Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Боловсроа

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Хорин Наймдугаар Бүлэг - Хувцаслалт Болон Харилцаа Боловсролтой Хэрхэн нийцдэг вэ?

    “Зохистой хувцаслан.” “Хааны
    охин ордон дотроо бүх цог
    жавхланг эдэлж.”

    Хувцаслалтын талаар зөв зарчим зааж өгдөггүй ямар ч боловсрол бүрэн бус хэмээн тооцогдох ёстой. Хувцаслалтын талаар зааж сургаагүйгээс болж боловсролын эрч хүч саарч, гажууддаг. Хувцсанд дурлах, ганган хээнцэр байдлыг шүтэх байдал багш нарын хамгийн аймшигтай дайсан, хамгийн үр дүнтэй саад бэрхшээл юм.Бо 291.1

    Хэв загвар хөөцөлдөх байдал нь төмөр гараар удирдагч эхнэртэй зүйрлэгддэг. Маш олон гэр бүлд эцэг эхчүүд, үр хүүхдүүд тухайн үеийн хэв загварт нийцүүлэх гэж ихэнх анхаарал халамж, эрч хүч, цаг хугацаагаа зарцуулж байна. Баячууд бие биенээсээ ялгаатай олон төрлийн хэв загвараар хоорондоо өрсөлдөх хүсэлдээ автагдаж, дунд болон ядуу түвшний хүмүүс өөрсдөөс нь илүү хэмээн тооцогдох хүмүүсийн тогтоосон хэмжээнд хүрэхийг хичээсээр байна. Язгууртны хэмжээнд хүрэх хүсэл нь хэт их болж, хүч чадал, нөхцөл бололцоо хүрэлцэхгүй болох үед сэтгэлийн дарамтыг даван гарахын аргагүй болдог.Бо 291.2

    Олон хүмүүсийн хувьд хувцас нь таарч тохирсон, тааламжтай байх нь чухал байхаа больж хэв загвар өөрчлөгдөх бүрт хувцсаа шинэчлэн засаж, зарим үед урьд өмсөж байсан хувцсаа хэрэглэхээс татгалздаг. Ийнхүү гэр бүлийн гишүүд эцэс төгсгөлгүй хүнд хүчир дарамтанд ордог. Хүүхдүүдээ сургаж боловсруулах, Библи судлал, залбирал явуулах, Бурханы ажил үйлсээр дамжуулан бяцхан хүүхдүүддээ Бурханыг танилцуулах цаг хугацаагүй болон хувирдаг.Бо 291.3

    Ийм хүмүүс тусламж дэмжлэг үзүүлэх цаг хугацаа, мөнгө санхүүгүй болдог. Зоогийн ширээн дээрх хоол хүнс хангагдахаа больж доройтдог. Хоол хүнсийг буруу сонгон, яарч бэлтгэсэнээс болж байгалийн чухал хэрэгцээ бүрэн гүйцэд хангагдахаа больдог. Үүний үр дүнд буруу хооллох зуршил бий болж, тэвчээр, биеэ хянах чадваргүй байдал, өвчин зовлон үүсэн бий болно.Бо 292.1

    Баян тансаг харагдах хүсэл нь үрэлгэн зан чанарыг бий болгож, олон залуучууд шударга амьдралаар амьдрах хүслээ үхүүлдэг. Залуус боловсролтой болох гэж хичээхийн оронд загвар хөөх хүслээ гүйцэлдүүлэхийн тулд хар залуугаасаа мөнгө олох ажилд ордог. Ийм хүсэлдээ эзлэгдсэнээс болж олон залуу охид сүйрэл рүүгээ татагдан орж байна.Бо 292.2

    Олон гэр бүлд гэр бүлийн нөөц баялгаа хэт их бодлогогүй зарцуулж байна. Эхнэр, хүүхдүүдийнхээ хэрэгцээг хангаж чадахгүй байгаа эцэг хүн шударга бус арга ухаанд татагдсанаас болж нэр хүндээ алдан, сүйрэл рүүгээ эргэдэг.Бо 292.3

    Бурханыг магтан хүндэтгэх өдөр, үйл ажиллагаа хувцасны хэв загварын эзэрхийллээс хөндийрөхгүй байна. Хүмүүс энэ үед хувцасны загварын хүчийг илт харуулахыг хичээж байна. Сүм загвар үзүүлэх тайз болж, хүмүүс сургаал номлолоос илүү хувцасны загварыг судалж байна. Хүмүүсийн тогтоосон жишигт хүрч чадахгүй байгаа ядуу, боломжгүй хүмүүс сүмээс бүр мөсөн холдон хөндийрдөг. Амралтын өдрүүд хий хоосноор өнгөрч, залуучууд ихэвчлэн ёс суртахуунгүй зүйлстэй холбогдож байна.Бо 292.4

    Охид сургуульдаа тохиромжгүй, таатай бус байдлаар хувцасласнаар өөрсдийгөө хичээл сургууль, идэвхтэй амралтанд гар бие оролцох боломжгүй болдог. Сурагчдын оюун санаа самуурч, багш нарт сурагчдын анхаарлыг татахад хүндрэл учирдаг.Бо 293.1

    Сурагчдыг загвар хөөцөлдөх гамшгаас салгахын тулд багш хүн сурагчдаа байгальтай холбохоос илүү үр дүнтэй аргыг олж чадахгүй. Сурагчдад гол мөрөн, нуур, далайгаас гоо сайхны таашаалыг амтлах боломжийг олгож, уул толгод руу авируулж, нар мандах үеийн гайхамшгийг мэдрүүлж, ойн мод, хээр талын үнэт эрдэнэсийг нээн илрүүлж, цэцэг, ногоо тарьж арчлахын зугаа цэнгэлийг амсуулснаар тэдний хувьд хувцсан дээрх илүү тууз, хуниас чухал биш болж хувирах юм.Бо 293.2

    Залуучуудад мэргэн бодол ухаантай байхын тулд хувцаслалт, хоол хүнс, энгийн жирийн амьдрал чухал болохыг ойлгуулж өгөөрэй. Залуучуудад ямар их зүйлсийг сурч мэдэж, хийж болохыг мэдүүлж өгөөрэй. Залуу нас амьдралын бэлтгэлийг базаахад ямар чухал болохыг ойлгуулаарай. Бурханы үг, байгалийн сурах бичиг, ариун шударга хүмүүсийн амьдралын дурьдатгал зэрэгт ямар үнэтэй сургамжууд нуугдсан байгааг олж харахад нь туслаарай.Бо 293.3

    Чөлөөлөгдөж болох зовлон бэрхшээлүүдээс хэрхэн чөлөөлөгдөхийг ойлгуулж өгөх хэрэгтэй. Өнгөц байдалдаа зарцуулсан төгрөг бүр өлсөж цангасан, хувцасгүй нүцгэрсэн, сэтгэл зүрхээр шаналан зовж буй хүнд тусламж үзүүлэх боломжийг үрэн таран хийж байгааг олж харахад нь туслаарай.Бо 293.4

    Залуус ямар ч учир зүйгүй, амар тайван, таатай байдлыг өгдөггүй бузар хүсэлдээ захируулан, амьдралынхаа хамгийн агуу боломжуудаа алдах, оюун ухаанаа сулруулан доройтуулах, эрүүл мэндээ сүйрүүлэх, аз жаргалын замаа сарниулан сүйтгэх хүсэлгүй болох нь тодорхой.Бо 293.5

    Хүүхэд залуучууд байгалийн зааж сургах сургамжийг таньж мэддэг байх хэрэгтэй. мБүх юмыг Тэр тухайн цагт нь сайн сайхнаар бүтээсэн.” Номлогчийн үгс 3:11. Бид хувцаслалт болон бусад байгаа бүхнээрээ Бүтээгчээ хайрлан, хүндэтгэх онцгой эрхээр хангагдсан. Бурхан биднийг цэвэр цэмцгэр, эрүүл байлгахаас гадна тохиромжтой, таатай байлгахыг хүсдэг.Бо 294.1

    Хүмүүсийн хувцаслах хэв маягаас зан чанарыг нь дүгнэж болдог. Энгийн болон тохиромжтой хувцаслалт боловсорч, төлөвшсөн дур сонирхол, хөгжсөн оюун ухааныг илтгэдэг. Энгийн, цэвэр хувцаслалт, даруу дөлгөөн дүр төрхтэй нэгдэн нийлснээр залуухан охидод цэвэр ариун, биеэ хянасан нөхцөл байдлыг бүрэлдүүлж өгдөг ба энэ нь олон мянган аюул, эрсдлээс хамгаалах хамгаалалт болж байдаг.Бо 294.2

    Охидод зөв хувцаслах ур чадварыг суралцана гэдэг өөрсдийн хувцсыг оёж, бэлтгэх аргыг сурах гэсэн үг болохыг зааж өгөөрэй. Охид бүр хувцас оёж сурахыг хүсдэг байх хэрэгтэй. Охид бусдад тус болж болохуйц, биеэ даах энэхүү аргыг эзэмшилгүй өнгөрч болохгүй.Бо 294.3

    Гоо сайхныг эрхэмлэн, эрж хайх нь зөв боловч Бурхан бид бүгдийг эхлээд хамгийн эрхэм гоо сайхныг хайрлан, эрж хайхыг хүсдэг. Энэ бол мөхөшгүй гоо сайхан юм. Хүний шилдэг уран чадвараар бүтээсэн дур булаам бүтээгдэхүүн Бурханы нүдэнд «хамгийн үнэт» хэмээн тооцогдох зан чанарын гоо сайхантай зүйрлэгдэх ямар ч боломжгүй юм.Бо 294.4

    Бяцхан хүүхдүүд болон залуучуудад диваажингийн нэхмэлчдийн урласан “гялалзсан, цэвэрхэн нарийн маалинган’ (Илчлэлт 19:8) тэнгэрийн хувцсыг сонгож авахыг уриалаарай. Дэлхий дээр ариун хэмээн тооцогдох болсон хүн бүр энэхүү хувцсыг өмсөх болно. Энэхүү хувцас нь хүн бүрт үнэгүйгээр өгөгдөж байгаа Христийн толбо, тортоггүй зан чанар юм. Үүнийг сонгож авсан хүн бүр тэнгэрийн хувцсыг энэ дэлхийд байхдаа хүлээн аваад өмссөн байх болно.Бо 294.5

    Хүүхдүүд ариун хүсэл, хайраар сэтгэлээ дүүргэж, бусдыг хайрлан, тусламж дэмжлэг үзүүлснээр Есүсийн гоо үзэсгэлэнт зан чанараар хувцасладгийг тайлбарлаж өгөөрэй. Энэхүү хувцас тэднийг энэ дэлхий дээр үзэсгэлэнтэй болгон хувиргаж, Хааны ордонд орох нэр хүнд, урилга болох юм. Тэрээр,Бо 295.1

    «Тэд Надтай хамт цагаан хувцастай алхах болно. Яагаад гэвэл тэд зохистой хүмүүс мөн.м Илчлэлт 3:4 хэмээн амласан.Бо 295.2

    *****

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents