Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Агуу Мэтгэлцээн

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    16—Цагаачлагч Өвөг Эцгүүд

    Английн Өөрчлөн Шинэчлэгчид Ромын сургаалуудыг эсэргүүцэж байсан ч олныг нь авч үлджээ. Ромын эрх мэдэл зарлигууд хүч нөлөөгүй болсон ч ёс заншил, зан үйлүүд нь Английн Сүмд нэвтрэн орсон байв. Тэдгээрийг Бичээст заагаагүй боловч хориглоогүй тул, ёс суртахууны хувьд бузар, муу биш оюун ухаанд муу нөлөөгүй гэж хаацайлсаар иржээ. Тэдгээрийг мөрдөх нь шинэчлэгдсэн сүмүүдийг Ромын сүмээс ялгадаг ялгааг арилгаж, улмаар Ромчуудыг Протестант итгэлд нэгдэхэд дэм болно гэж тайлбарлаж байв.{AM 289.1}Aм 237.1

    Хуучныг баримтлагчид, буулт хийгчдэд дээрх тайлбар зөв мэт санагдаж байв. Гэвч үүнийг эсэргүүцсэн бүлэг байжээ. Эдгээр заншлууд «Ром, Өөрчлөн Шинэчлэлтийн ялгааг арилгах гүүр болдог» (Martyn, volume 5, page 22) гэсэн шалтгаан энэ үзлийг эсэргүүцэх ноцтой шалтгаан болжээ. Тэд арай гэж чөлөөлөгдсөн, эргэж хэзээ ч орохыг хүсдэггүй боолчлолын хүлээс болсон ёс заншлуудыг эсэргүүцэж байлаа. Бурхан үгээрээ хэрхэн шүтэж мөргөх зааврыг өгсөн бөгөөд Бурханы зааврууд дээр нэмж хасах нь хүний эрх мэдэл биш гэж тэд үздэг байв. Агуу эсэргүүцлийн эхлэл Бурханы эрх мэдлийг сүмд шилжүүлэх оролдлогоос үүдэлтэй. Ром Бурханы хориглоогүй зүйлсийг ашиглан, Бурханы тун тодорхой хориглосон заавруудыг хэрэгжүүлж эхэлсэн байна.(АМ 289.2)Aм 237.2

    Олон хүн анхны сүмийн цэвэр ариун, энгийн даруу байдал руу буцахыг хүсэж байлаа. Тэд Англи Сүмийн ёс заншлуудыг хуурамч шүтээний хөшөө дурсгал болгон харж байсан тул сүмийн мөргөлд оролцохыг хүлээн зөвшөөрч чадахгүй байлаа. Гэвч улс төрчдийн дэмжлэг авдаг сүм тогтоосон дэг жаягуудаас өчүүхэн ч хазайхыг зөвшөөрдөггүй байв. Сүмд мөргөхийг хуулиар шаарддаг байсан бөгөөд хууль бус шашны цугларалтуудыг хорьж, зөрчсөн хүмүүсийг цөлж, шийтгэл оноодог байв. {АМ 290.1}Aм 237.3

    Арван долдугаар зууны эхэнд Английн хаан Пуританчуудыг «Буулгаж авах, нутаг дэвсгэрээсээ хөөх эсвэл хатуу арга хэмжээ авах саналтай байгаагаа” эргэлт буцалтгүй шийдсэнээ зарласан.—George Bancroft, History of the United States of America, pt. 1, ch. 12, par. 6. Ийнхүү мөрдөгдөн, хавчигдаж, хоригдож ирээдүйдээ ямар ч гэрэл гэгээ олж харахгүй байсан Пуританчууд Бурханд үзэл бодлоороо шүтэх боломжгүйг хүлээн зөвшөөрч «Англи улс оршин суухын аргагүй нутаг болжээ» гэж үзсэн байна.—J. G. Palfrey, History of New England, ch. 3, par. 43. Зарим нь Голландад оргонохоор шийджээ. Тэд хүндрэл бэрхшээл, гарз хохирол, хоригдох байдалд олонтаа өртсөөр байв. Тэдний зорилго бүтэлгүйтэж, тэд дайснуудынхаа гарт орсон ч тууштай байдал эцэстээ ялж, тэд Дани улсын эрэгт газардсан юм.{АМ 290.2}Aм 238.1

    Тэд дүрвэхдээ орон гэр, эд хогшил, амь зуулгаа орхисон юм. Тэд өөр хэл, соёлтой улсад харь хүмүүс болон очжээ. Тэд хоолоо олж идэхийн тулд арга буюу цоо шинэ, бусдын эрхэлдэггүй ажил төрлийг хийхээс өөр аргагүй байдалд хүрч байлаа. Газар хагалж, нас өтөлсөн эрчүүдэд машин техник дээр ажиллах шаардлага гарав. Гэвч тэд нөхцөл байдлыг баяртайгаар хүлээн авч, ундууцаж, цаг алдаагүй юм. Тэд хэдий ядууралд нэрвэгдсэн ч ивээл бүрийнхээ төлөө Бурханд талархаж, итгэл бишрэлийн хүчирхийлэлгүй нутагт байгаадаа баяртай байв. «Тэд цагаачилж байгаагаа мэдэж байсан тул дэлхийн зүйлсэд бус харин хүсэж мөрөөдсөн тэнгэрийн орон уруу хараагаа чиглүүлэн, сэтгэлээ тайтгаруулж байлаа.»—Bancroft, pt. 1, ch. 12, par. 15. {AM 290.3}Aм 238.2

    Цөллөг, бэрхшээлийн дунд хайр, итгэл бишрэл нь хүчирхэгжиж байв. Тэд Эзэний амлалтуудад итгэж байсан бөгөөд Бурхан зовлон дунд нь орхиогүй. Тэнгэр элч нар тэдний дэргэд байж, дэмжиж, урамшуулж байлаа. Ийнхүү Бурхан тэдэнд далайн чанадад өөрсдийн улсаа байгуулж, үр хүүхдүүддээ үнэт үзэл, эрх чөлөөг өвлүүлэх газар нутгийг зааж өгсөн ба тэд Түүний заасан замаар айж эмээлгүй, урагш тэмүүлж байлаа.{АМ 291.1}Aм 238.3

    Бурхан ард түмэндээ зовлон бэрхшээл тохиолдохыг зөвшөөрсөн нь тэднийг гайхамшигт төлөвлөгөөндөө зориулан бэлтгэж байсан хэрэг байв. Сүм өргөмжлөгдөхийн тулд дорой болжээ. Бурхан сүмийнхээ төлөө хүчээ үзүүлж, Өөрт нь итгэгчдийг орхихгүй гэдгээ дэлхий дахинд харуулах гэж байлаа. Тэрээр Сатаны уур хилэн, бузар хүмүүсийн явуулгаар дамжуулан, алдраа дуурсгаж, ард түмнээ аюулгүй газарт аваачихын тулд бүхнийг урьдаас зохицуулсан байв. Хавчлага, цөллөг нь үнэндээ эрх чөлөөг нээж өгсөн билээ.{AM 291.2}Aм 238.4

    Английн Сүмээс салахаас аргагүй болсон Пуританчууд өөрсдийгөө «Эзэний мэдүүлсэн болон мэдүүлээгүй замаар алхаж” Түүний эрх чөлөөт ард түмэн болох ариун гэрээнд нэгдсэн” гэж дүгнэж байлаа.—J. Brown, The Pilgrim Fathers, page 74. Энэ бол шинэчлэлийн жинхэнэ мөн чанар, Протестантизмын чухал зарчим юм. Пуританчууд Голландаас Шинэ Газарт цагаачлахдаа ийм зорилго агуулж байсан юм. Бурханы төлөвснөөр хамт явах боломжгүй болсон пастор Жонн Робинсон нь цөллөгдөгчдийг үдэж: {АМ 291.3}Aм 238.5

    «Ах дүү нараа, бид хагацаж байна, та нарын царайг дахин харах хувьтай эсэхийг Эзэн л мэднэ. Эзэн хүсвэл та нарт Бурхан болон Түүний тэнгэр элч нарыг миний Христийг дагаснаас холдохгүй байхыг тушааж байна. Хэрэв Бурхан та бүхэнд үнэнээ илчлэх юм бол та бүхэн миний сургаалыг хүлээж авсан шиг хүлээж аваарай. Яагаад гэвэл Бурхан ариун үгээ хуваалцах, илүү олон үнэн, гэрэл гэгээг илгээнэ гэдэгт би итгэж байна.»—Martyn 5:70.{AM 291.4}Aм 239.1

    «Би итгэл бишрэлийн замаар өдийг хүртэл туулсан, өөрчлөн шинэчлэлтийн удирдагчдын замаас холдож, шинэчлэгдсэн сүмийн нөхцөл байдалд харамсаж чадахгүй. Лютерчууд Лютерын харснаас илүү цааш явахаас няцах ёсгүй.... Калвинчууд бүхнийг харж чадаагүй тэр агуу хүний хүрсэн газраас цааш ахилгүй, байсан газраа байгааг та бүхэн мэднэ. Энэ бол гашуун эмгэнэл юм. Учир нь тэд цаг үедээ асаж явсан гэрэлт дэнлүү байсан боловч, Бурханы зөвлөгөөг бүхэлд нь хүлээж авалгүй, анх хүлээж авснаас илүү гэрлийг хүлээж авахаас татгалзсаар байна.»—D. Neal, History of the Puritans 1:269.{АМ 292.1}Aм 239.2

    «Эзэний мэдүүлсэн, мэдүүлэх замыг туулна гэж хүлээн зөвшөөрсөн сүмийнхэн амлалтыг санаарай. Бурханы бичигдсэн үгнээс илчлэгдсэн аливаа гэрэл, үнэнийг хүлээн авна гэж Бурханд болон бие биендээ амласан амлалтаа санаарай. Аливааг үнэн хэмээн хүлээн зөвшөөрөхөөс өмнө үнэний бичээсүүдийг харьцуулж, нягтлан судалж, болгоомжтой байгаарай. Учир нь туйлын түнэр харанхуйгаас дөнгөж гарсан Христэд итгэгчдэд ертөнцөд мэдлэг бүрэн төгс танилцуулагдах боломжгүй хэмээжээ.»—Martyn, vol. 5, рр. 70, 71.{АМ 292.2}Aм 239.3

    Цагаачдыг далай гатлах аяллын аюулыг сөрж, эзгүй зэлүүд газар суурьшиж, бэрхшээл туулан, Бурханы ивээлээр Америкийг зорьж хүчирхэг үндэстнийг үндэслэсэн шалтгаан нь тэдний оюун ухааны эрх чөлөөг олж авах хүсэл мөрөөдөл байв. Тэд хэдий шударга, Бурханаас эмээдэг байсан ч шашны эрх чөлөө хэмээх агуу зарчмыг хараахан ойлгоогүй байлаа. Тэд бүхнээ золиослон байж олж авсан эрх чөлөөгөө бусдад эрх тэгш олгоход бэлэн байгаагүй. «Арван долдугаар зууны сэтгэгчид, багш нар Шинэ Гэрээн дэх Бурхан хүний итгэл бишрэлийн цорын ганц шүүгч гэж заадаг агуу зарчмын талаар тун бага ойлголттой байв.»—Ibid. 5:297. Сүмд хүний оюун ухааныг жолоодох, тэрс үзлийг тодорхойлж, цээрлүүлэх эрх олгосон гэсэн сургаал бол папын хамгийн гүн гүнзгий төөрөгдлүүдийн нэг байлаа. Өөрчлөн Шинэчлэгчид Ромын түшаалуудаас татгалзаж байсан ч Ромчууд бусдыг хүлээн зөвшөөрдөггүй байдлаасаа салаагүй байлаа. Ромын ноёрхлын туршид Христэд итгэгч улс орнуудад папын тогтоосон түнэр харанхуй бүрэн арилаагүй байв. Масачусетийн цагаачдын тэргүүн пасторуудын нэг «Дэлхий бурууг хүлцэн тэвчсэнээр Христийг эсэргүүцсэн, харин сүм тэрс үзэлтнүүдийг залхаан цээрлүүлснээр доройтож муудаж байгаагүй” гэж хэлсэн байдаг.—Ibid., vol. 5, р. 335. Зөвхөн сүмийн гишүүд л нутгийн удирдлагад үгээ хэлэх эрхтэй гэсэн дүрмийг шинэ газар цагаачлагчид тогтоожээ. Тэд бүх хүмүүсээс сүмийн үйл хэргийг дэмжихийг шаардаж, сүмийн эрх мэдэлтнүүдэд тэрс, буруу үзэлтнүүдийг дарах эрх олгож, сүмийн засаглал тогтжээ. Ийнхүү улс төрийн үйл хэрэг сүмийн эрх мэдэл болов. Эдгээр шийдвэрүүд удалгүй хавчлага явуулах үндэс болсон юм.{АМ 292.3}Aм 239.4

    Анхны суурыпигчид колони байгуулагдсанаас арван нэгэн жилийн дараа Рожер Уиллиамс гэдэг хүн Шинэ Газарт иржээ. Тэрээр анхны Цагаачдын адил шашны эрх чөлөөг хүсэж ирсэн тэрээр тухайн цаг үед цөөн хүн ухаарч байсан эрх чөлөөг итгэл бишрэлтэй ямар ч хүнд өгөх халдашгүй эрх гэдгийг олж харсан байв. Тэрээр үнэнийг эрж хайж байсан ч Робинсон Бурханы үгнээс бүх үнэний гэрлийг хүлээж аваагүй хүмүүст эрх чөлөөг олгохоос татгалзаж байжээ. Уиллиамс бол «Орчин цагийн Христэд итгэгч улсуудад хуулийн өмнө бүх хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй, оюун ухааны эрх чөлөөг эрхэмлэгч анхны засгийн газрыг байгуулсан хүн юм.»—Bancroft, pt. 1, ch. 15, par. 16. Тэрээр гэмт хэргийг зогсоох нь эрх мэдэлтнүүдийн үүрэг боловч, тэд хүний оюун ухаанд хэзээ ч халдаж болохгүй гэдгийг зарлан тунхаглажээ. Тэрээр «Олон нийт, эрх мэдэлтнүүд, хүн бусдын өмнө ямар хариуцлага хүлээх ёстойг шийдвэрлэж болох боловч Бурханы өмнө ямар үүрэг хариуцлагатайг тодорхойлохыг оролдвол үүргээсээ хазайж, аюулгүй амьдрах нөхцөлийг алдуулна. Хэрэв эрх мэдэлтнүүдэд бүх эрх мэдлийг өгвөл тэд өнөөдөр өөр хүний үзэл бодлыг, маргааш өөр хүний үзэл бодлыг заах гэж оролдох болно. Английн хаад, хатад Ромын Сүмийн пап, санваартнууд, зөвлөлүүд ийм алдааг гаргасаар ирсэн юм. Ийм тохиолдолд итгэл бишрэл будлиан болон хувирах болно” хэмээжээ.—Martyn, vol. 5, р. 340.{АМ 293 1}Aм 240.1

    Зохион байгуулагдсан сүмийн цуглаануудад оролцоогүй хүмүүс торгууль, хорих ялаар шийтгүүлэх хуультай байлаа. Уиллиамс Английн хуулийн хамгийн муу заалт нь хүнийг сүмийн цуглаанд хүчээр оро лцуулах заалт байсан хэмээн буруутгаж байв. Хүмүүсийг өөр итгэл бишрэл бүхий хүмүүстэй хүчээр нэгдэхийг шаардах нь тэдний эрхийг ноцтой зөрчиж байгаа явдал бөгөөд итгэл бишрэлгүй, хүсэлгүй хүмүүсийг шашны мөргөлд хүчээр хамруулах нь тэднийг хоёр нүүр гаргахыг шаардаж байгаа хэрэг гэж тэрээр үзэж байв. ... Тэр цааш нь ‘Хэнийг ч хүсээгүй мөргөл үйлдэх эсвэл албадах ёсгүй’ гэв. Түүний үгийг эсэргүүцэгчид ‘Юу гэнээ! Ажилчин хөлсөө хүртэх зохисгүй гэж үү?’ гэж асуухад, тэрээр ‘Тийм, гэхдээ хөлсөлсөн хүмүүстээ л хөлс шангаа өг’ гэв.»—Bancroft, pt. 1, ch. 15, par. 2. (AM 294.1}Aм 240.2

    Рожер Уиллиамс ховор билиг авьяас, нугаршгүй ноён нуруу, үнэнч зүрх сэтгэл, хайр, хүндэтгэл хүлээсэн пастор байв. Гэвч хүмүүс түүний улс төрийн эрх мэдэлтнүүд сүмийг захирахыг тууштай эсэргүүцэж, шашны эрх чөлөөг шаардахыг нь хүлээн зөвшөөрөөгүй. Тэд энэхүү шинэ сургаалыг хэрэгжүүлснээр «Улс орны засаг захиргааг түлхэн унагаана» гэж үзэж байв.—Ibid., pt. 1, ch. 15, par. 10. Тэрээр ийнхүү цагаачдын колониудаас хөөгдөж, эцэст нь баригдахаас зугтан, өвлийн хүйтэнд, шуурганаар балар ой уруу дайтахаас аргагүй болсон юм. (AM 294.2}Aм 241.1

    Тэрээр «Арван дөрвөн долоо хоногийн турш би талх, орыг мартаж мэдэхгүй газарт, хахир өвлийн шуурганд туугдан явсан билээ.» Гэвч «Хэрээ шувуу намайг хооллож, би модны ёроолд хоргоддог байлаа» хэмээжээ.—Martyn, vol. 5, рр. 349, 350. Тэрээр хунгарласан цас, эцэсгүй их ойг туулан явсаар нэгэн Индиан омогт орогнох болж, тэндээ сайн мэдээний үнэнийг зааж тэдний итгэл, хайрыг татах болжээ. (AM 294.3}Aм 241.2

    Олон cap бэрхийг туулж, тэнүүчлэн явсны эцэст тэрээр Наррагансетийн эрэгт хүрч тэндээ шашны эрх чөлөөг бүрэн утгаар нь хэрэгжүүлсэн орчин цагийн анхны улсыг үндэслэсэн юм. Рожер Уиллиамсын цагаачдын колони «Хүн бүр өөрийн үзэл бодол, итгэл бишрэлийн дагуу Бурханд мөргөх эрх чөлөөтэй байх ёстой” гэсэн зарчимтай байв.—Ibid., vol. 5, р. 354. Роүд Аиланд хэмээх түүний байгуулсан бяцхан улс хавчигдан дарлагдсан хүмүүсийн диваажин болж, улмаар өргөжин тэлсэн ба түүний шашин, төрийн эрх чөлөөг хамгаалах үндсэн зарчим хожмын Америкийн Бүгд Найрамдах Улсын үндэс болжээ. {АМ 295.1}Aм 241.3

    Өвөг дээдсийн маань хүний эрх чөлөөг зарлан тунхагласан Тусгаар Тогтнолын Тунхаглал хэмээх эртний баримт бичигт «Бүх хүн эрх тэгш бүтээгдсэн бөгөөд Бүтээгч хүн бүрт тодорхой, халдашгүй эрхийг соёрхсон гэдэгт итгэдэг, энэ тунхаглалд амь нас, эрх чөлөө хийгээд аз жаргалын эрэл хайгуул оршиж байдаг» гэжээ. Хүний үзэл бодлын халдашгүй байдлыг Үндсэн Хуулинд маш тодорхой, товч байдлаар баталгаажуулсан байдаг. «Нэгдсэн Улсын аливаа хариуцлага бүхий албан тушаалд сонгогдоход ямар ч шашны шалгуур тавихгүй.” «Конгресс ямар нэгэн шашныг дэмжсэн, эсвэл шашны эрх чөлөөг хорьсон хууль батлахгүй.» {АМ 295.2}Aм 241.4

    «Үндсэн Хуулийг баталсан хүмүүс хүний Бурхантай тогтоосон харилцаа нь ямар ч хууль тогтоох эрх мэдлээс илүү эрхэм бөгөөд хүний үзэл бодлын эрх чөлөө нь халдашгүй гэсэн мөнхийн зарчмыг хүлээн зөвшөөрсөн билээ. Энэ үнэнийг тогтооход их тунгаан бодох шаардлага байхгүй бөгөөд бид энэ эрхийг зөнгөөрөө мэдэрч байдаг. Хүний хуультай зөрчилдөж байсан олон итгэлийн баатруудыг эрүү шүүлт, гал хүчирхэгжүүлж байв. Тэд Бурханы өмнө хүлээсэн үүргээ хууль тогтоолуудаас илүү эрхэм бөгөөд хүмүүс үзэл бодлыг нь захирах хүч нөлөөгүй гэж үзсэн юм. Энэ эрх бол хэзээ ч арилж усташгүй, төрөлхийн зарчим билээ” гэж заажээ.—Congressional documents (U.S.A.), serial No. 200, document No. 271.(AM 295.3)Aм 241.5

    Хүн бүр хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж, үзэл бодлын эрх чөлөөг эдлэх боломжтой газар нутгийн тухай мэдээ Европоор тарахад мянга мянган хүн Шинэ Газар луу цувах болов. Цагаачдын колониуд хурдацтай бий болов. «Массачусетс хуулийн дагуу Атлантын далайг гатлан ‘Дайн, өлсгөлөн хавчлага дарангуйллаас зугтан’ ирсэн ямар ч үндэстний Христэд итгэгчдийг хүлээн авч, үнэгүй дэмжлэг, туслалцаа үзүүлэхээр болов. Ийнхүү хавчигдаж дарлагдсан хүмүүс хуулийн дагуу холбооны улсын зочид болжээ.»—Martyn, vol. 5, р. 417. Плаймотод хүмүүс анх газардсанаас хойш хорин жилийн дараа Нью Ингландад олон мянган цагаач суурынсан байв.{АМ 296.1}Aм 242.1

    Тэд зорилгоо биелүүлэхийн тулд «Гачигдан дутагдаж, ихэд хөдөлмөрлөж байсан боловч амьд байгаадаа сэтгэл хангалуун байлаа. Тэд газар шорооноос хөдөлмөрийнхөө үр дүнгээс илүү зүйлийг шаардаагүй. Ямар ч ирээдүйн талаарх алтан амлалт тэдний замд саад хийж чадаагүй. ... Тэд нийгмийн дэг журам удаан боловч тогтвортой сайжирч байгаад сэтгэл хангалуун байлаа. Тэд ангаж гандсан цөлд нулимс болон духныхаа хөлсөөр эрх чөлөөний модыг бүрэн үндэслэж гүйцтэл усалж чадсан юм.” {АМ 296.2}Aм 242.2

    Библи энэ хүмүүсийн итгэлийн үндэс, мэргэн ухааны эх булаг, эрх чөлөөний бамбар болжээ. Библийн зарчмуудыг айл гэр, сургууль, сүмүүдэд тууштай зааж, үр жимс нь шаргуу хөдөлмөр, оюун ухаан, цэвэр ариун зан чанар, тэсвэр тэвчээрээр илэрч байв. Пуританы тосгонд хэдэн жил амьдрахдаа «Ганц ч архичинг харж, нэг ч гуйлгачны гуйлга гуйхыг сонсоогүй.»—Bancroft, pt. 1, ch. 19, par. 25. Эндээс Библийн зарчмууд нь улс үндэстний хөгжил цэцэглэлтийн хамгийн найдвартай баталгаа болох нь харагдаж байлаа. Сул дорой, алслагдсан цагаачдын колониуд хүчтэй мужууд болон хөгжиж, дэлхий дахин «Папгүй сүм, хаангүй улс орон энх тайван, хөгжил цэцэглэж байгааг хараад алмайрчээ.» {АМ 296.3}Aм 242.3

    Гэвч Америк руу тэмүүлэх хүмүүсийн тоо тогтмол өсөхийн хирээр анхны Цагаачдаас эрс өөр зорилготой хүмүүс ирэх нь олшров. Цагаачдын үнэн итгэл, зөв шударга зан чанар өргөн хүчтэй нөлөөтэй байсан ч дэлхийн эд баялаг хайж ирсэн олны тоо өсөхийн хирээр анхны цагаачдын хүч нөлөө бага багаар алдагдах болов.{AM.296.4}Aм 242.4

    Зөвхөн сүмийн гишүүдийг засгийн эрхэнд томилохыг зөвшөөрч байсан анхны колони үүсгэгчдийн бодлого маш хөнөөлтэй үр дүн авчирсан юм. Энэ арга хэмжээ нь улс орныг цэвэр ариун байлгах арга байсан ч эцэстээ сүмийг завхрахад хүргэжээ. Албан тушаал горилохыг хүсэгчид шашинд дагаар орох нь ихсэж, төрийн алба хашихын тулд зөвхөн дэлхийн олз омог хайсан, зүрх сэтгэл нь өөрчлөгдөөгүй хүмүүс сүмтэй нэгдэж эхлэв. Ийнхүү сүмүүд зүрх сэтгэл нь өөрчлөгдөөгүй хүмүүстэй болж, пасторын ажилд үзэл санааны доголдолтой төдийгүй, Ариун Сүнсний шинэчлэгч хүчийг огт мэдрээгүй хүмүүс үйлчилж эхэллээ. Үүнээс болж «Миний хаанчлал бол энэ ертөнцийн хаанчлал биш” (Иохан 18:36) гэж хэлсэн Есүсийн сайн мэдээг улс төрийн хүчээр түгээх, улс төрийн тусламжтайгаар сүмийг хөгжүүлэх гэсэн Константины едрүүдззс өнөөг хүртэл сүмийн түүхэнд олон удаа гарч байгаа оролдлого гарч, бузар үр дагавраа бататган харуулж байв. Дэлхийг сүмтэй ойртуулах зорилго бүхий төр шашныг холбох үйл явдал үнэндээ сүмийг үлэмж хэмжээгээр дэлхийд ойртуулсан юм. {AM.297.1}Aм 243.1

    Робинсон, Рожер Уиллиамс нарын эрхэмлэж байсан үнэн бол ямагт хөгжиж байдаг бөгөөд Христэд итгэгчид Бурханы үгнээс гэрэлтэх гэрлийг хүлээн авахад бэлэн байх ёстой гэсэн агуу зарчмыг хойч үе нь умартсан байна. Америкийн Протестант сүмүүд Европын сүмүүдийн адил Өөрчлөн Шинэчлэлтийн ивээлийг хүртэх завшаантай байсан ч Өөрчлөн Шинэчлэлтийн замаар үргэлжлүүлэн замнаж чадаагүй. Хэдийгээр цөөн тооны итгэлтэй хүмүүс гарч ирж, шинэ үнэнийг тунхаглаж, удаан оршиж буй алдаа дутагдлуудыг илчилж байсан ч, олон нийт Христийн үед байсан Иудейчүүд болон Лютерын үед байсан папыг дэмжигчдийн адил өвөг дээдсийнхээ буруу итгэлийг сахиж, тэдний буруу амьдралаар амьдарчээ. Ийнхүү шашин шүтлэг дахин албархуу байдалдаа живжээ. Сүм Бурханы гэрлээр урагшилсан бол алдаа дутагдлыг замаасаа зайлуулж чадах байв. Харамсалтай нь мухар сүсгээ хадгалан, дэмжих болсон нь алдаа байв. Тиймээс Өөрчлөн Шинэчлэлтийн уур амьсгал аажмаар бөхөж, Лютерын цаг үед Ромын Сүмийг өөрчлөн шинэчлэх хэрэгтэй байсны адил Протестант сүмүүдийг өөрчлөн шинэчлэх шаардлагатай болсон юм. Тэнд дэлхийн үйл хэрэг, зэрэмдэг итгэл бишрэл, хүний үзэл бодлыг дээдлэн шүтэх, Бурханы сургаалыг хүний онолоор орлуулах нь нэмэгдсэн байна.{AM297.2}Aм 243.2

    Арван наймдугаар зууны эхээр Библийг газар бүрт түгээж, дэлхий дахинд үлэмж гэрэл туссан ч үнэний мэдлэг, бодит итгэл бишрэл сайн дэлгэрч чадсангүй. Сатан өмнөх үетэй адил Бурханы үгийг хүмүүсээс нууж чадаагүй. Хүн бүхэн Библитэй болох бололцоотой болжээ. Гэвч Сатан зорилгоо биелүүлэхийн тулд хүмүүст Библийг үнэлэхгүй байхад уруу татах болов. Хүмүүс Бичээсүүдийг судлахаас татгалзаж, улмаар буруу тайлбаруудыг хүлээн зөвшөөрч, Библид үндэслээгүй сургаалуудыг дагах болсон юм.{AM 298.1}Aм 243.3

    Үнэнийг нухчин дарж зорилгодоо хүрч чадахгүйгээ мэдсэн Сатан итгэлээс холдох, Ромын Сүмийг үүсгэхэд нөлөөлсөн үнэнийг худалтай холих төлөвлөгөөгөө хэрэгжүүлж байв. Тэрээр Христэд итгэгчдийг буруу үзэлтэй хүмүүстэй бус, харин дэлхийн хүсэл мөрөөдөлд автсан хүмүүстэй холбосноор сүм хиймэл хөрөгт мөргөгчдөөс дутахааргүй хуурамч шүтээн шүтэгчид болон хувирчээ. Үүний үр дүнд сүмд урьд урьдынхаас дутахааргүй хөнөөл учирч, шашны нэрээр бардамнал, үрэлгэн байдал хөгжиж, сүмүүд завхарч эхлэв. Сатан Библийн сургаалуудыг буруу ойлгуулж, сая сая хүнийг сүйрэлд хүргэсэн ёс заншлууд сүмд гүн гүнзгий нөлөөлж эхлэв. Сүм «Нэгэн цагт ариун хүмүүст өгсөн итгэл бишрэлийн” төлөө тэмцэхийн оронд бузар ёс заншлуудыг дээдлэн, хамгаалах болжээ. Ийнхүү Өөрчлөн Шинэчлэгчдийн хичээл зүтгэл гарган, зовж зүдрэн тогтоосон агуу зарчмууд доройтсон юм. {АМ 298.2}Aм 244.1

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents