Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Боловсроа

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Арван Нэгдүгээр Бүлэ - Амьдралын Хичээлүүд

    “Газар дэлхийтэй ярилцаж,
    тэрээр чамд сургаг.”

    Агуу Багш сургаалаа айлдаж байхдаа Бурханы талаар өгүүлж буй байгалийн дуу хоолойг сонсгох зорилгоор байгальтай харилцах харилцааг бий болгож өгдөг байсан. Тэрээр хүмүүсийн харж буй байгалийн үзэсгэлэнгээр дамжуулан сүнслэг зүйлсийг тайлбарлаж, хүмүүсийн зүрх сэтгэлийг зөөлрүүлэн, хүний оюун ухаанд үнэнийг илүүтэйгээр хүлээн авах боломжийг бий болгодог байлаа.Бо 117.1

    Есүс сургаалт үлгэрүүдийг ашиглан үнэний сургамжуудыг заах дуртай байсан нь байгалийн нөлөө болон өдөр тутам, эргэн тойронд нь болж байгаа үйл явдлуудаас сүнслэг сургаалыг олж авч чаддаг байсныг нь харуулж байлаа.Бо 117.2

    Христ тэнгэрт дүүлэн нисэж буй шувууд, талын сараан цэцэг, буудайн үр болон тариачин, хоньчин болон хонь зэргүүдээр дамжуулан мөнхийн үнэнийг тайлбарлан ярьдаг байлаа. Тэрээр өдөр тутмын амьдралын үйл явдлууд, хүмүүст ойлгомжтой аж амьдралын баримтуудыг ашиглан сургаалаа дүрслэн ойлгуулдаг байсан. Эдгээрт, исгэсэн гурил, нууцлагдмал эрдэнэс, сувд, загасны тор, алдагдсан зоос, алдагдсан хүү, элс болон хадан дээр суурилсан байшин зэрэг багтаж байлаа. Есүсийн сургаал бүрт хүн бүрийн оюун ухаан сонирхолтойгоор хүлээн авах, зүрх сэтгэл бүрт мэдрэмж төрүүлэх зүйлс агуулагддаг байлаа. Ийнхүү хүмүүсийн өдөр тутмын ажил төрөл нь тэнгэрлэг, дээд зүйлсийг бодох сөхөө өгдөггүй, эцэс төгсгөлгүй хүнд хүчир үүрэг даалгавар хэмээн тооцогдохоо больж сүнслэг, үл үзэгдэх, гэрэл гэгээтэй, тэнгэрлэг зүйлсийг тусган харуулсан үйл явдлууд болон хувирдаг байлаа.Бо 117.3

    Бид ч гэсэн Түүнтэй адил байдлаар зааж сургадаг байх хэрэгтэй. Хүүхдүүдэд байгалиас Бурханы ур ухаан, хайрыг мэдрэх, харах чадварыг бий болгож, Бурханы талаарх бодлыг тэнгэрийн шувууд, ой мод, талын цэцэгстэй холбож, харагдаж байгаа зүйлс бүхэн үл харагдагч зүйлсийг танилцуулж байдаг, амьдралын бүх үйл явдал тэнгэрлэг хичээлийг суралцах сургамж болох ёстойг зааж өгөх хэрэгтэй.Бо 118.1

    Ийнхүү бүтээгдсэн бүхнээс, амьдралын үйл явдлуудаас сургамж авч, байгаль болон бидний амьдралыг зохицуулагч хууль журмаар удирдуулах ёстойг ойлгох хэрэгтэй. Эдгээр нь бидний сайн сайхны тусын тулд өгөгдсөн ба эдгээрийг даган, биелүүлүүлснээр бид жинхэнэ аз жаргал, амжилтанд хүрэх ёстойг суралцах юм.Бо 118.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents