Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Агуу Мэтгэлцээн

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    өмнөтгөл

    Эрхэм уншигчид минь, энэ ном нь та бүгдэд «Дэлхий дээр гэм нүгэл, зовлон шаналал, уй гашуу байгааг танилцуулахаар бичигдсэн юм биш ээ. Бид дэлхий дээрх асуудлыг дэндүү сайн мэднэ. Бас энэ ном харанхуй ба гэрэл гэгээ, гэм нүгэл ба зөв шударга, буруу муу ба зөв сайн, үхэл ба амьдрал нь хоорондоо эвлэршгүй маргаан мэтгэлцээн үүсгэж байгааг ч бидэнд мэдүүлэхээр хэвлэгдээгүй юм. Харин бид зүрх сэтгэлийнхээ гүнд эдгээрийг мэдэрч, энэхүү үл нийцэх маргаанд биеэрээ оролцож, үйлдэлцэж байдаг билээ.Aм 5.1

    Чухам иймээс хүн тус бүрт сайн ба муугийн агуу мэтгэлцээн, тэмцлийн талаар илүү мэдээлэл өгөхийг хүссэн юм. Сайн ба муугийн хоорондох тэмцэл буюу мэтгэлцээн хэрхэн эхэлсэн бэ? Эсвэл энэ тэмцэл үргэлж оршсоор ирсэн үү? Агуу тэмцлийн ярвигтай асуудлууд ямар утга учиртай юм бол? Би энэхүү тэмцэлтэй ямар холбоотой вэ? Миний гүйцэтгэх үүрэг юу вэ? Би энэ дэлхий дээр өөрийн сонголтоор ирээгүй, оршин амьдраагүй гэдгээ мэднэ. Энэ нь сайн гэсэн үг үү эсвэл муу гэсэн үгүү?Aм 5.2

    Агуу тэмцэл ямар агуу зарчмуудаар удирдуулдаг юм бол? Агуу тэмцэл хэр удаан үргэлжлэх вэ? Хэрхэн төгсөх юм бол? Гараг дэлхий маань зарим эрдэмтдийн санал болгож байгаачлан нарны илчгүй, хөлдөж, мөнхөд шөнийн харанхуйд хучигдах уу? Эсвэл гараг дэлхийг илүү сайхан ирээдүй хүлээж байна уу?Aм 5.3

    Агуу тэмцэлтэй холбоотой асуултуудыг өөртөө илүү ойртуулан асууя: Миний зүрх сэтгэлд өрнөж буй тэмцэл болох хувиа хичээх үзэл болон бусдыг хайрлах хайрын хооронд өрнөж буй тэмцэл хэрхэн зөв сайнаар шийдэгдэж, мөнхөд амар тайвныг мэдрүүлж болох вэ? Библид энэ талаар юу гэж сургадаг вэ? Агуу тэмцэлтэй холбоотой мөнхийн утга учиртай асуудлын талаар Бурхан бидэнд юу гэж заадаг вэ?Aм 5.4

    Энэхүү ном уншигч танд дээрх асуудлуудад зөв шийдэл олж, зовж шаналсан зүрх сэтгэлдээ хариулт олоход туслах зорилготой юм. Энэ номыг бичсэн бичээч Бурхан бидний төлөө ямар их санаа тавьдаг болохыг мэдэрч, Бурхантай харилцах аргуудаас суралцаж, Түүний үгийг судалснаар Түүнээс эмээдэг хүмүүс Их Эзэний нууцуудыг ойлгож мэдэх боломжтой бөгөөд Бурхан хүн төрөлхтөнтэй тогтоосон гэрээгээ бүрэн танилцуулж, ойлгуулна гэдгийг ойлгож, мэдэрсэн нэгэн байлаа.Aм 5.5

    Номын зохиогч бидэнд орчлон ертөнцийн амьдралын эд эс бүртэй холбоотой чухал тэмцэл болон мэтгэлцээний зарчмуудын талаар илүү сайн ойлголтыг өгч, өнгөрөгч хорин зууны үйл явдлуудаас агуу, тодорхой сургамжуудыг энд нээлттэйгээр дэлгэн өгчээ.Aм 6.1

    Энэхүү ном хүн төрөлхтнийг аврахаар ирсэн Есүсийг Калварт цовдолж, Бурханыг эсэргүүцсэн, сонгогдсон хот болох Иерусалимтай холбоотой харамсалтай түүхээр эхэлнэ. Энэ цаг үеэс эхлэн дэлхийн үндэстнүүдэд авралын мэдээ түгж, Бурханы хүүхдүүд нэгдүгээр зуунд хавчлагад өртөн, Бурханы сүм буруу үзэл сургаалд нэрвэгдэхэд дэлхийг сэргээсэн Өөрчлөлт Шинэчлэлт үүсэн бий болсон зэрэг агуу тэмцлийн зарчмуудыг тодорхойлсон үйл явдлууд хэрхэн өрнөснийг танилцуулна. Мөн Францад зөв шударга зарчмуудыг дагахаас татгалзсанаар ямар аймшигтай сургамжийг авсан, Бичээсийг шинээр сэргээж, өндөрт өргөмжилж эхэлснээр ямар давуу сайн тал үүсэн бий болж, олон хүн хэрхэн аврагдсан, дэлхийн төгсгөлийн цаг үеийн итгэл бишрэл сэргэж, Бурханы үтнээс цацрах үнэний гэрлийг нийтэд ил болгосноор үнэн зөвийн илчлэлт болон мэдлэг өсөн нэмэгдэж, сөрж эсэргүүцэхийн аргагүй харанхуйн бүх худал хуурмагтай тэмцэлдэн ялж эхэлсэн зэрэг түүхэн үйл явдлыг өгүүлнэ.Aм 6.2

    Өнөө үед хүч нөлөө нь улам ихсэж буй агуу тэмцлийн үндэс болж буй амин чухал зарчмуудад хэн ч төвийг сахиж чадахгүй. Агуу тэмцэл энгийн, хүч нөлөөтэй, тодорхой ойлгомжтой болж байна.Aм 6.3

    Тус ном бидэнд бузар муугийн эсрэг сайн, буруугийн эсрэг зөв, харанхуйн эсрэг гэрэл, гуниг харууслын эсрэг баяр хөөр, цөхрөлийн эсрэг итгэл найдвар, ичгүүрийн эсрэг алдар суу, үхлийн эсрэг мөнх амьдрал, өшөө авах үзэн ядалтын эсрэг мөнхийн, хэзээ ч мөхөхгүй хайрын алдар суугаар мөнхийн ялалт байгуулсан болохыг танилцуулж өгсөн гэдгийг эцэст нь хэлмээр байна.Aм 6.4

    Номын зохиогч номоо анх хэвлэгдсэнээс (1888 он) хойш дахин дахин шинэчлэн найруулснаар (1911 он) олон дахин хэвлэгдэж, олон хэлээр орчуулагдан, дэлхий даяар тархжээ. Зохиогч номондоо асуудлыг шууд илэн далангүй хөндөж, асуудал алдаатай зүйлсийг танилцуулж, алдаа мадаггүй Бурханы Үг дээр үндэслэсэн шийдлүүдийг санал болгосон болохыг унших явцдаа та ойлгох буй заа. Сүүлийн хэдэн арван жилд шашин нийгмийн байдалд маш их өөрчлөлт, шинэчлэлт бий болсон боловч энэхүү номонд танилцуулсан үндсэн үйл явц, ирээдүйн зөгнөлүүд өнөөгийн цаг үетэй бүрэн нийцэж, орчин үеийн хүмүүсийн сонирхлыг татсаар байна.Aм 6.5

    Тус ном олон жил дахин дахин хэвлэгдэхдээ олон хүнийг Жинхэнэ Хоньчин руу чиглүүлсээр ирсэн ба Эрхлэн гаргагч бидний хувьд ном маань илүү олон хүнийг мөнхийн сайн сайхан руу чиглүүлэх үр жимсийг гаргаасай хэмээн хүсэн, залбирч байна.Aм 7.1

    ЭРХЛЭН ГАРГАГЧИД

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents