Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Боловсроа

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Арван Хоёрдугаар Бүлэг - Бидний Суралцах Бусад Хичээлүүд

    “Хэн мэргэн бэ? Тэр нь эдгээр
    зүйлсийг анхаарч, Эзэний хайр
    энэрлийг тунгааг.”

    Байгалийн анагаах хүч байгалийн бүх зүйлсэд нь оршдог. Мод хугарах үед, хүний яс гэмтэж, хугарахад байгаль тухайн гэмтлийг анагаах үйл ажиллагаагаа эхлүүлдэг. Анагаах хүчин зүйлс шаардлага гарахаас өмнө бэлтгэлээ базаасан байдаг, биеийн ямар нэгэн хэсэг гэмтэхэд бие бүх эрч хүчээрээ анагаах ажил руу чиглэдэг. Сүнслэг байдал үүнтэй адилаар үйлчилдэг. Гэм нүгэл сүнслэг эдгэрлийн хэрэгцээг бий болгохоос өмнө Бурхан гэмийг шийдвэрлэх аргыг аль хэдийн товлосон байсан. Уруу татлагад автагдсан зүрх сэтгэл бүрийг дайсан гэмтээж, шархдуулдаг. Гэвч хаана гэм нүгэл байна тэнд Аврагч бас байдаг. Христ, “олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглах, Сохруудад хараа оруулах, Дарамтанд байгсдыг чөлөөлөхийн” тулд ирсэн.” Лук 4:18.Бо 129.1

    Бид энэхүү анагаах ажилд эвлэлдэн нэгдэх хэрэгтэй. “Хэрэв хүн ямар нэгэн буруу юманд эзэмдүүлсэн бол... шинэчлэн засагтун. » Галат 6:1. «Шинэчлэн, засах” гэж орчуулагдсан үг хугарч, салсан ясыг нийлүүлэх гэсэн утга агуулдаг. Энэ нь ямар гайхамшигтай дүрслэл вэ? Гэм нүгэл болон алдаа дутагдалд орсон хүн өөрөөсөө бусадтай харилцах харилцаагаа салгасан байдаг. Тэрээр өөрийн алдааг ухамсарлаад хийсэн үйлдэлдээ харамсаж болох боловч, өөрийгөө анагааж чадахгүй. Тэрээр алмайрч, толгойн эргэсэн байдалтай байгаа учир доройтон муудаж, итгэл найдваргүй болсон байдаг. Түүнийг засварлаж, анагааж, урьдын байсан хэлбэрийг нь буцаан сэргээх хэрэгтэй. Ийм хүмүүсийг “сүнслэг нэгэн нь шинэчлэн засах” хэрэгтэй. Христийн зүрх сэтгэлээс урсан гарах хайр л эдгээх хүч чадлыг эзэмшсэн байдаг. Тэрхүү хайр бие махбодод модны шүүс, судсаар урсах цус адил урсаж байж л гэмтсэн зүрх сэтгэлийг сэргээдэг.Бо 129.2

    Хайрын үйлчлэлийг гүйцэтгэгчид гайхамшигтай хүч чадлыг эзэмшдэг ба эдгээр нь Бурханаас ирдэг. Эелдэг хариулт муур хилэнг зайлуулна”, “тэвчээртэй, энэрэнгүй хайрм, мтоо томшгүй нүглийг далдалдаг” тусламж болон сайн үйлс’ болж байдаг (Сургаалт үгс15:1; 1Коринт13:4; 1 Петр 4:8). Бид энэ бүхнээс суралцсанаар, амьдралдаа ямар гайхамшигтай эдгэрлийг хүчийг олж авах бол? Бидний амьдрал өөрчлөгдөн шинэчлэгдэж, дэлхий диваажингийн амтыг амтлуулахуйц газар болон өөрчлөгдөнө.Бо 130.1

    Дээрх амин чухал сургамжуудыг бяцхан хүүхдүүд ойлгож болохуйцаар энгийнээр заан сургаж болох юм. Хүүхдийн зүрх сэтгэл хатуураагүй, зөөлөн байдаг тул сургамжийг хурдан тусган авдаг. Харин насанд хүрсэн бид, «хүүхдүүдтэй адил» (Матай 18:3) болж; Аврагчийн энгийн даруухан, найрсаг, эелдэг хайраас суралцсан бол бяцхан хүүхдийн зүрх сэтгэлийг эзэмдэхэд хэцүү байхгүй ба тэд нарт эдгэрлийг бий болгогч хайрын үйлчлэлийг зааж сургах чадвартай болох юм.Бо 130.2

    Бурханы агуу болон маш бага ажил үйлсийн аль алинд төгс төгөлдөр байдал оршиж байдаг. Тэнгэр огторгуйд од гаригс, дэлхийг өлгөсөн хүчирхэг Гар талын цэцэгсийг зохион бүтээсэн. Замын хажууд ургаж буй хамгийн энгийн болон жижиг цэцгийг бичил дурангаар ажиглан хараарай, цэцэг бүх талаараа гайхамшигтай үзэсгэлэнтэй, төгс төгөлдөр болохыг хараарай. Хамгийн энгийн даруухан зүйлсээс ч хүртэл төгс төгөлдөр шинж байдал ажиглагдан харагддаг, тиймээс энгийн ажил үүргийг итгэл, хайраар хийж гүйцэтгэх нь Бурханы нүдэнд үзэсгэлэнтэй, сайхан хэмээн харагддаг. Жижиг зүйлсэд анхаарал хандуулсанаар бид Бурхантай хамтран ажиллах боломжтой болдог ба бүхнийг харж, мэддэг Түүний сайшаал, талархлыг ч хүлээн авах боломжтой болно.Бо 130.3

    Тэнгэрт нуман хэлбэртэйгээр гэрлээ цацруулж буй солонго «Бурхан болон дэлхий дээрх мах цустай хамаг амьтны хооронд байгуулсан мөнхийн гэрээний» бэлэгдэл болдог. Эхлэл 9:16. Бурханы хаан сэнтийний дээгүүр татсан солонго нь Бурханы үр хүүхэддээ амар тайвны гэрээг өгснийг бэлэгдэн харуулдаг.Бо 131.1

    Үүлэн дунд бий болсон солонго нь нарны гэрэл болон борооны дуслуудтай нэгдэн бий болдогтой адил, Бурханы хаан сэнтийний дээгүүр татсан солонго нь Бурханы өршөөл, нигүүлсэл, Түүний шударга байдлын нэгдлийг бэлэгддэг. Гэм нүгэлтэй боловч гэмшин харамсаж байгаа зүрх сэтгэлтэй хүнд Бурхан, «Би золиосыг олов» чи амьдар (Иов 33:24) гэж хэлж байдаг.Бо 131.2

    «Энэ нь Миний хувьд, Ноагийн өдрүүд мэт бөгөөд тэгэхэд Би Ноагийн ус дэлхийг дахин нөмрөхгүй гэж тангарагласан. Иймээс чамд уурлахгүй, чамайг зэмлэхгүй гэж Би тангарагласан. Уулс ганхаж, толгод доргивч, Миний энэрэл хайр чамаас салахгүй, Миний энхийн гэрээ хөндөгдөхгүй” гэж чамайг энэрэгч ЭЗЭН айлдаж байна.” Исаиа 54:9,10Бо 131.3

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents