Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Агуу Мэтгэлцээн

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    14—Хожмын Англи Өөрчлөн Шинэчлэгчид

    Лютерын хориотой Библийг Германы ард түмэн нээх үед Тиндейл Бурханы Сүнсээр хөтлөгдөн, яг адил үйлсийг Англид хийхээр дуудагдсан байв. Виклифийн Библи Латин эхээс орчуулагдсан бөгөөд алдаа ихтэй байлаа. Энэ бүтээл нь хэвлэгдээгүй байсан бөгөөд хэвлэсэн тохиолдолд зөвхөн цөөн хэдэн чинээлэг, язгууртнууд л худалдан авч чадах байв. Лютерыг тунхгаа танилцуулахаас жилийн өмнө 1516 онд Ерасмус Шинэ Гэрээний Грек, Латин хувилбараа хэвлүүлжээ. Энэ бол Бурханы үг хүмүүсийн эх хэл дээр хэвлэгдэн гарсан анхны тохиолдол байв. Энэ орчуулга өмнөх орчуулгын алдааг засаж, илүү ойлгомжтой болсон байв. Энэ үйлс боловсролтой хүмүүсийн дунд үнэний мэдлэгийг нэмэгдүүлж, өөрчлөн шинэчлэлтийн үйл хэрэгт түлхэц өгөв. Гэвч эгэл ард түмэн Бурханы үгнээс тусгаарлагдсан хэвээр байлаа. Тиндейл Библийг ард түмэндээ хүргэх гэсэн Виклифийн үйл хэргийг гүйцээх тавилантай байжээ. (AM.245 1)Aм 203.1

    Хичээнгүй оюутан, үнэний чин үнэнч хайгуулчин Тиндейл сайн мэдээг Ерасмусын Грек Шинэ Гэрээнээс олж авсан байв. Тэрээр сүмийн бүх сургаалыг бичээсүүдээр шалгахыг шаардан, итгэл үнэмшлээ зоригтой номлож байв. Сүм Библийг, сүм л Библийг тайлбарлаж чадна гэсэн папынханд Тиндейл «Бүргэдэд ан агнахыг хэн зааж өгсөн бэ? Үнэнээр өлссөн хүүхдүүдээ Эцэгтэй Бичээсээр нь дамжуулан, уулзах боломжийг Бурхан зааж өгсөн. Та нар бидэнд бичээсүүдийг өгөх нь битгий хэл, тэдгээрийг биднээс нуусан, та нар л тэдгээрийг зааж сургасан хүмүүсийг галд шатааж, чадал чинь хүрвэл Бичээсүүдийг бүрмөсөн шатааж ч мэдэх юм» гэжхэлж байв.—D’Aubigne, History of the Reformation of the Sixteenth Century, b. 18, ch. 4. {AM 245.2}Aм 203.2

    Тиндейлийн номлол ард олны сонирхлыг татаж олон хүн үнэнийг хүлээн авчээ. Гэвч санваартнууд түүнийг анхааралдаа авсан байлаа. Түүнийг нутгаасаа явах үед тэд заналхийлэл болон гүтгэлгээрээ хийж бүтээсэн ажлыг нь нураахыг оролдож байв. Тэд энэ ажилдаа байнга амжилт олж байлаа. Тэрээр «Одоо яах вэ? Намайг нэг газар нь үр суулгаж байхад, дайсан ажлыг маань нурааж байна. Би хаа сайгүй зэрэг байж чадахгүй шүү дээ. Хэрэв Христэд итгэгчид эх хэл дээрээ Ариун Бичээсийг уншиж чаддагсан бол, тэд хууран мэхлэгчдийг эсэргүүцэж чадах болно. Библи байхгүй бол жирийн хүмүүст үнэнийг ойлгуулах ямар ч боломж алга» гэж хэлж байлаа.—Ibid., b. 18, ch. 4.{АМ 24б.1}Aм 203.3

    Ийнхүү тэрээр шинэ зорилгод эзэмдүүлэгдэх болов. Тэрээр «Ехува Бурханы сүмд Израиль хэл дээр Дуулал номыг уншдаг байсан. Тэгвэл сайн мэдээ Английн хэл дээр тунхаглагдаж болохгүй гэж үү? ... Үд дундын нар мандаж байхад сүм нар жаргасан мэт харанхуй байж болох уу? ... Христэд итгэгчид Шинэ Гэрээг эх хэл дээрээ унших ёстой” гэж учирлаж байв. Энэ тал дээр сүмийн эрдэмтэн мэргэд, багш нар санал нэгдэхгүй байв. Хүмүүс зөвхөн Библиэс үнэнийг суралцаж чадна. «Нэг нь нэг эрдэмтний үгийг эш татаж байхад нөгөөх нь өөр хүний үгийг эш татаж байв. Бүх зохиолчид бие биентэйгээ зөрчилдөж байлаа. Тэгвэл бид хэн зөв ярьж, хэн буруу ярьж байгааг нь хэрхэн ялгах вэ?... Зөвхөн Бурханы үгээр.»—Ibid., b. 18, ch. 4.{АМ246.2}Aм 204.1

    Удалгүй түүнтэй мэтгэлцэж байсан нэгэн боловсролтой Католик эрдэмтэн «Бид Бурханы хуульгүйгээр харин зөвхөн папын хуультай байхад илүү дээр амьдрах байв» хэмээн хэлэхэд Тиндейл түүнд «Би пап болон түүний хуулиудыг үгүйсгэж байна. Хэрэв Бурхан амийг минь хэлтрүүлбэл би хэдхэн жилийн дараа газар хагалж буй хүүхдийг хүртэл чамаас илүү Бичээсийг мэддэг болгоно” гэж хэлсэн байдаг.—Anderson, Annals of the English Bible, page 19.{AM 246.3}Aм 204.2

    Ард түмэндээ Шинэ Гэрээний Бичээсийг эх хэл дээр нь орчуулж өгөх түүний мөрөөдөл биелэгдэж, тэрээр цаг алдалгүй ажилдаа оржээ. Тэр хавчигдан, орон гэрээсээ дайжиж Лондонд очоод, тэндээ хэсэг хугацаанд сатааралгүй ажлаа үргэлжлүүлсэн байна. Гэвч папын хүчирхийлэл түүнийг дахин дайжихад хүргэв. Ийнхүү Англид ажиллах боломжгүй болоход тэрээр Германд толгой хорогдохоор шийджээ. Тийнхүү Германд Англи Шинэ Гэрээг хэвлэж эхлэв. Түүний ажил үйлс хоёр ч удаа зогссон ба түүний хэвлэлийг хориглоход хотоос хот уруу шилжин явж байлаа. Эцэст нь тэрээр хэдхэн жилийн өмнө Лютерын Зөвлөлийн өмнө сайн мэдээг хамгаалж байсан Вормс хотод иржээ. Тэр эртний хотод Өөрчлөн Шинэчлэлтийг дэмжигчид олон байсан тул Тиндейл зорьсон хэргээ саадгүй бүтээжээ. Удалгүй Шинэ Гэрээний гурван мянган хувь хэвлэлтээс гарч, тэрээр тухайн жилдээ өөр хувилбарыг хэвлэсэн байна. {АМ 246.4}Aм 204.3

    Т эрээр гал халуу н сэтгэ л, туу штай хичээл зүтгэлээр ажил хөдөлмөрөө үргэлжлүүлж байлаа. Английн эрх мэдэлтнүүд хил боомтуудаа өндөржүүлсэн бэлэн байдалтайгаар хамгаалж байсан ч Бурханы үг янз бүрийн арга замаар Лондонд хүрч, тэндээсээ өөр улс орнуудад тарж байлаа. Папынхан үнэнийг дарахаар оролдсон ч ямар ч амжилт олсонгүй. Нэгэн удаа Дурхамын хамба Тиндейлийн ажилд саад хийж, Бичээсийг устгах зорилгоор түүний анд нөхөр болох худалдаачнаас бүх Библийг нь худалдан авчээ. Гэтэл түүний төлсөн мөнгөөр Библийн илүү сайн хувилбарыг хэвлүүлэх ажил санхүүжигдсэн бөгөөд хэрэв хамба Библийг худалдан аваагүй бол уг хувилбарыг хэвлүүлж чадахгүй байв. Хожим Тиндейлийг хоригдож байхад «Библиэ хэвлүүлэх ажлыг ивээн тэтгэж байсан хүмүүсээ илчилбэл суллана” гэсэн болзол тавьж байжээ. Тэрээр Дурхамын хамба ямар ч хүнээс илүү тус хүргэсэн гэдгийг өчсөн байна. Зарагдахгүй байсан номыг их хэмжээний мөнгөөр худалдан авсан нь ажилд нь маш хүчтэй түлхэц болсон гэж хэлсэн билээ.{АМ 247.1}Aм 205.1

    Тиндейлийг дайснуудынх нь гарт тушааж, нэг удаа олон сараар шоронд хорьсон байна. Тэрээр эцэст нь итгэл бишрэлээ үхлээрээ гэрчилсэн юм. Гэвч түүний бэлдсэн итгэлийн зэвсэг бусад дайчдад өнөөг хүртэл тулалдах боломжийг өгсөн билээ.{АМ 247.2}Aм 205.2

    Латимер Библийг ард түмэнд эх хэл дээр нь индэр дээрээс унших ажлыг үргэлжлүүлсэн юм. Тэрээр Ариун Бичээсийн Зохиолч нь «Бурхан” хэмээв. Бичээс Зохиолчийн хүч чадал хийгээд мөнх оршихуйг танилцуулдаг юм. Бурханы ариун үгийг дагахаас өөр зам дэлхийн хаад, ноёд, шүүгч болон удирдагчдад байхгүй. «Бид замаа алдалгүй, Бурханы үгээр удирдуулах хэрэгтэй. Бүгдээрээ ... өвөг дээдсийнхээ замаар замналгүй, тэдний үйлдсэнийг үйлдэхгүй, харин хийх ёстой байсан зүйлсийг нь хийцгээе» гэжээ.—Hugh Latimer, «First Sermon Preached Before King Edward VI.»{AM 248.4}Aм 205.3

    Тиндейлийн үнэнч нөхөд болох Барнес, Фриц хоёр үнэнийг хамгаалахаар босжээ. Ритли болон Грамер тэдэнтэй нэгдсэн байна. Английн Өөрчлөн Шинэчлэгч удирдагчид боловсролтой хүмүүс байсан бөгөөд тэд Ромынхны дунд итгэл, урам зоригоороо өндөрт үнэлэгддэг байв. Тэд Ватиканы алдаа дутагдлыг нэвт мэдээд папыг эсэргүүцэж эхлэв. Тэд Вавилоны нууцуудыг мэддэг байсан тул папын эсрэг хийсэн гэрчлэлүүд нөлөөтэй байсан билээ.{АМ 248.2}Aм 205.4

    Латимер «Би нэг өвөрмөц асуулт асууя. Английн хамгийн хичээнгүй санваартан хэн бэ?... Намайг хэнийг нэрлэх бол гэж та нар их сонирхож байна.... Би та нарт хэлье. Энэ бол буг чөтгөр.... Тэрээр газар нутгаасаа гардаггүй, дуудах болгонд байрандаа байж, гэр орноо орхидоггүй. ... Тэр зүгээр суухгүй, байнга ажиллаж байдаг. ... Та нар түүнийг зүгээр суухыг харж чадахгүй гэдгийг би баталж чадна.... Буг чөтгөрийн байгаа газар, ... ном байхгүй ч маш олон лаа бий. Библи байхгүй боловч эрхи бий, сайн мэдээний гэрэл байхгүй ч лааны гэрэл бий, ..., Христийн загалмайг нууцалдаг мөртлөө, тамын галыг өргөмжилдөг, ... нүцгэн, ядуу, ядарсан нэгнийг хувцаслахгүй боловч хөрөг зураг цуглуулж, эд зүйлс эрдэнийн чулуугаар гоёдог, хүний зан заншил, хуулиудыг дээдлэх мөртлөө Бурханы ёс зан заншлууд, хамгийн ариун үгийг нь үл ойшоодог. ... Сүмийн зэрэгтнүүд, сатаны зангуу хорт ургамал тарьдаг шигээ сайн сургаалын үрийг тууштай тарьдаг ч болоосой!” хэмээсэн байна.—Ibid., «Sermon of the Plough.” (AM 248.3}Aм 205.5

    Уолденсчууд, Виклиф, Жонн Xacc, Лютер, Звингли хэмээх Өөрчлөн Шинэчлэгчид болон тэдэнтэй нэгдсэн хүмүүс Ариун Бичээсийг итгэл бишрэл амь амьдралыг захирах хамгийн мэргэн жишиг хэмээн чухалчилж байв. Тэд итгэл бишрэлийг эрхшээлдээ байлгах гэсэн пап, зөвлөл, сүмийн эцгүүд, хаадын эрх мэдлийг эсэргүүцэж байлаа. Тэдний хувьд Библи бол хамгийн чухал эрх мэдэл байсан бөгөөд тэд Библийн сургаалаар бүх сургаал тунхаглалыг шалгадаг байсан юм. Бурхан болон Түүний үг эдгээр ариун хүмүүст галд шатаагдан амиа алдахад хүч чадал нь болж байлаа. Латимер итгэлээсээ болж, шатаагдсан итгэлийн баатруудад хандан «Тайвширцгаа өнөөдөр бид Бурханы нигүүлслээр хэзээ ч бөхөж чадахгүй гэрэл болон Англид асах гэж байна” гэж тунхагласан байдаг.— Works of Hugh Latimer 1:8.{AM 249.4}Aм 206.1

    Колумба болон түүний хамтран зүтгэгчдийн тарьсан үнэний үрийг Шотландад бүрэн устгаж чадаагүй юм. Английн сүм Ромд удирдуулж байсан ч Шотландын сүмүүд хэдэн зууны туршид эрх чөлөөгөө хадгалсаар байжээ. Гэвч арван хоёрдугаар зуунд Шотландад Папын засаглал тогтож, өөр хаана ч байхгүй бүрэн эрхтэй болжээ. Ингэснээр өөр хаана ч байхгүй харанхуй нөмөрсөн ч үнэний гэрлийн цацаргууд түнэр харанхуйг нэвтлэн, ирээдүйн итгэл найдварыг өгчээ. Англиас Библи болон Виклифийн сургаалыг авч ирсэн Лолардууд сайн мэдээг түгээхэд том хувь нэмэр оруулж, зуун зууны туршид амьдрал болон үхлээрээ сайн мэдээг гэрчилж байв.{АМ 249.2}Aм 206.2

    Агуу Өөрчлөн Шинэчлэлтийг эхлэхэд Лютерын бүтээлүүд, Тиндейлийн Англи Шинэ Гэрээ хүмүүст хүрэлцээтэй байв. Тэд сүмийн эрх мэдэлтнүүдэд мэдэгдэхгүй уул талаар явж, Шотландад унтрах шахаж байсан үнэний бамбарыг дахин асааж, Ромын дөрвөн зууны дарангуйллын нөлөөг устгасан юм.{АМ 249.3}Aм 206.3

    Итгэлээ амиараа хамгаалагчдын цус энэхүү хөдөлгөөнд шинэ эрч хүчийг өгчээ. Папын удирдагчид үйл хэрэгт нь аюул учирсныг мэдээд Шотландын эрхэм нэр хүндтэй хөвгүүдийг амьдаар нь шатааж байв. Тэд индэр засаж, үхлийн ялтай хүмүүсийн эцсийн үг улс даяар сонсогдоход ард түмний зүрх сэтгэл эсэргүүцлээр дүүрч байлаа.{АМ 249.4}Aм 206.4

    Язгууртан гаралтай Хамилтон, Висхарт нар олон дагалдагчийнхаа хамт галд шатаагдан амь насаа алдав. Гэвч Висхартыг шатаах үед Шотланд дахь Папын засаглалд үхлийн цохилтыг өгөх, галд шатаавч нөлөө нь мөхөшгүй нэгэн гарч ирэв. {AM 250 1}Aм 207.1

    Жон Нокс сүмийн ёс заншил, мунхруулгуудаас холдож, Бурханы үгийн үнэнээр хооллох болжээ. Висхартын сургаал түүнийг Ромыг эсэргүүцэж, хавчигдсан Өөрчлөн Шинэчлэгчидтэй нэгдэх шийдвэрт НӨЛӨӨЛСӨН ЮМ. (АМ 250.2)Aм 207.2

    Анд нөхөд нь түүнийг номлогч болохыг хүсэхэд эхэндээ үүрэг хариуцлагаас нь зүрхшээж татгалзсан ч, хэдэн өдөр ганцаараа, өөртэйгөө тэмцэлдсэний эцэст номлол хийхийг хүлээн зөвшөөрчээ. Тэрээр энэ үүргийг хүлээн аваад, амьдралынхаа туршид шийдэмгий бөгөөд хугаршгүй урам зоригтойгоор урагшаа давшсан юм. Энэхүү үнэнч Өөрчлөн Шинэчлэгч хүнээс айж эмээгээгүй. Эргэн тойронд нь дүрэлзэн шатаж буй итгэлт хүмүүс хичээл зүтгэлийг нь улам ихээр эрчилж байлаа. Түүний дээр дарангуйлагчид сүхээ заналтайгаар далайж байхад ч Нокс баруун гараараа хүчтэй цохилт хийн, зүүн гараараа хуурамч шүтээнүүдийг нухчин дарж байв. {АМ 250.3}Aм 207.3

    Протестант олон удирдагчийн зоригийг мохоож байсан Шотландын хатан хаантай нүүр тулах үедээ Нокс үнэнийг хөдлөшгүйгээр гэрчилсэн юм. Тэрээр магтаалын үгст хууртаж, сүрдүүлгээс айгаагүй. Хатан хаан түүнийг тэрс үзэлд буруутгав. Хатан түүнийг хориглосон шашныг ард түмэнд зааж, ард түмэнд эрхэм дээдсийг хүндэтгэн дага гэсэн Бурханы тушаалыг зөрчихөд нөлөөлсөн гэж зарлав.{АМ 250.4}Aм 207.4

    Үүнд Нокс зоригтойгоор «Үнэн зөв шашин шүтэх эрх мэдэл хүч чадлаа хэзээ ч дэлхийн ихэс дээдсээс авч байгаагүй харин зөвхөн Бурханаас хүлээн авдаг тул ард түмэн итгэл бишрэлээ ихэс дээдсийнхээ дур таашаалаар хязгаарлуулах ёсгүй. Ихэс дээдсүүд Бурханы үнэн шашныг үл тоомсорлодог билээ. ... Хэрэв Абрахамын үр хүүхдүүд харьяанд нь орсон Фараоны шашныг дагасан бол өнөөдөр энэ дэлхий дээр ямар шашин ноёлж байх байсан бол?... Хэрэв элч нарын үеийн бүх хүмүүс Ромын хааны шашныг хүлээн зөвшөөрсөн бол эдүгээ дэлхийд ямар шашин ноёрхож байх байсан бол? Ард олон ихэс дээдэстээ захирагдах ёстой боловч тэдний шашин шүтлэгт захирагдах албагүй” гэжхариулав.{AM 250.5}Aм 207.5

    Тэгэхэд Мариа «Чи Бичээсүүдийг нэг янзаар, тэд (Ромын Католикууд) өөр янзаар тайлбарлаж байхад би хэнд итгэх болж байна, хэн үнэнийг тодорхойлж өгөх вэ?” хэмээн асуужээ.{АМ251.1}Aм 207.6

    Шинэчлэгч үүний хариуд «Үгээ тодорхой сургадаг Бурханд итгэ. Үг танд үнэнийг заадаг учраас хэн нэгэнд итгэх шаардлага байхгүй. Бурханы үг зааж сургадаг тун тодорхой. Ямар нэгэн үл ойлгогдох зүйл гарах аваас өөртэйгөө хэзээ ч зөрчилддөггүй. Ариун Сүнс Бичээсийн өөр хэсгээр тайлбарлаж өгдөг. Зориуд муйнхарлан үнэнийг эсэргүүцэхгүй бол үүнд эргэлзэх хэрэггүй» гэж хариулжээ.—David Laing, The Collected Works of John Knox, vol. 2, pp. 281, 284.(AM 251.2)Aм 208.1

    Аймшиггүй шинэчлэгчийн амь насаа үл хайрлан, хатан хаанд хэлсэн үгс ийм байв. Тэрээр нугаршгүй зоригтойгоор зорилгынхоо төлөө тэмцэж, Шотландыг Папын эрхшээлээс чөлөөлөх хүртэл залбирч, Эзэний төлөө тулалдсан юм.{АМ 251.3}Aм 208.2

    Англид Протестант урсгалыг үндэсний шашин болгон хүлээн зөвшөөрүүлэх үйл явдал хавчлагыг намжаасан ч бүрэн зогсоож чадаагүй. Ромын сургаалуудыг няцааж чадсан ч цөөнгүй сургаалууд нөлөөтэй байсаар байв. Англи, Папын хэмжээлшгүй эрх мэдлээс татгалзсан ч оронд нь хааныг сүмийн тэргүүнээр өргөмжилжээ. Английн сүмийн ёслолууд өнөөг хүртэл сайн мэдээний цэвэр ариун, эгэл жирийн үнэнээс хол байсаар байна. Шашны эрх чөлөөний агуу зарчмыг өнөөг хүртэл ухамсарласангүй. Хуурамч сургаалын эсрэг Ром жигшүүрт харгислал үйлдэхээ зогсоосон гэх боловч Протестант удирдагчид бусдыг хавчиж, Бурханд итгэл үнэмшлээрээ мөргөх хүний эрхийг хүлээн зөвшөөрөөгүй. Бүх хүн зохион байгуулагдсан сүмийн сургуулийг хүлээн зөвшөөрч, тогтоосон мөргөлийг үйлдэх шаардлагатай болжээ. Сүнстэй санал зөрсөн хүмүүс хэдэн зууны туршид их бага хэмжээгээр хавчигдсаар ирсэн билээ.{AM 251.4}Aм 208.3

    XVII зуунд олон мянган пастор ажлаасаа чөлөөлөгджээ. Ард түмэнд өндөр торгууль, шорон гяндан, цөллөгөөр далайлган, албан ёсны сүмийг тогтоосноор өөр шашны цуглаануудад оролцохыг хоригложээ. Бурханд мөргөхөөр цуглахаас татгалзаж чадаагүй итгэл бишрэлтэй хүмүүс харанхуй гудамжны мухарт, дээврийн хонгилд, заримдаа балар ойд шөнө дөлөөр цуглахаас өөр аргагүйд хүрч байлаа. Хавчигдан дүрвэсэн Эзэний хүүхдүүд Бурханы жинхэнэ сүм болох ойн гүнд цугларан залбирал магтаалаа өргөж байлаа. Тэд хэдий сонор сэрэмжтэй байсан ч итгэлийнхээ төлөө олноороо зовлон эдэлсэн юм. Шорон гяндангууд дүүрсэн байлаа. Гэр бүлүүд хагацаж, олон хүн харь оронд цөлөгдөв. Гэвч Бурхан ард түмэнтэйгээ хамт байсан бөгөөд хавчлага гэрчлэлийг нь зогсоож чадсангүй. Олон хүн далайн чанад дахь Америк тив уруу дүрвэж, Америкийн баталгаа сүр жавхлан болсон иргэний болон шашны эрх чөлөөний үндсийг тавьсан.(АМ 252.1)Aм 208.4

    Хавчлага нь элч нарын үеийнх шиг сайн мэдээг улам дэлгэрүүлэхэд нөлөөлж байв. Ёс бус бузар үйлдэлтэй гэмт хэрэгтнүүдээр дүүрсэн шоронд Жонн Бунион диваажингийн уур амьсгалыг мэдэрч, сүйрлийн орноос тэнгэрийн оронд зорчсон аяллын тухай гайхамшигтай зохиолоо туурвижээ. Бедфордын шоронд хоригдсон энэ хүн хоёр зууны туршид хүмүүсийн сэтгэл зүрхэнд нөлөөлсөн юм. Бунионы бичсэн «Аянчны Тэмдэглэл”, «Нүгэлтнүүдэд бялхаасан Нигүүлсэл” гэсэн бүтээлүүд олон хүнийг амийн зам руу хөтөлсөн билээ.{АМ 252.2}Aм 209.1

    Бакстер, Флавел, Аллейне болон бусад Христэд итгэх итгэл боловсролын арвин туршлагатай хүмүүс ариун хүмүүсийн итгэлийг хамгаалахаар баатарлагаар боссон юм. Дэлхийн удирдагчдыг хорьж, хуулийг зөрчсөн ч энэ хүмүүсийн байгуулсан гавьяа хэзээ ч мөхөхгүй. Флавелийн «Амийн ЭхБулаг” болон «НигүүлслийнАрга» гэсэн бүтээлүүд мянга мянган хүнд зүрх сэтгэлээ Христэд даатгахыг зааж сургасан юм. Бакстерийн «Шинэчлэгдсэн Пастор» зохиол Бурханы ажил сэргэхийг хүсэн мөрөөдсөн олон хүнд ивээл болж «Гэгээнтнүүдийн мөнхийн амралт ном нь Бурханы ард түмнийг мөнхийн амралт руу чиглүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.(АМ 252.3)Aм 209.2

    Зуун жилийн дараа үүсэн бий болсон сүнслэг харанхуй Уайтфелд болон ах дүү Вейсли нар Бурханы гэрлийг түгээхээр гарч ирлээ. Хатны хүлээн зөвшөөрсөн сүмийн удирдлага дор Английн ард түмэн мухар сүсэгтнүүдээс ялгагдахын аргагүй шашны доройтолд унав. Байгаль шүтэх шүтлэг сүмийн зэрэгтнүүдийн судлах дуртай сэдэв болж, дийлэнх нь энэ үзэл сургаалыг баримтлах болов. Дээдсийн хүрээнийхэн итгэл бишрэлийг үзэн ядаж, өөрсдийгөө туйлшралаас ангижирсан хэмээн бардамнах болов. Нийгмийн доод анги давхаргынхан харанхуй бүдүүлэг байсан тул гэм нүгэлдээ живж сүм уналтад автсан үнэнийг сэргээх итгэл хүсэл зориггүй байв. {АМ253.1}Aм 209.3

    Лютерын итгэлээр зөвтгөгдөх тухай агуу сургаал бараг мартагдаж, үйлсээрээ аврагдах итгэл бишрэл Ромын зарчмууд буцаж сэргэж байв. Тухайн үеийн сүмийн гишүүд байсан Уайфелд болон ах дүү Вейсли нар Бурханы тааллыг сэтгэлээсээ эрж хайдаг хүмүүс байсан бөгөөд тэд авралыг зөв зохистой амьдрал шашны зан үйлийг чандлан сахиснаар хүртдэг гэж заан сургадаг байжээ.{АМ 253.2}Aм 209.4

    Нэг удаа Чарльс Вейсли хүндээр өвчилж үхлээ хүлээн хэвтэж байхдаа мөнх амийн талаар ямар итгэл байгаа тухай асуулт хүлээн авчээ. Тэрээр асуултанд «Би Бурханд байдаг чадлаараа үйлчилсэн” гэж хариулсан юм. Энэ асуултыг асуусан найз нь хариултанд нь сэтгэл ханасангүйг мэдэрчээ. Вейсли «Миний хичээл зүтгэл итгэл найдварын баттай үндэс болж чадахгүй гэж үү? Бурхан миний хичээл зүтгэлүүдийг тооцох болов уу? Надад өөр юу ч байхгүй шүү дээ” гэж бодсон байдаг.—John Whitehead, Life of the Rev. Charles Wesley, page 102. Эвлэрүүллийг үүсгэж, Христийн aryy үйлсийг үл тоомсорлон, хүмүүсийн бодлыг авралын цорын ганц найдвар болох цовдлогдсон Аврагчаас хөндийрүүлсэн түнэр харанхуй сүмийг нөмөрсөн байлаа.(АМ 253.3)Aм 209.5

    Вейсли болон түүний нөхөд жинхэнэ итгэл бишрэл зүрх сэтгэлд оршдог бөгөөд Бурханы хууль, үг, үйл болон оюун бодолд нөлөөлдөг гэдгийг мэджээ. Зүрх сэтгэлийн ариусал, зүй зохистой гадаад байдалтай адил зайлшгүй чухал болохыг ухаарсан тэд шинэ амьдралыг чин сэтгэлээсээ эрэн хайж эхэлсэн юм. Тэд өөрсдийгөө үгүйсгэж, хайрлан энэрч, хүлцэнгүй байж, Бурханы таалалд нийцсэн ариун амьдралтай болох гэж чадах бүхнээ хийж байв. Гэвч тэд эрж хайж байснаа олж чадаагүй. Тэдний гэм нүглийн ялаас болон боолчлолоос салах гэсэн бүх оролдлого нь үр дүнгүй байв. Лютер Ерфуртын хорионд байхдаа үүнтэй адил зөрчлийг мэдэрч байсан юм. «Бурханы өмнө хүн хэрхэн зөвт байж чадах билээ?» (Иов 9:2) гэсэн асуулт түүний зүрхийг шаналгаж байв.{АМ 254.1}Aм 210.1

    Хэдийгээр мартагдсан ч Протестант хөдөлгөөний Бохемийн Христэд итгэгчдийн хэдэн зууны турш хамгаалж ирсэн тэнгэрлэг үнэний бамбар дахин бадран асах учиртай байв. Өөрчлөн Шинэчлэлтийн дараа Бохемийн Протестантууд Ромын хүчинд уусан оржээ. Үнэнээс хөндийрөхийг татгалзсан бүх хүн дүрвэхээс өөр аргагүйд хүрсэн юм. Тэдний зарим нь Саксонд хоргодож, эртний итгэлээ сахин, Христэд итгэгчдийн үр хүүхдүүд Вейсли болон түүний найзуудад үнэний гэрлийг түгээж өгсөн ЮМ. {AM 254.2}Aм 210.2

    Ах дүү Жонн, Чарльс Вейсли нар сүмд үйлчлэхээр дуудагдсаны дараа Америк уруу томилогджээ. Хөлөг онгоцон дээр хэсэг бүлэг Моравичууд аялж байв. Аялах үед хүчит шуурга дэгдэж үхэлтэй нүүр тулгарлаа. Жонн Вейсли Бурханы амар тайвныг огт мэдэрч чадаагүй юм. Гэтэл Моравын Герман харьцангуй тайван, итгэл зоригтой байлаа.{AM 254.3}Aм 210.3

    Тэрээр «Би тэдний зан байдал нь зөв сайн болохыг удаан ажиглан харсан юм. Тэд зорчигчдод ямар ч Англи хүний хийхгүй үйлчлэлийг сайн дураараа ямар ч шан харамж авалгүй гүйцэтгэж ямагт даруу төлөв байв. Үйлчлэл бардам занг ялан дийлэхэд тустай бөгөөд Аврагч тэдний төлөө хамаагүй ихийг хийж өгсөн гэж ярьж байлаа. Тэд өдөр бүр доромжлолыг үл тоож, даруу зангаа харуулж байв. Тэднийг түлхэж, цохиж унагасан ч тэд өчүүхэн ч гомдоллохгүйгээр холдон явдаг байв. Гэтэл тэдний айдас, бардам зан, уур хилэн, өшөө хорслоосоо үнэхээр ангижирч чадсан эсэхийг шалгах боломж гарав. Тэднийг магтаалын дуу дуулж байтал далайн давалгаа оволзож, хөлгийн бүхээгийг хэдэн хэсэг болгон эвдэж, их ус хөлгийг нөмрөн авч, хөлгийн зай завсар бүрээр цутган орж, бид далайн ёроолд живсэнтэй адил болов. Энэ Англичууд аймшигтайгаар хашхирч эхлэв. Гэтэл Германчууд тайвнаар дуугаа дуулсаар байлаа. Хожим нь тэднээс «Та нар айгаагүй юм уу?” гэж асуухад «Бурхандаа талархаж байна, айгаагүй» хэмээжээ. Би «Тэгвэл танай эмэгтэйчүүд, хүүхдүүд айгаагүй юу?” гэж дахин асуув. Гэтэл Герман хүн эелдгээр «Үгүй ээ, манай эмэгтэйчүүд, хүүхдүүд үхлээс айгаагүй» гэж хариулсан юм.»— Whitehead, Life of the Rev. John Wesley, vol. 2, page 10.{АМ255.1}Aм 210.4

    Вейсли Саваниад ирээд Моравичуудтай хэсэг хугацаанд хамт байж тэдний Христэд итгэх итгэл зан байдлыг ихэд хүндэтгэх болов. Английн сүмийн үхмэл байдлаас эрс ялгаатай байсан тул тэрээр «Бүх хүмүүс гүн хүндэтгэлтэй, үлэмж даруу байсан нь өнгөрсөн арван долоон зууныг мартаж, майхан оёдог Паул, загасчин Петр нарын адил улс төр, албархуу ёс заншлаас ангид, Сүнс болон хүч чадлаар дүүрсэн цуглаанд сууж байгаа мэт мэдрэмжийг өгчээ.»—Ibid., pages 11,12{АМ 255.2}Aм 211.1

    Вейсли Англи уруу буцах замдаа Морави номлогчийн заавраар Библийн итгэлд илүү тодорхой суралцжээ. Тэрээр аврагдахаар ажиллаж байгаа гэж бодохоо больж, «Дэлхийн нүглийг үүрэгч Бурханы Хурганд” бүрэн итгэх ёстойгоо ухаарч байв. Тэрээр Лондон дахь Моравичуудын нийгэмлэгийн уулзалтан дээр итгэгчийн зүрх сэтгэлийг Бурханы Сүнс хэрхэн өөрчилдөг тухай Лютерын бичсэн бичээсийг уншсан билээ. Лютерын үгийг уншсан Вейслигийн итгэл бадран асчээ. Тэрээр, «Миний зүрх сэтгэл ер бусын байдлаар дулаацсан. Би авралаа Христэд даатгаж, зөвхөн Христэд итгэж байгаагаа мэдэрч, Тэрээр миний нүглүүдийг үүрч, намайг нүгэл болон үхлийн хуулиас аварсан гэдгийг баттай мэдэж авсан” гэж бичсэн байдаг.—Ibid., page 52.{AM 255.3}Aм 211.2

    Вейсли олон жил зовж, тэмцэж өөрийгөө үгүйсгэж, зэмлэж, гутаан доромжилсон жилүүдийг өнгөрөөхдөө Бурханыг эрж хайж байжээ. Тэрээр Түүнийг олж, залбирал, мацаг барих, өглөг өгөх, өөрийгөө үгүйсгэх байдлаар олж авахыг оролдож байсан нигүүлсэл нь «Үнэгүй” бэлэг байсныг ухаарчээ.{АМ 25б.1}Aм 211.3

    Христэд итгэх ба итгэлтэй болсон түүний зүрх сэтгэл бүхэлдээ Бурханы үнэгүй нигүүлслийн тухай сайхан мэдээг бүх газар нутагт түгээх хүсэл эрмэлзлэлээр буцлав. Тэрээр «Дэлхийг би өөрийн сүм гэж үздэг. Дэлхийн аль ч хэсэгт байгаа авралын сайн мэдээг сонсохыг хүсэж буй бүхэнд сайн мэдээ түгээх нь надад оногдсон, чухал үүрэг юм» гэж хэлсэн байдаг.—Ibid., page 74.{АМ 256.2}Aм 211.4

    Тэрээр хатуу дэглэмтэй, өөрийгөө үгүйсгэсэн амьдралаа үргэлжлүүлсэн бөгөөд энэ үйлдэл нь түүний итгэлтэй болох бус харин итгэлийн үр дүн, ариун зан чанарыг төлөвшүүлэх бус харин ариун зан чанарын үр жимс болж байсан юм. Христийн өгсөн Бурханы уучлал нигүүлсэл бол итгэгчдийн найдвар бөгөөд Бурханы уучлал нигүүлсэл авсныг дуулгавартай байдал харуулдаг ажээ. Вейслигийн амьдрал түүний хүлээж авсан агуу үнэнийг тунхаглахад зориулагдсан бөгөөд Христийн эвлэрүүлгийн цусанд итгэснээр бид зөвтгөгдөж, Христийг дуурайсан амьдрал сайн үр жимсийг ургуулж, зүрх сэтгэлийг шинэчлэх Ариун Сүнсний хүч чадлын нөлөөг мэдрүүлдэг юм.{АМ 256.3}Aм 211.5

    Уайтвелд болон ах дүү Вейсли нар удаан хугацааны хөөрхийлөлтэй байдлаа ухамсарласнаар ирээдүйн үйл хэрэгт бэлтгэгдсэн бөгөөд Христийн сайн цэргүүд болж, хүнд бэрхийг даван туулах чадварыг эзэмшжээ. Тэд их сургуульд байхдаа, үйлчлэлээ эхлүүлж, үзэн ядалт, доромжлол, хавчлагатай нүүр тулсан юм. Тэднийг болон тэдэнтэй санаа нэгдсэн хүмүүсийг бурханлаг бус оюутнууд доромжлон, Методистууд хэмээн нэрийдсэн нь Англи болоод Америкийн хамгийн том урсгалын нэр болсон билээ. {АМ256.4}Aм 212.1

    Английн сүмийн гишүүн байсан тэд Английн сүмийн мөргөлийн хэв маягт гүн баригдсан ч Эзэн үгээрээ дамжуулан, илүү өндөр жишгийг тогтоон өгчээ. Ариун Сүнс тэдэнд Христ болон цовдлогдсон Түүнийг л номлохыг уриалсан юм. Дээдийн Дээд Нэгэний хүч тэдэнтэй хамт байлаа. Мянга мянган хүн гэм нүглээ ухаарч, чин сэтгэлээсээ өөрчлөгдөн, Бурханы хоньдыг хомхой чононуудаас хамгаалах зайлшгүй шаардлагатай байв. Вейслид шинэ урсгал үүсгэх санаа байгаагүй ч Методист Холбоо гэсэн нэрийн дор үйл ажиллагаагаа зохион байгуулж байв.{АМ 257.1}Aм 212.2

    Зохион байгуулагдсан сүмийн зүгээс үзүүлж буй эсэргүүцэл нь хатуу бөгөөд ойлгомжгүй байсан ч Бурхан мэргэн ухаанаараа бүхнийг зохицуулж, өөрчлөн шинэчлэлтийг сүм дотроос эхлүүлжээ. Хэрэв өөрчлөлт гаднаас ирсэн бол хэрэгтэй газраа нөлөөлж чадахгүй байх байв. Харин өөрчлөлтийг номлогчид нь сүмийн гишүүд байсан бөгөөд сүм дотор боломжоороо үйлчилж, бусдад хаалттай байсан үүдээр үнэнийг оруулж ирэв. Сүмийн зарим зэрэгтнүүд ёс суртахууны хүлээснээсээ ангижирч, сүмдээ гал цогтой номлогчид болов. Хатуу чанга, албархуу дэг жаягт баригдсан сүмүүд амь орж эхэллээ. {АМ 257.2}Aм 212.3

    Вейслийн цаг үед сүмийн түүхийн бусад үеүдтэй адил янз бүрийн бэлэг авьяастай хүмүүс үйлчилж байв. Тэд сургаал бүр дээрээ нэгдэж байгаагүй ч Бурханы Сүнсээр удирдуулж, хүмүүсийг Христэд итгүүлэх агуу зорилгоор нэгдсэн байна. Уайтфелд болон ах дүү Вейсли нарын дунд хагарал үүссэн боловч Христээс даруу зан байдлыг суралцсан тул бие биенээ хүлцэж, хайраар эвлэрцгээжээ. Худал хуурмаг байдал, гэм нүгэл газар сайгүй дэлгэрсэн ч гэм нүгэлтнүүд олноороо мөхөж байхад тэдэнд мэтгэлцэх цаг алга байв.{АМ 257.3}Aм 212.4

    Бурханы зарц нар бартаатай зам туулсан юм. Боловсрол, нөлөөтэй хүмүүс тэднийг эсрэгүүцэж байлаа. Сүмийн олон зэрэгтэн тэдний эсрэг хүч хэрэглэхээр шийдсэнээ зарласны дараа сүмүүд цэвэр ариун итгэл, ариун номлогчдод хаалгаа хааж байв. Тэднийг индэр дээрээс буулгах санваартнуудын оролдлого нь харанхуй, бүдүүлэг, бузар булай байлаа. Жонн Вейсли Бурханы нигүүлслээр олон удаа үхлээс аврагдаж байв. Олон түмэн уурсаж, түүнд аврагдах боломжгүй болох үед тэнгэр элч хүн дүрээр гарч ирснийг хурсан олон мэдэрч, Христийн шавь аюулаас зугтаж чадсан юм.(АМ 258.1}Aм 213.1

    Уур бухимдалд автсан олны гараас хэрхэн мултарсан тухайгаа Вейсли «Биднийг эгц, халтиргаатай замаар хот уруу уруудаж явахад хүмүүс намайг доош түлхэхийг оролдож байсан юм. Тэгэхэд би унавал дахин босож чадах эсэхдээ эргэлзэж байв. Гэвч аюулаас мултрах хүртлээ би нэг ч бүдрээгүй, бас нэг ч хальтираагүй.... Олон хүн миний мөр болон хувцаснаас минь барьж авахыг оролдсон ч тэд чадаагүй. Зөвхөн ганц хүн миний хүрэмний халааснаас зуурч авахад халаас маань хоромхон зуур тасарч гарт нь үлдсэн юм. Дотор нь байсан банкны мэдэгдэх хуудас хоёр хэсэг болсон байлаа. ... Ард зогсож байсан нэгэн булиа эр намайг царс модны мөчрөөр хэдэн удаа цохисон. Хэрэв тэр миний дагзыг онож цохисон бол энэ хорвоогийн зовлонгоос минь бүрмөсөн ангижруулах байв. Надад баруун зүүн тийш бултах боломж байгаагүй ч яагаад ч юм, бүү мэд тэр хүн намайг оноогүй билээ. ... Өөр нэг хүн намайг гүйцэж ирээд, гараа далайсан боловч толгойг минь илээд ‘Ямар зөөлхөн үстэй юм бэ!’ гэсээр хоцорсон ... Зүрх сэтгэлээрээ өөрчлөгдсөн анхны хүмүүс нь байнга зодоон цохион хийж явдаг хотын эрчүүд байсан бөгөөд тэдний нэг нь шар айрагны мухлаг дахь зодоонд бүх хүнийг ялсан эр байлаа....{АМ 258.2}Aм 213.2

    «Бурхан биднийг ямар их нигүүлслээр Өөрийн хүслийг биелүүлэхээр бэлтгэж байдаг юм бэ! Хоёр жилийн өмнө нэг хүн тоосгоор мөрийг минь цохисон. Жилийн дараа чулуу духыг минь оносон. Өнгөрсөн сард цохиулж, өнөө орой хоёр цохиулав. Нэг нь хотод орж ирэхээс өмнө, нөгөөх нь хотоос гарсны дараа болсон ч надад муу юм болоогүй. Гэвч нэг хүн цээжийг минь байдаг чадлаараа цохиж, өөр хүн цус амтагдтал цохисон. Тэднийг цохиход би тариан түрүүгээр цохиулсан чинээ өвдөлт мэдрээгүй.»—John Wesley, Works, vol. 3, pp. 297,298.{AM 259.1}Aм 213.3

    Анхны Методистууд өөрсдийг нь буруу ойлгож хилэгнэсэн сүмийн гишүүд, итгэл бишрэлгүй хүмүүсийн аль алинаас нь жигшил зэвүүцэл, хавчлагыг амсаж байсан сургаал номлогчид байв. Т эд тухайн үед шударгаар шүүдэггүй нэр төдий шүүхэд үргэлж дуудагддаг байлаа. Тэд үргэлж бусдын хүчирхийлэлд өртөж байв. Дээрэмчид айл бүрээр явж, тавилга эд хогшлуудыг нь эвдэж, хүссэн бүхнээ бусниулж, эр, эм, хүүхдүүд гэлтгүй бүгдийг хэрцгийлэн зодож байв. Зарим үед Методистууд айлуудын хаалга цонхыг эвдэлж, орон гэрийг нь дээрэмдэхийн тулд хүмүүсийг тодорхой цагт, тогтсон газар цуглахыг уриалсан заруудыг наадаг байлаа. Хүний болон тэнгэрийн хуулийг гажуудуулсан хүчирхийллүүдэд ямар ч буруу үүрүүлэхгүй өнгөрөөсөн байв. Гэм нүгэлтнүүдийг үхлийн замаас ариун, зөв руу хөтлөхийг хүссэн хүмүүсийн эсрэг зохион байгуулалттай хавчлага өдөөж байлаа. {АМ 259.2}Aм 213.4

    Жонн Вейсли өөрийг нь болон хамтрагчдыг нь эсэргүүцэж байсан тухай «Зарим хүн энэ хүмүүсийн сургаалуудыг хуурамч, алдаатай, хийрхэл, урьд сонсогдож байгаагүй цоо шинэ зүйл гэдэг. Мөн тэдгээрийг чөтгөр шуламын сургаал, туйлшрал, папын явуулга гэх мэтээр зарлан тунхаглаж байна. Энэ сургаалын үндэс болон мөчрүүд нь Библийг сургаалынх нь үндэс болохыг харуулдаг учраас энэ бүх гүтгэлэг үндэслэлгүй юм. Тиймээс Библийг үнэн гэж үзэж байгаа цагт тэдний сургаал нь хуурамч, эсвэл алдаатай байж таарахгүй.» «Гэвч бусад хүн ‘Энэ сургаал хэтэрхий хатуу юм. Диваажинд хүрэх замыг дэндүү хэцүү болгож байна’ гэж тунхагладаг. Энэ бол үнэндээ гол эсэргүүцэл нь бөгөөд бусад олон хэлбэрийн эсэргүүцлийн үндэс юм. Гэвч тэдний сургаал Диваажинд хүрэх замыг Эзэн, Түүний элч нарын тогтоосноос илүү хүнд хэцүү болгосон гэж үү? Тэдний сургаал Библийн сургаалаас хатуу гэж үү? Хамтдаа хэдэн эшлэлийг аваад үзье: ‘Чи бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа өөрийн Бурхан Эзэнээ хайрла.’ ‘Бодлогогүй хэлсэн үг бүрийнхээ төлөө хүмүүс шүүлтийн өдөр тайлагнах болно.’ ‘Иймээс та нар идэж, уухдаа, эсвэл юу ч хийсэн Бурханы алдрын төлөө бүхнийг хийгтүн.{АМ 259.3}Aм 214.1

    «Хэрэв тэдний сургаал дээрх эшлэлүүдээс илүү хатуу бол тэднийг буруутгаж болох юм. Гэвч энэ нь тийм биш гэдгийг бүгд мэдэж байгаа. Бурханы үгийн цэг, таслалыг өөрчлөхгүйгээр Бурханы үгийн хүчийг сулруулж болох уу? Хэрэв Бурханы тушаалын ариун аль нэг хэсгийг өөрчилбөл Бурханы нууцуудын нярав итгэмжит гэж тооцогдох болов уу? Үгүй. Бид Библид юуг ч нэмж, юуг ч хасаж болохгүй. Учир нь тэр бүх хүмүүст ‘Би та нарын таалалд нийцүүлэн Бичээсүүдийг дордуулж чадахгүй. Та нар Бурханы үгэнд нийц, үгүй бол мөнхөд сүйрэх болно’ гэж хэлэхээс өөр аргагүй. Тэд хатуу хандсан гэж бодож байна уу? Хэрхэн хатуу байсан бэ? Тэд өлссөн хүмүүсийг хооллож, нүцгэн хүмүүсийг хувцасладаггүй гэж үү? ‘Үгүй, тэд үргэлж сайныг үйлддэг. Гэвч тэд бусдыг шүүх үед ая тал хардаггүй! Учир нь тэд өөрсдийнх нь замыг хүлээн зөвшөөрөөгүй хүн аврагдахгүй гэж үздэг.’»—Ibid., vol. 3, рр. 152, 153.{АМ 260.1}Aм 214.2

    Вейслиг төрөхөөс өмнө Англид ноёлж байсан сүнслэг доройтол хуулийг үгүйсгэсэн номлолын үр дүн байв. Олон хүн Христ ёс суртахууны хуулийг үл тоомсорлосон учраас Христэд итгэгчид хууль сахих шаардлагагүй, итгэгч хүн «Сайн үйлсийн боолчлолоос чөлөөлөгдсөн» гэж зааж байв. Хүмүүс Бурханы хууль мөнх хүчин төгөлдөр байдаг гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч, зарим пасторууд ард түмэнд хуулийг дуулгавартай дагахыг уриалах ёсгүй, учир нь Бурханы аврахаар сонгосон хүмүүс «Тэнгэрлэг нигүүлслийн дийлдэшгүй хүчээр, өөрийн эрхгүй итгэл бишрэл, ёс суртахуунтай амьдралаар амьдрах болно.» Харин мөнхөд буруутгагдах тавилантай хүмүүст «Тэнгэрийн хуулийг дагах хүч байхгүй” гэж тунхаглаж байлаа. {AM 260.2}Aм 215.1

    Хүмүүс мөн «Аврагдахаар сонгогдсон хүмүүс уучлал нигүүлслээ, тэнгэрийн тааллыг алдах боломжгүй” гэсэн үзлийг баримтлагч зарим хүн «Тэдний үйлдсэн бузар үйлс нь үнэндээ гэм нүгэл биш, тэд тэнгэрийн хуулийг зөрчсөн гэж тооцогдохгүй бөгөөд тэд гэм нүглээ хүлээн зөвшөөрч гэмших ямар ч шаардлага байхгүй” (McClintock and Strong, Cyclopedia, art. «Antinomians.”) гэсэн жигшүүртэй дүгнэлтэд хүрсэн билээ. Тэд «Дэлхий дээрх тэнгэрийн хуулийг ноцтой зөрчсөнд тооцогдох” хамгийн бузар гэм нүглүүдийг Бурханаар сонгогдсон хүмүүсээр үйлдэгдсэн бол тэдгээр нь гэм нүгэлд тооцогдохгүй, «Учир нь сонгогдсон хүмүүс Бурханд жигшүүртэй, хуулинд цээртэй зүйл хийх боломжгүй юм. Энэ бол сонгогдсон хүмүүсийн чухал, онцгой шинж чанар юм» гэж тунхагласан байна. {AM 261.1}Aм 215.2

    Эдгээр хор уршигтай сургаалууд өнөөгийн алдартай боловсрол, теологийн зүтгэлтнүүдийн зөв шударгын жишиг болох тэнгэрийн өөрчлөгдөшгүй хууль гэж байхгүй, харин нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн ёс суртахууны хэм хэмжээ гэж байдаг ба энэ хэм хэмжээ байнга өөрчлөгддөг гэж заадаг сургаалтай адилхан юм. Энэ бүх үзэл санааны ард тэнгэрийн гэм нүгэлгүй бүтээлүүдэд Бурханы хуулинд эргэлзэх бодлыг төрүүлэхээр хичээж байсан нэгэн нуугдаж байдаг.(АМ 261.2)Aм 215.3

    Бурхан хүний хувь тавиланг өөрчлөгдөшгүйгээр тогтоож өгдөг гэсэн хуурамч үзэл сургаал хүмүүсийг Бурханы хуулийг эсэргүүцэхэд нөлөөлсөн юм. Вейсли антиномиан (хуулийг эсэргүүцэгч) багш нарын алдааг тууштай эсэргүүцэж, антиномианизмын сургаалыг Бичээс үгүйсгэдэг болохыг харуулжээ. «Учир нь бүх хүмүүст авралыг бэлэглэх Бурханы нүгүүлслийг олж харсан.” «Авралын төлөвлөгөө нь бидний Аврагч Бурханы хувьд сайн бөгөөд тааламжтай юм. Тэрээр бүх хүмүүсийг аврагдаасай, үнэний мэдлэгийг аваасай гэж хүсдэг. Учир нь ганц Бурхан байдаг ба Бурхан болон хүмүүсийн хооронд ганц зууч байдаг. Тэр бол хүн болсон Христ Есүс билээ. Тэрээр бүгдийн төлөө золиос болсон.” Тит 2:11; 1 Тимот 2:3-6. Хүн бүхэнд аврагдах боломж өгөхийн тулд Бурханы Сүнс үнэгүйгээр өгөгддөг. «Жинхэнэ гэрэл” болох Христ «Ертөнцөд ирэх хүн бүрийг гэгээрүүлдэг.” Иохан 1:9. Хүмүүс амийн бэлгээс татгалзсанаар авралаа алдаж байна. (AM 261.3)Aм 215.4

    Христийн үхэл, Арван Хууль болон ёс заншлын хуулийг хүчингүй болгосон гэсэн үзлийн талаар Вейсли «Арван Хуулийн талаар эш үзүүлэгчдийн хэрэгжүүлсэн ёс суртахууны хуулийг Есүс хүчингүй болгоогүй. Бурханы хуулийг ямар нэгэн байдлаар өөрчлөх нь Есүсийн дэлхийд ирсэн зорилго биш. ‘Диваажингийн гэрчлэл болсон энэ хууль хэзээ ч устахгүй.... Энэ хууль дэлхийн эхлэлээс ‘Чулуун хавтан дээр бус’ харин Бүтээгчийн мутраар бүтээгдсэн хүний зүрх сэтгэлд сийлэгдсэн юм. Гэхдээ Бурханы гараар бичигдсэн хууль гэм нүглээс болж мартагдаж болох ч хүн сайн мууг ялгаж байгаа цагт хэзээ ч бүрэн устаж алга болохгүй. Бурханы хуулийн заалт бүхэн хүн төрөлхтний бүх цаг, бүх үеийн турш хүчин төгөлдөр байх болно. Хууль нь цаг хугацаа, орон зай хувиран өөрчлөгдөх нөхцөл байдлаас огт хамаарахгүй, зөвхөн Бурхан болон хүний мөн чанар болон харилцаанаас хамаарч хэрэгжих эсэх нь шийдэгдэнэ. {AM 262 1}Aм 216.1

    «‘Хэрэгсэхгүй болгохын тулд бус, харин гүйцэлдүүлэхийн тулд Би ирсэн’ ... гэж хэлсэн Есүс ямар ч эргэлзээгүйгээр (өмнөх болон дараах эшлэлийн дагуу) хүмүүсийн алдаа дутагдлаас үл шалтгаалан, Хуулийг бүрэн хэрэгжүүлэхээр ирсэн гэдгээ тодорхойлж байгаа юм. Тэрээр Би хуулийн ойлгомжгүй, эргэлзээтэй заалтуудыг тодорхой болгохоор ирлээ. Би хуулийн хэсэг тус бүрийн үнэн, жинхэнэ утгыг зарлан тунхаглаж, тушаал бүрийн урт, өргөнийг, өндөр, гүнийг, хуулийн мөчир салаа бүхний цэвэр ариун хийгээд сүнслэг мөн чанарыг харуулахаар ирлээ” гэж хэлсэн юм.—Wesley, sermon 25. (AM 262.2)Aм 216.2

    Вейсли хууль болон сайн мэдээ төгс нийцдэг талаар, «Хууль, сайн мэдээ хоёр хоорондоо нягт холбоотой юм. Хууль ямагт сайн мэдээний замыг засаж, биднийг сайн мэдээ рүү дагуулж байдаг ба сайн мэдээ нь биднийг хуулийг биелүүлэхэд тусалдаг юм. Хууль Бурхан болон хөршөө хайрлаж, төлөв даруу, ариун байхыг шаарддаг. Бид хуулийг биелүүлж чадахгүй гэдгээ ухаардаг. Хүний хувьд энэ нь боломжгүй боловч бид Бурханы хайр даруусган, төлөвшүүлж, ариун болгодгийг Бурханы амлалтыг сайн мэдээгээр мэддэг болсон юм. Бид ийнхүү сайн мэдээнээс зуурч авдаг. Бид итгэлээрээ Бурханы амлалтыг авдаг. Христ Есүст итгэх итгэлээр хуулийн өмнө бид зөвт шударга гэж тооцогддог... (AM 263 1)Aм 216.3

    «Христийн сайн мэдээний дайснууд хамгийн түрүүнд Хуулийг нээлттэй, ил тодоор шүүмжилсээр иржээ. Тэд хүмүүсийг хуулиас ганцыг бус, их бага гэлтгүй бүгдийг нь зөрчихийг шаарддаг. ... Энэхүү төөрөгдлийн хамгийн хачирхалтай нь хуулиас бүрэн татгалзсан, Түүний хуулийг үгүйсгэсэн хүмүүс энэ үйлдлээрээ Христэд хүндэтгэл үзүүлж, Түүнд тус болж байна хэмээн боддогт байна. Тэд Түүний сургаалуудыг устгах байдлаар Түүний алдар хүндийг нь өргөмжилж байна гэж боддог! Тэд Есүсийг ‘Амар байна уу, Багшаа? гээд үнссэн’ Иудастай адил хүндэтгэлийг үзүүлдэг юм. Христ тэднээс ‘Та нар үнсэлтээрээ Хүний Хүүг барьж өгч байна уу?’ гэж асуух бүрэн эрхтэй. Энэ нь Түүний цусны тухай ярьж, алдрын титмийг нь булааж, Түүнээс үнсэлтээрээ урваж байгаа хэрэг яахын аргагүй мөн. Ийм итгэл шууд болон шууд бус утгаар Бурханд дуулгаваргүй байхыг заах бөгөөд Христийг номлосон хирнээ Бурханы тушаалыг өчүүхэн ч болов үгүйсгэж, доройтуулж байгаа хэн ч буруутталаае мултарч чадахгүй» гэж хэлэв.—Ibid.(АМ 263.2)Aм 216.4

    Сайн мэдээ хуулийг хүчингүй болгосон гэж тунхаглагчдад Вейсли «Ийм үзлийг бид бүрэн үгүйсгэж байна. Энэ үзэл хуулийн анхны үүргийг үгүйсгэдэг юм. Хууль хүмүүст нүглийг нь ухааруулж, тамын ирмэг дээр зүүрмэглэж буй хүмүүсийг сэрээх зорилготой юм.” Элч Паул «Хуулиар нүглийн мэдлэг ирдэг”, «Хүн нүглээ хүлээн зөвшөөрөхөөс нааш Христийн цагаатгагч цусны хэрэгцээг ухаарахгүй.... Эзэн Өөрөө ‘Эрүүл хүмүүст эмч хэрэггүй, харин өвчтэй хүмүүст хэрэгтэй’ гэж хэлсэн шиг, зрүүл хүмүүст, эсвэл өөрсдийгөө эрүүл гэж бодож байгаа хүмүүст эмч хэрэггүй. Та эхлээд хүмүүсийг өвчтэй байгааг нь ойлгуулж өгөхгүй бол тэд таны эмчилгээнд талархахгүй. Зүрх сэтгэлээрээ эмтрээгүй, эмзэглэж байгаагүй хүмүүст Христийг танилцуулах гэж оролдох нь үр дүнгүй юм» гэжээ.—Ibid., sermon 35.{AM 264.1}Aм 217.1

    Ийнхүү Бурханы нигүүлслийн тухай сайн мэдээг тунхаглахдаа Вейсли Эзэний адил «Хуулийг өргөмжилж, хүндэтгэхэд” сургахыг чармайж байлаа. Тэрээр итгэмжтэйгээр Бурханы даалгасан ажлыг гүйцэтгэж, үйлчлэлийн гайхамшигтай үр дүнг харах завшаан олдсон юм. Тавь гаруй жил аялж, өнгөрөөсөн ная гаруй жилийн амьдралын төгсгөлд түүний үнэнч дагалдагчдын тоо хагас саяас илүү болсон байв. Түүний хөдөлмөрийн ачаар тоолж баршгүй хүмүүс гэм нүглийн сүйрэл, завхралаас ангижирч, гэгээлэг, цэвэр ариун амьдралыг олж авсан билээ. Түүний сургаалаар гүн гүнзгий, баялаг туршлага хуримтлуулсан, аврагдсан хүмүүсийн тоог Бурханы хаанчлалд халуун ам бүлээрээ цуглах хүртэл хэн ч мэдэхгүй. Түүний амьдрал Христэд итгэгч бүрт үнэлж баршгүй сургамжийг өгчээ. Христийн энэ зарцын итгэл, даруу зан, унтаршгүй гал цог, өөрийгөө огоорсон байдал, итгэл бишрэл өнөөгийн сүмүүдэд ч дэлгэрэх болтугай!{АМ 264.2}Aм 217.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents