Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Боловсроа

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Нэгдугээр Булэг - Жинхэнэ Боловсролын Эх Үүсвэр Ба Зорилго

    “Ариун Нэгэнийг таньж мэдэх нь
    оюун ухаан мөн.м “Одоо Түүнийг
    таньж, Түүнтэй эвтэй байгтун.”

    Бидний боловсролын талаарх үзэл бодол маш явцуу, ойрын хүрээнд эргэлдэж байдаг. Бид илүү өргөн хүрээнд сэтгэж, дээдийн зорилготой болох хэрэгтэй. Жинхэнэ боловсрол гэдэг нь жирийн хичээл судлахаас илүү гүн гүнзгий утга учир агуулж байдаг. Жинхэнэ боловсрол нь одоо амьдарч байгаа амьдралдаа бэлтгэхээс илүү гүн гүнзгий утга агуулдаг. Боловсрол нь хувь хүн болон хүний оршин байгаа байдалтай нягт холбоотой зүйл. Жинхэнэ боловсрол бие махбод, оюун ухаан, сүнслэг хүч чадлаа жигд хөгжүүлэх утгыг агуулдаг. Энэ нь сурагч бүрийг энэ дэлхий дээр бусдад баяртайгаар тусламж үзүүлэн үйлчилж, ирж буй дэлхийн илүү өргөн утга бүхий үйлчлэлийн баяр хөөрийг мэдрэхэд бэлтгэж байдаг.Бо 13.1

    Ийм боловсролын эх үүсвэрийг Ариун Бичээснээс олж харж болох ба эдгээр нь Хэмжээлшгүй Нэгнийг танилцуулж өгдөг: Түүнд Ммэргэн ухаан болоод мэдлэгийн бүх эрдэнэс нуугдсан байдаг» Колоссай 2:3. мМэргэн ухаан хийгээд хүч Түүнтэй хамт байх бөгөөд зөвлөгөө хийгээд ухаарал Түүнд харьяалагддаг.” Иов 12:13.Бо 13.2

    Дэлхийн гайхамшигтай багш нар, нарийн судалгаа хийж гүйцэтгэсэн агуу оюун ухаантнууд, тэдний хэлсэн үгс олон түмэнд гүн гүнзгий зүйлсийг бодож сэтгэхэд НӨАӨӨАСӨН ба мэдлэгийн өргөн үүдийг нээсэн хүмүүс олноор гарч ирж байсан. Тэдгээр хүмүүс хүн төрөлхтнийг удирдан, ач тусаа өгсөн хэмээн хүндлэгдсээр ирсэн боловч, тэд нараас хавьгүй илүү Нэгэн байдаг. Бид хүн төрөлхтний үүсэн бий болсноос эхлэн агуу багш нарын үе удмыг судлан мэдэж болно, гэвч тэд нараас өмнө Гэрэл оршсоор ирсэн. Нарны тусгасан гэрлийн тусламжтай cap, одод гэрэлтдэгтэй адил дэлхийн агуу суут ухаантнууд Зөв Шударгын Гэрлийн тусгасан гэрлийг өөрсөд дээрээ ойлгон гэрэлтүүлсээр ирсэн. Нандин бодол санаа, ур ухаан бүр дэлхийн Гэрлээс ирдэг.Бо 13.3

    Өнөө үед хүмүүс «дээд боловсролын” талаар маш их ярих болжээ. Жинхэнэ «дээд боловсрол” нь «мэргэн ухаан болон хүч чадлыг» (Иов 12:13) эзэмшигч Нэгэнээс ирдэг ба Түүний амаар «мэдлэг ба ойлголт” айлдагддаг. Сургаалт үгс 2:6.Бо 14.1

    Бурханыг таньж мэдэх нь бүх жинхэнэ мэдлэг, хөгжил цэцэглэлтийн эх үндэс юм. Бид гэм нүглийн бузар муу нөлөөнөөс бусад тохиолдолд бие махбод, оюун ухаан, сүнслэгээр харж болох бүх зүйлсээс Түүнийг таньж мэдэх мэдлэгийг олж авдаг. Бид үнэнийг таньж мэдэх гэсэн голч сэтгэлээр ямар ч төрлийн судалгааг хийснээр үл үзэгдэгч, агуу хүчирхэг ухаан бүхнийг удирдан зохицуулж байдгийг олж хардаг. Боловсролоор хүний оюун ухаан Бурханы оюун ухаантай; хязгааргүй төгс оюун ухаан хязгаарлагдмал төгс бус оюун ухаантай холбогддог. Ийм агуу харилцаа, холбоо бие махбод, оюун ухаан, сүнслэг байдалд төсөөлөхийн аргагүй нөлөө үзүүлдэг.Бо 14.2

    Ийм харилцаанаас дээд хэмжээний боловсролыг олж болно. Энэ бол хүнийг хөгжүүлэх Бурханы арга барил юм. Бурхан хүн төрөлхтөнд хандан модоо Түүнийг таньж мэдм (Иов 22:21) гэж хэлж байна. Хүн төрөлхтний эцэг өвөг энэхүү үгсэд өгүүлсэн арга барилыг амьдралдаа ашиглаж байсан. Адам Бурханы удирдлаганд байх үедээ ариун Едений цэцэрлэгт гэм нүгэлгүй төгс төгөлдрийн алдраар гэрэлтэж байсан.Бо 14.3

    Боловсролыг зөв ойлгож ухаарахын тулд хүн хэрхэн яаж бүтээгдсэн болон Бурхан хүнийг ямар зорилготойгоор бүтээсэн болохыг судлах хэрэгтэй. Мөн бид хүн бузар муугийн мэдлэгийг авснаар амьдрал, эргэн тойрны нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөх болсон, Бурхан хүн төрөлхтнийг төгс ариун зорилгынхоо дагуу хөгжүүлэх төлөвлөгөөгөө биелүүлсээр байгааг сайтар ойлгож ухаарах хэрэгтэй.Бо 15.1

    Адам Бүтээгчийн гараар бүтээгдэхдээ бие махбод, оюун ухаан, сүнслэг байдлаараа Бүтээгчийнхээ дүр төрхөөр бүтээгдсэн байсан. «Бурхан хүнийг Өөрийн дүр төрхөөр бүтээсэн” (Эхлэл 1:27) ба хүн хэдий урт удаан насална төдий хэмжээгээр Бүтээгчийнхээ дүр төрхийг өөртөө төлөвшүүлэх байсан. Хүн Бүтээгчийн алдар сууг илүү ихээр гэрэлтүүлж сурах учиртай байлаа. Хүний бүх чадвар хөгжих боломжтой ба авъяас чадвар, хүч тэнхээгээр тогтмол өсөх ёстой байв. Дасгал хөдөлгөөн хийх, хил хязгааргүй газар нутаг, судалж нягтлах хээр талууд алдар сүр хүчээр дүүрэн байлаа. Нүднээ илхэн харагдах «Түүний гайхамшгууд мэдлэгээр төгсм (Иов 37:16) ертөнц хүний танин мэдэх хүслийг бадраадаг байсан. Бүтээгчтэйгээ нүүр нүүрээ харан, зүрх сэтгэлээ нийцүүлэн харилцах нь хүнд тохиосон хамгийн агуу эрх байсан. Хэрэв хүн Бурханд үнэнчээр хандсаар байсан бол Бурханы бүтээж өгсөн бүхэн үүрд мөнхөд эзэмшил нь байсаар байх байсан. Хүн мөнхийн мөнхөд мэдлэгийн шинэ эрдэнэсүүдийг олж авч, аз жаргалын шинэ охь ундаргыг нээн илрүүлж, тодорхой гэхэд маш тодорхой мэргэн ухааны ойлголтуудыг, хүч чадал, Бурханы хайрыг олж авах байсан. Хүн бүтээгдсэн зорилгоо улам илүү биелүүлсээр, Бүтээгчийнхээ алдар сууг улам илүү ихээр тусган харуулах боломжтой байх байсан.Бо 15.2

    Гэвч энэ бүхэн дуулгаваргүй байдлаас болон алдагдсан. Гэм нүглээр дамжуулагдан бурханлаг төрх нь алдагдаж, бараг бүр мөсөн алга болсон гэж хэлж болохуйц болсон. Хүний бие махбодын хүч чадал суларч, оюун ухааны чадавхи нь буурч, сүнслэг мэдрэмж нь муудсан. Хүн үхэх тавилантай болсон боловч хүн төрөлхтөн итгэл найдвараа бүр мөсөн алдахуйц гасланд унасангүй. Хязгааргүй хайр, өршөөл нигүүлсэлийн дагуу авралын төлөвлөгөө төлөвлөгдөн, амьдралаараа соригдох боломж өгөгдсөн. Авралын гол үүрэг нь, хүнд Бүтээгчийн дүр төрхийг сэргээж, анх бүтээгдсэн төгс байдал руу буцааж, бие махбод, оюун ухаан, сүнслэг байдлын өсөлт хөгжлийг хурдасгаж, бүтээгдэх болсон зорилгыг нь ойлгуулж ухааруулахад оршиж байсан. Энэ бол амьдралын агуу зорилго болох боловсролын гол эрмэлзэл юм.Бо 16.1

    Хайр бол дэлхийг бүтээж, дараагаар нь аврах шалтгаан нь болж байсан ба хайр жинхэнэ боловсролын эх үүсвэр хэмээн тооцогддог. Энэ нь Бурханы амьдралыг удирдан зохицуулахаар өгсөн Түүний хуулиудаар тодорхой харагддаг. Түүний хуулийн анхны болон хамгийн агуу тушаал бол, «Чи өөрийн Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадал, бүх оюун ухаанаараа хайрла» Лук 10:27 гэсэн тушаал байдаг. Хэмжээ, хязгааргүй, хаа сайгүй оршигч Нэгэнийг бүх хүч чадал, зүрх сэтгэл, байгаа бүхнээрээ хайрлах нь бүх төрлийн хүч чадлаа хөгжүүлэх хамгийн гайхамшигтай хөгжил цэцэглэлт юм. Бид бүхий л зүйлс болох бие махбод, оюун ухаан болон сүнслэг байдлаараа Бурханы дүр төрхийг өөртөө сэргээх ёстой.Бо 16.2

    Хоёр дахь тушаал бол эхний тушаалтай адил утга санаатай ба «хөршөө өөрийн адил хайрла” Матай 22:39, гэсэн тушаал юм. Хайрын хууль Бурхан болон бидний анд нөхөр болох хүмүүст бие махбод, оюун ухаан, сүнслэг байдлаараа үйлчлэхийг шаарддаг. Энэхүү хайрын үйачлэл маань бусдад ивээлийг өгөөд зогсохгүй, бид нарт эргүүлээд их хэмжээний ивээлийг авчрах учиртай. Хувиа үл хичээх байдал бол бүх жинхэнэ хөгжил цэцэглэлтийн эх үндэс. Хувиа үл хичээсэн үйлчлэлээр бид бүх талын тэнгэрлэг ёс зүйг, боловсролыг өөрсөддөө бий болгодог. Бид үйлчлэлээр дамжуулан бурханлаг чанарыг илүүтэйгээр эзэмшиж эхэлдэг. Бид диваажинг сэтгэлдээ оруулснаар, диваажинд очих зохистой хүмүүс болдог.Бо 16.3

    Бурхан бүх жинхэнэ мэдлэгийн ундарга учир, боловсролын хамгийн чухал зорилт нь Бурханы Өөрийгөө хэрхэн таниулж байгаад оршдог ба бид оюун ухаанаа Түүн рүү чиглүүлэхэд оршдог. Энэ талаар бид өмнө өгүүлсэн. Адам Ева хоёр Бурхантай шууд харилцсанаар мэдлэгийг олж авдаг байсан, тэд Бурханаас Түүний хэрхэн бүхнийг зохицуулдгийг заалгадаг байсан. Бүх бүтээлүүд төгс байхдаа Бурханы бодол санааг амьдралаараа харуулдаг байсан. Адам Евагийн хувьд байгаль ертөнц Бурханлаг оюун ухаанаар дүүрэн байсан. Харамсалтай нь хүн гэм нүглээс болон Бурхантай шууд харилцаж, Түүнээс суралцах боломжгүй болохоос гадна Түүний бүтээлүүдээс Бурханыг таньж мэдэх чадвараа ч гэсэн маш ихээр алдсан. Дэлхий гэм нүгэлд бузартаж, цөвтсөн боловч Бүтээгчийн алдар сууг бүдэг бадаг гэрэлтүүлсэн хэвээр байгаа. Бурханы байгалиар дамжуулан сургадаг сургамжууд бүрмөсөн баларч арилаагүй. Бурханы агуу бүтээл бүр Түүний гарын бүтээл болохоо илтгэн харуулж байдаг. Байгаль дэлхий бидэнд Бүтээгчийг таниулж өгсөөр байгаа. Гэвч эдгээр илчлэлтүүд нь төгс бус, дутуу дулимаг байдалтай болж хувирсан. Гэм нүглийн уналтанд орж, хүч чадлаар суларч, зөн совин, харах харааны хувьд ч хүртэл хязгаарлагдмал болсон бид нар байгалийн сургамжийг зөв ойлгох боломжгүй юм. Бид Бурханыг таньж мэдэхийн тулд Түүний бичүүлэн үлдээсэн Үгнээс Түүнийг тодорхой харах шаардлагатай болсон.Бо 17.1

    Ариун Бичээсүүд нь үнэний төгс жишиг ба Ариун Бичээсүүдийг боловсрол олгох үйл хэрэгт хамгаас чухалчлан судлах шаардлагатай. Бид төгс, дээд гэсэн нэртэйгээ зохицсон боловсролыг олохын тулд Ариун Үгсээс Бүтээгч болон Аврагч болох Христ болон Бурханы талаар мэдлэгүүдийг судлан үзэх шаардлагатай.Бо 18.1

    Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн хүн бүр Бүтээгчтэйгээ адил хүч чадалтай бүтээгдсэн. Эдгээр хүч чадал нь хувийн онцлог, биеэ даан бодож сэтгэх, үйлдэх чадварууд юм. Эдгээр хүч чадлуудыг хөгжүүлж чадсан хүмүүс бусдын өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлдэг, аливаа ажил үйлсдээ бусдыг удирдан чиглүүлдэг, бусдын зан чанарт нөлөө үзүүлдэг болон төлөвшсөн байдаг. Жинхэнэ боловсрол эдгээр хүчийг хөгжүүлж, залуучуудыг зөвхөн бусдын бодол санааг давтагчид бус харин агуу сэтгэн бодогчид болгон хөгжүүлэхэд оршдог байх ёстой. Сурагчид зөвхөн хүмүүсийн хэлсэн, бичсэн үгсийг судлахад цагаа зориулахын оронд үнэний ундарга, бидний өмнө илчлэлтүүдийг үзүүлэн, судлагдахаар оршиж буй байгалиас судлахад оюун ухаанаа чиглүүлдэг байх ёстой. Сурагчдад хүн өөрт нь даатган өгсөн үүрэг даалгавар, хувь заяагаа хэрхэн удирдаж байгаа талаар тунгаан бодох нөхцлийг бүрэлдүүлэн бий болгосноор оюун ухаан нь тэлж, хүчтэй болон хувирдаг. Боловсролын байгууллагууд боловсорсон сул дорой хүмүүсийг амьдрал руу хөтлөн оруулахын оронд үйлдэл болон бодолдоо тууштай ханддаг, нөхцөл байдлын боол бус харин эзэн нь болсон, өргөн уудам, цэлмэг оюун ухаантай, итгэл үнэмшилдээ урам зоригтойгоор ханддаг хүмүүсийг илгээх боломжтой болно.Бо 18.2

    Ийм боловсрол зөвхөн бие махбодын боловсролоос эсвэл зөвхөн оюун ухааныг төлөвшүүлэн, хүмүүжүүлэх боловсролоос илүү сургалтыг өгч чадна. Ийм боловсрол зан чанарыг хүчирхэгжүүлж хувийн явцуу хүсэл болон дэахийн хүсэа эрмэазаэадээ өөрийгөө зоаиосаодог бус харин үнэн, зөв шударгыг эрхэмлэдэг хүмүүс болж хувирахад нөлөөлөх юм. Ийм боловсрол бузар муугаас оюун ухаанаа хамгаалах хана хэрмийг босгоход туслах ёстой. Хүмүүс сэтгэлийг эзэмдэх бузар хүслээрээ өөрсдийгөө устган сүйтгэх бус харин үнэн зөвийн агуу зарчмуудад хүсэл, зорилгуудаа нийцүүлэн, тохируулах болно. Бурханы төгс зан чанарыг өөртөө бий болгохоор хичээснээр оюун ухаан маань шинэчлэгдэж, дотоод сэтгэл Бурханы дүр төрхөөр шинэчлэн бүтээгддэг.Бо 18.3

    Үүнээс илүү дээд боловсрол гэж байх уу? Үүн шиг үнэтэй зүйл гэж байх уу?Бо 19.1

    “Түүнийг цэвэр алтаар ч сольж чаддаггүй бөгөөд
    үнэнд нь мөнгийг ч хэмжин өгч чаддаггүй юм.
    Тэр нь Офирын алтаар, үнэт оникс,
    эсвэл индранилаар ч үнэлэгддэггүй.
    Алт ба болор түүнтэй эн зэрэгцдэггүй бөгөөд
    түүнийг үнэт алтан эдлэлүүдээр ч сольдоггүй.
    Шүр болон болорыг дурьдах ч хэрэггүй.
    Мэргэн ухааны худалдан авах чадвар сувднаас ч
    өндөр болой.
    Бо 19.2

    Иов 28:15-18.

    Бурханы хүүхдүүддээ төлөвлөсөн бодол хүний хамгийн дээд бодол сэтгэлээс дээгүүр бодол сэтгэл байдаг. Бурхан биднийг бурханлаг, Өөртэйгөө төстэй болгохыг хүсч зорьдог. Сурагчдын өмнө үүрд хөгжин дэвжих зам нээгдэн бий болдог. Үүнийг мэдэрсэн сурагч бүх сайн сайхан, төгс ариун, сүр жавхлантай жишиг, зорилгод хүрэхийг эрмэлзэнэ. Тэрээр бүх үнэн шударга мэдлэгийн бүх чиглэл рүү маш хурдацтайгаар өсөн хөгжих болно. Түүний хүч чадал, хүсэл зорилго хувиа хичээсэн, түр зуурын зорилгоос илүү өндөр зорилгууд руу чиглэнэ. Бурхан тэнгэр газраас хавьгүй өндөр байдагтай адил сурагчид ч маш өндөр зорилгын төлөө зүтгэх болно.Бо 19.3

    Залуучуудад Бурханы мэдлэгийг өгөх, Бурханы зан чанартай нийцэхүйц зан чанарыг бий болгох, Бурханы зорилгын төлөө хамтран зүтгэж, тусалж байгаа хүн хамгаас агуу, өндөр язгуурт үйл хэргийг хийж байгаа гэсэн үг. Тэрээр Бурханы зорилгод хүрэхийг эрмэлзсэн хүслийг ТӨРҮҮЛЭХ явцдаа орчлон ертөнц, тэнгэр огторгуй шиг өргөн уудам, энэ амьдралдаа үзэж дуусахгүй, ирээдүйн амьдралдаа үргэлжлүүлэн судлагдах боловсролыг өгнө. Ийм боловсрол амжилттай суралцсан сурагчдадаа дэлхий дээрх бэлтгэл ангиас амжилттай төгсөж, дээр орших төгс дээд сургуульд дэвшин суралцах эрхийг олгох юм.Бо 20.1

    *****

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents