Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Боловсроа

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Арван Дөрөвдүгээр Бүлэг - Шинжлэх Ухаан Ба Библи

    “Эзэний мутар үүнийг хийсэн
    гэдгийг эдгээр бүгдийн дунд хэн
    мэддэггүй юм бэ?”

    Байгалийн сурах бичиг болон эш үзүүллэгийн ном нэг л Эзэний мэргэн ухааныг гэрчилдэг боловч тэр бүр адил хэмжээгээр, адил утга санаа агуулдаггүй. Эдгээр нь өөр өөр хэлээр, арга барилаар нэгэн адил Агуу үнэнүүдийг гэрчлэн харуулж өгдөг. Шинжлэх ухаан шинэ гайхамшгуудыг нээсээр байгаа боловч зөвөөр ойлгож ухаарч чадвал Бурханы эш үзүүллэгтэй үл нийцэж, зөрчилдөх ямар ч зүйл гарахгүй. Байгалийн сурах бичиг болон Бурханы үг бие биенээ дэмжин, нууцуудыг тайлбарлах гэрэл гэгээг цацруулж байдаг. Шинжлэх ухаан Бурханы үйл ажиллагааг зохицуулагч байгалийн хуулиар дамжуулан биднийг Бурхантай танилцуулдаг байх ёстой.Бо 147.1

    Байгалиас ажиглан харсан баримтуудыг буруу тайлбарлаж, ойлгосноор Бурханы эш үзүүллэг шинжлэх ухаан хоёр хоорондоо зөрчилдөг гэсэн ойлголтыг бий болгосон. Зарим нэг нь Библийн үгсийг шинжлэх ухаантай нийцүүлэн, хослуулах оролдлого хийхдээ Бурханы үгний хүчийг устгаж, доройтуулах ажлыг хийж эхэлсэн. Газар зүйчид Мосегийн дэлхий бүтээгдсэн талаарх өгүүлсэн баримтуудыг шинжлэх ухаантай зөрчилдөж байна гэж бодсон. Тэд дэлхий эмх цэгцгүй, замбараагүй байдлаас хөгжил хувьслаар бий болох хүртэл олон сая жил шаардлагатай байсан хэмээн тунхаглаж байна. Энэхүү онолд Библийн эш үзүүллэгийн үгсийг нийцүүлэхийн тулд дэлхийг бүтээсэн өдрүүд нь жирийн өдрүүд бус харин хэмжээлшгүй урт удаан буюу хэдэн мянга, сая жилийн хугацаатай байсан гэж тайлбарлах болсон.Бо 147.2

    Ийм дүгнэлт бол саваагүй хүмүүсийн хийсэн ажил юм. Библийн бичээсүүд өөр хоорондоо болон байгалийн баримт баталгаануудтай яв цав нийцэн, тохирч байдаг. Дэлхийг бүтээсэн анхны өдрийн талаар Библи дээр ийнхүү өгүүлсэн байдаг, мҮдэш болоод, өглөө болжээ. Тэр нь анхны өдөр болой.” Эхлэл 1:5 Дэлхийг бүтээсэн долоо хоногийн эхний зургаан өдрийн талаар дээрхтэй адилаар өгүүлсэн байдаг. Эдгээр өдрүүдийг Онгодоор бичигдсэн номонд дэлхий бүтээгдсэн цагаас эхлэн тоологдсон өдрийн хэмнэл буюу үдэш болон өглөөний мөчлөгтэй адил байсан гэж өгүүлдэг. Бурханы үйлсийг гэрчлэн хэлсэн бичээсд «Түүнийг тушаасанд тэр нь бат бэх болсон» Дуулал 33:9 гэж өгүүлдэг. Too тоймгүй олон од гаригсыг бүтээн бий болгосон Бурханы хувьд эмх замбараагүй байдлаас дэлхийг бүтээж бий болгоход хэр хэмжээний хугацаа шаардлагатай байсан бэ? Бурханы бүтээсэн ажлыг тайлбарлахын тулд бид Түүний үгийг гуйвуулах шаардлагатай гэж үү?Бо 148.1

    Дэлхий дээр бидний өнөө үед байхгүй том хэмжээтэй хүн, араатан амьтад, ургамал ногооны олдворууд олдож байгаа нь үнэн. Энэ бүхэн нь Мосегийн бичээс бичигдсэн цаг үеэс өмнө ургамал ногоо, араатан амьтад оршиж байсны баталгаа юм. Эдгээрийн талаар Библийн түүхэнд арвин тайлбаруудыг өгдөг. Усан галав юүлэхээс өмнө ургамал болон араатан амьтдын хөгжил үерийн дараагийн цаг үеэс хэмжээлшгүй илүү байсан. Үерийн үеэр газрын өнгөн хэсэг эвдэрч, мэдэгдэхүйц агуу өөрчлөлтүүд гарч эхэлсэн. Дэлхийн гадаргуу дахин бүрэлдэн тогтох үед урьд өмнө байсан амьтдын баталгаанууд хадгалагдсаар үлдсэн. Үерийн үеэр их хэмжээний ой мод газрын хөрсөн доор булагдаж нүүрс болон хувирч, өнөөгийн их хэмжээний нүүрс, газрын тосны орд бүрэлдэн тогтож өнөөгийн хүний тавлаг амьдрах хэрэглээ болж хувирчээ. Эдгээр олдворууд нээгдэх бүрт Бурханы үг үнэн болохыг үг хэлэлгүйгээр гэрчлэн харуулсаар байдаг.Бо 148.2

    Дэлхий хөгжил хувьслаар бий болсон гэсэн онолын бичил биетээс, газраар мөлхөгч хорхой, дөрвөн хөлт араатан бий болж яваандаа хамгийн агуу бүтээл болох хүн бий болсон гэсэн үзэл хамгийн их асуудал үүсгэдэг.Бо 149.1

    Хүн судалгаа хийх боломжтой боллоо гэхэд маш олон бэрхшээлүүдтэй тулгардаг; жишээ нь хүний нас хэт богино, чадвар үйлдэл нь хэт мөхөс, хараа нь явцуу, гаргаж буй дүгнэлтүүд нь тогтмол маш агуу алдаа дутагдлаар дүүрэн байдаг, ялангуяа Библийн түүхийг үгүйсгэсэн дүгнэлтүүд нь алдаа дутагдлаар дүүрэн байдаг. Шинжлэх ухааны гаргасан гэх дүгнэлтүүдийг тогтмол өөрчлөн шинэчилж, үгүйсгэж, дэлхий үүсэн бий болсон цаг хугацааг ямар ч түвэггүйгээр хэдэн сая жилээр ихэсгэж, багасгаж байдаг байдал, цааш судлан гүнзгийрүүлж байгаа судлаачдын дүгнэлт бие биенийхээ үзлийг үгүйсгэж байдгийг анхааралдаа авч, бодож тунгаадаггүй. Бид энэ бүхнийг тунгаан бодож үзээд бичил биет, мөлхөгч хорхой, бичнээс үүсэн бий болсон гэсэн онолыг судлан ойлгохын тулд гайхамшигтай боловч энгийн, тодорхойгоор өгүүлсэн «Бурхан Өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээв» Эхлэл 1:27 гэж өгүүлсэн Ариун Бичээсийн дүгнэлтийг үгүйсгэх болж байна уу? Хаадын ямар ч үнэт эрдэнэсээс илүүд тооцогдох угийн бичиг үнэ хүндтэйд тооцогддог байтал бид «Адам нь Бурханы хүү болой” Лук 3:38 гэж өгүүлсэн угийн бичгээ үгүйсгэх гэж үү?Бо 149.2

    Хэрэв бид зөв ойлгох юм бол шинжлэх ухааны үзэгдэж харагдаж байгаа зүйлс, амьдралын учрал тохиолдол бүр Бурхан байгалиар дамжуулан ажиллаж үйлчилж байдаг гэсэн Библийн гэрчлэлтэй нийцдэг.Бо 149.3

    Нехемиагийн бичиж үлдээсэн дууллыг Левит аймгийнхан ийнхүү дуулдаг байсан, мТа бол ганцхан ЭЗЭН. Та тэнгэрийг болон тэнгэрүүдийн тэнгэрийг бүх эрхэстэй нь, Газрыг ба түүн дээр байгч бүхнийг, Тэнгисүүдийг, дотор нь байгч бүхнийг нь бүтээсэн. Та тэр бүхэнд амьдралыг өгсөн.” Нехемиа 9:6.Бо 150.1

    Библийн сударт дэлхийн бүтээх ажил гүйцэд биелэгдэж дууссан гэж өгүүлдэг. “Түүний ажлууд дэлхийн сууриас дууссан.” Еврей 4:3.Бо 150.2

    Гэсэн хэдий ч Бурхан хүч чадлаараа Өөрийн бүтээлүүдийг амь амьдралаар тэтгэсээр байгаа. Энэ нь аль хэдийн бүтээсэн амьдралын бүтэц өөрийн эрч хүчээр өөрийгөө амьдруулан, зүрхний цохилтоо үргэлжлүүлэн, амьсгалаа аван амьдарсаар байгаа гэсэн үг биш. Амьсгал бүр, зүрхний цохилт бүр Бурханы биднийг төлөө анхаарал халамжаа тавьдаг болохыг, Түүгээр бид оршин тогтнож, хөдөлж, амьдарч байдгийг харуулж өгч байдаг. Жижиг шавьжнаас авахуулан хүн хүртэл, бүх амьд бүхэн Түүний ивээл хайранд найдан өдөр бүр амьдралаа залгуулж байдаг. “ Бо 150.3

    Тогтоосон цагт нь хоол хүнсийг нь өгөхийг тань
    Тэд бүгд хүлээж байдаг.
    Таныг тэдэнд өгвөл тэд түүж авдаг.
    Таныг мутраа дэлгэхэд тэд сайн сайханд ханадаг
    Таныг нүүрээ нуухад тэд хямардаг.
    Таныг тэдний амьсгалыг авахад тэд үхэж,
    Хөрс шороондоо буцдаг.
    Та Өөрийн Сүнсийг илгээхэд тэд бүтээгддэг.
    Тэгээд Та газрын өнгө төрхийг шинэчилдэг.”
    Бо 150.4

    Дуулал 104:27-30.

    “Тэрээр хоосон газрын дээр умардыг дэлгэж,
    хоосон юман дээр газар дэлхийг өлгөдөг. Тэрээр ус чийгийг Өөрийн зузаан үүлс дотор
    цуглуулдаг боловч усан доор үүлс задарч
    унадаггүй.
    Тэрээр тэргэл сарны нүүрийг бүтээж,
    дээгүүр нь Өөрийн үүлсийг дэлгэдэг.
    Гэрэл хийгээд харанхуйн хил зааг дээр
    Тэрээр усны мандал дээр тойргийг зурав.
    Түүнийг зэмлэхэд тэнгэрийн багананууд ганхаж,
    гайхацгаадаг.
    Тэрээр Өөрийн хүчээр далай тэнгисийг номхруулж,
    Өөрийн ойлголтоор тэрээр Рахабыг бут цохисон.
    Түүний амьсгалаар тэнгэр цэлмэдэг.
    Өөрийн мутраар тэрээр зугтагч могойг цоо хатгав.
    Харагтун, эдгээр нь бол Түүний замуудын
    өчүүхэн нь юм.
    Түүний талаар бидний сонсдог үг ямар амархан бэ!
    Гэвч Түүний хүчит нүргээнийг хэн ойлгож чадах
    вэ? гэв.м
    Бо 150.5

    Иов 26:7-10; 26:11-14.

    “Хуй салхи, шуурган дотор Түүний зам байдаг
    бөгөөд үүлс бол Түүний хөл доорх тоос юм.”
    Бо 151.1

    Нахум 1:3.

    Байгалийн бүх бүтээлүүдийг удирдан, бүхнийг дэмжин тэтгэж байдаг агуу хүч шинжлэх ухааны судлаачид гэж нэрлэгдсэн зарим нэгэн хүмүүсийн хэлж байгаа шиг бүх зүйлсэд тархсан, утга учиргүйгээр оршиж байдаг жирийн нэг байгалийн хүч биш юм. Бурхан бол сүнс боловч бодит хувийн чанартайгаар оршдог. Хүн Түүний дүрээр бүтээгдсэн. Бурхан Өөрийн бодит байдлаа Хүүгээрээ дамжуулан бид нарт харуулсан. Эцгийн агуу алдраар гэрэлтэн цацарч байсан Есүс, мТүүний мөн чанарын бодит илэрхийлэл” (Еврей 1:3) болон дэлхий дээр хүн болон ирсэн. Тэрээр хүн бүрийг аврах Аврагч болж дэлхий дээр ирсэн. Тэрээр хүн бүрийн Аврагч болон дээш өргөгдсөн. Тэрээр хүн бүрийн Аврагч болон диваажин дахь хаан ширээний өмнө бидний төлөө зуучилж байгаа. Бурханы хаан ширээний өмнө “Хүний Хүү шиг Нэгэн” Даниел 7:13 бидний төлөө үйлчилж байгаа.Бо 151.2

    Элч Паул Ариун Сүнсээр удирдуулан Христийн талаар өгүүлэхдээ, мТүүн дотор тэнгэр ба газар дахь бүх юмс, үзэгдэх ба үл үзэгдэх юмс, хаан ширээнүүд, эсвэл ноёрхлууд, удирдлагууд, эсвэл эрх мэдлүүд ч бүтээгдсэн. Бүх юмс Түүгээр болон Түүний төлөө бүтээгдсэн байна. Тэр бүх юмсын урьд байна. Бүх юмс Түүний дотор оршин тогтнодог” Колоссай 1:16,17 гэж хэлсэн. Огторгуй ертөнцөд гариг дэлхийг удирдан тэтгэж байдаг, Бурханы бүтээсэн орчлонд орших бүхнийг эмх цэгцтэйгээр, эцэж туйлдалгүйгээр удирдан зохион байгуулж байдаг Гар загалмай дээр бидний төлөө хадаасаар хадагдсан.Бо 152.1

    Бид Бурханы агуу байдлыг ойлгож ухаарч чадахгүй. “ЭЗЭНий сэнтий тэнгэрт байна.” (Дуулал 11:4); гэвч Тэрээр Сүнсээрээ хаа сайгүй оршдог. Тэрээр гарынхаа бүтээлүүдийнхээ бүх үйл ажиллагаа, хувийн сонирхол бүрийг маш нарийн, ойр дотноор мэдэж байдаг.Бо 152.2

    “Бидний Бурхан ЭЗЭНтэй хэн нь адил байж,
    Өндөрт заларч,
    Тэнгэр болоод газрыг үзэхээр
    Өөрийгөө даруу болгодог вэ?
    Хэрэв би тэнгэр өөд очвол, Та тэнд байдаг.
    Хэрэв би Үхэгсдийн оронд ор дэрээ засвал,
    харагтун, Та тэнд байдаг.
    Бо 152.3

    (Дуулал 139:8; Иов 26:6),

    Харагтун, Тэрээр бидний эргэн тойронд оршиж
    байна.
    “Хэрэв би үүрийн гэгээгээр жигүүрлэн,
    Хэрэв би далайн хамгийн алсын хэсэгт суувал,
    Тэнд ч Таны мутар намайг удирдаж,
    Таны баруун мутар надаас зуурах болно.”
    Бо 152.4

    Дуулал 113:5, 6; 139:7-10.

    “Миний сууж, босохыг ч хүртэл Та мэддэг юм.
    Та хаа холоос миний санаа бодлуудыг ойлгодог.
    Та миний явах зам мөр хийгээд хэвтэхийг минь ч
    нарийвчлан үзэж,
    Миний бүх явдлыг дотно сайн мэддэг.
    Намайг ганц үг өгүүлэхээс ч өмнө,
    Харагтун, ЭЗЭН Та бүгдийг мэддэг.
    Та намайг хойноос ба урдаас минь нөмөрлөж,
    Миний дээр мутраа тавьсан.
    Иймд мэдлэг надад дэндүү гайхамшигтай юм.
    Энэ нь өндөр бөгөөд би түүнд хүршгүй билээ.”
    Бо 153.1

    Дуулал 139:2-6

    Бүхнийг Бүтээгч аливаа зүйл эцэс төгсгөл бусдын хэрэгцээг хангах нөхцөл болохуйц гайхамшигтай зүй тогтлыг бий болгосон. Тэрээр бодит ертөнцөд сэтгэлд үүсэн бий болсон хүсэл бүр биелэгддэг байхаар бүтээсэн. Тэрээр хүний зүрх сэтгэлийг аливааг таньж мэдэх, хайрлах чадвартайгаар бүтээсэн. Тэрээр хүний сэтгэлийн хүсэл шаардлагыг гүйцэлдүүлж, хангадаггүй Бурхан биш юм. Барьцгүй, тодорхой бус хоосон зарчим ба үзэл баримтлал, бодит биш утга санаа агуулсан ямар ч зөвлөгөө гэм нүгэлтэй, зовлон бэрхшээл, өвчин шаналалтай тэмцэж байгаа хүний амьдралын хэрэгцээг хангаж өгч чадахгүй. Хууль болон хүчийг хангаж өгөгчид итгэл бишрэлгүйгээр хоосон хууль, хүчинд итгэх нь хангалттай биш, эдгээр нь хүний тусламжийн дуудлагыг сонсож, тусламж үзүүлж чадахгүй. Биднийг өндөрт өргөж байдаг агуу хүчит гар буюу биднийг өрөвдөн хайрладаг Хэмжээлшгүй агуу хүчтэй Найз Нөхрийг бид таньж мэдэх хэрэгтэй. Бид бүлээн дулаан гараас нь барьж, эелдэг зөөлөн зан чанараар дүүрэн зүрх сэтгэлд нь итгэж найдах хэрэгтэй. Бурхан Өөрийн үгээр Түүнийг бид нарт илчлэн өгдөг.Бо 153.2

    Байгалийн нууцуудын дагуу гүнзгий, нарийн судалгаа хийж байгаа хүмүүс мөхөс дорой, харанхуй бүдүүлзг байдлаа бүрэн мэдэрдэг. Тэрээр хүрч чадашгүй гүн, өндөрлөгүүд, нэвтрэн орж чадашгүй нууцууд, хүний хөл хүрээгүй хязгааргүй өргөн хээр тал мэт үнэн оршдог болохыг ойлгож ухаарах болно. Тэрээр Ньютоны, мБи өөрийгөө хязгааргүй өргөн далайн эрэг дээр зогсон хайрган чулуу, хясаахан түүж байгаа хүүхэд мэт санаж бодож байна. Үнэний агуу далай тэнгис миний өмнө судлагдаагүй хэвтэж байна” гэж хэлсэн үгстэй санаа бүрэн нийлэх байх.Бо 153.3

    Шинжлэх ухааны гүнд нэвтэрч байгаа судлаач байгалиас Хязгааргүй хүчийг мэдрэхээс өөр аргагүй байдалд ордог. Хүний мөхөс оюун ухаанаар байгаль ертөнцийг судлах үед хүн сэтгэлээр унаж, буруу дүгнэлтэнд хүрэхээс өөр аргагүй болдог. Бид зөвхөн Бурханы илчлэлтээр дамжуулан бүхнийг үнэн зөвөөр харах чадвартай болно. мБид итгэлээр ойлгодог.” Еврей 11:3.Бо 154.1

    “Эхэнд Бурхан.” Эхлэл 1:1. Зөвхөн Бурхан бүхнийг бүтээсэн болохыг хүлээн зөвшөөрснөөр үнэнийг таньж мэдэхийг хүсэж байгаа хүн зөв эхлэлээ тавьдаг. Энэ нь хөлгүй далайд хөвөгч завин дээр нисэн буусан тагтаа адил болно гэсэн үг. Дээд тэнгэрийн, доод газрын, тэнгэрийн хэмжээлшгүй хязгаарт Хэмжээлшгүй Хайр “Бурханд зохистой сайны төлөөх хүслийг” (2 Тесалоник 1:11) үргэлжийн мөнхөд бүтээхээр ажиллаж байдаг.Бо 154.2

    “Түүний үл үзэгдэх чанарууд... Түүний мөнх хүч ба бурханлаг төрх нь бүтээгдсэн зүйлсээр дамжуулан ойлгогдон, илэрхий харагдаж байгаа.” Ром 1:20. Гэрчлэлүүдийг бид зөвхөн Тэнгэрлэг Багшийн тусламжтайгаар ойлгож ухаарч чадна. мУчир нь хүний дотор буй сүнснээс нь өөр хүний бодол санааг хэн мэддэг вэ? Түүнчлэн Бурханыхыг Бурханы Сүнснээс өөр хэн ч мэддэггүй.” 1 Коринт 2:11.Бо 154.3

    “Үнэний Сүнс болох Тэр ирэхдээ та нарыг бүх үнэн УРУУ удирдана.” Иохан 16:13. Байгалийн шинжлэх ухааны баримтуудыг, эхэнд мусны энгээр элин хальж байсан” байсан Сүнс, “бүхнийг эхэнд байж бүхнийг бүтээсэн” Үг, «дэлхийн хүн бүрийг гэрэлтүүлэгч жинхэнэ Гэрлээр” зөв зүйтэй, үнэн зөвөөр ойлгох боломжтой. Дээр дурьдсан хүчнүүдийн тусламжтайгаар л гүн гүнзгий үнэнийг ойлгох боломжтой.Бо 154.4

    Бид зөвхөн Хязгааргүй Агуу хүчит Нэгэний удирдлаган дор, Түүний ажил үйлсийг судлах тохиолдолд Түүний ухаан бодлыг ойлгож ухаарах боломжтой болно.Бо 155.1

    *****