Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Боловсроа

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Итгэлээрээ Ялан Дийлэхүй

    Хүн мдотроо боддогтойгоо адил юм” (Сургаалт үгс 23:7) буюу зөвхөн хувиа боддог болох нь Израильд тохиолдсон дүрслэлээс ажиглагдан харагддаг. Кананы хил орчмын газруудаар тагнуул хийсэн тагнуулчид буцаж ирээд олж мэдсэнээ тайлагнасан. Тагнуулчид нутгийн үзэсгэлэнтэй, үржил шимтэй газрыг эзлэн авахад тохиолдож болох асуудлуудаас болоод боломжуудаа олж харах чадваргүй болсон. Тэнгэр тулсан хана хэрэм, үлэмж биетэй дайчид, төмөр морин тэргүүд тэдний итгэлийг мохоосон. Израильчууд Бурханд анхаарал хандуулалгүй, итгэлгүй тагнуулчдын үгсийг давтан цуурайтуулж байлаа. “Бидний хувьд тэд хэтэрхий хүчирхэг тул бид тэр ард түмний эсрэг явж чадахгүй хэмээн өгүүлэв.” Тооллого 13:31. Тэдний хэлж байсан үгс биелэгдсэн. Тэд амлагдсан газар нутагт орж чадалгүй, амьдралынхаа үлдсэн хугацааг цөлд өнгөрөөсөн.Бо 172.3

    Арван хоёр тагнуулчдаас хоёр нь газар нутгийг өөр талаас нь харсан учир, мБид түүнийг гарцаагүй дийлнэ” (Тооллого 13:30) гэж хэлж байсан. Тэд Бурханы амлалтыг хүчирхэг дайчид, хана хэрэмтэй хотууд, төмөр морин тэргээс илүү хүчтэй хэмээн үзсэн. Тэдний хэлж байсан үгс ч биеллээ олсон. Тэд ахан дүүсийнхээ хамт цөлөөр дөчин жил тэнүүчлэх шаардлагатай болсон боловч Калеб, Иошуа нар Амлагдсан Газарт орсон. Эзэний чуулгантай хамт Египетээс гарсан тэр л эр зоригтойгоор Калеб үлэмж биетнүүдийн хүчтэй бэхлэлттэй хотын нэг хэсгийг авах хүсэлт гаргаж, хүссэн газраа эзлэн авсан. Тэрээр Бурханы хүчээр Кананчуудыг хөөн зайлуулж чадсан. Түүний тагнуулдаж байхдаа дундуур нь алхаж байсан усан үзэм болон чидун жимсний тариалангууд түүний эзэмшил болсон. Хулчгар, урвагчид элсэн цөлд амиа алдсан боловч итгэлтэй хүмүүс Есколын усан үзэмнээс идэх хувьтай болсон.Бо 173.1

    Зөвийн замаас хазайсан нэг ч болов шийдвэр ямар аюулд хүргэдэг болохыг Библи маш тодорхой харуулсан байдаг. Энэхүү аюул зөвхөн буруу үйлдэл хийгчид бус түүний эргэн тойронд буй бүхэнд нөлөөлдөг. Бидний амьдралаараа үзүүлж буй жишээ гайхамшигтай хүч чадал агуулж байдаг. Бид бузар муу бие махбодын хүсэлдээ татагдах үед төлөвшсөн муу зуршлаа эсэргүүцэх чадваргүй болдог.Бо 173.2

    Бузар муугийн эвдэн сүйтгэдэг хамгийн хүчтэй хана хэрэм нь гэм нүгэлдээ хэт автагдан, нийгмээс гадуурхагдан хаягдсан гэм нүгэлдээ дарагдсан хүний амьдрал бус харин зөв шударга, хүндэтгэл хүлээсэн, ариун мэт төрхтэй боловч гэм нүглийг сэтгэлдээ хадгалсаар байгаа, бузар мууд шунан дурласан нэгний амьдрал байдаг. Агуу том, нууц гэм нүглээ эсэргүүцэн ядаж буй зүрх сэтгэл бол агуу том ангалын ирмэг дээр дагжин зогсож буйн маш тодорхой жишээ болж байдаг. Энэхүү жишээ гэм нүглийн уруу таталт ямар хүчтэй болохыг харуулж өгнө. Амьдралд хамгийн шударга, хүндэтгэлтэйгээр үнэнийг зүрх сэтгэлдээ хүлээн авсан нэгэн Бурханы ариун хуулийн нэг л заалтыг санаатай зөрчсөнөөр ариун бэлгийг буруу ашиглан, гэм нүгэлд уруу татагдан орсонд тооцогддог. Гоц ухаалаг, авъяас чадвартай, эелдэг, өгөөмөр, сайн үйлстэй хүн дээр өгүүлсний адил бусад хүмүүсийг сүйрлийн ирмэг рүү чиглүүлэх Сатаны урхи, занга болох боломжтой.Бо 173.3

    Тийм ч учраас Бурхан нэг л буруу үйлдлээс үүсэн гарах жишээнүүдийг олноор нь тодорхой харуулсан байдаг. «Еденээс бий болсон дэлхий дахиныг зовлон шаналал, үхлээр нөмөрсөн» гэм нүглийн гунигт түүхээс авахуулан «Эзэний алдар хүндийг гучин мөнгөн зоосоор худалдсан” түүхүүд Библи дээр жишээ болон бид нарт хангалттай хэмжээгээр бичигдсэн. Эдгээр нь амьдралын замаас биднийг буруу зам руу чиглүүлэхээс болгоомжлуулсан сануулга юм.Бо 174.1

    Итгэлээсээ хагацаж, мөхөс байдал болон алдаа дутагдалдаа автагдаж, буруу хүслээ дагаснаар ямар үр дүн бий болж болоход анхаарал хандуулах нь бидний хувьд маш чухал сануулга болдог.Бо 174.2

    Елиа итгэлээ алдан ганц алдаа гаргаж амьдралын туршид гүйцэтгэх ажил үйлсээ бүрэн гүйцэтгэж чадалгүй зогсоосон. Тэрээр Израилийн төлөө маш хүнд үүрэг хариуцлага үүрч, улс үндэстнийхээ шүтэж буй хуурамч шүтээний тууштайгаар эсэргүүцэж, сануулга өгч, ган гачигт нэрвэгдсэн гурван жил хагасын хугацаанд буруу үйлдэлдээ гэмшээсэй хэмээн улс үндэстнээсээ хүсэн хүлээж байсан. Тэрээр Кармел уулан дээр Бурханы талд гав ганцаар зогсож байсан. Түүний итгэлийн хүчээр хүмүүс хуурамч шүтээнд шүтэхээ больж, ган тайлсан бороо Израильчуудад асгаран буухаар хүлээгдэж байгаа ивээл, нигүүлслийг батлан харуулсан. Тэрээр ядарч цөхөрсөн, сул дорой байдалдаа автагдан Иезебелийн сүрдүүлгээс айн зугатаж, амиа алдаж магадгүйн хэмээн цөлд ганцаар залбиран гуйсан. Түүний итгэл суларсан. Тэрээр дуудагдсан ажлаа дуусгах боломжгүй болсон. Бурхан түүнд өөр эш үзүүлэгчийг тослон томилохыг тушаасан.Бо 174.3

    Бурхан Өөрийн зарц Елиагийн үйлчлэх зүрх сэтгэлийг үнэлсэн. Елиа эзгүй хээр газар, ганцаар сэтгэлээр унасан байдлаар өтлөн нас барах шаардлагагүй болсон. Тэрээр Бурханы хаанчлалыг олон үеийн туршид булшинд хүлээх бус харин Бурханы тэнгэр элч нарын хамт, Түүний алдар орших газар луу өргөгдсөн.Бо 175.1

    Эдгээр намтрууд хүн бүрийн нэг л өдөр бүрэн ойлгож ухаарах үнэнийг ойлгуулдаг. Эдгээр нь гэм нүгэл зөвхөн гутрал гуниг, сүйрлийг л авчирдаг, итгэлгүй байдал алдаа дутагдал руу чиглүүлдэг, Бурханы уучлал, өршөөл газрын хамгийн гүнд ч хүрдэг ба гэмшиж буй хүний итгэл түүнийг Бурханы үр хүүхдүүд болж үрчлэгдсэнийг тус тус мэдүүлж байдаг.Бо 175.2