Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Боловсроа

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Шударга Худалдаа Наймаа

    МЭЗЭН гэм зэмгүй хүний өдрүүдийг мэддэг. Тэдний өв мөнхөд байна. Тэд гамшгийн үед ичгүүрт орохгүй бөгөөд Өлсгөлөнгийн өдрүүдэд ч хангалуун байна. » Дуулал 37:18, 19.Бо 164.2

    “Үнэнчээр явж, зөв шударгыг үйлдэж, Зүрхэндээ үнэнийг өгүүлдэг хүн...Тэр өөрөө хохирсон ч андгайлснаасаа няцдаггүй. » »Шударга бус олзыг жигшиж, хахууль авахаас гараа хол байлган... мууг үзэхгүйн тулд нүдээ аньдаг хүн өндөрт заларч... Түүнд талхыг нь өгч, ус нь элбэг байх болно. Чиний нүд гоо үзэсгэлэнт Хааныг харж, тэд алс холын газрыг үзнэ. » Дуулал 15:2-4; Исаиа 33:15-17.Бо 164.3

    Бурхан Өөрийн үгэнд амьдралынхаа туршид жинхэнэ амжилтыг мэдэрч, дэлхийн болон диваажингийн хүндэтгэлийг хүлээх ивээлээр дүүрэн хүнийг дүрслэн харуулсан байдаг. Иов өөрийн амьдралыг ийнхүү гэрчилсэн байдаг:Бо 164.4

    “Бурханы нөхөрлөл миний майхан дээр байх үе буюу би амьдралынхаа ургац хураалтын үед байжээ.Бо 164.5

    Төгс Хүчит Нэгэн надтай хамт байсаар, хүүхдүүд минь намайг хүрээлэн байв.Бо 164.6

    Алхмууд минь цөцгийн тосонд булхагдаж, хад чулуу надад зориулан тос цутгадаг байв.Бо 164.7

    Би хотын дааман хаалга уруу гарч, талбай дээр суудлаа эзэлдэг байсан бөгөөд залуус намайг хараад нуугдаж,өвгөд босож, зогсдог байв.Бо 164.8

    Ноёд үгсээ хорьж, гараараа амаа тагладаг байв.Бо 165.1

    Язгууртнуудын дуу алга болж, хэл нь тагнайнд нь наалддаг байв.Бо 165.2

    Учир нь чихнүүд сонсоод намайг ерөөгдсөн гэж дуудаж, нүднүүд хараад намайг гэрчилдэг байв.Бо 165.3

    Яагаад гэвэл би тусламж гуйн хашхирсан ядуусыг хийгээд туслагчгүй өнчин хүмүүсийг авардаг байв.Бо 165.4

    Үхэж буй хүмүүсийн ерөөл надад ирж, би бэлэвсэн эмэгтэйчүүдийн зүрхийг баярлуулан дуулуулдаг байсан.Бо 165.5

    Би шударга зөвийг өмсөж, тэр намайг хувцаслав.Бо 165.6

    Миний зөвт байдал нөмрөг болон малгай мэт байв.Бо 165.7

    Би сохорт нүд нь, доголонд хөл нь болж байв.Бо 165.8

    Би үгээгүйчүүдэд эцэг нь байсан бөгөөд мэддэггүй хэргийн учрыг ч шинжин тайлж байв.Бо 165.9

    Харь хүн гадаа хонож байсангүй, би аянчдад хаалгуудаа нээсэн билээ.Бо 165.10

    Намайг тэд сонсоцгоож, хүлээцгээж, зөвлөгөөг минь хүлээн чимээгүй байдаг байв.Бо 165.11

    Миний үгсийн дараа тэд дахин ярьдаггүй байсан бөгөөд миний яриа тэдэнд тааламжтай байсан.Бо 165.12

    Тэд намайг хур бороо мэт хүлээж, хаврын бороо мэт амаа ангайлгадаг байв.Бо 165.13

    Тэд итгээгүй байхад би тэдэн уруу инээмсэглэж, миний нүүрний гэрлийг тэд унтрааж байгаагүй юм.Бо 165.14

    Би тэдэнд замыг сонгож, тэргүүнд нь сууж, дайчдынхаа дунд буй хаан мэт буюу гашуудагсдыг тайтгаруулсан нэгэн мэт заларч байсан.” Иов 29:4-16; 31:32; 29:21-25.Бо 165.15

    “ЭЗЭНий ерөөл баян болгодог бөгөөд, Тэр харууслыг эс авчирна.” Сургаалт үгс 10:22.Бо 165.16

    “Баялаг, алдар суу, үргэлжид байх хөрөнгө болон шударга зөв нь надад байгаа” Сургаалт үгс 8:18 хэмээн Мэргэн ухаан тунхагласан.Бо 165.17

    Библи дээр Бурхан болон бусад хүмүүстэй харилцах харилцаандаа Бурханы зарчмыг үл тоомсорлосноос гарах үр дүнг өгүүлсэн байдаг. Түүний бэлгүүдийг хүлээн авсан боловч Түүний шаардлагыг биелүүлээгүй хүмүүст Бурхан ийн өгүүлж байна:Бо 166.1

    “Өөрсдийн зам мөрөө хянагтун! Та нар ихийг тариалсан боловч ургац нь бага байна. Та нар иддэг боловч цаддаггүй. Та нар уудаг боловч ханадаггүй. Та нар хувцасладаг боловч хэн чинь ч дулаацдаггүй. Хөлсний ажилчин хөлс авлаа ч цоорхой түрийвчинд хөлсөө хийдэг... Та нар ихийг хүлээсэн боловч өчүүхэн л ирсэн. Та нар гэр рүүгээ зөөхөд Би түүнийг чинь хийсгэсэн. «Түүнээс өмнө хэн нэг нь хорин боодол тариа авахаар ирэхэд, тэнд ердөө л арав байж, хэн нэг нь усан үзмийн дарсны торхноос тавин савыг авахаар ирэхэд, тэнд ердөө л хорин сав байдаг байсан. » Яагаад? Түмэн цэргийн ЭЗЭН тунхаглах нь, «Яагаад гэвэл та нар цөмөөрөө өөр, өөрийн гэр рүү гүйлдэж байхад Миний өргөө эзгүй хоосон байна. » «Хүн Бурханыг луйвардах уу? Гэсэн ч та нар Намайг луйвардаж байна! Гэвч та нар мБид Таныг яаж луйвардсан юм бэ?м гэдэг. Аравны нэгээр ба өргөлөөр. » Тэгэхээр та нараас болж, тэнгэр шүүдрээ татаж, газар үр шимээ зогсоосон. » Хаггай 1:5-9; 2:16; Малахи 3:8; Хаггай 1:10.Бо 166.2

    “Тиймээс та нар ядуу хүнд татвар ногдуулж... та нар сайн зассан чулуун байшингууд барьсан ч гэсэн тэндээ амьдрахгүй. Та нар тааламжит усан үзмийн төглүүдийг тарьсан ч гэсэн тэдний дарснаас нь уухгүй. » ЭЗЭН... чиний дээр гараараа хийдэг бүх зүйлд чинь хараал, үймээн сандрал, хатуу зэмлэл илгээх болно. » « Чи хөвгүүд,Бо 166.3

    охидоо өөр ард түмнүүдэд алдаж, өдөржин тэдний хойноос харуулдсаар нүд чинь сүүмийж, гар чинь ямар ч хүч чадалгүй болно. » Амос 5:11; Дэд хууль 28:20, 32.Бо 166.4

    “Шударга бусаар эд хөрөнгөтэй бологч нь гаргаагүй байж өндөг дардаг ятуутай адил юм. Хижээл насанд нь энэ нь түүнийг орхиж, эцэст нь тэр мунхаг болно”. Иеремиа 17:11.Бо 166.5

    Бүх худалдаа, үйлдвэрлэл, бүх төрлийн мөнгө санхүүгийн үйл ажиллагаа үл үзэгдэгч Хянагчийн шалгалтаар орж байдаг. Тэрхүү шалгалтыг явуулагч Нэгэн шударга бустай хэзээ ч эвлэрдэггүй, хэзээ ч гэм бурууг анзааралгүй өнгөрөөдөггүй, буруу, худал хуурмагийг зөвтгөн цагаатгадаггүй.Бо 167.1

    “Хэрэв чи орон нутагт ядуусыг хавчих хийгээд шүүх болон үнэнийг үгүйсгэхийг харах аваас бүү гайхагтун. Учир нь нэг түшмэлийг нөгөө түшмэл нь харж, тэднийг дээд түшмэл нь ажиглаж байдаг юм. » »Гэм бурууг үйлдэгчид өөрсдийгөө нууж болохоор харанхуй, эсвэл гүн сүүдэр байдаггүй билээ. » Номлогчийн үгс 5:8, Иов 34:22.Бо 167.2

    мТэд амаараа тэнгэрүүдийг эсэргүүцэж... Тэд “Бурхан яаж мэддэг юм бэ? Хамгийн Дээд Нэгэнд мэдлэг байдаг уу?м гэдэг. Чамайг эдгээрийг хийхэд Би дуугүй байсан. Чи Намайг өөртэйгөө адил гэж бодсон. Би чамайг зэмлэж, Нүдний чинь өмнө хэргийг чинь дараалан байрлуулна.” Дуулал 73:9-11; 50:21.Бо 167.3

    “Тэгээд би дахин нүдээ өргөн үзвэл, нисэж буй хуйлмал номыг харав. «Би нисэж буй хуйлмал ном харж байна. »... Тэр бол бүхий л газрын гадаргуу дээгүүр урагшлагч хараал юм. Хулгай хийдэг хүн бүр хуйлмал номын нэг тал дээр нь бичигдсэний дагуу арилгагдаж, тангараг тавьдаг хүн бүр нөгөө тал дээр нь бичигдсэний дагуу арилгагдана. Би түүнийг урагшлуулна » гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаад. Энэ нь хулгайчийн гэрт болон Миний нэрээр хуурамч тангараг тавьдаг нэгний гэрт нэвтэрнэ. Уг гэрийн дотор тэр шөнөжин байж, чулуу, яс модтой нь цуг түймэрдэнэ» гэв. Зехариа 5:1-4.Бо 167.4

    Бузар мууг үйлдэгч бүрийг Бурханы хууль эсэргүүцэн, буруутгадаг. Хүн Бурханы дуу хоолойг үл ойшоож, сануулгыг нь живүүлэх гэж оролдох боловч ямар ч амжилтанд хүрэхгүй. Түүний сануулга биднийг байнга дагалддаг. Сануулга ямар ч нөхцөлд өөрийн зааврыг сонсгож чаддаг ба амар тайван байдлыг нь эвдэн сүйтгэдэг. Сануулгыг дагаагүй нөхцөлд сануулга булш хүртэл нь дагалдсаар байх болно. Сануулга шүүлтийн үеэр тухайн хүний эсрэг гэрчлэх болно. Эцэст нь тухайн хүний бие махбод, зүрх сэтгэл хэзээ ч унтаршгүй галаар шатаагдах болно.Бо 167.5

    мУчир нь хүн бүх дэлхийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх билээ? Амиа сольж авахын тулд хүн юугаа өгөх юм бэ?м Марк 8:36, 37.Бо 168.1

    Дээрх асуултанд бүх эцэг эхчүүд, багш, оюутнууд, залуу, хөгшин гэлтгүй хүн бүр анхаарлаа хандуулах хэрэгтэй. Амьдралын болон худалдаа, аж үйлдвэрийн төлөвлөгөө энэхүү амьдралын цөөхөн хэдэн жилийн төлөө зориулагдаж, төгсөшгүй мөнхийн ирээдүйг, ашгийг тусгаагүй бол төгс төгөлдөр хэмээн тооцогдох боломжгүй. Залуучуудад мөнхийн амьдралыг тооцоолон бодохыг зааж сургах хэрэгтэй. “Хэзээ ч хуучрахгүй уутыг өөрсөддөө зэх, тэнгэрт шавхагдашгүй баялгийг хураа. Тэнд хулгайч ойртохгүй, хивэн хорхой сүйтгэхгүй. » Шударга зөв эд баялгаараа өөрсдийн анд нөхөдтэй бол. Энэ нь эд хөрөнгө чинь үгүйрэх цагт, тэд та нарыг мөнх нутагт хүлээн авахын тул юм.” Лук 12:33; 16:9 гэсэн зарчмын дагуу, үүрд мөнхөд устаж алга болохгүй эд өмчийг өөрсөддөө бий болгох ёстойг зааж сургаарай.Бо 168.2

    Энэ бүхнийг биелүүлж байгаа хүн энэ дэлхийн амьдралын хамгийн шилдэг бэлтгэлээ хангаж байна гэсэн үг. Энэ амьдралаа зөв шударга, баяр баясгалантай болголгүйгээр диваажинд эд баялагтай болох боломж хэнд ч гарахгүй.Бо 168.3

    “Одоогийн болон ирэх амийн төлөөх амлалт бүхий сүсэглэл нь бүх зүйлд тустай. » 1 Тимот 4:8.Бо 168.4

    *****