Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Агуу Мэтгэлцээн

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    31—Бузар Сунснүүдийн Хучин

    зэгдэх хийгээд үл үзэгдэх ертөнцийг холбодог Бурханы тэнгэр элч нарын үйлчлэл болон бузар сүнснүүдийн хүчний талаар Бичээст тодорхой өгүүлсэн байдаг бөгөөд эдгээр нь хүн төрөлхтний түүхтэй салшгүй холбоотой. «Авралыг өвлөх хүмүүсийн төлөөх үйлчлэлд илгээгдсэн үйлчлэгч» (Еврей 1:14) буюу ариун тэнгэр элч нарыг хүмүүс үхэгсдийн сүнстэй андуурах боловч дэлхий дээр бузар сүнснүүд оршдогт итгэхээ болих хандлага хаа сайгүй газар авч байна. Бичээсүүдэд сайн, муу тэнгэр элч нарыг оршдог хэмээн сургаад зогсохгүй тэднийг үхсэн хүмүүсийн сүнс биш гэдгийг маргаангүйгээр нотлон бичсэн юм.{АМ 511.1}Aм 413.1

    Хүнийг бүтээхээс өмнө тэнгэр элч нар оршин байжээ. Дэлхийн суурийг тавьж байхад «Өглөөний одод хамтдаа дуулцгааж, Бурханы бүх хөвгүүд баярлалдан уухайлсан.» Иов 38:7. Хүн гэм нүгэл үйлдсэний дараа тэнгэр элчүүд амийн модыг хамгаалахаар томилогдсон бөгөөд энэ үед нэг ч хүн нас бараагүй байв. Тэнгэр элч нар хүмүүсээс илүү хүч чадалтайгаар бүтээгдсэн учир хүнийг «Тэнгэр элч нараас арай дор” (Дуулал 8:5) бүтээсэн гэж Дуулал номонд өгүүлсэн байна.{AM 511.2}Aм 413.2

    Бид Бичээсээс тэнгэрлэг бүтээлүүдийн тоо, хүч чадал сүр жавхлан, Бурханд хэрхэн удирдуулдаг, хүний авралын төлөвлөгөөнд хэрхэн оролцдог тухай мэдэж авна. «Эзэн сэнтийгээ тэнгэрт залсан бөгөөд Түүний хаанчлал бүхнийг захирдаг.” Эш үзүүлэгч, «Би ... сэнтийний ... эргэн тойронд олон тэнгэр элчийн дууг сонсов.” Хаадын Хааны өмнө «Хүч чадалтай, Түүний тэнгэр элч нар ... Түүний хүслийг биелүүлэн Түүнд үйлчилдэг” бөгөөд «Түүний үгийг” дагадаг гэж өгүүлсэн байна. Дуулал 103:19-21; Илчлэлт 5:11. Эш үзүүлэгч Даниел үй түмээрээ, мянга мянгаараа чуулж буй тэнгэр элч нарыг харсан билээ. Элч Паул тэднийг «Тоо томшгүй тэнгэр элч нар” хэмээн дүрсэлжээ. Даниел 7:10; Еврей 12:22. Тэд Бурханы мэдээг түгээхээр «Аянгын сумнууд мэт” (Езекиел 1:14) сүр жавхлангаа гялбуулан, түргэн шаламгай нисэцгээнэ гэжээ. Аврагчийн булшин дээр үзэгдсэн дүр нь «Аянга лугаа адил хувцас нь цас шиг цагаан» байсан ба тэр тэнгэр элч харуулуудад айдас төрүүлж тэднийг, «Үхсэн мэт” болгожээ. Матай 28:3,4. Омог бардам Ассири хүн Сеннахериб Бурханыг гутаан доромжилж, Израилийг сөнөөнө хэмээн заналхийлэхэд, «Эзэний тэнгэр элч гарч ирээд, Ассиричуудын хуаранд зуун наян таван мянган хүнийг цохив.» Тэгэхэд Сеннахерибын цэргийн «Бүх хүчит дайчид, жанжнууд, түшмэд» амь үрэгджээ. «Ингээд тэрээр ичгүүртэйгээр нутаг уруугаа буцав.» Хаадын Дэд 19:35; Шастирын Дэд 32-21 {АМ 511.3} Aм 413.3

    Тэнгэр элчүүд Бурханы хүүхдүүдэд өршөөл, нигүүлсэл үзүүлэх даалгавартайгаар илгээгддэг ажээ. Тэд Абрахамд ерөөлийн амлалттай, зөв шударга Лотыг хүхэрт галаар үхэхээс сэргийлж, Содом хотын дааман хаалган дээр очиж, туйлдаж ядраад, өлсөж үхэхийн даваан дээр байхад нь Елиа уруу, Елишаг дайснууддаа бүслэгдээд байсан бяцхан хот уруу галт сүйх тэрэг болон морьдтойгоо очиж, харийн хааны өмнө тэнгэрийн мэргэн ухааныг хүсэн гуйхад, арслангийн нүхэнд хаягдсан байхад нь Даниел уруу, Херодын гянданд үхлээ хүлээж байсан Петр уруу, Филиппой дахь хоригдлууд уруу, шөнө дунд далайн шуурганд автан усанд живсэн Паул болон түүний нөхөд уруу, сайн мэдээг түгээхээр Корнелын оюун ухаанд нөлөөлөхөөр, харь үндэстнүүдэд авралын мэдээ түгээлгэхээр Петрийг илгээх үед ариун тэнгэр элчүүд хамгаалахаар илгээгдэж, бүх цаг үеийн туршид Бурханы ард түмэнд үйлчилсээр ирсэн билээ.(АМ 512.1)Aм 414.1

    Христийн дагалдагч бүрт зориулан хамгаалагч тэнгэр элчийг томилсон байдаг. Эдгээр тэнгэрлэг харуулууд зөвт хүмүүсийг бузар хүчний түрэмгийллээс хамгаалдаг юм. Сатан үүнийг хүлээн зөвшөөрч, «Иов утга учиргүйгээр Бурханаас эмээдэг гэж үү? Та түүний дээр болон түүний гэр орон, түүнд байгаа бүхний дээр бүх талд нь хэрэм босгоогүй гэж үү?” Иов 1:9,10 хэмээжээ. Бурхан хүмүүсээ хэрхэн хамгаалдаг талаар «Эзэний тэнгэр элч Түүнээс эмээгчдийн эргэн тойронд байж, тэднийг авардаг” Дуулал 34:7 гэжээ. Аврагч Өөрт нь итгэсэн хүмүүсийг хамгаалан, «Та нар эдгээр багачуудын нэгийг нь ч бүү басамжил. Би та нарт хэлье, Тэнгэр дэх тэдний тэнгэр элч нар нь тэнгэрт байгаа Миний Эцэгийн нүүрийг байнгахардаг юм» Матай 18:10 гэсэн байна. Бурханы хүүхдүүдэд үйлчлэхээр томилогдсон тэнгэр элчүүд хүссэн цагтаа Бурханд бараалхдаг ажээ. {АМ 512.2}Aм 414.2

    Харанхуйн хан хүүгийн заль мэх, байнгын үзэн ядалтанд өртөж, бузар муугийн эвсэлүүдтэй тэмцэж буй Бурханы хүмүүсийг тэнгэр элч нарын тасралтгүй хамгаалалтанд байх амлалтыг хүлээн авсан билээ. Ийм хамгаалалт шаардлагагүй хүнд өгөгдөхгүй. Хэрэв Бурхан хүүхдүүдээ нигүүлсэж, хамгаална гэж амласан бол энэ нь бузар муугийн эвслийн хүч, тоолж баршгүй, дайсны харгис ширүүн хүч байгааг илтгэж байгаа юм. Энэ хүчний нөлөө аюулыг хэн ч үл тоож, анхаарахгүй өнгөрч болохгүй. {АМ 513.1}Aм 414.3

    Бузар сүнснүүд анх гэм нүгэлгүйгээр бүтээгдэж, Бурханы элч нар бо л ох ариун тэнгэр э лч нартай байгаа байд ал, хүч чад ал, сүр жавхлангаараа эн тэнцүү байжээ. Гэвч гэм нүтэлд удир дуулсан тэд Бурханыг доромжилж, хүмүүсийг сүйрүүлэхээр бүх хүчээ дайчилдаг болжээ. Тэд Сатаны эсэргүүцэлтэй нэгдэж, түүнтэй хамт тэнгэрээс хөөгдөж, бузар элчүүдтэй хамт бүх цаг үеийн туршид Бурханы эрх мэдлийг эсэргүүцэн дайтсаар иржээ. Бичээст тэдний холбоотууд, засаглал, бүлэглэлүүд, тагнуул туршуулууд, арга барил хүн төрөлхтний амар тайван, аз жаргалын эсрэг бузар төлөвлөгөөгөө хэрхэн, хэрэгжүүлдэг талаар танилцуулдаг билээ. {AM 513.2}Aм 415.1

    Бузар сүнснүүд хэрхэн оршдог талаар Хуучин Гэрээний түүхэнд үе үе дурддаг боловч Христийг дэлхий дээр ирэх үед бузар сүнснүүд хүч чадлаа хамгийн хүчтэйгээр ашигласан байна. Христ хүнийг аврах төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр ирэхэд Сатан дэлхийг захирах эрх мэдлээ баталгаажуулахыг хичээжээ. Тэрээр Палестины нутгаас бусад дэлхийн бүх газар нутагт хуурамч шүтлэгээ тараасан байв. Христ Уруу татагчийн эрхшээлд бүрэн ороогүй цорын ганц газар нутагт диваажингийн гэрлээ тусгахаар иржээ. Тэнд сөрөг хоёр хүч эрх мэдлийн төлөө тэмцэж байв. Есүс хүн бүрт хайрын мутраа сунган, гэм нүглээ уучлуулж, Бурхантай эвлэрэхийг санал болгож байлаа. Харанхуйн хүчнүүд бүрэн хяналт тогтоож чадаагүйгээ ухааран, хэрэв Христийн зорилго биелбэл удахгүй ноёрхлоо алдана гэдгээ ухаарчээ. Сатан гинжлэгдсэн арслан мэт уурсаж, хүч хэрэглэн хүмүүсийн бие махбод, сэтгэлийг эрээ цээргүйгээр эзэмдэхээр яаравчилжээ. (АМ 513.3)Aм 415.2

    Буг чөтгөрт эзэмдүүлсэн хүмүүсийн тухай Шинэ Гэрээнд тодорхой тэмдэглэсэн байна. Сатанд эзэмдүүлсэн хүмүүс зөвхөн бие махбодын хувьд шаналж зовж байсан юм биш. Христ юутай тулгарснаа бүрэн ойлгож байсан бөгөөд бузар сүнснүүд бодитойгоор оршиж байгааг болон хэнтэй хамтарч байгааг мэдэж байсан юм. {АМ 514.1}Aм 415.3

    Герас нутагт бузар сүнсэнд эзэмдүүлсэн хүмүүсийг эдгээсэн тухай Бичээст бузар сүнснүүдийн тоо толгой, хүч чадал, учруулсан хохирол болон Христийн хүч чадал ба өршөөл нигүүлсэл хэрхэн эдгээснийг гайхамшигтайгаар өгүүлжээ. Чөтгөрт эзэмдүүлсэн хүмүүс эх захаа бүрэн алдаж, татаж унан хөөс сахруулж, өндөр дуугаар цамнаж, өөрсдийгөө зэрэмдэглэн, хавьтсан бүхэндээ аюул учруулж байлаа. Тэдний цус алдаж, зэрэмлэгдсэн бие, самуурсан оюун ухаан нь харанхуйн хан хүүд тааламжтай зугаа болж байв. Эзэмдүүлсэн хүнийг удирдаж буй чөтгөрүүдийн нэг «Бид олуулааучир намайг Легион (түмэн) гэдэг” (Марк 5:9) гэжээ. Ромын цэргийн зохион байгуулалтаар легион нь гурваас, таван мянган хүнээс бүрддэг нэгж байв. Сатаны хүчнүүд бүлэг болон зохион байгуулагддаг бөгөөд энэхүү бүлэг нь нэг легионоос цөөнгүй тоотой байжээ.{АМ 514.2}Aм 415.4

    Есүс бузар сүнснүүдэд эзэмдсэн хүнээ орхин явахыг тушаахад чөтгөрт эзэмдүүлсэн хүмүүс тайвширч, эрүүл ухаан нь эргэн ирж, даруу төлөв болж Аврагчийн хөлд сөгдсөн ба Есүс чөтгөрүүдийг гахайн сүрэгт шилжин орж тэднийг далайд живүүлэхийг зөвшөөрчээ. Харин Герас нутгийн оршин суугчдад гахайгаа алдах нь Христийн хайр ивээлээс илүү гарз хохирол гэж тооцогдсон тул тэд тэнгэрийн Анагаагчийг даруй явахыг гуйжээ. Сатан ийм зорилгод хүрэхийг хичээж байв. Сатан санхүүгийн хохирлыг Есүст тохсоноор Герас нутгийн ард түмэн амиа бодож, айдаст автан Есүсийн үгийг сонсох хүсэлгүй болсон байна. Сатан өөртөө болон элч нартаа бурууг үүрүүлэхийн оронд Христэд итгэгчдийг гарз хохирол, золгүй явдал, зовлон шаналлын шалтгаан гэж гүжирддэг билээ. {АМ 514, .3}Aм 416.1

    Гэвч Христийн зорилго талаар болсонгүй. Тэрээр бузар сүнснүүдээр гахайн сүргийг үхүүлэхийг зөвшөөрснөөр олз ашиг хайн, тэдгээр цэвэр бус адгуусыг үржүүлж байсан Иудейчүүдэд сургамж өгсөн юм. Христ чөтгөрүүдэд саад болоогүй бол Сатаны хүчнүүд гахайн сүрэг төдийгүй гахайны эзэд гахай маллаж байсан хүмүүсийг ч далайд живүүлэх байсан юм. Гахайчдыг амь хэлтрүүлсэн энэ үйл явдал нь авралын өршөөлөө үзүүлсэн Есүсийн хүч чадал байв. Үүнээс гадна энэхүү үйл явдлаар Есүс дагалдагчдадаа Сатан хүн ба мал адгууст хичнээн харгис ханддагийг харуулах зорилготой байв. Аврагч шавь нарынхаа тэмцэлдэх дайсны талаар мэдээсэй гэж хүссэн юм. Ингэснээр тэд чөтгөрийн арга мэхэнд хууртаж, ялагдахгүй байх боломжтой болох байв. Мөн Есүс Герас нутгийн ардыг Сатаны боолчлолоос чөлөөлж, дарлагдагчдыг эрх чөлөөтэй болгох эрх мэдэлтэй гэдгээ харуулахыг хүсчээ. Есүс тэднийг орхин явсан ч, Түүний гайхамшгаар эдгэрсэн хүмүүс Аврагчийн өршөөл нигүүлслийг нутгийнхандаа тунхаглаж байв.(АМ 515.1}Aм 416.2

    Бичээсүүдэд үүнтэй адил тохиолдлуудыг дурдсан байна. Есүс Сирофоеник эмэгтэйн охиныг эзэмдсэн чөтгөрийг зайлахыг тушаав. Марк 7:26-30. «Чөтгөрт эзэмдүүлсэн сохор, хэлгүй хүн”, (Матай 12:22), өөрийг нь «Хөнөөх гэж үргэлж гал, усанд ч шиддэг» (Марк 9:17-22) хэлгүй, дүлий сүнсэнд эзэмдүүлсэн хүү, Капернаумд синагогийн Шаббат мөргөлийг үймүүлсэн «Бузар чөтгөрийн сүнсэнд эзэмдүүлсэн” (Лук 4:33- 36) галзуу, хүмүүсийг Аврагч нигүүлслээрээ эдгээсэн билээ. Христ, буг чөтгөрт эрүүл хүнд хандаж байгаа мэт бүх үгээ хэлж, эзэмдсэн хүмүүсээ орхин гарч, дахин тэднийг бүү зовоо гэж тушааж байв. Есүсийн эрх мэдэл ямар хүчтэйг харсан Капернаумын итгэгчид «Бүгдээрээ гайхширч, өөр хоорондоо ‘Энэ юун сургаал вэ? Тэр эрх мэдэл хийгээд хүчээр бузар сүнснүүдэд тушаахад тэд гарцгаав’ гэж дуу алдсан билээ.» Лук 4:36. {АМ 515.2}Aм 416.3

    Чөтгөрүүдэд эзэмдүүлсэн хүмүүсийг ихэд зовж шаналдаг гэж дүрсэлжээ. Гэвч дээрхээс өөр тохиолдлууд бий. Зарим хүмүүс ер бусын хүчтэй болохыг хүсэж, ад чөтгөрийн хүчийг урин дууддаг байна. Ийм хүмүүс чөтгөртэй зөрчилддөггүй. Ийм хүмүүст мэргэ төлөгчийн сүнсийг эзэмдсэн гэх Симон, шидтэн Елум болон Филиппой хотод байсан Паул, Силас хоёрыг дагасан бүсгүй зэрэг хүмүүс орно.{АМ51б.1}Aм 417.1

    Бичээст тодорхой, хангалттай баталгаа өгснийг үл тоомсорлон, буг чөтгөр түүний элч нарыг бодитоор оршдог гэдгийг үгүйсгэдэг хүмүүс бузар сүнсний нөлөөнд хамгийн их орох эрсдэлтэй ажээ. Бид Сатаны заль мэхийг хайхрахгүй байх тусам тэдэнд маш их давуу тал бий болно. Олон хүн өөрсдийн бодлоор явж байна гэж боддог ч чөтгөрийн ухуулганд автагдсан байдаг. Тиймээс дэлхийн төгсгөл ойртох тусам Сатан хүмүүсийг мэхэлж, устгахаар хамаг хүчээ дайчлан, чөтгөр бодитой оршдоггүй гэсэн үзлийг хаа сайгүй тараана. Өөрийгөө болон хэрэглэж буй арга барилаа нууцлах башир аргыг чадмагаар ашиглана. {АМ 51б.2}Aм 417.2

    Агуу мэхлэгч ов мэхийг нь мэдчих вий гэдгээс хэмжээлшгүй ихээр айдаг юм. Сатан жинхэнэ зорилго, төлөвлөгөөгөө нууцлахын тулд чөтгөрийг тоглоом наргиан, хошигнол болгох үзлийг хөхүүлэн дэвэргэдэг ажээ. Сатан өөрийг нь доог тохуутай, зэвүү хүргэм, зэрэмдэг, тал адгуус тал хүн дүрээр дүрслүүлэхийг хүсдэг байна. Өөрсдийгөө ухаантай, мэдлэгтэй гэж боддог хүмүүс тоглоом наргиа, хараал зүхэл хийхдээ чөтгөрийн нэрийг ашиглахад Сатан дуртай байдаг юм.)АМ 51631Aм 417.3

    Сатан жинхэнэ д үрээ маш чадвар л агаар нууцалдаг тул чөтгөр бодитой оршдог юм уу гэж олон хүн үл итгэн асуусаар байна. Бичээс чөтгөр байдгийг нотолсон тодорхой нотолгоог дэлхийн шашин шүтлэгүүд үгүйсгэх болсноор Сатан хуурамч онол, таамаглал дэл гэрүүлэн амжилтанд хүрч байна. Сатан хүч нөлөөг нь хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсийг сурамгайгаар эзэмдэх боломжтой болдог тул довтолгоонуудаас нь сэрэмжлүүлэхийн тулд Бурханы үгэнд түүний аймшигтай үйлсийн олон жишээг дурдаж, нууц хүчнүүдийг илчлэн харуулсан байдаг.(АМ 517.1)Aм 417.4

    Хэрэв бид Аврагчийн агуу хүчээр хамгаал агдах бол омжгүй байсан бол Сатаны хүч заналхийллээс айж эмээх байв. Бид бузар муу хүмүүсээс гэр орноо, амиа хамгаалахын тулд байшингаа цоож цуургаар хичээнгүйлэн түгждэг атлаа биднийг эзэмдэхийг ямагт хичээж буй бузар элч нарыг анзаардаггүй. Бид өөрсдийн хүч, арга барилаар чөтгөрийн түрэмгийллээс хамгаалагдах боломжгүй. Хэрэв бид зөвшөөрөх л юм бол тэд оюун ухааныг минь самууруулж, бие махбодыг зовоож, эд хөрөнгө амьдралыг еүйрүүлэх чадалтай. Чөтгөрийн сүнснүүд зөвхөн зовлон, сүйрэлд л баярлан хөөрдөг юм. Бурханы хамгаалалтаас гарч бузар сүнснүүдэд эзэмдүүлэгдэх хүртлээ Бурханы уриалга, дуудлагыг эсэргүүцэж, Сатаны уруу таталтанд бууж өгдөг хүмүүс аймшигтай нөхцөл байдалд орно. Харин Христийг дагадаг хүмүүс Түүний хамгаалалтанд байнга аюулгүй байна. Хэмжээлшгүй хүч чадалтай тэнгэр элчүүд тэднийг хамгаалахаар тэнгэрээс илгээгддэг юм. Бузар чөтгөр ард түмнээ хүрээлүүлсэн Бурханы харуулуудыг нэвтрэн орж чадахгүй. {АМ 517.2}Aм 417.5

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents