Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Агуу Мэтгэлцээн

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    22—Биелсэн Эш Үзүүллэгүүд

    зэнийг ирнэ гэж найдаж байсан цаг буюу 1844 оны хавар дуусахад Түүнийг итгэлтэйгээр хүлээж байсан хүмүүс хэсэг хугацаанд эргэлзэж, найдвараа алдсан байв. Дэлхийн хүмүүс тэднийг бүрэн сүйрч, төөрөлдөж байсан нь гарцаагүй батлагдлаа гэж үзэж байхад тэд Бурханы үгнээс тайвшралыг авсан хэвээрээ байв. Олон хүн Бичээсүүдийг үргэлжлүүлэн судалж, итгэлийн баталгаануудаа нягталж, үнэний гэрлийг илүү ихээр харахаар эш үзүүллэгүүдийг болгоомжтой судалж байв. Тэдний үзэл бодлыг батлах Библийн гэрчлэл тодорхой, ойлгомжтой байлаа. Эргэлзэх аргагүй шинж тэмдгүүд нь Христийн ирэлтийг ойрхон гэдгийг харуулж байв. Гэм нүгэлтнүүд өөрчлөгдөж, Христэд итгэгчид сүнслэгээр сэргэхэд нөлөөлсөн мэдээ Бурханаас ирсэн болохыг гэрчилж байлаа. Итгэгчид хэдийгээр яагаад мухардалд орсон шалтгаанаа тайлбарлаж чадахгүй байсан ч тэд Бурханаар удирдуулж байгаадаа итгэлтэй байв. {AM 391.1}Aм 317.1

    Тэдний дахин ирэлттэй холбон судалж байсан эш үзүүллэгүүдэд тодорхойгүй сэтгэлээр унасан нөхцөл байдалд тохирсон зааварчилгаа өгөгдсөн бөгөөд тэд ойлгомжгүй байгаа зүйлсийг цаг нь болохоор тодорхой болгож өгнө гэсэн хүлээх урам зоригийг олж авчээ.(АМ 391-2} Эдгээр эш үзүүллэгийн дотор Хабаккук 2:1-4 багтаж байсан юм. «Би манааныхаа байранд зогсож, бэхлэлтэн дээр байрлан суух болно. Тэрээр надад юу айлдахыг, мөн зэмлүүлсэн үедээ би хэрхэн хариулж болохыг мэдэхийн тулд би ажигласаар байх болно. Тэгтэл Эзэн надад хариулан, ‘Үзэгдлийг уншсан нэгэн гүйн зугтахын тулд түүнийг тэмдэглэн, хавтангууд дээр сийлэн бич. Учир нь энэ үзэгдэл тогтоогдсон цагийн төлөө өгөгдсөн. Энэ нь биелэл уруугаа яарч буй бөгөөд хөсөрдөхгүй юм. Энэ нь түр саатаж байгаа боловч түүнийг хүлээгтүн. Учир нь энэ нь хоцролгүй заавал ирнэ. Харагтун, бардам нэгний хувьд, доторх сэтгэл нь зөв бус байдаг юм. Харин зөвт хүн итгэлээрээ амьдарна.’» {АМ 392.1}Aм 317.2

    Аль 1842 он гэхэд энэхүү эш үзүүллэгийн «Үзэгдлийг уншсан нэгэн гүйн зугтахын тулд түүнийг тэмдэглэн, хавтангууд дээр сийлэн бич” гэсэн үгс Чарльс Фитч гэгч хүнд Даниел болон Илчлэлтийн үзэгдлийг зургаар дүрслэх санааг өгсөн юм. Энэхүү зурган тайлбарыг хэвлэсэн үйл явдал Хабаккук номонд бичигдсэн тушаалын биелэл гэж тооцогдож байлаа. Гэвч тухайн үед зөгнөлийн биелэл тодорхой хугацаанд хойшлох, саатах тухай дурдсан байсныг хэн ч анзаараагүй. Итгэгчид сэтгэлээр унасныхаа дараа «Учир нь энэ үзэгдэл тогтоогдсон цагийн төлөө өгөгдсөн. Энэ нь биелэл уруугаа яарч буй бөгөөд хөсөрдөхгүй юм. Энэ нь түр саатаж байгаа боловч түүнийг хүлээгтүн. Учир нь энэ нь хоцролгүй заавал ирнэ. ... Зөвт хүн итгэлээрээ амьдарна» гэсэн үгс маш их утга учиртай болохыг ухаарчээ.(АМ 392.2)Aм 318.1

    Езекиелийн эш үзүүллэг итгэгчдэд хүч чадал, тайтгарал болов. «Энэ эш үзүүллэгт дараа нь Эзэний үг надад ирж «Хүний хүү, Израиль нутгийн тухай ‘Өдрүүд урт ба аливаа үзэгдэл үгүй болно’ хэмээн өгүүлж буй танай хүмүүст байдаг тэр зүйр үг нь юу вэ? Тиймийн тул тэдэнд ‘Эзэн Бурхан ийнхүү айлдаж байна.... Өдрүүд нь аливаа үзэгдлийн биелэлтэй хамт ойртож байна. ... Учир нь Эзэн Би айлдаж, Миний айлдсан үг болгон биелэгдэх болно. Энэ нь огтхон ч удаашрахгүй.’» «Израилийн гэр ‘Түүний үздэг үзэгдэл нь одоогоос олон жилийн хойших үеийнх бөгөөд тэр алс ирээдүйн тухай эш үзүүлж буй’ хэмээн ярьж байна. Тиймийн тулд тэдэнд ‘Эзэн Бурхан ийнхүү айлдаж байна. -Миний үгсийн аль нь ч хойшид удаашрахгүй. Миний айлдах ямар ч үг биелэгдсэн байх болно’ хэмээн өгүүлэгтүн» гэжээ. Езекиел 12:21-25, 27, 28.{АМ 392.3}Aм 318.2

    Христийг хүлээж байсан хүмүүс эхнээс нь төгсгөлийг мэддэг Бурхан олон зууны өмнөөс сэтгэлээр унах үйл явдлыг урьдчилан харж, тэдэнд итгэл найдварын үгсийг айлдсаныг хараад баяр хөөртэй болцгоов. Хэрэв тэдэнд тэвчээртэйгээр хүлээж, Бурханы үгэнд итгэлтэй байхыг зөвлөсөн Бичээс өгөгдөөгүй байсан бол тэд итгэлээр унах байлаа.{АМ 393.1}Aм 318.3

    Матай 25-р бүлгийн арван бүсгүйн сургаалт үлгэр Адвентист хүмүүст учирсан үйл явдлыг тайлбарлаж өгөв. Матай 24-р бүлэгт Есүс дахин ирэлт болон ертөнцийн төгсгөлд юу болох тухай шавь нарын асуусан асуултанд хариулахдаа Христ анхны ирэлтээс дахин ирэлт хүртэлх дэлхийн болон сүмийн түүхийн чухал үйл явдлуудаас дурдсан байна. Үүнд Иерусалимын сүйрэл, сүмийн хуурамч үзэ лтнүүд болон папын аймшигтай хавчл ага, нар, cap хиртэж, одод унах үйл явдлууд багтаж байв. Есүс дараа нь хаанчлал нь хэрхэн дэлхийд байгуулагдах, Түүний ирэхийг хүлээж байгаа хүмүүс хоёр хуваагдах тухай зөгнөжээ. 25-р бүлэгт «Мөн тэнгэрийн хаанчлал нь ... арван охинтой төстэй юм» гэж бичигдсэн байдаг. Энд 24-р бүлгийн төгсгөлд зөгнөсний адил эцсийн өдрийн сүмийн дүр зургийг харуулжээ. Энэ сургаалт үлгэрт итгэгчдэд тохиолдох үйл явдлыг Дорно зүгийн ард түмний хуримын ёслолыг ашиглан жишээгээр тайлбарласан байна. {АМ 393.2}Aм 318.4

    «Мөн тэнгэрийн хаанчлал нь шинэ хүргэнийг угтахаар дэнлүүгээ аваад гарсан арван охинтой төстэй юм. Тэдний тав нь мунхаг, тав нь ухаалаг болой. Мунхаг охид нь дэнлүүгээ авахдаа тосыг нь авсангүй. Харин ухаалгууд нь дэнлүүгээ тос хийсэн савны хамт авсан байлаа. Хүргэн ирэхгүй удсан тул тэд бүгд үүрэглэж, унтаж эхлэв. Гэтэл шөнө дөлөөр хашхирах дуун гарч ‘Хараач, хүргэн байна. Түүнийг угтан авцгаа’ ГЭЛЭЭ.» (АМ 393.3)Aм 319.1

    Анхны тэнгэр элчийн тунхагласан Христийн дахин ирэлтийг Хүргэн ирж байгаагаар бэлгэдсэн юм. Есүсийг удахгүй ирэх тухай мэдээ олон хүнийг сүнслэгээр сэргээсэн нь охид хүргэнийг угтан авахаар хүлээж буйгаар төлөөлж байв. Энэ сургаалт үлгэрт Матай 24-р бүлэгт гарсан хоёр төрлийн хүмүүсийг мөн бэлгэдэж байна. Бүгд дэнлүү буюу Библиэ авч Хүргэнтэй уулзах замаа гэрэлтүүлжээ. Гэтэл «Мунхгууд нь дэнлүүгээ авахдаа тосыг нь авсангүй» харин «Ухаалгууд нь дэнлүүгээ тосны савтай хамт авсан байлаа.” Ухаалаг охид Бурханы Үгийг хөл дэх дэнлүү, замыг гэрэлтүүлэх гэрэл болдог Ариун Сүнсний шинэчлэгч, гэгээрүүлэгч хүч чадал болох Бурханы ивээлийг авсан байв. Тэд Бурханаас эмээн үнэнийг эрэлхийлэн Бичээсүүдийг судалж, зүрх сэтгэл, амьдралаа ариусгахыг зорьжээ. Энэ хүмүүс Бурханд болон Түүний Үгэнд итгэж, сэтгэл уналт, дахин ирэлтийн удаашралаас болж сөхрөөгүй юм. Бусад нь «Дэнлүүгээ авахдаа тосыг нь авсангүй.” Тэд сэтгэл хөдлөлөөр асуудалд хандсан байлаа. Тэр чухал мэдээг сонсоод айдаст автсан боловч, бусад итгэлийн ах дүүдээ найдаж, үнэн буюу уучлал нигүүлслийн жинхэнэ нөлөөг бүрэн ойлголгүйгээр сэтгэлийн мэдрэмжиндээ найдаж байв. Энэ хүмүүс удахгүй шагнал хүртэнэ гэж итгэж найдан, Эзэнийг угтахаар гарчээ. Гэвч удаашрал болон сэтгэлээр унахад бэлэн бус байлаа. Сорилт ирэхэд итгэл нь алдарч, гэрэл нь бөхсөн юм.{AM 393.4}Aм 319.2

    «Хүргэн ирэхгүй удсан тул тэд бүгд үүрэглэж, унтаж эхлэв.» Хүргэний ирэхгүй удсан нь Эзэнийг хүлээж байсан цаг хугацаа биелэгдэхгүй, хойшилж, хүмүүс сэтгэлээр унахыг бэлгэдсэн байв. Энэхүү хүнд хэцүү цаг үед хийсвэр, дундуур итгэлтэй хүмүүс итгэлээрээ ганхаж эхэлсэн бөгөөд тэд өөрсдийгөө тайвшруулахыг хичээж байлаа. Харин итгэлээ Библид суурилуулсан хүмүүс сэтгэлээр унах давалгаанд хөл алдахааргүй хадан дээр зогссон байв. «Тэд бүгд үүрэглэн унтаж эхлэв.» Нэг хэсэг хүмүүс итгэлээ орхиж, нөгөө хэсэг нь илүү гэрлийг авахын тулд тэвчээртэй хүлээж байлаа. Гэвч сорилтонд орсон шөнө итгэлтэй хүмүүс гал цог, хичээл зүтгэлээ алдаж байгаа мэдрэмжтэй болов. Хуурамч, дундуур итгэлтэй хүмүүс итгэгч ах дүүсийнхээ итгэлд найдах боломжгүй боллоо. Хүн бүр унах, зогсох шийдвэрээ өөрсдөө гаргана. (AM 394.1)Aм 319.3

    Энэ үед туйлшрал газар авав. Дахин ирэлтийн мэдээнд тууштай итгэж байсан мэт зарим хүмүүс Бурханы үгийг цорын ганц хөтөч гэдэгт итгэхээ больж, Сүнсээр удирдуулсан хэмээн тунхаглаж, мэдрэмж, сэтгэлийн хөдөлгөөн, төсөөлөлдөө удирдуулах болов. Тэд сохор, туйлширсан үзэлдээ удирдуулж, өөрсдийнх үйлдлийг хүлээн зөвшөөрөөгүй хүмүүсийг буруутгаж эхлэв. Тэдний туйлширсан үзэл санаа, үйл хэргийг Адвентист хөдөлгөөний хүмүүс хүлээн зөвшөөрөөгүй. Тэд үнэний үйл хэрэгт муу нэр нөлөөг авчирсан юм.{АМ 395.1}Aм 320.1

    Сатан ийм байдлаар Бурханы ажлыг эсэргүүцэж, нураахыг оролдож байв. Ард түмэн Адвент (дахин ирэлтийн) хөдөлгөөнөөс үлэмж сэргэлт авч, мянга мянган нүгэлтэн амьдралаа өөрчилж, итгэлтэй хүмүүс Христийн ирэлт удааширсан цаг үед үнэнийг тунхаглах үйлсэд шамдаж байлаа. Бузар муугийн ханхүү харьяатуудаа алдаж байсан тул Бурханы үйл хэргийг буруу ойлгуулахын тулд Христэд итгэсэн зарим хүмүүсийг мэхэлж, заримыг нь туйлшруулжээ. Сатаны гар хөл бологчид алдаа, бүтэлгүйтэл, зохисгүй үйлдэл бүхнийг нь өлгөн авч, Адвентистууд болон тэдний итгэлийг жигшүүлэхийн тулд хүмүүст хэтрүүлэгтэйгээр танилцуулж байлаа. Ийнхүү дахин ирэлтийн хөдөлгөөнд Сатан зүрхийг нь эзэмдсэн хүмүүсээ итгэлд нэгдсэн хүмүүсийн дотор шургуулж, олны анхаарлыг тэр хүмүүст хандуулж, тэднийг итгэгчдийн төлөөлөл болгон харуулж асар их амжилт олж байлаа. {АM 395.2}Aм 320.2

    Сатан бол «Ах дүүсийг буруутгагч» тиймээс Эзэний хүмүүсийн алдаа, дутагдлыг олны анхааралд хандуулаад сайн үйлсийг нь дурсах ч үгүй өнгөрөөх сэдлийг өгдөг. Бурхан хүмүүсийн авралын төлөө завгүй ажиллаж байхад тэр ч бас завгүй байв. Бурханы хөвгүүд Эзэний өмнө өөрсдийгөө үзүүлэхээр ирэхэд Сатан ч бас тэдний дунд явж байв. Сэргэлт болох үед тэрээр ариун бус зүрх сэтгэл, тогтворгүй оюун ухаантай хүмүүсийг сүмд шургуулжээ. Тийм хүмүүс үнэний зарим заалтыг хүлээн зөвшөөрч, итгэгчдийн дунд байр сууриа олох үед Сатан тэднийг ашиглан, сонор сэрэмжгүй хүмүүсийг мэхлэх онолуудыг танилцуулж эхлэв. Бурханы хүүхдүүдийн дунд орж ирснээрээ, залбирлын өргөөнд Эзэний зоогийн ширээг тойрон сууснаар хэн ч Христэд үнэнч итгэгч болохгүй. Сатан хамгийн ариун үйл явдлын дунд өөрийн гар хөл бологчдыг байнга ашигласаар иржээ.(АМ 395.3)Aм 320.3

    Бузар муугийн ханхүү тэнгэрийн улсыг зорьж байгаа Бурханы хүүхдүүдийн эзлэн авсан хуруу дарам газрыг булаан авахаар тэмцэж байна. Сүмийн түүхийн туршид хүнд бэрхшээлтэй тулгараагүй ямар ч Өөрчлөн Шинэчлэгч байгаагүй. Паулын үед ч гэсэн тийм байв. Элч Паулын сүм байгуулсан газар бүрт Бурханд итгэсэн нэртэй боловч ямагт тэрс үзэл суртлыг ухуулдаг хүмүүс байсаар байлаа. Тэдний ухуулгыг хүлээн авбал үнэнийг хайрлах хайр зүрхнээс шахагдан гарах аюултай байв. Лютер Бурхан айлдсан хэмээн өөрсдийн санаа, бодлыг Бичээсүүдийн гэрчлэлээс өндөрт тавьсан туйлшрагчдын үйл хэргээс болж үлэмж зовлон, бэрхшээлд автаж байлаа. Итгэл бишрэл, туршлага дутуу боловч биеэ тоосон, шинэ зүйл сонсож, ярих дуртай олон хүн шинэ багш нарын мунхруулгад автаж, Сатаны элч нартай хамтран Бурханы Лютерыг ашиглан барьж босгосон бүхнийг нурааж байв. Итгэл, үйлсээрээ дэлхийд ивээл болсон ах дүү Вейсли болон бусад хүмүүс алхам тутамдаа хэтэрхий туйлширсан, тогтворгүй, ариусгагдаагүй хүмүүсийг зүсэн бүрийн туйлшралыг өдөөсөн Сатаны бузар муу сорилттой тулгарч байсан юм. (AM 396 1)Aм 320.4

    Уиллиам Миллер туйлшралаар нөлөөлж байсан хүмүүсийг огт хүлээн зөвшөөрч байгаагүй. Тэрээр Лютертай адил сүнс бүрийг Бурханы үгээр сорьж үзэх хэрэгтэй хэмээн тунхаглаж байв. Миллер энэ тухай «Зарим хүмүүсийн оюун ухааныг буг чөтгөр хүчтэй ноёрхож байна. Бид хүмүүсийг ямар сүнсээр удирдуулж байгааг хэрхэн таньж мэдэх вэ? Библи энэ асуултанд ‘Ийнхүү та нар тэднийг үр жимсээр нь танина’ хэмээн хариулдаг. ... Дэлхий рүү маш олон сүнс гарч явсан учир бид сүнс нэг бүрийг шалгаж үзэх тушаалыг хүлээж авсан юм. Энэ дэлхийд биднийг ухамсартай, зөв шударга, бурханлаг амьдралаар амьдрахад нөлөөлдөггүй сүнс бол Христийн Сүнс биш. Эдгээр галзуурсан мэт хөдөлгөөнүүдэд Сатаны оролцоо туйлын их байна гэдэгт би улам бүр итгэлтэй байна. ... Бидний дунд ариусгагдсан дүр үзүүлж буй олон хүн, хүний ёс заншлыг дагаж итгэлгүй хүмүүсийн адил үнэнийг мэдэхгүй харагддаг.»—Bliss, pages 236, 237. «Алдаа төөрөгдлийн сүнс биднийг үнэнээс холдуулах болно. Харин Бурханы Сүнс биднийг үнэн уруу дагуулна. Гэвч та нар хүн алдаж, үнэнээр амьдарч байна гэж бодож болно шүү дээ гэж ярьдаг. Алдсан эсэхээ яаж мэдэх вэ? Бид Сүнс болон үт хоёр нийцэх ёстой гэж итгэдэг. Хэрэв хүн өөрийгөө Бурханы үгээр шалгаад Бурханы үгтэй бүрэн нийцэж байгаагаа ойлговол, тэр үнэн дотор байна гэж итгэж болно. Харин удирдуулж байгаа сүнс нь Бурханы хууль буюу Бичээстэй нийцэхгүй байвал, тэр хүн чөтгөрийн урхинд орохгүйн тулд болгоомжтой байх ёстой.»»—The Advent Herald and Signs of the Times Reporter, January 15, 1845. «Би нулимстай нүд, норсон хацар, чичирсэн дуу хоолойноос Христэд итгэгчдийн орилооноос илүү итгэл бишрэлийн баталгааг олж хардаг.»—Bliss, page 282.{АМ 39б.2}Aм 321.1

    Өөрчлөн Шинэчлэлтийн үед дайснууд бүх бузар булай туйлшралыг хамгийн хүчтэй эсэргүүцсэн хүмүүст тохож байсан билээ. Адвент хөдөлгөөнийг эсэргүүцэгчид үүнтэй адилхан аргыг хэрэглэж байлаа. Тэд улайрагчид болон туйлшрагчдын алдаа дутагдлыг мушгин гуйвуулж, хэтрүүлж, огт үндэслэлгүй, таагүй мэдээ мэдээллүүдийг тарааж эхэлсэн юм. Тэд атаархал болон үзэн ядалтад автсан байв. Христ удахгүй ирэх гэж байгаа тухай мэдээ тэдний тав тухыг алдагдуулсан юм. Тэд үнэн байхвий гэж эмээсэн боловч хэрэгжихгүй гэдэгт найдаж, Адвентистууд болон тэдний итгэлийг эсэргүүцэх болов.(АМ 397.1)Aм 321.2

    Адвентистууд дотор хэдэн туйлшрагчид нэвтэрч ороод, байр суурь эзэлсэн нь Паул болон Лютерын өдрүүдэд сүм дотор туйлшрагчид, мэхлэгчид орж ирсэн нь тэднийг буруутгах шалтаг болно уу гэхээс биш уг хөдөлгөөнийг Бурхан эхлүүлснийг үгүйсгэх шалтаг болж чадахгүй. Бурханы хүмүүс нойрноосоо сэрж, гэмшил болон Өөрчлөн Шинэчлэлтийг чин сэтгэлээсээ эхлүүлэх хэрэгтэй. Тэд Бичээсүүдийг судалж, Есүсийн талаарх үнэнийг мэдэж авах ёстой. Тэд Бурханд бүхнээ зориулах хэрэгтэй. Сатан идэвхтэй, сонор сэрэмжтэй байгаа нь гарцаагүй. Тэрээр удирдаж буй бүх гэмд унасан тэнгэр элчүүдийнхээ хүчээр бүх төрлийн мэхлэлтийг хэрэгжүүлж хүчээ харуулах болно.(АМ 398.1)Aм 322.1

    Дахин ирэлтийн тухай мэдээ туйлшрал, хагарлыг үүсгэсэн юм биш. Ийм байдал 1844 оны зун Адвентистууд үзэл баримтлалынхаа байр сууринд эргэлзэж, зөрчилдөж байхад гарч иржээ. Гэвч анхны тэнгэр элчийн мэдээ болон «Шөнө дундын анхааруулгыг» тунхаглан туйлшрал, хагарлыг тэр даруй дарав. Есүсийн дахин ирэлтийн хөдөлгөөнүүдэд оролцож байсан хүмүүс эв нэгдэлтэй байлаа. Тэдний зүрх сэтгэл бие биенээ болон удахгүй ирнэ гэж хүлээж байсан Есүс Эзэнээ хайрлах хайраар дүүрэн байв. Нэг итгэл, нэг ерөөлт найдвар тэднийг хүмүүсийн нөлөөнд орохоос сэргийлж, Сатаны дайралтуудаас бат хамгаалж байлаа. {АМ 398.2}Aм 322.2

    «Хүргэн ирэхгүй удсан тул тэд бүгд үүрэглэж, унтаж эхлэв. Гэтэл шөнө дөлөөр хашхирах дуун гарч ‘Хараач, хүргэн байна. Түүнийг угтан авцгаа’ гэлээ. Нөгөө охид бүгдээрээ босож дэнлүүгээ бэлдэв.” Матай 25:5-7. Анх 1844 оны зун хоёр мянга гурван зуун өдөр төгсөнө гэж найдаж байсан цагаас, цаг хугацааг шинэчилж намрын дунд сард хэмээн товлох үед Бичээсийн «Хараач, Хүргэн байна!» гэж бичигдсэн мэдээ тунхаглагдсан юм.{АМ 398.3}Aм 322.3

    Энэ хөдөлгөөнийг үүсэхэд нөлөөлсөн цаг хугацаа буюу хоёр мянга гурван зуун өдрийн зөгнөлийн эхлэл болох Артаксерксес хаан Иерусалимыг сэргээн босгох зарлиг анх МЭӨ 457 оны жилийн эхэнд болсон бус жилийн сүүлд болсон нь тогтоогдсон юм. Тэгэхээр МЭӨ 457 оны намраас эхлэн хоёр мянга гурван зуун жилийг тооцвол зөгнөлийн цаг хугацаа 1844 оны намар дуусах байв.{АМ 398.4}Aм 322.4

    Хуучин Гэрээний баталгаанууд «Ариун газар ... сэргээгдэнэ” гэсэн зөгнөл намар биеллээ олох болно гэдгийг харуулж байлаа. Христийн анхны ирэлттэй холбоотой зөгнөл хэрхэн биеллээ олж байсныг судалж үзсэнээр энэ тооцоолол тодорхой болсон юм.{АМ 399.1}Aм 323.1

    Дээгүүр Өнгөрөх баярын хургыг нядлах ёслол нь Христийн үхлийг бэлгэдэж байв. Элч Паул «Бидний Дээгүүр Өнгөрөх баярын хурга болох Христ ч гэсэн тахил болсон юм» гэж өгүүлсэн байна. 1 Коринт 5:7. Дээгүүр Өнгөрөх баяраар Эзэний өмнө өргөл болгон далладаг анхны үр жимснүүд Христийн дахин амилалтыг төлөөлдөг юм. Эзэн болон Түүний хүмүүсийн амилах талаар Паул «Христ бол анхны үр жимс юм. Дараа нь Христийн хүмүүс Түүнийг ирэхэд амилуулагдана” гэж бичжээ. Ургац хураахаас өмнө бэлдсэн анхны үр жимсний дээж Христ бол Бурханы аврал өгөх хүмүүсийн дахин амилсан анхны үр жимс байв.{АМ 399.2}Aм 323.2

    Эдгээр бэлгэдлүүд үйл явдлын төдийгүй цаг хугацааны хувьд ч биелсэн юм. Иудейн тооллын нэгдүгээр сарын арван дөрөвний өдөр буюу арван таван зууны туршид Дээгүүр Өнгөрөх баярын хурга нядалдаг ёслолын үйлддэг cap, өдөр, Христ дагалдагчидтайгаа Дээгүүр Өнгөрөх баярын зоог барьж, «Ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы Хурга” болсон Өөрийнхөө үхлийн дурсгалд зориулсан баярыг тэмдэглэсэн юм. Тэр орой Есүс цовдлогдож, алагдахаар гэм нүгэлтнүүдэд олзлогдсон билээ. Үр жимсний дээжийг даллах ёс заншлаар бэлгэдсэний дагуу Эзэн гурав дахь өдрөө үхлээс амилж, «Нойрссон хүмүүсээс анхны үр жимс» болж, үхсэн бие нь амилуулагдан, «Түүний цог жавхлант биетэй адил» болгон амилуулагдах зөвт хүмүүсийн дээж болсон юм. 20-р эшлэл, Филиппой 3:21 {АМ 399.3}Aм 323.3

    Үүнтэй адил дахин ирэлтэд хамаатай бэлгэдлүүд тогтоосон цагтаа биеллээ олох ёстой. Мосегийн тогтоож өгсөн Ариун Ордны ёслолын дагуу ариун газрыг цэвэршүүлэх буюу Эвлэрүүллийн Өдөр Иудейн тооллын долдугаар сарын аравны өдөр тохиодог байлаа (Левит 16:29-34). Тэр өдөр тэргүүн тахилч бүх Израилийн төлөө гэм нүглийн эвлэрүүллийг хийж, ариун газраас гэм нүглийг цэвэршүүлээд ард түмнээ ерөөдөг байжээ. Тиймээс хүмүүс Тэргүүн Тахилч болох Христ гэм нүгэл болон гэм нүгэлтнүүдийг галаар цэвэршүүлээд, хүмүүстээ үхэшгүй мөнхийн амийг соёрхохоор ирнэ хэмээн итгэж байв. Ариун газрыг цэвэршүүлэх хугацаа буюу долдугаар сарын аравны Эвлэрүүллийн Өдөр 1844 оны аравдугаар сарын хорин хоёрны өдөр тохиож, тэр өдрийг Эзэн ирнэ гэж тооцжээ. Энэ нь хоёр мянга гурван зуун өдрийн хугацаа намар дуусна гэсэн бусад баталгаануудтай нийцэж, эцсийн дүгнэлт мэт санагдаж байлаа.{АМ 399.4}Aм 323.4

    Матай 25-р бүлгийн сургаалт үлгэрт хүргэний ирэлт удааширч хүлээгчид нойрссоны дараа залран ирдэг. Энэ дүгнэлт эш үзүүлэг болон бэлгэдлүүдтэй холбоотой баталгаануудтай нийцэж байна. Зөгнөлийн цаг хугацаа зөв гэдэгт хүчтэй итгэсэн олон мянган итгэгч «Шөнө ирэх анхааруулгыг» зарлан тунхагласан юм.{АМ 400.1}Aм 323.5

    Адвент хөдөлгөөн далайн түрлэг мэт орон даяар хүчтэй өрнөв. Хотоос хот, тосгодоос тосгонд, алслагдмал суурингуудад хүрч, Бурханы хүмүүс нойрноос сэрэх хүртэл үргэлжилсэн юм. Дахин ирэлтийг тунхаглахын өмнө хэт туйлширсан байдал нарны илчинд арилдаг хяруу адил алга болж байв. Итгэгчид эргэлзээ, бэрхшээл арилсныг хараад, итгэл найдвар зүрхийг нь хөдөлгөв. Бурханы үг, Түүний Сүнсээр удирдуулаагүй хүмүүс сэтгэл хөөрөлд автагддаг ба дахин ирэлтэд итгэсэн хүмүүст сэтгэл хөдлөл туйлшралууд байгаагүй. Энэ үйл явдал Эзэний зарц нар Израильчуудын гэм нүглийг зэмлэх үед Израильчууд гэмшиж, Эзэн уруу эргэж байсантай адил байлаа. Энэ үйл явдал Бурханы бүх үеүдэд хүмүүсээ өөрчлөн шинэчилж байсан бүх шинж чанарыг агуулж байв. Хүмүүс сэтгэлийн хөөрөлд бага автаж, чин сэтгэлээсээ Бурханыг эрэн хайж, гэм нүгэлдээ гэмшиж дэлхийн үйлс, явдлаа орхиж байлаа. Тэд зөвхөн Эзэнтэй уулзах бэлтгэлээ базаахад бүх зүрх сэтгэлээ зориулж байв. Тэд тууштай залбирал хийж, Бурханд бүхнээ зориулж байлаа. {АМ 400.2}Aм 324.1

    Тэр үеийг Миллер дүрслэн «Хүмүүс үлэмж баяр хөөрт автаагүй байлаа. Тэд удахгүй бүх тэнгэр, газар хамтдаа маш их баяр хөөрт автаж, яруу алдрыг харах бэлтгэл хийж байгаа мэт байв. Тэнд орилж хашхирсан хүн байхгүй байлаа. Тэд тэнгэрийн баяр хөөртэй дууг сонсохоор хүлээж байв. Дуучид чимээгүй, тэд тэнгэрийн найрал дуучид тэнгэр элч нартай хамтран дуулахыг хүлээж байв.... Тэнд ямар ч зөрчилдөөн байхгүй: бүгд адил зүрх сэтгэл, нэг санаатай байсан» гэж өгүүлсэн байв.—Bliss, pages 270, 271. {AM 401.1}Aм 324.2

    Дахин ирэлтийн хөдөлгөөнд оролцсон нэг хүн «Дахин ирэлт тэнгэрт орших Бурханы өмнө зүрх сэтгэлээ хамгийн гүнзгийгээр шалгах, чин сэтгэлээсээ номхон даруу болоход нөлөөлж байлаа. Энэ нь дэлхийн дур хүслээ огоорч, дайсагнал, тэмцлээ орхиж, буруугаа улайж, Бурханы өмнө буун өгч, уучлал өршөөлийг хүртэхээр Бурханы өмнө чин сэтгэлээсээ гэмшиж, залбирах байдлыг бий болгов. Дахин ирэлтийн мэдээ урьд өмнө мэдэрч байгаагүй өөрийгөө үгүйсгэх, зүрх сэтгэлдээ буулт хийх байдлыг бий болгожээ. Бурхан Иоелээр дамжуулан, Бурханы өдрийг ойрхон байгааг мэдээд хүмүүс хувцсаа биш, зүрхээ урж, мацаг барьж, уйлж гашуудан Эзэн уруу эргэх ёстой билээ гэж хэлүүлсэн юм. Бурхан Зехариагаар дамжуулан нигүүлсэл болон залбирлын сүнс Түүний хүүхдүүд дээр асгарсан бөгөөд тэд загалмайд хадсан Есүсийг хараад, үлэмжийн гашуудалд автаж ... Эзэнийг хүлээж байсан хүмүүс Түүний өмнө зүрхээ эмтлэн шаналсан» гэж гэрчилж байв.—Bliss, in Advent Shield and Review, vol. I, p. 271 (January, 1845) {AM 402.2}Aм 324.3

    Элч нарын өдрүүдээс хойших шашны бүх төрлийн хөдөлгөөнүүд дотроос 1844 оны намар өрнөсөн хөдөлгөөнөөс өөр мөхөс хүн, Сатаны бузар муу нөлөөгүй хөдөлгөөн байгаагүй. Түүнээс хойш олон жил өнгөрсөн ч тухайн хөдөлгөөнд оролцож, үнэний индэр дээр зогсож байсан хүмүүс тэр үйл явдлын ариун нөлөө Бурханаас ирсэн гэдгийг баттай гэрчилдэг юм.{AM 403.3}Aм 325.1

    «Хүргэн ирж байна. Түүнийг угтаж авцгаа» гэсэн дуудлагыг сонссон хүлээж буй хүмүүс «Босож дэнлүүгээ бэлдэв.” Тэд мэдэхгүй зүйлсээ Бурханы үгнээс тун хичээнгүйлэн судалж байлаа. Сэтгэлээр унасан хүмүүсийг сэргээж, Дахин ирэлтийн мэдээг хүлээн авахад бэлтгэхийн тулд тэнгэрээс тэнгэр элч нар илгээгджээ. Бэлтгэл ажил хүний эрдэм мэдлэгээр бус харин Бурханы хүчээр хийгдэх байв. Бурханы дуудлагыг сонсоод дагасан хүмүүс нь чадварлаг бус харин хамгийн даруу, итгэл бишрэлтэй байлаа. Тариачид тариагаа хураалгүй орхиж, механикчид түлхүүр багажаа орхиж, баярын нулимстайгаар анхааруулгын мэдээг тунхаглахаар явж байв. Үйл хэргийг анх сонсож байсан хүмүүс хамгийн сүүлд хөдөлгөөнд нэгдсэн билээ. Сүмүүд энэ мэдээг хүлээж авахаас татгалзаж, мэдээ хүлээж авсан олон хүн тэднээс харилцаагаа тасалжээ. Бурхан эхний тунхаглалыг хоёр дахь тэнгэр элчийн мэдээтэй нэгтгэж, хөдөлгөөнийг нөлөөтэй болгох бүхнийг ХИЙСЭН ЮМ. (АМ 402.1)Aм 325.2

    «Харагтун, хүргэн ирж байна” гэсэн мэдээ маргаан дагуулаагүй учир нь Бичээст хангалттай тодорхой, ойлгомжтой байсны баталгаа юм. Энэ мэдээ зүрх сэтгэлийг эзэмдэх агуу хүчтэй байлаа. Хэн ч эргэлзэж, хэн ч маргаагүй. Христийг Иерусалимд ялалт байгуулсан мэт ирсэн өдөр бүх газар нутгаас баяр тэмдэглэхээр цугласан ард түмэн Чидун Уул руу гарч, Есүсийг угтаж буй хүмүүстэй нэгдэх үедээ сүнсээр дүүрч, «Эзэний нэрээр Ирэгч нь ерөөлтэй еэ!” (Матай 21:9) гэсэн уриаг түрж байлаа. Үүнтэй адил зарим хүмүүс сонирхож, зарим нь доог тохуу хийхээр Адвентист цуглаанууд руу цуван ирэхдээ «Харагтун, хүргэн ирж байна” гэсэн мэдээ хүчтэй нөлөөтэйг мэдэж байв.{АМ 402.2}Aм 325.3

    Тэр үед хүмүүс итгэлтэй залбирсан залбиралдаа хариу авдаг байсан бөгөөд тэд агуу шагнал авна гэсэн бүрэн итгэлтэй байв. Намираа бороо ангасан газрыг ундаалах мэт нигүүлслийн Сүнс чин үнэнийг эрж хайж байгаа хүмүүс дээр буужээ. Аврагчтайгаа удахгүй уулзана гэж найдсан хүмүүс үгээр илэрхийлшгүй баяр хөөрийг мэдэрч байлаа. Ариун Сүнсний зүрхийг зөөллөгч, номхруулагч хүч чадал зүрхийг хайлуулж, итгэмжтэй, тууштай хүмүүс дээр харамгүй буужээ.{АМ 402.3}Aм 325.4

    Мэдээг хүлээж авсан хүмүүс анхаарал, бо лгоомжтойгоор Эзэний ирэх цагийг товлосон юм. Тэд өглөө бүр Бурханы өмнө хүлээн зөвшөөрөгдсөн эсэхээ нягталдаг байлаа. Тэд зүрх сэтгэлээрээ нэгдэж, хамтдаа болон бие биенийхээ төлөө маш ихээр залбирч байв. Тэд зэлүүд газар Бурхантай уулзахаар хамтдаа цуглаж, зуучлан залбирах залбирлаа тал, хөндийгөөс тэнгэр өөд өргөж байлаа. Аврагчаар хүлээн зөвшөөрөгдсөн баталгаа нь өдөр бүрийн талхнаас чухал байв. Тэдний оюун бодолд бараан үүл хурах тохиолдолд тэд үүлс сарних хүртэл тайвширдаггүй байв. Тэд өршөөл нигүүлслийг мэдрэх үедээ чин зүрхнээсээ хайрладаг Түүнийг харахын тулд тэсэн ядаж байлаа.(АМ 403.1)Aм 326.1

    Г эвч тэд дахин сэтгэлээр унах байв. Тэдний хүсэн хүлээсэн цаг өнгөрч Аврагч үзэгдсэнгүй. Тэд итгэлтэйгээр Түүний ирэхийг хүсэн хүлээж байв. Гэтэл тэд Аврагчийн булшинд ирээд, хоосон байгааг нь үзээд «Тэд Эзэнийг минь авчихсан байна. Тэд Түүнийг хаана тавьсныг би мэдэхгүй» (Иохан 20:13) хэмээн уйлж байсан Мариатай адил сэтгэгдэлтэй болсон байна. {AM 403.2}Aм 326.2

    Дахин ирэлтийн мэдээ үнэн байж магад гэж айж, эмээж байсан итгэлгүй дэлхийн хүмүүс хэсэг зуур буруу үйлдлээсээ хол байв. Дахин ирэлтийн товлосон цаг өнгөрсний дараа тэдний айдас шууд арилаагүй. Тэд сэтгэлээр унасан хүмүүсийг доромжилж зүрхлээгүй. Гэвч Бурханы уур хилэн бууж ирэх ямар ч шинж тэмдэг үзэгдээгүй тул тэд айхаа больж, бурууттах элэглэн дооглох ажлаа эхлүүлэв. Эзэний дахин ирэлт ойрхон байгаад итгэж байсан олон хүн итгэлээ орхилоо. Гал халуун итгэлтэй байсан зарим хүмүүс сэтгэлдээ гүн шарх авч, дэлхийгээс зугтаж далд орохыг хүсэж байв. Тэд Иона шиг Бурханд гомдоллож, аминаас илүүтэй үхлийг сонгож байлаа. Итгэлээ Бурханы үгэнд бус бусдын үзэл бодолд суурилуулсан хүмүүс үзэл бодлоо өөрчлөхөд бэлэн болсон байв. Элэглэн дооглогчид сул дорой, аймхай хулчгар хүмүүсийг эгнээндээ нэгтгэн, хамтдаа цаашид ямар ч айдас, санаа зовох зүйл гэж байхгүй гэж зарлан тунхаглаж байлаа. Цаг хугацаа өнгөрч Эзэн ирээгүй бөгөөд дэлхий хэдэн мянган жил энэ хэвээрээ үлдэж болох юм. {АМ 403.3}Aм 326.3

    Чин сэтгэлтэй, тууштай итгэгчид Христийн төлөө бүхнээс татгалзсан бөгөөд тэд Түүний оршихуйг урьд мэдэрч байгаагүйгээр мэдэрч байлаа. Тэд дэлхийд эцсийн сануулгыг өгсөн хэмээн бодож, удахгүй тэнгэрлэг Эзэний, тэнгэр элч нартай байна гэж бодож, дахин ирэлтийн мэдээг хүлээж аваагүй хүмүүсээс үлэмж тусгаарласан байв. Тэд чин сэтгэлээсээ «Ирээрэй, Эзэн Есүсээ, хурдан ирээрэй” гэж залбирч байсан юм. Гэвч Тэрээр ирсэнгүй. Тэд амьдралын зовлон бэрхшээлтэй хүнд ачааг үүрч, элэглэн дооглогчдын доромжлол, гутамшгийг дахин үүрнэ гэдэг итгэл, тэвчээрийн аймшигтай сорилт байв.{АМ 404.1}Aм 326.4

    Гэвч энэхүү сэтгэлээр унах байдал Христийг анх ирэхэд дагалдагчдад тохиолдсон сэтгэл гутралаас илүү байгаагүй. Есүсийг Иерусалимд баярлан угтан авах үед дагалдагчид Түүнийг Давидын хаан суудалд заларч, Израиль эзлэн түрэмгийлэгчдээс чөлөөлөгдөнө гэж итгэж найдаж байлаа. Тэд өндөр найдвар өвөртлөн, их хүсэл мөрөөдөлтэйгөөр Хаандаа хүндэтгэл үзүүлэх гэж бие биенээсээ өрсөж байв. Олон хүн гадуур хувцсаа тайлж Түүний замыг засаж, Түүнд далдуу модны мөчрөөр даллаж байлаа. Оргилсон баяр хөөрт автсан хүмүүс бахархалтайгаар «Давидын Хүүд Хосанна!» хэмээн уухайлж байв. Энэхүү баяр хөөрт ундууцаж, уурссан фарисайчууд Есүсээс хүмүүсийг зэмлэхийг хүсэхэд, Тэрээр «Хэрэв тэд дуугаа хураавал, чулуунууд хашхирна шүү” (Лук 19:40) хэмээн хариулсан юм. Эш үзүүллэг биелэх ёстой байлаа. Дагалдагчид Бурханы зорилгыг биелүүлж байсан боловч тэд гашуун гунигт автах байв. Тэд хэдхэн хоногийн дараа Аврагчийн аймшигтайгаар үхэхийг харж, Түүнийг булшиллаа. Тэдний найдвар өчүүхэн ч болов биелээгүй ба итгэл найдвар нь Есүстэй хамт булшлагдсан юм. Дагалдагчид Эзэнийг булшнаас ялалт байгуулан гарч ирэх хүртэл «Христ зовж, дараа нь үхэгсдээс амилах ёстой” (Үйлс 17:3) гэсэн эш үзүүллэг биелэх ёстой байсныг ойлгоогүй юм. {AM 404.2}Aм 327.1

    Таван зуун жилийн тэртээд Эзэн эш үзүүлэгч Зехариагаар дамжуулан «Сионы охин оо, үлэмж ихээр баярлагтун! Иерусалимын охин оо! Ялалтын уухай хадаагтун! Үзэгтүн, Хаан чинь чам уруу очиж байна. Тэр бол зөв шударга, ялагдашгүй, даруу бөгөөд илжиг унажээ» гэж тунхаглаж байв. Зехариа 9:9. Хэрэв дагалдагчид Христ шүүгдэж, үхэх ёстой байсныг мэдэж байсан бол тэд дээрх эш үзүүллэгийг биелүүлэхэд оролцож чадахгүй байх байв.{АМ 405.1}Aм 327.2

    Үүнтэй адил Миллер болон түүний нөхөд эш үзүүллэг биелэхэд оро лцож, Ариун Сүнс дэ лхий дээр бууж ирнэ гэсэн зөгнөлийг тунхагласан юм. Гэвч хэрэв тэд сэтгэлээр унах эш үзүүллэгийг мэдэж байсан бол, Эзэнийг ирэхээс өмнө бүх үндэстэнд онцгой мэдээг тунхаглах ёстойг мэдэж байсан бол үүргээ биелүүлж чадахгүй байх байлаа. Анхны болон хоёр дахь тэнгэр элчийн мэдээ зөв цагт тунхаглагдаж, Бурханы зорилго төлөвлөсний дагуу биелсэн юм.(АМ 405.2)Aм 327.3

    Дэлхийн хүмүүс хэрэв Христ товлосон цагтаа ирэхгүй бол Адвентисмын (Христийг удахгүй ирнэ гэж итгэж буй хүмүүсийн үзэл баримтлал) нөлөө бүхэлдээ нуран унах болно гэж найдаж, хүлээж байв. Хэдийгээр олон хүн хүчтэй сорилтонд орж, итгэлээ орхисон боловч итгэлээрээ бат зогссон хүмүүс байсаар байв. Энэ хөдөлгөөний үр дүнд даруу дөлгөөн зан, чин сэтгэлээсээ үнэнийг эрэлхийлэх, дэлхийгээс татгалзах, амьдралаа шинэчлэх гэх мэт үр жимсүүд гарсан нь энэ хөдөлгөөн Бурханаас ирсэн гэдгийг гэрчилж байлаа. Тэд дахин ирэлтийн мэдээг тунхаглахад Ариун Сүнсний хүч нөлөөлснийг, эш үзүүллэгийн цаг хугацааг тооцоход алдаа гаргаагүй гэдгийг хүлээн зөвшөөрч, эргэлзээгүй. Тэдний дайснууд эш үзүүллэгийн хугацааг тодорхойлох аргыг няцааж чадаагүй. Тэд чин сэтгэлээсээ залбиран, Бичээсүүдийг судалж, Бурханы Сүнсэнд оюун ухаанаа эзэмдүүлж, зүрх сэтгэлдээ Сүнсний амьд хүч чадлыг мэдэрснээр бий болгосон үзлээ Библийн баталгаагүйгээр үгүйсгээгүй. Учир нь тэдний байр суурь шашны алдартай багш нар, дэлхийн мэргэдийн хамгийн хатуу шүүмжлэл, ширүүн эсэргүүцлийг ялан дийлсэн юм. Мөн нэр хүндтэй, хүнлэг сэтгэлгүй хүмүүсийн мэдлэг боловсрол, уран үг, доромжлол, доог тохууг сөрөн зогсож чадсан юм.{АМ 405.3}Aм 327.4

    Үйл явдал тохиолдох цаг хугацааг алдаатай тодорхойлсон нь үнэн боловч энэ алдаа тэдний Бурханы үгэнд итгэх итгэлийг нурааж чадаагүй. Ионаг Ниневе хотод дөчин өдрийн дараа сүйрэл ирэх тухай тунхаглах үед Эзэн Ниневечүүдийн гэмшсэн сэтгэлийг хүлээн зөвшөөрч, тэдний авралын цаг хугацааг сунгадаг. Гэвч Ионагийн тунхагласан мэдээ Бурханаас ирсэн мэдээ байсан бөгөөд Ниневе хот Бурханы хүслийн дагуу соригдсон юм. Адвентистууд ийм байдлаар Бурхан шүүлтийн тухай тэднээр дэлхий дахинд анхааруулгаа өгсөн гэж итгэсэн юм. Тэд «Энэ мэдээг сонссон бүх хүн зүрх сэтгэлээ шалгаж, Эзэний ирэлтийг хүсэн хүлээх хүслийг өдөөж өгсөн билээ. Хүн анзаараагүй боловч ирэлтийг нээлттэй болон хаалттайгаар үзэн ядаж байгааг Бурхан мэдэж байв. Энэ мэдээ хүмүүсийг зааглаж, өгсөн. ... Зүрх сэтгэлээ шалган мэдэж, Эзэн ирсэн бол аль талд зогсох байснаа мэдрэхэд тус болсон ба тэд ‘Үзэгтүн. Энэ бол бидний Бурхан байна. Тэр биднийг аврахыг бид хүлээж байсан. Энэ бол бидний хүлээсэн Эзэн Түүний авралд баясан цэнгэцгээе’ гэж хэлэх үү, эсвэл уулс болон хадан цохионууд нь дээр унаж, хаан суудалд Залрагчийн мэлмийгээс, Хурганы уур хилэнгээс нууж далдлахыг гуйх уу гэдгээ мэдэж авчээ. Бурхан ийнхүү хүмүүсээ сорьж, итгэлийг нь шалгаж тогтоосон бөгөөд тэд зовлон туулах цагт тааллыг нь биелүүлэхээс ухарч няцах дэлхийд найр тавих, Бурханы үгэнд дуулгавартай байх эсэхийг шалгасан гэдэгт бид итгэдэг” гэж тунхаглажээ.—The Advent Herald and Signs of the Times Reporter, vol. 8, No. 14 (Nov 13,1844).(AM 406.1)Aм 328.1

    Бурхан өнгөрсөн үйл явдлын туршид удирдаж байсан гэдэгт итгэж байсан хүмүүсийн ямар сэтгэгдэлтэй байсан талаар Уиллиам Миллер «Хэрэв би дахин шинээр амьдралаа эхлүүлсэн бол, Бурхан болон хүмүүст үнэнч байж, урьд өмнө хийсэн бүхнийгээ хийж гүйцэтгэх байсан.” «Би үнэний мэдлэггүй хүмүүсийн цуснаас хувцсаа цэвэрлэсэн гэдэгтээ итгэлтэй байна. Би чадах чинээгээрээ бүх буруутгалаас өөрийгөө чөлөөлж чадсан» гэж өгүүлжээ. Бурханы энэ хүн цааш үргэлжлүүлэн «Хэдий би хоёр ч удаа сэтгэлээр унасан боловч уналтанд орж, мохоогүй байна. ... Христийн дахин ирэлтэд итгэх итгэл урьдынх шигээ хүчтэй байгаа. Би олон жил нухацтай бодож үзсэний эцэст өөрийн ариун үүрэг гэж итгэсэн итгэлээ хэрэгжүүлсэн юм. Хэрэв би алдсан бол бусдыг хайрлаж, Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхээ сайн санаж байсан.” «Би итгэсэн зүйлээсээ өөр юуг ч номлоогүй гэдгээ мэдэж байгаа. Бурхан надтай хамт байсан. Түүний хүч энэ үйл явдлаар харагдаж, маш олон сайн нөлөөг бий болгосон.” «Зөгнөлийн цаг хугацааг номлосноор олон мянган хүн Бичээсүүдийг судалж, итгэл болон Христийн цусаар дамжуулан, Бурхантай эвлэрсэн гэдгийг олон хүн мэднэ.»—Bliss, pages 256, 255, 277, 280, 281. «Би хэзээ ч бардам хүнээс инээмсэглэл гуйгаагүй, дэлхийг ууртайгаар ширүүн харахад зүрх алдаагүй. Би одоо ч тэдэнд таалагдах гэж хичээхгүй, мөн үзэн ядалтыг нь өдөөх зүйл хийхгүй. Хэрэв Бурхан мэргэн ухааныхаа дагуу надад тушаавал Би хэзээ ч тэднээс амь гуйхгүй, амиа алдсан ч эргэж няцахгүй» хэмээжээ.—J. White, Life of Wm. Miller, page 315.{AM 406.2}Aм 328.2

    Бурхан хүмүүсээ орхиогүй. Үнэний Сүнсээр хүлээн авсан гэрлээ хуймгайгаар үгүйсгээгүй, Адвент хөдөлгөөнийг буруутгаагүй хүмүүстэй Бурханы Сүнс хамт байсаар байв. Энэ хямралаас болж зовж зүдэрсэн, хүлээлтээ гээгээгүй хүмүүст урам хайрлаж, сэрэмжлүүлсэн үгсийг Еврейчүүдэд бичсэн захидалд «Тиймд агуу шагнал бүхий итгэлээ бүү хаягтун. Та нар Бурханы хүслийг биелүүлээд амлагдсаныг хүлээж авахын тулд та нарт тэвчээр хэрэгтэй. ‘Учир нь айсуй Нэгэн тун удалгүй ирнэ. Тэр саатахгүй. Харин Миний зөвт нэгэн итгэлээр амьдрах бөгөөд хэрэв тэр ухрах аваас Миний сэтгэл түүнийг таалахгүй’ гэж бичсэн байдаг. Харин бид сүйрэл уруу ухралт хийдэг хүмүүс бус, харин итгэж, амийг хадгалдаг хүмүүс билээ.» Еврей 10:35-39.{АМ 407.1}Aм 329.1

    Энэ зөвлөгөө эцсийн цаг үеийн сүмд зориулсан гэдэг нь Эзэн удахгүй ирнэ гэсэн дараах үгнээс тодорхой харагдана. Еврей номонд «Учир нь айсуй Нэгэн тун удалгүй ирнэ. Тэр саатахгүй” гэж бичсэн байна. Энэ эшлэлд Эзэний ирэлт саатах тухай бичсэн ч нөхцөл байдал зайлшгүй болох тухай заасан байна. Энд өгсөн заавар Адвентистуудтай тохиолдсон үйл явдалтай тохирч байна. Дээрх эшлэлүүдэд итгэлээрээ унах аюулд орох хүмүүст хандсан байв. Тэд Бурханы Сүнс болон Түүний үгийг дагаж Бурханы хүслийг биелүүлсэн боловч өнгөрсөн үйл явдлуудаас Түүний зорилгыг олж харж, ирээдүйдээ итгэж чадахгүй, Бурхан удирдаж байсан гэдэгт эргэлзэх сорилтонд орсон. Энэ үед «Зөвт хүн итгэлээр амьдарна» гэсэн энэ үг хэрэгжсэн юм. «Шөнө дундын анхааруулгын» хурц гэрэл замыг нь гэрэлтүүлэхэд, тэдний өмнө битүүмжлэгдсэн эш үзүүллэг нээгдэж, Христийн ирэлт ойрхон байгааг илтгэх шинж тэмдгүүдийг хурдтай биелэгдэж буйг хараад, өөрсдийн хязгаарлагдмал ойлголтоор амьдарч байснаа ухаарав. Цөхөрч, найдвараа алдсан хүмүүс энэ үед зөвхөн Бурхан болон Түүний үгэнд итгэх итгэлээр л цэх зогсох боломжтой байв. Дэлхийн элэглэн дооглогчид «Та нар мэхлэгджээ. Итгэлээ орхи, Адвент хөдөлгөөн Сатаны хөдөлгөөн байж гэдгийг хүлээн зөвшөөр” гэж хэлнэ. Гэвч Бурхан «Хэрэв хэн нэгэн ухрах аваас Миний сэтгэл түүнийг таалахгүй” гэж хэлжээ. Итгэлээ орхиж, дахин ирэлтийн мэдээг Ариун Сүнс хүч чадлаараа удирдсаныг үгүйсгэнэ гэдэг сүйрэл уруу ухралт хийсэн хэрэг байв. Итгэгчид Паулын «Тиймд ... итгэлээ бүү хаягтун”, «Та нарт тэвчээр хэрэгтэй”, «Айсуй Нэгэн удахгүй ирнэ» гэсэн үгсээс тууштай байх урам зоригийг олж авчээ. Тэд Бурханаас хүлээн авсан гэрлээ хамгаалж, Түүний амлалтуудад найдаж, Бичээсүүдийг судалж, илүү их гэрэл хүлээн авах хүртлээ тэвчээртэйгээр хүлээж, соргог байснаар цорын ганц аюулгүй байх боломжтой байв.{АМ 408.1}Aм 329.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents