Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Боловсроа

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Долдугаар Бүлэг - Агуу Хүмүүсийн Аж Амьдралаас

    “Шударга зөв хүн хүртзх
    ёстойгоо газар дззр хүртдзг.”

    Бурханы Ариун түүх жинхэнэ боловсролын үр дүнг олон төрлийн жишээгээр дэлгэн харуулдаг. Ариун түүхэнд Бурханы удирдлаган доор зан чанар нь төлөвшиж байсан, амьдралынхаа жишээгээр бусад хүмүүст ивээл болсон, дэлхий дахинд Бурханы төлөөлөгчид болон зогсож чадсан хүмүүсийн ариун жишээнүүдийг танилцуулдаг. Эдгээрийн дотор агуу улс үндэстний удирдагч, хууль тогтоогч, хамгийн итгэлтэйгээр өөрчлөн шинэчлэгч, Иосеф, Даниел, Мосе, Елиша, Паул, мөн энэ дэлхийд урьд өмнө нь байгаагүй хамгийн нэр цуутай Багш ч багтдаг.Бо 59.1

    Иосеф болон Даниел нар бага залуу наснаасаа идэр залуу насанд хүрэх үедээ гэр орноосоо холдон харийн улс оронд олзлогдон одсон. Иосеф хувь тавиланд маш том өөрчлөлтүүдийг гаргахад нөлөөлөхүйц уруу таталтнуудад орж байсан. Тэрээр эцгийнхээ гэрт хамгаас илүү хайрлагдсан хүүхэд байсан бол Потифарын гэрт зарц болон очоод удалгүй гэр бүлийн итгэмжлэгдсэн хүн, дотны анд нөхөр болж, ажил үүрэг хариуцагч, хичээл сургуульд суралцагч, ажиглан хамгаалагч, хүмүүстэй уулзаж учирдаг хүн болсон. Дараагаар нь Фараоны шоронд улс үндэстний өмнө хариуцлага хүлээсэн гэмт хэрэгтэн, шударга бусаар гүтгүүлсэн, суллагдах, өршөөгдөх ямар ч найдваргүй нэгэн болж хувирсан боловч үндэстнийг агуу гамшгаас удирдан гаргах удирдагч болохоор дуудагдсан. Түүнийг шударга байдлаа хадгалан үлдэхэд юу нөлөөлсөн бэ?Бо 59.2

    Ямар ч хүн өндөр нэр хүндийн оргил дээр аюул заналхийлэлгүйгээр зогсдоггүй. Уулын аман дахь цэцгийг гэмтээлгүй өнгөрсөн хүчтэй шуурга уулын оргил дээр ургаж буй модыг үндсээр нь булгалдагтай адил хүчтэй уруу татлага дорд амьдралтай нэгэнд нөлөөлөөгүй мөртлөө дэлхийд амжилт, нэр хүндээ бадрааж байгаа нэгэн рүү дайран довтолдог. Гэвч Иосеф бэрхшээл зовлон болон хангалуун амьдралын шалгууруудыг адил хэмжээгээр даван туулсан. Тэрээр шоронд шударга зөв байсан шигээ Фараоны ордонд ч гэсэн шударга зөвийг сахиж байсан.Бо 60.1

    Иосеф бага байхаасаа Бурханаас эмээж, Түүнийг хайрлах талаар заалгаж байсан. Тэрээр Сирийн оддын доор эцэгийнхээ майханд суугаад, тэнгэрийн элч нар диваажингаас дэлхий рүү шатаар бууж, өгсөн, диваажингийн хаан суудалд залрагч Нэгэн Иаковд Өөрийгөө танилцуулсан гэх Бетелд үзэгдсэн үзэгдлийн талаар олон удаа сонсдог байжээ. Мөн Иаббокийн эрэг дээр болсон мөргөлдөөний үеэр Иаков сэтгэлдээ хадгалж байсан гэм нүглээ гэмшсэнээр ялалт байгуулж, Бурханы хүчээр хун тайж хэргэм зэргэмтэй болсон тухай түүхүүдийг сонсож байсан.Бо 60.2

    Эцгийнхээ малыг хариулж байсан хоньчин хүү Иосефын ариун шударга, энгийн амьдрал бие махбод, оюун ухааны хөгжилд маш сайн нөлөө үзүүлсэн. Эцгийн хүүдээ уламжлуулан өгсөн агуу үнэн болох Бурхантай байгалиар дамжуулан харилцаа холбоо тогтоох, Бурханд итгэх ариун итгэл бишрэлээр Иосеф оюун ухааны хүч чадал, зарчимдаа үнэнч, тууштай байх зан чанарыг олж авсан.Бо 60.3

    Өсөж төрсөн Канаан дахь гэрээсээ холдуулагдан Египет рүү боолчлогдохоор аймшигтай аяллыг хийх үедээ, амьдралынхаа бэрхшээлтэй мөчид, өөрийн үндэс ястны хүмүүсийн майханг халхлан дүнхийж буй уул толгодыг сүүлчийн удаагаа харж байхдаа, Иосеф өөрийн эцэгийн Бурханыг санан дурсаж байсан. Тэрээр бага насныхаа сургамжуудыг санан дурсахдаа, диваажингийн Хааны боол мэтээр ажиллаж, амьдрах шийдвэрээ санаж, шийдвэрээ амьдралдаа хэрэгжүүлэхээр шийдсэн.Бо 60.4

    Иосеф харь хүн болон боолын бэрхшээлээр дүүрэн амьдрал, нүдэнд үзэгдэж, чихэнд сонсогдон сэтгэлийг мэхлэх худал хуурмагаар дүүрэн харийн шүтлэг, баян тансаг байдал, ёс заншил, ихэмсэг бардам эрх ямбаар хүрээлүүлсэн итгэл шүтлэгээр хүрээлүүлсэн боловч гуйвалгүйгээр, цэх зогссон. Тэрээр хийж байгаа ажилдаа дуулгавартай байх сургамжийг олж авсан. Хамгийн энгийн дорой зүйлсээс хамгийн агуу эрхэмсэг бүхэнд итгэлтэй хандсанаар өндөр хариуцлагыг үүрэх хүч чадлыг олж авсан.Бо 61.1

    Тэрээр Фараоны ордонд дуудагдах үед Египет улс үндэстнүүдийн ямар ч хүнээс хамгийн агуу нь байсан. Түүнд Египетийн ёс заншил, соёл урлаг, боловсролтой дүйцэхүйц ёс заншил байгаагүй боловч улс орны хамгийн хүнд бэрхшээлтэй үед үйл хэргийг нь удирдсан. Тэрээр ажил үүргээ хаан болон улс үндэстний тааллыг олохуйцаар хийж гүйцэтгэсэн. Фараон, «түүнийг өөрийн гэрийн эзэн, Өөрийн бүх эзэмшлийн захирагч болгосон. Ингэсэн нь тааллаар ноёдыг хянахын тулд бөгөөд Түүгээр өөрийн ахлагчдад мэргэн ухааныг заалгахын тулд болой. » Дуулал 105:21, 22.Бо 61.2

    Иосефын амьдралдаа гаргасан амжилтын нууц бидний өмнө дэлгээстэй байна. Иаков хүүхдүүддээ ивээлээ өгөхдөө хамгаас хайртай хүүгийнхээ талаар Бурханлаг хүч, үзэгслэнт байдлыг дүрслэн ийнхүү хэлсэн:Бо 61.3

    Иосеф нь үр жимс ихтэй саглагар мөчир.
    Булгийн дэргэдэх саглагар мөчир, Тэр мөчир нь ханыг даван ургана.
    Мэргэн харваачид түүнийг харгислан харваад,
    Нэхэн хөөсөн боловч Иосефын нум бат бэх,
    Гар нь хүчтэй байх бөгөөд
    Энэ нь Иаковын Төгс Хүчит Нэгэний гараас,
    Израилийн Хад болох Хоньчин гарах болно.
    Чиний эцгийн Бурханаар дамжин Түүнээс чамд
    туслах болно.
    Төгс Хүчит Нэгэнээр дамжуулан,
    Тэрээр чамайг ерөөх болно.
    Энэ нь дээд тэнгэрийн ерөөл,
    Доор гүний ерөөл,
    Хөх ба умайн ерөөл болно.
    Чиний эцгийн ерөөл бол
    Миний өвөг дээдсийн ерөөлөөс ч илүү байж,
    Мөнх уулсын хязгааргүй шиг
    Тэр ерөөл нь Иосефын тэргүүн дээр,
    Ах дүүсийнхээ дундаас тодрон гарагчийн зулай дээр эргэж ирнэ.
    Бо 61.4

    Эхлэл 49:22-26.

    Бурханд үнэнч байж, Үл үзэгдэгч Нэгэнд итгэснээр Иосеф хөлөг онгоцыг хөдөлгөлгүй хамгаалагч зангуу адил болсон. Түүний хүч чадал эдгээр дээр хөдлөшгүйгээр үндэслэгдсэн.Бо 62.1

    “Иаковын агуу хүчирхэг Бурханы гараар
    Түүний гар хүч чадалтай болгогдсон.”
    Бо 62.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents