Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Хүүхдийн Хүмүүжил

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Дөчин Наймдугаар Бүлэг - Хүүхдийн Эсрэг Үйлдэа

    Бухимдуулж, Ундуйцуулах.—Хүүхдүүд Эзэн дотор эцэг эхээ хүндэтгэхийг Библи зааж сургадаг. Гэвч эцэг эхчүүдэд, « Хүүхдүүдийнхээ урмыг хугалахгүйн тулд тэднийг бүү уурлуулж бухимдуулаарай» гэж захидаг. (XX 279.1)XX 297.1

    Бид хүүхдээ өөртөө татахаасаа илүү холдуулан хөндийрүүлэх зүйлсийг хийж байдаг. Зарим эхчүүд хүүхдийнхээ чин сэтгэлээс таашааж байгаа зүйлсийг гараас нь булаан авахыг харж байсан. Хүүхэд яагаад ийм үйлдэл хийснийг үл ойлгон, өөрийг нь доромжлон гутааж байгаа мэдрэмжтэй болдог. Ийнхүү эцэг эх болон хүүхдүүд хоорондоо муудалцаж, нөхцөл байдал гаднаас нь ажиглан харахад хатуу гар хүрч шийтгэл үзүүлэх байдлаар төгсдөг. Гэвч энэ тэмцэлдээн хүүхдийн оюун ухаанаас амархан арилахгүй мэдрэмжийг үлдээдэг. Эх хүн энэ үед ухаалаг бусаар хүүхдэдээ хандсан байна. Тэрээр үйлдэл нь ямар үр дүнд хүргэхийг тунгаан бодсонгүй. Түүний хатуу, ширүүн үйлдэл хүүхдийн зүрх сэтгэлд маш муу хүслийг төрүүлж, дахин ийм үйлдэл тохиолдох үед энэ муу хүсэл нь улам өдөөгдөн, хүчирхэгжих болно. (хх 279.2)XX 297.2

    Бурууттал.—Та хүүхдийнхээ багахан алдаа дутагдал бүрийг нь буруутгаж, хатуугаар дүгнэн цэгнэж аз жаргалыг нь бараан үүлээр бүрхэх эрхгүй билээ. Бодит алдаа дутагдлыг байгаа байдлаар нь гэм буруутай хэмээн ойлгуулж, дахин алдааг давтахгүй байхыг тууштай, шийдэмгий байдлаар сануулах хэрэгтэй. Гэхдээ хүүхдүүдийг итгэл найдвараа алдсан байдалтай болгох бус харин тодорхой хэмжээнд таны итгэл найдвар, хүлээн зөвшөөрөх байдлыг өөртөө нээж, засрах урам зоригтой болсон байх ёстой. Хүүхдүүд зөвийг үйлдэж, дуулгавартай байх шийдвэрийг гаргах чадвартай боловч тэд нарт тусламж, урамшуулал хэрэгтэй. (XX 279.3)XX 297.3

    Хэт Хатуу Шийтгэл.— Бурхан хүмүүжил юун дээр тогтдогийг ойлгоогүй гэр бүлд хүндлэгддэггүй. Ийм гэр бүлд хүүхдүүд удирдлага болон хүмүүжлийн тал дээр самуурсан байдаг. Хэт хатуу хүмүүжил, шүүлт, шаардлагагүй хууль дүрэм, шаардлага эрх мэдлийг үл хүндэтгэж, Христийн хэрэгжүүлэхийг захьсан дүрэм журмыг үл тоомсорлуулахад Нөлөөлөлдөг. (ХХ 279.4)XX 298.1

    Эцэг эхчүүд хатуу, ширүүн, бусдыг дарангуйлсан зүрх сэтгэлийг харуулах тусам хүүхдүүдийн бүхнээс татгалзсан, зерүүд зан чанар өдөөгддөг. Ийнхүү эцэг эхчүүд хүүхдүүддээ жишээ болгож болох байсан зүрх сэтгэлийг зөөллөгч мэдрэмжийг өгөх боломжгүй болдог. (ХХ 280.1)XX 298.2

    Эцэг эхчүүдээ та бүхэн хатуу үгс эсэргүүцлийг өдөөж байгааг ажиглан харахгүй байна уу? Танд хүүхдэдээ хандаж байгаа шигээ үл тоомсорлосон байдлаар хандах юм бол та ямар арга хэмжээ авах вэ? Та үйлдлийг тань ямар нөлөө дагалдахыг судалж байх ёстой. Та хүүхдээ загнах үедээ, өөрсдийгөө хамгаалж чадахгүй бяцхан хүүхдийг ууртайгаар цохих үедээ ийм арга барил, хүмүүжил ямар үр дүнг бий болгох талаар бодож үзэж байсан уу? Та загнах, буруутгах тал дээр үгээ хэр анхааралтай сонгож байгаа талаараа бодож үзэж байсан уу? Хэн нэгэн хүн таны авьяас чадварыг үл тоомсорлох үед та хэр хурдан уурлан бухимдаж байсан бэ? Та өсөж том болсон юм шиг боловч хүүхдээрээ байгаа шүү дээ. Тэгвэл хүүхдүүд тань хатуу, ширүүн үгсийг хэлэхэд, хэлж байгаа үгийг нь таслан, Бурханы нүдэнд хатуу шийтгэхээргүй алдааг нь хатуугаар шийтгэх үед ямар сэтгэгдэлтэй байдаг гэж бодож байна. (хх 280.2)XX 298.3

    Христэд итгэгч гэж өөрсдийгөө нэрийддэг олон эцэг эхчүүд өөрчлөгдөн шинэчлэгдээгүй байдаг. Христ тэдний зүрх сэтгэлд итгэлээр нь дамжуулан оршдоггүй! Тэдний хатуу, өршөөл энэрэлгүй, хугарч нугараагүй зан чанар хүүхдийнх нь дургүйцлыг хүргэж, итгэл бишрэлтэй холбоотой бүх төрлийн зааврыг хүлээн зөвшөөрөхгүй байхад хүргэдэг. (хх 280.3)XX 299.1

    Байнга Бусдыг Буруутгах.— Бид бузар мууг засан залруулахаар хичээхдээ бусдын алдааг харж, буруутгадаггүй байхаас байнга болгоомжилдог байх хэрэгтэй. Байнга буруутгах байдал бусдыг зөв замаас холдуулна уу гэхээс өөрчлөлт шинэчлэлтийг бий болгодоггүй. Бусдыг хамгаас их сэжиглэж, хүлээн зөвшөөрдөггүй олон хүмүүсийн хувьд үл ойлгож, үл дэмжсэн шүүмжлэл нь бузар муу үр нөлөөтэй байдаг. Цэцэгс хүчтэй салхилж буй салхинд дэлбээлдэггүй. (XX 280.4)XX 299.2

    Хүүхдийн хийж байгаа алдааг байнга, тогтмол бурууттаж, шүүмжилснээр тухайн хүүхэд тухайн алдааг бусдынхаас онцгой хэмээн тусган авч, асуудлаа шийдэх гэж хичээгээд ч хэрэггүй юм байна гэж боддог. Ийнхүү сэтгэлээр унаж, итгэл найдвараа алдсан хүүхдүүд өөрийгөө бусдаас ялгаатай ба алдаагаа айж эмээлгүйгээр хийж болно гэсэн үзэлтэй болдог. (хх 281.1)XX 299.3

    Хэт Тушааж, Загнах нь.— Зарим эцэг эхчүүд биеэ барих чадваргүйгээс болж олон төрлийн шуургыг дэгдээдэг. Тэд хүүхдүүдээсээ үүнийг, түүнийг хийж өгөөч гэж гуйхын оронд загнаж байгаа өнгөөр тушааж, хүүхдийнхээ хүртэх ёсгүй байсан буруутгах, зандрах үгсийг хэлдэг. Эцэг эхчүүдээ хэрэв та хүүхдэдээ ийн хандах юм бол та тэдний баяр хөөртэй, хүсэл мөрөөдөлтэй сэтгэлийг нь сүйрүүлэх болно. Тэд таныг хайрладаг учраас бус харин өөрөөр байх боломжгүй болсон учраас үгийг тань ёсчлон гүйцэтгэдэг. Тэд зүрх сэтгэлээ хийж байгаа үйлдэлдээ зориулдаггүй. Тэд гүйцэтгэж буй үүргээ баяр хөөр бус харин зовлон шаналал гэж тооцдог. Иймээс хүүхдүүд бүх талаар таны зааврыг дагахаас татгалздаг, энэ нь эргүүлээд таны уур бухимдлыг бадрааж, хүүхдүүдтэйгээ улам бузар муугаар хандахад нөлөөлдөг. Эцэг эхчүүд хүүхдийнхээ алдааг харж, хүүхэд ч эцэг эхийг сэтгэлээр унаж, бууж өгөх хүртэл олон төрлийн алдаа дутагдлыг хийж гүйцэтгэдэг болж эхэлнэ. Ийм үед хүүхдийн үйлдэл нь эцэг эхийг нь баярлуулж байна УУ уурлуулж байна уу гэдгийг тоохоо больдог. Хүүхдүүд, «надад хамаагүй» гэсэн үзэлд баригдаж, гэр орноосоо олж авч чадахгүй байгаа зугаа цэнгэл, баяр баясалд автагдахыг хүсэн гэр орноосоо дайжиж эхэлдэг. Хүүхдүүд гудамжны хүүхдүүдтэй нөхөрлөж, удалгүй хамгийн аймшигтайгаар доройтдог.(хх 281.2)XX 299.4

    Өөрсдийн Хүсэлд Удирдуулсан Шийдвэр Гаргахгүй Байх.— Эцэг эхийн хүсэл мөрөөдөл Христээр хүмүүжсэн байх ёстой. Бурханы Ариун Сүнсээр өөрчлөгдөн, удирдуулж буй эцэг эхчүүд хүүхдүүдээ ямар ч эргэлзээгүйгээр удирдаж чаддаг. Гэвч хэрэв эцэг эхчүүд хатуу, ширүүнээр хүүхдээ хүмүүжүүлэх юм бол хэзээ ч засаж залруулж чадахгүй үйлсийг эхлүүлсэн байх юм. Тэд өөрсдийн хүслээр удирдуулснаар шударга бус мэдрэмжийг өөгшүүлсэн байдаг. (XX 281.3)XX 300.1

    Шударга Бус Байдал.—Хүүхдүүд бага ч болов шударга бус үйлдлийг гярхайгаар анзаардаг. Тэд шударга бус байдлаас болон сэтгэлээр унаж, хатуу, ширүүн, уур уцаартай тушаалыг болон шийтгэх сануулга, сүрдүүлгээс ч айж эмээхээ больдог. Ийнхүү эцэг эхчүүдийн буруу хүмүүжлээр дамжуулан хүүхдүүдийн зүрх сэтгэлд эсэргүүцэл байнга бий болдог. Хэрэв хүүхэдтэй зөв, шударгаар хандсан бол сайн, бусадтай нийцэхүйц зан чанарыг төлөвшүүлэх байсан. Энэ нь өөрийгөө төгс төгөлдөрөөр удирдах чадваргүй эх хүүхдээ удирдан чиглүүлэх ёсгүйтэй адил зүйл юм. (ХХ 282.1)XX 300.2

    Гар Далайх Болон Цохих.— Эх хүн хүүхдээ нударч, цохих юм бол хүүхэд Христэд итгэгч зан чанарын гоо сайхныг олж харж чадах болов уу? Мэдээж үгүй. Харин ч хүүхдийн зүрх сэтгэлд бузар муу хүслийг төрүүлж, тухайн хүүхэд хүмүүжих бүрэн боломжгүй болдог. (хх 282.2)XX 300.3

    Хэрцгий, Хайр Энэрэлгүй Үгс.— Христ эцэг болон эхийг жинхэнэ сурган хүмүүжүүлэгч болгон сургахад бэлэн байна. Түүний сургуульд суралцаж байгаа хүмүүс ... хэзээ ч хатуу, эелдэг бус өнгөөр ярихгүй. Ийм өнгө болон үгээр ярьж буй хүний дуу хоолой чихэнд чийртэй, мэдрэлийн эрч хүчийг цуцааж, сэтгэл мэдрэлийг зовоож, хүүхдийн зан авирыг засаж залруулахааргүй болгодог. Ийм учраас хүүхдүүд эцэг эхтэйгээ хүндэтгэлгүйгээр ярьдаг. (хх 282.3)XX 301.1

    Доромжилж, Үг Хаях.—Эцэг эхчүүд яншиж, загнаж, доромжлох эрхгүй. Тэд хэзээ ч хүүхдээ бузар муу зан чанарыг харуулан доромжилж болохгүй. Тэдний зан чанар хүүхдүүдэд нь халддаг. Ийм хүмүүжүүлэх арга барил бузар мууг хэзээ ч анагаахгүй. Эцэг эхчүүд Бурханы Үгээр буруу хүмүүжилтэй хүүхдээ засан залруулж, зааварлах хэрэгтэй. Тэд нарт, «Эзэн ийн хэлсэн» гэсэн зааварчилгааг өгөөрэй. Бурханы үгэнд хэлснээр гэж зааж буй зааварчилгаа эцэг эхчүүдийн амнаас гарч буй хатуу, ууртай өнгөөр хэлсэн үгсээс илүү нөлөө үзүүлнэ. (хх 282.4)XX 301.2

    Тэвчээр Алдах.—Тэвчээргүй эцэг эхчүүд хүүхдүүдээ тэвчээргүй байхад нөлөөлдөг. Эцэг эхчүүдийн хүсэл мөрөөдөл хүүхдүүдэд халдаж, тэдний зан чанарт бузар мууг өдөөн бий болгодог. ... Эцэг эхчүүд биеэ хянах чадвараа алдсан байдлаар ярьж, үйлдэх цаг үедээ Бурханы эсрэг гэм нүгэл үйлддэг. (хх 283.1)XX 301.3

    Загнах, Аргадахын Оронд Хэрэглэж Болох Аргууд.— Би хүссэнийг нь өгөөгүй нөхцөлд уурласандаа газар унаж газар дэлсэж, өшиглөж, уйлж байхыг харсан. Тэр үед зөвөөр шүүн тунгааж чадахгүй эх нь хүүхдээ сайхан зантай болгох нэрийдлээр загнаж яваандаа аргадахыг хичээж байсан. Ийм арга барил хүүхдийг хүссэнээ авахыг хичээхэд л хүргэдэг. Хүүхэд дараагийн удаа ийм явдал тохиолдоход илүү хүчтэйгээр, өмнөх удаа шигээ амжилтанд хүрнэ гэсэн сэтгэлээр тэмцдэг. Энэ үед ташуураа гамнаснаас болж хүүхэд илүү дорой буурай болдог. (хх 283.2)XX 301.4

    Эх хүн ганц удаа ч болов хүүхдэдээ хүслээ тулгах аргыг ашиглахыг зөвшөөрч болохгүй. Эх эрх мэдлээ мэдрүүлэхийн тулд шаардлагагүй хатуу арга хэмжээг авах хэрэггүй. Шийдэмгий болон эелдэг зөөлөн харилцаа хүүхдэд хайр энэрлийг тань мэдрүүлж, зорилгодоо хүрэхэд тань тус болно. (ХХ 283.3)XX 302.1

    Шийдэмгий, Тууштай Бус Байх Талаар.—Тууштай болон шийдэмгий бус байснаар ихээхэн муу нөлөө бий болдог. Би, Чи үүнийг авч болохгүй гэж хэлээд дараагаар нь хэт хатуу хандав уу хэмээн санаагаа өөрчилж анхнаасаа зөвшөөрөөгүй зүйлсийг нь өгч буй эцэг эхийг харж байсан. Ийм арга хүүхдэд амьдралынх нь туршид муугаар нөлөөлдөг. Хүүхдийн хүссэн эд зүйлсийг өгөхгүй гэж тууштайгаар шийдэж, ямар ч найдвар төрүүлэхгүй бол хүүхдийн оюун ухаан удахгүй тухайн эд зүйлийг хүсэхээ больж, өөр зүйлсэд анхаарч эхэлдэг. Энэ бол ямар ч тохиолдолд үл тоомсорлож болох оюун ухааныг удирддаг маш чухал хууль дүрэм юм. Хүүхэд хүсэж байгаа эд зүйлээ авах боломжтой гэж бодсоор байгаа тохиолдолд хүссэнээ авахыг бүх хүч чадлаараа хичээх болно. ... (хх 283.4)XX 302.2

    Эцэг эхчүүд хүүхдэдээ зарчмаа танилцуулахдаа дуулгаваргүй байдлыг гаргасан тохиолдолд заавалчгүй шийтгэл хүлээнэ гэдгийг хэлж өгөх хэрэгтэй. Гэхдээ энэ шийдвэрийг байгалийн хууль адил хэзээ ч гажиж болохгүй. Ийм шийдэмгий, тууштай дүрмээр удирдуулж буй хүүхэд хориглосон, үл хүлээн зөвшөөрөх эд зүйлийг яаж ч хүчлээд, аашлаад авч чадахгүй гэдгээ ойлгодог. Тэд удалгүй үгэнд орж, дуулгавартай байдалдаа хамаагүй илүү аз жаргалтай байх болно. Шийдэмгий бус хүслээр нь байлгадаг эцэг эхээр хүмүүжиж буй хүүхдүүд хүссэнээ авах найдварт автах эсвэл шийтгэл хүлээлгүйгээр дуулгаваргүй занг гаргадаг. Ийнхүү тэд хүссэнээ авах боломжгүй ч хүсэл, найдварт автагдан цухалдаж, ундуйцаж, үгэнд орохоос татгалздаг. Бурхан ийм эцэг эхийг хүүхдийнхээ аз жаргалыг сүйрүүлсэн гэж тооцдог. Ийм бузар муу арга барил олон мянган итгэл бишрэл, эмээн шүтдэггүй хүмүүсийг төрүүлдэг. Энэ арга Христэд итгэдэг хэмээн нэрийдсэн олон хүмүүсийг сүйрүүлсэн. (хх 284.1)XX 302.3

    Шаардлагагүй Хорио Цээр.—Эцэг эхчүүд нас өтөлсөн үедээ бага насны хүүхэд хүмүүжүүлэх болоход эцэг нь хүүхдээ өөрийн замнаж байсан хатуу, өндөр шаардлага тавьсан замаар замнуулах хэрэгтэй гэж үздэг. Тэрээр хүүхэд нь эцэг эхээсээ баяр хөөртэй, аз жаргалтай амьдралыг бий болгож өгөхийг хүсэн мөрөөдөж байдгийг ойлгож чаддаггүй. (хх 284.2) XX 303.1

    Олон эцэг эхчүүд гэм буруугүй, гэнэн цайлган хүслийг нь хангаж болно гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Тэд зарим хүслийг нь хүлээн зөвшөөрснөөр хууль зөрчсөн үйлдэлтэй болгох вий гэж эмээснээр хүүхдүүдэд шаардлагатай баяр хөөртэй байх боломжуудыг ч хориглодог. Эцэг эхчүүд бузар муугаас эмээснээсээ болж айж эмээж байсан бузар муугаас хамгаалах хамгаалалт болох энгийн даруу зугаа цэнгэлийг нь хориглодог. Ингэснээр хүүхдүүд эцэг эхээсээ юуг ч шаардаад хэрэггүй гэж бодсоны үндсэн дээрээс дахин юу ч асуухаа больдог. Тэд хориглосон зугаа цэнгэл рүү нууцаар гулсан ордог. Эцэг эх ба хүүхдүүдийн хоорондын итгэлцэл ийнхүү устдаг. (хх 285.1)XX 303.2

    Хүртэж Болох Эрхийг нь Хүлээн Зөвшөөрөхгүй Байх.— Эцэг эх хүүхэд насаа аз жаргалтай өнгөрөөгөөгүй ч гэсэн өөрсдийн алдсан найдвараасаа болон яагаад хүүхдүүдийнхээ амьдралыг бараан болгох ёстой гэж? Эцэг хүн хүүхдийнхээ эрхийг хязгаарлах нь зөв хүмүүжлийг олгох цорын ганц арга гэж бодож магадгүй, гэвч хүн бүрийн оюун ухаан ялгаатайгаар зохион байгуулагдсаныг санах хэрэгтэй. Эцэг эх хүүхдээ хэдий их хязгаарлахыг хичээнэ хүүхдийн хүслийг төдий чинээ хянах боломжгүй болдог. Үүний үр дүнд хүүхдүүд эцэг эхийн эрх мэдэлд дуулгаваргүй ханддаг. Ийм эцэг буруу арга зам гэж бодож байсан замаар замнаж буй хүүгээ харан харамсаж, зүрх сэтгэл нь эсэргүүцлийг мэдрээд шанална. Тэрээр хүүхдийнхээ гэм буруутай гэж тооцогдох ёсгүй эрхийг хязгаарласнаас болж хүүхдээ дуулгаваргүй болгох нөлөөг үзүүлснээ ухаарах хэрэгтэй биш гэж үү? Эцэг эх өөрсдийн эдэлж чадаагүй эрхийг хүүхдээсээ хязгаарлах нь үйлдлээ зөвтгөх хангалттай шалтгаан гэж боддог. Гэвч эцэг эхчүүд хүүхдүүдээ өөрсдийн гэсэн оюун ухаантай ба өөрсдөд нь хэрхэн хандахыг хүсдэг тийм зангаар хандахыг хүүхдүүд нь хандаасай гэж хүсдэг болохыг бодож үзэх хэрэгтэй. (ХХ 285.2)XX 303.3

    Хэт Нэг Талыг Барих.—Эцэг эхчүүд өвөг эцгээс уламжлан ирсэн эрх мэдлээ ашиглах сэтгэлээр хүүхдэдээ хандсанаар хүмүүжлийн арга, зааварчилгаандаа хэт хатуу, тушаасан байдлыг бий болгон, хүүхдээ зөв хүмүүжүүлдэггүй. Эцэг эх хүүхдийнхээ алдаа дутагдалд хэт хатуу хандсанаар хүний зүрх сэтгэлд үүсэж болох хамгийн аймшигтай хүслийг төрүүлж, хүүхдээ шударга бус, буруу үйлдэл хийж байна гэсэн мэдрэмжтэй болгодог. Тэд хүүхдүүддээ халдаасан зан авираа хүүхдээсээ олж хардаг. (хх 286.1)XX 304.1

    Ийм эцэг эхчүүд итгэд бишрэлтэй холбоотой зүйлсийг хэт их ярьснаар хүүхдүүдээ Бурханаас холдуулдаг. Тэд нарт Христэд итгэх итгэл бишрэл сонирхолтой биш болж, үнэнийг буруугаар танилцуулснаас болж тэд үнэнийг үзэн яддаг болж ч болох юм. Хүүхдүүд тань, « Хэрэв итгэл бишрэл гэдэг ийм зүйл байдаг юм бол би үүнтэй холбогдохыг хүсэхгүй байна” гэж хэлэх болно. Үүний үр дүнд хүүхдүүдийн зүрх сэтгэлд итгэл бишрэлийг үзэн ядах үзэл суурилдаг. Эцэг эх өөрсдийн үзэмжээр эрх мэдлээ хэрэгжүүлснээр хүүхдүүд диваажингийн хууль болон эрх мэдлийг тоохоо больж эхэлдэг. Эцэг эхчүүд хүүхдийнхээ мөнхийн амьдралын хувь заяаг буруу удирдлагатайгаа холбодог. (хх 286.2)XX 304.2

    Чимээгүй, Эелдэг Зан Авир.— Эцэг эх хүүхдээ баяр жаргалтай байлгахыг хүсэж байгаа бол хүүхдээ загнаж буй маягаар ярьж бодохгүй. Эх хүн ихэвчлэн уурлаж, бачимдах байдлыг гаргадаг. Тэд ихэвчлэн хүүхдээ зууран авч, хатуу өнгө аясаар ярьдаг. Хэрэв хүүхэдтэй зөөлөн, эелдэгээр харилцах юм бол хүүхэд эелдэг зөөлөн зан авиртай болоход нөлөөлнө.(хх 286.3)XX 304.3

    Хайраар Халамжлах нь.—Эцэг хүн гэр бүлийн тахилчийн хувьд хүүхдүүдтэйгээ эелдэг зөөлөн, биеэ барьж харилцах ёстой. Тэрээр хүүхдэдээ тэмцэлдэх, зөрчилдөх зан авирыг төлөвшүүлж болохгүй. Тэрээр гэм нүглийг засаж залруулалгүй өнгөрөөж болохгүй. Хүний зүрх сэтгэлд бузар муу уур хилэнг өдөөлгүйгээр алдаа дутагдлыг засаж залруулах арга бий. Эцэг хайраар удирдуулан хүүхэдтэйгээ ярилцаж, үйлдсэн үйлдлийг нь Аврагч хараад ямар ихээр гомдож байгааг хэлж өгөх хэрэгтэй. Тэгээд хүүхдүүдтэйгээ өвдөглөн суугаад Бурханы өршөөлийн суудлаас уучлал хүсэхээр хүүхдүүдээ Христ рүү дөхүүлээрэй. Эцэг хүүхдүүдэд нь өршөөнгүйгээр хандаж, хүүхдүүдээ гэмшиж, уучлал гуйхад хүрээсэй хэмээн залбираарай. Ийм хүмүүжлийн арга барил хамгийн зөрүүд зүрх сэтгэлтэй хүүхдийн зүрх сэтгэлийг эмтэлдэг. (хх 286.4)XX 305.1

    Бурхан биднийг хүүхэдтэйгээ энгийнээр хандахыг хүсдэг. Хүүхдүүд маань насанд хүрсэн, ахмад хүмүүстэй адил олон жилийн туршлагаар дамжуулагдан сургагдсаныг мартсанаар буруутайд тооцогдох болно. Бяцхан хүүхдүүд бидний үзэл бодолтой бүх талаар нийцэхгүй бол бид тэднийг загнах ёстой гэж боддог. Гэвч энэ нь асуудлыг шийдвэрлэж өгч чадахгүй. Та хүүхдүүдээ Аврагч дээр авчраад тэдний талаар бүхнээ Түүнд хэл, дараагаар нь Түүний ивээл хүүхдүүд дээр чинь бууна гэдэгт итгээрэй. (хх 287.1)XX 305.2