Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

Агуу Мэтгэлцээн

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    37—Бичээсүүд дэх Хамгаалалт

    ууль хийгээд гэрчлэлд анхаарахтун. Хэрэв тэд энэ үгийн дагуу ярьдаггүй бол тэдэнд гэрээ байхгүй болжээ.” Исаиа 8:20. Бурханы хүмүүс хуурамч багш нар, харанхуйн сүнснүүдийн мэхлэгч хүчний нөлөөнөөс хамгаалагдахын тулд Бичээсүүд рүү хандах ёстой. Сатан хүмүүст Библийн мэдлэг олгохгүйн тулд бүх төрлийн аргыг ашиглах болно. Учир нь Библийн тодорхой үгс Сатаны хууран мэхлэлтийг ил болгодог юм. Бурханы ажил сэргэх бүрт бузар муугийн ханхүү улам хүчтэй ажиллахаар ханцуй шамлан довтолно. Тэрээр одоо Христ болон Түүний дагалдагчдыг эсэргүүцэхээр бүх хүчээ дайчлан ажиллаж байна. Дэлхийн сүүлийн хууран мэхлэлт бидний өмнө өрнөж байгаа ба Христийг эсэргүүцэгч, бидний өмнө хамгийн чухал ажлаа хийхээр зэхэж байна. Худал хуурмаг бүхэн үнэнийг маш чадварлагаар дуурайх тул Ариун Бичээсгүйгээр тэдгээрийг ялгаж, танихад хэцүү. Үнэний Тунхаг ер бусын гайхамшиг бүрийг Библийн гэрчлэлээр шалган нягтлах хэрэгтэй. {АМ 593 1}Aм 483.1

    Бурханы бүх тушаалуудыг дагахаар хичээж байгаа хүмүүс эсэргүүцэлтэй тулгарч, гадуурхагдана. Тэд зөвхөн Бурханд найдах шаардлагатай тулгарна. Тэд өмнөө байгаа сорилт бүрийг даван гарахын тулд Түүний үгэнд бичигдсэн сануулгыг сайтар ойлгох хэрэгтэй. Хүмүүс Бурханы зан чанар, засаглал, зорилгыг зөвөөр ойлгож ухаарснаар Түүнийг хүндэтгэн, Түүний хүслийн дагуу үйлдэх юм. Библийн үнэнээр оюун ухаанаа хүчирхэгжүүлсэн хүмүүс эцсийн агуу тэмцлийг даван гарах чадвартай болно. Хүн бүр, «Би хүний тушаалыг дагах уу эсвэл Бурханы тушаалыг дагах уу?” гэсэн асуултанд соригдох цаг ирнэ. Шийдвэр гаргах цаг одоо ирчхээд байна. Бид Бурханы хөдөлшгүй бат хад адил үгэн дээр суурилсан байна уу? Бид Бурханы тушаалууд болон Есүст итгэх итгэлийг хамгаалахаар баттай зогсоход бэлэн байна уу? {АМ 593.2}Aм 483.2

    Аврагч загалмайд цовдлогдохоосоо өмнө дагалдагчдадаа амиа алдаж, булшнаас дахин амилуулагдана гэдгээ тайлбарладаг. Энэ үед тэнгэр элчүүд Түүний дагалдагчдад оюун ухаан, зүрх сэтгэлд ойлгуулахаар ирсэн байв. Гэвч дагалдагчид Ромын боолчлолоос чөлөөлөх талаар бодож, итгэл найдвараа өгч байжээ. Түүнийг зовж шаналан, гутамшигтайгаар үхнэ хэмээн төсөөлж чадахгүй байлаа. Тэд санаж явах ёстой үгсийг нь мартаж сорилтыг давтан гарахад бэлэн биш байв. Есүс өмнө нь сануулж байгаагүй юм шиг дагалдагчдын итгэл найдвар бүрэн сүйрчээ. Христ дагалдагчдадаа ирээдүйд болох үйл явдлыг тайлбарласантай адил өнөө үеийн эш үзүүллэг бидэнд ирээдүйн үйл явдлуудыг танилцуулдаг билээ. Эш үзүүллэг дэлхийн сорилттой холбоотой үйл явдлууд болон агуу бэрхшээлийн цагт хэрхэн бэлтгэх талаар тодорхой сургамжийг өгдөг юм. Харамсалтай нь олон сая хүн энэ үнэнийг урьд өмнө сонсож байгаагүй мэт байх болно.(АМ 594.1)Aм 484.1

    Бурхан тэнгэр элчүүдээрээ тунхаглуулахаар чухал анхааруулгаа илгээхдээ эрүүл ухаантай хүн бүрийг энэ мэдээнд анхаарлаахандуулахыг шаарддаг юм. Араатан болон түүний хөрөгт мөргөхгүй байхыг сануулсан аймшигтай шүүлт (Илчлэлт 14:9-11), бүх хүмүүсийг араатны тэмдэг гэж юу болох, араатны тэмдгийг авахгүй байхын тулд юу хийх ёстой талаар анхааралтайгаар судлахад нөлөөлөх ёстой. Гэвч хүмүүс үнэнийг сонсохоос татгалзаж, үлгэр домогт итгэнэ. Элч Паул дэлхийн төгсгөлийн цаг үеийн талаар, «Цаг нь ирнэ. Хүмүүс эрүүл сургаалыг тэвчихгүй болж, харин хүсэл нь тэдний чихийг гижигдэн, өөрсдийн хүслийн дагуу өөрсдөдөө багш нарыг бөөгнөрүүлнэ» 2 Тимот 4:3 гэж зөгнөжээ. Энэ цаг аль хэдийн ирчихсэн байна. Библийн үнэн нь гэм нүгэл болон дэлхийг хайрлах хайртай харшилддаг тул хүмүүс Эш үзүүллэгийн үгийг сонсохыг хүсэхгүй байна. Тийм ч учраас Сатан хүмүүсийг хайрлаж, дурлаж буй худал хуурмагаар нь тэжээж байна.{АМ 594.2}Aм 484.2

    Гэвч Бурхан Библийн үнэнийг ариунаар сахих хүмүүсээ дуудах ба тэд Библийн үзэл сургаал, өөрчлөлт шинэчлэлтийн үндэс, хэм хэмжүүрээ болгоно. Боловсролтой хүмүүсийн үзэл, шинжлэх ухааны судалгаа, хоорондоо үл нийцэх олон тооны сүмийн тунхгууд, тэдний гаргасан шийдвэр, нийт олны үзэл санаа бүхэлдээ аль эсвэл тодорхой хэсэг нь шашны итгэл бишрэлийг баталгаажуулах, үгүйсгэх хэрэгсэл болж болохгүй. Бид ямар нэгэн сургаал, үзлийг хүлээн зөвшөөрөхөөсөө өмнө «Эзэний хэлсэн үгээрээ” дэмжигдэж байгаа эсэхийг асууж лавлах ХЭрЭГТЭЙ. {AM 595.1}Aм 484.3

    Сатан Бурханд хандаж буй хүний анхаарлыг Бурхан биш, хүн рүү хандуулахыг байнга хичээдэг юм. Тэрээр хүмүүст Библийг судлах үүргээ ойлгож ухаарах бус харин сүмийн санваартан, пастор, сургагдсан теологийн багш, сүнслэг удирдагчдад анхаарлаа хандуулахад ийнхүү сүмийн удирдагчдын оюун санааг удирдсанаар олон түмний хүсэл зоригийг удирддаг ажээ.{АМ 595.2}Aм 484.4

    Христийг амьдрал бэлэглэгч үгсээ тунхаглахаар ирэхэд жирийн хүмүүс Түүнийг баяртайгаар хүлээн авч, олон тахилчид, удирдагчид ч Түүнд итгэсэн юм. Гэвч үндэстнийг удирдаж байсан ахлах тахилчид, улс төрийн удирдагчид Түүний сургаалыг буруутгаж, хэрэгсэхгүй болгохыг хичээж байв. Тэд Есүсийг буруутгах шалтаг, аргаа олохгүй самуурахдаа Түүний үгнээс Бурханы хүч, мэргэн ухааны нөлөөг мэдэрч чадаагүй бөгөөд хардалт, сэрдэлтэнд бүрэн эзэмдүүлсэн юм. Тэд Түүний дагалдагч болохыг хүсээгүй учраас Есүсийг Мессиа буюу Аврагч гэдгийг нотолсон нотолгоонуудыг эсэргүүцэж байлаа. Есүсийг эсэргүүцсэн эдгээр эрхмүүдийг хүндэтгэх ёстой гэж ард түмэн бага балчир наснаасаа заалгаж, тэдний өмнө хүссэн хүсээгүй сөгдөн бөхийдөг байв. Тиймээс хүмүүс, «Бидний удирдагчид, боловсролтой хуулийн багш нар яагаад Есүст итгэсэнгүй вэ? Есүс үнэхээр Аврагч байсан бол итгэл үнэмшилтэй хүмүүс Түүнийг хүлээн зөвшөөрөх байсан биш гэж үү?” хэмээн эргэлздэг ажээ. Ийм багш нар Иудейчүүдэд Аврагчийг хүлээн зөвшөөрөхгүй, харин эсэргүүцэхэд нь нөлөөлсөн юм.{АМ 595.3}Aм 485.1

    Тахилчид болон удирдагчдыг удирдаж байсан сүнс одоо ч гэсэн шашны өндөр зэрэгтнүүдийг удирдаж байна. Тэд өнөө үеийнхэнд өгсөн онцгой үнэний талаарх Библийн гэрчлэлийг нягтлан судлахаас татгалзсаар байна. Тэд гишүүдийн тоо, эд хөрөнгө, алдар нэр хүндгүй, дэлхийн бодит амьдралаас холдож хөндийрсөн гэж дорд үзэх болно.{AM 596.1}Aм 485.2

    Еврейчүүд харийн улсад таран суурыпсан хэдий ч хуулийн багш, Фарисайчуудын эрх мэдлээ хэтрүүлэн ашиглах байдал нь орхигдохгүй гэдгийг Христ урьдчилан зөгнөжээ. Бүх цаг үеийн сүмүүд аймшигтай хараалын үндэс болсон хүний үзэл бодлыг тулган, хүний эрх мэдлийг Бурханыхаас илүүд тавина гэдгийг Христ урьдчилан зөгнөсөн билээ. Хуулийн багш, Фарисайчуудын гэм бурууг аймшиггүйгээр буруутгаж, эдгээр сохор удирдагчдыг дагаж болохгүй гэж Түүний Бичээст тэмдэглэсэн сануулга нь ирээдүйн үеийнхэнд өгсөн сануулга байв.{АМ 596.2}Aм 485.3

    Ромын сүм Библийг тайлбарлах эрхийг сүмийн санваартнууддаа даатгажээ. Энэ үзлээр бол зөвхөн сүмийн санваартнууд л Бурханы үгийг тайлбарлах эрхтэй харин жирийн хүмүүс Библи судлах эрхгүйд тооцогдоно. Өөрчлөн шинэчлэгчид Бичээсийг бүххүн судлах боломжтой болгосон ч Протестант сүмийн олон итгэгч Ромын баримталж байсантай адил Библийг судлахаас татгалзан хойш сууж эхэлжээ. Тэд сүмийн эрх мэдэлтнүүдийн тайлбарласнаар үнэнийг хүлээн зөвшөөрөх ёстой гэж үзэж байна. Библи үнэнийг энгийн ойлгомжтойгоор илэрхийлдэг боловч олон хүн Библийг бие даан судлахыг хүсэхгүй байна. Тэд жирийн хүнд Библийг судалж болохгүй гэсэн үзэл баримтлалыг эсэргүүцэхийг хүсэхгүй байгаа юм.{АМ 596-3}Aм 485.4

    Библийн хуурамч багш нараас сэрэмжлүүлсэн олон сануулгыг өгсөн ч олон хүн сүмийн номлогчоор зүрх сэтгэлээ удирдуулах шийдвэрийг гаргасаар байна. Өнөө үед шашны сургуулийн олон мянган багш нар яагаад итгэл бишрэлийг хүлээн зөвшөөрсөн бэ? гэж асуухад, багш нараасаа заалгасан гэхээс өөр тайлбар хийж чадахгүй байна. Сүмийн удирдагчид алдаа дутагдалгүй юу? Бид Бурханы үгээр тухайн хүмүүс үнэнийг түгээж байгаа эсэхийг баталж чадахгүй юм бол хэрхэн тийм хүмүүсээр зүрх сэтгэлээ удирдуулж болох вэ? Дэлхийн ёс зүйгүй замаас холдох зориггүй хүмүүс мэдлэгтэй гэж тооцогддог хүмүүсийн заасан замаар замнасаар байна. Тэд үнэнийг өөрсдөө судлахыг хичээхгүй байгаагаас худал хуурмагийн гав гинжээр дангинатал гинжлүүлсэн байна. Тэд өнөө үеийнхэнд зориулсан үнэнийг Библи зааж сургаж, Ариун Сүнсний хүч Библийн тунхаглал бүртэй байгааг хардаг ч үнэний гэрлээс холдуулах гэж хичээж буй сүмийн санваартнуудын эсэргүүцлүүдийг хүлээн зөвшөөрсөөр байна. Тэд үзэл бодол, оюун ухаанаараа Бурханы ятгалгыг сонсож байгаа ч буруу замаар будаа тээж буй эдгээр хүмүүс сүмийн удирдагчаасаа зөрөхөөс эмээж байна. Тэд хувийн сонголт, мөнхийн ашиг сонирхлоо золиослож бусдад үл итгэх, бардамнах, хардаж сэрдэх үзэлдээ удирдуулсаар байна.{АМ 59б.4}Aм 486.1

    Сатан олзолсон хүмүүсээ алдахгүйн тулд жирийн хүмүүсийг олон аргаар ашиглана. Тэрээр Христийн загалмайг эсэргүүцэгч дайснуудтай дотно харилцаа үүсгэж, хайр энэрлийг нь татах байдлаар итгэгчдийн сэтгэлийг татна. Эцэг эх, найз нөхөд, эр эм, нийгмийн ямар ч харилцаа дээрх хэлж буй нөлөөг мэдэрдэг юм. Үнэнийг эсэргүүцэгч, эдгээр хүмүүсээр далимдуулан, оюун ухааныг удирдахыг хүсдэг ба ийнхүү сэтгэлээ удирдуулсан хүн үүргээ ухамсарлаж, амьдралдаа хэрэгжүүлэх хангалттай урам зориг, бие даасан байдлыг харуулж чаддаггүй юм.{АМ 597.1}Aм 486.2

    Бурханы алдар хүнд, үнэн хоёр салшгүй юм. Бид Библийг уншиж, судлах боломжтой атлаа худал хуурмаг үзлээр Бурханыг дагаж хүндэлдэг байж болохгүй. Хүн зөв амьдралаар амьдарч байвал юунд итгэх нь чухал биш гэж ихэнх хүмүүс үзэж байна. Амьдрал маань итгэлээр төлөвшдөг юм. Хэрэв бид гэрэл, үнэнийг хүлээн авсан мөртлөө үнэнийг харах, сонсох боломжоо ашиглахгүй бол үнэнийг эсэргүүцсэн, гэрлийн оронд харанхуйг сонгож авсан гэж тооцогдоно.{АМ 597.2}Aм 486.3

    «Хүнд зөв мэт санагдавч, төгсгөл нь үхэл уруу хөтөлдөг зам байдаг.” Сургаалт үгс 16:25. Бурханы хүслийг таньж мэдэх боломж байсаар байтал үнэнийг таньж мэдэхгүй, харанхуй байснаасаа болж гэм нүтэл үйлдлээ гэж хэлэх шалтаг олдохгүй. Аялалд гарсан хүн олон замын уулзвар дээр ирээд зам хаашаа зааж байгааг самбараас уншиж мэднэ. Хэрвээ замын самбарыг үл тоож, өөрт зөв санагдсан замаа дагавал хэдийгээр чин сэтгэлээсээ хандсан ч буруу газар луу очиж болох юм.(АМ 597.3)Aм 486.4

    Бурхан бидэнд сургаалаа танилцуулж хүсэл шаардлагаа мэдрүүлэхийн тулд Үгээ өгчээ. Нэгэн хуулийн багш Есүс дээр ирээд, «Би мөнх амийг авахын тулд юу хийх ёстой вэ? гэж асуухад, Аврагч түүнийг Библи рүү хандуулан, «Хуулин дээр юу гэж бичсэн байдаг вэ? Та түүнийг хэрхэн уншиж ойлгосон бэ?” гэж асуужээ. Залуу, настай хүмүүсийн аль аль нь мэдэхгүй гэсэн шалтгаан хэлэх ёсгүй. Ийм шалтгаанаар Бурханы хуулийг зөрчөөд гэм буруугийн шийтгэлээс чөлөөлөгдөх боломжгүй. Учир нь тэдэнд Бурханы хууль, зарчмууд, амлалтуудыг үнэн бодитойгоор танилцуулсан танилцуулга байна. Зөв сэтгэлтэй байх нь хангалттай биш, хэн нэгэн хүн эсвэл сүмийн удирдагч зөв гэж хэлсэн учраас зөв гэж бодох нь чухал биш. Аврал нь дээсэн дөрөөн дээр байгаа хүн Библийг бие даан сурах ёстой. Тэрээр өөрийн бат итгэл үнэмшил сүмийн удирдагчийнхаа үнэний бат мэдлэгт итгэл бишрэлээ суурилуулж болохгүй. Түүний гарт диваажин руу чиглүүлж буй газрын зураг байгаа учир тэрээр таамаглалаараа явж болохгүй.{АМ 598.1}Aм 487.1

    Зөвөөр тунгаан бодож байгаа хүн бүр Библиэс үнэнийг суралцах чухал, эрхэм үүрэг хүлээнэ. Тэд ойлгож мэдэрсэн үнэний замаар замнаж, бусдыг үлгэр жишээчээр дагуулах ёстой. Бид Библийг өдөр бүр тууштайгаар уншиж, үзэл бодол, Библийн сургаал бүрийг Библитэй нь харьцуулан судлах хэрэгтэй. Бид Бурханы тусламжтайгаар өөрсдийн үзлээ тодорхойлж, Бурханы өмнө ямар тайлан тавихаа ойлгож ухаарах болно.{АМ 598.2}Aм 487.2

    Зарим боловсролтой хүмүүс Библийн үнэн сургамжуудыг эргэлзээтэй, харанхуй зүйлийг заадаг гэж буруу төсөөлдөг. Тэд агуу мэдлэг хураасан дүр исгэж, Библийн тодорхой, энгийн сургаалыг ер бусын, нууцлаг, сүнслэг сургаалууд мэт тайлбарладаг. Ийм хүмүүс бол хуурамч багш нар юм. Есүс ийм хүмүүст хандан, «Энэ чинь та нар Бурханы хүчийг ч, Судрыг ойлгоогүйгээс төөрөлдөж байгаа хэрэг бус уу?” Марк 12:24 гэж хэлсэн билээ. Библийн сургаалууд ямар нэг бэлгэдэл, уран дүрслэл ашиглаагүй бол шууд утгаар нь ойлгох хэрэгтэй. Христ, «Хэрэв хэн нэгэн нь Түүний хүслийг үйлдэхийг хүсэж байвал тэр нь энэ сургаал Бурханаас ирсэн үү, эсвэл Би Өөрөөсөө ярьж байна уу гэдгийг мэднэ” Иохан 7:17 хэмээжээ. Хэрэв хуурамч багш нар бусдыг төөрөлдүүлж, хүмүүсийн оюун ухааныг самууруулдаггүй байсан бол хүмүүс Библийг шууд утгаар нь ойлгож, худал хуурмагийн замаар замнаж байгаа олон мянган хүн Христтэй нэгдэж, тэнгэр элч нарыг баярлуулах байв.[АМ 598.3}Aм 487.3

    Бид хэдий мөхөс боловч Бурханы гүн гүнзгий зүйлсийг ойлгохын тулд бодол санаагаа дайчилж, оюун ухааныхаа хүч чадлаа Библийг судлахад зориулах хэрэгтэй. Харин бид хүүхэд адил итгэмтгий, дуулгавартай зүрх сэтгэлтэй байх ёстой. Библийн үнэнг ойлгохын тулд гүн ухааны маргаантай сэдвүүдийг тайлбарлахад ашигладаг аргуудыг ашиглах боломжгүй. Шинжлэх ухааны талбарт ажилладаг хүмүүс шиг бид өөртөө хэт итгэж, найдсан байдлаар Библийг судалж болохгүй. Харин бид Бурханд бүхнээ даатган залбирч, Түүний хүслийг ойлгохыг чин сэтгэлээсээ хүсэх хэрэгтэй. Бид агуу БИ БОЛ БИ БАЙДАГ Бурханаас мэдлэг олж авахын тулд даруу, суралцах хүсэлтэй, зүрх сэтгэлээр ханддаг байх ёстой. Эс тэгвээс бузар элчүүд оюун ухааныг маань балартуулж, зүрх сэтгэлийг маань хатууруулж, үнэнийг ойлгож хүлээн авах чадваргүй болгоно. {AM 599 1}Aм 488.1

    Зарим нэг боловсролтой хүмүүсийн ойлгож чадахгүй байгаа, чухал биш хэмээн үл тоомсорлодог Библийн эшлэлүүд нь Христийн сургуулъд суралцагчдад амар тайван, гайхамшгийг мэдрүүлдэг байна. Олон шашин судлаач үнэнийг амьдралаараа дагаж хэрэгжүүлэх хүсэлгүй учраас үнэнийг таньж мэдэхийг сонирхолгүй, Бурханы үгийг зөв ойлгож чаддаггүй. Библийн үнэнийг ойлгох чадвар оюун ухааны чадамжаас бус харин зөв шударгыг чин сэтгэлээсээ хүсэн мөрөөдөх голч сэтгэлээс бий болно. {АМ 599-2}Aм 488.2

    Бид залбирахгүйгээр хэзээ ч Библийг судалж болохгүй. Ариун Сүнс энгийн үнэн, чухал болохыг ойлгуулж, ойлгоход хэцүү сургаалуудыг үл тоомсорлохоос хамгаална. Тэнгэр элчүүд Бурханы үгийг ойлгоход зүрх сэтгэлийг маань бэлтгэнэ. Ингэснээр бид Бурханы үгийн тансаг сайхныг биширч, сануулгыг нь хүлээн зөвшөөрч, амлалтуудаар нь хүчирхэгжиж, урам зоригтой болно. Бид «Таны хуулийн гайхамшигт зүйлсийг Та надад харуулахаар нүдийг минь нээгээч” Дуулал 119:18 гэсэн Дуулаачийн гуйлтыг чин сэтгэлээс гарах гуйлт болгох хэрэгтэй. Бид залбирал, Библи судлалыг үл тоомсорлодог учраас ихэвчлэн уруу татлагыг эсэргүүцэж дийлэхгүй гэж боддог юм. Уруу таталтанд өртсөн хүн Бурханы амлалтуудыг санаж, Сатаныг Библиэр няцаах ёстойг тэр бүр ухаардаггүй. Тэнгэр элчүүд бурханлаг үнэнээс суралцахыг хүсэж байгаа хүмүүст тусалж, шаардлагатай үед чухал үнэнийг сануулна. Тиймээс «Дайсан голын урсгал мэт ирвэл ЭЗЭНий салхи түүнийг хөөж явуулна” Исаиа 59:19, гэж амласан байдаг юм. (АМ 599.3)Aм 488.3

    Есүс дагалдагчдадаа, «Харин Туслагч буюу Миний нэрээр Эцэгийн минь илгээх Ариун Сүнс та нарт бүх зүйлийг заах бөгөөд Миний та нарт хэлсэн бүгдийг сануулах болно” Иохан 14:26 хэмээн амлажээ. Гэвч Бурханы Сүнс хүнд үед сануулга өгөхийн тулд Христийн сургаалуудыг оюун ухаандаа хадгалсан байхыг шаарддаг юм. Давид, «Таны эсрэг нүгэл хийхгүйн тулд Таны үгийг би зүрхэндээ хадгалсан” Дуулал 119:11 гэжээ. {АМ 600.1}Aм 488.4

    Мөнхийн ашиг сонирхлоо анхаарч байгаа хүн бүр эргэлзээ, төөрөгдөлөөс сэрэмжлэх хэрэгтэй. Сатан үнэний багана руу довтолж байна. Орчин үеийн итгэлгүй хүмүүсийн доромжлол, хууран мэхлэлт, үнэнээс үл ялгагдах, худал хуурмаг сургаалуудаас хол байх боломжгүй. Сатан бүх анги давхаргын хүмүүст тааруулан уруу татдаг юм. Тэрээр Библид итгэх итгэлийг устгахын тулд бичиг үсэггүй хүмүүсээр тоглоом хийж, боловсролтой хүмүүсийн шинжлэх ухааны эсэргүүцэл, гүн ухааны маргааныг ашиглан довтолно. Итгэл бишрэлийн талаар ямар ч мэдлэг туршлагагүй хүүхэд залуучууд хүртэл Христэд итгэгчдийн үндсэн зарчмуудын талаар эргэлзээг түгээх болно. Итгэл бишрэлгүй залуучуудын эргэлзээ өнгөц, үндэслэлгүй боловч нөлөөтэй байх болно. Олон хүн Сүнсний нигүүлслийг үл тоон, эцэг өвгөдийнхөө итгэл бишрэлийг тохуурхан доромжилно. Еврей 10:29. Амьдралаараа Бурханыг хүндэтгэж, дэлхийд ивээл болно гэж амласан хүмүүс хүртэл итгэл бишрэлгүй үзлийн ой гутам мэхлэлтэнд согтож, мансуурна. Хүн ямар ч учир шалтгааныг тайлж чадна гэсэн бардамналд итгэсэн хүмүүс бурханлаг гайхамшгуудыг Бурханы мэргэн ухаангүй тайлбарлаж чадна гэж бодсоноор Сатаны урхинд аль хэдийн орсон байна. {АМ б00.2}Aм 489.1

    Бид дэлхийн түүхийн хамгийн чухал цаг үед амьдарч байна. Дэлхий дээрх олон сая хүний хувь тавилан удахгүй шийдэгдэнэ. Бидний ирээдүйн сайн сайхан болон аврал, шийдвэрээс маань ихээхэн шалтгаална. Бид үнэний Сүнсээр удирдуулах ёстой. Христийн дагалдагч бүр «Эзэн, та надаар юу хийлгэхийг хүсэж байна вэ?” гэж чин сэтгэлээсээ асуух хэрэгтэй. Бид мацаг барилт, залбирлаар Эзэний өмнө даруу болж, Түүний үгнээс ялангуяа шүүлттэй холбоотой үйл явдлыг тунгаан бодох хэрэгтэй. Бид Бурханы эд зүйлстэй гүн гүнзгий, амьд харилцаа тогтоохыг хичээх хэрэгтэй. Бидэнд алдах цаг хугацаа байхгүй. Эргэн тойронд маань маш чухал үйл явдлууд өрнөсөөр байгаа ба бид Сатаны эзэмдсэн дэлхий дээр амьдарч байна. Бурханы үнэнийг харгалзагч хүмүүсээ бүү зүүрмэглэ. Аюул гэтэн ирж байна, байнга сэргэг, бэлэн байцгаа. Хэрэв та залхуурч, нойрмоглох юм бол аюул осол үсчин ирж, олзлон авах болно.{AM б01.1}Aм 489.2

    Олон хүн Бурхан хэрхэн үнэлж, дүгнэж байгааг буруу ойлгож, мэхлэгдэх болно. Тэд бурууг үйлдээгүй гэж бардаж, өөрсдийгөө магтан алдаршуулах боловч Бурханы үйлдэхийг шаардсан сайн, эрхэм үйлдлүүдээ үйлдээгүйгээ илчлэхгүй. Тэд Бурханы цэцэрлэгт хүрээлэнд зөвхөн мод болон ургасандаа сэтгэл ханаж болохгүй. Тэд үр жимсгүй бол Бурханы шаардлагыг биелүүлээгүйн хариуцлагыг үүрэх болно. Итгэгчид Бурханы нигүүлслээр чадлынхаа хэрээр сайн сайхныг үйлдэх үүрэг хүлээх ёстой. Тэд диваажингийн номонд газар дээрх бэрхшээлдээ дарагдагчид гэж тэмдэглэгдэх болно. Гэвч Бурхан ийм хүмүүсийг ямар ч итгэл найдваргүй орхихгүй. Бурханы уучлал, нигүүлслийг үл тоомсорлож, Түүний ивээлүүдийг буруугаар ашигласан хүмүүсийг агуу тэвчээр, хайр энэрлээрээ сэнхрүүлэхээр ятган гуйна. «Учир нь харагддаг аливаа зүйл нь гэрэл юм. Тиймд «Нойрсогч оо, сэр. Үхэгсдээс бос. Христ чиний дээр гэрэлтэх болно. Тиймээс та нар мэргэн бус хүмүүс шиг биш, харин мэргэн хүмүүсийн адилаар хэрхэн алхаж буйгаа хянаж бай. Цагийг авар. Яагаад гэвэл өдрүүд нь бузар булай аж» Ефес 5:14-16, гэж өгүүлсэн байна. {AM 601.2}Aм 489.3

    Сорилт ирэхэд Бурханы үгийг амьдралынхаа зарчим болгосон хүмүүс ил гарч ирнэ. Зун мөнх ногоон мод бусдаас ялгагддаггүй. Харин өвлийн хүйтэн шуурга тавихад бусад модод навчсаа гөвж, мөнх ногоон модод өнгөө өөрчилдөггүй. Хуурамч зүрх сэтгэлтэй багш нар жинхэнэ Христэд итгэгчдээс ялгагдахгүй боловч сорилт ирэх үед тэдний байр суурь тодорхой болно. Хавчлага бий болж, хүчирхийлэл, итгэл бишрэлийг үл тэвчих байдал бий болоход Бурханд сэтгэлээ бүрэн зориулаагүй, хоёр нүүртнүүд итгэлээсээ буцах болно. Гэвч жинхэнэ Христэд итгэгчид хад чулуу мэт бат, хангалуун байсан өдрүүдээсээ илүү хүчтэй итгэл бишрэл, гэрэл гэгээтэй найдвартай байх болно. {AM 602 1}Aм 490.1

    Дуулаач «Таны гэрчлэлүүд миний бясалгал учир би бүх багш нараасаа шгүү ухаалаг болсон. Таны тушаалуудаас би ухаарлыг авдаг. Тиймээс би худал хуурмаг явдал бүрийг үзэн яддаг билээ” хэмээн өгүүлжээ. Дуулал 119:99,104. {AM 602.2}Aм 490.2

    «Мэргэн ухааныг олдог хүн, ухаарал авдаг хүн ерөөлтэй еэ.” «Учир нь тэрээр усан урсгалаар үндсээ өргөсгөж, усаар таригдсан мод мэт халуун шатахад айхгүй болно. Харин навчис нь ногоон байж, тэр нь ган гачгийн жилд түгшихгүй, үр жимс гаргахаа ч болихгүй.” Сургаалт үгс 3:13; Иеремиа 17:8. {AM 602.3}Aм 490.3

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents