Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Боловсроа

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Гучин Дөрөвдүгээр Бүлэг - Сахилгл Бат

    “Сануулж, зоригжуулж,
    тзчззртзйгззр ханд.”

    Хүүхэд хамгийн түрүүнд дуулгавартай байх хичээлийг суралцсан байх ёстой. Учир шалтгааныг ойлгодог болохоосоо өмнө хүүхэд дуулгавартай байж сурсан байх ёстой. Хүүхдийн зуршлыг дөлгөөн, тууштай байдлаар төлөвшүүлэх хэрэгтэй. Ингэснээр хүүхдийн хүсэл мөрөөдөл эрх мэдэлтэй зөрчилдөхөөргүй болсон байх юм. Дуулгаваргүй байдал эцэг эхчүүд болон багш нараас эхлэлээ тавиад цаашлан Бурхан болон хүний удирдлагыг эсэргүүцэхэд хүргэдэг.Бо 339.1

    Хүмүүжлийн гол зорилго нь хүүхдийг өөрийгөө захирч сургахад оршдог. Хүүхэд бие даан, өөрийгөө захирахад суралцсан байх ёстой. Хүүхэд аливааг ойлгодог насанд хүрэх үедээ дуулгавартай байдлаар оюун ухаанаа удирдуулж сурсан байх хэрэгтэй. Хүүхэдтэй бүх талаар шударга, бүрэн ойлголцсон байдлаар харилцахдаа дуулгавартай байх зарчмыг ойлгуулж өгсөн байх ёстой. Хүүхдүүдэд бүх зүйл хуулиар удирдуулдаг ба дуулгаваргүй байдал эцэстээ зовлон бэрхшээл, сүйрлийг бий болгодог гэж зааж сургаарай. Бурхан бузар мууг, «Бүү үйлд» гэж тушаахдаа хайрын сэтгэлээр алдаа дутагдал, аюул бэрхшээлээс хамгаалахаас гадна дуулгаваргүй байдал ямар үр дүнд хүргэдгийг сануулан ойлгуулахыг хичээдэг. Бо 339.2

    Хүүхдүүдэд эцэг эх болон багш нар Бурханы Төаөөаөгчид болон ирдэгийг ойлгуулж өгөөрэй. Эцэг эхчүүд болон багш нар Бурхантай хамтран ажилладаг ба гэр бүл болон сургуульд тогтоосон дүрэм журам нь Бурханы тогтоосон дүрэм журамтай адил гэж тооцогдох ёстой. Хүүхэд эцэг эх, багшийнхаа үгэнд орох ёстойн адил эцэг эх, багш нар Бурханд дуулгавартай ханддаг байх ёстой.Бо 339.3

    Эцэг эхчүүд болон багш нар хүүхдийн хөгжилд муу нөлөө үзүүлэхүйц эсэргүүцэн хоргиглосон аргуудыг ашиглаж байгаа эсэхээ байнга нягтлан судалдаг байх ёстой. Хүүхдийг хэт хянах нь хүүхдийг хэт бага хянан, хүмүүжүүлж байгаатай адил муу нөлөөтэй. Хүүхдийн «хүслийг мохоох» гэж оролдох нь хамгийн аймшигтай алдаа дутагдал гэж тооцогдох ёстой. Хүүхэд бүрийн оюун ухаан өөрөөр бүрэлдэн тогтсон байдаг, хүч хэрэглэх нь хүүхдийг өнгөцөөр дуулгавартай болгож байгаа мэт боловч тухайн хүүхдүүд зүрх сэтгэлдээ аль хэдийн эсэргүүцэх шийдвэрийг гаргачихсан байдаг. Эцэг эх болон багш хүссэн хэлбэрээр хүүхдийг удирдах боломжтой болсон хэдий ч энэхүү арга барил нь яваандаа хүүхдэд муугаар нөлөөлж болох юм. Олон жилийн туршид ухаант амьдралаар амьдарсан хүний хүмүүжүүлэх арга барил ухаан бодолгүй амьтдын арга барилаас ялгаатай байх ёстой. Араатан амьтан хүчтэй нэгэндээ л захирагддаг. Араатан амьтан эзнийхээ оюун ухаан, шүүн тунгаах чадвар, хүсэлд захирагддаг. Хүүхдийг хүмүүжүүлэхдээ дээрх арга барилыг ашиглах үед хүүхэд өөрийн гэсэн бодолгүй болон хувирдаг. Хүүхдийн оюун ухаан, хүсэл, дотоод мэдрэмж бусдын удирдлаганд ордог. Бурхан ямар ч хүний оюун ухааныг ийнхүү удирдуулсан байхыг хүсдэггүй. Хувь хүний онцлогийг сулруулан, устгадаг хүн зөвхөн бузар муу үр дүнгийн хариуцлагыг үүрэх болно. Хүүхдүүд эрх мэдэлтний өмнө сайтар сургагдсан цэргүүд адил байсан мөртлөө удирдах хүн байхгүй болсон тохиоадоад өөрийгөө удирдах чадвар, хүч чадал, тууштай зан чанараар дутагддаг. Залуучууд өөрсдийгөө удирдаж сураагүйгээс болж эцэг эх, багш нарын зааварчилгаа байхгүй тохиолдолд биеэ барих чадваргүй болж хувирдаг. Удирдан чиглүүлэх хүнгүй үед ийм хүүхдүүд эрх чөлөөгөө хэрхэн зөв ашиглахаа ойлгодоггүй ба ихэвчлэн сүйрэл рүү чиглүүлэх уруу татлагад автагддаг.Бо 340.1

    Зарим сурагчид бусдыгаа бодоход дуулгавартай байх чадвараар сул байдаг тул багш дуулгавартай байх нөхцөл шаардлагыг аль болох хялбар болгох хэрэгтэй. Хүүхдийн хүсэл зоригийг үл тоомсорлон, няц гишгэхээс ИЛҮҮ УАиРАан чиглүүлж, төгөлдөржүүлэх. Хүүхдийн хүсэл зоригт агуулагдаж буй эрч хүчийг хадгалж үлдээрэй. Амьдралын тэмцэлд энэхүү хүч хэрэг болох болно.Бо 341.1

    Хүүхэд бүр хүсэл зориг маш хүчтэй байдгийг ойлгож ухаарсан байх ёстой. Хүүхэд бүр энэхүү бэлгийг ямар гайхамшигтай хариуцлага дагалддаг болохыг олж харсан байх ёстой. Хүсэл зориг шийдвэр, сонголт, хүн чанарыг удирдах хүч болдог. Учирлан тунгаах чадвартай хүн бүр зөв, сайныг сонгох чадвартай юм. Бурханы үгэнд амьдралын бүх нөхцөл байдалд тохирох зарчим нуугдсан байдаг. Тэрээр, мхэнд үйлчлэх вэ гэдгээ өнөөдөр өөрсдөө сонго” Иошуа 24:15 гэж хэлдэг. Хүн бүр Бурханы хүсэлтэй нийцэн, Түүнийг дагах шийдвэр гаргах боломжтой. Ингэснээр өөрийгөө Бурханлаг хүчнүүдтэй холбох боломжтой болж, бузар мууг үйлдэх хүчийг эсэргүүцэх чадвар бий болно. Залуучууд, хүүхдүүд бүрт Бурханы тусламжтайгаар шударга үнэн зан чанарыг төлөвшүүлж, ашиг тустай амьдралаар амьдрах хүч чадал өгөгдсөн.Бо 341.2

    Дээрх зарчмын дагуу хүүхдээ сургаж буй эцэг эх, багш нар хүүхдүүдийг биеэ хянах чадварт сургаж, хүүхэд тогтмол амжилт, үр ашигтай амьдралаар амьдрах боломжтой болно. Өнгөцхөн харж байгаа хүний хувьд эдгээр оролдлогууд шилдэг үр дүнд хүргэхгүй байгаа мэт санагдаж болох юм. Эдгээр аргууд хүүхдийн хүсэл зориг, оюун ухааныг гартаа атгаж дарангуйлсан арга барилын хажууд үр дүн муутай мэт харагдаж болох ч олон жилийн дараагаар боловсролын илүү дээр арга барил байсан болохоо батлан харуулна.Бо 341.3

    Ухаалаг хүмүүжүүлэгч хүүхдүүдтэй ажиллахдаа өөртөө итгэх итгэл, нэр хүндийг зөвөөр ойлгох мэдрэмжийг төрүүлэхийг хичээдэг. Хүүхэд залуучуудад итгэл даалгах үед их үр дүн гарч эхэлдэг. Бяцхан хүүхдүүдийн дунд олонх нь нэр хүнд гэж юу болохыг аль хэдийн мэдэрсэн байдаг. Хүүхэд бүр өөрт нь хүндэтгэлтэй, итгэл даалгасан байдлаар хандаасай гэж хүсдэг. Энэ нь ч хүүхдүүдийн эрх. Хүүхдүүд нэг бол хатуу хараа хяналтанд орж, нэг бол хяналтнаас гарсан мэт мэдрэмжтэй байж болохгүй. Хардалт ёс суртахууны доройтлыг бий болгож, эцэг эхийн хүсэж буй зорилгын эсрэг үр дүнг гаргадаг. Хүүхдийг байнга хардаж сэрдэхийн оронд сурагчидтайгаа ойртон дотносож бузар мууг хардаж байгаатай адил бодол санаанд нь хөнгөн хийсвэр санаа үүрлэсэн эсэхэд анхаарал хандуулж, бузар муу үйлдэл хийхээс сэргийлэх арга хэмжээг авах хэрэгтэй. Залуучуудад итгэж байгаагаа мэдрүүлээрэй, итгэл дааж чадахгүй мэтээр өөрийгөө таниулах хүсэлтэй залуучууд ховор болохыг та анзаарах болно.Бо 342.1

    Дээрхтэй адил өөр нэгэн зарчим нь хүүхдүүдэд тушаахын оронд хүсэлт гаргаж сур гэсэн зарчим юм. Тушаахын оронд хүсэлт гаргаж буй хүн дээрх зарчмыг хэрэгжүүлдэг болохоо харуулж байгаа гэсэн үг. Хүүхдүүд хүчээр тулгаснаас бус харин өөрийн сонголтоор дуулгавартай байх ёстой.Бо 342.2

    Анги танхимд мөрдөгдөх журам болж өгвөл нийт сургуулийн хүсэл, дуу хоолойг шингээсэн байх хэрэгтэй. Ангийн дагах журам бүрийг сурагчдын өмнө дэлгэн тавьснаар, сурагч бүр шударга журам гэдэгтэй санал нийцсэн байх ёстой. Ийнхүү өөрийн биеэр оролцон гаргасан журмаа сурагч биелүүлэх үүрэгтэйгээ хүлээн зөвшөөрнө.Бо 342.3

    Дүрэм журам болж өгвөл богино, сайтар тунгаан бодсон байх хэрэгтэй. Журам гаргасан бол сахиулах арга хэмжээг ч мөн авсан байх ёстой. Өөрчлөгдөхөөргүй зарчим, дүрмийн оюун ухаан ойлгон ухаарч, яваандаа нийцэж эхэлдэг. Харин дүрэм журмыг хэт хүчлэн тулгах нь бузар хүсэл, хуурамч найдвар, баттай биш нөхцөл байдлыг бий болгож, үймээн, уур уцаар, дуулгаваргүй байх үр дүнг бий болгодог.Бо 343.1

    Бурханы засаглал болон удирдлага бузар муутай хэзээ ч эвлэрдэггүйг маш энгийнээр зааж сургах хэрэгтэй. Гэр орон болон сургуулийн алинд ч дуулгаваргүй байдалтай эвлэрдэг байж болохгүй. Удирдаж байгаа хүүхдүүдийнхээ сайн сайханд санаа тавьж буй эцэг эх болон багш нар хувийн хүслийн хүслээ дагаж удирдлагыг эсэргүүцэх, алдаа дутагдлаа булзааруулах, дуулгавартай байдлаас зайлсийх зан байдалтай хэзээ ч эвлэрч болохгүй. Буруу үйлдлийг өмөөрч, хүүхдээ дуулгавартай байлгахын тулд аргадах, эд зүйлсээр хуурах, шаардлагыг биелүүлэхийг зөвлөхийн оронд өөр төрлийн тохиролцоо хийх нь хайраар удирдуулсан үйлдэл бус харин нялуун зан дээр үндэслэсэн үйлдэл юм.Бо 343.2

    “Мунхгууд нүглийг басамжилдаг.” Сургаалт үгс 14:9. Бид гэм нүглийг амар зүйл гэж үзэхээс болгоомжлох хэрэгтэй. Бурууг үйлдэж буй хүнийг их хэмжээний хүч удирдаж байдаг. “Өөрийнх нь зүй бус үйлдэл нь хар санаатныг баривчилдаг бөгөөд Тэрээр өөрийнхөө нүгэл хилэнцийн уяанд хүлээстэй байх аж.” Сургаалт үгс 5:22. Хүүхдүүд болон залуучуудад бузар муу зуршилдаа хүлэгдсэн байхыг зөвшөөрөхөөс илүү бузар муу үйлдэл гэж байдаггүй.Бо 343.3

    Залуучууд эрх чөлөөг хүсэх хүслээр өвчилсөн байдаг. Тэд тусгаар тогтносон байдлыг хүсэн мөрөөддөг. Залуучууд зөвхөн Бурханы хуулийг сахиснаар юугаар ч үнэлж баршгүй эрх чөлөөг мэдрэх боломжтой болох талаар сургагдсан байх хэрэгтэй. Бурханы хууль жинхэнэ эрх чөлөө, тусгаар тогтнолыг өгдөг. Бурханы хууль биднийг доройтуулж, боолчлох зүйлсээс хамгаалж, дуулгавартай хандсан нэгэнд бузар муугийн хүчнээс чөлөөлөгдөх хүч, хамгаалалтыг өгдөг.Бо 343.4

    Дуулаач: мБи Таны тушаалуудыг хайдаг учраас чөлөөтэй алхах болно.” мТаны гэрчлэлүүд мөн миний баясал, миний зөвлөгчид юм.” Дуулал 119:45, 24 гэж дуулсан байдаг.Бо 344.1

    Бид бузар мууг засах гэж оролдохдоо бусдын бурууг эрж хайх, шүүн тунгаахаас болгоомжлох хэрэгтэй. Байнгын шүүмжлэл өөрчлөлт шинэчлэлтийг бус харин самуурлыг авчирдаг. Олон хүмүүсийн тэр тусмаа өндөр мэдрэмжтэй хүмүүсийн оюун ухаанд бусдыг доромжлон гутаасан шүүмжлэл сүйрлийг бий болгодог. Цэцэгс өвлийн хүйтэн салхи үлээж байх үед дэлбээлдэггүй шүү дээ.Бо 344.2

    Хүүхдийн онцгой алдаа дутагдлыг тогтмол буруут^гаеиаар тухайн хүүхдийн алдаа дутагдал засагддаггүй, харин ч тэрээр алдаа дутагдлаа өөрт байдаг онцгой зүйл гэж бодож эхэлдэг. Ийнхүү гадаад байдлаараа бусдаас өөрцгүй, асуудалгүй мэт хүүхдийн сэтгэлд итгэл найдваргүй, гутарсан зан байдал төлөвшдөг.Бо 344.3

    Алдаа дутагдал гаргасан хүн алдаа дутагдлаа олж хараад, засрах хүсэл эрмэлзэлтэй болсон тохиолдолд жинхэнэ засаж залруулах ажил хичээл зүтгэлийн үр дүн гарч ирдэг. Дээрх зүйлс биеллээ олсон тохиолдолд хүч чадал, уучлал өршөөлийн эх үндсийг танилцуулж өгөөрэй. Гэхдээ өөртөө итгэх итгэлийг хадгалж, урам зориг, итгэл найдварыг мэдрүүлэхийг хичээгээрэй.Бо 344.4

    Бусдыг засаж залруулах нь хүнд оногдсон хамгийн сайхан боловч хамгийн хэцүү үүрэг даалгавар юм. Үүнд маш их ур чадвар, мэдрэмж, хүний зан төрхийг ялган таних мэдлэг, тэнгэрээс ирсэн итгэл бишрэл, тэвчээр, тууштайгаар хөдөлмөрлөж, ажиглан хүлээх чанарууд шаардагддаг. Хүнд оноогдсон үүнээс илүү чухал ажил гэж байхгүй.Бо 344.5

    Бусдыг удирдах хүсэлтэй хүмүүс эхлээд өөрсдийгөө удирдаж сурсан байх ёстой. Хүүхэд, залуучуудтай уур уцаартайгаар харьцах нь үзэн ядалтыг төрүүлдэг. Эцэг эх, багш нар тэвчээр алдах үедээ мэргэн бус үгсийг хэлэх аюулд унадаг тул дуугуй байх нь дээр. Дуугаа барих арга маш гайхамшигтай хүч чадлыг бий болгож өгдөг.Бо 345.1

    Багш эсэргүүцсэн, зөрүүд зан байдалтай учирна гэдгээ ойлгох хэрэгтэй. Ямар ч хүүхэдтэй харьцахдаа өөрөө нэгэн үед хүүхэд байсан ба шийтгүүлдэг байсан үеэ санах хэрэгтэй. Багш хүн хэдийгээр нас ахиж, боловсрол, туршлага хуримталсан ч алдаа дутагдал гаргадаг, багшид ч гэсэн уучлагдах, хүлцэнгүй хандах шаардлага гардаг. Залуучуудыг сурган хүмүүжүүлэхдээ өөртэй нь адил бузар мууд уруу татагддаг болохыг нь хүлээн зөвшөөрөөрэй. Хүүхдүүд бүх зүйлсийг суралцахаар шамдаж байгаа ба бусдад заахаас өөрөө суралцах нь илүү хэцүү болохыг ойлгоорой. Удаан ойлгодог хүүхэдтэй тэвчээртэй хандаж мэдлэг боловсролгүй байдлыг нь буруутгаж болохгүй. Харин ч урамшуулж болох бүх боломжийг ашиглаарай. Хэт мэдрэмжтэй, сандруу сурагчтай дөлгөөн зан чанараар харилцах хэрэгтэй. Өөрийн алдаа дутагдлыг ойлгосон хүн бэрхшээл, хүндрэлтэй тулгарсан хүмүүст эелдэг зөөлнөөр ба тэвчээртэйгээр ханддаг.Бо 345.2

    Аврагчийн дүрэм бол-мТа нар хүмүүсийг өөрсдөдөө хэрхэн хандаасай гэж хүснэ, тэдэнд мөн түүнчлэн хандм (Лук 6:31) юм. Энэхүү дүрэм нь хүүхэд залуучуудтай ажилладаг хүн бүрийн дүрэм байх ёстой. Хүүхэд залуучууд нь Эзэний гэр бүлийн бяцхан гишүүд, бид нартай хамт алдар хүндийн амьдралыг өвлөн авах хүмүүс юм. Хамгийн удаан ойлгоцтой, бага балчир мөн алдаа дутагдалтай, тэрслэмтгий хүүхдүүдэд Христийн дүрмийг ашиглах ёстой.Бо 345.3

    Дээрх дүрэм багшид сурагчийн алдаа дутагдлыг олонд зарлах үйлдэл хийхээс сэргийлэх болно. Багш дээр дүрмийн дагуу бусдын өмнө сурагчийг буруутган, шийтгэхгүй байх боломжийг эрж хайдаг болно. Сурагчийг өөрчлөн шинэчлэх бүх аргыг хэрэглэхээс нааш сурагчийг ангиас хөөхгүй байх юм. Сурагчид ямар ч хүмүүжлийн арга ашиг өгөхгүй үед, сурагч сургуулийн удирдлага, удирдамжийг үл тоон, удаа дараа зөрчил гаргаж, бусдад буруу нөлөө үзүүлж байгаа бол сургуулиас гаргах шаардлагатай болдог. Олны өмнө буруутгаж, сургуулиас хөөх нь хүүхдийг бүрэн сүйрэл, мөхөл рүү хөтөлдөг. Сурагчийг сургуулиас гаргахаас өөр аргагүй болсон тохиолдолд асуудлыг олонд мэдэгдэхгүй байх хэрэгтэй. Багш эцэг эхчүүдтэй хамтран зөвшилцсөний үндсэн дээр сурагчийг олонд мэдэгдэхгүйгээр сургуулиас гаргах хэрэгтэй.Бо 346.1

    Өнөөгийн бэрхшээлтэй үед залуучуудын эргэн тойронд, хаа сайгүй уруу татлага аюул урган гарсаар байна. Энэ үеийн урсгалыг дагах нь амар боловч урсгалыг сөрж байгаа хүнд маш их хүч хэрэгцээтэй болно. Сургууль бүр уруу татагдаж буй залуучуудын «хамгаалах цайз”, буруу үйлдэлтэй мэргэн ухаан, тэвчээрээр ханддаг газар байх ёстой. Үүргээ ухамсарласан багш нар дуулгаваргүй, дураараа авирлагч хүүхэдтэй амжилттай харилцах үүрэг даалгавраа хөндийрүүлэх зүйлсээс зүрх сэтгэл, амьдралаа салгаж заагласан байх болно. Ийм багшийн үг яриа хайр энэрэл, дөлгөөн, тэвчээртэй, биеэ хянах зарчмаар удирдуулагдана. Өршөөл уучлал, эелдэг зөөлөн байдал шударга ёстой нийцэж эхэлнэ. Зэмлэх шаардлага гарах үед хэтрүүлэн гуйвуулсан бус харин даруу үг хэллэг ашиглагдах болно. Ийм багш дутагдал гаргасан хүүхдэд алдааг нь эелдэгээр мэдүүлж, өөрийгөө засаж авахад тусламж үзүүлдэг. Жинхэнэ багш бүр уучлал өршөөл үзүүлэгчийн өмнө алдаа дутагдал гаргах нь хатуу ширүүн хүний хажууд алдаа гаргахаас илүү болохыг мэдэрч ойлгодог.Бо 346.2

    Засагдахгүй гэж тооцогдож буй олон залуучууд гадаад төрх байдалтайгаа адил зүрх сэтгэл нь хатуурч хөрсөн байдаггүй. Найдваргүй хэмээн тооцогдсон олон залуус ухаалаг сахилагжуулалтаар засрах боломжтой. Эдгээр залуучууд нинжин сэтгэлээр хандах үед маш амархан уяран, хайлж орхидог. Багш хүн уруу татагдсан нэгний итгэлийг дааж, сайн зан чанарыг нь нээн илрүүлж, хөгжүүлснээр олон залуучуудыг бузар уруу татлагаас хөндийрүүлж чадах юм.Бо 347.1

    Тэнгэрийн Багш алдаа дутагдалтай хүн бүрийн гажууд зан чанарт тэвчээртэй ханддаг. Түүний хайр хэзээч хөрдөггүй, Түүний засаж залруулах үйлдэл хэзээч цуцдаггүй. Тэрээр гараа алдлан эсэргүүцэгч, алдаа гаргагч тэр байтугай буруу шүтлэгтэй хүмүүсийг удаа дараа урин дуудсаар байдаг. Бурхан буруу харьцсанаас сул дорой болсон бяцхан хүүхдийг хараад өрөвддөг. Зовж шаналсандаа орь дуу тавьж байгаа дуу Түүний чихэнд сонсогдохгүй өнгөрдөггүй. Түүний мэлмийд бүх хүмүүс нандин байдаг боловч хэрцгий, уруу царайлсан, зөрүүд хүмүүс хайр, энэрлийг нь илүү хүчтэй татаж байдаг. Бурхан асуудлын үүсэл, шалтгааныг мэддэг учраас ийнхүү хайрладаг. Хамгийн амархан уруу татагддаг, хамгийн амархан алдаа гаргадаг хүмүүс Түүний сэтгэлийг хамгаас илүү зовниулдаг.Бо 347.2

    Эцэг эх, багш бүр зовж шаналсан, уналтанд орж, уруу татагдсан хүмүүсийг сэтгэлдээ тээдэг Бурханы зан чанарыг даган дуурайдаг байх ёстой. Тэд дараах байдлыг сэтгэлдээ оруулах хэрэгтэй. мТэр өөрөө ч мөхөс байдлаар хүрээлэгдсэн учраас үл мэдэгч болон төөрөлдөгчийг өршөөх чадвартай байв.м Еврей 5:2. Есүс биднийг маш ихээр хүндлэн харьцдаг, бид бусадтай Бурханы харьцсантай адилаар харьцах ёстой. Адил нөхцөл байдалд Аврагчийн харилцах зарчмаас зөрсөн бүх үйлдэл зөвтгөгдөхгүй.Бо 347.3

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents