Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Хүүхдийн Хүмүүжил

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Тавин Нэгдүгээр Бүлэг - Сургуульд Бэлтгэх Нь

    Эхний Найм, Арван Жил.— Хүүхдүүдийг анги танхимд Удаан хугацаагаар хорьж, эсвэл бие махбодийн сайн хөгжлийн суурийг нь бат тавиагүй бол удаан хугацаанд хичээл хийлгэхийг шаардаж болохгүй. Хүүхдийн эхний наймаас арван жилийн туршид тал, цэцэрлэг хамгийн сайн хичээлийн анги, эх нь хамгийн шилдэг багш, байгаль хамгийн шилдэг сурах бичиг болж байдаг. Хүүхэд хэдийгээр сургуулвд сурах нас нь болсон ч гэсэн номноос олж болох мэдлэгээс илүү эрүүл мэнд нь чухалд тооцогддог байх ёстой. Хүүхдийг бие махбодь болон оюун ухааны өсөлтөнд сайнаар нөлөөлөх нөхцлөөр хүрээлүүлсэн байх хэрэгтэй. (хх 300.1)XX 321.1

    Хүмүүс хүүхдийг маш багаас нь сургуульд явуулдаг болжээ. Хүүхдүүдийг багаас нь ном судлан оюун ухааныг нь дарамтанд оруулахыг шаардаж байна ... Энэ бол зөв сайн арга биш. Сэтгэл санаагаар ихэд шаналж буй хүүхдийг бүх талаар дарамтанд оруулах ёсгүй. (хх 300.2)XX 321.2

    Бага Насны Хүүхдийн Хөтөлбөр.— Хүүхдийн эхний зургаа, долоон насанд оюун ухааны хөгжлөөс илүү бие махбодийн хөгжилд анхаарах хэрэгтэй. Энэ үед нь бие махбодийн хөгжил сайн байгаа бол оюун ухааны хөгжилд нь анхаарал хандуулж болно. Хүүхдийг зургаа, долоо нас хүртэл нь бага насны хүүхэд гэж тооцдог. Хүүхдийг бага насаа өнгөртөл хурга адил гэр орон, хашаагаар хэрэн хэсүүчилж, баяр хөөртэй зүрх сэтгэлээр үсэрч, харайж, санаа зовж, айж эмээх зүйлгүй байлгах хэрэгтэй. (хх 300.3)XX 321.3

    Эцэг эхчүүд тэр тусмаа эхчүүд бага насны хүүхдийн оюун ухааныг төлөвшүүлэгч цорын ганц багш нар нь байх ёстой. Хүүхдүүд байгалиас суралцах, таньж мэдэх сонирхолдоо автагддаг. Тэд харж, сонсож байгаа зүйлсийнхээ талаар асуух ба энэ үед нь эцэг эхчүүд тайван дөлгөөнөөр хүүхдийнхээ асуултанд хариулах боломжийг ашиглан зааж сургах хэрэгтэй. Эцэг эхчүүд ийм байдлаар дайснаас өрсөж, хүүхдийнхээ оюун ухааныг хүчирхэгжүүлж, зүрх сэтгэлд нь сайны үр жимсийг суулгаж, бузар муу үндсийг тарих ямар ч боломжийг гаргахгүй. Хүүхдийн зан чанарын төлөвшилтөнд бага нялх байхад заасан эхийн сургамж чухал хэрэгцээтэй юм. (хх 300.4)XX 321.4

    Шилжилтийн Үед Өгөх Сургамжууд.—Хүүхдийн хувьд эх бол багш, гэр орон нь анхны сургамжийг авах сургууль ба хүүхэд гэр орноосоо зуршлаа төлөвшүүлэхийг заалгасан байх ёстой. Эхчүүдээ бяцхан хүүхдүүдээ эрүүл агаарт тоглуудаг байгаарай. Тэд нарт шувуудын жиргээнийг сонсож, Бурханы үзэсгэлэнтэй бүтээлээс Түүний хайрыг суралцах боломжийг олгоорой. Хүүхдүүддээ байгалийн сурах бичиг болон эргэн тойронд байгаа зүйлсээс энгийн хичээлийг суралцаж, оюун ухаан нь өргөжин тэлэхийн сацуу ном сурах бичгээс зааж, сурснаа оюун ухаандаа гүн гүнзгийгээр суулгахад туслаарай. Хүүхдүүдийг бага наснаас нь үр ашигтай байхад мөн сургаарай. Хүүхдүүдээ гэр бүлийн гишүүний хувьд гэр бүлийн ажил үүргээс хуваалцах хүсэлтэй, идэвхтэйгээр тусалдаг, гэр бүлийн зайлшгүй ажил үйлсийг гүйцэтгэн эрүүл саруул байхад сургаарай. (хх 301.1)XX 322.1

    Үр Ашигтай Байх нь Хүнд Бэрхшээлтэй Байх Албагүй.—Дээр дурьдаж буй сургамж хэмжээлшгүй үнэ цэнэтэйд тооцогдох ба хүүхдэд хүнд хэцүү мэтээр ойлгогдох албагүй. Хүүхэд бусдад тусламж үзүүлснээр аз жаргалыг мэдэрдэг болохыг суралцах хэрэгтэй. Эхчүүд хайр энэрлийг үзүүлж, гэр орныхоо бага ч болов үүргийг хариуцахыг зааж сургаснаар хүүхдээ хөгжөөх боломжтой. Эх хүн хүүхдүүддээ ишлэл бүрийг, дүрэм бүрийг, бага багаар зааж сургах үүргийг хүлээдэг. Эх хүн үүргээ гүйцэтгэх бүртээ өөрөө үнэлэшгүй сургамж, хүмүүжлийг авах болно. (хх 301.2) XX 322.2

    Сургуулийи Нөхөрлөлөөр Ес Зүй Хямарч Сулардаг.— Бяцхан хүүхдүүдээ хэт эрт сургуульд явуулах хэрэггүй. Эх хүн бусад хүмүүст бяцхан хүүхдийнхээ оюун ухааныг төлөвшүүлэхээр даатгахдаа болгоомжтой хандах хэрэгтэй. (XX 302.1)XX 323.1

    Олон эхчүүд хүүхдүүдээ сургах цаггүй гэж бодож, өөрсдөдөө саад болгохгүй, чимээ шуугиан, асуудлуудаас нь холдон хөндийрөхийн тулд хүүхдүүдээ сургуульд явуулдаг. (XX 302.2)XX 323.2

    Хүүхдийг хэт багаас нь сургуульд явуулснаар тэдний бие махбодь болон оюун ухааны эрүүл мэнд аюулд орж, ёс зүйн хувьд алдаа дутагдалтай хүн болон хувирдаг. Тэд хүмүүжүүлээгүй зан авиртай хүүхдүүдтэй танилцах боломжтой болдог. Тэд хатуу хөтүү зан авир, худал хэлж, харааж, хууран мэхэлж, өөрсдөөсөө бага хүүхдүүдэд муу аргаа зааж сургахдаа баярлан хөөрдөг хүүхдүүдийн хүрээлэлд ордог. Хүүхдүүдийг зөнгөөр нь орхисон тохиолдолд тэд сайнаас илүүтэйгээр мууг хурдан суралцдаг. Муу зуршил хүний зүрх сэтгэлд илүү нийцэж, бага нялхаас үзэж, харсан зүйлс нь оюун ухаанд нь гүн гүнзгий хадагддаг. Бага залуу хүүхдийн зүрх сэтгэлд суулгасан муу үр ургаж, эцэг эхийн зүрх сэтгэлийг шархлуулах хурц өргөсийг ургуулдаг. (хх 302.3)XX 323.3