Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Боловсроа

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Арван Гуравдугаар Бүлэг - Оюун Ухаан Болон Сүнслэг Төлөвшил

    “Мэдлэгээр өргөөнүүд үнэ
    цэнэтэй, тааламжит баялагаар
    дүүрэн бялхах болно.”

    Бид хичээл зүтгэлээр оюун ухаан, сэтгэл зүрх мөн бие махбодын хүч чадлыг хичээл зүтгэлээр олж авдаг болох нь Бурханы тогтоож өгсөн хууль болон зарчим юм. Дадлага болон дасгалаар бид хөгждөг. Бурхан Өөрийн Үгээр дамжуулан оюун ухаан, сүнслэг хөгжил дэвшлийг бий болгодог ба энэ нь Түүний хууль дүрэмтэй нийцдэг.Бо 141.1

    Библи дээр хүн төрөлхтөнд энэ амьдрал болон ирээдүйн амьдралдаа бүрэн бэлтгэгдэхийн тулд ойлгож ухаарах ёстой бүх зарчмуудыг багтаасан байдаг. Эдгээр зарчмууд нь хүн бүхэнд ойлгогдох боломжтой. Зааж сургаж буй сургамжийг ойлгон хүлээн авах чадвартай ямар ч хүн Библийн үгсийг уншихдаа тус дэм болохуйц ойлголтыг авалгүй өнгөрөхгүй. Библийн хамгийн чухал заавар, сургамжуудыг Библийг хааяа нэг унших эсвэл эмх замбараагүй, уялдаа холбоогүй судалгаагаар олж авах боломжгүй. Библийн агуу үнэний зарчмууд яаруу, анхааралгүй уншдаг хүмүүст ойлгогдохуйцаар бичигдээгүй. Библийн маш олон үнэт эрдэнэс хөрсөн дээр бус хөрсөн доор хэвтэж байдаг тул тууштай, тогтмол хичээл зүтгэл гаргасан судалгаагаар энэ бүхнийг олж авах боломжтой. Бүрэн дүүрэн, агуу үнэнийг бид «энд жаахан, тэнд жаахан» гэсэн зарчмаар Библиэс эрж хайж, цуглуулснаар олж авдаг. Исаиа 28:10Бо 141.2

    Үнэнийг эрж хайгаад, нийлүүлэхэд бүгд бие биетэйгээ төгс зохицож байгаа болохыг олж харна. Баярын мэдээний ном бүр бие биеэ дэмждэг ба эш үзүүллэг бүр өөр бусад эш үзүүллэгүүдээ тайлбарлаж, үнэний зарчим бүр бусад үнэн рүү залж чиглүүлж байдаг. Баярын мэдээний ном бүр Еврей аж амьдралыг ойлгомжтойгоор тайлбарлаж өгдөг. Бурханы үгэн дэх зарчим бүр амьдралтай нийцэж, ашиглагддаг. Библийн бүтэц, зохион байгуулалт, бичигдсэн арга байдал бүхэн агуу Зохиогчийг гэрчлэн харуулсаар байдаг. Ийм бүтэц, зохион байгуулалтыг ямар ч хүн бус харин зөвхөн Хэмжээлшгүй Агуу Нэгэн сэтгэж, бий болгох чадвартай байсан.Бо 142.1

    Библийн хэсэг бүрийг, хоорондын зохицол, харилцааг судлах үед хүний оюун ухаан маш эрчтэй, хүчтэйгээр ажиллах шаардлагатай болдог. Ийм судалгааг оюун ухааныхаа хүчийг хөгжүүлэлгүйгээр хэнч хийж чадахгүй.Бо 142.2

    Библийн судлалын оюун ухаанд үзүүлэх нөлөө зөвхөн үнэний зарчмыг судлан харилцан холбоог нь ойлгоход оршиж байдаггүй. Библийн амин чухал сэдвүүдийг ойлгож ухаарах нь оюун ухаанд маш чухал нөлөө үзүүлдэг. Өнгөц, энгийн зүйлсийг байнга бодож сэтгэдэг оюун ухаан суларч, өчүүхэн хүрээнд эргэлддэг болж эхэлдэг. Хэрэв хүмүүс агуу, алс холын өргөн хүрээний зүйлсийг сэтгэн бодох гэж хичээхгүй л юм бол удалгүй оюун ухааны хувьд хүч чадлаа аажим аажмаар алдаж эхэлнэ. Ийнхүү оюун ухаанаа доройтуулж, хөгжин дэвжих хүслээ унтраахгүйн тулд Бурханы үгийг судлах хэрэгтэй, үүнтэй зүйрлэхүйц дэмжлэг өөр хаа ч байхгүй. Библи оюун ухааныг хөгжүүлэх тал дээр өөр ямар ч ном, олон төрлийн эмхэтгэлүүдтэй зүйрлэшгүй билээ. Библи агуу зарчмуудыг маш энгийн, тодорхой, гайхамшигтай уран тансаг байдлаар дүрслэн бичсэн байдаг ба өөр Библи шиг оюун бодлыг түргэсгэн, сэргээх зүйл байхгүй. Эш үзүүллэгээр өгөгдсөн гайхамшигтай үнэнийг ойлгох гэж хичээхээс илүү оюун ухааны хүчийг эрчимжүүлэх судалгаа гэж байдаггүй. Хэмжээлшгүй Нэгэний оюун ухаантай холбогдож буй хүний оюун ухаан өргөжиж, хүчирхэгжихгүй байх боломжгүй болдог.Бо 142.3

    Библи сүнслэг байдлыг хөгжүүлэх маш агуу хүчийг өөртөө агуулж байдаг. Бурхантай дотно харилцаатай байхаар бүтээгдсэн хүн Бурхантай сүнслэг харилцаа тогтоосноор жинхэнэ амь амьдрал болон хөгжил цэцэглэлтийг олж авах боломжтой. Бурхантай харилцсанаар хамгийн агуу баяр хөөрөө олж авах ёстой байсан хүн Библиэс зүрх сэтгэлийн хүсэл мөрөөдөл, өлсгөлөн болон цангааг тайлах зүйлийг олж авах боломжтой байлаа. Бурханы үгэн дахь үнэнийг ойлгож мэдрэх чин сэтгэл, заавар зөвлөгөөг дагах хүсэлтэй байгаа зүрх сэтгэл өөрийн Бүтээгчтэйгээ танилцаж дотносох боломжтой болно. Тэрээр өөрөө л хүсэх юм бол бүх төрлөөр хөгжин дэвших хэмжээлшгүй боломжуудыг олно.Бо 143.1

    Библийн маш өргөн хүрээтэй сэдвүүд, хэлбэр загварууд хүн бүрийн оюун ухаан болон зүрх сэтгэлийг татах олон төрлийн увидасыг агуулдаг. Библийн хуудаснаа хүний ухаанаар хэзээ ч олж мэдэж чадаагүй хамгийн эртний үеийн түүх, амьдралдаа үнэнч шударга хандаж байсан хүмүүсийн намтар, улс үндэстнийг удирдан чиглүүлэх зарчим, гэр бүлийг удирдах зааварчилгаануудыг багтаасан байдаг. Библид хамгийн төгс төгөлдөр гүн ухаан, маш сайхан, сүр жавхлантай, халуун сэтгэлээс үүдэн гарсан, сэтгэл хөдөлгөм шүлэг найргийг агуулсан байдаг. Библийн бичээсүүд хүний зохиолуудтай харьцуулахад ямар ч зохион найруулсан ном товхимлоос хэмжээлшгүй хэмжээгээр давуу, өндөр ач холбогдолтой хэмээн тооцогдохоос гадна Библийн агуу гол санаа нь хэмжээлшгүй өргөн хүрээ, агуу үнэ цэнэтэй юм. Бид ийм үзэл бодолтойгоор Библийг анхааран судлах юм бол Библийн сэдэв бүр цоо шинэ утга санаа агуулж эхэлдэг. Библийн хамгийн энгийнээр өгүүлсэн үнэн тэнгэрээс өндөр, мөнхийн мөнхөд үргэлжлэх агуу зарчмуудыг зааж сургадаг.Бо 143.2

    Библийн ном бүрийн хамгийн чухал, гол сэдэв нь авралын төлөвлөгөө ба хүний зүрх сэтгэлд Бурханы дүр төрхийг сэргээх асуудал байдаг. Едений цэцэрлэг дэх анхны итгэл найдварын заавар зөвлөгөөнөөс Илчлэлт номон дахь сүүлчийн гайхамшигтай амлалт хүртэл дээрх амин чухал сэдэв тунхаглагдсан байдаг. мТэд Түүний царайг харна. Мөн Түүний нэр тэдний духан дээр байх болно” (Илчлэлт 22:4). Библийн ном, ишлэл бүр энэхүү агуу сэдвийг танилцуулдаг ба энэхүү сэдэв хүнийг өндөрт өргөгч «Эзэн Есүс Христээр бидэнд ялалтыг өгдөг” Бурханыг гэрчилдэг. 1 Коринт 15:57.Бо 144.1

    Энэхүү агуу сэдвийг ойлгож ухаарсан хүний өмнө эцэс төгсгөлгүй үргэлжлэх агуу судалгаа нээгддэг. Ийм хүн Бурханы үгэнд агуулагдаж буй эрдэнэсийн сангийн түлхүүрийг атгасан байдаг.Бо 144.2

    Авралыг судлах шинжлэх ухаан бол бүх шинжлэх ухааны эх үндэс. Энэхүү ухаанаар бидний Эзэн болон Аврагчид анхаарлаа хандуулсан судалгаа хийгддэг ба эдгээрийг тэнгэрийн элч нар болон уналтанд ороогүй дэлхийн бүтээлүүд судалсаар байгаа. Энэхүү шинжлэх ухаан мөнө эртний турш нууцлагдаж байсан нууцыг» (Ром 16:25) буюу Хэмжээлшгүй агуу Нэгэний оюун ухааныг судалдаг; мөн энэ талаар Бурханаар аврагдагсад эцэс төгсөлгүй цаг үеийн туршид судалсаар байх болно. Авралын шинжлэх ухаан бол хүний оролцож болох хамгийн агуу, эрхэм судалгаа юм. Энэхүү судалгаа өөр ямар ч судалгаатай харьцуулшгүйгээр оюун ухааныг эрчимжүүлэн түргэсгэж эрчимжүүлж, зүрх сэтгэлийг өндөрт өргөдөг.Бо 144.3

    “Харин мэдлэгийн давуу чанар гэвээс мэргэн ухаан эзэндээ амийг өгдөг болой.” Есүс, “Миний та нарт хэлсэн үгс бол сүнс ба амь билээ. » «Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн. » Номлогчийн үгс 7:12; Иохан 6:63; 17:3.Бо 145.1

    Дэлхийг бий болгосон бүтээгч агуу хүч Бурханы үгэнд агуулагддаг. Энэхүү үг хүчийг бий болгож, амьдралыг үүсгэн бий болгодог. Тушаал бүр бид нарт өгөгдсөн амлалт ба хүмүүс амлалтыг чин сэтгэлээсээ зүрх сэтгэлдээ хүлээн зөвшөөрч, оруулах юм бол Хязгааргүй Агуу Нэгэний амьдралаар бид нар амьдрах боломжтой болно. Энэхүү амьдрал нь байгаль ертөнцийг өөрчлөн шинэчилж, зүрх сэтгэлд Бурханы дүрийг шинээр бүтээж өгдөг.Бо 145.2

    Бурханаас ирэх амь «Бурханы амнаас гарах үг бүрээр амьдарч” (Матай 4:4) хүнд амийг тэтгэн өгөх болно.Бо 145.3

    Оюун ухаан, зүрх сэтгэл буюу сүнслэг байдал юугаар хооллож байгаагаас шалтгаалан өсөн сэргэж байдаг. Тиймээс оюун ухаан, сүнслэг байдал маань юугаар хооллох ёстойг бид зөвөөр шийддэг байх ёстой. Хүн бүр оюун бодлоо хандуулах, зан чанараа төлөвшүүлэх сэдвүүдийг өөрсдөө сонгох эрхтэй. Библийн үгсийг унших боломжоор хангагдсан хүн бүрт Бурхан, “Түүний төлөө Би Өөрийн хуулийн арван мянган заавруудыг бичиж өгсөн. » “Намайг дууд, Би чамд хариулж, чиний мэдэхгүй агуу хүчит зүйлийг Би чамд ярина.” Хосеа 8:12; Иеремиа 33:3 гэж хэлсэн.Бо 145.4

    Бурханы үгийг гартаа оруулсан хүн ямар ч амьдралын хувь тавилантай байсан өөрийн хүслийн дагуу Бурхантай харилцаа тогтоох боломжтой. Ийм шийдвэр гаргасан хүн Библийн хуудсаас хүн төрөлхтний хамгийн шилдэг, сурвалжит хүмүүстэй харилцаж, Мөнхийн Нэгэн хүмүүстэй хэрхэн харилцаж байсан дуу хоолойг сонсох боломжтой болдог. Ийм хүн, «тэнгэр элч нарын... харахыг хүсдэг» (1 Петр 1:12) зүйлсийг судлан, тунгаан бодох үедээ тэнгэр элч нартай нөхөрлөдөг. Ийм хүн тэнгэрийн Багшийн алхам бүрийг дагаж, уул толгод, хээр тал, далайд зааж сургасан Үгсийг нь сонсох боломжтой болдог. Тэрээр диваажингийн мэдрэмжийг төрүүлэх орчинд орж, дэлхийн зовж шаналж, уруу татагдаж буй хүмүүст итгэл найдвар, ариун шударгаар амьдрах хүсэл, бодлыг хуваалцаж, Үл үзэгдэгч Нэгэнтэй улам ойртон дотносож байгаагаа ухаарч, Бурхантай алхагч эртний хүмүүстэй адил болж, мөнхийн амьдрал руу улам ойртсоор диваажингийн үүд хаалгыг нээгдэх үед тэрхүү амар тайван руу орох болно. Тэрээр диваажинд эвгүйцэн, ганцаардахгүй. Түүнийг диваажинд очиход дэлхийд бодитойгоор харагдаагүй боловч дуу хоолойгоороо харилцаж байсан ариун биетүүд угтан авна. Тэрээр дэлхий дээр байхдаа эдгээр бүтээлүүдийн дуу хоолойг сонсож, хайрыг мэдэрдэг байсан. Бурханы Үгээр дамжуулан диваажинтай харилцаатай болсон хүн диваажинг өөрийн гэр орон мэт үзэх болно.Бо 145.5

    *****

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents