Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Боловсроа

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Хайраас Суралцах Сургамж

    Есүс дагалдагч нараа засаж залруулдаг байв. Есүс дагалдагч нараа тогтмол сануулж, аюулаас сэргийлдэг байсан боловч Иохан, Петр болон бусад дагалдагчид Түүнийг орхин яваагүй. Дагалдагчдын буруу үйлдлийг буруутгаж байсан хэдий ч тэд Есүстэй хамт байхыг хамгаас эрхэм зүйл хэмээн үзсэн. Аврагч ч гэсэн тэдний гаргасан алдаа дутагдлыг хараад тэд нараас холдон зайлаагүй. Есүс дагалдагч нараа алдаа дутагдал, сул байдлаар нь хүлээн авч Өөрийн үйлчлэлд оролцуулахаар сурган дадлагажуулж байсан. Гэхдээ өөрчлөлт нь тэдний хэрхэн Есүсээр заалгаж, Түүнийг дуурайхаас шалтгаалж байсан.Бо 104.6

    Арван хоёр дагалдагч нарын нэгийг Есүс үйлчлэлийнхээ сүүлчийн мөч хүртэл шууд буюу хувьчлан буруутгаж, засаж залруулалгүй ирсэн.Бо 105.1

    Иудас дагалдагч нарын дотор зөрчилдөөнийг байнга үүсгэн бий болгодог байв. Тэрээр Есүстэй ойр дотно харилцсанаар Түүний зан чанар, амьдралд татагдсан. Иудас чин сэтгэлээсээ өөрчлөгдөхийг хүсэж байсан ба Есүстэй нэгдсэнээр өөрчлөлт, шинэчлэлт бий болно гэж найдаж байлаа. Гэвч Иудас энэ талаар зүрх сэтгэлдээ чухалчлан бодоогүй. Иудас Есүсийн байгуулах дэлхийн хаанчлалаас олж авч болох хувийн ашиг сонирхолдоо анхаарал хандуулсаар байсан. Тэрээр Христийн Бурханлаг хүч болон хайрыг хүлээн зөвшөөрч байсан боловч Түүнийг амьдралынхаа Эзэн болгохыг хүсээгүй. Тэрээр өөрийн үзэл бодол, шүүмжлэлд хэт анхаарал хандуулснаар бусдыг буруутгаж, шүүн тунгаах хандлагатай болсон. Христ Иудасын ойлголт, ухамсраас хэт өндөр, түүний ойлгон хүлээн зөвшөөрч чадахгүй зорилго, үйлдэлтэй байсан тул тэрээр Христийг хүлээн зөвшөөрч чадахаа больж, сэтгэлд нь эргэлзээ төрж эхлэв. Түүний эргэлзээ, бузар муу хүсэл бусад дагалдагчдад муугаар нөлөөлсөн. Дагалдагчид бие биеэсээ илүү болохоор тэмцэлдэж, Христийн арга барилд сэтгэл ханамжгүйгээр хандах нь Иудасаас эхэлсэн юм.Бо 105.2

    Есүс эсэргүүцлийг шууд буруутгаснаар зүрх сэтгэлийг хатууруулж, өөрийгөө хамгаалахаас өөр тусыг үзүүлэхгүйг олж харсан. Иудасын өөрийг нь жижгэрүүлж байгаа хувиа хичээх үзлийг Христ хувиа үл хичээх хайрын үйлчлэлээрээ анагаахыг оролдож байлаа. Христ дагалдагч нарынхаа хувиа хичээсэн хүсэл дээр төвлөрсөн хүсэл зорилгын үндсийг булгалах зарчмуудыг зааж сургаж байв. Энэ талаар олон сургаалуудыг зааж байсан ба Иудасын гэм нүгэл сургаалаар ил тод болж, тэрээр өөрийнх нь зан чанарыг дүрслэн харуулж байгааг олон удаа мэдэрч байсан. Харамсалтай нь Иудас Есүст зүрх сэтгэлээ даатгахыг хүсээгүй.Бо 106.1

    Иудас өршөөл нигүүлслийн урилгыг эсэргүүцсэнээр эцэстээ бузар муу хүсэл эзэмдүүлсэн. Тэрээр өөрт нь хандан буруутгасан сургаалд ундуйцаж, бузар муу хүслээ биелүүлэхийг хичээж эхэлсэн. Тэрээр сүнс сэтгэлээ шуналт чөтгөрт тушаан, Эзэнээсээ урвах шийдвэрийг гаргасан. Иудас Дээгүүр өнгөрөх баяр тэмдэглэж байсан өрөөнөөс, Христийн оршихуйн баяр хөөр, мөнхийн итгэл найдварын гэрэл гэгээнээс чөтгөрийн бузар ажлыг гүйцэтгэхээр явсан. Тэрээр ямар ч итгэл найдваргүй харанхуй руу алхан одсон.Бо 106.2

    мХэн итгэхгүйг болон хэн Түүнийг барьж өгөхийг Есүс анхнаасаа мэдэж байсан. » Иохан 6:64. Есүс бүхнийг мэдэж байсан хэдий ч, өршөөл нигүүлсэл, хайр энэрлийн бэлгээ нуун далдлаагүй.Бо 106.3

    Есүс Иудаст тулгарч байгаа аюулыг олж хараад Өөрийн сонгосон, итгэл даасан дагалдагч нарынхаа дунд оруулж, ойр дотно харилцах боломжийг өгсөн. Есүс зүрх сэтгэл нь маш ихээр санаа зовж, шаналах үедээ тэрхүү эргэлзэгч, зөрүүд, бузар мууг бодож сэтгэж буй нэгэнтэй байнга харилцаатай байхыг хүсэж байсан. Есүс дагалдагч нарын дотор тууштайгаар, нууцаар, аажмаар үүсэн бий болж буй үнэнийг эсэргүүцэх нөлөөг мэдэрсэн учраас дагалдагчдаа сэргийлэхээр хичээж байлаа. Есүс аюулд унасан зүрх сэтгэлд авралын хүчийг таниулах нөлөөг хангалттайгаар үзүүлсэн.Бо 106.4

    мИх ус хайрын цангааг тайлж чадахгүй,
    Мөн их үерийн усаар хайрыг живүүлж чадахгүй;”
    мХайр бол үхэл мэт хүчтэй зүйл юм.”
    Бо 107.1

    Кантикл 8:7, 6.

    Христийн хайрын үйлчлэл Иудаст ач тусаа өгөхгүй байсан ба тэрээр үүнд мөн санаа зовдог байлаа. Харамсалтай нь Есүс Иудаст бусад дагалдагч нарын хэмжээнд санаа тавих боломж гараагүй. Дагалдагч нарын хувьд Есүсийн хайраар үзүүлж буй сургамж амьдралынх нь туршид нөлөө үзүүлэх сургамж болон хувирч байв. Дагалдагчид гэм нүгэлд уруу татагдан, алдаа дутагдал гаргаж буй хүмүүст үйлчлэхдээ энэрэнгүй, тэвчээртэйгээр хандах жишээг төлөвшүүлж чадсан. Үүгээр ч зогсохгүй өөр бусад сургамжуудыг тусгаж авсан. Арван Хоёр дагалдагчид Есүстэй үйлчлэхээр сонгогдож байх үедээ Иудасыг дагалдагч нарын эгнээнд багтан ороосой гэж хүсэж байв. Түүнийг Есүсийн дотны дөрвөн дагалдагч болон сонгогдох үед дагалдагчид Иудасыг их ивээлийг буулгах байх хэмээн итгэж найдаж байсан. Иудас бусад дагалдагч нараас илүү дэлхийн зүйлстэй холбогдож байсан, ярьж ухуулах чадвар сайтай, аливаа нөхцөл байдлыг зөвөөр дүгнэж, бусдыг удирдан чиглүүлэх чадвартай, өөрийн олон талын чадваруудыг маш сайн ойлгож мэдэрдэг байсан ба бусад дагалдагч нарт өөрийгөө маш сайн таниулан байв. Христийн гүйцэтгэж буй үйлчлэлд Иудасын нэвтрүүлж, ашиглахыг хүссэн арга барилууд нь дэлхийн зарчим, ёс журмаар удирдуулсан байсан. Тэд дэлхийн хаанчлалыг бий болгож, дэлхийн алдар хүндэтгэл, нэр хүндийг олж авахыг хичээдэг байв. Иудасын хүсэл зорилго түүний амьдралыг ямар үр дүнтэй болгосныг дагалдагчид олж харснаар өөрийгөө дөвийлгөх гэсэн хувийн хүсэл, өөрийгөө золиослох, даруу сэтгэл дээр үндэслэсэн Христийн зарчмууд хоорондоо хэрхэн зөрчилдөж байдгийг ухааруулж өгсөн. Христийн зарчим бол сүнслэг хаанчлалын зарчим юм. Дагалдагчид амин хувийн хүслээ биелүүлэх нь юунд хүргэдгийг Иудасын хувь заяанаас олж харсан.Бо 107.2

    Дагалдагчид Христийн зорилго эцэстээ биелэгдэж байгааг маш тод томруунаар олж харсан. Есүсийн өөрийгөө огоорох амьдралын жишээ болон сургамжууд дагалдагчдын зан чанарыг бага багаар өөрчлөн шинэчилсэн. Есүсийн үхэл тэдний дэлхий дахины агуу хүмүүс болох хүслийг нь устган арилгасан. Петрийн уналт, Иудасын үнэнээс хөндийрсөн байдал, Христийг зовж шаналж байх үед орхин явсан бүхэн өөрсөддөө итгэж найдах үзлийг нь хийсгэн, алга болгосон. Тэд өөрсдийн дорой буурай байдал, Бурханы даалгаж өгсөн ажил үүрэг нь ямар агуу том болохыг хараад алхам тутамдаа Эзэний удирдлаганд амьдрах шаардлагатай болохоо мэдэрсэн.Бо 108.1

    Дагалдагчид Христ бодит биеэрээ дунд нь байхгүй болсныг мэдсэн үедээ урьд өмнө нь мэдэрч байгаагүй мэдрэмжтэй болсон. Тэд Бурханаас Илгээгдсэн Нэгэнтэй хамт алхаж, ярих гайхамшигтай боломжуудыг үнэлж цэгнээгүй болохоо ухаарсан. Тэд Есүсийн ярьж байсан үгс, сургаалиудыг нь ойлгож, заавар зөвлөгөөг нь талархалтайгаар хүлээн авч байгаагүйгээ ойлгосон. Тэд Есүсийн үгийг дахин сонсож, заасан сургаалуудыг нь санахыг хүсэн, хичээж байлаа. Есүст итгэж найдах итгэл буцан сэргэсэнд дагалдагчид ямар их баяр хөөртэй байсан гэж бодно:Бо 108.2

    «Миний явах нь та нарт хэрэгтэй. Хэрэв Би явахгүй бол Туслагч та нар уруу ирэхгүй. Харин Би явбал Өөрөө Түүнийг та нар уруу илгээнэ. » «Учир нь Би Эцэгээсээ сонссон бүхнээ та нарт мэдүүлсэн билээ. » «Харин Туслагч буюу Миний нэрээр Эцэгийн минь илгээх Ариун Сүнс та нарт бүх зүйлийг заах бөгөөд Миний та нарт хэлсэн бүгдийг сануулах болно. » Иохан 16:7; 15:15; 14:26.Бо 108.3

    “Эцэгт байгаа бүх юм Минийх” “Харин үнэний Сүнс болох Тэр ирэхдээ та нарыг бүх үнэн уруу удирдана... Яагаад гэвэл Тэр Минийхийг авч, түүнийгээ та нарт мэдүүлнэ. » Иохан 16:15, 13, 14.Бо 109.1

    Дагалдагчид Олив уулын оройгоос Христ дээш тэнгэр лүү өргөгдөхийг харсан. Тэрээр тэнгэр рүү явахдаа, «Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно” гэсэн амлалтыг өгсөн. Матай 28:20.Бо 109.2

    Дагалдагчид Есүсийн хайр халамж тэд нартай хамт байгааг мэдэж байсан. Тэд Бурханы хаан ширээн дээр биднийг төлөөлөх, өмгөөлөх Нэгэн байгаа гэдгийг мэдэж байсан. Тэд Есүсийн нэр дээр гуйлт, залбирлуудаа өргөж, Түүний «Хэрэв та нар Миний нэрээр Эцэгээс минь юу ч гуйвал Тэр түүнийг чинь өгнө» гэсэн амлалтын давтан тунхаглаж байсан. Иохан 16:23.Бо 109.3

    Тэд итгэлийн гараа өндрөөс өндөрт өргөн, «Христ Есүс нь үхээд, бүр амилуулагдсан, Бурханы баруун талд байдаг, бидний төлөө зуучлан гуйдаг Нэгэн юм» хэмээн тунхаглаж эхэлсэн. Ром 8:34.Бо 109.4

    Тэнгэрлэг Нэгэн амлалтандаа итгэмжтэйгээр ханддаг, Тэрээр Диваажингийн хаан ширээнд өргөмжлөгдөж, дэлхий дээрх дагалдагч нартаа Өөрийн бүрэн төгс байдлыг үлдээн өгсөн. Дагалдагч нар дээр Ариун Сүнсний хур бороо бялхан бууж ирсэн нь Христийг Бурханы баруун гар талд, хаан ширээнд залран суусны дохио байсан.Бо 109.5

    Дагалдагчид Христийн агуу ажлыг үр дүнтэй болгоход Сүнс хэр чухал болохыг ойлгон ухаарч, Ариун Сүнсний зааврын дагуу эцсийн бэлтгэлээ базааж дуусаад, амьдралаараа гүйцэтгэхээр дуудагдсан үйлчлэлд гарсан.Бо 109.6

    Тэд цаашид боловролгүй, ухаарал аваагүй хүмүүс байхаа больсон. Тэд цаашид хувиа бодсон, үл нийцэгч, хоорондоо зөрчилдсөн хүмүүсийн цуглуулга байхаа больсон. Тэд цаашид дэлхийн нэр алдрын хойноос хөөцөлдөгчид байхаа больсон. Тэд оюун ухаан, зүрх сэтгэлийн хувьд, «нэгдмэл» болсон. Тэдний бодол санаа Христээр дүүрэн болсон. Тэд Христийн хаанчлалыг бий болгох голч хүсэл эрмэлзэлтэй болсон. Тэд оюун ухаан, зан чанарын хувьд Эзэнтэйгээ адил төстэй болж, хүмүүс, тэднийг «хараад гайхацгаан, тэднийг Есүстэй хамт байсныг нь мэдэв. » Үйлс 4:13.Бо 109.7

    Тэр үед мөхөс хүн Христийн алдрыг хэзээ ч харж байгаагүй байдлаар харж чадсан. Есүсийн нэрийг хараан зүхэж, хүч чадлыг нь үгүйсгэн, буруутгаж байсан олон түмэн Загалмайд Цовдлуулагдсан Нэгэний дагалдагчид болон хувирч, гэмшицгээсэн. Христийг сонгож авсан жирийн, даруухан хүмүүс Бурханы Сүнстэй хамтран ажилласнаар дэлхийг орвонгоор нь эргүүлсэн. Энэ цаг үед тэнгэрийн доорх бүх үндэстэнд Сайн мэдээ түгж чадсан.Бо 110.1

    Христийн Туслагчаа болгон илгээсэн Ариун Сүнс Христийн анх хамтран зүтгэхээр сонгосон хүмүүсийг зааварлан удирдуулсан ба энэхүү Сүнсээр Христ өнөө үеийн хамтран зүтгэгчдээ ч гэсэн зааварлан удирдахыг хүсэж байна. Тэрээр, «харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно. » (Матай 28:20), гэсэн амлалтыг өгсөн.Бо 110.2

    Энэхүү Туслагч буюу Ариун Сүнс эрт үед гарсан үр дүнг өнөөгийн боловсролын ажилд ч гэсэн гаргахад тусална. Жинхэнэ боловсролын ажил ийм л зорилгын төлөө явдаг ба энэхүү ажлыг зөвхөн Бурхан гүйцэтгэж өгнө.Бо 110.3

    *****