Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Агуу Мэтгэлцээн

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    4—Уолденсчууд

    Папын дарангуйллын урт он жилүүдийн туршид дэлхийг нөмөрсөн тавгүй байдлын дунд үнэний гэрэл бүрэн бөхөөгүй юм. Христийг Бурхан хүн хоёрыг эвлэрүүлэх цорын ганц зууч гэдэгт үеийн үед итгэж, Библийн сургаалыг амьдралынхаа цорын ганц мөрдлөг болгон, жинхэнэ Шаббатыг эрхэмлэн сахидаг Бурханы гэрчүүд байсаар байлаа. Дэлхий эдгээр хүмүүст ямар их өртэйг хойч үе хэзээ ч ухаарахгүй. Тэднийг тэрс үзэлтнүүд хэмээн гадуурхаж, үйлдэл бүрийг нь шүүмжилж, зан чанарыг нь хараар будаж, бүтээл туурвилуудыг нь хориглож, гүтгэн доромжилж, устгаж байв. Гэвч тэд үнэний төлөө бат зогсож, цаг үргэлж итгэлээ цэвэр ариунаар нь хадгалж, хойч үедээ нандигнан өвлүүлжээ.{АМ61.1}Aм 55.1

    Ромын ноёрхлын үеийн харанхуйн цаг үед Бурханы хүмүүсийн түүх, хүн төрөлхтний түүхэнд тун бага бичигдэж үлдсэн ч тэнгэрт бичигдэн мөнхөд үлдсэн билээ. Тэдний тухай хавчигдан гадуурхагдаж байсан гэхээс өөр түүх тун ховор бичигдэн үлджээ. Ромчууд үзэл баримтлал болон тушаалуудыг нь эсэргүүцсэн хүмүүсийн ул мөр бүрийг баллах бодлого баримталдаг байлаа. Сүмүүд тэрс үзэл санаатай хүмүүс болон бичээсийг устгахыг ямагт хичээдэг байв. Папын үзэл номлол, эрх мэдлийг эсэргүүцэх, өчүүхэн төдий эргэлзэх, асуулт асуух нь баян ядуу, их бага гэлтгүй амиа алдах шалтаг болдог байв. Ромчууд бас тэрс үзэлтнүүдэд ноогдуулсан харгис цээрлэлийнхээ ул мөрийг баллахыг ямагт оролддог байлаа. Папын зөвлөл дээрх баримт агуулсан ном, бичээс бүхнийг галдан шатаах зарлиг гаргаж байв. Хэвлэлийн төхөөрөмж санаачлахаас өмнө, ном зохиол цөөн, номууд хадгалалт даадаггүй байсан учир Ромчуудад бузар зорилгоо биелүүлэхэд саад болох зүйл байдаггүй байв.{AM 61.2}Aм 55.2

    Ромын эрхшээлд байгч ямар ч сүм чөлөөтэй бодож сэтгэх эрх чөлөөг эдлээгүй билээ. Пап эрх мэдэлтэй болсон даруйдаа өөрийг нь хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан бүхнийг няц цохихоор гараа далайж, сүмүүд нэг нэгээрээ түүний эрхшээлд орсоор бараг бүгд хүлээн зөвшөөрчээ.,{АМ б2.1}Aм 55.3

    Их Британид Христэд итгэх итгэл тун эрт дэлгэрсэн байв. Нэгдүгээр зуунд Британичуудын хүлээн авсан сайн мэдээ Ромын хуурамч сургаалын нөлөөнд өртөөгүй байлаа. Далайн чанадад хүрсэн хуурамч шүтлэгт эзэн хаадын хавчлага Британий эртний сүмүүдэд Ромоос барьсан цорын ганц бэлэг байлаа. Англид өрнөсөн хавчлагаас дүрвэсэн Христэд итгэгчдийн ихэнх нь Шотландад хоргодох газар олоод, үнэнийг Ирландад түгээж, сайн мэдээ тэр хавийн орнуудад баяртайгаар хүлээн зөвшөөрөгдсөн юм. {AM 62.2}Aм 56.1

    Саксончууд Британийг эзлэн авах үед мухар шүтлэг хүчээ авчээ. Түрэмгийлэгчид боолчилсон хүмүүсээс сургаал сонсох ёсгүй гэж үзсэн тул, Христэд итгэгчид уул толгод зэлүүд газар бараадахаас өөр аргагүй болжээ. Үнэний гэрэл хэсэг хугацаанд нуугдмал байдалтай байсан ч, бадамлан ассаар байв. Үнэн зуугаад жилийн дараа ч гэсэн Шотланд болон алс хязгаарт гэрлээ тусгасаар байлаа. Ирландаас итгэлт Колумба хамтран зүтгэгчидтэйгээ ирж хаа сайгүй тарсан итгэгчдийг Иона гэдэг алслагдсан арал дээр цуглуулан, сайн мэдээ түгээх төв байгуулжээ. Энэ сайн мэдээ дэлгэрүүлэгчдийн дунд нэгэн Библийн Шаббатыг сахидаг хүн байсан бөгөөд, тэрээр энэ чухал үнэнийг бусдад дэлгэрүүлсэн юм. Иона арал дээр Шотланд, Англид төдийгүй, Герман, Швецари болон Италид хүртэл хүрсэн сайн мэдээ түгээгчид илгээсэн сургууль байгуулагджээ.(АМ 62.3)Aм 56.2

    Харамсалтай нь Ромчууд Британийг анхааралдаа авч, эрхшээлдээ оруулахаар шийдсэн байна. Зургадугаар зуунд Ромын мэдээ дамжуулагчид хуурамч шүтлэгт Саксончуудыг эгнээндээ нэгтгэжээ. Бардам зантай зэрлэг омгууд мэдээ дамжуулагчдыг таатайгаар хүлээн авч, тэд өөр мянга мянган хүнийг Ромын итгэлд нэгдэхэд нөлөөлсөн юм. Ийнхүү тун удалгүй папын удирдлагууд болон тэдний дагалдагчид эртний Христэд итгэгчидтэй нүүр тулгарчээ. Тэд хоорондоо тун их ялгаатай байлаа. Христэд итгэгчид энгийн, даруу бөгөөд зан чанар, үзэл баримтлалаараа Библитэй нийцсэн бол шинэхэн итгэгчид мухар сүсэг, хийрхэл болон папын дээрэнгүй зан чанарыг өвлөн авсан байлаа. Ромын биет төлөөлөгч эдгээр Христийн сүмүүдээс папын бүх сүмүүдийг захирах бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхийг шаардсан байна. Тэгэхэд Британичууд даруухнаар сүм нь бүх хүмүүсийг хайрлах ёстой болохоос бүх сүмийг захирах бүрэн эрх папад байхгүй. Бид та бүхэнд Христийн бусад шавь нартаа үзүүлдэг шиг хүндэтгэлийг үзүүлнэ гэсэн хариу өгчээ. Ромчууд тэднийг харьяалалдаа оруулах гэж удаа дараа оролдсон ч эдгээр даруухан Христэд итгэгчид хэдийгээр Ромын бие төлөөлөгчдийн бардам занд балмагдаж байсан ч Христээс өөр Эзэнд үйлчлэхгүй гэдгээ тууштай мэдэгджээ. Иймээс пап үнэн дүр төрхөө үзүүлж эхлэв. Ромын удирдагч, «Хэрэв та нар найр тавих ах дүүсээ хүлээж авахгүй бол дайн өдөөх дайсантай болох болно. Хэрэв та нар Саксончуудад амийн замыг таниулах үйлсэд бидэнтэй нэгдэхгүй юм бол та нар дээр үхлийн ялыг бүулгах болно” гэж хэлсэн байна.—J. Н. Merle D’Aubigne, History of the Reformation of the Sixteenth Century, b. 17, ch. 2. Түүний хэлсэн үг хоосон сүрдүүлзг биш байлаа. Британий сүмүүдийг устгаж, папын эрх мэдлийг хүчээр тулгах хүртэл энэхүү Библийн итгэлийг гэрчлэгчид дайн тулаан, заналхийлэл, хууран мэхлэлттэй удаа дараа нүүр тулсан юм.{АМ 62.4}Aм 56.3

    Гэсэн ч Ромын удирдлаган доорх нутаг дэвсгэрийн гадна папын завхарлаас бүрэн ангид Христэд итгэгчдийн бүлэглэлүүд олон зууны туршид оршсоор иржээ. Тэд хуурамч шүтлэгтнүүдийн дунд амьдарч, улирах цагийн аясад нөлөөнд уусаж байсан ч Библийг итгэлийн цорын ганц үндэс гэдэгт итгэж, Библийн олон үнэнийг дуулгавартайгаар дагаж байв. Эдгээр Христэд итгэгчид Бурханы хуулийн мөнхөд үйлчилнэ гэдэгт итгэн, дөрөв дэх хууль болох Шаббатыг сахидаг байв. Ийм итгэл, үнэмшилтэй сүмүүд Төв Африк болон Азийн Арменчуудын дунд оршиж байв.Aм 57.1

    Мөн Папын түрэмгийллийг эсэргүүцэгчдийн дотор Уолденсчууд тэргүүн эгнээнд жагсаж байлаа. Папын засаглал байр сууриа олсон газар бүрт түүний худал хуурмаг болон завхралыг тууштай эсэргүүцэж байсан юм. Олон зууны туршид Пиедмонтын сүмүүд бие даасан байдлаа хадгалж байсан бөгөөд Ромчууд тэднийг дагаар орохыг шаардаж эхэлсэн байна. Ромын дарангуйллыг эсэргүүцсэн тэдний тэмцэл үр дүнгүй болж сүмийн удирдагчид бүх дэлхийг эрх мэдэлдээ оруулж буй хүчийг аргагүйн эрхэнд дурамжханаар хүлээн зөвшөөрчээ. Гэвч пап болон түүний санваартнуудын эрх мэдлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзах сүмүүд бас байсаар байв. Тэд Бурханд үнэнч байж, итгэл бишрэлээ энгийн даруу, цэвэр ариунаар хадгалахыг хүсэж байлаа. Үүнээс болж сүмд хагарал гарчээ. Эртний итгэлдээ үнэнч байх шийдвэр гаргасан хүмүүс дүрвэж, төрөлх Альпийн нуруугаа орхин харийн нутагт үнэнийг дэлгэрүүлж, бусад нь алслагдсан хөндий тал уул хаданд хоргодон Бурханд итгэж шүтэх эрх чөлөөгөө хадгалж байв.(АМ 64.1}Aм 57.2

    Уолденсийн Христэд итгэгчдийн баримталж, түгээн дэлгэрүүлж байсан итгэл нь Ромын зохиосон хуурамч номлолуудаас эрс ялгаатай байлаа. Тэдний итгэл бишрэл Бурханы Бичээс дээр үндэслэж, Христийн зааж өгсөн тогтолцоо байсан юм. Гэхдээ дэлхийн үйл хэргээс хол, алс бөглүү газар малын бэлчээр, тариан талбайд ихэнх цагаа өнгөрөөдөг хүмүүс өөрсдийн хүчээр хуурамч сүмийн итгэл бишрэл, эсэргүү үзэл санааг эсэргүүцсэн юм биш. Тэд энэ итгэл бишрэлийг цоо шинээр хүлээн авсан ч юм биш. Тэдний итгэл бишрэл өвөг дээдсээсээ уламжлагдан ирсэн байлаа. Тэд анхны элч нарын «Ариун хүмүүст нэгэнт бүрмөсөн тушаагдсан» (Иуда 3) итгэлийг хамгаалж байлаа. «Цөлд буй сүм” бол дэлхийн агуу нийслэлд хаан суудалд залсан бардам эрх мэдэл бус харин Христийн үнэн сүм буюу Бурханы дэлхий дахинд түгээхээр ард түмэндээ даалгасан үнэний үнэт эрдэнийг хамгаалагч сүм байв.{АМ 64.2}Aм 57.3

    Үнэн сүмийг Ромын сүмээс салгасан гол шалтгааны нэг нь Ромын сүм эртнээс уламжлан ирсэн Библийн Шаббатыг үзэн ядах явдал байв. Эш үзүүллэгт папын засаглал үнэнийг газарт хаяж, гишгилнэ гэж зөгнөсөн байдаг. Ромын сүм хүний зан заншил, ёс жаягийг өргөмжлөх атлаа, Бурханы хуулийг уландаа гишгэсэн юм. Папын удирдлаганд байсан сүмүүд эртнээс Ням гаргийг амралтын өдөр хэмээн сахих шахалтанд орсон байв. Алдаатай сургаал, мухар сүсэг газар авснаар олон хүн тэр дундаа Бурханы үнэнч хүмүүс хүртэл эргэлзэж эхэлсэн ба тэд эргэлзээнээс болж, Шаббатыг сахих мөртлөө Ням гарагт ажил хөдөлмөр хийхээс зайлсхийх болов. Гэвч энэ үйлдэл папын удирдлагуудын сэтгэлд хүрсэнгүй. Тэд зөвхөн Ням гаргийг дээдлэн сахихыг шаардаад зогсохгүй, Шаббат өдөр бузар үйл хийхийг шаардаж, Шаббатыг хүндэтгэж буй хүмүүсийг хатуу ширүүн үгээр зэмлэн буруушаажээ. Зөвхөн Ромын эрх мэдлээс зугтсанаар л Бурханы хуулийг амар тайван дагах боломжтой болсон байв. {АМб5.1}Aм 58.1

    Уолденсчууд Ариун Бичээсийг орчуулсан Европын хамгийн анхны ард түмэн байв. Өөрчлөн шинэчлэлтээс хэдэн зуун жилийн өмнө амьдарч байсан тэд өөрсдийн эх хэл дээрээ Библийг уншдаг байжээ. Тэд худал хуурмагт автагдаагүй учраас үзэн ядалт, хавчлагын бай болсон юм. Тэд Ромын Сүмийг Библийн зөгнөлийн дэлхийн төгсгөлийн үеийн садар Вавилон хэмээн зарлаж бузар муу нөлөөг нь эсэргүүцэхийн тулд амь насаараа дэнчин тавьж байлаа. Тэд урт хугацааны хавчлагаас болж зарим хүмүүсээ няцахыг харж онцгой зарчмуудаа аажмаар алдсан боловч үнэнийг чандлан сахисан хүмүүс байсаар байлаа. Харанхуй, завхралын үеийн турш Ромын эрх мэдлийг үгүйсгэж, хуурамч шүтээн шүтэхээс татгалзаж, жинхэнэ Шаббатыг сахидаг Уолденсчууд байсаар байв. Тэд заналт дайсны хамгийн харгис ширүүн дайралтанд өртөж байсан ч итгэлээ сахисаар байлаа. Савояардын жадаар сүлбүүлж, Ромын зууханд шатаж байсан ч тэд Бурханы үг болон Бурханы алдрын төлөө бат зогссон (AМ.65.2)Aм 58.2

    Дарлагдаж, хавчигдсан хүмүүсийн үеийн үед хоргодох газар болсоор ирсэн уулсын сүрлэг хаднуудад Уолденсчууд нуугдаж байлаа. Энд Дундад Зууны түнэр харанхуй нөмөрч байхад үнэний гал бадран ассаар байв. Энд мянган жилийн туршид үнэний гэрчүүд эртний итгэлээ сахисаар байсан ЮМ. {65.3}Aм 58.3

    Бурхан аминчлан даалгасан үнэнтэй дүйцэхүйц сүрлэг залбирлын өргөөг ард түмэндээ бэлдэн өгчээ. Итгэлээсээ болж цөлөгдсөн хүмүүсийн хувьд уулс нь Ехувагийн үл хөдлөх зөвт шударгын бэлгэдэл болж байв. Мөнх оршигч уулсын орой адил сүрлэг, хүчтэй, хувиршгүй, өөрчлөгдөшгүй Бурханы сүр жавхланг, Их Эзэнийг тэд үр хүүхдүүддээ ярьж өгдөг байв. Бурхан уулсыг байранд нь тавьж, хүч чадлаа шингээсэн бөгөөд Хязгааргүй Хүчит Түүнээс өөр хэн ч тэднийг байрнаас нь хөдөлгөж чадахгүй билээ. Бурхан тэнгэр, газрыг удирддаг хуулиа үүнтэй адил хөдөлшгүйгээр тогтоосон юм. Хүн бусад руу гараа далайж, амийг бүрэлгэж чадах боловч уулсыг үндсээр нь суга татаж, далайд хаяж, Бурханы ард түмэндээ өгсөн амлалтууд, хуулийн нэг ч болов заалтыг өөрчилж чадна гэж үү. Бурханы зарц нар Түүний хуулинд итгэж, итгэл бишрэлийн хувьд хөдөлшгүй уулс адил бат хандах ёстой.{АМ бб.1}Aм 59.1

    Хормой бэлээрээ холбогдсон сүрлэг уулс Бурханы бүтээх хүч чадлыг гэрчилж, Түүний халамж, хамгаалалтын хэзээ ч дуусдаггүйг батлан харуулдаг билээ. Холын замыг туулж буй Бурханы мөргөлчид Ехувагийн оршихуйг танилцуулах үггүй гэрчлэл болон бэлгэдлүүдэд татагдаж байлаа. Тэд зовлон зүдгүүрт автсандаа гомдоллож байгаагүй, тэд сүрлэг уулсын дунд байхдаа хэзээ ч ганцаардаж байгаагүй. Харин ч хүмүүсийн уур хилэн, харгислалаас хоргодох газар өгсөнд Бурханд талархаж байлаа. Тэд Бурханыг шүтэж, Түүнд мөргөх эрх чөлөөтэй байгаадаа баярлан талархаж байв. Тэд дайснууддаа мөшгүүлэх бүртээ уулсын нөмөрт найдвартай хоргоддог байлаа. Тэд сүрлэг хавцлын оройгоос олон удаа Бурханд магтаалыг өргөж байсан бөгөөд Ромын цэргүүд талархлын дууг тасалж чадаагүй юм. {AM 66.2}Aм 59.2

    Эдгээр Христийн дагалдагчдын итгэл бишрэл цэвэр ариун, энгийн даруу, гал цогтой байжээ. Тэд үнэний зарчмуудыг гэр орон, газар нутаг, анд нөхөд, амраг садан болон амь наснаасаа илүүд үздэг байв. Тэд Бурханы зарчмуудыг хүүхэд залуусынхаа сэтгэлд хоногшуулахыг чин сэтгэлээсээ хүсч байлаа. Хүүхдүүд бага балчраасаа Бичээсүүдээс суралцаж, Бурханы хуулийн заалтуудад хүндэтгэлтэй хандахыг заалгадаг байв. Библийн бичээсүүдийн олдоц ховор байсан тул, тэд Бичээсийн нандин үгсийг цээжилдэг байжээ. Тэдний дотор Хуучин, Шинэ Гэрээний ихэнх хэсгийг цээжээрээ хэлдэг хүн олон байдаг байв. Бурханы талаарх бодлууд байгалийн үзэсгэлэнт дүр зураг эгэл амьдралын ивээлүүдтэй тун сайхан зохицдог байжээ. Бяцхан хүүхдүүд хайр, ивээл, тав тухаар хангагч Бурханд талархалтайгаар амьдрахад суралцаж байлаа.{АМ б7.1}Aм 59.3

    Эелдэг зөөлөн, энхрий хайраар дүүрэн эцэг эх нь хүүхдүүдээ хувиа хичээдэггүй байхад сургаж, ухаалгаар хүмүүжүүлдэг байв. Учир нь тэд бэрхшээл зовлон төдийгүй итгэлийн төлөө амиа алдахад бэлэн байх ёстой. Тэд бага балчраасаа бэрхшээлийг туулж, дуулгавартай байдалд суралцан, бие даан сэтгэж, шийдвэр гаргахад суралцдаг байжээ. Тэд багаасаа хариуцлагатай байж, үг яриагаа хянаж, үгээ цэгнэх мэргэн ухаанд суралцжээ. Дайсан ганц бодлогогүй үг сонсох аваас тэдний зуу, зуун ахан дүүсийнх нь амь нас аюулд өртөх эрсдэлтэй байлаа. Учир нь үнэний дайснууд, эрх чөлөөтэйгөөр итгэж биширч буй хүмүүсийг идэш хайн тэнүүчлэх чоно адил мөшгөн хөөж байв.{АМ б7.2}Aм 59.4

    Уолденсчууд үнэний төлөө дэлхийн эд баялгийг золиосолж, хоолныхоо төлөө тууштай, тэвчээртэйгээр зүтгэж байв. Тэд уулсын дунд ашиглаж болох бүхий л газрыг хичээнгүйлэн арчилж, үржил шим муутай уулсын энгэр, толгодын хормойг тариан талбай болгов. Ажилсаг, хүслээ хазаарлах зан чанар нь тэдний эцэг эхээс өвлөн авсан цорын ганц хүмүүжил байлаа. Тэд Бурхан амьдралыг эмх цэгцтэйгээр бүтээсэн ба хэрэгцээгээ хичээнгүй хөдөлмөр, алсын хараа, анхаарал, найдвараар хангах ёстой хэмээн сургагджээ. Ийм хүмүүжил хичээл зүтгэл, анхаарал шаарддаг ба Бурхан гэм нүгэлтэй хүнийг сургаж, хөгжүүлэхийн тулд энэ чухал хүмүүжлийг тогтоож өгсөн юм. Тэд залууст хүнд хэцүү хөдөлмөрөөр хатуужих боломжийг олгохоос гадна оюуны хөгжилд нь мөн анхаарч байв. Аливаа авьяас билиг, ур чадвар бүхнийг Бурхан эзэмшдэг бөгөөд хүн тэдгээрийг Бурханы үйлчлэлд зориулан хөгжүүлж, нэмэгдүүлэх ёстой байв.(АМ 67.2}Aм 60.1

    Уолденсийн сүмүүд энгийн даруу, цэвэр ариун байдлаараа элч нарын сүмтэй адил байсан юм. Тэд Пап болон санваартнуудын эрх мэдлийг үгүйсгэж зөвхөн Библийг хамгийн дээд, алдаа дутагдалгүй эрх мэдэл хэмээн хүлээн зөвшөөрдөг байв. Тэдний пасторууд нь Ромын эзэрхэг санваартнуудтай адил байгаагүй бөгөөд «Үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд дэлхийд ирсэн” Эзэнийхээ жишээг дагадаг байжээ. Тэд Бурханы хоньдыг Бурханы ариун Үгсийн ногоон бэлчээр болон амийн усны дэргэд бэлчээрлүүлдэг байлаа. Хүмүүс Христийн зарц нарын үгийг сонсохын тулд алдар нэр, сүр жавланг бахдан сайшаасан хөшөө дурсгалын дэргэд бус, тансаг сүм дуган, сүрлэг барилга дотор бус харин Альпийн уулсын бэлд, аюул тулгарсан цагт хадан цохионуудын нөмөрт сууцгаадаг байв. Пасторууд зөвхөн сайн мэдээ номлоод зогсохгүй, өвчтэйг эргэж, хүүхдүүдийг сургаж, алдсан нэгнийг засаж, хэрүүл маргааныг зохицуулж, эв найрамдал, ах дүүсийн хайрыг хөхүүлэн дэмждэг байлаа. Тэд энхийн цагт хүмүүсийн сайн дурын өргөлөөр амь зууж байсан ч майхан оёдог Паулын адил шаардлагатай үед амиа зогоох ур чадварт суралцаж, мэргэжил эзэмшсэн байлаа.,{АМ б8.1}Aм 60.2

    Хүүхэд, залуучууд пасторуудаар зааварлуулдаг байв. Тэд ерөнхий мэдлэг олж авахын зэрэгцээ Библийг хамгийн чухал хичээл болгон судалдаг байжээ. Тэд Матай, Иоханы Сайн Мэдээний Номуудыг болон Шинэ Гэрээний Захидлуудыг цээжилдэг байжээ. Тэд мөн Бичээсүүдийг олшруулах ажилд хүчин зүтгэдэг байв. Зарим гар бичмэлүүд Библийг бүхэлд нь багтаасан бол бусад нь зөвхөн товч хэсгүүдийг багтаасан байлаа. Зарим бичээсүүдэд энгийн утга санааг нэмэлтээр бичиж тэмдэглэсэн байв. Өөрсдийгөө Бурханаас дээгүүр тавьж байсан хүмүүсийн удаан хугацааны туршид нууцалж байсан үнэний нууцууд ийнхүү хүмүүсийн гар дээр тавигдсан юм. {АМ б8.2}Aм 60.3

    Ариун Бичээсүүдийг газрын харанхуй гүнд лааны гэрэлд, тэвчээртэй, шаргуу байдлаар эшлэл, бүлгээр нь нэгд нэгэнгүй бичиж олшруулдаг байв. Ийнхүү сайн мэдээ түгэн дэлгэрч, Бурханы илчлэгдсэн хүсэл шижир алт мэт гэрэлтэн гийгүүлж байлаа. Энэхүү ажилд зовлон бэрхшээл туулан гар бие оролцсон хүмүүс л зөвхөн Бурханы үг ямар хурц, ямар тод хүчтэй гэрэлтдэг болохыг ухаарч чадах байв. Тэнгэр элчүүд эдгээр итгэмжтэй ажилчидтай хамт байж, тэднийг хамгаалж байсан юм.{АМ 69.1}Aм 61.1

    Сатан үнэний үгийг алдаатай, хуурамч сургаал, мухар сүсгээр булах үүргийг папын тахилчид санваартнуудад өгсөн боловч Бурханы үнэн харанхуй үеийн туршид огтхон ч бузарталгүй, ариун нандин хэвээр хадгалагдан үлдсэн юм. Бичээс хүний гараар бус зөвхөн Бурханы хүчээр бичигдсэн нь тодорхой байв. Хүн Бичээсийн энгийн, тодорхой үгийг ойлгомжгүй болгож, Бурханы үгийг хооронд нь зөрчилддөг мэт болгохоор уйгагүй оролдсон ч Бурханы үг хүчтэй давлагааг ялан дийлж буй хөлөг онгоц адил сүйрлийг сөрөн гарч чадсан юм. Ариун Бичээс үнэт эрдэнэсийг хүсэгч хүн бүхэнд алт, мөнгөний арвин судал бүхий уурхай адил байх бөгөөд зөвхөн чин сэтгэлээсээ, даруу төлөв, залбирдаг хүнд нээгддэг үнэний үнэтэй эрдэнэс юм. Бурхан Библийг хүүхэд, залуус, ахмад болон аль ч насны хүмүүст үргэлж судалдаг сурах бичиг болгон өгчээ. Бурхан хүмүүст Өөрийгөө таниулж мэдүүлэхийн тулд үгээ өгсөн юм. Библийн олж илрүүлсэн шинэхэн үнэн бүхэн Библийг Зохиогчийн шинэ зан чанарыг илчлэн харуулдаг билээ. Бичээсийг судалснаар хүмүүс Бүтээгчтэй илүү дотно харилцаж, Түүний хүслийг илүү тодорхой мэдэх боломжтой болно. Бурхан ийм зорилгоор бичээсээ өгсөн юм. Бичээс бол Бурхан хүн хоёрын хоорондын харилцах хэрэгсэл юм. {AM 69.2}Aм 61.2

    Уолденсчууд Эзэнээс эмээх нь мэргэн ухааны эхлэл гэдгийг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ хүний мэдлэг болон идэвхтэй амьдрал нь дэлхийтэй холбоотой байж, оюун ухаан, ойлголтоо нэмэгдүүлэх ёстой гэдгийг ч хүлээн зөвшөөрч байжээ. Альпийн ууландаа байгуулсан еургуулъдаа олгох боломжгүй сургалт, үзэл бодол, танин мэдэхүйг олохын тулд зарим залуусыг Франц болон Италийн сургуульд илгээдэг байв. Ийнхүү илгээгдсэн залуус сорилтонд орж, бузар муу явдлыг нүдээрээ үзэж, хуурамч үзэл сургаалын аюултай төөрөгдлийг аажмаар тулгах Сатаны зальжин туслахуудтай нүүр тулдаг байлаа. Гэвч тэдний хүүхэд наснаасаа олж авсан хүмүүжил энэ бүхнийг даван туулахад тус болж байв. {АМ 69.3}Aм 61.3

    Т эд хаана ч сурч байсан нууцаа хэнд ч задл ах ёсгүй байлаа. Т эд хамгийн нандин эрдэнэ болох Бичээсийг сайтар нуун далдлахад зориулагдсан хувцас өмсдөг байв. Олон cap, жилийн хөдөлмөр болох Бичээсийн хуулбарыг биедээ нууж, тэд үнэнийг хүлээн авахуйц нээлттэй зүрх сэтгэлтэй хүмүүсийн явах замд бичээсүүдийг бусдад сэжиг авахуулалгүй тавьдаг байлаа. Уолденсийн хүүхэд, залуус эхийн өвөр дээр байхаас энэ зорилгын төлөө бэлтгэгддэг байсан тул үүргээ бүрэн ухамсарлаж, итгэмжтэй зүтгэдэг байв. Уолденсчуудын сурч байсан сургуулиудад олон хүн үнэн итгэл бишрэлийг олж, үнэний зарчмууд сургууль даяар нөлөөгөө түгээж байлаа. Папын удирдагчид яаж ч мөрдөж, мөшгөөд эсэргүү үзлийг түгээж буй гол эх үүсвэрийг илрүүлж чадахгүй байв. (АМ 70.1}Aм 62.1

    Христ сайн мэдээ түгээх хүсэл мөрөөдөлтэй байв. Мөн шинэчлэгдсэн зүрхтэй хүн бусдыг Аврагч дээр авчрах хүсэл тэмүүлэлтэй болдог юм. Уолденсийн итгэгчид ийм зүрх сэтгэлтэй хүмүүс байв. Тэд Бурхан үнэнийг, сүмийг цэвэр ариунаар хадгалахаас илүү, харанхуйд байгаа хүмүүст гэрлийг түгээх эрхэм үүргээ ухамсарлаж, Бурханы үгийн хүч чадлаар Ромын боолчлолоос гаргахыг хүсэж буйгаа ойлгож байлаа. Пасторын үйлчлэл хийх хүсэлтэй хүнээс эхлээд сайн мэдээ түгээх туршлага хуримтлуулахыг шаарддаг байсан тул Уолденсийн пасторууд анхнаасаа сайн мэдээ түгээхэд төлөвшсөн байдаг байв. Тэд нутагтаа сүм удирдахаас өмнө хаа нэг газар гурван жил сайн мэдээ дэлгэрүүлсэн байх ёстой. Пасторын чухал албанд томилогдож буй залуус дэлхийн эд баялаг, алдар нэрд бус харин хүнд амьдрал, аюул заналхийлэл болон итгэлийн төлөө амиа зориулж болохуйц хувь тавилан хүлээж байгааг мэддэг байв. Есүс дагалдагчдаа сайн мэдээ түгээлгэхээр илгээж байсны адил Уолденсчууд хоёр хоёроороо явдаг байлаа. Залуу хүн бүрийг аян замын туршид удирдан чиглүүлж, сургаж, зааварлах ахмад хүнтэй хамтрагч болгодог байлаа. Хамтран зүтгэж буй хүмүүс үргэлж хамтдаа явдаггүй ч тэд хамтран залбирч, зөвлөгөө авах хийгээд бие биенээ итгэл дотор хүчирхэгжүүлэхээр байнга уулзалддаг байв.{АМ 70.2}Aм 62.2

    Хэрэг зорилгоо бусдад мэдэгдэх нь эрсдэл дагуулж болзошгүй тул тэд зорилгоо болгоомжлон нуудаг байлаа. Пастор болгон давхар мэргэжил эзэмшсэн тул сайн мэдээ түгээхдээ жирийн ажилчны байдлаар үйл хэргээ явуулж байв. Тэд ихэвчлэн наймаачин, үүргийн худалдаачны ажил хийдэг байж. «Тэд торго, гоёл чимэглэл болон тухайн үедээ зах дээрээс худалдан авах боломжгүй ховор бараа зардаг байсан бөгөөд сайн мэдээ түгээгчийн хувьд эсэргүүцэлтэй тулгарах байсан газарт тэд худалдаачны дүрээр найрсгаар зочлуулдаг байжээ.»—Wylie, b. 1, ch. 7. Тэд Бурханд хандан алт, сувднаас илүү үнэтэй эрдэнэсийг бусдад хуваалцах мэргэн ухааныг гуйн залбирдаг байв. Тэд биедээ Библийн бичээсүүдийг бүхлээр нь эсвэл хэсэгчлэн авч, боломж гармагц үйлчлүүлэгчдийнхээ анхаарлыг гар бичмэлүүдэд хандуулдаг байжээ. Тэд ийм аргаар Бурханы үгийг унших хүнийг олж илрүүлэн, хэрэв хүсвэл бичээсийнхээ зарим хэсгийг үлдээдэг байв.{АМ 71.1}Aм 62.3

    Эдгээр сайн мэдээ түгээгчдийн үйл хэрэг өндөр уулсын бэлээс эхэлсэн боловч хүрээ нь хальж, илүү өргөн хүрээтэй болжээ. Тэд Эзэнтэй адил хөл нүцгэн, элэгдэж, гандсан хувцастайгаа том хотуудаар айлчилж, алс газруудад очиж байв. Тэд хаа сайгүй үнэний үнэтэй үрийг суулгаж байлаа. Тэдний явсан зам дагуу сүмүүд үүсч, олон хүн итгэлийнхээ төлөө амиа зориулж эхэлсэн билээ. Бурхан ирэх өдөр эдгээр итгэлтэй хүмүүсийн хөдөлмөр ямар арвин ургац бий болгосныг харуулах болно. Бурханы үг Христэд итгэгч улс орнуудад сэм нэвтэрч, айлууд хийгээд хүмүүсийн зүрхэнд баяр хөөрийг мэдрүүлсээр байв.{AM 71.2}Aм 63.1

    Уолденсчуудын хувьд Бичээс бол Бурханы өнгөрсөн цаг үед харилцаж байсныг гэрчлэх эсвэл өнөө цагийн үүрэг хариуцлагыг заасан заавар төдий зүйл биш харин ирээдүйн аюул болон Бурханы алдар хэрхэн илрэхийг илчлэх чухал зүйл байсан юм. Тэд дэлхийн төгсгөл удахгүй болно гэсэн итгэлтэй байсан тул нулимс дуслуулан залбирч, Библи судлахдаа үнэний үгсийг сэтгэлдээ хоногшуулж, авралын үгийг тунхаглах үүргээ улам ухамсарлан биелүүлдэг. Тэд Бичээсийн ариун хуудаснаас авралын төлөвлөгөөг олж хараад, Есүст итгэж итгэл найдвар хийгээд амар тайвныг мэдэрдэг байв. Үнэний гэрэл оюун ухаанд нь гийж, зүрх сэтгэл нь баяр хөөрөөр дүүрэхэд тэд папын харанхуйд нэрвэгдсэн хүмүүсийг гэгээрүүлэх хүсэл мөрөөдөлтэй болж байлаа.{AM 72.1}Aм 63.2

    Тэд Пап болон түүний санваартнуудын удирдлаган дор олон хүн гэм нүглийнхээ төлөө биеэ зовоож, шийтгэх байдлаар уучлалыг илэрхийлж буйг харжээ. Буян үйлдэж авралд хүрдэг гэж заалгасан хүмүүс ямагт өөрсдийгөө хянаж, нүгэлт амьдралаа бодож, Бурханы уур хилэнг үүрч байгаа гэж төсөөлөн, тайтгарлыг ололгүй дэмий бие сэтгэлээ зовоодог байв. Хөөрхий тэр хүмүүс Ромын хуурамч сургаалын золиос болсон юм. Мянга мянган хүн амраг садан, анд нөхдөө орхин, сүм хийд бараадсаар амьдралаа бардаг байв. Ойр ойрхон мацаг барьж, өөрийгөө харгислан занчиж, шөнөжин залбирч, олон цагаар хүйтэн чулуун шалан дээр нүцгэн хэвтэж, урт удаан хугацаанд даянчилж, өөрийгөө тамлаж, тарчлаан шийтгэх байдлаар олон мянган хүн амар тайвныг эрэн хайж байлаа. Гэм нүгэлтэй мэдрэмжиндээ дарамтлуулж, Бурханы уур хилэнгээс айж эмээсэн олон хүн тарчилж эцэстээ туйлдаа хүрч ямар ч гэрэл гэгээ, итгэл найдваргүйгээр булшиндаа ордог байжээ.{АМ 72.2}Aм 63.3

    У олд енсчууд өл бөрсөн зүрх сэтгэлтэй хүмүүст амийн талх хуваалцаж, Бурханы амар тайвны амлалтуудыг танилцуулж, Христ бол авралын цорын ганц найдвар гэдгийг ойлгуулахыг хүсэж байв. Бурханы хуулийг зөрчсөн гэм нүглээ буян үйлдэж наманчилж болно гэсэн үзэл бол худал хуурмаг дээр үндэслэсэн номлол юм. Хүн хичээл зүтгэлээрээ аврагдаж болно гэсэн үзэл Христийн хязгааргүй хайр энэрлийг олж харахад саад болно. Цөвтөж доройтсон хүн төрөлхтөн Бурханы өмнө зөвтгөгдөхийн тулд юу ч хийж чадахгүй учраас Есүс хүмүүсийн төлөөх золиос болохоор амиа өгсөн юм. Цовдлогдон нас барж, үхлээс дахин амилсан Аврагч бол Христэд итгэх итгэл бишрэлийн үндэс юм. Хүн зүрх сэтгэлээрээ Христэд итгэж найдан Түүнтэй холбогдоно гэдэг нь үе мөч бие махбодтой, модны мөчир модтойгоо холбогддог шиг бодитой жинхэнэ харилцаа юм. {AM 73.1}Aм 64.1

    Пап болон түүний санваартнууд Бурхан болон Христийн зан чанарыг ширүүн, бухимдангуй, хатуу хүйтэн мэтээр харуулдаг байв. Тэд Аврагчийг санваартан, гэгээнтнүүдийн зуучлалгүйгээр гэм нүгэлтэй хүнийг энэрэн хайрлах ямар ч зүрх сэтгэлгүй мэтээр танилцуулж байлаа. Гэвч Бурханы үгээр гэгээрсэн хүмүүс гэм нүгэлдээ дарамтлуулсан, зовж зүдэрч байгаа, Бурханыг эрж хайж байгаа бүх хүнийг Бурхан гараа дэлгэн хүлээн авах ба Тэрээр нигүүлслээр дүүрэн, энэрэнгүй гэдгийг мэдүүлэхийг хүсдэг юм. Хүмүүс Бурханы амлалтуудыг хараад Түүн дээр ирж, гэм нүгэлдээ гэмшин, уучлал өршөөл, амар тайвныг хүлээн авч, Сатаны бий болгосон саад бэрхшээлийг зайлуулахыг тэд хүсэж байлаа.{АМ 73.2}Aм 64.2

    Уолденсийн сайн мэдээ түгээгч үнэнийг мэдэхийг хүсэгч хүмүүст сайн мэдээний гайхамшигтай үнэнийг чин сэтгэлээсээ танилцуулдаг байжээ. Тэрээр Ариун Бичээсийн хуулбарыг хуваалцдаг байв. Тэд Бурханыг зөвхөн залхаан цээрлүүлэх хүсэлтэй, маш их уур хилэнтэй гэж төсөөлдөг гэм нүгэлд бүрэн автагдсан сэтгэлээрээ шаналан зовж байгаа хүмүүст итгэл найдвар өгөхдөө хамгаас их баяр хөөртэй байлаа. Тэд байнга өвдөг сөгдөн, нулимс унаган байж гэм нүгэлтэй хүнд цорын ганц итгэл найдварыг илчилж, ариун нандин амлалтуудыг уншиж өгдөг байв. Ийнхүү харанхуйд байсан олон хүний оюун ухаанд үнэний гэрэл нэвтэрч, дарамттай үүлсийг сарниулан, Зөв Шударгын Нар эдгэрлийн гэрлээ цацруулан мандтал зүрх сэтгэлийг нь гийгүүлдэг байв. Хүмүүс зөв ойлгосон эсэхээ мэдэхийг хүсэхэд тэд хүсэлтийг биелүүлэн, Бичээсийн зарим хэсгээс дахин давтан уншдаг байв. Сайн мэдээ түгээгчид «Түүний Хүү Есүсийн цус биднийг бүх нүглээс цэвэрлэдэг ажээ.” 1 Иохан 1:7. «Мосе цөлд тэр могойг өргөсөн шиг, Хүний Хүү ч бас өргөгдөх ёстой. Энэ нь Түүнд итгэгч хүн бүрийг мөнх амьтай байлгахын тулд билээ” Иохан 3:14,15 гэсэн эшлэлүүдийг давтан унших дуртай байв.(АМ 73.3)Aм 64.3

    Олон хүн Ромын хуурамч сургаалд хууртахаа больж байлаа. Тэд гэм нүгэлтэй хүний төлөө, хүн болон тэнгэр элчүүд зуучлах боломжгүй гэдгийг олж харлаа. Жинхэнэ гэрэл оюун санааг нь гийгүүлэхэд тэд баяртайгаар «Христ бол миний тахилч, Түүний цус бол миний өргөл, Түүний өмнө би нүгэлдээ гэмших болно” хэмээн дуу алдаж байлаа. Тэд «Итгэлгүйгээр Бурханд таалагдах боломжгүй” гэсэн үгсийг санан Есүсийн авралд өөрсдийгөө бүрэн даатгав. «Учир нь аврагдаж болох өөр нэр тэнгэрийн доор хүмүүст өгөгдсөнгүй” Үйлс 4:12. {АМ74.1}Aм 65.1

    Айдсын шуурганд нэрвэгдсэн хөөрхийлөлтэй хүмүүст Аврагчийн хайрыг хүртэнэ гэдэг байж болшгүй мэт санагдаж байлаа. Гэвч энэ үнэн тэдний зүрх сэтгэлд үлэмж тайтгарлыг мэдрүүлж, зүрх сэтгэлд нь гэрлээ хурцаар гэрэлтүүлсэн тул, тэд хэдийнэ тэнгэрийн оронд заларсан мэт сэтгэгдэлтэй болжээ. Тэд Христийн мутраас итгэл дүүрэн атгаж, Үе Үеийн туршид орших Хадан суурин дээр бат зогсов. Үхлийн айдас сарниж шинэхэн итгэгчид Аврагчдаа хүндэтгэл үзүүлэхийн тулд шорон гянданд хоригдож, галд шатахаас айгаагүй юм. (АМ 74.2)Aм 65.2

    Үнэний гэрлийг хүсэн мөрөөдсөн хүмүүс, ганц нэгээрээ, заримдаа хэсэг бүлгээрээ цугларч Бурханы үгийг нууцаар уншдаг болов. Тэд Бичээсийг уншин бүхэл шөнийг өнгөрүүлдэг байлаа. Бурханы үгийг сонссон хүмүүс үлэмжийн гайхамшигтай, ер бусын үнэнийг сонсоод алмайрдаг тул нигүүлслийн мэдээ түгээгчид авралын мэдээг бүрэн ойлгох хүртэл уншлагаа хойшлуулдаг байв. Хүмүүс «Бурхан миний өргөлийг хүлээж авах болов уу? Тэр намайг хараад инээмсэглэх болов уу? Тэр намайг өршөөх болов уу?” гэж асуудаг байлаа. Сайн мэдээ түгээгч хариуд нь «Эцэж туйлдсан хүнд дарамт үүрсэн хүмүүс ээ, бүгд Над уруу ир. Би та нарыг амраая» (Матай 11:28) гэж уншиж өгдөг байв. {АМ 74.3}Aм 65.3

    Ийнхүү хүмүүс итгэлээрээ Бурханы амлалтанд итгэж баяртайгаар «Бид Бурханд таалагдах гэж урт холын аялал хийж, ариун газарт очих гэж зовж шаналах хэрэггүй боллоо. Гэм нүгэлтэй, бузар муу хүн байгаагаараа Есүс дээр очиход Есүс гэмшлийн залбирлыг нь татгалзалгүй хүлээн авч ‘Нүгэл чинь уучлагдлаа’ гэж хэлэх болно. Миний бүх гэм нүгэл ийнхүү уучлагдах болно! гэж хэлэх боломж бидэнд бий боллоо» гэж дуу алдацгааж байлаа.{АМ 75.1}Aм 65.4

    Бурханы баяр баясгалан зүрх сэтгэлийг дүүргэхэд, магтаал талархалтайгаар Есүсийг өргөмжлөх болно. Аз жаргалтай болсон хүмүүс үнэний гэрлийг түгээхээр нутагтаа очоод өөрт тохиолдсон гайхалтай өөрчлөлтүүдээ хуваалцаж, жинхэнэ, амьд Замыг олсон гэдгээ бусдад чадах ядахаараа түгээдэг байв. Бичээс үнэнээр цангасан хүмүүсийн зүрхэнд шууд хүрэх ер бусын, гайхамшигтай хүч чадалтай байлаа. Энэ нь үнэнийг сонссон хүмүүст ухаарлыг хайрлагч Бурханы дуу хоолой байсан Юм. {AM.75.2}Aм 65.5

    Энэ бүхний дараа Үнэний элч цааш замдаа гардаг байв. Түүний даруу дүр төрх, үнэнч, тууштай, гал цогтой зан чанарыг хүмүүс байнга санан дурсана. Сайн мэдээ түгээгчийн мэдээг сонссон хүмүүс түүнийг хаанаас ирээд, хаашаа явж байгааг нь ч асууж амждаггүй байв. Сайн мэдээ сонссон хүмүүс эхэндээ ихэд гайхширч, анхандаа түр зуур балмагддаг боловч, удалгүй талархал, баяр хөөрт автагддаг байсан тул, сайн мэдээ түгээгчийн талаар асуух сөхөөгүй байлаа. Нутгийн хүмүүс түүнийг гэрт үлдэж зочлуулахыг хүсэхэд тэрээр Бурханы алдагдсан хоньдыг эрж хайх ёстой гэдгээ учирлан хэлж байв. Иймд хүмүүс Түүнийг тэнгэрээс илгээсэн тэнгэр элч байж болох юм гэж ярилцдаг байлаа. {АМ 75.3}Aм 66.1

    Үнэний мэдээ түгээгч ихэнхдээ дахин үзэгддэггүй байв. Тэрээр өөр газар нутгаар явж эсвэл гянданд хоригдож сүүлд үнэний гэрлийг гэрчилсэн газартаа ясаа тавьдаг байв. Г эвч сайн мэдээ түгээгчийн үлдээсэн үнэний үгсийг хэн ч устгаж чаддаггүй байв. Үнэний үг хүмүүсийн зүрхэнд нөлөөлсөөр байсан бөгөөд ямар үр дүнг бий болгосныг зөвхөн эцсийн шүүлтийн өдөр бүрэн мэдэх боломжтой болно. {AM 75.4}Aм 66.2

    Уолденсийн сайн мэдээ түгээгчид Сатаны хаанчлалыг нурааж байсан учраас харанхуйн хүчнүүдийн анхаарлыг үлэмж ихээр татаж эхлэв. Гэм нүглийн ханхүү үнэнийг дэлгэрүүлэх хичээл зүтгэл бүрт анхаарал хандуулж, элч нарт айдас хүйдсийг төрүүлж байлаа. Эдгээр даруу сайн мэдээ түгээгчдийн ажил бузар муу зорилгод нь аюул учруулж болзошгүйг папын удирдагчид мэдэж байв. Хэрэв тэд үнэний гэрлийг түгээх ажилд саад хийхгүй бол хүмүүсийг нөмөрсөн худал хуурмагийн өтгөн хар үүлийг сарниулах байв. Ийм тохиолдолд хүмүүсийн оюун ухаан зөвхөн Бурханд хандаж, Ромын хэмжээлшгүй эрх үүрд устах байв. {AM 76.1}Aм 66.3

    Эртний сүмийн итгэл найдварыг сахидаг хүмүүс Ромын сүмийн хуурамч сургаалыг илчилж байсан тул тэднийг хамгийн ихээр үзэн ядаж, хавчин мөрддөг байлаа. Тэд Бичээсүүдээ хураалгахаас татгалзсан нь Ромын хувьд тэвчишгүй гэмт хэрэг гэж тооцогдож байв. Ромын хүч тэднийг газрын хөрснөөс арчин хаяхаар шийджээ. Ийнхүү ууланд бүгсэн Бурханы хүмүүсийг устгах аймшигт аян дайн эхэлсэн юм. Ромын хүч сайн мэдээ түгээгчдийг мөрдөх хүмүүсийг томилж гэмгүй Абел гэм нүгэлт Каины гарт амь үрэгдсэнтэй адил түүх давтагдсан юм.,{АМ 76.2}Aм 66.4

    Уолденсчуудын тариан талбай олон удаа цөлмөгдөж, орон гэр, залбирлын өргөө нь нураагдан, үржил шимтэй тариан талбай, гэмгүй, хөдөлмөрч хүмүүсийн орон гэр болж байсан газар эзгүй зэлүүд тал болон хувирлаа. Цусны үнэрээр хомхой чоно улам догширдогтой адил папыг дэмжигчид хохирогчдын зовлон нэмэгдэх тусам улам догширч байв. Үнэн итгэлийг гэрчлэгчдийг уул талд устгаж, хөнөөж байсан тул тэд балар хөвч, хадан цохион дунд хоргодож нуугдахаас өөр аргагүйд хүрсэн байна.{АМ 76.3}Aм 66.5

    Эдгээр гадуурхагдсан хүмүүсийг ёс суртахууны хувьд буруутгах ямар ч шалтаг байхгүй байв. Заналт дайснууд хүртэл тэднийг аюулгүй, даруу төлөв, бурханлаг хүмүүс гэж дүгнэж байсан юм. Тэд Бурханд үнэнч байж папын хүсэлд нийцүүлээгүй тул гэм буруутайд тооцогджээ. Тэднийг Бурханд үнэнч байсных нь төлөө хүн болон чөтгөрийн сэдэж чадах бүх төрлийн доромжлол, хавчлага, зовлон бэрхшээл бууж ирсэн юм.(АМ 7б.4}Aм 67.1

    Ром энэхүү үзэн ядагдсан хүмүүсийг бүрмөсөн устгахаар сэтгэл шулуудаж, тэднийг тэрс үзэлтнүүд гэж цоллож, цаазлах ял оноох тушаалыг Пап гаргажээ. Тэднийг залхуу хойрго, худалч хулгайч, эмх журамгүй гэж буруутгаагүй ч «Үнэн сүмийн хоньдыг” уруу татсан бурханлаг, ариун дүртэй бузар муу хүмүүс хэмээн зарлан тунхаглав. Тиймээс пап «Хэрэв балмад этгээдүүд хорлонтой, бузар муу үйлдлээсээ татгалзахгүй бол тэднийг хорт могой адил няцлах болно гэжээ.»— Wylie, b. 16, ch. 1. Тэр үед дээрэнгүй дарангуйлагч хэлсэн үгсийнхээ төлөө хариуцлага хүлээнэ гэдгээ мэдэж байсан болов уу? Түүний үгс диваажингийн номуудад бичигдэж, Бурханы шүүхээр буруутгагдана гэдгийг мэдэж байсан болов уу? «Та нар эдгээр ах дүүсийн маань нэгэнд нь, тэр байтугай хамгийн дордод нь тийнхүү хандсан бол Надад хийсэн хэрэг” (Матай 25:40) хэмээн Есүс айлдсан юм.{АМ 77.1}Aм 67.2

    Пап тушаалдаа тэрс үзэлтнүүдтэй сүмийн бүх гишүүд ариун дайн хийхийгуриалан дууджээ. Ү нэнийг сахиххамгаалагчдыг хавчин гадуурхах үйлсэд оролцсон хүмүүсийг бүх төрлийн ял шийтгэл, татвараас чөлөөлж, ариун дайнд оролцсон бүх хүн биелүүлээгүй ам тангаргаас чөлөөлөгдөж, хууль бусаар олсон хөрөнгийг нь хууль ёсны болгож, тэрс үзэлтний аминд хүрсэн хүнийг бүх гэм нүглээс нь цэвэршүүлэх амлалт өгөв. Пап мөн Уолденсчуудын эрхийг хамгаалсан гэрээг цуцалж, орон нутгийн ард иргэдэд тэднийг үзэн ядаж, ямар нэгэн туслалцаа үзүүлэхийг хориглож, эд хөрөнгийг нь булаахыг санаархсан хүмүүст бүрэн эрх олгосон юм.»— Wylie, b. 16, ch. 1. Энэ нь Папын тушаал аймшигтай ямар далд санаа агуулж байсныг илчлэн харуулж байна. Папын тушаал Христийн дуу хоолой биш лууны дуу хоолой мэт сонсогдож байлаа.(АМ 77.2)Aм 67.3

    Папын удирдагчид Бурханы хуулийн жишигт зан чанараа нийцүүлэхийн оронд бузар муу, дорой буурай жишигт нийцүүлж, тэдний жишгийг дагахыг Ромын хүсэл хэмээн бүх хүмүүст тулган шаардаж байв. Энэ үед хамгийн аймшигтай үйлдлүүдийг үйлдсэн байдаг юм. Бузар муу, Бурханыг доромжилсон санваартнууд Сатаны ажлыг гүйцэлдүүлж байлаа. Тэдэнд өршөөл уучлал гэсэн ойлголт байдаггүй байлаа. Христийг цовдолж, элч нарын амийг хороож, цус урсгах дуртай Нерог удирдаж байсантай адил сүнс, Бурханд итгэгчдийг газар дэлхийгээс арчин зайлуулахаар санаархаж байв.[АМ 77.3]Aм 67.4

    Бурханаас эмээгч хүмүүс олон зууны туршид тэвчээртэйгээр хавчигдаж, Аврагчаа ямагт алдаршуулсаар ирсэн билээ. Тэд өөрсдийнх нь эсрэг өдөөсөн аян дайн, хүнлэг бус эрүү шүүлтийг үл харгалзан ариун үнэнийг түгээх сайн мэдээ түгээгчдийг үргэлжлүүлэн илгээсээр байжээ. Тэднийг алж хядаж байсан ч амь болон цусаараа тарьсан үр нь үр жимсээ гаргасаар иржээ. Лютерыг төрөхөөс өмнө Уолденсчууд Бурханыг олон зууны туршид гэрчилсээр ирсэн юм. Газар сайгүй тарсан Уолденсчууд Виклифийн үед эхэлж, Лютерын үед өргөжин тэлж, хүчээ авсан Өөрчлөн Шинэчлэлтийн үрийг тарьсан билээ. Тэдний үйл хэрэг «Бурханы үг болон Есүсийн гэрчлэлээс болж» (Илчлэлт 1:9) бүх төрлийн бэрхшээл зовлонг үүрэх хүмүүсийн тусламжтайгаар дэлхийн төгсгөл хүртэл үргэлжилсээр байх болно. {АМ78.1}Aм 68.1

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents