Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Агуу Мэтгэлцээн

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    18—Америк Шинэчлэгч

    Бичээс Бурханы эрх мэ длээр бичигдсэн гэ дэгт эргэлз дэг бо ловч үнэнийг мэдэхийг чин сэтгэлээсээ хүсч байсан зөвт амьдралтай, шударга тариачнаар Бурхан Христийн хоёр дахь ирэлтийг тунхаглуулахаар онцгойлон сонгосон байв. Уиллиам Миллер бусад шинэчлэгчдийн адил бага залуу насандаа ядуу амьдралаар амьдарч, улмаар эрч хүчтэй, өөрийгөө үгүйсгэх зан чанарт суралцжээ. Түүний ах дүүс бие даасан, эрх чөлөөтэй, тэсвэр тэвчээртэй, гал цогтой эх орончид байсан бөгөөд түүнд ч эдгээр зан чанар төлөвшсөн байлаа. Аав нь Хувьсгалын үед цэргийн ахмад байсан ба хүнд хэцүү цаг үед гаргасан золиос нь Миллерийн бага насны амьдралд хүчтэй нөлөөлжээ.(АМ 317.1)Aм 259.1

    Тэрээр эрүүл чийрэг бие бялдартай, хүүхэд байхаасаа ер бусын оюуны чадавхтай болох нь тодорхой байв. Өсөж том болох тусам энэ чадварууд нь улам илүү ажиглагдах болжээ. Тэрээр овсгоо самбаатай, өндөр боловсорсон оюунлаг, мэдлэгт ихэд дурладаг хүн байлаа. Дээд сургуулъд суралцах боломж түүнд олдоогүй ч түүний суралцах хүсэл эрмэлзэл, бодлоготой, аливааг шүүн тунгаах чадвар нь түүнийг зөв сэтгэлгээтэй, өв тэгш үзэл бодолтой хүн болгожээ. Тэрээр өө сэвгүй ёс суртахуунтай, нэр хүндтэй, ноён нуруу, ажлын амжилт, өрөвч нинжин сэтгэлээрээ олны хайрыг татаж байлаа. Тэрээр суралцах дадал хэвшил, хөдөлмөрч, шаргуу зан чанарынхаа хүчээр тун эрт боломжийн амьдралд хүрчээ. Тэрээр иргэний болон цэргийн албан тушаал хашиж байсан бөгөөд эд баялаг, алдар нэрд хүрэх боломжтой байлаа. {AM 317 2}Aм 259.2

    Түүний эх итгэл бишрэлтэй эмэгтэй байсан тул хүүхэд ахуй нас нь шашны нөлөө ихтэй байв. Гэвч эрийн цээнд хүрэх үедээ Бурханы илчлэлт бус харин хүний оюун ухаанаар үнэнийг мэдэж болно гэж үздэг Деистүүдийн нийгэмлэгт татагдан оржээ. Деистүүд иргэний үүргээ сайн биелүүлдэг, хүнлэг, энэрэнгүй хүмүүс байсан ба тэд их нөлөөтэй хүмүүс байв. Тэд Христэд итгэгчдийн дунд амьдарч байсан учраас зан чанар нь итгэгчдийн нөлөөнд автсан байв. Тэд Библийн тусламжаар нэр хүнд, олны итгэлийг олох давуу талтай байв. Гэвч тэд Бурханаас хүлээн авсан давуу чанаруудаа Бурханы үгийг эсэргүүцэхэд ашиглажээ. Тэдэнтэй нөхөрлөсөн Миллер үзэл бодлыг нь хүлээн зөвшөөрч байв. Тухайн үеийн хүмүүс Бичээсүүдийг хэрхэн тайлбарлаж байсан нь маш саад учруулж байв. Гэвч Библийг эсэргүүцээд оронд нь юу ч өгдөггүй шинэ үзэл санаа зүрх сэтгэлд нь ханамж өгөхгүй байлаа. Тэрээр ийм үзэл бодолтой бараг арван хоёр жил явжээ. Гэвч гучин дөрвөн насанд нь Ариун Сүнс нүгэлтэн гэдгийг нь мэдрүүлж өгчээ. Урьдны үзэл санаа нь түүнд ямар ч аз жаргалыг мэдрэх баталгааг өгч чадаагүй. Түүний ирээдүй харанхуй, бүрхэг санагджээ. Тэрээр ямар сэтгэгдэлтэй байсан тухайгаа хожим дурсаж, {AM 318.1}Aм 259.3

    «Бүрэн устгана гэдэг хатуу хүйтэн бодол байсан бөгөөд хүн хариуцлага хүлээх шаардлагатай бол баталгаатай сүйрнэ гэсэн үг байлаа. Надад дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу санагдаж байв. Мөнх амь гэж юу вэ? Үхэл яагаад бий болов? Бодох тусам миний найдвар тасарч, эргэцүүлэх тусам миний сэтгэл тавгүйтэж байв. Би бодохгүйг хичээсэн ч бодлоо захирч чадахгүй байв. Би үнэхээр учрыг нь олохгүй цөхөрч байлаа. Би эсэргүүцэж, гомдоллож байсан ч юуг, хэнийг эсэргүүцэж байгаагаа мэдэхгүй байв. Би буруу бодож буйгаа мэдэж байсан ч зөвийг яаж олохоо мэдэхгүй байв. Би ямар ч итгэл найдваргүй болж, гашуудаж байлаа» хэмээсэн байна. (АМ 318.2}Aм 260.1

    Тэрээр ийм байдалтай нилээд хэдэн сарыг өнгөрөөжээ. Энэ тухай Миллер «Гэнэт би Аврагчийн зан чанарыг тун тод олж харав. Бидний зөрчлийн төлөө эвлэрүүлэл хийж, биднийг гэм нүглийн шийтгэлээс аварсан сайн сайхан, нинжин сэтгэлтэй Нэгэн оршин байгааг мэдэрлээ. Би Түүнийг хичнээн энэрэнгүй болохыг мэдэрч, түүний өршөөлд итгэж эхлэв. Гэвч ийм Нэгэн байдаг гэдгийг яаж батлах юм бэ? гэдэг асуулттай тулгарлаа. Би Библиэс өөр хаанаас ч энэрэнгүй Аврагчийг, гэрэлт ирээдүйг олж харж байгаагүй.... {AM 319.1}Aм 260.2

    «Библи надад хэрэгтэй байсан Аврагчийг танилцуулсан юм. Би Бичээсээс цөвтсөн дэлхийн асуудлыг бүрэн шийдсэн авралын тухай бичсэнийг хараад ихэд гайхаж билээ. Би Бичээсүүдийг Бурханаас ирсэн илчлэлт болохыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болов. Энэ итгэл миний баяр хөөр болж, би Есүс гэдэг дотно найзаа оллоо. Аврагч маань миний хувьд онцгой Нэгэн болсон юм. Урьд нь харанхуй, зөрчилтэй санагддаг байсан Бичээсүүд эдүгээ миний хөл дэх гэрэл, зам дахь дэнлүү минь болов. Оюун санаа минь тайвширч, амар тайвныг мэдэрлээ. Би Эзэн Бурханыг амьдралын далай дунд орших Хадан Цохио гэдгийг мэдэж авсан юм. Библи миний судалдаг ном болж, би Библийг баяртайгаар судалдаг боллоо. Би Библийн үнэнийг олоогүйгээ мэдэв. Би урьд нь Библийн яруу сайхан, гэрэл гэгээтэй болохыг хараагүйдээ, урьд нь үгүйсгэж байсандаа харамсаж байв. Би Библиэс зүрхний хүсэл, сэтгэлийн өвчин эмгэгээ анагаах эмчилгээг олж харсан юм. Би өөр ном унших сонирхолгүй болж, бүх зүрхээрээ Бурханаас мэргэн ухааныг авахыг хүсэж байна. —S. Bliss, Memoirs of Wm. Miller, pages 65-67.{AM 319.2}Aм 260.3

    Миллер үгүйсгэж байсан итгэл бишрэлээ олны өмнө ил тод дагах болов. Гэвч нөхөд нь түүний Бичээсүүдийг Бурханы эрх мэдлээр бичигдээгүй гэж үргэлж ашиглаж байсан баталгаануудыг өмнө нь дэлгэн тавьжээ. Миллер тэр үед асуултанд хариу өгөхөд хараахан бэлэн биш байв. Гэвч тэрээр Библи үнэхээр Бурханаас ирсэн илчлэлт мөн бол үнэнтэй нийцэх ёстой, хэрэв хүний төлөө бичигдсэн юм бол хүнд ойлгогдох ёстой хэмээн бодов. Тэгээд Бичээсүүдийг судалж үзээд, авцалдахгүй зөрчил бүрийг тодорхой болгохоор шийджээ. {AM 319.3}Aм 261.1

    Тэрээр урьдын үзэл бодлоо хойш тавьж, тайлбар толь ашиглахаас татгалзаж, хэлхээс болон холбоосуудын үгсийг ашиглан, бичээсийг бичээстэй нь харьцуулан судалжээ. Тэрээр судалгаандаа ердийн, системчилсэн арга хэрэглэсэн байна. Эхлэл номоос эхлэн эшлэл эшлэлээр нь уншиж, уншсан хэсгийн утга бүрэн тайлагдаж, санаа нь бүрэн ойлгомжтой болох хүртэл цааш уншдаггүй байлаа. Тэрээр ямар нэгэн учир битүүлэг зүйл олвол тухайн сэдэвтэй ямар нэг байдлаар холбоотой санагдсан эшлэл бүхэнтэй харьцуулан судалж байлаа. Үг бүрийг эшлэлд ямар утга гүйцэтгэж байгааг анхаарч, хэрэв эшлэлийн үзэл бодол бусад холбоотой эшлэлтэй нийцэж байвал эшлэлийг асуудалтай гэж тооцохоо больдог байлаа. Миллер ийнхүү ойлгоход хүнд эшлэлтэй тулгарах бүртээ Бичээсүүдийн бусад хэсгүүдээс тайллыг нь олж байлаа. Тэнгэрийн мэргэн ухааныг чин сэтгэлээсээ залбиран судлах үед, урьд нь учир битүүлэг санагдаж байсан зүйлс тодорхой болдог байлаа. Тэрээр Давидын, «Таны үгсийн тунхаглал гэгээрүүлдэг. Тэдгээр нь энгийн хүмүүст ухаарлыг хайрладаг” (Дуулал 119:130) гэсэн үгс үнэн болохыг мэдэрсэн юм.{АМ 320.1}Aм 261.2

    Тэрээр Даниел Илчлэлт номуудыг ихэд сонирхон, бичээсүүдийг судалсантай адил аргаар судалж, эш үзүүллэгийн бэлгэдлүүдийг ойлгож эхэлсэндээ үлэмж баярлаж байв. Тэрээр урьдын биелсэн эш үзүүллэг бодитойгоор биеллээ олсныг ойлгосон юм. Бичээсийн элдэв дүрслэл, жишээ, сургаалт үлгэр, харьцуулалтууд шууд утгаараа ойлгогдох эсвэл бусад бичээсүүдээр тайлбарлагддаг болохыг мэджээ. Тэрээр «Библи бол замаа алдсан хүнд, хэдий мунхаг байсан ч гарцаагүй ойлгогдохоор тун тодорхой, энгийнээр үнэний тогтолцоо мөн гэдэгт би бүрэн итгэдэг.» Bliss, page 70. Үнэний хэлхээ ар араасаа хичээл зүтгэлийг нь мялааж, эш үзүүллэгийн агуу үнэн алхам алхмаар тайлагдаж байлаа. Тэнгэр элчүүд түүний оюун санааг удирдаж, ой ухаанд нь Бичээсүүд тодорхой болж байлаа.{АМ 320.2}Aм 261.3

    Өнгөрсөн үед эш үзүүллэг хэрхэн биелэгдэж байснаар ирээдүйн эш үзүүллэгийн биелэх шалгуурыг гарган авч, дэлхийн төгсгөлийн өмнө Христийн мянган жилийн хаанчлал дэлхийд үүсэн бий болно гэдэг үзэл Бурханы үгэнд тулгуурлаагүй болохыг олж мэдээд тэрээр тайвширчээ. Эзэн дахин ирэхээс өмнө Бурханы мянган жилийн хаанчлал, амар тайван орших тухай сургаал Бурхан ирэх аймшигт өдөрт бэлтгэхэд саад болж байлаа. Энэ сургаал сэтгэлийг тайвшруулдаг боловч дэлхийн төгсгөл буюу эцсийн ургац хураалт хүртэл үр тариа болон зэрлэг ургамал хамтдаа ургана гэсэн Христ болон Түүний элч нарын сургаалтай зөрчилдөж байв. «Харин муу хүмүүс, мэхлэгч нар хуурч, хуурагдан улам бүр бузар муу болно”, «Эцсийн өдрүүдэд хэцүү цаг ирнэ”, харанхуйн хаанчлал Эзэнийг ирэх хүртэл оршин тогтнож, Түүний сүнсээр устгагдаж, Түүний алдар сүр жавхлангийн гэрлээр сөнөөгдөх болно. Матай 13:30, 38-41; 2 Тимот 3:13,1; 2 Тесалоник 2:8.{АМ 321.1}Aм 262.1

    Анхны сүм дэлхий өөрчлөгдөн шинэчлэгдэж, Христийн сүнслэг хаанчлал дэлхийд бий болно гэсэн сургаал зааж байгаагүй. Ийм үзэл арван наймдугаар зууны эхэн үе хүртэл Христэд итгэгчдийн дунд заагдаж байгаагүй юм. Энэ үзэл бусад алдаа дутагдалтай үзлүүдийн адил бузар муу үр дагавартай байлаа. Энэ үзэл хүмүүсийг Эзэний ирэлт болох болоогүй хэмээн Түүний ирэлт ойртсоныг илтгэх шинж тэмдгүүдэд анхаарахад саад болдог байв. Энэ үзэл хоосон итгэл найдвар, амар тайвныг мэдрүүлж, олон хүнийг Эзэнтэйгээ уулзах бэлтгэлээ базаахад саад учруулж байв. {AM 321.2}Aм 262.2

    Христийн дахин ирэлт бол бодит үйл явдал болохыг Бичээсүүдэд тодорхой заасныг Миллер ухаарчээ. Элч Паул энэ тухай «Эзэн Өөрөө тушаалын үгтэй, тэргүүн тэнгэр элчийн дуу ба Бурханы бүрээн дуунаар тэнгэрээс бууж ирнэ. Тэгээд Христийн дотор үхэгсэд эхлээд амилах болно” гэж хэлсэн. 1 Тесалоник 4:16. Аврагч мөн «Тэгээд Хүний Хүүгийн тэмдэг тэнгэрт илэрхийлэгдэхэд», «Аянга зүүн зүгээс цахиж, баруун зүгт ч гялбуулдаг шиг, Хүний Хүүгийн заларч ирэх нь тийм байх болно.» Матай 24:30,27. Тэрээр бүх тэнгэр элчүүдээ дагуулан, заларч ирэх болно. «Хүний Хүү алдраа дуурсган бүх тэнгэр элч нарынхаа хамт ирнэ.” Матай 25:31. «Тэр тэнгэр элч нараа их бүрээн дуугаар илгээхэд тэд сонгогдогчдыг нь ... цуглуулах болно.» Матай 24:31.{AM 321.3}Aм 262.3

    Түүнийг ирэхэд эхлээд үхсэн зөвт хүмүүс амилуулагдаж, дараа нь амьд зөвт хүмүүс өөрчлөгдөн шинэчлэгдэх болно. Паул энэ тухай «Бид бүгдээрээ нойрсохгүй, харин бүгдээрээ өөрчлөгдөх болно. Ингэхдээ нүд ирмэхийн зуур, нэг агшинд, бүрээн эцсийн дуунаар тийм болно. Учир нь бүрээ дуугарч, үхэгсэд үл муудах уруу амилуулагдаж, бид ч өөрчлөгдөнө. Учир нь муудах нь үл муудахыг өмсөх ёстой бөгөөд энэ үхлийн бие нь үхэшгүйг өмсөх ёстой.» 1 Коринт 15:51-53. Тэрээр Тесалоникт бичсэн захидалдаа Эзэний ирэлтийг дүрслээд «Тэгээд Христийн дотор үхэгсэд эхлээд амилах болно. Дараа нь амьд хийгээд үлдсэн бид тэдэнтэй хамт агаар мандалд Эзэнтэй уулзахаар өргөгдөж, тийнхүү Эзэнтэй үргэлж хамт байх болно” гэжээ. 1 Тесалоник 4:16,17.(АМ 322.1}Aм 262.4

    Христийн бодитойгоор ирэх хүртэл Түүний хүмүүс хаанчлалыг нь өвлөхгүй. Аврагч энэ талаар «Хүний Хүү алдраа дуурсган, бүх тэнгэр элч нарынхаа хамт ирж Өөрийн сүр жавхлант сэнтийдээ залрах болно. Тэр бүх үндэстнийг өмнөө цуглуулж, хоньчин хонио ямаанаас тусгаарладаг шиг Тэр тэднийг нэг нэгнээс нь тусгаарлаад, хонио Өөрийн баруун талд, ямааг зүүн талд байлгана. Тэгээд Хаан Өөрийн баруун талд байгчдад хандан ‘Миний Эцэгээр ерөөгдөгсөд өө, та нар нааш ир. Ертөнцийн сууриас бэлтгэсэн хаанчлалыг өвлөн авсугай’» гэнэ. Матай 25:31-34. Бид Хүний Хүү залран ирэхэд үхэгсэд үл муудах уруу амилуулагдаж, амьд хүмүүс өөрчлөгдөнө гэдгийг бичээсүүдээс уншсан. Энэ агуу өөрчлөлтөөр тэд Бурханы хаанчлалыг хүлээн авахад бэлэн болох болно. Учир нь элч Паул «Юу гэвэл махан бие ба цус Бурханы хаанчлалыг өвлөж чадахгүй» гэжээ. 1 Коринт 15:50. Хүн үхдэг, мууддаг болсон билээ. Харин Бурханы хаанчлал бол муудаж доройтдоггүй, мөнхөд оршдог юм. Тиймээс хүмүүс дорой байдалтайгаа Бурханы хаанчлалд орж чадахгүй. Харин Есүс ирэхдээ хүмүүст үхэшгүй мөнх чанарыг хайрлаж, тэдний хүсэн хүлээсэн хаанчлалаа өвлөн авагтун хэмээн дуудах болно.{АМ 322.2}Aм 263.1

    Энэ болон бусад бичээсүүд Миллерт Христийн дахин ирэлт дэлхийд энх тайван тогтож, Бурханы хаанчлал байгуулагдахын дараа бус харин Бурханы хаанчлал дахин ирэлтийн дараа болох ёстой гэдгийг батлан харуулжзз. Улмаар төгсгөлийн цаг үеийн шинж тэмдэг ба дэлхийн нөхцөл байдал нь эцсийн өдрүүдийн талаарх эш үзүүллэгүүдтэй нийцэж байв. Тэрээр Бичээсүүдийг судалж үзээд, дэлхий оршин тогтнох цаг хугацаа дуусах дөхсөн гэсэн дүгнэлтэд хүрчээ. {AM 323 1})Aм 263.2

    Тэрээр «Надад хүчтэй нөлөөлсөн өөр нэгэн баталгаа бол ... Бичээсүүдийн үйл явдлын дараалал байсан юм. ... Би өнгөрсөн үед Библийн зөгнөлүүд тогтоосон цаг хугацаандаа биелсэн болохыг харлаа. Үерийн өмнөх зуун хорин жил (Эхлэл 6:3), үерийн өмнөх долоо хоног ба дөчин өдөр орохоор зөгнөгдсөн бороо (Эхлэл 7:4), Абрахамын үр удамын дөрвөн зуун жилийн боолчлол (Эхлэл 15:13), сөнч, талхчин хоёрын зүүдэлсэн гурван хоног (Эхлэл 40:12-20), Фараоны долоон жил (Эхлэл 41:28-54), цөлөөр аялах дөчин жил (Тооллого 14:34), гурван жил хагасын өлсгөлөн (Хаадын Дээд 17:1) [Лук 4:25],... далан жилийн цөллөг (Иеремиа 25:11), Небухаднезарын долоон цаг хугацааны зөгнөл (Даниел 4:13-16), Иудейчүүдэд зориулан долоон долоо хоног, жаран хоёр долоо хоног болон нэг долоо хоног нийлээд нийт далан долоо хоногийн зөгнөл (Даниел 9:24-27) гэх мэт үйл явдлууд бүгд ердөө эш үзүүллэг төдий байсан ч биеллээ яв цав олсон билээ.»—Bliss, page 74,75.{АМ 323.2}Aм 263.3

    Тиймээс тэрээр Библи судлахдаа Христийн дахин ирэлттэй холбоотой хэд хэдэн цаг хугацааг олоод, тэдгээрийг Бурханы зарц нартаа илчилсэн «Урьдаас тогтоосон цаг хугацаа” гэж тооцох ёстой гэж үзэв. Мосе «Нууц зүйлс нь бидний Бурхан Эзэнд хамаарах бөгөөд харин илэрч мэдэгдсэн зүйлс нь бидэнд, бидний хөвгүүдэд үүрд хамаарна» гэсэн юм. Эзэн эш үзүүлэгч Амосоор дамжуулан «Үнэхээр Эзэн Бурхан зарц нар, эш үзүүлэгчиддээ Өөрийн нууцыг илчлэхээс нааш Тэр юуг ч хийхгүй” гэж тунхаглажээ. Дэд Хууль 29:29; Амос 3:7. Тиймээс Бурханы үгийг судалж буй хүн түүхэнд тохиох хамгийн агуу үйл явдлыг үнэний Бичээст тодорхой заасан гэдэгт баттай итгэх ёстой байв.{АМ 324.1}Aм 264.1

    Миллер «Би Бурханы амьсгалснаар өгөгдсөн бүхий л Бичээсүүд тустай (2 Тимот 3:16) бөгөөд хүний хүслээр ирээгүй, харин Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн хүмүүс Бурханаас айлдсан (2 Петр 1:21) ба тэдгээр нь ‘Биднийг сургахын тулд бичигдсэн ..., ингэснээр Судруудын тэвчээр болон урамшуулалтаар дамжуулан бидэнд найдвар байх юм’ (Ром 15:4) гэдэгт бүрэн итгэж байна. Тэрээр Библийн цаг хугацаа заасан эшлэлүүд Бурханы үгсийн чухал хэсэг бөгөөд Бичээсүүдийн бусад хэсгүүдийн адил нухацтай авч үзэх ёстой гэж үзэж байна. Тиймээс Бурхан Өөрийн нигүүлслийн дагуу бидэнд илчилсэн зүйлсийг ойлгохыг чармайж байсан надад эш үзүүллэгийн цаг хугацааг хайхралгүй өнгөрөх эрх байгаагүй” гэжээ.—Bliss, page 75. (AM 324.2)Aм 264.2

    Дахин ирэлтийн цаг хугацааг тодорхой илчилж буй эш үзүүллэг бол Даниел 8:14 дээрх «Хоёр мянга гурван зуун өглөө ба үдшийн туршид, тэгсний дараа ариун газар зохистойгоор дахин сэргээгдэнэ” гэсэн эш үзүүллэг байлаа. Бичээсийг өөрөөр нь тайлбарладаг зарчмын дагуу Миллер эш үзүүллэгийн нэг өдөр нь нэг жилийг төлөөлдөг болохыг (Тооллого 14:34; Езикиел 4:6) олж мэдсэн тул 2300 өдөр буюу жилийн эш үзүүллэгийн цаг хугацаа Иудейчүүдэд тогтоосон цаг хугацаанаас хамаагүй хол давж байсан учир, ариун газар гэдэг Еврейн ариун ордныг заагаагүй гэдгийг олж мэдэв. Миллер дэлхийг ариун ордон хэмээн тооцдог тухайн үеийн нийтлэг үзлийг хүлээн зөвшөөрсөн учраас Даниел 8:14 дээр зөгнөсөн ариун газрыг цэвэршүүлнэ гэдэг Христийг дахин ирэхэд дэлхий галаар ариусгагдаж шинэчлэгдэнэ гэсэн үг гэж ойлгожээ. Тэгээд хэрэв 2300 өдрийн зөгнөлийн цаг хэзээ эхлэхийг зөв тодорхойлж чадвал Есүсийн дахин ирэлтийн цаг хугацааг мэдэж болно гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тэгвэл, «Бардамнал ба хүч чадал, сүр жавхлан ба хийрхэл, бузар булай ба дарангуйлалтайгаа” хамт төгсөх агуу эцсийн өдрийн цаг хугацааг илчилж болох байв. Тэр үед гэм нүглийн хараал «Дэлхийгээс арилж, үхэл устаж, Бурханы зарц нар болох эш үзүүлэгчид болон ариун хүмүүс, Түүний нэрээс эмээдэг хүмүүс шагналаа хүртэж, дэлхийг сөнөөгчид устах болно.»—Bliss, page 76.{AM 324.3}Aм 264.3

    Миллер цоо шинэ, урам зориг гүн гүнзгий хичээл зүтгэлээр чухал, туйлын сонирхолтой эш үзүүллэгүүдийг өдөр шөнөгүй судалж эхэлжээ. Даниел номын 8-р бүлгээс тэр 2300 өдрийн зөгнөл хэзээ эхлэх талаар ямар ч сэжүүр олж чадсангүй. Даниелд үзэгдлийг тайлбарлах тэнгэр элч Габриел түүнд зөвхөн хагас дутуу тайлбарыг өгсөн байв. Сүмийг нөмрөх аймшигт хавчлагын тухай үзэгдэл үзсэн эш үзүүлэгчийн бие чилээрхсэн байна. Түүний бие тэвчиж чадахгүй болсон тул тэнгэр элч эш үзүүлэгчийг хэсэг хугацаанд орхин явжээ. Даниел «Эцэж, хэдэн өдөр өвдлөө.” Тэрээр «Би үзэгдлийн талаар их гайхсан бөгөөд түүний учрыг тайлбарлах хэн ч байгаагүй” гэсэн байна. ^325-1!Aм 265.1

    Гэвч Бурхан тэнгэр элчид «Энэ хүнд үзэгдлийг тайлбарла” гэж тушаасан байв. Тэр тушаал биелэх ёстой. Тиймээс мөнөөх тэнгэр элч хэсэг хугацааны дараа Даниел дээр буцаж ирээд «Би чамд хэрсүү ухаан, ойлголтыг өгөхөөр ирсэн ... Чи энэ мэдээг сайн бодож, үзэгдлийг ойлго” гэв. Даниел 8:27, 16, 9:22,23, 25-27. Наймдугаар бүлэгт тайлбарлагдаагүй үлдсэн нэг чухал зүйл байсан бөгөөд энэ нь 2300 өдрийн цаг хугацаатай холбоотой зөгнөл байлаа. Тиймээс тэнгэр элч эш үзүүллэгийг тайлбарлахаар дахин ирэхдээ цаг хугацааны тухай илүү онцолсон байна. {АМ 325.2}Aм 265.2

    «Чиний ард түмэн болон чиний ариун хотын төлөө ... далан долоо хоног тогтоогдсон юм. Иерусалимыг сэргээн барьж босгохоор зарлиг гарах цагаас эхлээд Жонон Мессиа ирэх хүртэл долоон долоон хоног болон жаран хоёр долоон хоног байх болно гэдгийг чи мэдэж ухаар. Зовлонгийн цагт ч гэсэн Иерусалим хэрэм, далантайгаа сэргээн босгогдоно. Тэгээд жаран хоёр долоо хоногийн дараа Мессиа таслагдах бөгөөд юу ч үгүй болно.... Тэрээр олон хүмүүстэй нэг долоон хоногийн турш бат гэрээ байгуулна. Гэвч долоон хоногийн дунд тэрээр тахил болон идээн өргөлийг хориглоно.» {АМ 32б.1}Aм 265.3

    Тэнгэр элч Даниелд наймдугаар бүлгээс ойлгож чадаагүй «Хоёр мянга гурван зуун өглөө ба үдшийн туршид, тэгсний дараа ариун газар зохистойгоор дахин сэргээгдэнэ” гэсэн хэсгийг тайлбарлаж өгөхөөр иржээ. Даниелд «Энэ мэдээг сайн бодож, үзэгдлийг ойлго” хэмээн тушаасныхаа дараа тэнгэр элч хамгийн түрүүнд «Чиний ард түмэн болон чиний ариун хотын төлөө ... далан долоо хоног тогтоогдсон” гэж хэлжээ. Энд «Тогтоогдсон» гэж орчуулагдсан үг нь үнэндээ «Таслагдсан” гэсэн утга бүхий үг юм. Дөрвөн зуун ерэн жилийг төлөөлж буй далан долоо хоногийг тэнгэр элч Иудейчүүдэд зориулан тусгаарласан гэж хэлжээ. Тэгвэл энэ хугацааг хаанаас тасалсан байж таарах вэ? 2300 өдөр бол наймдугаар бүлэгт дурдагдсан цорын ганц цаг хугацаа тул энэ хугацаанаас далан долоо хоногийг тасалсан нь тодорхой. Тиймээс далан долоо хоног бол 2300 өдрийн нэг хэсэг бөгөөд энэхүү хоёр хугацаа хамт эхлэх ёстой. Далан долоо хоног бол Иерусалимыг сэргээн барих зарлиг гарах цагаас эхлэх ёстойг тэнгэр элч хэлж өгсөн. Хэрэв энэ зарлиг гарсан цаг хугацааг олж чадвал 2300 өдрийн агуу зөгнөлийн цаг хугацаа эхлэх цэгийг тодорхойлж болно. {АМ 326.2}Aм 265.4

    Езра номын долдугаар бүлэгт энэ зарлигийн талаар бичсэн байна. Эшлэл 12-26. Энэ зарлигийг МЭӨ 457 онд Персийн хаан Артаксеркс гаргажээ. Гэвч Езра 6:14 дээр Иерусалим дахь Эзэний өргөө «Кореш, Дариус болон Персийн хаан Артаксерксын зарлигийн дагуу” баригдаж дууссан байна. Эдгээр гурван хаад энэ зарлигийг санаачилж баталснаар, эш үзүүллэгт заасан 2300 жилийн хугацааг эхлүүлэх нөхцөл бүрджээ. Зарлиг гарсан жил болох МЭӨ 457 оныг эш үзүүллэг эхлэх цаг гэж үзвэл далан долоо хоногийн тухай эш үзүүллэг маш тодорхой биелсэн нь харагдах болно. (АМ 326.3)Aм 266.1

    «Иерусалимыг сэргээн барьж босгохоор зарлиг гарах цагаас эхлээд Жонон Мессиа ирэх хүртэл долоон долоон хоног болон жаран хоёр долоо хоног” өөрөөр хэлбэл жаран есөн долоо хоног буюу дөрвөн зуун наян гурван жил болох болно. Артаксерксын зарлиг МЭӨ 457 оны намар хүчин төгөлдөр болжээ. Энэ цагаас дөрвөн зуун наян гурван жилийг тоолбол МЭ 27 оны намар болох юм. Эш үзүүллэг энэ цагаас биеллээ олсон байна. «Мессиа” хэмээх үг «Тослогдсон Нэгэн” гэсэн утгатай. МЭ 27 оны намар Христ Иоханаас баптисм хүртэж, Сүнсний тосолгоог хүртсэн байдаг. Элч Петр «Бурхан ...Түүнийг Ариун Сүнс ба хүч чадлаар тосолсон» (Үйлс 10:38) хэмээн гэрчилнэ. Мөн Аврагч «Эзэний Сүнс Над дээр байна. Учир нь сайн мэдээг ядууст дэлгэрүүл гэж Тэр Намайг тосолсон юм» (Лук 4:18) хэмээн тунхаглажээ. Есүс баптисм хүртсэнийхээ дараа Галилд очиж, «Бурханы сайн мэдээг тунхаглан, ‘Тэр үе биеллээ оллоо’” (Марк 1:14,15) гэсэн байна.{АМ 327.1}Aм 266.2

    «Тэрээр олон хүнтэй нэг долоон хоногийн турш бат гэрээ байгуулна.» Энэ «Нэг долоо хоног” бол далан долоо хоногийн сүүлчийн долоо хоног юм. Энэ бол Иудейчүүдэд зориулан тогтоосон хугацааны сүүлчийн долоон жил юм. МЭ 27 оноос МЭ 34 оны хоорондох энэ хугацаанд эхлээд Христ, дараа нь шавь нараа ашиглан сайн мэдээг Иудейчүүдэд тунхагласан юм. Аврагч элч нарыг хаанчлалын сайн мэдээ түгээлгэхээр илгээхдээ Аврагч «Харь үндэстнүүдийн замаар бүү яв. Самаричуудын ямар ч хотод бүү оч. Харин Израилийн гэрийн төөрсөн хонинууд уруу оч» (Матай 10:5,6) гэжзахисан байна.{АМ 327.2}Aм 266.3

    «Гэвч долоон хоногийн дунд тэрээр тахилын идээн өргөлийг хориглоно.» Есүс МЭ 31 онд баптисм хүртсэнээсээ хойш гурван жил хагасын дараа загалмайд цовдлогджээ. Калварын загалмай дээр дөрвөн мянган жилийн туршид Бурханы Хургыг бэлгэдсэн тахил өргөх тогтолцоо төгсгөл болов. Бэлгэдэл бодитоор биеллээ олж, Авралын ёслолын бүх тахил, өргөлүүд зогслоо.{АМ 327.3}Aм 267.1

    Иудейчүүдэд зориулан тогтоосон далан долоо хоног буюу 490 жил МЭ 34 онд дуусчээ. Тэр цагт Иудейн Санхедрины шийдвэрээр Иудейчууд Стефаныг алж, Христийн дагалдагчдыг хавчиж сайн мэдээнээс татгалзаж байгаагаа баталгаажуулжээ. Түүнээс хойш авралын сайн мэдээ зөвхөн сонгогдсон ард түмэнд тунхаглагдахаа больж, дэлхий дахинд түгээгдсэн юм. Хавчигдахын эрхэнд Иерусалимаас дүрвэсэн шавь нар «Явсан зүг бүртээ үгийг тунхагласаар байв.” «Филип Самарын хотод ирж, оршин суугчдад нь Христийг тунхаглав.» Петр Бурханы удирдлага дор Бурханаас эмээгч Кайсарийн зуутын дарга Корнелд сайн мэдээг тунхаглажээ. Христийн итгэлд нэгдсэн гал цогтой Паул «Харь үндэстнүүдэд» сайн мэдээг түгээх үүрэг хүлээжээ. Үйлс 8:4,5; 22:21.{АМ 328.1}Aм 267.2

    Ийнхүү эш үзүүллэг бүхэн баттай биелсэн учир далан долоо хоногийн хугацаа ямар ч эргэлзээгүй МЭӨ 457 онд эхэлж, МЭ 34 онд төгссөн юм. Үүн дээр үндэслэн хоёр мянга гурван зуун өдрийн эш үзүүллэг хэзээ төгсөж байгааг олоход хэцүү биш болов. Далан долоон хоног буюу дөрвөн зуун ерөн хоног нь хоёр мянга гурван зуун хоногтой холбоотой учир, цаана мянга найман зуун арван хоног үлджээ. Дөрвөн зуун ерэн хоногийн дараа мянга найман зуун арван хоног нь хараахан биелэгдээгүй байлаа. МЭ 34 оноос мянга найман зуун арван жилийг тооцвол 1844 он болно. Даниел 8-р бүлгийн хоёр мянга гурван зуун өдөр гарцаагүй 1844 онд төгссөн юм. Энэ агуу эш үзүүллэгийн цаг хугацаа дуусахад, тэнгэр элчийн «Ариун газар зохистойгоор дахин сэргээгдэнэ” гэсэн үг биелсэн билээ. Тиймээс ариун газрыг сэргээх цаг хугацаа буюу тухайн үед ихэнх хүний итгэж байснаар Есүсийн дахин ирэлтийн цаг хугацаа тодорхой боллоо.{AM 328.2}Aм 267.3

    Миллер болон түүний нөхөд анхандаа хоёр мянга гурван зуун өдрийг 1844 оны хавар хэмээн итгэж байв. Харин зөгнөл тухайн жилийн намрыг зааж байсан юм. Энэ хугацааг алдаж тооцсон нь Эзэний ирэлтийг хүлээж байсан хүмүүсийг сэтгэлээр унагаж, эргэлзээ төрүүлсэн юм. Гэвч энэ үйл явдал хоёр мянга гурван зуун хоног 1844 онд төгсөнө, тэр үед ариун ордон сэргэх агуу үйл явдал биелнэ гэсэн итгэлд нөлөөлж чадаагүй юм.(АМ 328.3)Aм 267.4

    Миллер нь зөгнөл Бурханаас өгөгдсөн илчлэлт байсныг батлахын тулд урьдын адил Бичээсүүдийг дахин дахин судалж, эцэстээ ямар дүгнэлтэнд хүрэхээ төсөөлөн бодож байсангүй. Тэрээр өөрийнхөө судалгааны үр дүнд итгэж өгөхгүй байлаа. Гэвч Бичээсийн баталгаа тун тодорхой байсан бөгөөд хайхрахгүй байх боломжгүй байв.(АМ 329.1)Aм 268.1

    Тэрээр Христийг хүмүүсээ аврахаар ирэхийг хорин таван жилийн дараа ирнэ гэсэн дүгнэлтэд хүрч 1818 оноос хойш бүтэн хоёр жилийг Библи судлалд зориулсан байв. Энэ тухай Миллер «Ийм дүгнэлтэд хүрээд зүрх сэтгэл минь ямар их баярлаж, аврагдсан хүмүүсийн баяр хөөрийг хуваалцахыг юутай их хүсэн тэмүүлснээ үгээр зүйрлэшгүй. Библи миний хувьд цоо шинэ ном болов. Библи үнэндээ мэргэн ухааны далай байлаа. Библийн сургаалаас үл ойлгогдом, нууцлаг, таагүй санагддаг байсан бүхэн хуудаснуудаас нь гэрэлтэх хурц гэрлийн өмнө юу ч үгүй сарнин алга болсон юм. Энэ үнэн юутай хурц, юутай сүр жавхлантай харагдсан гэж бодно! Миний Библиэс олж харж байсан зөрчилдөөн, утгагүй бүхэн устав. Надад бүрэн ойлгосон эсэхдээ эргэлзэж байсан олон зүйл байсан боловч Бичээсээс цацрах их гэрэл миний харанхуй байдлыг гийгүүлж, урьд нь Библийг судалснаар авч болно гэж төсөөлж ч байгаагүй баяр хөөрийг мэдэрч байлаа.»—Bliss, page 76, 77.{AM 329.2}Aм 268.2

    «Бичээст зөгнөсөн тэр агуу үйл явдал удахгүй биелэгдэх гэж байгаад гүнээ итгэсэн би оюун ухаанд маань хүртэл нөлөөлж буйг мэдрээд дэлхийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагын тухай чухал асуулттай тулгарч байв.»—Ibid., page 81. Тэрээр хүлээн авсан гэрлээ бусдад тунхаглах үүргийнхээ талаар бодохгүй байж чадсангүй. Тэрээр итгэл бишрэлгүй хүмүүсийн эсэргүүцэлтэй тулгарна гэдгээ мэдэж байсан ч Христэд итгэгчид хайртай Аврагчтайгаа уулзах итгэл найдварт баярлана гэдэгт итгэлтэй байлаа. Түүний цорын ганц айдас нь удахгүй тохиох авралыг мэдээд, баярлаж хөөрсөн хүмүүс Бичээсийг сайтар шалгахгүйгээр энэ сургаалыг хүлээн авах вий гэсэн бодол байв. Тиймээс тэр энэ тухай бусдад хэлэхээс татгалзжээ. Эс бөгөөс алдаа гаргаж, бусдыг төөрөгдүүлж болох байв. Тиймээс Миллер дүгнэлтийг нь дэмжиж буй баталгаануудыг дахин дахин нягталж, оюун бодолд нь тулгарсан хүнд асуудлуудад нухацтай хандав. Тэрээр бэрхшээлүүдтэй сэдэв Бурханы үгийн гэрэлд нарны туяанд уурших шүүдрийн дуслууд адил арилахыг харав. Ийнхүү таван жил судалсны эцэст тэрээр байр сууриндаа бүрэн итгэлтэй болжээ. {AM 329.3}Aм 268.3

    Миллер удалгүй Бичээст тодорхой заасан гэж итгэж байгаа зүйлээ бусдад мэдүүлэх ёстойг хүчтэй мэдэрч эхлэв. «Намайг ажилдаа явах гэж байхад ‘Яв, дэлхийд аюул тохиох тухай сэрэмжлүүл’ гэсэн үгс тасралтгүй сонсогдож байлаа. Надад «Би хорон муу хүнд ‘Хорон муу хүн ээ, чи заавал үхэх болно’ хэмээн айлдах үед чи тэр хорон муу хүнд өөрийнх нь замаас эргэхийг сануулан хэлэхгүй бол тэр хорон муу хүн өөрийн хууль бус үйлсийн дотор үхэх боловч, харин түүний цусыг Би чиний гараас нэхэх болно’ гэсэн эшлэлийг байнга бодов. Езекиел 33:8,9. Би хорон муу хүмүүст үнэнийг амжилттай сэрэмжлүүлж чадвал олон хүн гэмшинэ, хэрэв тэдэнд сэрэмжлүүлэхгүй бол цус нь надаас нэхэгдэх болно гэсэн бодол төрж байлаа.»—Bliss, page 92. (АМЗЗО.1)Aм 268.4

    Миллер итгэл үнэмшлээ хүмүүст хувьчлан ярьж эхэлсэн бөгөөд хэн нэгэн пастор сургаалынх нь хүчийг мэдрээд, тууштай зарлан тунхаглаж эхлээсэй хэмээн залбирч байлаа. Гэвч тэрээр сануулгыг өөрийн биеэр хуваалцах ёстой гэсэн бодлоосоо огт салж чадахгүй байв. «Яв, дэлхийд үнэнийг тунхагла, эс тэгвээс тэдний цусыг чамаас нэхэх болно” гэсэн үгс толгойд маань үргэлж эргэлдэнэ. Ийм дарамтаар сэтгэл нь шаналсаар тэрээр 1831 онд анх удаа олон нийтэд итгэл бишрэлээ хуваалцатлаа есөн жил хүлээжээ.{АМ 330.2}Aм 269.1

    Газар хагалж байхдаа ариун нөмрөг хүлээн авч, эш үзүүлэгчийн албанд томилогдсон Елишагийн адил Уиллиам Миллер анжисаа орхин, Бурханы хаанчлалын нууцуудыг хүмүүст зааж өгөхөөр дуудагдсан юм. Тэр ажлаа айж эмээн эхлүүлж, хүмүүсийг алхам алхмаар Христийн дахин ирэлтийн цаг хугацааны эш үзүүллэг рүү хөтөлж байлаа. Номлох бүртээ үгийг нь сонссон хүмүүсийн сонирхол нэмэгдэж буйг хараад хүч чадал, урам зориг орж байлаа.{АМ 331.1}Aм 269.2

    Миллерт итгэгч ахан дүүсийн ятгалга, гуйлт Бурханы дуудлагыг мэдрүүлж, олон нийтэд үзэл бодлоо тунхаглахад нөлөөлсөн юм. Тавь гарсан, олон нийтэд үг хэлж дадаагүй тэрээр үнэнийг тунхаглах ажилд тэнцэхгүй гэж шаналж байв. Гэвч түүний үйлчлэл, хүмүүсийг авралд хөтлөх үйлс нь гайхалтай үр дүнд хүрчээ. Түүний анхны номлолыг сонссон хоёр хүнийг эс тооцвол бусад арван гурван гэр бүл бүгдээрээ Бурханд итгэсэн юм. Тэрээр удалгүй өөр газруудад номлох хүсэлт хүлээн авч, түүний номлол хийсэн газар бүрт Бурханы ажил сэргэж байв. Нүгэлтнүүд итгэж, Христэд итгэгчид үлэмж итгэлтэй болж, Деистүүд болон тэрсэлдэгчид Библи болон Христийн шашныг хүлээн зөвшөөрч байв. Түүний үйлчилж байсан хүмүүс «Бусдын нөлөөнд байдаггүй хүмүүст тэр хүрч чадсан» хэмээжээ.—Bliss, page 138. Түүний номлол олны анхаарлыг шашны агуу үнэнд хандуулж, тухайн үед газар авч байсан дэлхийн үзэл санаа, зугаа цэнгэл сануулга болсон юм.(АМ 331.2)Aм 269.3

    Хот суурин бүрт түүний номлолын үр дүнгээр дахин ирэлтэд итгэсэн олон арван, зарим газарт хэдэн зуун хүмүүс гарч ирэв. Бараг бүх Протестант урсгалын сүмүүд түүнд үүдээ нээн өгч, үйлчлэлийн урилга хотын нилээд хэдэн цуглаануудаас ирдэг болов. Миллер уригдаагүй газарт үйлчлэхгүй гэсэн хатуу зарчимтай байсан ч тун удалгүй урилгынхаа талыг нь ч биелүүлж чадахгүй болов. Дахин ирэлтийн тодорхой цагийг тогтоосон түүний үзэл бодолд итгээгүй хүмүүс Христийн дахин ирэлт ойрхон байгаад болон өөрсдийгөө бэлдэх шаардлагатай гэдэгт итгэж байлаа. Зарим том хотуудад түүний үйлчлэл том нөлөө үзүүлж эхлэв. Архины дэлгүүрүүд архи зарахаа больж, байрандаа цуглаан хийх болов. Мөрийтэй тоглоомын газрууд хаалгаа барьж, итгэлгүй, Деистүүд, Универсалистууд болон зарим ад үзэгддэг садар самуун хүмүүс хүртэл өөрчлөгджээ. Тэдний зарим нь сүмээр шагайхаа болиод удсан хүмүүс байлаа. Янз бүрийн урсгалууд цаг тутамд залбирлын цуглаан зохион байгуулж, бизнесменүүд хүртэл үд дунд магтаал, залбирал хийхээр цугларах болов. Итгэгчдийн дотор туйлширсан сэтгэлийн хөөрөл гарсангүй, харин хүмүүс тун хүндэтгэлтэй болсон байв. Түүний үйлс анхны Өөрчлөн Шинэчлэгчдийн адил хүмүүсийн сэтгэлийг хоосон хөдөлгөхөөс илүү ойлголтыг өгч, ухамсрыг сэрээж байлаа. (AM 331.3)Aм 269.4

    1833 онд Миллер гишүүн нь байсан Баптист Сүмээсээ номлох эрх авчээ. Баптист урсгалын олон пасторууд түүний ажлыг хүлээн зөвшөөрч байсан бөгөөд Миллер тэдний албан ёсны зөвшөөрлөөр үйлчлэлээ явуулж байлаа. Хэдийгээр түүний үйлчлэл зөвхөн Нью Ингланд болон Төвийн Мужуудаас хэтрэхгүй байсан ч Миллер тасралтгүй аялж, зогсолтгүй номлож байв. Тэрээр олон жил зардлуудаа өөрөөсөө гаргаж байсан ба хожим нь ч уригдсан газруудад очих зардалтай дүйцэхүйц мөнгө авч байсангүй. Ийнхүү ашиг орлого олох бус эд хөрөнгөнд нь хүнд дарамт болсон үйлчлэл аажмаар зогсож эхлэв. Тэрээр олон хүүхэдтэй өрхийн тэргүүн байв. Тэд хэдий туйлын ариг гамтай, хөдөлмөрч хүмүүс байсан боловч ферм нь гэр бүл болон түүний хэрэгцээг хангаж чадахгүйд хүрсэн ЮМ. {AM 332.1}Aм 270.1

    Миллерийг Христийн удахгүй дахин ирэх гэж байгааг тунхаглаж эхэлснээс хоёр жилийн дараа 1833 онд Аврагчийн амласан дахин ирэлтийн сүүлчийн шинж тэмдэг үзэгджээ. Есүс «Одод тэнгэрээс унана” (Матай 24:29) гэж хэлж байсан. Иохан Илчлэлт номонд Бурханы өдрийг зарлан тунхаглах үйл явдлыг үзэгдлээр үзээд «Хүчтэй салхи сэгсрэхэд боловсроогүй жимсээ инжрийн мод хаялах адил тэнгэрийн одод дэлхий дээр» унах болно гэсэн билээ. Илчлэлт 6:13. Энэ эш үзүүллэг 1833 оны 11 сарын 13-ны өдөр орсон агуу солирын бороогоор гайхамшигтайгаар биеллээ олсон юм. Унаж буй оддын үзэгдэл бол хэзээ ч тэмдэглэгдэж байгаагүй хамгийн өргөн цар хүрээтэй үйл явдал байлаа. «Тэр үед Америкийн Нэгдсэн Улс даяар тэнгэр бүхэлдээ хэдэн цагийн туршид галын наадам болж байгаа мэт болов! Энэ улсад цагаачид суурынсанаас хойш ийм сансрын үзэгдэл болж байгаагүй бөгөөд энэ үзэгдлийг хүмүүс үлэмж бахдан харж байхад зарим нь ихэд айдас, түгшүүртэй ажиглаж байлаа.” «Энэ үзэгдлийн сүр жавхлан, аймшигт гоо үзэсгэлэн өдгөө хүртэл олны сэтгэлд хоногшин үлджээ. ... Бороо дэлхий дээр унаж байсан солируудаас ширүүн буугаагүй. Зүүн, Баруун, Өмнөд хийгээд Хойд зүгт нөхцөл байдал адил байлаа. Бүх тэнгэр хөдөлгөөнд орсон мэт байв.... Хойд Америк даяар үзэгдсэн энэ үзэгдэл Профессор Силлиманы Сэтгүүлд тэмдэглэгдэн үлджээ.... Шөнийн хоёр цагаас эхлээд үд хэвийх хүртэл бүртийх ч үүлгүй, тогтуун байсан тэнгэрт нүд гялбам тод гэрэлтэх оддын тасралтгүй уналт огторгуйг бүхэлд нь дүүргэж байлаа.»—R. М. Devens, American Progress; or, The Great Events of the Greatest Century, ch. 28, pars. 1-5. {AM 333.1}Aм 270.2

    «Тэрхүү гайхамшигт үзэгдлийн сүр жавхланг илэрхийлэхэд үг хүрэхгүй; ... Энэ үйл явдлыг нүдээрээ үзээгүй хүн төсөөлж ч чадахгүй. Тэнгэрийн бүх одод тэнгэрийн орой дээр цуглаад зүг бүрт нэгэн зэрэг гэрлийн хурдаар харваж байгаа мэт санагдаж байлаа. Гэвч оддын тоо цөөрөөгүй, эдгээр нь урьдчилан төлөвлөсөн мэт мянга мянгаараа асар хурдтай асгарч байлаа.»—F. Reed, in the Christian Advocate and Journal, Dec. 13, 1833. «Хүчит салхинд инжрийн мод жимсээ унагаж байгаагаас өөр тохирсон дүрслэл олдохгүй байлаа.»—«The Old Countryman,” in Portland Evening Advertiser, November 26,1833.{AM 333.2}Aм 271.1

    1833 оны 11 сарын 14-нд Нью Иорк Худалдааны Сэтгүүлд энэхүү гайхамшигт үзэгдлийн тухай урт нийтлэл тавигдсан байв. «Өчигдөр өглөөнийхтэй адил үзэгдлийг ямар ч гүн ухаантан эсвэл судлаач тэмдэглэн үлдээж байгаагүй. Арван найман зууны тэртээд нэгэн эш үзүүлэгч «Одод уналаа» гэж энэ үйл явдлыг тодорхой зөгнөн хэлсний дагуу одод унасан ... үүнээс илүү бодитоор зөгнөх боломжгүй.» (АМ 334.1)Aм 271.2

    Есүсийн дахин ирэх шинж тэмдгүүдийн сүүлчийнх нь ийнхүү биелжээ. Энэ тухай Есүс шавь нартаа хандан «Түүнчлэн та нар энэ бүхнийг хараад, Түүнийг ойрхон байгааг та нар бас мэдэгтүн» гэж айлдсан юм. Матай 24:33. Эдгээр шинж тэмдгүүдийн дараа эш үзүүлэгч Иохан тэнгэр хуйлсан ном адил нээгдэж, уулс, арлууд байрнаасаа хөдөлж, айж сандарсан гэмт хүмүүс Хүний Хүүгийн гэрлээс зугтах болно гэж зөгнөсөн байдаг. Илчлэлт 6:12-17.(АМ 334.2}Aм 271.3

    Одод унахыг үзсэн хүмүүс үйл явдлыг шүүлт ирж байгаа дохио буюу «Шүүлтийн агуу, аймшигт өдрийн өмнө зайлшгүй тохиолдох, уучлал нигүүлсэл, аймшигт айдас хүйдсийн бэлгэдэл» хэмээн үзжээ.—«The Old Countryman,” in Portland Evening Advertiser, November 26, 1833. Ийнхүү хүмүүс эш үзүүллэгт анхаарч, олон хүн Есүсийн дахин ирэх анхааруулгыг сонссон юм.{АМ 334.3}Aм 271.4

    1840 онд өөр нэгэн эш үзүүллэг гайхамшигтайгаар биелсэн нь олны анхаарлыг татаж байв. Энэ үйл явдлаас хоёр жилийн өмнө Есүсийн дахин ирэлтийг номлогчдын нэг Жосиа Литч Илчлэлт 9-р бүлэгт хийсэн судалгааны ажлаа хэвлүүлж Оттоманы Их Гүрний сүйрлийг зөгнөжээ. Түүний тооцоогоор энэ хүч «1840 оны наймдугаар сард» сүйрэх ёстой байв. Тэрээр энэ зөгнөл биелэхээс хэдхэн өдрийн өмнө «Зөгнөлийн эхний хугацаа болох 150 жилийг Туркуудын зөвшөөрлөөр Диакози хаан ширээнд залрахаас өмнө биеллээ олжээ. Дараа нь зөгнөлийн 391 жил болон арван таван өдрийн хугацаа 1840 оны наймдугаар сарын 11-ний өдөр дуусгавар болж, Константинополь дахь Оттоманы хаанчлал төгсгөл болох болно. Энэ зөгнөл зайлшгүй биелнэ гэдэгт би итгэлтэй байна” гэж бичсэн байдаг.—Josiah Litch, in Signs of the Times, and Expositor of Prophecy, August 1,1840.{AM 334.4}Aм 272.1

    Зөгнөл Турк улс элчин сайдаараа дамжуулан, Европын холбоотны хамгаалалтанд орсноор Христэд итгэгч улс орнуудын хамгаалалтад өөрөө оржээ. Энэ үйл явдал зөгнөлийн нарийн биелүүлэлт байв. Хүмүүс ийнхүү Миллер болон түүний нөхдийн эш үзүүллэгийг тайлбарлах зарчмууд зөв болохыг мэдэрсэн нь Есүсийн дахин ирэлтийн (Адвент) хөдөлгөөнд хүчтэй түлхэц болсон юм. Боловсролтой, өндөр албан тушаалтай хүмүүс Миллертэй нэгдэж, түүний сургаалыг номлож хэвлэх ажилд идэвхтэй оролцож, 1840-өөс 1844 оны хооронд энэ ажил асар хурдтай өргөжин ТЭЛЖЭЭ. {AM 335.1}Aм 272.2

    Уиллиам Миллер оюуны чадавх сайтай, тооцоолол, судлалд гарамгай хүн байсан бөгөөд мэргэн ухааны Эх Үүсвэртэй холбогдож, тэнгэрийн мэргэн ухааныг олсон юм. Тэрээр хайрлаж, хүндлэхгүй байхын аргагүй зан чанартай, ёс суртахууныг ямагт дээдэлдэг ховор хүн байв. Чин үнэнч, энэрэнгүй нинжин сэтгэлээ Христэд итгэгчийн даруу дөлгөөн, өөрийгөө захирах зан чанартай хослуулсан тэрээр халамжтай, эелдэг, бусдын үзэл бодлыг сонсож, заавар зөвлөгөө өгөхөд ямагт бэлэн байдаг байв. Тэрээр сэтгэлийн хөөрөлд автаж, муйхарлан зүтгэхгүйгээр онол, сургаалуудаа Бурханы үг, саруул ухаан, Бичээсүүдийн өргөн мэдлэгээрээ нягталж байсан тул алдаа гаргахаас зайлсхийж, хууран мэхлэлтийг ялгаж салгаж чаддаг байв.{АМ 335.2}Aм 272.3

    Гэвч түүний ажил үйлс эсэргүүцлээс хол байсангүй. Эртний Өөрчлөн Шинэчлэгч нартай адил түүний тунхагласан үнэнийг нэр алдартай шашны багш нар хүлээж авсангүй. Тэд Бичээсээр байр сууриа баталж чадахгүй байсан учир алдартай хүмүүсийн хэлсэн үг, сургаал болон сүмийн эцгүүдийн тогтоосон ёс заншлуудыг ашиглаж байв. Гэвч Бурханы үг бол Есүсийг дахин ирэх үнэнийг номлогчдын хүлээн зөвшөөрдөг цорын ганц гэрчлэл байв. «Библи, зөвхөн Библи” гэдэг үг тэдний гол уриа байлаа. Өрсөлдөгчид нь Бичээс дээр үндэслэн маргаж чадахгүйгээ мэдээд элдэв жигшил зэвүүцэл, доог тохуу хийсэн цуу яриа эхлүүлэв. Эзэнийгээ удахгүй ирнэ хэмээн баяртайгаар хүлээж, ариун амьдралаар амьдрахыг хичээн, Түүний ирэлтэд бэлтгэхийг бусдад ухуулахаас өөр гэм хийгээгүй тэднийг гутаахын тулд цаг зав, эд баялаг, авьяас чадвараа хайрлахгүй байлаа.{АМ 335.3}Aм 272.4

    Хүмүүсийн анхаарлыг дахин ирэлтийн тухай яриулахгүй байх оролдлого хүчтэй өрнөж байлаа. Христийн ирэлт болон дэлхийн төгсгөлтэй холбоотой эш үзүүллэгүүдийг судлах нь бусдын өмнө ичиж зовмоор гэм нүгэлд тооцогдох болжээ. Ингэж алдартай пасторууд Бурханы үгэнд итгэх итгэлийг нураах болов. Тэдний сургаалууд олон хүнийг итгэл бишрэлгүй болгож, олон хүнийг бурханлаг бус хүсэл тачаалыг хөөцөлдөх хүсэлтэй болгожээ. Тэгээд бузар муу бүхнийг дахин ирэлтэд итгэгчдэд (Адвентистуудад) тохжээ.{АМ 336 1}Aм 273.1

    Миллер хэдийгээр олон оюунлаг, хичээнгүй хүмүүсийн анхаарлыг татаж байсан ч түүнийг шашны сонин хэвлэлүүдэд буруутгаж, үзэн ядсан байдлаар бичиж байлаа. Хөнгөн хийсвэр, итгэл бишрэлгүй хүмүүс шашны багш нарын байр суурийг дэмжиж, зүрхээ хатууруулж, түүнд болон түүний ажил үйлсэд саад учруулахын тулд элдэв доромжилсон үг яриа, жигшүүрт гүтгэлэг дэгдээх болов. Дэлхийд нүүрлэж буй шүүлтийн тухай анхааруулга өгөхөөр тав тухтай орон гэрээ орхин, хотоос хот, тосгоноос тосгон дамжин, өөрийн зардлаар явж, эцэж цуцалтгүй үйлчилж байсан Миллерийг туйлшрагч, мэхлэгч, эрээ цээргүй луйварчин хэмээн хайр найргүй буруутгаж байлаа. (АМ 336.2)Aм 273.2

    Түүн рүү чиглэсэн бүх доромжлол, худал яриа гүтгэлгүүд хүмүүсийн уур хилэн, жигшил зэвүүцлийг өдөөж, шашны бус хэвлэлүүд хүртэл түүи рүү дайрах болов. «Оюун ухаанд багтамгүй туйлын чухал, ер бусын үр дагавартай эмзэг сэдвийг” хөнгөмсөг, ёс суртахуунгүй ярилаа хэмээн итгэл бишрэлгүй хүмүүс тунхаглаж байсан нь «Ердөө уг хөдөлгөөний дэмжигчид болон удирдагчдын сэтгэл зүйг сорих” зорилготой байсангүй, харин «Шүүлтийн өдрийг доог тохуу болгож, Бурханыг гутаан доромжилж, Түүний шүүлтийг үзэн ядах оролдлого байв.»—Bliss, page {AM 336.3}Aм 273.3

    Бузар муугийн эзэн зөвхөн Есүсийн дахин ирэлтийн мэдээг эсэргүүцэх төдийгүй мэдээ тунхаглагчийг устгах санаатай байлаа. Миллер Библийн үнэнийг сонсогчдынхоо зүрх сэтгэлд бодит нөлөө үзүүлж, гэм нүглүүдийг нь буруутгаж, хувиа бодсон сэтгэлийг нь хөндөж байсан бөгөөд түүний тодорхой, хурц үгс хүмүүсийн дайсагналыг өдөөж байв. Сүмийн гишүүд түүний мэдээг ил тод эсэргүүцэх болсон нь гэмт хэрэгтнүүдийг үлэмж зоригжуулсан бөгөөд дайснууд нь түүнийг цуглаанаас тарж явахад амийг нь хороохоор төлөвлөжээ. Гэвч олны дунд ариун тэнгэр элч нар байсан бөгөөд, хүний дүрээр ирж, Эзэний зарцын гараас хөтлөн, уурссан олны аюулаас холдуулсан байна. Учир нь түүний ажил хараахан дуусах болоогүй байсан бөгөөд Сатан болон түүний төлөөлөгчдийн санаархал бүтэлгүй болсон юм.(АМ 336.4)Aм 273.4

    Энэ бүх эсэргүүцлийн хажуугаар Есүсийн дахин ирэлтийн (Адвент) хөдөлгөөнийг сонирхох хүмүүсийн тоо олширчээ. Цуглаанууд хэдэн арваас, хэдэн зуу, хэдэн мянга болон өссөн байна. Олон сүмд гишүүд нь өсчээ. Харин хэсэг хугацааны дараа эсэргүүцэл Есүсийн дахин ирэлтэд итгэсэн итгэгчдийн эсрэг дэгдэж, сүмүүд Миллерийн үзэл баримтлалд итгэсэн хүмүүст сахилгажуулалтын арга хэмжээ авч эхлэв. Миллер энэ үйлдэлд хариу болгон бүх урсгалын Христэд итгэгчдэд хандаж, хэрэв зааж байгаа сургаалууд нь буруу бол Бичээсүүдээр батлахыг шаардав.{АМ 337.1}Aм 274.1

    Тэрээр «Та нар итгэл, амьдралын цорын ганц зарчим болох Бурханы үгнээс өөр юунд бид итгэсэн юм бэ? Бидний эсрэг индэр дээрээс, сонин хэвлэлээр элдэв янзын зэмлэл буруутгалаар дайрах ямар гэмийг бид хийсэн юм бэ? Та бүхэн биднийг сүмүүдээсээ болон нөхөрлөлүүдээсээ хөөх ямар шалтгаан байна вэ?” «Хэрэв бид алдсан бол чухам хаана алдсаныг харуулаач. Бидний алдааг Бурханы үгнээс үзүүлээч. Бид хангалттай доромжлууллаа. Энэ үйлдэл бидний бурууг ойлгуулж чадахгүй. Бурханы үг бидний үзэл бодлыг өөрчилж чадна. Бидний дүгнэлтүүд бол Бичээсүүдээс авч, сайтар залбирч, нягтлан судалж байж гаргасан зүйл» хэмээжээ. —Ibid., pages 250, 252. {АМ 337.2}Aм 274.2

    Үеийн үед Бурхан зарц нараараа анхааруулга, сэрэмжлүүлгийг өгөх үед дэлхий эргэлзэж, үл итгэсэн байдлаар хүлээн авч байсан юм. Дэлхийн гэм нүглээс болж дэлхий дээр үер буулгах үед Бурхан бузар муу замаасаа эргэх боломж олгохын тулд зорилгоо урьдчилан мэдүүлж байв. Гэвч хүмүүс сануулгыг дэмий үлгэр мэт үзэж итгэсэнгүй. Гэм нүгэлд зүрх нь хатуурсан хүмүүс Бурханы элчийг доромжилж, түүний гуйлтыг үл ойшоон, мэхлэгч хэмээн буруутгаж байв. Дэлхийн агуу хүмүүсийг ганц хүн хэрхэн эсэргүүцэж зүрхэлсэн юм бол? Хэрэв Ноагийн анхааруулга үнэн байсан юм бол хүмүүс яагаад итгээгүй юм бол? Нэг хүний үзэл бодол мянга мянган хүний үзэл бодлыг эсэргүүцэж байв. Олонх анхааруулгыг тоосонгүй, авдарт ч орж хоргодоогүй.{АМ 337.3}Aм 274.3

    Дооглон тохуурхагчид байгальд анхаарлаа хандуулж, хувиршгүй улирал, бороо дусаж байгаагүй тэнгэрийг, шөнийн зөөлөн шүүдрээр ундаалдаг ногоон талыг хараад «Тэр үлгэр ярьж байгаа бус уу?” хэмээж байв. Тэд зөв шударгыг номлогчийг туйлшрагч хэмээн буруутгаж, улмаар урьд өмнөхөөс илүү бузар мууг үйлдсээр байв. Гэвч тэдний итгэлгүй байдал урьдчилан зөгнөсөн зөгнөлд саад болж чадаагүй юм. Бурхан тэдний бузар мууг удаан тэвчиж, гэмших хангалттай боломжийг өгсөн билээ. Бурхан товлосон цагтаа уучлал өршөөлөөс нь татгалзсан хүмүүс дээр шүүлтээ буулгасан юм.(АМ 338.1)Aм 274.4

    Христийг дахин ирэхээс өмнө үл итгэх явдал гарах болно. Аврагчийн Ноагийн өдрийн хүмүүс адил «Үер бууж бүгдийг хаман одох хүртэл тэд” анхааруулгыг сонсохгүй. Хүний Хүүгийн залран ирэх нь үүнтэй адил байх болно.» Матай 24:39. Бурханы нэрийг барьсан хүмүүс дэлхийн хүмүүстэй нэгдэж, тэдэнтэй адил амьдралаар амьдарч, бузар зугаа цэнгэлд оролцож, дэлхийн тансаг хээнцэр байдал сүмд орж ирэх үед, хуримын хонх цохиж, хүмүүс дэлхийн хөгжил дэвшил рүү тэмүүлж байхад гэнэт тэнгэрээс аянга буух адил ирээдүйн хүсэл мөрөөдөл, хуурамч итгэл найдвар нь төгсгөл болох болно.(АМ 338.2)Aм 275.1

    Бурхан үер буух талаар анхааруулахаар зарцаа илгээснийхээ адил эцсийн шүүлт ойрхон байгааг мэдүүлэхийн тулд сонгосон элчээ илгээжээ. Ноагийн үеийн хүмүүс зөвт байдлыг номлож байсан эш үзүүлэгчийг доромжилж байсны адил Миллерийн үед Бурханы нэрийг зүүсэн хүмүүс хүртэл Бурханы сануулгыг сонсоод тохуурхаж байсан юм. {AM 339.1}Aм 275.2

    Яагаад Христийн дахин ирэлтийн тухай номлол, сургаалд сүмүүд тааламжгүй ханддаг юм бэ? Эзэний дахин ирэлт нь бузар муу хүмүүсийн хувьд зовл он, сүйрэл байх бол зөвт хүмүүсийн ху вьд энэ нь баяр хөөр, итгэл найдвар байх болно. Энэ агуу үнэн Бурханд итгэдэг хүмүүст олон үеийн туршид итгэл найдварын баталгаа болсоор байна. Тэгвэл Есүсийн дахин ирэлт яагаад Түүний нэрээр дуудагдсан хүмүүст Аврагчид тохиолдсон шиг «Бүдрүүлэх чулуу” болон «Өвтгөх хад” болох болов? Эзэн шавь нартаа «Хэрэв Би явж та нарт орон байр бэлдвэл, дахин ирж, та нарыг Өөртөө авна» гэж амласан билээ. Иохан 14:3. Шавь нарынхаа ганцаардал, уй гашууг мэдэж байсан Аврагч маань явсантайгаа адил бодитоор буцаж ирнэ гэдгээ амлаж, тэднийг тайвшруулахын тулд тэнгэр элчээ илгээжээ. Шавь нар хайрт Эзэнээ сүүлчийн удаа харахаар тэнгэр өөд ширтэн байхад «Галилын эрчүүд ээ, юунд та нар тэнгэр ширтэн зогсоно вэ? Та нараас өргөгдөн тэнгэрт аваачигдсан энэ Есүс нь та нарын Түүнийг тэнгэр өөд явсныг харсан лугаа адил тийн буцаж ирнэ» гэсэн тэнгэр элчийн дуу сонсогджээ. Үйлс 1:11. Тэд тэнгэр элчийн үгийг сонсоод, итгэл найдвар нь сэргэсэн байна. Шавь нар «Үлэмж баяр хөөртэйгөөр Иерусалим уруу буцав. Тэгээд Бурханыг магтан, сүмд байнга байх болсон ажгуу.» Лук 24:52,53. Есүс тэнгэр өөд өргөгдөж, дэлхийн уруу татлага, сорилтуудтай тэмцэхээр үлдэж байгаадаа тэд баяртай байгаагүй, харин Түүнийг дахин ирнэ гэж хэлсэн тэнгэр элчийн үгэнд баярлаж байв.{АМ 339.2}Aм 275.3

    Өнөөдөр Христийн дахин ирэлтийн мэдээг тэнгэр элч нар Бетлехемийн хоньчдод Аврагч ирсэн сайн мэдээг тунхагласан шиг тунхаглах ёстой. Аврагчийг хайрладаг хүмүүс Аврагч анх ирсэн шигээ доромжлуулж, үзэн ядагдаж, гологдохын тулд бус харин хүч чадал алдар дотор хүмүүсээ аврахаар ирэх гэж байгаа Бурханы үгэнд баттай суурилсан мэдээг сонсоод баярлахгүй байж чадахгүй. Аврагчийг хайрладаггүй хүмүүс л Түүний ирэхийг үл хүсдэг бөгөөд Бурханы дахин ирэх мэдээг сонсоод эгдүүцэж, эсэргүүцдэг юм. Ийм байдлаар хандаж буй сүмүүд Бурханаас холдсон гэдгээ батлан харуулдаг юм. {АМ 339.3}Aм 276.1

    Дахин ирэлтийн мэдээг хүлээн авсан хүмүүс Бурханы өмнө даруу болж, гэмших шаардлагатай тулгарна. Христ болон дэлхийг сонгохоор удаан тээнэгэлзэж байсан хүмүүс эцсийн сонголтоо хийх цаг болсныг мэдэрнэ. «Мөнхийн мэдээ тэдэнд сонголт хийгээгүй бодит байдлыг нь ойлгуулж байв. Аврал ойртох тусам, тэд Бурханы өмнө гэм нүглээ ухаарч ойлгосон.»—Bliss, page 146. Христэд итгэгчид шинэ сүнслэг амьдралыг мэдэрчээ. Тэд цаг богино байгааг мэдэрч, бусад хүмүүст сайн мэдээг цаг алдахгүй түгээх ёстойгоо ойлгож байв. Тэдний өмнө мөнх амь нээгдэж, дэлхийн хүсэл мөрөөдөл нь бүдэрч, мөнх амьдралын төлөөх санаа зовнил ТҮР зуурын зүйлсэд анхаарахгүй болоход нөлөөлнө. Бурханы сүнс тэдэн дээр буун ирж, ах дүү нар болон гэм нүгэлтнүүдийг Бурханы өдөрт бэлтгэхэд чин сэтгэлээсээ уриалах хүч чадлыг өгнө. Тэдний өдөр тутмын амьдралын гэрчлэл албархсан, итгэлгүй сүмийн гишүүдийг байнга бурууттаж байв. Тэд зугаа цэнгэл хөөцөлдөх, мөнгө олох, дэлхийн нэр алдрыг хөөцөлдөхөд нь саад учруулахад дургүй байдаг. Тиймээс хүмүүс дахин ирэлтийн (Адвент) итгэл бишрэл болон түүнийг тунхаглагчдад дайсагнаж, эсэргүүцдэг ажээ. {AM 340 1}Aм 276.2

    Эш үзүүллэгийн цаг хугацааг эсэргүүцэж, няцааж чадахгүйгээ мэдсэн эсэргүүцэгчид Есүсийн дахин ирэлтийн сэдвийн тухай ярих боломж гаргахгүйн тулд эш үзүүллэгийг битүүмжлэгдсэн гэж заадаг юм. Протестантууд ийм үйлдлээрээ Ромын сүмийн замаар замнажээ. Папын сүм Библийг ард түмнээс нууж байсан бол Протестантууд энэ үед тунхаглагдах Ариун үнэнийг ойлгох боломжгүй хэмээж байна.{АМ 340-21 Пасторууд болон хүмүүс Даниел болон Илчлэлт номын эш үзүүллэгийг ойлгох боломжгүй гэж тунхаглаж байна. Гэвч Христ дагалдагчдадаа удахгүй болох үйл явдалтай Даниелын эш үзүүллэгийг холбож «Уншигч нь ойлгог» (Матай 24:15) гэж айлджээ. Илчлэлт номыг нууцлаг, ойлгох боломжгүй гэж сургах нь уг номын нэртэй нь хүртэл зөрчилдөж байна. «Удахгүй болох ёстой юмсыг Өөрийн боолууддаа үзүүлэхийн тулд Бурханы Түүнд өгсөн Есүс Христийн илчлэлт.... Энэхүү эш үзүүллэгийн үгсийг уншигч болон сонсоод, үүнд бичигдсэн зүйлсийг сахигчид нь ерөөлтэй еэ! Учир нь цаг ойрхон байна” гэж бичсэн билээ. Илчлэлт 1:1-3.{АМ 341.1} Aм 276.3

    Эш үзүүлэгч «Уншигч ... нь ерөөлтэй» хэмээжээ. Эш үзүүллэгийн үгсийг уншдаггүй хүмүүс байдаг бөгөөд тэд ерөөгдөхгүй. Мөн «Сонсогчид ... нь» ерөөгдөнө гэсэн байна. Эш үзүүллэгийн талаар огт сонсохыг хүсдэггүй хүмүүс гэж бий. Ерөөл нь ийм хүмүүст өгөгдөхгүй. «Үүнд бичигдсэн зүйлсийг сахигчид нь» ерөөгдөнө гэсэн байна. Олон хүн Илчлэлт номонд бичигдсэн анхааруулга, сургамжийг хэрэгжүүлэхээс татгалзаж байна. Эш үзүүллэгийг үгүйсгэгч хүмүүсийн аль нь ч амлагдсан ивээлийг хүлээн авахгүй. Эш үзүүллэгийг тохуурхаж, бэлгэдлүүдийг нь доромжилдог бүх хүн, хүний Хүүгийн ирэлтэд амьдралаа зориулж, бэлтгэл базаахаас татгалзсан хүмүүс ерөөгдөхгүй болно.(АМ 341.2)Aм 277.1

    Илчлэлт номыг Бурханы Сүнс өгсөн гэдгийг нь мэдсээр байж, ойлгох боломжгүй гэж сургадаг хүмүүс үнэндээ маш их зоригтой хүмүүс юм. Энэ нууц илчлэгдсэн бөгөөд нээлттэй юм. Илчлэлт номыг судалснаар бид Даниел номын эш үзүүллэг рүү хандах шаардлагатай болно. Дээрх хоёр ном Бурханаас хүнд өгсөн дэлхийн түүхийн төгсгөлд болох үйл явдлуудын талаарх чухал сургамжуудыг агуулдаг юм. {АМ 341.3}Aм 277.2

    Иохан сүмийн түүхтэй холбоотой гүн гүнзгий, айдас төрүүлэм үзэгдлүүдийг үзжээ. Тэрээр дэлхийн төгсгөлийн нөхцөл байдал, аюул бэрхшээл, тэмцэл, Бурханы хүмүүс хэрхэн аврагдахыг харжээ. Тэрээр дэлхийн ургац боловсорч, хүмүүс нэг бол тэнгэрийн агуулахад хураагдах, нэг бол мөхлийн галаар шатаж шийдэгдэхийг хараад, үзсэнээ бичиж үлдээсэн байна. Сүүлчийн сүмд зориулсан чухал үзэгдлүүд түүнд илчлэгджээ. Тиймээс Иохан алдаагаа ухамсарлаж үнэн уруу эргэх хүмүүс бэрхшээл, зөрчлүүдтэй тулгарах талаар анхааруулсан байна. Дэлхийд удахгүй тохиолдох зүйлсийг хэн ч мэдэхгүй өнгөрч болохгүй.{АМ 341.4}Aм 277.3

    Тэгвэл Ариун Бичээсийн чухал зөгнөлийг хүмүүс яагаад мэддэггүй юм бэ? Яагаад зөгнөлийг судлах тал дээр нийтээрээ хойрго хандана вэ? Сатан мэхлэлтүүдийг нь илчлэхээс айдаг тул хүмүүсээс үнэнийг нуух гэж маш сурамгай ханддаг. Иймээс ирээдүйг Илчлэгч Христ Илчлэлт номын эсрэг тэмцэл хийхийг урьдчилан мэдээд, эш үзүүллэгийн үгсийг уншаад, сонсоод мөн хэрэгжүүлсэн хүмүүсийг ерөөлтэй гэж хэлсэн байна.{АМ 342.1}Aм 277.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents