж, хийх ёстой ажлаа хий, зан чанараа өөрчлөн шинэчлэх маш бага цаг үлдсэн байна.Бо 215.1

    “Харагтун, Израилийн гэр “Түүний үздэг үзэгдэл нь одоогоос олон жилийн хойших үеийнх бөгөөд тэр алс ирээдүйн тухай эш үзүүлж буйм хэмээн ярьж байна. Тиймийн тул тэдэнд мЭзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Миний үгсийн аль нь ч хойшид удаашрахгүй. Миний айлдах ямар ч үг биелэгдсэн байх болно” хэмээн өгүүл гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.” Езекиел 12:27, 28.Бо 215.2

    *****

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents