Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Боловсроа

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Даниел, Диваажингийн Элчин Сайд

    Даниел болон түүний найз нөхдүүд Вавилонд залуу насандаа боолчлогдон очихдоо Иосефын бага залуу насандаа Египетэд боолчлогдохоор очсон үеэс илүү таатай хувь заяатай учирсан боловч Иосефынхоос дутахааргүй зан чанарын шалгуурыг давсан. Иудейн энгийн амьдрал дунд өсөж хүмүүжсэн хаад ноёдын хүүхдүүд залуу насандаа гэр орноосоо холдуулагдан хааны тусгай үйлчлэлд ашиглагдахын тулд хамгийн сүр жавхлантай хотууд, хамгийн агуу хаант засаглалд аваачигдсан. Хааны хээнцэр чимэглэлээр дүүрэн, завхарч гуйвуулагдсан ордныг хүрээлсэн уруу таталт маш хүчтэй байлаа. Иехуваг шүтэгчид Вавилонд боолчлогдон очсон ба Бурханы өргөөнд ашиглагддаг ариун хэрэгслэлүүдийг Вавилоны бурхдад зориулсан дуганд тавьж, Израилийн хаан Вавилончуудын гарт орон хоригдсон бүхэн тэдний шашин шүтлэг, ёс заншил Еврейчүүдийн шашин шүтлэг, ёс заншлаас илүү хүчтэй хэмээн бардамнаж байгааг харуулж байлаа. Израильчууд Бурханы тушаалыг дагахаас татгалзсанаар ийнхүү доромжлогдон гутаагдаж, ийнхүү хүнд байдалд орсон боловч Бурхан Вавилончуудад Өөрийн агуу хүч чадал, хууль тушаал нь ариун шударга ба тушаалуудад нь дуулгавартай хандсанаар ямар үр дүн гарахыг батлан харуулсан. Бурхан Өөрийн үзүүлж болох агуу чанаруудыг Өөрт нь үнэнч хэвээр байсан хүмүүсээр дамжуулан гэрчилж өгсөн.Бо 62.3

    Даниел болон түүний найз нар ажил мэргэжлээ эхлүүлэхийнхээ өмнө маш чухал шалгуурыг даван гарах шаардлагатай болсон. Хаан суралцагчдад анхаарал халамж тавьж байгаагаа харуулан ширээн дээрх зоогноосоо хүнсийг нь хангаж өгч байлаа. Гэвч тэрхүү хоол хүнсний зарим хэсгийг хуурамч шүтээнүүдэд өргөл болгон өргөсөн байсан ба хааны ширээн дээрх хоол хүнс бузар шүтээнүүдэд зориулагдсан байв. Залуус хааны ширээнээс ирэх хоолноос идсэнээр хуурамч бурхадуудыг нь хүлээн зөвшөөрч, шүтэж байгаагаа харуулах ёстой байсан. Тэд хээнцэр тансаг, хөнгөн хуймгай амьдралын нөлөөнд автагдан бие махбод, оюун ухаан, сүнслэг байдлаараа сул дорой болохоос өөрсдийгөө сэргийлж байв.Бо 63.1

    Даниел болон түүний найз нөхдүүд Бурханы үгний зарчмуудын талаар маш нарийн заалгаж сургагдсан байсан. Тэд дэлхийн гаралтай хүслээ сүнслэг хүслээр сольж, хамгийн эрхэм чухал, сайн бүхнийг эрж хайх байдалд суралцсан байсан. Тэд энэ бүгдийнхээ үр дүнг амссан. Бурханы төлөөлөгчдийн хувьд хариуцлагатай байдал, зориг тэвчээрийг төлөвшүүлсэн зуршлууд бие махбод, оюун ухаан, зүрх сэтгэлийн хүчийг ариусган хөгжүүлэх зорилготой байлаа. Сургалтын дараагаар тэд бусад сурагчдын хамт хаанд үйлчлэх үйлчлэлд шалгуулахад «бүгдийн дотроос Даниел, Хананиа, Мишаел, Азариа нартай эн тэнцэх хүн нэг ч байсангүй. » Даниел 1:19.Бо 64.1

    Вавилоны хааны ордонд бүх газар нутгаас, хамгийн онцгой авъяас чадвартай, байгалиас заяасан хамгийн гайхалтай чадвар, дэлхийд хамгийн агуу ёс заншилтай гэж тооцогдох газраас цугларсан хүмүүс байсан боловч Еврей олзлогдогчидтой эн тэнцэх хүн олдохгүй байлаа. Тэд бие махбодын хүч, үзэсгэлэнтэй байдал, оюун ухааны хүч, бичиг соёл эзэмшсэн байдлаар хэнийг ч дагуулахааргүй байлаа. «Хаан тэдэнтэй мэргэн ухаан болон мэдлэгийн бүхий л асуудлаар зөвлөлдөж үзэхэд өөрийнх нь хаант улсын дотор буй хамаг илбэчин, зурхайч нараас арав дахин илүү болохыг нь олж мэдлээ. » Даниел 1:20.Бо 64.2

    Даниелийн Бурханд эргэлт буцалтгүйгээр харьяалагдаж, няцашгүйгээр өөрийгөө удирдах чадварыг эзэмшсэн байдал, ариун нэр алдар, эелдэг хүндэтгэл хариуцаж байсан харийн албатын «хайр хийгээд, өршөөлийг” хүртэхэд нөлөөлсөн. Дээрх зан чанарууд амьдралынх нь туршид ажиглагдан харагдсаар байв. Тийм ч учраас маш хурдан хугацаанд хаант улсын ерөнхий сайдын албыг хаших болсон. Тэрээр Вавилоны хаанчлалын туршид болон хаанчлал нуран унахад, дараагийн хаанчлал зохион байгуулагдах үед ч хүртэл мэргэн ухаан, улс үндэстнийг удирдах ухаанаа гайхамшигтайгаар харуулж байлаа. Түүний арга барил, төгс төгөлдөр харилцаа, зүрх сэтгэлийн гүнээс бусдын сайн сайхныг хүсэн үйлдэх чадвар, үнэн шударгын зарчимдаа тууштай зогсох байдал нь дайснуудыг нь «тэр итгэмжтэй байсан бөгөөд түүнээс ямар ч хайхрамжгүй байдал, эсвэл завхрал олдсонгүй” Даниел 6:4 гэж хэлэхэд хүргэсэн.Бо 64.3

    Даниел Бурханд эргэлзэлгүйгээр, няцалгүйгээр итгэж байх үед эш үзүүллэгийн сүнс түүн дээр бууж ирсэн. Тэрээр хааны өргөөнд үйлчлэх хариуцлага, хаант улсын нууцанд нэвтрэх эрхээр хангагдсан байхдаа Бурханы элчин сайд байж, ирээдүйн нууцуудыг тайлж мэдэх чадвараар өргөмжлөгдсөн. Харийн хуурамч шүтээнд шүтэгч хаад ноёд Диваажингийн төлөөлөгчөөр дамжуулан Даниелийн Бурханыг таньж мэдэх шахалтанд орж байсан. Небухаднезар хаан Даниелд, «-чиний Бурхан бол бурхдын Бурхан, хаадын Эзэн бөгөөд нууцыг илчлэгч мөн билээ” гэв. Тэгээд Дариус хаан, бүх ард түмэн, үндэстэн, бүх хэлтэнд захидал бичиж, “Даниелийн Бурхан... амьд Бурхан бөгөөд үүрд мөнх хувиршгүй. Түүний хаанчлал устгагдашгүй хаанчлал, Түүний эрх мэдэл мөнхөд байх болно. » «Тэрээр тэнгэр ба газарт аварч, чөлөөлж, гайхамшиг болон тэмдгүүдийг үйлддэг. » Даниел 2:47; 6:2527 гэж гэрчилсэн.Бо 65.1

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents